Friday, August 20, 2010

Хурдан хээрийн домог

Тэр нэгэн жил долоон хошуу даншиг наадамд манжийн хаан морилон ирэх болж гэнэ. Хаад ноёд манжийн хаанд нvvр тал засах гэж даншиг наадамд манжийн хааны морийг тvрvvлvvлэх талаар Богдын лvндэнг гаргуулжээ. Харин зэргэлдээх нутагтай Цэцэн хан эрийн 3 наадмын гол болсон морины тvрvvг харийн хаанд хvчээр єгч байдаг нь юу билээ гэж дургvйцэн бодож хурдан морины шинжээч гэж алдаршсан нэг тvшмэлд 30 лан мєнгє єгч наадамд тvрvvлэх хурдан морийг хаа байгаа газраас нь олж ир гэж явуулжээ.
Шинжээч тvшмэлд хурдан морь олон дайралдсан боловч санаанд нь нэг л таарахгvй байж. Тvшмэл хааны нутгаар явж байтал хонь хариулсан євгєнтэй тааралдав. Євгєний унасан хээр морь юунд ч гvйцэгдэшгvй хурдны шинж бvрдсэн морь байв гэнэ. Євгєнд єєрийн учрыг хэлж худалдахыг гуйхад
-Би баян айлын хонь хариулдаг ядуу хvн. Энэ морь бол эзний єгсєн 3 дахь унаа, урдах 2 нь дараалан зєнєж vхсэн. Би хєгшин болтлоо морины хурдыг сонгож шинжиж яваагvй. Худалдах эсэхийг мэдэхгvй, эзэн єєрєє мэдэх буй заа гэжээ. Тvшмэл морины эзнийд очиж худалдахыг гуйхад:
-Миний мянга гаруй адуун дундаас хамгийн адаг нь болсон хонь хариулдаг эцэж туйлдсан энэ морийг хурдан гэж хэн vнэмших вэ? Би vvнийг худалдах нь битгий хэл хvнд зvгээр єгєхєєсєє ичиж байна гэв. Тvшмэл мєнгєє ширээн дээр нь тавьж
-Энэ мєнгє эзэн танд єлзий болог, хээр морь надад хурдан болог гэж хэлээд хээр морио хєтлєн буцав.
Гэтэл Цэцэн хаан учиргvй уурлаж:
-Халх монголын адуун сvргийн хурдан нь барагдаж гэж бодоод энэ адуу нэртэй алхан толгойтой юмыг авчирч миний толгой эргvvлэх гэж бодоо юу vvнийгээ аваад зайл гэж хєєжээ. Тvшмэл морио хєтєлж Тєр хурахын аманд ирж, бараан єнгийн даавуугаар битvv нэмнэн халхавч хийж ус, идший нь тааруулан болох гэж байгаа тєрийн их наадамд уралдуулахаар сойж эхлэв. Нэгэн єдєр уяж байгаа бvх морьдыг Хvйн ногоон толгой гэдэг газар цуглуулан морь шинжээч нар шинжицгээв. Шинжээч нарын дотроос бєгтєр нуруутай хєх євгєн
-Ээ хє, таны морь ёстой хурдан морь юм. Гэвч энэ наадамд тvрvv булааж чадахгvй нь. Богдын ордны саравчинд алтан мєнгєт нємрєгтэй, буйрын унага манжийн хааны хурдан бор гэдэг газар гишгэх "улаан хєлт амьтныг" урдаа оруулдаггvй хурдан морь бий.

Тvvний дараа л таны хээр морь ирнэ гэж хэлэхэд, тvшмэл
-Yгvй ер, халх монголчууд наадмынхаа мориныхоо тvрvvг харь манж нарт алдах гэж vv гэж бодоод
-Євгєн гуай миний хээр морь тэр бор морины ємнє орох арга байхгvй юу? гэхэд євгєн
-Манжийн хааны тэр моринд согогтой юм ажиглагдсан. Нэг удаагийн нууц vсэргээнд олон хvн шуугиж хvvхэд гийнгоолоход чих нь сортолзон мах нь чичирч их айж сvрдэж байсан. Бодвол vрээ даага байхдаа худагт юм уу усанд унасан юм байна гэж бодсон гэж ярьжээ. Ингээд наадам болж морьд гарах болоход тvшмэл цовоо сэргэлэн хvv олж морио унуулаад:
-За хvv минь манжийн хааны хурдан бор мориноос битгий хоцор. Морь барих хvмvvсийн бараа харагдмагц байдаг чадлаараа хашгиран гуугалаарай гэж захижээ. Манжийн хааны бор морь, тvшмэлийн хээр 2 тасархай гарч хойно урдаа орсоор барианы газар ойртоход хурдан хээрийн хvv хэд чанга хашгиран давирахад манжийн хааны хурдан борыг орхин "хонины хээр" гэдэг хочтой хурдан хээр наадмын тvрvvг булаасан юм гэдэг. Энэ vеэс "Даахин доор морь, дахан дор эр" гэдэг яриа vvсчээ.

No comments:

Post a Comment