Sunday, September 26, 2010

Ах дүү гурвын нөхөрлөл

Ах дүү гурав нэгэн гудамжаар явж байжээ.Нэлээн явж байгаад бага дүү нь гурван хэсэг цул алт олжээ,хоёр ахдаа нэг нэг хэсгээр нь хуваан өгчээ.Тэгээд завинд суугаад гол гаталж явахдаа отгон дүү нь гартаа барисан алтаа гэнэт ус уруу шидчихжээ.

-Яагаад үнэтэй алтыг ус уруу шидчихэж байгаа юм бэ гэж? хоёр ах нь асуутал отгон дүү нь хариуд нь:

-Алтыг олохоос өмнө би ах нарыгаа хайрлаж,та нарын төлөө байсан сэтгэл маань алт олсноос хойш гэнэт та хоёрыг үзэн ядах сэтгэлээр хувирч, ганцаараа авах ёстой зүйлийг хуваасандаа харамсах сэтгэл төрсөн учраас алтаа ус уруу шидчихсэн юм гэжээ.

-Үнэхээр чиний үг үнэн шүү гээд хоёр ах нь ч гэсэн алтаа ус уруу шидээд "Гэр бүл эвтэй найртай байвал ядуу байсан ч аз жаргалтай байх бөгөөд ах дүүсийн эв нэгдэл эвдэрвэл баян байсан ч ямар ч ашиггүй гэсэн аавын минь сургаал санаанд орлоо" гэж ярьцгаалаа.

Түүнээс хойш ах дүү гурав нэгэн сэтгэлээр хэцүү бэрхийг туулж,бие бидээ туслан, эвтэй найртай амьдарч, нутагтаа хамгийн баян хүмүүс болж чаджээ.

No comments:

Post a Comment