Tuesday, September 21, 2010

Яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг юм бол...


Судалгаанаас харахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү урт насалдаг болох нь тогтоогджээ. 60-70 жилийн өмнө дайнд эрэгтэйчүүд илүү их амь үрэгддэг, мөн зөвхөн эрэгтэй хүний хийдэг хүнд ажлууд шалтгаалан нь гэж үзэж байжээ. Орчин үед дээрх зүйлс нөлөөлөх нь багассан. Учир нь дэлхийн дайн дууссан бөгөөд орон нутгийн мөргөлдөөнд эмэгтэйчүүд, хүүхдүүд ч ихээр өртөх болсон юм. Мөн эрэгтэй эмэгтэй хүний хөдөлмөрийн ялгаа алга болж, ижил нөхцөлд ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг судалж үзэхэд ч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү урт насалдаг болохыг баталсан юм.

Үнэндээ ихэнх араатан амьтдын эмэгчин нь эрэгчингээ бодвол илүү урт насалдаг. Эмэгчний бие илүү гуалиг, зөөлөн, уян хатан байхад эрэгчин нь илүү том, булчинлаг, хүчтэй байдаг. Иймээс ч эрэгчин амьтан илүү хурдан гүйж, жин ихтэй, хүчирхэг байдаг гэнэ. Гэвч эмэгчин амьтад дур булаам байдлаараа илүү ажээ. Тэд эхийн хэвлийд байхаасаа эхлээд тэсвэр хатуужилтэй байдаг. Үр хөврөлийн үед эрэгтэй хүүхдийн нас барах хувь эмэгтэй хүүхдийнхээс илүү байна. Өсвөр насандаа ч охидууд хөвгүүдийг бодвол илүү хурдан бойждог бөгөөд тодорхой нас хүртлээ түргэн өсдөг.
Авлигатай тэмцэх газар
Та авилгаас ангид байж чадна.
www.iaac.mn
Banjig.Net дахь олон нийтийн сурталчилгаа

Эмэгтэй хүн илүү эрүүл чийрэг, урт насалдаг нь хүн төрөлхтний үр удмаа үлдээх чадвартай ч мөн холбоотой. Ер нь хүн удаан үрждэг. Эмэгтэй хүн 9 сарын турш үрээ тээж, ихэнхдээ ганц хүүхэд төрүүлнэ. Үр удмаа үлдээх үүрэг эмэгтэйчүүдэд илүүтэй ногддог тул эмэгтэй хүн чадвартай байх үедээ олон хүүхэд төрүүлэхийн тулд хүч, тэсвэр хатуужилтай байх хэрэгтэй байдаг.

Орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд эмэгтэйчүүд илүү урт насалдаг нь дараах гурван хүчин зүйлээс болдог гэж үзэж байна. 1-рт, хүн бүрэлдэн бий болох үед эсэд нь 23 хос хромсом байдаг. Үүний 23 ширхэг нь хүйс тодорхойлдог бөгөөд эмэгтэй хүнд 2 ширхэг “XX”, эрэгтэй хүнд “XY” хромсом байдаг. “Y” хромсом нь “X”-ээс илүү жижиг бөгөөд агуулж буй ген нь 3-6% бага байдаг. Эрэгтэй хүн л өнгөний харалган, гемофил зэрэг өвчнөөр өвчилдөг бөгөөд эмэгтэй хүний илүү ген нь үүнээс сэргийлдэг юм.

2-рт, эмэгтэй хүний “естроген” нь эрэгтэй хүний “андроген” бэлгийн даавраас илүү их ялгардаг. Естроген нь цусан дахь өөх тосны хэмжээг багасгадаг тул эмэгтэйчүүд зүрх, судасны өвчнөөр бага өвчилдөг юм. 3-рт, бүх төрлийн нянгийн халдварт илүү тэсвэртэй байдаг гэнэ.

Энэ бүхнээс үүдэн эмэгтэй хүний амьдрах хугацаа илүү уртсаж байгаа бөгөөд дундаж наслалт нэмэгдэх тусам эрэгтэй, эмэгтэй хүний амьдрах хугацаа улам ялгаатай болох юм.

No comments:

Post a Comment