Sunday, September 26, 2010

Азын тэнгэр

Алдарт илбэчин Харри Хоудиний нэрийг сонсоогүй хүн гэж бараг байдаггүй.Тэрээр ямар ч багажгүйгээр, зөвхөн хувцастайгаа орсон ямар ч шоронгоос нэг цагийн дотор мултарч чадна гэж сайрхдаг байж гэнэ ээ.Английн нэгэн арлын жижиг хотынхон түүнийг урин энэ үзүүлбэрээ үзүүлж өгөхийг хүсчээ.Ингээд түүнийг ирэхэд нь шоронд хийгээд хаалгануудыг нь янгинатал түгжжээ.Хэн ч түүний энэ айхтар өрөөнөөс мултарч гарна гэж бодохгүй байлаа.Илбэчний халаасанд 25 см-ийн урттай төмөр байдаг байв.Тэрээр энэхүү нууц багажаараа ямар ч цоожийг онгойлгож чаддаг байв.Эхний гучин минут өнгөрсний дараа түүний царайд айдас,итгэлгүй байдал илэрч эхлэв.Харин дахиад гучин минут өнгөрөхөд хамаг хөлс нь цувж эхлэв.Хоёр цагийн дараа ингээд өнгөрлөө гэж бодонн хаалг түшин суутал хаалга өөрөө онгойчихов.Учир нь тэр хаалгыг түгжээгүй байсан байна. уг нь шууд л түлхсэн бол онгойх байсан ч илбэчин маань хаалгыг түгжээтэй гэдэгт бүрэн итгэсэн байсан тул оролдож ч үзсэнгүй.Азын тэнгэр ч гэсэн ийм л байдаг.Түүний түгжээтэй гэж бодвол хэзээ ч онгойхгүй.Харин онгойлгохын тулд бага зэрэг түлхэх хангалттай.

No comments:

Post a Comment