Хорвоо ертєнцийн хvрд хоромын чєлєєгvй эргэлдсээр, Хvн тєрєлхтний амьдрал хvрдний сэнс шиг хєвєрсєєр л…
Tuesday, September 21, 2010
Монголын төрийн бэлгэдэл
Эдгээрийг одоо хэрэглэж байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Сонирхууштай мэдүүштэй гэсэн утгаар нь оруулж байна.
Осолдохгүй л Хаан төрийн долоон эрдэнийг Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын үед хэрэглэж байсан. Долоон эрдэнээс заан нь байхгүй байсан учраас хаанаас ч билээ дээ заан авчруулж ордондоо тэжээж байсан гэдэг.
Аль дээр төрийн ордонд очиход хаан төрийн долоон эрдэний зураг өлгөөтэй байна лээ.
Төрийн 9 их бэлгэ
1.Хараа ихт хар туг - Бусдыг айлгахын бэлгэ
Төрийн сүлд болсон хар хялгасан туг бөгөөд цэргийн сүр хүчийг бадруулж, харш бүхнийг арилган дарах учиртай.
2.Хашгираа ихт улаан бүрээ - Хамаг хүнддэхийн бэлгэ
Энэ нь сүрлэг дуутай тул дайсан этгээд дууг сонсоод манаран унадаг, хийгээд төрийн бат хүндийн бэлгэ аж.
3.Хүчин ихт алтан сум - Бие сахихын бэлгэ
Энэ болхурц ухаан, эрэмгий зориг, хамгаалагч ялан дийлэгчийн бэлэгдэл аж.
4. Цог ихт шар шүхэр - Олноо өргөгдөхын бэлгэ
Шүхэр нь халуунд сэрүүцүүлж, хүйтэнд дулаацуулдаг утгаараа төрийн энэрлийн бэлгэ тэмдэг болдог.
5. Зангараг ихт алмас илд - Засаг явуулахын бэлгэ
Илд нь төрийн хэргийг мэргэн явуулах ухаан, бат хүч хоёрын бэлгэдэл ажээ.
6. Чийрэг сайн алтан эмээл - Явдлын бэлгэ
Монголчууд эмээлээ хурдан хүлгээ унаж, санасан үйлээ түргэн бүтээхэд үлэмж тустай хэрэглэл гэдэг утгаараа аливаа үйл явдлын бэлгэдэл болгодог байжээ.
7. Ээл ихт хүнд бүс - Тогтоохын бэлгэ
Бүс нь задарсан бутарсныг нийлүүлдэг учиртай хийгээд хүний сүлд хийморь болдог тул төрийн үйл тогтож бүтээхийн бэлгэдэл болдог.
8. Өндөр талбарт исэр - Суудлын бэлгэ
Сайд түшмэд нь төрийн хэргийн найз нөхөд хийгээд энэ нь төрийн суурь буюу энх түвшин бат тогтвортой байхын бэлгэдэл аж.
9. Түшиг сайт өрлөгүүд - Найз нөхдийн бэлгэ
Төрийн хэргийн хань нөхөд нь төр улсад үнэт эрдэм чадал төгс, мэргэн цэцэн бүгдийг төлөөлөгч аргабилэгт төрийн зүтгэлтний бэлгэдэл ажээ.
Хаан төрийн долоон эрдэнэ
1. Хорол эрдэнэ
Энэ нь төр улс ард иргэд номын гэрлээр гийгүүлэгдэн юунд ч дийлэгдэхгүй бат байхыг бэлгэднэ.
2. Чандмань эрдэнэ
Төр нь хүн ардын хүсэл зоригыг тэгш сайхан хангах бэлгэдэл гэсэн утгатай.
3. Хатан эрдэнэ
Үргэлжид амгалангаар цэнгүүлэгч үнэт ариун эмэгтэй хүн, хатан хүн төрийн бат түшиг тулгуур ханийн бэлгэдэл болдог.
4. Түшмэл эрдэнэ
Хүндлэл зоригт мэргэн, хэрэг явдлыг зөв шийтгэгч түшмэл бол төрийн нэгэн эрдэнэ гэсэн утгатай.
5. Заан эрдэнэ
Харшлагчийг буцаагч цаглашгүй төгс цагаан заан нь төрийн нэгэн бэлгэдэлт эрдэнэ ажээ.
6. Морин эрдэнэ
Тэнцэшгүй эрдэм төгс, хүлэг морь бол төрийн эрдэнэ болой.
7. Жанжин эрдэнэ
Бахдам чадал төгс баатар бол төрийн нэгэн эрдэнэ болой.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment