Tuesday, September 21, 2010

Өөрийнхөө темпераментийг тодорхойлох нь


Өөрийнхээ зан байдлыг мэдэх нэг арга нь темпераментаа тодорхойлох явдал билээ.


Темпераментийг тогтооход хэд хэдэн үндэслэлээр шинжиж болдог. Ер нь хүн бүр өөрийгөө судлах дуртай. Та нар ч гэсэн ямар темпераменттай болохоо мэдэхийг хүсэж байгаа. Темпераментийг тодорхойлох олон аргууд байдаг. Тэдгээрийн дотроос арай зугаатай, хялбархан нэгэн аргыг доор сийрүүлье.Үүнд дараах асуултад хариулахдаа өөрийнхөө ердийн амьдралд ямар байдгаа л санаж тэмдэглээрэй.

Асуултуудыг уншаад өөртөө байгаа шинжийн ард +, -,тэмдэг тавиарай.
Тухайн темпераментийн асуултын 16-20 д нэмэх бол та бүрэн тэр шинжид хамаарна. Хэрэв нэмэх тэмдэг 11-15 – байвал тэр темпераментийн шинж нилээд байна. 6-10 нэмэх тэмдэг байвал тухайн темпераментийн хэв шинж тун бага болохыг гэрчилнэ .
Байгаль хамгаалал
Ой модоо хайрлан хамгаалъя
www.ena-fleg-mongolia.mn
Banjig.Net дахь олон нийтийн сурталчилгаа


Холерик темпераментийн хэв шинж.
1.Тогтворгүй байнгад хөдөлгөөнтөй гар хуруугаараа ямар нэг юм үргэлж оролдож байдаг.
2.Омогтой огцом ууртай.
3.Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй.
4.Шийдэмгий санаачилгатай.
5.Зөрүүд.
6.Маргаан цэцэнд дийлэх дуртай.
7.Үе үе түргэн ажилладаг.
8.Хүмүүстэй харьцахдаа шууд шулуун хурц.
9.Азаа үзэх дуртай.
10.Өсөрхөж уурлах нь түргэн.
11.Сэтгэлийн хөдөлгөөнтөй огцом түргэн хэл яриатай.
12.Хэрүүлч зодоонч.
13.Бусдын дутагдалыг тэвчиж чаддаггүй.
14.Түрэмгий дээрэлхүү.
15.Гар нүүрний хөдөлгөөн ихтэй.
16.Түргэн бодож шийдвэрлэх чадвартай.
17.Шинэ зүйлд дасахдаа удаан.
18.Тавьсан зорилгодоо хүрэхдээ тууштай.
19.Алхаа гишгээ огцом түргэн.
20.Ааш зан нь эрс амархан өөрчлөгддөг.

Сангвиник темпераментийн хэв шинж.


1. Хөгжилтөй баяр баясгалантай тачигнатал чанга хөхөрдөг.
2. Эрч хүчтэй ажилсаг байж чадна.
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй.
4. Өөрийгөө хэт үнэлдэг.
5. Шинэ зүйлийг хурдан хүлээн авдаг.
6. Сониуч, харилцаа тогтворгүй.
7. Эвгүй зүйлд зовж шаналах нь бага.
8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасдаг.
9. Аливаа шинэ ажлыг дуртай эхэлдэг.
10. Сонирхолгүй зүйлдээ амархан шантардаг.
11. Ажилд идэвхитэй оролцож нэг ажлаас нөгөөд амархан шилждэг.
12. Бусдыг уриалан зохион байгуулах чадвартай.
13. Нийтэч уриалгахан шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй.
14. Тэсвэртэй ажилладаг.
15. Нүүр гарын хөдөлгөөн оролцсон чанга түргэн яриатай.
16. Гэнэтийн тохиолдолд биеэ барьж чаддаг.
17. Ямагт цовоо сэргэлэн.
18. Түргэн унтаж хурдан сэрдэг.
19. Эмх цэгцгүй юмыг хурдан шийддэг.
20. Заримдаа өнгөц хийсвэр талтай.

Флегматик темпераментийн хэв шинж.
1. Эмх журамтай нямбай.
2. Юманд ул суурьтай ханддаг.
3. Болгоомжтой бодлоготой.
4. Хүлээцтэй.
5. Хоосон чалчих дургүй дуу цөөн.
6. Сэтгэлийн хөдөлгөөн дөлгөөн.
7. Тайван бөгөөд удаан нүүр гарын хөдөлгөөн бага.
8. Юмыг удаан ойлгож сайн тогтоодог.
9. Эхэлсэн зүйлээ дуусгадаг.
10. Хүч чадлаа хий зүйлд зориулдаггүй.
11. Амьдралын хэв журмаа хатуу барьдаг.
12. Сэтгэл хөдлөлөө амархан барьдаг.
13. Сайшаал шүүмжлэлд эмзэг биш.
14. Өөрийгөө муулахад үл эмзэглэдэг.
15. Сонирхол харилцаа тогтвортой.
16. Нэг ажлаас нөгөөд шилжихдээ удаан.
17. Хүн бүртэй жигд харьцдаг.
18. Шинэ нөхцөлд дасан зохицохдоо бэрхшээдэг.
19. Зовлонд тэсвэртэй ханддаг.
20. Ууртай.

Меланхолик темпераментийн хэв шинж.
1. Ичимхий бүрэг.
2. Шинэ зүйлд тэвдэж сандардаг.
3. Танихгүй хүнтэй холбоо тогтоохдоо муу.
4. Өөрийн хүчинд итгэхгүй эргэлздэг.
5. Ганцаардлыг амархан давдаг.
6. Ажил бүтэхгүй тохиолдолд амархан сэтгэлээр унадаг.
7. Бодлогоширч гиюүрэх талтай.
8. Амархан ядардаг.
9. Сулхан ярьдаг.
10. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицдог.
11. Өрөвчхөн эмзэг уян сэтгэлтэй.
12. Муулах магтахад маш мэдрэмтгий.
13. Өөртөө болон бусад хүнд өндөр шаардлага тавьдаг.
14. Хардаж сэрдэх талтай.
15. Өвчин зовлонд эмзэг .
16. Хэт гомдомтгой.
17. Нийтэч биш .
18. Идэвхи санаачлага бага бүрэг.
19. Дуулгавартай хүлцэнгүй.
20. Бусдаар өрөвдүүлэх дуртай.

No comments:

Post a Comment