Sunday, September 26, 2010

Урьдаас дүгнэлт гаргах

Доктор Паул Рускин оюутнууддаа хөгшрөлтийн талаар ярьж байжээ.Тэгээд үргэлжлүүлэн нэг зүйл ярьж өгөв."Ийм нэгэн хүн байна.Ярьж ч чаддаггүй, хүний хэлснийг ч ойлгодоггүй.Заримдаа хэдэн цагийн туршид утга учиргүй олон дуу авиа гаргана.Өдөр орой болж байгааг ч мэдэрдэггүй,хэн нэгнийг ялгаж салгаж танихгүй.Гэхдээ яагаад ч юм бүү мэд нэрээр нь дуудсан зүг рүү хардаг.Би сүүлийн зургаан сар тэр хүнийг асрч байна.Тэр бие даах ямар ч чадваргүй.Үргэлж түүний дэргэд хэн нэгэн байж байнга асрах хэрэгтэй.Өөрөө усанд орж хоолоо идэж чаддаггүй учир байнгын асрагчтай байдаг.Мөн шүдгүй учраас бүх хоолыг нь нухаж өгөхөөс өөр аргагүй.Үргэлж шүлсээ гойжуулдаг учир энгэрээ бохирдуулж байдаг.Тиймээс энгэрт даавуу зүүж, үргэлж сольж байх хэрэгтэй.Явж ч чадахгүй.Нойр нь тогтмол биш, хүссэн үедээ сэрж унтдаг.Тэр үед нь хэн нэгэн мөн л хажууд нь байх хэрэгтэй.Шөнө дунд гэнэт орилж хашхиран хүмүүсийг сэрээдэг.Уг нь ихэнхдээ эгдүүтэй хөөрхөн байдаг ч заримдаа ямар ч учир шалтгаангүйгээр уурлаж бухимддаг.Хэн нэгэн түүнийг аргадааж тайтгаруулахгүй л бол орилсоор л байна.Ярьж дуусаад Доктор Паул Рускин оюутнуудаасаа ийм хүнийг сайн дураараа асрах эсэхийг нь асуув.Оюутнууд чадахгүй гэдгээ хэлцгээж байв.Харин Доктор Паул Рускин ийм нэгэн хүнийг сайн дураараа асардгаа болон тун сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.Мөн та нарт ч гэсэн ийм ажил хийх хэрэг гарна гэж зөвлөв.Ингэж ярихад оюутнуудад маш их гайхаж байлаа.Доктор Паул Рускин энэхүү хүний зургийг оюутнууддаа үзүүлэв.Зураг дээрх хүн бол Доктор Паул Рускингийн 6 сартай охин нь байв.Доктор Паул Рускин Америкийн Анагаахын Холбооны сэтгүүлд гаргасан нийтлэлдээ хүн хүнээ сайн сонсоогүйгээс, мөн урьдаас дүгнэлт гаргах нь асар том буруу ойлголтын үндэс болдгийг дурджээ.

No comments:

Post a Comment