Friday, August 20, 2010

Чингисийн vеийн он тооллыг тvvхэн тєєрєгдлєєс гаргацгаая


Уламжлал тvvхээ дээдэлсэн энэ цаг vед эртний Хvннv гэгдэх Хуянь нарын тєр барьсан 2000 гаруй жилийн тэртээгээс баттай эхтэй vндэсний зурхайгаа ор тас мартан хожуу vеийн тvвдчилсэн хувилбарыг монголын тоолол хэмээн эндvvрсээр байна. Уг нь хуанли гэдэг vг хуянь ли буюу хуянь тоолол юм гэдэг. Хуянь гэдэг нь алтан шонхор шvтээнтэй хиан угсаатад, ли гэдэг нь тоолол гэсэн утгатай нанхиад vг. Гэтэл энэ чиглэлийн тэргvvлэх эрдэмтэн, шинжлэх ухааны ганц доктор Л.Тэрбиш тvвд равжунгийн цаглабарыг vндэсний тоолол гэж єргємжилж тvvхэн vнэнийг зєрчилдvvлсээр байна. Тухайлбал “Зуны тэргvvн сарын 16-ны улаан тэргэл єдєр нь Григорийн тооллын тавдугаар сарын 3 мєн” мэтээр тєрийн зарлиг, засгийн тогтоол хvртэл гаргуулсан нь Джомолунгмаг Хэнтий, Лхасыг Хархорум хэмээн баталсантай агаар нэгэн андуу болов.







сурталчилгаа »

Ялангуяа намрыг хавар болгох, тєрсєн єдрийг мєлхсєн vеэс нь тооцох зэргээр их тvvхээ инээдэмт жvжиг мэт болгосон нь харуусалтай байна. Монгол Улсын шинжлэх ухаан энэ замаар аялдан буйг Хvрэлтогоот дахь одон орон судалын хvрээлэнгийн захирлаар олон жил ажилласан од зvйч доктор До.Баасанжав “Чингис хааны зарлигдсан цаглабарын товчоон 1206-2006 он” гэдэг бvтээлдээ “илvv сарыг 19 жилд долоон удаа оруулж байсан нь” гэх мэтээр мєн л тvвд зурхайн будлиантай аргыг тоочсоноор батлагдана. Удам залгасан гэлцдэг зурхайчид тухайлбал М.Намсрай “Монгол тоолол” гэж элгэмсэх атлаа Ламын гэгээн, Их Хvрээ зэрэг хувилбарууд дундаас тєвийг олох чармайлтаар Л.Тэрбиштэй зєрчилддєг бололтой ажиглагддаг. Буддын шашныг сурталчлах шилдэг хэрэглvvр болж Таравчинбо, Жанаг Гаг дог уншуул, Нолсан, Нити уншуул гэх зэргээр олон тvмнийг сvм хийд рvv татах энэ зурхай бол Энэтхэгийн Калачакраг орчуулж Хуянь тооллоор 1027 оноос магадласан шинэчлэлтэй болохоос биш Монголын, Vндэсний, Чингисийн гэх мэтээр бид хувьчлан ємчлєх зурхай яавч биш.

ТYYХЭН YНЭНИЙГ ДУРДАХУЛ
“Монголын нууц товчоо” бvтээгдсэн, дэлхийн тvvхэнд монголчууд гайхамшигт алдраа мєнхєлсєн XIII зуун буюу Чингис хааны их тєрийн vед чухам ямар тоолол баримталж асныг ажихад:
а/ улирлаар-зуны тэргvvн сарын .. гэх мэт
б/тоогоор –долдугаар сарын 12-т их хаан тэнгэрт халив.
в/амьтны нэрээр –хулгана жилийн гуран сард… гэх мэтээр тоолдог байжээ. Энэ нь ємнєх мянганаас євтэй Хуянны (Хvннv буюу хэрцгий боол гэсэн vг биш) нараас уламжлалтай байсныг
а/улирлаар –жилийн гурван улирлын тахилгатай
б/тоогоор –нэг, тав, есдvгээр саруудад луугийн тахилгатай
в/амьтны нэрээр –тэд нохой, могой єдрvvдийг бэлгэшээдэг гэх зэргээр эртний нанхиад сурвалжуудад олонтаа тэмдэглэгдсэнээр илэрнэ.
Зуны тэргvvн сараа хэрхэн олж нvvдэлч тvмэн даянаараа мадаггvй мєрдєж байсан, долоон сар гэх мэт сар нь тvвд болон Григорийн хэдэн сартай тус тус хосолдон буй. Гур сар нь хулгана, vхэр мэтчилэн 12 эрхтнээр (жилээр) нэрлэх аль сартай дvйн зохиолдох вэ. Дээр дурдсан хулгана жил хавар уу, эсвэл намар уу зэрэг олон асуулт дагуулна. Юутай ч “МНТ” сурвалжаараа хєєж Чингисийн, Vндэсний, Монголын гээд байгаа тооллоо лавлан олох, улмаар уг тооллоороо эргэж тус бvтээлд дурдагдсан тvvхэн vйл явдлуудын цаг хугацааг тодлон нийтийн он тоололд нийцvvлбээс сая vнэн зєв гэрэлтэх болно. Гэхдээ “хулгана сарын гурван шинэд тасамын хуримыг vйлдэх євлийн улирал” гэх зэргээр заасан “Чингис хааны тахилын судар оршив” зэрэг сурвалж зэргийг магадлахаас эхлэх ёстой. Єєрєєр хэлбэл “МНТ”-г судлахад тvвд хувилбарын зурхай ерєєсєє ач холбогдолгvй гэсэн vг. 1227 онд Тангуд, Тvвд зvгт дайны аян хийж яваад тэнгэрт хальсан их хаан тvвд зурхайгаар цаг хугацаагаа тооцож явсан гэхэд хэн итгэх. Онон мєрнєє их хурилдай чуулсан 1228 онд “МНТ”-г бичиж дуусган Єгєдэй хаанд єргєхдєє тvвд зурхайгаар шалгасан гэсэн ямар ч сурвалж vгvй.

ХУГАЦААНЫ ГОЛ ЗЄРVVГ ТОДОТГОХ НЬ
Чингис хааныг тэнгэрт халив гэсэн долдугаар сар бол григорийн 3 (март) сар, тvвдийн 2 (туулай) сар болно. “МНТ”-г бичиж дуусгав гэсэн гур (ан) сар бол монгол тоон сарын долдугаар сар, григорийн 3 сар буюу цагаан сvргийн их тахилга хийсэн vе болно. Гэтэл тvвд тооллын бар сарыг нэг гэж тоолоод бич сарыг долдугаар сар болгодог. Энэ нь монгол тооллын 12 сар буюу гахай, европын 8 (август) сар ажээ. Энд наана гэхэд бvтэн таван сарын зєрvv гарч байна.

МОНГОЛ ЗУРХАЙН ЦАГИЙН УЛБАА
Жинхэнэ монгол зурхайн цаг нь нар мандахаас хулгана цаг эхэлж нар жаргахад гахай цаг дуусдаг байжээ. Цаг дууссан vдшийг цээрлэдэг, зурхай ирэх vvрийг бэлгэшээдэг, шєнєд буруугvй шєлєнд дээжгvй гэдэг байж. Тэмээний бєхєн дээр буруу харж суугаад эсрэг талын ууланд нар тусахыг хулгана харсан домог буй. Эндээс эхлэн тоононд тусах, ханын элгэнд буух зэргээр хуваарь хийх, тойрог зураад дэрс хатган цаг мэдэх зэрэг аргууд бvдvvлэг бус гэдгийг дурдах тєдий дурсав. Гэтэл доктор До.Баасанжав “Хоногийн шєнє дундаас хулгана цаг эхэлдэг” гэж “Чингисийн тоолол”-доо тvвдийн зурхайг номложээ. Зvг байрлалын тухайд ч “хулгана гол дундаас эхэлдэг” биш гэр (дугуй) тэмдгээр vvдний баруун хатавчнаас зурхай (хулгана) эхэлдэг тул шинэ хvнийг тэнд тєрvvлдэг, гэрээ барихдаа тэр хананаас эхлэн дугуйлж, бvслvvр хошлонгоо ч мєн тэндээс тойруулан татдаг. Уг хананы туургыг сэгсэрдэггvй, тийм шаардлага гарвал єєр хананд бариад дараа нь гvвдэг. Тооноо буурины голд мєн тэр зvгээс оруулдаг зэрэг олон ёс заншил буй. Хулгана ээлтэй, эрдэнийн зvйлээр бєєлждєг гэх буюу хулгана дvрстэй хєрєг нялхад ээлтэй хэмээн шvтдэгийн учир нь зурхайн эхлэлд юм. Хулгана зvгээс хонь, морь хоёр дээд тал нь болдог тул хойморь (хой-хонь) зvг гэмvй. Эм буюу зvvн тал нь хонь (номхон), бич (хадмын ёсыг дагах), тахиа (эртэч), нохой (vvрд байх) бэлгэтэй тул нохой айлд урвахыг бэр тєрхємд буцах ёр гэж цээрлэдэг, эр буюу баруун тал нь vхэр (зvтгэл), бар (зориг), туулай (сэтгэл), луу (хvч) хэмээн зурхайлна. Гэтэл тvвд зурхайд гахай, хулгана хоёр хийморь болж, могой vvдтэй болох тєдийгvй эр, эм бэлгэдэл утга бvрэн алдарч монгол ёс алдагддаг.

СУРВАЛЖ ЭШИ СЄХЄН ШАЛГАХУЛ
Нэг. Халимагийн нэрт эрдэмтэн, Эренжен Хара-Даван “Рашид-Ад-Диний бичсэнээр их хааны тєрсєн ба нас барсан сар нь гахай (Европын IX сард)… бар сар бол Европын XI сар мєн” гэж тооцсоныг ажихтун. Яахлаараа гахай 9 сар, бар 11 сар (Европын) байдаг билээ.
Бид єнєєдєр бар сарыг дараа оны хоёрдугаар сар (дунджаар) гэдэг биш бил vv. Энэ л бар сарын эхлэлээр хєєж Л.Тэрбиш, До.Баасанжав, М.Намсрай нар Чингис хааны тєрсєн, нас барсан зэрэг “МНТ”-нд дурдагдсан бусад vйл явдлуудыг тооцоод байна.
Хоёр. Буриадын их эрдэмтэн Дорж Банзаров “Монголын шинэ он урьд есєн сард эхэлж байсан. Тараг цагаа элбэг тул цагаан сар гэсэн”. Мєн эрдэмтэн Ц.Цыбыков “…Мал сvргээсээ тєл авч хvч тарга нь гvйцсэн намрын эхэнд шинэ жилээ тэмдэглэж єєрсдєє болон сvрэгтээ нас нэмдэг” гэжээ. Нээрээ одоо ч малчид хаврын тєл малаа намар тєлєг борлон, сарваа даага хэмээн нас дэвшvvлэн нэмж ярьдаг заншилтай. Энэчилэн Нанхиадын “Ши цзы”, “Хан шу” зэрэг сурвалжуудад Хvннv нарыг, XIII зууны харь орны жуулчдын тэмдэглэлvvдэд (Марко Поло, П.Карпини, В.Рубрук, Пэн Да Я, Сюй Тин зэрэг) монголчуудыг нэг, тав, есдvгээр сард тахилга хийдэг гэсний нэг нь цагаан сар байгаа тул тав нь Григорийн хоёрдугаар сар, есдvгээр сар нь мєн тооллын 6 сар (июнь) болж таарч байна.
Гурав. Євєрмонголд хэвлэгдсэн “Монгол зан vйлийн нэвтэрхий толь” (Оюуны боть Х-264)-д “Ордос тоолол дахь хувь сараар нэгдvгээр сар болгон тоолдог заншил билгийн 10 сартай (Европын есдvгээр сар) зохилдож буй” гэжээ. Бид намар бvр vзэлтгvй сайн 17-ны єдєр гэж баахан хурим найр хийдэг. Энэ л єдєр маань хуучны цагаан сар буюу хувь сарын шинийн нэгэн байжээ. Тvvнийг єдрєє байтугай сараа vсэргээд илvv сартай улирал ч буй болгочихдог тvвдийн тоолол тєєрєлдvvлээд олохуйяа бэрхэд орооцолдуулжээ.

МОНГОЛ-ТVВД-ГРИГОРИЙН ТООЛЛЫН ХАРЬЦУУЛАЛ
Энд Монголын гахай сар аргын 8 сар, гэтэл Э.Хара-Даван аргын 9 сар гэсэн нь зєрж буй хэрэг бус наймдугаар сарын сvvлчээр есдvгээр сарын эх бол гахай, есдvгээр сарын сvvлч хулгана сар гарч буйн учир болно. Сарыг хувь-хишиг тvгээх, хужир-мал хужирлах, єєлжин-єчvvхэн євєл, хєхvй-хvйтэн, улир-євєл улирч дундаа орох, ойр-дулаанд ойр, гур-тєллєх, буга-эвэр унах, хуц-хєглєх, хулан-халуун (халубтар-халуувтар), идлэг-идээ дэлгэрэх ид зун, бороон (борогун)-хурын утгас болно. Эдгээр нэрийг дуудлагаар янз бvр бичсэн харагддаг ч язгуур зураг нь ийм байна.

“МНТ” 1240 ОНЫ ДОЛООН САРД БИЧИГДЭЭГVЙ
1240 онд Их хурилдай чуулаагvй, хаан орд Хархорумд нэгэнт тєвлєж суурьшсан байсан тул Хєдєє аралд нvvж яваагvй гэх зэрэг олон шалтгаанаар vгvйсгэгдэнэ. Гуран сард бичигдсэн гэдэг нь европын 3 сар (марта) тvвдийн 2 сар (туулай) болно. Иймд 1228 оны 3 сард бичигджээ.

Ер нь зуны эхэн сарын улаан тэргэл єдєр 5 сарын 3 мєн гэж итгэе гэхэд айраг бvлэх чимээгээр Сорхон шарынд орсон, энэ их халуунд унгасан дотор амьд хvн яаж тэснэ гэж хэлэгдэх хонь хяргасан халуун vе мєн vv? 7 сарын 8-ны vеийн тєрх vv гэдгийг хар ухаанаар ч гэсэн бодож vзэцгээе. Ер нь хонины ноосыг нар буцсан єдрєєс хойш нэгэн сарын хугацаанд хяргадаг, хєндийрєлт нь ч тэгж таардаг гэдэг. Тvvхт єдєр нь таг дуугvй байчихаад унтаж байгаад сэрсэн мэт хэдэн сарын дараа хуудуутай ой тэмдэглэдгээ больцгооё. Дэлхийн ємнє Чингис хаанаараа дахин тоглож болохгvй ээ.

ИХ ХААН ХАВРЫН ЭХЭН САРД ТЭНГЭРТ ХАЛЬЖЭЭ
“Тангуд улсыг сєнєєн дараад гахай жил (1227) долоон сарын 12-т тvрэмхий балгасанд Чингис хаан тэнгэрт халив” (МНТ, А.То) хэмээн тод єгvvлсэн хугацаа нь тvвд зурхайг Григорийн тоололд хосолдуулан 8 сарын 16 (До.Баасанжав 7 сарын 27) хэмээн зурхайлжээ. Дээр vзvvлсэн хvснэгээс ажвал тэрхvv 7 сар нь хаврын эхэн буюу гур сар бєгєєд 12 єдрийг нэмэн бодвоос аргын 4 сарын эх болно. Энэ цаг бол их хааны шарилыг ямар нэгэн байдлаар хєндєлгvй эх нутагтаа хvргэн залахаар хэн ч зvтгэх шєнєдєє хvйтэн єдєртєє сэрvvн боломжит улирал мєн байна. 8 сарын аагим халуунд говь гатлуулан сар явж Хэнтий бараадах ямар ч боломжгvй билээ.

ТVВД ТООЛЛЫН БАР САРЫГ ДАГАЛДУУЛАН БУДЛИУЛСАН НЬ
Энэ тєєрєгдєл Хубилай хааны “Арван буянт номын цагаан тvvх”-ээс эхтэй мэт. Жишээ нь “Хаврын дунд хужир сарын 15-наа Очирт сууринд” (1330 он) гэжээ. Гол тєєрєгдєл ийнхvv тvвдийн бар сартай “хувь” сараа давхцуулан хаврын гэх нэгдvгээр сар болгосоор тvвд хувилбар монгол тоолол хоёул ав адилхан мэт болох ташаарал vvджээ.
Ийнхvv гvйлгэснээр хєхvй євєл мєн зудан сар (дагуур) зунд, халуун, идлэг бороон сарууд євєл болж замбараа алдсаныг харж болно. Харин намар болсон буга, хуц саруудыг ороо орох гэсэн нь тохиолдлоор ч юм уу шинэчлэлт ч юм уу нийцтэй болсон нь ажиглагдана. Чингис эзний онгон тахилгыг 800 шахам жил залж яваа Ордосчууд уг хувилбарыг дагасан боловч бар сарыг нь цагаан сар гээд дараач сараас нь єєрийнхєє тоон сараар шууд 5,6,7,8,9,10 сар хэмээн нэрлэсэн нь єв соёлоо “хайрлах, хадгалах, хамгаалах” гуравч ёсны євєг ухаанаа дээдэлсэн мэргэн шийд болжээ. Иймд орчин цагт ч Ордосын тавдугаар сар (аргын 2 сар) гэх мэтчилэн бичиж ярьдаг байна. Харин хулгана гэж эхэлдэг 12 амьтны нэр бvхий сарыг тvвд загвар гээгvй бєгєєд япон, солонгос, нанхиад, тvрэг удмынхан шууд орчуулан авсан байдаг. Гэхдээ монгол тоололд жил цаг хоёроо эдгээр 12 амьтнаар нэрлэж, сараа онцлог байдлаар нь хєхvй, бороон, гур буга, хувь хужир зэргээр эсвэл тоогоор нэрлэж байсан євєрмєц ялгаатайг цохон дурдсу.

ЕРЄНХИЙ ЗЄРYYГ ХОЁРХОН ЗУРВАСТ ЖИШЭХYЙ
Энэ зєрєєнєєс ажихад Чингис хааныг тєрснєєс нь хойш зургаан сартай байх vеийг нь мэндэлсэн хэмээн тэмдэглэж, айраг эсээгvй, унгас ноос ч аваагvй хаврын тарчиг цагийг зуны тэргvvн сарын улаан тэргэл єдєр хэмээн эндvvрч байгаа нь тодорхой байна.

ЧИНГИС ХААНЫ ТЄРСЄН ЄДРИЙГ ХЯНАН ТОГТООХ НЬ
Чингис хааны тєрсєн єдєрт зориулж євлийн эхэн сарын шинийн гурванд (Б.Ренчин), євлийн тэргvvн сарын 3-наа Чингис хааны мялаалгадын хурим хийснээр тасам тавьж хурим тэр єдєр vйлдэх (Арван буянт номын цагаан тvvх.1330 он), шинийн гурван бол євлийн улирлын их тайлга, эзэн хааны хvйг боосон тасмын єдєр (эзэн хорооны Шаралдай тахилч), Чингис хааны хvйсийг тасмаар боож хєєнцєг (хvйн цэг) нь цэглэснийг дурсч байгаа (Сайнжаргал тахилга судлаач) гэжээ. Энэ бол монгол тооллыг Григорийд хослуулснаар 12 сарын 25 болно. Гэтэл ємнє дурдсан Чингисийн сан сударт хулгана сарын шинийн 3 гэсэн нь XVII зуунд бичигдсэн залруулга (гажуудал) ажээ. 12 сарын 22+3. Энэ єдрийг “Монголын ёс заншил” зэрэг номд гал тахилгын єдєр хэмээн даяар ёсолдог гэжээ. Дээр дурдсан тахилга яагаад 700 гаруй жил “худал” ёслол болон vйлдэгдэж байв аа. Манай шинжлэх ухаан, доктор Л.Тэрбиш профессор тавдугаар сарын 3-нд тєрсєн гээд Ерєнхийлєгчийн зарлиг, засгийн тогтоол гаргуулсан шvv дээ. Лу. “Алтан товч”-оос эхлэн “Зуны тэргvvн сард… тєрвэй” гэсэн буддын шашны тєєрvv зурхай хамаг ташаарлыг vvтгэжээ. Євлийн эхэн сард тєрсєн (“Болор толь”, “Хєх дэвтэр”, Сувд эрхи”, “Хєх судар” зэрэг) гэсэн сурвалжуудыг баримталваас дээрх тахилгын адил 1161-12-25 болмуй. Бид хєхvй (сарын нэр) євєл гэж хvйтнийг нь зааж ярьж ес эхлэх (81 хоног буюу сар мичдийн 3 сар 84 хоног) хугацааг євєл гэж аргын 12 сарын 22-ноос тоолдог маань монгол зурхай юмсанж. Энэ єдєр онгон цагаан ямаа гаргаж шєрмєсєєр нь Тэмvжиний хvйг боож, тасам (18 ш зvссэн арьс)-аар манцуйг нь бvсэлсэн бэлгэдлээр гал голомтоо тахицгаадаг асанж.

УЛИРЛЫН ЭХЭН ЄДЄР
Аргын 3 сарын 22, 6 сарын 22, 9 сарын 22, 12 сарын 22 бол монгол тооллын улирлын эхэн хэмээн vзнэ. Эдгээр єдрvvд нь хамгийн урт, богино бас єдєр, шєнийн хоёр тэнцэл бvхий хоногууд юм. Эндээс:
а/нараар улирлаа олдог (3 сарын 22 гэх мэт)
б/нар, салхины тохиол, сарын шинийн нэгэн, тэргэл єдєр зэргээр сараа олдог.
в/сар мичдийн тохиол 23,21,19,17,15,13,11,9,7,5,3 гэх мэтээр сар бvр 2-оор буурсан 28 хоногийн дараалалтай. Зуны тэргvvн сарын шинийн 3-ны тохиолоос хойш мичид vзэгдэхгvй болдог од зvйн аргаар єдрєє тоолдог байжээ. Vvнийг байнга бичиглэдэггvй (ялангуяа малчид) тул сарын эцсийн єдєр туулай байсан ч шинийн нэгнээ хулгана гэж тоолдог зарчимтэй байсан. Дээр дурдсан аргын 22-ны єдрvvдийг дэвшvvлсэн нь доорхи vндэслэлтэй байна.
Нэг. Цагаан сvргийн их тахилга одоо аргын 3 сарын 21-нд эхэлдэг. Хувилай хааны цагаан тvvхэнд “Бас вээр дєрвєн цагийн хуримыг vйлдсvгэй” хэмээн хаврын эцэс сарын 21-нээ Чингис хааны 99 гvvдээ уяж цагаан сvргийн хурим хийсэн тэр єдєр vйлдэх” хэмээжээ. Хаврын эцэс гэдэг нь тvвд тооллын байна. Ц.Жамсрано “Хавар 21-ний єдєр боллоо. Энэ бол их тахилгын єдєр юм. Цагаан сvргийн тайлга гэдэг”, Б.Ренчин “Анхны гvvний сvvгээ тэнгэрт єргєсний баяр хаврын сvvл сарын 21-нд” гэх мэтээр бичжээ. Энэхvv “сvvл сар” нь мєн тvвд билгийн тоолол байна. Гуравдугаар сарын 21 гэдэг нь аргын тоонд шилжvvлсэн уламжлал болохыг 1940.3.21-ний уламжлалт их тахилга болохоос ємнє Чингисийн цомцог ордыг бvр засч дуусгахаар болж ХКН-ын Тєв Хороо шийдвэрлэсэн тухай (Сайнжаргал, Шаралдай) бичсэнээс илэрхий байна. Мєн эртний мэркит (мэргэд) найман, керет (Хэрэйд) нар гуравдугаар сарын 22-нд наурыз баяраа хийдэг уламжлалаа хадгалсаар аж. Тэгэхээр энэ нь гvv тєллєсєн уураг сvvний сацал тахилга байна.
Хоёр. Зуны тухайд тэргvvн сарын 15-ны улаан тэргэл сартай єдрийг МНТ-нд гурван удаа бэлгэшээн тэмдэглэсэн. Энэ нь зургаан сарын 22+15 буюу 7 сарын 8 (ойролцоогоор) болно. “Арван буянт номын цагаан тvvх”-нээ “Зуны дундад морин сарын 16-наа” гэжээ. Энэ нь монгол тооллоор 11 сар буюу идлэг, аргын 7 сар мєн юм. В.Рубрук 1254 оны 7 сарын 7-нд эхэлсэн дєрвєн єдєр vргэлжилдэг тахилга баярт оролцсоноо тэмдэглэжээ.
Гурав. Намрын буюу сэргийн (уяа зэлний) тайлгын єдєр 9 сарын 12 (Н.Шаралдай, Чингис хааны тахилга УБ 2001 он) гэжээ. “Намрын эцэс сарын 12-ноо унаганы ногт шилбийг эвхэснээр намрын сэргийн хурим тэр єдєр vйлдэх (цагаан тvvх) гэсэн нь Юлийн тоололд тооцсон мэт санагдахаар. Намрын дунд сарын 21-нд (Б.Ренчин) гэсэн нь григорийн тоололд жишсэн мэт. Сурвалжуудад нохой сар гэдэг нь тvвдийн тооллынх бєгєєд аргын 10 сар болно. Яг 22 гэж авч vзээд байгаа єєр нэг шалтгаан нь бидний дєрвєн улирал гэдэг ухагдахууныг эрт vед дєрвєн цаг гэдэг байсан. Харин улирал гэдгийг уур амьсгалын єєрчлєлтийг тусгасан 24 улиралд хуваадаг, тvvний сондгой улирлууд нь аргын 5-8-нд, тэгш улирлууд буюу сарын эцэс нь 20-23-нд таардаг явдал юм. Энэ нь улирал ба сарын эх аргынхаар 22 (20-23) гэж vзэх vзлийг улам ч бататгах ажээ.
Хамгийн гол нь аргын 22-ны нар уртсах, богиносох тэнцэх єдрvvд улирлын тооллын 20-23 (аргын) єдрvvд яв цав нийцэж байгаа нь гайхамшиг аж. Иймд євєл гэдэг дан цэвдэг биш єнєл дулаанд хvрдэг, хавар нь vргэлжийн хуйсгануур биш ногоо цагаа дэлгэрэх хаваар дvvрэн, зун гагцхvv ургалт бус бас гандалт бvхий зон чанартай, намар нь налгараар дуусдаггvй сэрvvн чанартай байна.

ИХ ХУРИЛДАЙ ЧУУЛСАН ЖИЛ САРЫГ ТОДОТГОВООС
(1206 онд биш 1205 онд хуралджээ)
1205 оны намар Онон мєрєнд цугларч их хурилдай чуулсан нь сурвалжаар батлагдсан vнэн. Гэтэл євлийн турш бvр хаврын эхэн хvргэж 1206 онд нэгдсэн гvрнээ тунхаглаж Чингис хааныг єргємжилсєн гэж тооцоод байгаа нь мєнєєх тvвд тооллын бар сараар авч vзсэнд алдаа нь оршино. Монголоороо бол бар сар 1205 оны 11 сар. Єєрєєр хэлбэл, 1205 оны намар улаан барс жилийн цагаалга болж хулгана сар нь 9 сарын сvvлчээр эхэлсэн гэдгийг санахтун. Ингэснээр нутаг орондоо шинэ оноо угтаж цагаалаад гарсан ихэс ноёд Чингис хаанд золгуут хийж євлєєс єрсч их хурилдайн бvхий л асуудлаа батламжилж нvvдэлч амьдралын ёсоор євєлжєє, хаваржаагаа эзэн мэдэхээр яаран буцсан эгэл амьдралын vнэн тодорно. Монголчууд зєвхєн энэ удаад ч бус 1924 онд мєн vед гvрэн тєрєє дахин тунхагласан нь алтан ургийн сурвалжит ноёд тvvхч, ёсч нар тєрийн хэрэгт идэвхийлэн асны буян буй за. Нарийвчлан шалгавал 25-ны єдєр бар боловч ням гараг байсан тул ёсчлон бэлтгээд 26-ны даваа єдєр баталсан байдаг. Чингэвэл 1205 оны 11 сарын (бар сарын) шинийн гурван нь бар єдєр 25-26 байж болох магадлалтай байна. Учир нь шинийн нэгнээ хулгана хэмээн тооцож байсанд юм. Хуяньны (Хvннv) нар цагаан сарын дараа их хааны ордонд тахилга vйлдээд хурилдай чуулдаг уламжлалтай байсан нанхиад сурвалжийн мэдээтэй бас таарч буй. Энэ ерєєлєєр 1991 оны 11 сарын 1-нд шинэ vндсэн хууль батлах Ардын Их Хурал чуулсан боловч 26 хоногтоо багтааж чадалгvй мэтгэлцсээр, ар талдаа яаран бухимдацгаасаар 1992-1-13 болгочихсон нь уламжлалаа хэрэгсээгvй алгуурал бололтой.

ТАВАН БАРС БА ЗVГИЙН ТУХАЙД ЄГVVЛЭХ НЬ
Монгол тоололд зvг эрхэм бєгєєд тухайлбал 12 жилийн байршлын утгаар барын (баруун), жин (зvvн буюу эм зvг), хоньт (хойт), урих (урьд) зvг, мєн єнгєєр цагаан Хvннv, Хар татаар, Хєх монгол, Улаан ди гэнэ. Иймд 5 бар гэдэг нь цаг зvг хосолмол утга. Єєрєєр хэлбэл, Чингис хааныг барын буюу цагаан (ой билгийн) зvгээс цагийн тухайд тvвд тооллын євлийн шєнийн 3-5 цаг орчимд бус намрын сvvлч бар сарын єглєєний бар 10 цаг орчим Чингис хааныг эсэрт залсан байна.Барс цагт босохгvй бол єдрийн хэрэг шившиг, бага насандаа сурахгvй бол насны явдал шившиг гэдэг нь цагийг мандах, жаргах нарны хооронд тоолж байсны баримт юм. Энэ мэтийг тунгаан шvvж их хааны vеийн тvvхийн он цагуудыг vнэн зєв болгох нь дэлхий дахины ач холбогдолтой билээ. Перс, Нанхиад зvгийн дам эхтэй ганц нэг солжир сурвалж харчихаад Чингис хаан 1155 онд тєржээ гэх мэтээр дуугарах боллоо. Эндvv зурхайгаар гаргуулсан Ерєнхийлєгчийн зарлигаа залруулж vнэний талд зогсоцгооё. Тєрийн хэрэг, тvvх судлал хоёул эцсийн эцэст vнэнийг тогтоох ганцхан зорилготой буюу. Энэ мэт завхралаас болж Чингис хааны тvvхэн он дэлхий нийтийн судлал, боть, толь, сурах зэрэгт 1155, 1154, 1162, 1167 онд тєрсєн гэх мэтээр самуурч гvйлээ. Энэ будлианыг тулгар тєрийн 800 жилийн ойг тэмдэглэх ёслолын хvрээнд бид л эцэслэн шийдвэрлэх ёстой.
/Зууны мэдээ 2005-01-05/

No comments:

Post a Comment