Thursday, August 5, 2010

Хосуудыг юу хөндийрүүлдэг вэ?


Аз жаргалтай гэр бүл гэж заяадаггүй. Үүний бий болгодог. Гэвч гэр бүлийн амьдралд бэлгийн хөрөлтөөс авахуулаад эхнэр нөхрөө хог мэт үзэх хандлагууд ч үүснэ. Үүнээс зайлсхийх ганц арга бол харилцан ойлголцол.

1. Хосууд уйтгартай хэв загварт ордог.

Үүнийг тэднээс өөр хэн ч өөрчилж чадахгүй. Энэ үедээ хосууд бие биенээсээ илүү зүйл шаардахаа больж, өөрчлөгдөхийг хүсдэггүй. Энэ байдлаас гарахын тулд хамтдаа сууж, шар айраг уунгаа юунд дуртай, юуг өөрчлөхийг хүсч байгаагаа ярилц. Магадгүй таны эхнэр эсвэл нөхөрт таныг гайхашруулах зүйл олон байж болно шүү дээ.

2. Секс

Хэдийгээр хангалтгүй секс гэдэг нь хосуудын хувьд өөр өөр ойлголт хэдий ч та хоёр өөрсдөө унтлагын өрөөндөө тэр бүр сайхан байхаа больсноо анзаарч эхэлсэн бол бэрхшээл байна гэсэн үг. Харамсалтай нь эхнэр нөхрийн аль ч ийм үед санаачлага гаргахаасаа илүүтэйгээр нэг нэгнээ харж байдаг.
Тиймээс танд сексийн амьдрал чинь уйтгартай болж эхэлсэн бол өөрөө эхэлж санаачлагыг гартаа ав. Түүний юу хүсдэгийг сайн мэдэх хүн танаас өөр байхгүйг сана.

3. Мөнгөний талаар худлаа хэлэх

Үнэтэй зүйл худалдаж авснаа түүнд хэлэхгүй байх эсвэл худлаа хэлэх нь дотно харилцааг үгүй хийдэг зүйлс. Яагаад гэвэл мөнгө хүч, чадал, итгэлийн аль аль нь юм. Тиймээс мөнгөө юунд зарцуулах гэж байгаа болон юунд зарцуулснаа эхнэр, эсвэл нөхөртэйгөө байнга зөвлөж, ямар нэгэн үнэтэй зүйл авахдаа байнга ярилцаж байх нь дотно харьцааг чинь эрүүл байлгана гэдгийг санаарай. Та хоёрын дунд нуу хаах зүйл өчүүхэн ч байх ёсгүй.

4. Ажлыг нь дэмжихгүй байх

Та эхнэр эсвэл нөхрөө гэрийн бараа хардаггүй, ажлаас өөр юм мэддэггүй гэж буруутгаж байсан удаа бий юу? Хэрэв тийм бол өөрөөсөө “ Түүний ажлыг үзэн ядаад байна уу, эсвэл өөртэй чинь хамт байхгүй байгаад дургүй чинь хүрдэг үү “ гэж асуу. Цагаа олоогүй уур, эгдүүцэл түүнд дэм болохгүй нь лавтай. Түүнд ажлыг нь үзэн яддаг биш, өөрт чинь илүү их анхаарал тавиасай гэж хүсдэгээ ойлгуул.

5.Эхнэр нөхрөө муу, муухайгаар хэлэх

Эхнэрээ эсвэл нөхрөө найз нөхдийнх нь дунд муулах, хувийн амьдралаа бусдад дэлгэх нь хүндлэл хүлээх зүйл яавч биш. Нөхрийнхөө гэртээ ямар дуу аялдгийг ярихад буруудах зүйл байхгүй. Харин түүний ажил дээрээ асуудалд орсон болон бэлгийн амьдралынхаа тухайд бол үгүй. Энэ бол гэр бүлийн нууц. Энэ нууцыг сайн хадгалж чадвал дотно харьцаагаа хэвээр хадгалж чадна.

6. Хайртай байснаа мартах

Та эхнэр, эсвэл нөхөртөө анх яаж ухаангүй дурлаж, түүнгүйгээр амьдарч чадахгүй гэж бодож байснаа санаж байна уу? Харин одоо хамт унтаж байгаа хүнээ та хайртай хүн чинь мөн эсэхэд эргэлзэж байна уу? Хэрэв тийм бол та хоёрын хайрын гал бөхсөн.

Гэхдээ урьд нь тийм хүчтэй байсан галыг сэргээж яагаад болохгүй гэж. Түүндээ зориулж захиа бичих эсвэл онцгой бэлэг гэх мэт жижиг зүйл ч танд тус болно. Түүндээ хайртайгаа хэлж байхаа бүү мартаарай.

7. Шинэ зүйл сэдэхээ болих

Анх болзоонд явж байснаа санаж байна уу? Та түүнийг өөртөө дурлуулахын тулд юу ч хийхээс буцахгүй байсан нь лав. Одоо яагаад тэгж болохгүй гэж. Хүйтэн хөндий, нэгэн хэвийн уйтгартай байдлаа өөрчилж хамтдаа шинэ зүйл сэд. Та яагаад түүнтэйгээ хамт гадаад хэл сурч, аялалд гарч болохгүй гэж.

Бэлтгэсэн Н.Энх

No comments:

Post a Comment