Хорвоо ертєнцийн хvрд хоромын чєлєєгvй эргэлдсээр, Хvн тєрєлхтний амьдрал хvрдний сэнс шиг хєвєрсєєр л…
Tuesday, September 21, 2010
Цусны бүлгийг нээсэн нь
XIX болон XX зууны зааг дээр биологи болон анагаах ухааны аугаа нээлт гарсан билээ.
Австрийн дархлааны эмч Карл Ландштейнер цусны бүлгийг нээжээ.
Үүнээс өмнө цусыг хүнд юүлэхэд байнга хүндрэл гардаг байсан юм. Хүний цусыг солих гэсэн бүх л арга хэмжээ эмгэнэлтэй төгсдөг байсан билээ.
Эрүүл байгаль
Байгаль орчноо хамгаалцгаая.
www.mne.mn
Banjig.Net дахь олон нийтийн сурталчилгаа
Ландштейнерын нээлт яагаад амжилт олдоггүй байсны шалтгааныг нээн илрүүлсэн юм. Харахад хоорондоо төстэй мэт цус эритроцитын шинж чанараар ялгаатай, өөрөөр хэлбэл "улаан иусан биет " гэж нэрлэж заншсан юм.
Ландштейнер хүний цусыг гурван бүлэгт хуваалаа: О, А ба В. Нилээд хожимоо дөрөвдэх бүлэг байгааг тогтоосон бөгөөд түүнийг АВ гэж нэрийдлээ.
Ингээд иус юүлэх нь олон төрлийн өвчнийг анагаахад хэрэглэгддэг хамгийн үр дүнтэй эмчилгээ болон хувирсан юм.
Хүн бүрийн генийн хэлбэр өөр байдаг бөгөөд ховор зүйл. Цус юүлэхэд тохирдоггүй явдал байнга тааралддаг бөгөөд энэ нь хүмүүс хоорондоо ялгаатайгийн нэгэн илрэл билээ.
Ингэхдээ газар зүйн шинж тэмдэгийг харгалзан үзэх болжээ. Ард түмний доторхи цусны бүлтийн хуваарилалтыг анх удаа Германы гэр бүлийн эмч нар болох Гиршфельд нар судалсан байдаг.
Дэлхийн нэгдүгээр дайны үед тэд Македонид хээрийн эмнэлэгт ажиллаж байсан юм. Шархадсан хүмүүст цус юүлэхдээ зөвхөн бүлгийг нь тодорхойлоод зогсохгүй статистикийн дүн хүртэл гаргаж байлаа.
Төрөл бүрийн ард түмэн болон үндэстний дунд цусны бүлэг хэрхэн хуваарилагдаж байгаа тухай ихээхэн хэмжээний материал цуглуулсан юм. Ингээд харахад цус хоорондын зөрүү нилээд байлаа.
АВО системийн талаар хамгийн их материал цуглуулж чадсан бөгөөд түүнээс нь цус юүлэх ажлын амжилт ихээхэн хамааралтай байдаг.
Дэлхийн оронд цусны бүлгийг хуваарилж байсан генетикч Мурант цусны бүлгийн атлас гаргажээ.
О - бүлэг нь нэгдүгээр хэмээн нэрийддэг. Ийм төрлийн цус ард түмэн бүрт байнга тохиолддог боловч хуваарилалт нь жигд биш юм.
Энэ бүлгийн цусны хүмүүс хамгийн ихээр Европын орнууд болох Ирланд, Исланд, Англи, Скандинавын орнуудад тааралддаг.
0- бүлгийн бууралт өмнө болон зүүн өмнөд зүг рүү чиглэх тутам улам багасч эхэлдэг юм. Азийн орнууд болох Хятад, Монгол, Энэтхэг, Турк зэрэг оронд ийм бүлгийн цус хамаагүй ховор тохиолдож байна.
Харин В- бүлгийн цус тохиолдох нь илүү болж эхлэнэ. Өмнөд болон Хойд Америкийн индианчууд бүгд л О-бүлгийн цустай хүмүүс байдаг гэнэ. Ийнхүү хуваарилалт нь өөрийн гэсэн зүй тогтолтой юм.
АВО системийн дотор газар зүйн хувьд цусны бүлгиин хуваарилалт нь өмнө нь эдгээр нутаг дэвсгэр дээр байнга дэгдэж байсан гоц халдварт өвчний тархалтаас хамааралтай гэх таамгийг Германы эрдэмтэд Фогель болон Петтенкофер нар дэвшүүлсэн байна.
Юуны өмнө энд тахал болон цагаан бурхан өвчинг нэрлэж болох юм.
Гоц халдварт өвчнийг дэгдээхэд хүргэж байдаг эсрэг генүүд нь хүний цусны бүлгийн эсрэг гентэй тун төстэй байдаг гэдгийг дархлаа судлаачид сайн мэддэг байна.
Гэдэсний хурц халдварт өвчний В эсрэг ген нь хүний цусны В бүлэгтэй тун төстэй байдаг гэнэ.
Томуу, парагрипп, уушигны хурц өрөвсөл гэх мэтийн хурц халдварт өвчнийг бий болгож байдаг нянгууд хүний цусны А бүлэгтэй төстэй байдаг болох нь нотлогджээ.
Нян болох микроб нь хүний бие организмын эсрэг гентэй хамтран үйл ажиллагаа явуулж эхэлдэг билээ. Ийм хамтын ажиллагаа нь маш эмгэнэлтэй үр дүнд хүргэх боломжтой.
Халдварын эсрэг ген бие организмд орсны дараа тэмцэж эхлэхээс өмнө ямар гэгч нян бэ гэдгийг сайтар таньж мэдэх хэрэгтэй юм.
Дархлааны хүчин тэр даруйдаа ажиллагаагаа эхлүүлэн гаднаас орж ирсэн үл танигдах биетийг хавчиж бие организмд түүний тархалтыг зогсоодог байна.
Гэхдээ микроорганизм нь хүний цусны бүлгийн эсрэг гентэй төстэй тохиолдолд дархлааны хяналт суларч эхэлдэг нь өөрийн гэсэн эсрэг гентэй сөргөлдөх хэмжээний бодис ялгаруулдаггүйтэй шууд холбоотой юм.
Ийм байдлаар организмын хамгаалалтын системийг "хуурч" мэхэлсэн нян өсөж үржин хүиий биеийг өвтгөхөд хүргэдэг байна.
"Өөрийн" болон "хүний" гэж ялган дархлааны системд байх таних механизм нь цусны бүлгийн газар зүйн хуваарилалтанд шууд хамааралтай байдаг юм.
Халдварт өвчнөөс болж нас барах явдлыг орчин үеийн анагаах ухаан багасгаж чадсан боловч хүний үхэлд хамгийн нөлөө үзүүлдэг зүйл хэвээр байна.
Эх дэлхий дээр саяхан болтол салхин цэцэг, тахал, холер, төрөл бүрийн чичиргэн зэрэг өвчин нь шуурга мэт өнгөрөн хэдэн мянган хүнийг үхүүлж, бүхэл бүтэн тосгон, хот устаж үгүй болдог байлаа.
Гэхдээ орон болгонд гоц халдварт өвчин жигд гардаггүй байсан юм.
Тахлын болон салхин цэцгийн гол газар нь Төв Ази, Энэтхэг, Хятад болон Хойд Африк ордог.
Тахлын нянд хүний цусны 0 бүлгийн эсрэг гентэй тун төстэй савханцар оршдог байна. Салхин цэцгийн нян А бүлгийн цустай төстэй байдаг юм.
Эдгээр өвчин хамгийн ихээр тарч, дэлхийн хөрснөөс бүхэл бүтэн ард түмнийг устгаж байсан газарт А болон О бүлгийн цусны тархалт хамгийн бага тархалттай болох нь нотлогдсон нь хачирхалтай зүйл билээ. Хойд Европын орнуудад салхин цэцэг аймшигт ул мөр үлдээгээгүй бөгөөд өмнөд хэсэгт ч А болон 0 бүлгийн цус байнга тааралдаж байдаг юм.
Гренландад XIII зуунд дэгдсэн тахал тус арлын хүн амыг бараг тэрчигээр нь устгажээ. Өнөөдөр энэ арал дээр оршин суух хүмүүс дотор 0 бүлгийн цус тээгчид бараг тааралддаггүй юм байна, Австрали болон Шинэ Зеландид гоц халдварт өвчний дэгдэлт хамгийн бага хэмжээтэй ажиглагдаж байсан бөгөөд О бүлгийн цустай хүмүүс ихээхэн байдаг юм.
0 бүлгийн цус өргөн тархацтай байдаг ард түмэн бол Хойд болон Өмнөд Америкийн индианчууд билээ.
Хуучин ертөнцөөс тусгаарлагдмал байсан тэдгээр ард түмэн тахал гэдгийг огтхон ч мэдэхгүй. XX зуунд анх удаа тахал тийшээ шилжсэн юм. Гэхдээ салхин цэцэг өвчин дэгдэх нь түгээмэл үзэгдэл байсан болов уу.
Хойд Америк дэх индианчуудыг устгахын тулд европчууд салхин цэцгээр өвчилж нас барсан хүмүүсийн хувцасыг борлуулж байсан юм.
Салхин цэцгийн нянтай хэзээ ч холбоотой байгаагүй төдийгүй, А болон АВ бүлгийн цустай индианчууд омгоор устаж үгүй болно.
Харин салхин цэцгийн эсрэг тэсвэрлэн гарч чадах хүмүүс бол 0 бүлгийн цустай хүмүүс билээ. Тиймээс л тусгаарлагдан амьдарч байсан омгуудын хувьд цорын ганц цусны бүлэг болон хувирчээ.
Хожим археологчдын судалгааны ажил эдгээр баримтуудыг нотолсон юм.
Олон зуун жилийн тэртээ амьдарч байсан индианчуудын ясанд А болон В эсрэг генийг олж илрүүлсэн бөгөөд ийм төрлийн цусны бүлэг түгээмэл байсныг гэрчлэнэ.
Тэгэхээр сонгон шалгаруулалт маш хатуу явагдсан учир ийм төрлийн цусны бүлэг хадгалагдан үлдээгүй байна.
Баруун Бенгальд гэнэт салхин цэцэг өвчин хүчтэй дэгдэснээс хойш Фогель Петтенкофер нарын таамаг нь таамаг байхаа больжээ.
Салхин цэцэг өвчин туссан 200 хүн тутмын 106 нь А бүлгийн цусны бүлэгтэй байлаа. Харин өвдөөгүй хүмүүсийн дотор ийм төрлийн цус зөвхөн 25%-д л ажиглагдаж байх жишээтэй. Ингээд таамаг бодит баримт болон хувирав.
Салхин цэцгийн эсрэг вакцин хийлгэх нь өнөөдөр заавал байх зүйл болон хувирчээ.
Вакцин хийх ажиллагаа голдуу хоёр шатаар явагддаг: эхлээд бага насны хүүхдүүдийг хамруулдаг, дараа нь арай том болсон сургуулийн сурагчид хамрагддаг.
Анхны вакцин салхин цэцгийн эсрэг тодорхой хэмжээний дархлаа үүсгэдэг бол хоёр дахь шатанд тэр нь улам бүр бэхжих юм.
Сурагч хүүхдүүдийн дунд явуулсан дархлаажуулалт хүн бүрт анхны тарилгын дараа өөр өөр байдлаар илэрдэг болох нь тогтоогджээ.
А болон АВ бүлгийн цустай хүүхдийн дархлаа сайн хадгалагддаг байна. Тиймээс л цусны эсрэг генийн төрөлд олон зүйл судлагдаагүй үлдсэн гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment