Tuesday, September 21, 2010

2062 онд ирээдүйн Наполеон төрийн тэргүүн болно.

Нууцлаг юмс, тооны гайхамшигт хэлхээс, санамсаргүй давхцал тохиол биднийг гайхшируулж алмайруулдаг. Гэтэл хорвоо ертөнц дээр санаандгүй, санамсаргүй зүйл байдаггvй аж.

Бүх үйл явдал ямар нэг Дээд Хүчний урьдаас төлөвлөсний дагуу явагддаг тийм ертөнцөд бид амьдарч буй бололтой. Амьдралыг тоогүйгээр төсөөлшгүй.

Эдгээр тоо мушгиран хуйлрах хувь заяаны эргүүлгээр авирч буй хүн төрөлхтөнд тайлагдашгүй, оньсого мэт сонин бэлэг бэлдсээр.

Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрүү 129 жил.
Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрүү 129 жил.
Наполеон Вена хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрүү 129 жил.
Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрvv 129 жил.
Хоёулаа 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.
Хоёулаа 52-тойдоо Орос руу дайрсан.
Хоёулаа 56-тайдаа дайнд ялагдсан.

Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрүү 100 жил
Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерөнхийлөгч болжээ. Зөрүү 100 жил
Хоёулаа баасан гаригт алуулсан.
Хоёулаа эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.
Хоёулаа толгой руугаа буудуулж үхсэн.
Линкольн "Кеннеди" нэртэй театрт алуулсан бол Кеннеди "Линкольн" нэртэй машинд буудуулсан.
Линкольн үхэхийнхээ өмнө Мэрилендэд байдаг Монро хотод очсон бол Кеннеди амиа алдахын өмнө Мерилин Монротой амрагийн холбоотой байсан.

Хоёулаа өмнөд нутгийнх. Хоёулаа Ардчилсан намынх. Хоёул Ерөнхийлөгч болохын өмнө сенатор байсан.

Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ. Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрүү 100 жил.

Тэдний нэр англиар 15 vсгээс бvрддэг. John Wilkes Booth ба Lee Harvey Oswald. Бут театраас гарч гүйн дээврийн хонгилд баригдсан бол Освальд буудсаны дараа дээврийн хонгилоос гарч гүйн, театрт баригдсан.

Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ. Эндрю Жонсон 1808 онд, Линдон Жонсон 1908 онд төржээ. Зөрvv 100 жил.

Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгvй дэлхийн түүхэнд агуу том хоёр хvн төрнө гэсэн дvгнэлтэнд хvрнэ. Гитлер болон Кеннеди шиг.

Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай төрсөн, Линкольн ба Кеннеди 100 жилийн зөрүүтэй төрсөн.

Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд дараагийн Наполеон, Гитлер нар төрнө. Түүнээс гадна бас Линкольн, Кеннеди нар төрж магадгvй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ.

Ингээд цааш нь үргэлжлүүлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдүйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдүйн Наполеон мөн төрийн тэргүүн болно. Тэгэхээр бусад онцлох үйл явдлыг мөн тооцоолж болно.

Мэдээж энэ бол энгийн математик.

Ямар ч гэсэн ийм зүй тогтол анзаарагдахгvй өнгөрөхийн аргагүй.

Харин одоо бид өөр нэгэн давцхлыг танд толилуулья

1838 онд Америкийн зохиолч Эдгар По “Артур Годон Пимын адал явдлын тухай тууж” хэмээх зохиолоо туурвижээ. Уг зохиолд задгай далайд хөлөг онгоц сүйрсний дараа дөрвөн хvн завинд сууж амь гардаг.

Тэд өлсгөлөнд автаж туйлдан гурав нь нийлж, нэгийгээ алж иддэг байна. Номонд тэр хүний нэрийг Ричард Паркер гэжээ. Энэ бол уран зохиол.

Харин бодит амьдрал дээр 1884 онд "Магнонетт" хөлөг онгоц сүйрэв. Дөрвөн хүн амь гарч, завинд сууж амжлаа.

Олон хоног далайгаар тэнэж, өлссөндөө галзуурах шахсан тэд нэгийгээ алж иддэг. Түүнийг Ричард Паркер гэдэг байв.

Өөр нэг жишээ. "Титаник" хөлөг онгоцны ослын талаар сонсоогүй хүн байхгүй биз. Түүнээс олон жилийн өмнө буюу 1898 онд олны танил бус зохиолч Морган Робертсоны “Хоосон” роман “Мэнсфилд” хэвлэлийн газарт хэвлэгджээ.

Тухайн үед хэн ч түүний номыг сонирхсонгүй.

Романд "Титан" нэртэй хөлөг онгоц дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живдэг тухай гардаг. Мөн хөлөг онгоцны тодорхойлолтыг дэлгэрэнгүй өгүүлжээ:

Онгоцны урт 243м, усан түрц 70000 тонн, хөдөлгүүр нь 50000 морины хүчтэй, хурд 25 зангилаа ба дөрвөн трубтэй, гурван сэнстэй. Харин түүнээс хойш 14 жилийн дараа бодит "Титаник" анхны аялалдаа гарлаа. Тvvний урт 269м, усан тvрц 66000 тонн, 55000 морины хүчтэй, цагт 25 зангилаа хурдтай бөгөөд дөрвөн труб, гурван сэнстэй.

"Титаник” дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живэв. Эдгээр давхцал ухаан санаанд багтамгүй, үнэхээр гайхалтай.

Зохиолч ослын бараг бүх нөхцлийг зөгнөн бичжээ. Номонд ч, амьдрал дээр ч эдгээр онгоцыг "жившгvй" гэж өргөмжилж байв. Тэнд ч, эндч эмгэнэлт явдлын үед аврах завь хүрэлцсэнгүй.

Бодит болон санаанаас зохиосон амьдралд онгоцон дээр 3000 зорчигч байсан. Логик үзлийн үүднээс үүнийг тайлбарлах үнэхээр боломжгүй.


Мэдээллийн эх сурвалж: Өглөөний сонин

No comments:

Post a Comment