Sunday, August 29, 2010

Хулан Саран гvнж


Ph.D. Р.Чvлтэмсvрэн (УБИС-ийн багш, БНСУ-ын Данкууг(Dankook) их сургуулийн урилгын профессор)


Монголын жанжин Хабжин, Cолонгосын жанжин Жо Чун нарын манлайлсан цэргїїд Cолонгосын нутагт дайжин, тїйвээж байсан Kиданы хулгай нарыг хамтын хїчээр даран сєнєєжээ. Дайснаа дарж, дархан ялалтаа тэмдэглэсэн 1219 оны 1 дїгээр сарын 20-нд Хабжин, Жо Чун нар “Бидний хоёр улс їїрд ах дїї байж, тїмэн їед їр сад маань энэ єдрийг бїї умартаг” хэмээн ерєєж, андалджээ. Хабжин жанжин дєчин нэгэн монгол цэргийг солонгос хэл сурагтун хэмээн їлдээжээ.

1295 оны хаврын тэргїїн сарын хар тахиа єдєр Их Юан улсаас монгол бичгийн багш Ли Мангодай ирэв. 1393 оны їеэс эхлэн Корёд монгол хэлний сурах бичиг, толь бичиг цєєнгїй хэвлэгдэн гарчээ.

Хубилай хааны гїнж Хутагт бэхи, Хубилай хааны хїї Чингимийн ууган хїї Гамалийн охин Будшилэн, Есєнтємєр хааны охин Инилжгинбал, Хубилай хааны тав дахь удмын Бортємєрийн охин Нїнчиг зэрэг монгол бїсгїйчїїл ёс тєртэйгээр солонгосын вангийн хатан болж байжээ.

1990 оны 3 дугаар сарын 26-нд Монгол улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоож, ах дїїгийн харилцаа дахин сэргэжээ. Одоо 15 мянга гаруй монголчууд БНСУ-д ажиллаж, амьдарч байна. 1993 онд БНСУ-ын Дангууг их сургуульд монгол хэлний анги байгуулагдав. Солонгосын хойгт цорын ганц тус монгол хэлний салбарт одоо жил бїр 20 гаруй оюутан элсїїлэн суралцуулж байна. Энэ мэт хоёр орны харилцааны талаар олон зїйлийг дурдаж болно.Тэр бїхнээс Чингис хааны маань хайртай хатан нь солонгосын Хулан хатан байсан гэдэг онцгой содон байдаг билээ. Тэр тїїхийн тухай цухас дурдсу.

Гуулин улсыг дайлахуйя
Гуйж єгсєн Хулан
Солонгос улсыг байлдахуйя
Сундалж авчирсан Хулан
Мєхєхєєсєє айхуйдаа
Мєргєж дагасан охин
Эвдрэхээсээ айхудаа
Эрж дагасан эхнэр “Чингис богдын дурсгалын тїїврээс”

Олон зуун жилийн тэртээгээс монгол, солонгос хоёр улс тїїх соёлын єргєн харилцаатай байсныг “Монголын нууц товчоо”, “Алтан товч”, “ Асрагч нэрт тїїх”, “ Болор толь”, “ Цагаан тїїх”, “ Эрдэнийн товч”, “ Эрдэнийн эрхи”, “Юань улсын судар” зэрэг тїїхэн сурвалжуудад тодорхой дурдсан байдаг. “Солонгос тїїхийн сурвалжид XIII-XIV зууны монгол-солонгосын харилцааны бичиг 200 гаруй байгааг монголын эрдэмтэн Б. Сумъяабаатар(1978)тэмдэглэсэн. Тїїх, соёлын нэн єргєн харилцаатай байсан хоёр улсын тухай зєвхєн дээр дурдсан тїїхэн сурвалж бичигт тэмдэглээд зогсохгїй нийгэм, хїний амьдралыг хамгийн соргог тусгадаг уран зохиолд лавтай тод томруун дїрсэлсэн байх нь зайлшгїй гэж бодогддог юм. Їнэхээр монголын тїїх, уран зохиолын гайхамшигт дурсгал “Монголын Нууц Товчоо”-ны 274 дїгээр зїйлд “... Урьд Зїрчид, Солонгост(Солонгос гэсэн їгийн хажууд нь Гуули гэж хятадчилсан байдаг ажээ) аяласан Жалайрдай хорчийн араас Есїдэр хорчийг аялуулав. Тїїнийг( тамгачаар) суутугай” хэмээн зарлиг болов”

Лу. “ Алтан товч”-д “ Хулан хатны орд нь Солонгосын Барс орд... Есєн єнгє бїлэг улс нь... Гууль улс хєх буюу... Суут богд Чингис хаан таван их улсыг эрхэндээ оруулав. Хятдын Ахудай, Алтан хаан, єрнє тївдийн шударга хаан, умар Сартуулын Султан, хан Мэлиг хоёр, дорно Солонгосын Бух цагаан хаан дєрвєн зїгийн дєрвєн харьтан тэд бєлгєє.

“Аргусан хорчийн домог”-т “ Эзэн богд Чингис хаан наран ургах зїг Солонгууд улсад аялж эчтэл Їнэгэн мєрєн їерлэж, эзний бие их цэрэг саатаж суув. Элч илгээбэй. Эзэн богд алба ац хэмээсэнд Солонгуудын Бух цагаан хаан єєрийн Хулан нэрт охиноо... барс гэртэй бух Солонгууд хоёр отог инжтэй онгоцоор авч ирбэй”... Чингис хаан мєн тэр Солонгууд улсад 3 жил тїдэж суув”. “ Эрдэнийн товч”-д шар хулгана жил 1192 онд, “Шар тууж”-д Чингис 31 насандаа Солонгосын Бух цагаан хааныг гурван жил аялж оруулж авав” хэмээн дурджээ. В.Инжинаш “Хєх судар” романдаа

“...Мухуйлайг авч найман сарын шинийн нэгэнд тугийг тахиад, тэмдэг далбаа нэгэнт дармагц цэргийн буу нижигнэн дуугарч, гурван анги цэрэг хамтаар хєдєлж, Солонгос улсын зїг мордов. Туг хиур нарыг халхалж, зэр зэвсэг харжигнан, єнгєт хуяг гялалзан, тарган морь тал дїїрээд замд Солонгос улсаар дайрахад ноднингийн нэмж хийлгэсэн гурван зуун сал онгоцыг Зэлмэ, Хасар хоёр дагуулж, Їлээн голыг уруудан, Їнэгэн мєрний салбарт оруулан єєдлїїлж, цэрэг гэтлэх оломд хїлээлгэхээр явуулав. Энэ їед Солонгос улс хотлоор тогоо буцлах мэт бурхиралдан їймж...”Бух цагаан хаан биеийн сїнс биед їгїй..цагт Зэлмэ ирж гэхэлзэн зогсож: -“Солонгос улсын сїрэгт чинь уурга барьсангїй, сїїнд чинь хуруу дїрсэнгїй байтал юуны учир єшєє їгїй байтал єє дэгдээн, хорсол їгїй байтал хумаг хийсгэж, манай улсыг мєхєєе гэв” гэхэд Бух цагаан хаан буцаж булгин: - “Над огт тийм учир їгїй”гэв. “...Тїїнээс Бух цагаан хаан хотдоо буцаж... голын Саран гїнжээ таван муж, иргэний гэр инжтэй, найман анги барсын хот хїрээ, орд харш, иргэний гэр инжтэй, мянган игири тариан заслагтай буулган єгєв...” хэмээн уран сайхнаар дїрслэн бичсэн байдаг.

Б.Сумъяабаатар(1978) “Хєх судар”-т гардаг Гуулин улсын холбогдолтой мэдээнїїдийг Солонгосын тїїхэн сурвалж бичгийн мэдээнїїдтэй тулган їзэхэд ихэвчлэн таарч байна. Гуулин улсын нутагт зугатан орсон Хятаны їлдэгдэл цэргийг дарахаар Монгол цэрэг орох болсон нь хэзээ, яаж бэлдсэн, хэн хэн явсан, хэнтэй уулзсан, юу ярьсныг нь нэгд нэгэнгїй бичсэнийг єнгєц їзэхэд санаанаасаа найруулсан мэт харагдах боловч цаанаа нарийн учир холбогдолтой он, сар, газар, ус, хїний нэр, хэлсэн ярьсан нь Солонгосын тїїхэнд бичсэнтэй авцалдаж байна” хэмээн судлан тогтоосон юм.

Аюуша Саагиев(Сахьяев)-ын бичсэн “Буряадай тїїхэ бэшэгууд” хэмээх сударт “Солонгуудай Бїїбэй Бэйлэ нэрэтэ хаанай хун тайжа хїбїїндэ Балжан хатан хадамда гараба” хэмээн тэмдэглэсэн байна. Балжин хатныг солонгуудын хааны удамд хадамд гарахад нь 11 овгийн нь олонхи нь даган очсон тухай євгєд їе дамжин ярьдаг тухай тэнд бас дурдсан байдаг. “Монголын уран зохиолын дээж зуун билиг”-т нийтлэгдсэн “Балжин хатны домог”-ийг уншиж эхлїїт ч “Эрт урьд Солонгууд хэмээх овгийн Бїївэй бээл хэмээгч байсан” хэмээн эхэлнэ. Дээр дурдсан тїїх шастир, їлгэр домогт ийнхїї монгол, солонгос улсын элчин харилцаа, солонгос хэмээх їгийн гарлыг мєшгин тогтооход хамаарах баримт, тїїхэн тодорхой хїн(Бух цагаан хаан, Хулан хатан), тодорхой газар усны нэр(Їнэгэн мєрєн) дурдагдаж байгааг ажиглаж болно.

Тэдгээр бїтээлд Солонгос гэдэг нэрийг Солонга, Гуули улс гэх мэт янз бїрээр нэрлэсэн. Академич Ц.Дамдинсїрэн монголчууд эртнээс “Солонгосыг таван ондоогоор Гууль улс, Гуулин улс, Гаулин улс, Кори улс, Солонгос улс гэж бичдэг”, Б. Сумъяабаатар “Монголчууд Солонгосыг дээр їеэс Гаули улс, Гуулин улс, Кори, Солонгос, Солхо гэж їндсэндээ таван янз нэрлэж ирсэн байна” гэсэн бол нэрт тїїхч Сайшаал(БНХАУ) “Монголчууд Єгєєдєй хааны їед Солонгос гэж нэрлэж байсан” гэжээ. “Монголын боржигэд овгийн тїїх”-нд ч Тогоонтємєр хааныг багад нь Солонгууд газарт нїїлгээд Да Чин хэмээх аралд суулгаж, ураг дор золгуулах їгїй болгов” гэсэн. Тэрхїї Солонгууд гэдэг їгийг эдїгээгийн Євєрмонголын эрдэмтэд Солонгос хэмээн тодруулан тайлбарлажээ.

“Аргусан хуурчийн(хорчийн) домог”-т Чингис хаан Солонгуудын Хулантай, Солонго улсад гурван жил тїдэж суусныг Ц.Дамдинсїрэн “Энэ домгийн дотор їнэн тїїхт явдал ч буй. Хойно нь нэмж зохиосон зїйл ч буй. Їнэн тїїхт домог аль вэ гэвэл Чингист Хулан нэртэй хатан байсан. Тэр хатнаа Чингис их дотночилж їздэг байсан нь їнэн тїїхт явдал юм. Харин тэр Хулан хатан бол Солонгосын гїнж биш монголын Мэргэд аймгийн ноён Дайр Усуны охин байсан. Тэгэхлээр энэ Хулан хатны нутаг Солонгос бол одоогийн Солонгос улс биш Солон баргын Солонгос мєн. Їїнийг Саган Сэцэн мэдээд “Эрдэнийн товч”-доо “ Солонгос мэргэдийн Дайр Усуны Хулан гуа нэрт охин” гэж бичжээ” гэж дурдсан .

Євєр Монголын эрдэмтэн Чойжи “Алтан товч” номонд хийсэн судалгааныхаа тайлбарт: “Шар туужид Чингис хаан 31 насандаа Солонгосын Бух цагаан хааныг 3 жил аялж оруулж авав” гэжээ. Мєн Євєр Монголын эрдэмтэн Булаг “Тус домогт гарах Солонгууд, Солонго.. бол одоогийн Солонгос улс биш болох нь лавтай. Харин Солон барга мєн гэсэн їзэлт таарч мэднэ. Домог їлгэрт газар орны нэр хувирч єєрчлєгдєх бол сонирхолтой явдал биш” гэжээ.

Харин японы эрдэмтэн М.Ямамото “Чингис богдын дурсгалын тїївэр”-ийн япон орчуулга зэрэгтээ Гуули, Лу-Сї Ве “Хураангуй алтан товч “-д хийсэн тайлбартаа Солонга хэмээх їгийг одоогийн Солонгос улс, Н.П Шастина(1957) “Аргусан хуурчийн домог”-ийг орос хэлнээ орчуулахдаа солонгосын Хулан саран гїнж гэжээ . Ийнхїї “Хураангуй алтан товч”, “Лу алтан товч”, Саган Сэцэний “Эрдэнийн товч” зэргээр уламжилж ирсэн “Аргусан хорчийн домог”-т дурдсан Солонгод гэдгээс гол нь їїдэн, одоогийн Солонгос улс мєн, биш хэмээн судлаачид марган, санал зєрєєтэй байгаа юм. Харин сїїлийн їед Бээжингийн Тєвийн їндэстний их сургуулийн багш Ч.Хишигтогтох “Аргусан хорчийн домог”-т холбогдох хэдэн асуудал(1988) гэдэг єгїїлэлдээ Хулан хатан бол солонгосын хааны охин, “Аргусан хорчийн домог”-т гарч буй Солонгууд бол яах аргагїй Солонгос улс гэдгийг олон тооны эх сурвалжийг їндэслэн баталсан байна. Ер нь Солонгос, Хулан гэсэн нэрийг тайлбарлахдаа уул зохиолын доторхи дїр, уул усны нэр, тїїхэн їйл явдалтай їнэхээр холбож, нарийвчлан магадалбал зохистой билээ. “Аргусан хорчийн домог”-т гарах Їнэгэн мєрєн гэдэг нь Солонгосоор Ялун мєрєн хэмээгдэн одоо ч нэрлэгдсээр байгааг, Солонгос улсад Бух цагаан хаан гэж байсан, Бух цагаан хаан охиноо хоёр отог инжтэй онгоцоор авчирч байгааг ялимгїй зїйл гэхгїйгээр анхаарах хэрэгтэй юм. Нєгєє талаар “Монголын Нууц Товчоо”-ны 197 дугаар зїйлд дурдагдсан “Увас мэргэдийн Дайр Усуны охин Хулан, “Аргусан хорчи” домгийн Хулан хоёр нэг хїн її, хоёр єєр хїний дїр її гэдэгт бас эргэлзэж болох юм. Хулан нэртэй хоёр єєр тїїхэн хїн байсан юм биш биз. Ер нь монголчууд гоо їзэсгэлэнт эмийн єнгє зїс, цовоо цолгиныг аргамагийн дээд ажнай Хулан тахьтай зїйрлэдэг уламжлал байсан байх. Тэгээд ч Солонгосын хааны охины єнгє їзэмжийг Увас мэргэдийн Дайр Усуны Хулан нэрт гоо охины сайхантай жишин адилтгаж, Хулан шиг сайхан юм гэснээс їїдэн Бух цагаан хааны охиныг монголчууд Хулан гэж нэрлээгїй байгаа даа.

Чингис хаан Аргусан хорчийг ирсэний дараа нутгийн зїг алтан жолоо залж явахдаа зарлиг болгож, “ Бєртгєлжин хатан минь бага цагт учирсан бєлгєє. Нїїрийн нь їзэх бэрх. Гэрт орвоос гэр нь чухал болом за. Гэртэх хїнтэй эс зєвлєвєл харь хїн байтал илт уурлан хилэгнэн сууваас ичиж эмээх мэт буюу гээд їг барилдаж ирїїлэхээр Мухуйлайг явуулж байна. Энд дурдсан харь улсын хїнээс ичиж эмээх сэтгэл тєрж байгаа нь Хулан хатан їнэхээр гадаад улсын Солонгосын хааны охин байх гэж бодогдуулж байна. Яавч их эзэн Чингис ёс тєрийг сахин, харь орны гоо їзэгслэнт гїнжид хїндэтгэлтэй хандаж байна гэж їзэж болох юм.

“Чингис богдын дурсгалын тїївэр”-т Хулан Саран хатныг Єїлэн эх, Бєртєгєлжин сэцэн, Есїн хатанд мєргїїлэхэд Есїн хатан “Гуулин улсыг дайлахад гуйж єгсєн, мєргєж дагасан хатан” боловч “мєнх эзний хормойд хураагдсан, “дайж дагуулсан боловч дам їгїй тэнгэрээс заяатай, эрх нялх бєгєєтєл, эцэгтэй элбэрэлтэй” гэх мэтээр эвийлэн энэрч, их эзэнд тоогдож буй нь хэдийгээр уран сайхан нь хэтийдсэн авч тїїхэн їнэнг тусгасан нь їнэ цэнтэй байна.

Монголын тїїхийн аль їнэн чухал сурвалж бичгийг биеэр їзэж, нягтлан судалж, зохиолдоо иш баримт болгосон В.Инжинаш “Хєх судар”-таа “... Цагаан хааны ганц охин гол харшийн дээр нэгэн их саран мандав” хэмээн зїїдэлснээр тїїний нэрийг гол харшид Саран мандсан мэт гэж Голын Саран хэмээн нэрийдсэн ажгуу” гэжээ. Тэгээд В.Инжинаш “Энэ нэрийг зарим судруудад Хулан хатан хэмээгч буй, Хулан саран хэмээгдсэн ч буй. “Чидагчийн эрхт цадиг”-д Солонгос улсыг харин шууд Солонга улс болгон эндїїрч. Солонга улс хэмээгч зїїн ємнєдийн Гуули улсын монгол нэр тул энэ Хулан хатныг харин шууд Хулан хатан хэмээгч ч буй амой. Эдгээр цєм нарийн нандин судрыг эс їзсэнээс болжухай гэжээ. Энэ бїхэн нь Хулан бол Солонгосын Бух Цагаан хааны охин гэдгийг баттай нотолж, хэрвээ биш гэх юм бол єнєєгийн биднийг В.Инжинаш “Нарийн нандин сударыг эс їзсэнээс болжухай” гэж хэлээд байх шиг санагдана.

Єнгє зїс нь цэцэгт їлтгэвэл цэцгээс амьдлаг, саранд адилтгавал сарнаас анхилмал, элтэл зїлгэсэн хасын толь мэт. Єнгє зїс, ухаан мэдэл нь ертєнцєд тасархай (В.Инжинаш) Хулан саран гїнж эедэх, эвлэрэхийн бэлгэдэл болон зуун зууны чанадаас мишээж байна.

No comments:

Post a Comment