Sunday, September 26, 2010

Мотоциклын осол


Залуу хархүү бүсгүйгээ сундлан мотоцильтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай буюу 180 км/ цагийн хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.
Бүсгүй: хурдаа багасгаач, гуйж байна
Залуу: Сайхан байна шүү дээ. Харин ч зугаатай байгаа юм биш үү!
Бүсгүй: гуйж байна, хурдаа багасгаач!
Залуу: тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч дээ!
Бүсгүй: Би чамд хайрай, Гэхдээ хонгор минь жаахан хурдаа багасгал даа.
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч!
Бүсгүй: Хайрт залуугаа чанга тэврэв.
Залуу: Малгайг минь аваад өмсчихдөө, миний толгойг бариад байнаа….
Маргааш нь сонинд ийм мэдэээ нийтлэгджээ: Мотоциклийн осол: Тооромс нь эвдэрцнээс болж мотоцикльтэй хоёр хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амь насаа алджээ.
Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа: замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тоормос ни эвдэрцнийг ойлгожээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүйдээ мэдэгдэxийг хүссэнгүй , Харин үүний оронд бүсгүйгээс өөрт нь хайртай эсэхийг асуугаад хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд дараа ни өөрийн зүүж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүйдээ зүүлгээд өөрөө амиа алджээ.

No comments:

Post a Comment