Friday, August 20, 2010

Домог болж мєнхєрсєн лам нарын ид шид

Улаан ламын ид шид
Гайхамшигтай эрдэм номтой,онцгой увидастай, домог болж мєнхєрсєн лам нар монголд олон байжээ. Тэдний ихэнхийг 1937 онд ногоон малгайтнууд хувьсгалын эсэргvv хэмээн буудан хороож,700 гаруй сvм хийдийг vнсэн товрог болгожээ. Ногоон малгайтнуудад азаар буудуулалгvй амьд мэнд vлдэж,нутгийнхаа зон олны дунд домог болж мєнхєрсєн зарим лам нарын онцгой увидас, ид шидийн талаар єгvvлсv.
Нутагтаа "Улаан лам" гэж алдаршсан хувилгаан ламын тухай хууч яриа олон бий.

Одоогийн Увс аймгийн Малчин сумын Цалгарын хийдэд шавилан сууж, онцгой увидас, ид шидээрээ нутаг нугынхандаа ус уух заяа хайрлаж явсан "Улаан лам"-ын ач,гуч,жич нар нь Дархан, Эрдэнэт, Улаанбаатар,Увс аймагт энх тунх амьдарч, эгэлгvй их номтой,ид шидтэй тэр ламыг дурсан ярьсаар бєлгєє. Тvvнийг XX зууны эхээр Да хvрээнд бурхан номын хэргээр ирж, Гавжийн дамжаа бариад буцах гэж байтал хvрээнээс холгvй нутагладаг нэгэн хошууны ноён жууз тэрэгтэй ирж, "Манай хатан олон жил євчилж, хvрээний номтой, чадалтай гэсэн лам болгоныг залж, ном уншуулж, гvрэм хийлгэж,эм тан авч уулгасан боловч засал авалгvй улам дордож хоол, унднаас гараад байна. Багш лам маань Баядын улаан лам Да хvрээнд ирсэн гэнэ лээ. Тэр ламтан тус болж магадгvй гэж айлдахаар нь таныг зорьж ирлээ. Манайд заларч, хатныг минь эдгээж хайрлана уу?" хэмээн гуйжээ.

"Улаан лам" эрхээ нэг татаж vзсэнээ "Морин цагт хєдєлье. Харин би дагуул гэлэнгээ авч явна шvv" гэсэнд ноён уухайн тас зєвшєєрчээ. Тэрбээр ноёныхыг зорих замдаа хоол унд хийдэг гэлэндээ хавдаж "Чи энэ ноёныд очоод миний ид гэсэн болгоныг идээд байгаарай. Нэрэлхэх хэрэггvй. Чиний их иддэгийн хэрэг одоо л нэг гарах нь. Энэ ноёны авгай бярд шиг харамч амьтан юм. Чамд их хоол єгч харамын сэтгэлийг нь оволзуулж, бухимдуулж байж эмчлэх учиртай юм" гэж захисан юмсанж.

Улаан ламтан тэр ноёныд бууж, хатных нь судсыг барьж vзсэнээ "Чи яасан харамч хахир хvн бэ? Харамч хахир учраас нутгийн чинь номтой лам чамд хараал хийжээ. Тэр айхтар хараалыг хариулж,хєл дээр чинь босгохыг бодъё" гэснээ ноёнд хандаж "Даруйхан нас гvйцсэн ирэг гаргаж, бvх махыг нь, гэдэс дотортой нь чануулчих" хэмээн айлдсаныг ёсоор болгожээ. Хонины бvтэн махыг ламтны ємнє авчирч тавихуйд хэсэг єєх огтолж галд єргєн хэдэн хэрчим мах идсэнээ дагуул гэлэн рvvгээ тvлхэж, "Бvгдийг нь идээд, ясыг нь сайхан мєлжєєд орхи" гэжээ. Гэлэн гуай намрын тарган эр хонины махыг яаралгvй зооглож, ясыг нь мєлчийтэл мєлжиж дуусах vед хонх дамар дуугаргаж,ном уншиж суусан их ламтан "Тогоо дvvрэн усанд шар тос хийгээд халаачих. Хатантанд хараал хийсэн ламыг би номын хvчээр дуудчихлаа. Тэр лам тун удахгvй давхиад ирнэ. Архинд дуртай сvрхий номтой лам юм. Тvvнд архи амсуулж болохгvй. Ороод ирэхээр нь архи уу гээд энэ тогоотой усыг том хувинд хийгээд єгчихєєрэй" гэснээ тогоотой усыг гурван удаа тарнидаж орхижээ.

Гэрийн эзэн ихэд гайхсан боловч "Энэ хувилгаан ламтан хар усыг архи болгож хувиргадаг ид шидтэй хvн байх нь л дээ" гэж бодсоноо зарц хvvхэндээ хэлж шар тос орхисон ус халаалгаж суутал нутаг хошуундаа нэртэй нэгэн лам орж ирэн амар мэндээ мэдэлцэж, ноёных тvvнд цай унд єгсний дараа халаасан шар тостой усыг том хувинд хийж "Архи уу" хэмээн ємнє нь тавьж, бага гарын мєнгєн аяга дvvргэж барьжээ. Єнєє лам аягатай усыг амсч vзсэнээ "Танай архи ямар сайхан гараа вэ? Хэдэн аяга архи хvртдэг хэрэг ээ" гэж баясангуй єгvvлээд ууж гарчээ. Улаан ламтан усыг ид шидээрээ архи болгож хувиргахыг нvдээрээ vзсэн гэрийн эзэд тvvнийг шvтэж биширч гvйцэв. Архинаас буцдаггvй улаан ламтан ноёны єгсєн Ганзайг дунд гарын мєнгєн аягаар хvртэх авч ер согтохгvй євчтэй хатанд элдэв засал хийж, тарнидаж авай. Улаан ламын ид шидээр архи болж хувирсан усны тэн хагасыг уугаад єнєє ламтан ухаан алдан унажээ.

Хайч аваад ир гэж Улаан ламтны айлдсаны дагуу хайч авч єгсєнд єнєє ламын дээлний дотоод хормойноос хэсэгхэнийг хайчлан авч ноёнтонд барьснаа "Та сайхан сэтгэлтэй их буянтай хvн юм. Харин таны хатан хачин харамч, хахир муухай зантай хvн байна. Энэ ламтан нэгэнтээ танайд ирж архи єг гэж нэхэхэд танай хатан ихэд басамжилж, харааж зvхээд аяганы амсар зуулгалгvй хєєж гаргасан юм байна. Архи амсуулалтvй харааж зvхсэнд нь гомдоод танай хатанд хараал хийжээ. Хараалыг нь би хариулчихлаа. Энэ ламд огт муу юм санаж болохгvй. Маргааш єглєє сэрэхээр нь хатан та уучлалт гуйж, архи дарсаар сайн дайлж, гарынхаа бэлэг єгєєд явуул. Бэлгэнд гар татаад хэрэггvй шvv.

Та нар энэ ламыг хэчнээн хvндэлж, найрсаг харилцана тэр чинээгээр та нарт тус болох юм байна. Дотоод хормойноос нь авсан энэ даавууны єєдсийг хаяж болохгvй. Хадганд боогоод авдрандаа хийчихээрэй. Одоо хатныг хоолонд оруулах арга бодно оо. Тогоондоо хоёр шанага ус хийчих гээд эмийнхээ манхагыг нээж, атга хvрэхгvй цагаан будаа авч тогоонд хийгээд "Зєєлєн галаар сайхан агшаачихаарай" гэв гэнэ. Удсан ч vгvй атга хvрэхгvй цагаан будаа хєєж, тогоо дvvрэхэд тос, давс хийлгэж сайхан амтлуулаад хоолноос гараад удсан хатанд том аяга дvvргэн бариулж "Бvгдийг нь хvртчих" гэжээ. Тэгтэл хоол идэх нь байтугай vнэрийг нь ч авч чаддаггvй хатан єндийж суугаад амтархан идэж дуусахад "За чи одоо ямар ч хоол иддэг болно. Vvнээс хойш баян, ноён, лам хувраг, барлаг зарц хэн ч байсан аашилж загнаж, хоол унд харамлахаа боль. Vлдсэн будааг манай энэ гэлэнд хийгээд єгчих гэсэнд ёсоор болгожээ. Vдэш унтах цаг болоход тусгайлан бариулсан гэрт Улаан лам, гэлэн хоёрыг унтуулж, архи дарсаар харамгvй дайлжээ. Маргааш єглєє нь хатан эв эрvvл болчихсон байжээ. Цалгарын хvрээний хамба "Улаан лам" гэж ийм шидтэй лам байжээ.

ТАРНИЧ ДОВДОН
1960-аад онд Увс аймгийн Малчин суманд Муголын Довдон хэмээх гал тарнитай гэж нутгийнхандаа шvтэгдсэн євгєн лам амьдарч байлаа. Тэрбээр элдэв євчтзй хvмvvс єєрєєс нь аврал эрж ирэхэд хэдхэн тарнидаад эдгээчихдэгсэн. Ганц жишээ хэлэхэд, шvд нь євдєєд байж ядаад ирсэн хvмvvсийн шvдийг ганцхан тарнидаад согоггvй эдгээдэг байж билээ. 1950-иад онд М.Довдон гуай нутгийнхаа хэдэн залуутай хамт Цагаан нуурын дамжлага бааз руу жин тээгээд нутгийнхаа хилийн дээс алхаад удаагvй байтал ширvvн бороо орж,хувцас хунар,ачаа бараа норгож, зутраасан юмсанж.

Хагас єдєрчийн газар бороон дундуур сажилж цай холдож ядарсан М.Довдон тэнгэр онгойж бороо зогсмогц нєхєддєє хандаж "Хэдvvл ачаа хєсгєє буулгаж, тэмээнийхээ нурууг амрааж, цай хоол хийж иднэ байгаа. Цай холдож толгой євдєєд хэцvvдлээ" гэхэд "Аргал, хомоол бороонд норчихсон харгана бударгана ч байхгvй тал газар яаж гал тvлэх юм бэ? Ядахнаа євєрт явсан шvдэнз нороод тамхи татах аргагvй болчихож" гэцгээжээ. М.Довдон гуай нєхдєє тойруулж харснаа "Би нэг арга бодъё" гэж итгэлтэй хэлэхэд, тvvнийг шvтэж биширдэг залуус дуртайяа буудаллаж, нойтон аргал, хомоол тvvж ирцгээжээ. Тэнгэр онгойсон ч аргал, хомоол нойтон болохоор яагаад ч гал асаах аргагvй байсан аж. М.Довдон гуай нэг нойтон хомоол гартаа барьж,амандаа хэдэн хором тарни уншсанаа хэд vлээн тарнидаж орхисонд уугиад асч эхэлжээ. М.Довдон гуай "Нойтон аргал, хомоол тарнидаж, хатаан гал асааж, хоол хийж идэцгээж билээ. Шал нойтон аргал, хомоол тарнидаад асаачихна гэдэг гайхалтай увидас шvv" гэж хамт явсан жинчин нєхєд нь бахархаж ярьдагсан. Гал тарнитай хvн ийм ид шидтэй байдаг ажээ.

М.Довдон гуай зарим хvмvvсийн євчнийг эдгээхийн тулд зузаан тємєр галд улайсгаж, галаас гаргамагц хэлээрээ шар, шархийтэл долоохуйд єнгє нь хувирч хvрэнтсээр хєрдєг, тухайн хvний євчин шаналгаа єргєс авсан юм шиг арилдаг байсан тухай шvтэн бишрэгчид нь єдгєє ч бахархан хуучилсаар бєлгєє. Нэг хавар манай ээжийн бие муудаж М.Довдон гуайг залж ирэв. М.Довдон гуай шоо орхисноо "Танайх цагаан євгєний сэтэр хийлгэх шаардлагатай юм байна. Би цагаан сэрх сэтэрлэж єгємц. Cap бvрийн 15-нд сэтэртэй ямаагаа арцаар утаж ариулж бай" хэмээн айлдахуйд манай аавын сэтгэл зовсон янзтай "Манайд нас гvйцсэн цагаан сэрх байхгvй яах билээ? гэж асуулаа "Зvгээр ээ сэтэрлvvлэх ямаа чинь одоохон гvйгээд ороод ирнэ. Тvvнийг л сэтэрлvvлж орхи" хэмээн ярьж цай ууж суутал онгорхой хаалгаар миний хамгийн хайртай цагаан борлон майлсаар орж ирсэнсэн М.Довдон гуай тэр борлонг номын хvчээр дуудсан нь гарцаагvй гэж хожим хойно аав минь ярьж суудагсан. М.Довдон гуай цагаан борлонг сэтэрлэж, ээжийг хэдэнтээ vлээж тарнидаад явж билээ. Тэр єдрєєс ээжийн бие сайжирч эдгэрсэн юм. Гал тарни, ид шидээрээ ээжийг минь тvвэггvй эдгээж єгсєн номхон дєлгєєн зантай тэр буурал євгєний дvр тєрх эл дурьдатгалыг бичиж суухад нvднээ харагдах шиг болсныг єгvvлэх юун.

ХVНХVV ХЭМЭЭХ ДАНЗАН
Ард тvмний шvтэж бишрэх эрх чєлєєг хааж боож байсан 1950-1960-аад онд Малчин сумын зон олонд эрдэм чадлаараа тус болж, ихэд шутэгдэж байсан увидаст лам Хvнхvv хэмээх Данзан гуайг гай зовлон тохиолдсон айлууд нууцаар гэртээ урьж, ном уншуулж, гvрэм хийлгэдэг байсансан. 1950-иад оны дунд vе юмсан. Нэг намар манайх авга ах Б.Агданбуугийнхтай айлсан Гурмасны голд намаржиж байлаа. Гэтэл авга ахын бие муудаж, Данзан гуайг урьж ном унщуулж, засал хийлгэв. Ном уншуулж, засал хийлгэж дуусмагц бие нь тун чилээрхvv байсан Б.Агданбуу авга тохойн дээрээ арай ядан єндийж Данзан гуай руу харснаа "Би Халхын нутагт анд яваа хvvтэйгээ уулзаж чадахгvй болов уу гэж бодогдоод байх юм.

Хєтєлгєє морьтой хvн довтолгож, хvvгээ дуудуулж, амьд мэнд дээрээ уулзаж, гэрээс захиасаа хэлдэг юм билvv гэж бодох юм" гэж амьсгаадан байж єгvvлэхvйд Данзан гуай мань євгєнийг нэг сvрхий харснаа "Би чиний амь насыг даачихлаа шvv дээ. Чи vхэхгvй ээ. Тэгж хvн морь зовоогоод яах юм бэ. Хvvтэйгээ заавал уулзмаар байгаа юм бол би нэг арга бодъё. Маргааш оройхон яаран сандран давхиад ирэх вий" гэж єгvvлээд мордож билээ. Авга ах маань хэл дуулгаагvй байхад хаа хол хvv маань давхиад ирнэ гэдэг юу л бол хэмээн эргэлзэж байлаа. Тэгтэл юу болсон гэж санана. Маргааш нь vдээс хойш 300 шахам км зайтай Зvvнхангай сумын нугагт тарвага агнаж явсан том хvv А.Басан нь хєтєлгєє морьтой давхиад ирэх нь тэр! Хvvгээ vзэж санаа нь амарсан євгєн "Хvv минь миний бие муу байгааг яаж мэдэж ирэв" гэж асуухуйд "Би юугаа мэдэх вэ. Єчигдєр vдийн алдад гэнэт бушуухан харимаар санагдаад байж сууж болохгvй болохоор нь яараад давхиж ирлээ" хэмээн хариулж байсансан.

Чингэж Хvнхvv хэмээх Данзан гуай 300 шахам км хол газар тарвагачилж явсан А.Басанг номын хvчээр дуудан ирvvлж байсныг би ер мартдаггvй юм. Б.Агданбуу авга ч тєдєлгvй сайхан эдгэрч билээ. Увс аймгийн Малчин суманд аж тєрж асан бурхны номонд нэвтэрч гэгээрсэн ид шидтэй гурван ламын тухай цухас дурьдахад ийм байна.

Сан.Пvрэв
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч

No comments:

Post a Comment