Sunday, September 26, 2010

Уучлах гэдэг ухааных

___Дунд сургуулийн нэг багш сурагчиддаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь “амьдралын” гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхолыг ихэд татсан учраас тэд ч дуртайн аргагүй зөвшөөрөв. Тэгтэл багш нь дараагийн өдөр хүүхэд тус бүрийг 5 кг төмс, 1 гялгар уутан тор авчрах даалгавар өгөхөд хүүхдүүд багшийнхаа чухам яах гээд байгааг нь огт ойлгоогүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв.
___Багш ангируугаа ороод өөр рүү нь асуусан нүдээр харах цурагчиддаа “За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж байсан юмуу, дургүй хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд торруугаа хий” гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүүд торондоо төмсөө хийж дууссаны дараа багш нь “Одоо та нар төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа тэр ч байтуугай хичээлдээ ирэхдээ хүртэл авч яваарай” гэж хэлжээ.

___Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтсон хугацаа болж багшийг ангид оров уу үгүй юу л “Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн би залхаж ядарч байна” гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ.
___Гэтэл багш нь инээмсэглэн байж: “Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг юм гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучлана гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм” гэж хэллээ.

No comments:

Post a Comment