Sunday, September 26, 2010

Дурласан хүн сохорсон байдаг

Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч бий болохоос өмнө хүний сайн муу чанарууд юу хийхээ мэдэхгүй дэмий сэлгүүцдэг байлаа.Нэгэн өдөр хэн нэг нь нуугдаж тоглох санал гаргасанд үүнийг нь бүгд зөвшөөрчээ.Гэтэл солиот би олъё гэсэнд түүнийг хайж олохыг хэн ч хүсээгүй учир өүгд хүлээн зөвшөөрчээ.Солиот модонд нүүрээ наантоолж эхлэхэд Гэнэн зан модны ард ,Зориг хамгийн алсын одонд, Хайр тэнгисийн мандалд, Шударга кактусын талбайд нуугдахад, Худал хуурмаг чулууны ард нуугдана гэчихээд нэг уллын ард нуугдчихжээ.Солиот 86-87 гээд тоолоод л байж.Гэтэл Дурлал ганцаараа нуугдаагүй үлджээ.91-92 гэж тоолж эхлэхэд дурлал сандран сарнай цэцэгийн талбайд ороод нуугдчихжээ.Солиот тоолж дуусаад эргэж хараад хамгийн түрүүнд залхуу занг олов.Тэр модны доор унтаж хоцорсон байлаа.Дараа нь шударгыг кактусын талбайгаас , модны араас Гэнэн занг гэсээр Дурлалаас бусдыг олчихжээ.Дурлалыг олоогүйдээ маш ихээр уурлан бүх газрыг нэгжсэн ч олсонгүй.Атаач зан Дурлалд атаархсандаа Солиотод түүнийг сарнай цэцгийн талбайд нуугдсан хэмээн чихэнд нь аяархан шивнэжээ.Солиот гартаа жад бариад тийш гүйж Дурлалыг хармагцаа уурлан түүн үрүү жадаа шидтэл нүдийг нь оночихов.Ийм явдал болсонд Солиот үнэхээр их харамсаж "Би чинь юу хийчих нь энэ вэ?, яах вэ?" гэж сандрахад нь Дурлал "Нэгэнт чи миний нүдийг эргүүлж өгч чадахгүйгээас хойш амьдралын минь туршид хөтөч минь бол" гэжээ.ТЭР ЦАГААС ХОЙШ ДУРЛАСАН ХҮН СОХОР ЮМ ШИГ БОЛЖ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ СОЛИОТОЙ БОЛДОГ АЖЭЭ.

No comments:

Post a Comment