Хорвоо ертєнцийн хvрд хоромын чєлєєгvй эргэлдсээр, Хvн тєрєлхтний амьдрал хvрдний сэнс шиг хєвєрсєєр л…
Tuesday, September 21, 2010
Амжилтад хүрэхийн тулд *чадахгүй* гэдэг үгийг бүрмөсөн март....
Эрхэм бизнес эрхлэгч таны нэр хүнд, албан тушаал эрхлэлт, алдаа оноо,,, Энэ бүхнийг гариг эрхсийн тохиолоор зөгнөж болох ч санамсаргүй зураг ч ирээдүйг тань зөгнөдөг байна. Та доорх 10 зургаас таалагдсан аль нэгийг сонгоорой.
Таалагдсан зураг тань таны тухай юу өгүүлэх бол...
Сум:
Алсыг харсан тун оновчтой төлөвлөгөө зохиожээ. Одоо зорилгоо биелүүлэхийн төлөө урагшаа.
Бизнесийн амжилт олох цаг тань мөдхөн ирэх болно.
Гэхдээ зорилгоосоо хазайлгүй, өөртөө итгэлтэй байхыг зөвлөе.
Учир нь танд саруул ухаан, бусдыг өөртөө татах хүч, харилцааны соёл, ер амжилтад хүрэх *зэвсэг* бүхэн тэгш заяажээ. Шаргуу хөдөлмөрийг тань хувь тавилан таалж, та удахгүй нэр хүндтэй, том бизнесмен болоход хэдхэн алхам л үлдэж шүү.
Зөвлөгөө: Өөртөө тодорхой бодитой, зорилго тавиарай.
Танд ямар дадлага байна, тэр бүхнээ хэрэгжүүлэхийг хичээ. Хуудас цаас аваад 3 нугал. Эхний хэсэгт нь Оны эцэс гэхэд би хэлтсийн дарга болно гэх мэтээр зорилгоо биелүүлэх он сараа бичнэ.
Харин 2 дахь нугалаас дээр ажил мэргэжлийнхээ онцлог, шинж чанарыг тооч.
Бичсэн бүхний тань ард хариуцлага гэдэг үг дагалдаж буйг анхаараарай. Хамгийн төгсгөлийн хэсэгт дээрхээс огт өөр утга агуулгатай. Нэг хоёрдугаар нугалаас дээр бичсэн бүхнийхээ ард+ тэмдэг тавиад өөрт байхгүй, яг одоо эзэмшиж буй шинж чанаруудаа тоочин бичээрэй.
Уулзалт семинарт оролцох, бизнес эрхлэгчдэд зориулсан гарын авлага уншихаар номын сан руу явах тухайгаа самбар дээр бичиж тэмдэглэх нь зүйтэй.
Таны уриа бол сур сур сур, бас дахин сур
Далай:
Таныг албан тушаалын оргил өөд өгсөх алсын зам хүлээж байна. Өргөн мэдлэгээ одоо л ашиглах цаг.
Хашир туршлагатай ажилтнуудаас суралцаж өөрийгөө улам бүр боловсруулахыг хичээгээрэй.
Албан тушаалын хөлөг онгоц амжилтын далайд таныг сэлэхийг урьж байна.
Зөвлөгөө: Өөрийгөө бусдад илэрхийлэх боломж бүхнээс шүүрээрэй. Чадахгүй гэдэг үгийг бүрмөсөн март. Үүний оронд богино хугацаанд олон зүйлийг сурч амьдралд хэрэгжүүлэхийг чармайх хэрэгтэй. Хүрсэн амжилтынхаа талаар бусдад ярихаас бүү нэрэлх.
Оддын бороо:
Амжилт. Он дуусталх бүх үйл явдалд энэ үг таныг хүлээж байна. Таны дээр алдар нэрийн аадар бороо асгарч, тэр хэрээр мөнгө үерийн ус мэт урсан орж ирэх болно. Өөрөөр хэлбэл хийсэн хөдөлмөр бүхэн чинь бусдын талархлыг хүлээж, өндрөөр үнэлэгдэхийг оддын бороо зөгнөж байна. Гэхдээ ... та Оддын гэх аюулт өвчнөөр өвчлөх магадлал тун өндөр шүү.
Хэт бардамнал, биеэ тоохоос сэрэмжилж чадвал энэ өвчний нян танаас холуур өнгөрнө.
Зөвлөгөө: Ажил төрөл тань хичнээн урагштай байлаа ч улам сайн ажиллахад суралцаж бусдаас үлгэр жишээ аваарай. Бяцхан амжилтандаа бүү ташуур. Зөвхөн урдах зүгийг харах нь өлзийтэй хэрэг.
Төгс төгөлдөр чанарт хил хязгаар үгүй. Энэ үг бол таны уриа.
Агуй:
Асар их хүч гарган хөдөлмөрлөж байгаа ч үр дүн нь нэг их харагдахгүй байна уу. Үүнд нь мэдээж тодорхой шалтгаан байгаа. Юун түрүүнд эрхэлж буй ажил тань таны санаанд нийцэхгүй байж болох. Эсвэл өөрийгөө сурсан мэдсэнээсээ ч илүүтэйгээр дээгүүрт тавьдаг юм уу.
Үнэнийг хэлэхэд та мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд огт анхаарахаа байж, ганц ч мэргэжлийн холбогдолтой ном авдаггүй хүн юм.
Зөвлөгөө:Зүгээр л ажлаа хийгээд байх уйтгартай хэрэг биш үү. Эрч хүч, хурц дайчин хөдөлгөөн том зорилгоор өөрийгөө дайчил.Ажил мэргэжлийнхээ онцлог ялгааг хамт олонтойгоо зөвлөлдөж тодорхой асуудал тавихаас бүү татгалзаарай. Мунхаг үйлдэл гаргахаас зайлсхийж хамт олон түншүүдтэйгээ уулзаж зөвлөлддөг цагаа уртасгана уу.
Жаргаж буй наран:
Таны хувьд харицлагаа өндөрсгөж, ямар нэгэн шинэ зүйлийн эхлэлийг тавь.
зөвлөгөө: Захирлуудтайгаа санаж бодож буй зүйлийнхээ талаар чин сэтгэлээсээ ярилц. Ажлынхаа үр дүнд шинжилгээ хийж зорилгоо тооцох хэрэгтэй байна. Өөрийнхөө үүрэг хариуцлагыг өндөрсгөн шинэ төсөл төсөл санаачилж хамтран ажилладаг түншүүдийнхээ нүдээр өөрөө өөрийгөө шинжих нь хамгийн оновчтой арга юм.
Уурын галт тэрэг:
Замын ноход боргож л байдаг, жингийн цуваа явж л байх гэдэг зарчим таныг хааш нь ч хөтөлж дөнгөнө. Албан тушаалын шат өгсөх зуур бэрхшээлтэй учраа юу. Ялих шалихгүй зүйлээр хамт олонтойгоо элдвийн яриа өрнүүлж, өөртөө итгэлгүй хариуцлагаас зайлсхийдэг байдал чинь таныг доройтуулах шалтгаан болж байна. Итгэл сэтгэлдээ хөтлөгдөж дороо хий эргэлдэх хөдөлгөөнөө зогсоо.
Зөвлөгөө: Тэвдэх хэрэггүй. Тайван алхам алхмаар ажлаа урагшлуул. Ажлын гол хэсгийг та л нугалж чадна. Хамт олны дунд хамгийн нэр хүнд бүхий хүмүүстэй зөвлөлд. Чухал мэдээллүүдийг эрэлхийлж, амжилтад хүрвэл хамтран ажиллагсад таныг үнэлэх болно.
Усан оргилуур:
Та бол зорилго эрмэлзлээр дүүрэн идэвхтэй амьдардаг нэгэн. Шинэ шинэ санаа оюун бодолд тань үргэлж оргилж өндөр зорилго, эрч хүчээр өөрийгөө цэнэглэдэг. Та амжилт, алдар нэр,сайн сайхан бүхний оргилд хүрнэ. Гэвч ажлаа гүйцээж хийдэггүй тань удирдлагын хараанаас өнгөрдөггүй гэдгийг анхаараарай.
Зөвлөгөө: Шинэ төслийн ажилд шуудхан оролцохоос зайлсхий. Нэг ажилдаа хамаг хүчээ дайчилж, дараа нь бусад ажла эхлээрэй. Энэ нь танд их амжилтыг авчирна.
Тоос сорогч:
Та ербусын уриалагхан, сонор соргог мэдрэмжтэй хүн. Хамт олноосоо баярлалаа гэдэг үгийн байнга сонсч ажлынхаа үр дүнгээр сайн үнэлгээ авдаг ч та асар их цагийг хий дэмий гарздаж байна. Бусдад уриалагхан хандсанаараа тэднийг алдар нэрд гаргаж, өндөр цалинтай болгож, томоохон төслийн удирдагчид болгон хувиргаж байгаагаа та анзаарав уу. Үлбэгэр ноомой имижээ өөрчлөх цаг иржээ.
Зөвлөгөө: Хамгийн их сонирхдог зүйлийнхээ талаар хэзээ ч бүүү мартаарай. Бодь сэтгэл гаргахаа байж, амин хувийн эрх ашгаа бага ч болов эхэнд нь тавиарай. Хамгийн гол бусдад үгүй гэж хэлж сур. Гэхдээ шуудхан ийм зан гаргаад хэрэггүй. Яваа яваандаа гэдгийг санаарай.
Хөгжилтэй найзууд:
Сайн хамт олон сонирхолтой харилцаа-хамгийн чухал зүйл. Амьдралын төлөө гэсэн зарчмыг урьтал болгож, цагийг хий дэмий өнгөрөхөөс үргэлж зайлсхийх нь зөв.
Зөвлөгөө: Та бүхнийг хийж чадаж байна. Хүмүүстэй эелдэг сайхан харьцаж байна. Энэ бүхэнд тань дахиад л + үнэлгээ өгье. Ажлынхаа алжаалыг гаргаж сайхан амарч шинэ шинэ бизнесийнхээ төлөвлөгөөг гаргаж байгаарай.
Их буу:
Ариун хүсэлдээ давшлах мэт зүтгэж яваа хүн гэвэл таныг л хэлэх байх. Таны энэхүү огцом дайралт хамт олны дундах харилцааг нь муутгаж болзошгүй нь. Аминчилж зөвлөхөд удирдах ажилтны хамгийн гол аливаад хүлээцтэй ухаалаг хандаж зарим тохиолдолд буулт хийх чадвар байдаг юм.
Зөвлөгөө: Өглөөнийхөө цайг найз нөхөд, хамт олонтойгоо ууж, өдрийг сайхан угтаарай. төлөвлөгөөгөө далайцтай хэрнээ сонирхолтой зохиох хэрэгтэй болов уу.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment