Sunday, September 26, 2010

Жанжны нулимс

Нэгэн жанжин дайснаа дархан цолоо мандуулаад эх орондоо буцаж ирэхэд хаан нь цайзнаасаа гарч өөрийн биеэр угтан авчээ.Тэгээд хаан түүний дуулганд цэцэгт титэм өмсгөн,алт мөнгө, эд баялгаар шагнаж гэнэ.Гэтэл жанжин "Би ийм их алдар хүндийг авах нь зохисгүй" хэмээн өвдөг сөгдөн уйлж, харин бүр уучлал хүсчээ.Тэрээр "Хаантан минь, Таны хайртай ард түмний эрхэм хөвгүүд,олон мянган сайхан залуус дайны талбарт халуун амь, бүлээн цусаа урсган байж олсон энэ ялалт зөвхөн миний гавьяа байж таарахгүй.Жинхэнэ алдар, хүндэтгэлийн авах эзэд нь амьд мэнд ирсэн хүмүүс биш,харин нэр нь үл мэдэгдэх уул тал, ой шугуйд амь үрэгдэн хайрт эцэг эх , элгэн садандаа буцан риж чадаагүй зоригт эрс юм шүү дээ" гэжээ.Тэгээд жанжин төрсөн нутагтаа очоод гашуудлын хувцас өмсөн үлдсэн амьдралаа хүмүүсийн төлөө зориулсан гэдэг.Хүмүүс ямар нэг томоохон ажил хийвэл өөрийнх нь бүтээсэн гавьяа хэмээн бие биедээ сайрхан ярьдаг боловч түүний ард тэр ажил үйлсэд оролцсон олон хүний хичээл чармайлтын талаар чимээгүхэн л байж байдаг билээ.

No comments:

Post a Comment