Friday, August 20, 2010

Монголд улс буй болсны учир шалтгаан

Олон улсын монгол судлалын холбооны ерєнхий нарийн бичгийн дарга, Фvкvокогийн Азийн соёлын шагналт, академич Ш.Бира

Чингис хааны байгуулсан улсыг монголчууд бид Монголын тулгар тєр бутау улс хэмээдэг нь тулгар тутам (тугтам хэмээн хуучин бичгээр мєн бичдэг) буюу эхэн тутам, эхэн vеийн улс хэмээсэн утгатай ажээ. Vvнийг эргэцvvлэн сайн бодвоос "тулгар улс" хэмээх нь улсын vvслийн эхэн vеийн "early state" хэмээх орчин цагийн vзэл санаатай vндсэндээ утга нэгэн ойлголт мєн болай. Vнэхээр одоогийн онолын vvднээс авч vзэхэд Монгол улсыг эхлэн байгуулж байсан vед нь "early state" буюу "эхний улс" буюу тулгар тутам байгуулагдсан улсын ангилалд оруулан авч vзвээс илvv зєв санагдана. 20 Энд бид Монголын тулгар тєр хэмээх уламжлалт нэр томъёог хэрэглэхдээ чухамхvv "эхний улс" буюу эхэн vеийн улс хэмээх орчин цагийн шинжлэх ухааны ухагдахуунаар ойлговоос зохино.
Эрдэмтэн, судлаачдын дунд Монгол мэтийн нvvдэлчдийн нийгэмд улс vvсэн буй болох учир шалтгаан, шинж чанар, онцлогийн талаар багагvй маргаан, элдэв vзэл онол байдаг боловч ихэнх нь Чингисийн vндэслэсэн Монгол улсыг vнэхээр улсын шинж тєрхтэй байсан тєдийгvй, мєн нvvдэлчдийн дунд буй болж байсан "эхний улс"-ын нэг ёсны сонгодог хэлбэр байсан хэмээн vзэж байна.
Жишээ нь, Хенри Клессен (Henri Claessen) нэг томоохон єгvулэлдээ "эхэн vеийн улс"-ын тухай ойлголтыг 21 орны жишээн дээр бvтцийн судалгааны vvднээс шинжлэхдээ мән Монгол улсыг хамруулжээ. Тэрээр эдгээр оронд байгуулагдаж байсан эхэн vеийн улсуудыг бvтцийн нь 51 шинж тэмдгээр сонгон шинжилж, холбогдох мэдээ баримтуудыг нь 19 хvснэгтэд ангилан авч vзсэн байна.

Энэ судалгаагаар Монгол улс нь ихэнх vзvvлэлтээрээ Анкор, Хятад, Египет, Франц зэргийн эртний улсуудын хамтаар "нийтлэг эхэн vеийн улс" (Typical early statel-ын ангилалд орсон байна.22

2. Хєгжингvй улсын тєлєвшил, эзэнт гvрэн бvрэлдэн тогтсон нь (1229-1259): Их Монгол Улс эхний vедээ vнэхээр тулгар улсын шинж тєрхтэй байсан боловч тэр нь яваандаа тєдий л удалгvй хєгжингvй улс тєдийгvй, бvр эзэнт гvрний шинж байдалтай болон хєгжиж даруй 160 гаруй жил оршин тогтнож байсныг хэлэх хэрэгтэй. Vvнд, Чингисийг залгамжлагч их хаад, ялангуяа Єгэдэй /1229-1241/Гvюг /1246-1248/, Мєнх /1251-1259/, Хубилай /1259-1294/ чухал тvvхэн vvрэг гvйцэтгэв.

Эхний гурван хаан бол байлдан дагууллыг улам єргєжvvлэн Евро-Азийн олон улс орныг эзлэн авч улмаар Монголын нvvдлийн гvр улсын зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар асар их зvйлийг санаачлан хийжээ.
Тэд их євєг Чингис ханыхаа бодлогыг хатуу баримтлан гvр улсын тєвийг Монголд байлган бэхжvvлж, эзлэгдсэн улс орнуудыг тєвєєсєє дарангуйлан захирч, алба гувчуур хураах, худалдаа, аялалыг хєгжvvлэх зэргээр тэдгээр улс орныг эдийн засгийн хувьд дайчлан ашиглахыг аль болохоор чармайж байжээ. Vvгээрээ монгол хаад нvvдлийн нийгмийнхээ эрэлт хэрэгцээ, єєрсдийн тансаг баян амьдралыг хангахыг зорьж байсан ажээ.
Єгэдэй хаан Хэсигтний сахилга журмыг улам чангатгаж, алба гувчуурын тогтолцоог буй болгох, єртєє улааг улам єргєжvvлэн байгуулан журамлах зэргийн арга хэмжээг авч улмаар тєрийн засаг захиргааны vйл ажиллагааг жигдрvvлэн тєлєвшvvлэв: Єгэдэй хааны vеэс ордны албан хэргийг хєтлєх ажил улам нарийсч, Хэсигтэн нь жинхэнэ тєвийн засгийн газрын эрх vvргийг гvйцэтгэх болов. Хааны дэргэдэх тєвийн засаг захиргааны газрын нэг салбар нь дотоодын болон Сартул зэрэг Єрнє зvгийн орнуудын хэргийг эрхэлж, тvvнийг ємнє дурьдсан Чингай сайд толгойлж байсан ба нєгєє нэг салбар нь Хятадын хэргийг эрхэлж, тvvнийг Елюй Чу-цай толгойлж байв.
Єгэдэй хаан даругачи хэмээх тушаалтны албыг єргєтгєн бэхжvvлж, томоохон суурьшмал улс орон, хараат хувь улсуудад даругачи нарыг тохоон суулгав. Энэ арга хэмжээ эзлэгдсэн улс орнуудыг эзэн хаанд vнэнчээр захирагдах явдлыг хангахад зориулагдсан байв. Даругачи нарын гол vvрэг нь тухайн улс орны татвар, санхvv, хvн амын тооллого зэрэг засаг захиргааны албыг гvйцэтгэхэд оршиж байв. Єгэдэй хаан 1229 онд даругачи нарын салбар албыг Туркестан, Хойд Хятадад байгуулж улмаар гурав дахь салбарыг Хойд Иранд байгуулав.
Эзлэгдсэн улс орнуудыг хvчээр барьж байхад цэргийн vvрэг асар их байсан нь тодорхой. Vvнтэй холбогдон харь орнуудыг цэргийн хувьд дарангуйлан захирах зорилгоор ємнє дурьдсан тамма ихээхэн бэхжив. Тамма нь их хаанаас тусгаилан тохоон томилсон таммачин хэмээх тушаалтан даргын шууд удирдлагад захирагдах ёстой эзлэн дарангуйлах цэргийн онцгой нэгж бvрэлдэхvvн болон тєлєвшив. "Монголын Нууц Товчоо"-ны мэдээнээс vзэхэд тамма цэргийг Єгэдэй хаан 1230 хэдэн оны vеэр Хойт Хятад, Орос, Иран болон Дундад Азийн орнуудад тусгаилан суулгаж, єєрийн дарангуйллын тогтолцоог байгуулав. Vvнийгээ дvгнэн Єгэдэй хаан "Бас зvг зvг балгадын иргэнд алгинчин таммачин талбиж улс иргэний хєл хєсрєє гар газраа талбиулж агулбай би" 23.

No comments:

Post a Comment