Friday, August 20, 2010

Автай сайн хан


Монголчуудыг XV зуунд дахин нэхтгэж хамгийн удаан захирсан хvн бол Даян хаан Батмєнх билээ, Тvvнийг vхсэний дараа хаан ширээний тєлєє тэмцэл дахин дэгдэв.

Даян хаан отгон хvv Гэрсэнзэд уугуул Монголын тєв хэсэг ноогдсон бєгєєд энэ хэсгийг "халх" хэмээн нэрлэх болов. Гэрсэнзийг таалал тєгсєхєд хатан нь долоон хvvдээ Халхыг хуваан єгснєєр "долоон хошуу" бий болсон аж.

Халхыг дотор нь зvун гар, баруун гар болгон хувааж байсны барууныг ууган хvv Ашихай, зvvнийг гутгаар хvу Ноонох захирч байв. Автай бол Ноонохын хvv юм. Тэрээр Тєвдийн Далай ламаас "хан" цол авч єєрийгєє "Тvшээт хан" хэмээх болжээ. Энэ нь их хаан биш боловч бие даасан ханлигийн эзэн гэсэн санаа. Улмаар Шолой єєрийгєє "Сэцэн хан" гэх болсон ба Луйхарыг "Засагт хан" гэх болжээ. Эндээс XX зууныг хvртэл оршин байсан засаг захиргааны хуваарийн нэршил бий болсон тvvхтэй.

Халхаас хамгийн тvрvунд Автай хан шарын шашныг єєртєє оруулан Гомбогур бурхан залжээ. Автай хан vе vеийн нvvдэлчдийн тєвлєрєл болох Орхоны хєндийд Хархорумын буурин дээр "Эрдэнэзуу" хийдийг анх байгуулав. Эхэлж байгуулсан сvм нь жижгээс гадна нуудэлчин амьдралд зохицон нvvдэг байжээ. Энэрэнгуй, хvлцэнгvй vзлийг номлогч буддын шашны нэг урсгал орж ирснээр монголчуудын амьдралд томоохон єєрчлєлтvvд гарч эхлэсэн байна.

Шарын шашиныг даган монголын тал нутагт Энэтхэг, Тєвдийн соёлын ололт нэвтрэх боломж бий болсон байдаг. Хууль цааз гарган бєє шvтлэгийн бvдvvлэг ёс заншлыг хаах арга хэмжээ авч эхлэв. Тухайлбал нас барсан хvнийг дагалдуулан зарц боол мэтийн зарим хvнийг нь алж хамт оршуулдаг заншил халагдав. Мєн хvнээр тахилга, тайлга vйлддэг байсан бурангуй ёсыг ч хvчлэн даржээ.

Улмаар шарын шашинд орох нь тєрєєс урамшил ягагналтай болж харин бєєгийн зан vйл vйлдвэл торгож шийтгэдэг болжээ. Автай хан буддизмыг Монголд оруулж ирснээр тал нутагт соёлын цоо шинэ єнгє тєрх бий болж, нийгэмд томоохон дэвшил гарсан тvvхтэй.

No comments:

Post a Comment