Sunday, September 26, 2010

ААВАА НАМАЙГ УУЧЛААРАЙ

Гэрлэснээсээ хойш ааваасаа болж эхнэртэйгээ аавтайгаа байнга муудалцдаг байв.Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй,илүү дараа мэт үздэг байлаа.Заримдаа бүр тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа.Нэг өдөр маргалдсаны дөрөө эхнэр нь “нэг бол би явъя,эсвэл эцэг чинь яваг ” гэж тулгав…Тэрээр эхнэрээ алдахыг хуссэнгүй.Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон нь, хайртай эхнэр хүүхдүүд нь байлаа.Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж.Гэр бүлийнхэн нь өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа.

Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ.Ангийн хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов.Хэрэгтэй бүхнээр хангаж,долоо хоногт нэг эргэж тойрч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудахгүй байлаа.Хэрэгтэй бүхнийг аваад,хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөөд машиндаа суулгажээ.Хүү нь хамт явахыг хүссэн тул авч,замдаа гарав.Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв.Цасан дундуур арайхийн явж байлаа.Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй.

Хаашаа явж буйг гадарласан хөгшин дуслах нулимсаа хүүдээ болон ачдаа үзүүлэхгүйг хичээнэ….Хэдэн цаг яваад уулан дахь байшинд хүрэв.Олон жил энд ирээгүй юмсанжээ.Уулын байшин нурах дөхөж, дээрээс нь дусаал гоожиж байлаа.Оромжны нэг буланг цэвэрлэж,орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан хамгийн сүүлд нь аавыгаа хэвтүүлэв.Оромжийн дотор ч шуурч байлаа.Аав нь хэдийн даарч эхэлжээ.Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил,хучлага нэмж авчиръя гэж бодов.Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа.Харин аавд нь хэлэх ч үг олдсонгүй.Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь.Гомдож шатаж байсан ч түүнийгээ ил гаргасангүй.

Бяцхан хүү юу болж байгааг ойлгосонгүй,өвөөгөөсөө сална гээд түүнийг гунигтайяа харж байв.

Буцах болоод аавынхаа ор луу тонгойн хацар,гарыг нь олонтаа үнсэн тэврэх нь ”намайг уучлаарай” хэмээх мэт байлаа.

Хоёул биеэ барьж чадалгүй эхэр татан уйлав.

Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа.

Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь ийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв.Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж нь хүссэн юм гэж хэлж чадсангүй.

Бяцхан хүү нь “Би ч бас таныг хөгшрөхөөр энд орхих юм уу?”гэж асуухад нь тэнгэр нурах мэт болжээ.Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив.

Оромжинд ороод “Ааваа намайг уучлаарай “гээд тэвэрч авав.Аав хүү 2 чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан уйлж байлаа.Хүү”Ааваа намайг уучил,ийм зүйл хийснийг минь уучлаарай”гэж өршөөл эрэв.

Аав нь”Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм.Би аавыгаа ууланд орхиж байгаагүй,чи ч бас тэгэхгүй…Намайг энд орхихгүй гэж мэдэж байсан юм” хэмээжээ.

No comments:

Post a Comment