Friday, August 20, 2010

Монголчуудыг “хэрцгийн боол” гэдэг байжээ

-Ер нь Чингисийн монголд аймшигт тахал, халдварт євчин гарч, хvн ард, цэргvvд vйл олноороо vхэж, сvйрсэн тухай тvvхийн мэдээ байдаггvй нь эрvvл байгаль орчин,

уламжлалт ардын эмнэлэг ихэд хєгжин тєлєвшиж улмаар ардын эмнэлэг голлож байсных юм-
Єгvvллийн товч утга:
Чингисийн монголчуудыг єнєєгийн жирийн монгол хvн хэрхэн vзэж, vнэлж дvгнэдэг, ямар бодолтой байдгийг єгvvлнэ. Тvлхvvр vг:
Монголын бахархал
Монгол сэтгэлгээ
Монголын vндэсний vзэл Мянганы суут их хvн, дэлхийн монгол тєрт хvчирхэг улсыг vндэслэгч, цэргийн эрдэм тєгс, ялан дийлдэшгvй дайчин жанчин, дэлхийг илбэн тохинуулагч, оюун тєгс ухаант их хvн бол гагц Чингис Тэмvvжин мєн.

Саяхан болтол бидний монголчуудыг монголын эрхшээл нєлєєнд автсан сэхэн сэргэж явсан улс орны мулгуу тvvхчдийг даган дуурайж тэдний vгээр ертєнцєд хосгvй, єєрсдєє тєрvvлсэн их хvнээ нєж атгаж тєрсєн, цуст зэрлэг алуурчин хэмээн бусдын ам дагаж хєвсрєгдєн хєєрч амаа мэдэхгvй бурж байснаа мартаж болохгvй бус уу?
Монголчууд єєрсдийгєє тэнгэр гаралтай, тэнгэс далайг гаталж ирсэн хєх монголчууд гэдэг. Хєх єнгє нь тэнгэрийг илэрхийлдэг утга: Монгол¬чууд vнэхээр ч бусад арьстан, vндэс угсаатнаас онцгой, тэдэнд байдаггvй євєрмєц шинжтэй нь тод томруун илэрч байдаг. Тиймээс ч монгол угсаатай, монгол тєрх, ёс заншилтайгаараа бахархдаг.

Хятадууд эртнээс монголчуудыг ху хэмээн нэрлэж, "хэрцгий боол" гэж бичиж тэмдэглэдэг. Тvвдvvд "Хор" буюу нvvдэлчид хэмээдэг байж. Номад гэдэг нь зэрлэг бvдvvлэг гэсэн vг биш, нvvдэлчид гэсэн утгыг илэрхийлнэ. Хvн тєрєлхтний соёлыг vндэслэгч нь нvvдэлчид мєн. Тєв Ази, Монгол нутаг, монголын говь бол амьд биес, амьтан адгуус, хvмvvн тєрєлхтєн vvссэн єлгий гэсэн Америкийн эрдэмтдийн нээлт нь дэлхийн шинжлэх ухаанд, монголчуудын тvvхийг vзэх хосгvй их нэмэр хандив болжээ.
Байгаль орчин, эрс тэс цаг уур, дєрвєн улирал огцом эргэж байдаг энэ орон газар амьдрахын тєлєє байгальтай хатуу ширvvн тэмцэж, зохицож амьдрах vйл явц байхыг тэд зоригтой таамаглаж, тvvнээ нотолсон нь нийт хvн тєрєлхтний тvvхэнд монголчуудад vзvvлсэн гайхамшигт буянт vйлс болжээ.
Гэтэл Баянзагт ажиллаж шинжлэх ухааны нээлт судалгаа хийснийг vлэг гvрвэлийн яс хулгайлсан гэж ичгvvр сонжуургvй, гvтгэн дайрч мунхаг харанхуйгаа харуулсныг бодоход нvvр хийх газаргvй.
Саяхан Америкчууд л манай Чингисийг мянганы хvн хэмээн алдаршууллаа. Ингэж хэлсэн ганц ч монгол, єєрх тєрхтєн нэг ч байхгvй шvv дээ. Нээрээ л єндєр соёлтой, хvчирхэг хєгжилтэй гэж єєрсдийгєє vздэг тэдгээр улс орон яахаараа харанхуй бvдvvлэг, зэрлэг гэж тэдний нэрлэсэн Чингисийн монголчуудын ємнє єєрийн эрхгvй, арчаагаа алдаж, євдєг сєгдєж, толгой гудайдаг билээ.

Тvvхэн vнэн тухайн vеийн нь бодит байдалтай нь нягт холбон vзвэл монголчууд эзлэн тvрэмгийлэгч, булаан дээрэмдэгч, харгис дарангуйлагч зэрлэгvvд биш, дампуурч доройтсон, єєр зуурын зєрчилдєє идэгдэж зэвэрсэн ертєнцийг эмхлэн илбэн тохинуулсан урьд хожид гараагvй тэнгэрлэг ариун vйлсийг бvтээжээ.
Монголын нvvдэлчдийн євєрмєц соёл, оюун сэтгэлгээний уужуу уян чанараас тэд ихэд хоцорч, ухаарч ойлгох чадвараа алджээ. Тэр vеийн харь улсууд нvvдэлчдийн хєгжлийн тєвшиний мєрєнд нь ч хvрээгvй байжээ. Ингэхийг тvvхэн жам ёсоор Чингисийн монголчуудад дэлхийг манлайлах, сэрж єндийлгєх vvргийг заяажээ. Чингис, тvvний залгамжлагчдын vйл хэргийг байлдан дагуулал, эзлэн тvрэмгийлэл довтолгоон гэж нэрлэх нь vнэнд vл нийцэх бєгєєд ертєнцийг эмхлэн тєвхнvvлэх, илбэн тохинуулах, єрнє дорны vvд хаалгыг нээх, даяарших vйл явцыг хэрэгжvvлсэн нь улс тvмний бие биеэ харилцан ойлгох итгэлцлийг тогтоосон нь, нvvдэл, суурьшмал соёл, аж тєрєх ёсны харилцан нєлєєлєл єрнєсєн нь гэх мэтээр томьёолох нь илvv оновчтой болж нvдээ олох болно.

Vvнийг дэлхийн хэмжээнд хэрэгжvvлж амьдруулахад нударгын хvч хэрэглэх, зєєлєн уян эвсэг бодлогыг ухаалаг хосолж "алтан аргамж" хэмээн тунхагласан билээ. Хvн тєрєлхтний тvvхэнд Чингис хааны байгуулсан агуу их гавьяа бол мєнх тэнгэрийн хvчин дор Их Монгол улсыг байгуулсанд оршино. ХП-ХШ зууны монголын нийгэмд цоо шинээр vvсч, гарч ирсэн дэвшилт чигийг сонгосон талын сурвалжтан, чєлєєт иргэдийн /урт дурын хvмvvсийн/ хvчинд тулгуурлаж чадсанаар хэрэгжvvлжээ. Тиймээс Чингис Тэмvжинийг эдvгээ єєрийн эрхгvй "Тэнгэрийн хvv", дэлхийн "Богд эзэн", "Мянганы суут их хvн" хэмжээн єргємжлєн дээдэлж, шvтэн биширч байна.

Тэрээр тєр улсын жолоог хvчирхэг эзэн хаанд мэдvvлж тєвлєрvvлэн зангидаж чадаад, хамтын хvчээр санга нэгдэн нягтруулж Их хуралдай /парламент/-г нvvдэлчдийн нийгмийн євєрмєц нєхцєлд чадварлаг зохион байгуулж "бvгдээрээ хэлэлцвэл буруугvй" гэдэг хатуу зарчмыг тогтоожээ. Тєрийн хэрэгт эрдэмтэн мэргэдийн санал, зєвлєлгєєг ямагт харгалзан, сэцэдийн зєвлєлийг байгуулжээ. Эрдэм ухааныг эн тэргvvнээ тавьж, чухамдаа аливаад шинжлэхvй ухааны vvднээс хандах журмыг vндэслэжээ. Улмаар нvvдэлчдийн цэргийн ардчиллыг хєгжvvлж улсаа удирдахад ард нийтийг єргєн оролцуулах аравтын тогтолцоог тогтоожээ. Энэ нь єргєн уудам оронд таруу сууж аж тєрдєг ахуй нєхцєлд яв цав тохирсон юм.
Хуулийг дээдлэн шvтэж ёс дэгийг чандлан сахиж, монголын нvvдлийн нийгмийн тєрийн ємнє хvлээсэн vvргээ vнэнчээр биелvvлэхийг хvн бvрт эрхэм болгож "Их засаг" vндсэн хуулийг гаргаж мєрдvvлсэн байна.

Ийм хууль баталж мєрдєн баримталсан нvvдэлчин єєр ямар ч улс vгvй билээ. Чингис хаан уламжлалыг хvндэтгэн, бvтээлчээр залгамжлан хєгжvvлэхэд онцгой анхаарч, туулж єнгєрvvлсэн зам мєр туршлага сургамжид тvvхээ онцгой анхаарч тvvнээс ямагт суралцдаг уламжлалаа эрхэмлэдэг байсны тодорхой баримт нь Монголын нууц товчоо бєгєєд Их Монгол улс байгуулагдмагц туурвин бvтээсэн билээ. Чингисийнхэн тvvхээсээ суралцаж чаддаг их ухаантнууд байжээ.
Тvvхийн vе бvхэнд эх тvvхээ vргэлжлvvлэн туурвисаар, суралцсаар, хvмvvжvvлсээр байсан нь єнєєгийн бидэнд ч асар их ач холбогдолтой. Тvvхээ мэдэхгvй хvнийг ойн сармагчинтай адилтгасан нь ийм учиртай. Их Улсын vед "холыг ойртуулж, хоёрыг холбох" нь чухлын чухлыг харгалзан морин єртєєг байгуулсан нь онцгой vvрэг гvйцэтгэж хамгийн хурдан, шуурхай холбоо харилцааны хэрэглvvн болжээ.

Чингисийнхэн амьдрахын єлгий газар дэлхийд бэлчээр нутаг амин гол бєгєєд бэлчээрийг усгvй бол ашиглаж vл болох тул ус гэдэг чандмань эрдэнийг эн тэргvvнээ эрхэмд vзэж бэлчээрийг єргєтгєн тэлэх, эзэмшихийн тулд усжуулах, худаг ус гаргах замаар шийдсэн нь эдийн засгийн хувьд агуу их єєрчлєлт болжээ. Тиймийн учир Чингисийнхэн дэлхийн тvvхнээ усжуулах гэдэг их буянт vйлсийг бий болгож vvнээс хойш дэлхийн улс орнууд єргєнєєр хэрэгжvvлж цар хvрээ нь цаглашгvй єсчээ. Vvний ачаар монголын хээр тал, говийн атар бэлчээрийг эзэмшиж чаджээ.
Монголчууд тэнгэрийг шvтэж, уул усаа тахидаг дархалдаг байсан нь мухар бишрэл биш, байгаль орчноо хайрлан хамгаалах, сэвтvvлж бузарлахыг цээрлэдэг ариун ёс бєгєєд байгаль дэлхийн баялгаа цєлмєн хєндийлсєн, ан амьтнаа хядан устгасан єрнє дорнын зарим улс орныг бодвол єнєєдрийн монгол орон онгон дархан тансаг дагшин газар хэвээр vлджээ. Монголчуудад байгаль орчноо хам¬гаалах ухаан хэнээс ч илvv эртнээс тогтжээ. "Ниргэсэн хойно нь хашгирав" гэгчээр газар нутгаа цєлмєсєн орнууд саянаас ухаан орж байгаль орчныг хамгаалах тухай шуугиж хєл хєєрцєг, шагшаан шуугиан болж байна. Монголчуудын байгаль орчныг хайрлаж хамгаалах эрхэм ёсны ачаар баялаг нєєцтэй, баян байгалийн орон болжээ. Тvvний хамт байгалийн баялаг, ус ургамлаа єєртєє ашигтай бусдад хор нєлєєгvйгээр зєв ашиглаж сурчээ.

Чулуу шатаахыг vзсэн тухайгаа гаднын нэгэн хvн гайхан биширснээ бичсэнээс vзэхэд европчууд тэр vед нvvрс гэдгийг мэдэхгvй байжээ. Байгаль дэлхийг хувьчлан эзэшмиж ашиглахыг бэлчээрийн мал аж ахуйн энэ оронд цээрлэдгийг Єгєєдэй хааны гэмшлийн vгнээс мэдэж болно. Монголчууд ямар эрдэнэс, баялаг байдгийг сайн мэддэг, тvvгээр нь нэрлэж хайрлан тахиж ирсэн бєгєєд тэрхvv нэр бvхий газарт орчин vед vйлдвэр, уурхай байгуулж ашиглаж байна. Байгалийг танин мэдэхийн хэрээр ус ургамлыг хvн ардын эрvvл мэндэд ашиглан хvн ардаа тэтгэж Аварга тосон, Элст, Хужирт, Рашаант гэх мэтээр нандигнан нэрлэж, илааршуулах байгалиас заяасан єгєєж vр шимийг нь хvртдэг.
Ер нь Чингисийн Монголд аймшигт тахал, халдварт євчин гарч, хvн ард, цэргvvд vй олноороо vхэж, сvйрсэн тухай тvvхийн мэдээ байдаггvй нь эрvvл байгаль орчин, уламжлалт ардын эмнэлэг ихэд хєгжин тєлєвшиж улмаар ардын эмнэлэг голлож байсных юм. Цаг зуурын ган зуд, байгалийн гачаал дайрлагыг энд хэлээгvй юм шvv.

Нэгэн зvйл. Нийгмийн оршин тогтнохын vндэс нь гэр бvл, Их монгол Улсын нийгмийн нэгж нь шинэ агуулгатай болж гэр бvл болох ариун ёс чанд мєрдєгдєж тєрийн бодлогын чухал хэсэг нь болж чаджээ. Монголчуудын "биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад тєрєє зас" гэдэг гайхамшигт онол сургаал тєрт ёсны дээд шийдвэрлэх зарчим болжээ. Айл гэрийн дотор хєдєлмєрийн чанд нарийн хуваарьтай бєгєєд єрх толгойлсон эр хvн нь онцгой, тэргvvлэх байр суурьтай, айлын бvхий л гадна дотно хvнд нvсэр ажил, хатуу хvтvvг хийж хамгаалж асрах, гадны халдлагаас амь биеэрээ хааж, ан гєрєє, аян жин, алсад зорчих зэрэгт зvтгэдэг байхад гэрийн эзэгтэй айлын дотоод нарийн ширийн ажлыг гvйцэтгэж хам¬гийн гол нь хvvхэд тєрvvлж, єсгєж хvн болгох явдал гэж vздэг байна.
Тиймээс ч эрийг нь єрхийн тэргvvн, эмэгтэйг гэрийн эзэгтэй хэмээн хvндэлж гэр бvлийнхний эв нэгдлийг дээдлэн сахидаг бєгєєд "айл хvний амь нэг, саахалт хvний санаа нэг" гэдэг ариун ёс зарчим нэвт шингэжээ. Монголд эрхэм дээд эмэгтэйг шинжих тусгай нарийн болзолтой бєгєєд бэр буулгах цэвэр ариун ёс дэг vvнийг гэрчилнэ. Тэр vед монголчууд эмэгтэйчvvд бэлэвсрэх, айл гэр толгойлохыг ихэд цээрлэдэг байсан нь гvнзгий утга учиртай.

ХIII зууны vед монголчууд гар урлал, гар vйлдвэр, хот байгуулах арга технологийг хєгжvvлжээ. Тэгэхдээ бусад ард тvмний дэвшилттэй тохирох зvйлийг єргєн нэвтрvvлж ашигласан нь мэдээж. Мал аж ахуй эрхлэхэд шаардагдах хєдєлмєрийн багаж хэрэгслийг бvтээсэн нь хосгvй. Жишээлэхэд олон тєрєл тэрэг, тvvний дотор олон шар хєллєж хєдєлж явдаг гэр-тэрэг. Тэргэн дээр барьсан орд-єргєє бvтээсэн нь дэлхийд єєр газар хаана ч байсангvй. Монголчуудын нум сум асар хол тусдаг оноц сайтайгаараа гайхагддаг, дуут сум, хvчит эрийн их хар нум, тvvхнээ монголын махир сэлэм, "Балбын дарханы балбаж хийсэн, бас нэг дарханы давтаж хийсэн" хэмээн тэмдэглэгдсэн байх жишээтэй. Малын тvvхий эдийг боловсруулах технологи нь онцгой євєрмєц бєгєєд айраг цагаа исгэдэг, ааруул хурууд цагаан идээний бvтээгдэхvvн нь гаргуун шимтэй. Ааруул, хурууд, ээзгий хийдэг улс орон нvvдэлчдээс єєрийг дуулаагvй.
Монгол гэр /сархинаг ба хатгуур тоонот/ бол нvvдлийн нєхцєлд тохирсон, салхи шуурганд тогтвортой газар хєдєлсєн ч нурж унадаггvй, гадаа гэрт адил агаар амьсгал ямагт ариун, цэвэр цэмцгэр ачиж нvvх, барьж буулгахад хялбар амар, халуунд сэрvvн, хvйтэнд дулаан энэ сууц хvн тєрєлхтний бvтээсэн олон сууцны шилдгийн шилдгийн нэгэн болж цаг улирах тутам сайжран тохижсоор иржээ.

Монголын хувцас гутал, ємсгєл, зvvлт нь байгаль, цаг уурын ямар ч нєхцєлд гайхамшигтай зохицдог, хийц ур сайтай, эдэлгээтэй, гоё ганганаараа онцгой содон. Сайн хvний нэг шинж нь vйлэнд уран байдаг. Монгол хувцасны загвар єнєє vед ч тэргvvн байранд шалгарч байгаа нь эртний vйлэнд уран уламжлалаа бvтээлчээр хєгжvvлсний тод илрэл юм.
Монгол улс нэгдэн тєвхнєсєн vед иргэдийн бие бялдрыг чийрэгжvvлэхэд анхаарал тавьж онцгойлон vздэг болсон бєгєєд баатарлаг ид хавыг мєнхжvvлсэн гэрэлт хєшєє дурсгал босгодог байжээ. Vvний тод жишээ нь монгол vндэсний "эрийн гурван наадам"-ыг хэлэхэд хангалттай билээ. Энэ нь чухамдаа тусгаар тогтносон Их Монгол улсын тєрийн их ёслол болжээ.
Аливааг бvтээж босгохдоо тvvнд гоо vзэсгэлэн, урлагийг ямагт хослуулдаг нь гайхмаар. Уран гайхамшигтай хээ угалз, сийлбэр цоолбор, зээгт наамал, оёж шидэх, хатгамал, ширээс, ээрэх нэхэх, томох, сvлжих гэхчилэн олныг єгvvлж баршгvй.
Монголчууд байгалаас заяамал гоц авьяас билэгтэй ард тvмэн. Монгол хvн бvрт байдаг онцгой авьяаслаг шинж нь тэд уянгалаг яруу, хурц тод бєгєєд яруу найрагч шvлэгч, ерєєлч, магтаалч цэцэн цэлмэг шvлэглэж илэрхийлнэ.

Монгол уртын дуу хосгvй эгшиглэнтэй нь хаана ч байдаггvй бєгєєд хєємийлэх, исгэрэх нь гайхал тєрvvлнэ. Тиймээс ч монголчуудыг дуучин ард тvмэн, дуу хуурыг туурвин бvтээгчид гэдэг. Хоёрхон чавхдаст хєгжмєєр хорвоог уяруулдаг хосгvй нэгэн vндэстэн. Азийн цээжинд байдаг нь уртын болон богинын, зохиолын дуу, тэр ч байтугай сонгодог хєгжмийг ч тоглодог тэнгэрлэг морин хуурыг /хилийг/ бvтээсэн эзэд нь монголчууд билээ. Уртын дуу нь ая дэгийг долоон єнгєт нотоор тэмдэглэхэд хэцvv, тvvний тансаг сайхныг бvрэн илэрхийлж чаддагvй аж. Тиймээс ч "найрын гурван дуутай, наадмын гурван даваатай" гэдэг vг гарсан биз.

Монголчууд "євдєг газрыг єлтєртєл, хажуу газрыг халцартал бvжиглэж" биеийн гоо сайхан, уян налархай, бие бялдар, сvр хvчийг гайхуулдгаараа алдартай. Бас хvний оюун ухааныг задалж, зохион бvтээх чадварыг сорьж єсгєх увидас агуулсан оньст тоглоомыг гайхамшгийн нэгд оруулдаг нь зvйн хэрэг. Их гvрний vеэс хот, уран барилга, орд єргєє барьж байгуулах нь ихэсч Хархорум хот, Мєнх хааны орд, Хар хот зэргийг байгуулж эхэлсэн. Хархорумын 64 баганат Их танхим, Мєнгєн модон оргилуур алдартай байлаа. Сонирхолтой нь тvvхнээ монголчууд нvvдлийн хотыг анх бий болгожээ.Барилга байшинг эртний Хятад, Тєвд, Энэтхэг хэлбэрийг ашиглан барихын зэрэгцээ барилгын монгол хэлбэр хийц болох /стиль/ гэр хэлбэрийн барилга бий болжээ. Отчигин ноён хот байгууламжийн ажилд их сонирхолтой, мэргэжсэн хvн байсан гэдэг.

Их Монгол улсын vед соёл урлаг, шинжлэхvй ухаан цэцэглэж єрнє дорнын соёл харилцан нэвтэрч vндэсний соёл дэвжиж, vндэсний ухамсар сэтгэлгээ єєдєлж єрнєх бодит тааламжтай нєхцєл бvрэлдэж Монгол угсаатны монголоон гэсэн vндэсний Монголоон гэсэн гvн итгэлтэй чин зоригт монгол хvнийг тєлєвшvvлэхэд бvхнийг зориулж Их засаг хуулийг баталж, уйгаржин монгол бичгийг тєрийн албан хэл болгож монгол хэл бичгээ улам боловсронгуй болгож, монгол хэл судлалыг гvнзгийрvvлжээ. Монгол хэлээ, хэл судлал, хэл бичгээн сайжруулах нь тусгаар тогтносон Их Монгол vндэстэн оршин тогтнох чухал хvчин зvйл гэж vзжээ. Эх хэлээ эрхэмлэх нь эх орноо, улс vндсээ хамгаалах бодлого, их vйлсийн нэг тал билээ. Vvний баталгаа нь улирах тvvхийн явцад дєрвєлжин vсэг, тод vсэг, соёмбо vсэг зэргийг бvтээн туршиж, яруу сайхан хэлээ баяжуулан хєгжvvлсээр иржээ.

Хvн тєрєлхтний оюун санааны ертєнцєд монголчуудын цэргийн байлдах уран чадвар онцгой байр суурийг эзэлдэг бєгєєд Их улсыг байгуулах, дэлхийг тєвхнvvлэхэд шийдвэрлэх vvрэг гvйцэтгэжээ.
Чингис хааныхан олон улсын харилцаанд гадаад худалдааг хєгжvvлж, "Их торгон зам" Хархорумаар дайрах болж, худалдааг улс хоорондын найрсаг харилцааны чухал хэрэглvvр болгож зах зээлийг олон улсын харилцаанд нээж єгчээ. Цаасан мєнгє, зоос мєнгийг хэрэглэх болсноор эдийг эдээр сольдог арилжааны хэлбэр худалдаа наймааны зэрэгт хvргэж, таваар, мєнгєний харилцааны эхийг тавьжээ.
Олон улс, єрнє дорнын хооронд олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа хєгжих болжээ. Чингис хааны гадаад дотоод бодлого, хосгvй ухаан тэнгэрлэг vйлсийн ачаар эдvгээгийн дэлхийн улс тvмэн оршин тогтнож урагшлан хєгжсєєр байгаа нь тvvний єнєєгийн тvvхэн ач холбогдол орших бєгєєд дэлхий дахинаараа Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг єргєн тэмдэглэж буйн vнэн учир оршино.
Монгол улс vеийн vед мєнхжин мандах болтугай.

МУИС-ийн хvндэт профессор, доктор Д.ХVVХЭНБААТАР
Ардын эрх сонин 236 /514/

No comments:

Post a Comment