Friday, August 20, 2010

» Охины минь дурлах залууд илгээх захидал

Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хvн cap, нар, оддыг шинжин, єєрийгєє умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь єхєєрдєн ширтэж суудаг гэсэн.

Би бол цэцэгчин хvн. Харин надаас тасарч, сэтгэлээс бvтсэн энэ цэцэг одоо єєр гэрэл рvv тэмvvлж байна. Эгдvvцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо vзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдєн харж байна, Анх харахдаа л чи тvvнд минь татагдсан бол тvvнтэй vvрд vргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал, чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол тvvнд минь гараа хvргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи єєрийгєє андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагvй мэт царайлаад цааш явж одоорой. Тvvнд минь горьдлого тєрvvлэх хэрэггvй. Тодорхойгvй эхлэлийг тавиагvй л бол аз жаргалгvй тєгсгєл ирдэггvй юм. Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг тєрvvлсэн юм. Тэр хайрыг анзаараагvй єнгєрдєг байлаа ч нэгэн цогтой, халуун зvрхний гvнд маш олон жил чи хадгалагдах болно.

Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь тєгсгєлгvй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол тvvнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай. Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад "Ээж ээ, энэ юу вэ?" хэмээн асуусан тэр єдєр би огт танихгvй чамайг бодож зогссон юм шvv. Тэгээд vрийнхээ биеэс урссан тэр халуун' шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгvйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу?Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертєнцийг би єєрийнхєє хайраас тасалсан юм. Тэр хайр нvдэнд vл vзэгдэх хэрнээ зvрхийг минь шатааж байлаа. Шатам халуун єртєнцєд минь хаалга, vvд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний тєлєє л vхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмvvлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.

Ялимгvй омголон боловч энхрий зєєлєн сэтгэл тvvнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс vерлvvлж, шантгар зєєлхен хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Читvрзогсооддухандээр нь vнс. Чимээгvйхэн эрvvг нь єргєєд уруулыг нь vнэрлэ. Ингэхийг чамд л би зєвшєєрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно.Хэзээ ирэхээ мэдэгдэхгvйгээр чи хаашаа ч битгий яв. Мєч, хором, цаг бvхний тоогоор тэр минь чамайг хvлээх болно. Тийм их хvлээлтийн цаана тоолж боломгvй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дvрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дєлгєєн уярангуй зан хєлдєж ширгэсэн байх болно. Чамайг тийм халуун галд шатаж, тийм хvйтэн мєсєєр хайруулаасай гэж би хvсэхгvй байна.

Миний тарьсан цэцэгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгvй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна. Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мєрvvдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч vзээгvй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжvvлье.Гараа сайтар угаагаад хаттал нь арчихаад нарны гэрэл элбэг хvрэлцэх тийм л газар луу тvvнийг минь зєєгєєрэй. Тэр чамд яг єєр шигээ олон vзэсгэлэнт цэцгийг ургуулж єгєх болно. Тэднийг ч бас ягтvvн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш vргэлжлэх болно.

Х.Болор-Эрдэнэ

No comments:

Post a Comment