Friday, August 20, 2010

Уучлах гэдэг ухааных

Дунд сургуулийн нэг багш сурагчиддаа нэгэн туршилтанд оролцохыг хvсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь амьдралын" гэсэн тодотголтой байсан нь хvvхдvvдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагvй зєвшєєрєв.



сурталчилгаа »

Тэгтэл багш нь дараагийн єдєр хvvхэд тус бvрийг таван килограмм тємс, нэг гялгар уутан тор авчрах даалгавар єгєхєд хvvхдvvд багшийнхаа чухам яах гээд байгааг нь огт ойлгоогvй ч маргааш нь хvvхэд тус бvрийн ширээн дээр тємс болон гялгар уутнууд бэлэн болсон байв. Багш анги руугаа ороод єєр рvv нь асуусан нvдээр харах сурагчиддаа "За одоо та нар єнєєдрийг хvртэл vзэн ядаж байсан юмуу дургvй хvмvvсийнхээ нэрийг нэг нэг тємсєн дээр бичээд тор руугаа хий" гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч vгvй байтал зарим хvvхдийн торонд хэдхэн тємс орсон байхад заримынх нь бvр дvvрэн болсон харагдана. .

Ингээд бvх хvvхдvvд торондоо тємсєє хийж дууссаны дараа багш нь "Одоо та нар тємстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтугай хичээлдээ ирэхдээ хvртэл авч яваарай" гэж хэлэв. Энэ єдрєєс хойш долоо хоног єнгєрєв. Ингээд тогтсон хугацаа болж багшийг ангид оров уу vгvй юу л "Багшаа ийм хvнд ачааг vргэлж барьж явах надад хэцvv байна, багшаа тємснvvд ялзарч эхэлсэн, би залхаж ядарч байна" гэх зэрэг vргэлжилсэн их гомдол тавьжээ.

Гэтэл багш нь инээмсэглэн байж ийн хэлсэн нь:"Аливаа хvнийг уучлахгvй байх нь тэднийг бус єєрийгєє шийтгэж байдаг юм гэдгийг та бvхэн ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид єєртєє л хvнд ачаа vvрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучилна гэдэг бол чиний єєрєє єертєє хийж байгаа сайн зvйл юм" гэж хэллээ.

No comments:

Post a Comment