Friday, August 20, 2010

Сумъяа бэйсийн хошууныханы эмгэнэлт хувь тавилан

Цахрууд Монголд ирээд Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чєлєєний тєлєє харийн тvрэмгийлэгчидтэй (1913-1915. 1921 он) амь насаа хаирлахгvй тэмцэж, эцэст нь улс тєрийн хэрэгт хилсээр хэлмэгдэн амь насаа алдаж, vлдсэн гэр бvлийнхэн нь насан туршдаа эсэргvvний удам гэж адлагдаж єєлд, торгууд
ястангуудын хувь тавилан эмгэнэлтэйрэр тєгсчээ. Гэвч тэдний эрэлхэг дайчин удмын цус нь олон зуун, мянган монголчуудын судсаар гvйж, зvрхэнд булгилж байгаа шvv дээ.

Дундад иргэн упсын Шинжианаас хэсэг ойрадууд дvрвэн Монголд дагаар орсноос хойш бараг нэг зуун єнгєрчээ. Тэгвэл тэд 1937, 1938 оны их хэлмэгдvvлэлтэд єртєж амь насаа алдаад 70 жил болов,
Эдний удмынхан болохын хуаьд бид энэ хос ойг тохиолдуулан тэдний эмгэнэлт хувь тавилангийн тухайн монгол тvмэндээ vнэи менєер нь толилуулахыг хvссэн юм. Тэд монголын ард тvмний эрх чєлєє, тусгаар тогтнолын телєє халуун амь, бvлээн цусаа хайхралгvй чин сэтгэлээр тэмцэж явсан халуун эх орончид байсан боловч эцэст нь эх орноосоо урвагчид гэдэг гутам-шигт хэрэгт гvтгэгдэн цаазын тавцанд очсон юм. Чухам яагаад юуны учир цаазын тавцан дээр гарах болсон талаар одоо болтол хийгдсэн тодорхой судалгаа, дvгнэлт vгvй байна. Тэр ч бvv хэл тухайн vеийн нам, засгийн зарим нэг удирдагч, туvхчид тэдний талаар буруу ташаа, гvтгэлгийн чанартай зvйл тvvхэнд нэлээд vлдсэн юм.

1911-1912 онд Шинжианы монголчууд манж, хятадын эсрэг зэвсэглэн босч, улмаар хvчин мєхєсдєж, Сумъяа бээс тэргvутэй 152 єрхийн 552 хvн дvрвэн одоогийн Казахстан улсын хилийг давжээ. Уг нь энэнээс ч олон єрх, хvн дvрвэсэн боловч цувааны сvvлчийг Хєх хэцийн даваа гэдэг газар манж, хятадууд гуйцэн ирж хvчээр буцааж аваачсан гэдэг. Казахстанд очигсод тэнд 5-6 cap байх-даа тєрсєн нутаг, тєрєл тєрєгсєддеє хоргодсон зарим хэсэг нь манж хятадын хуурамч амлалтад хууртан нутагтаа буцаж очсон авч бvгд амь эрсэджээ. Харин буцаж очвол амиа алдана гэдгийг хатуу ойлгосон буюу зэвсэгт тэмцэлд хамгийн мх идэвхтэй оролцсон хvмvvс, тэдний тєрєл тєрєгсєд болох Сумъяа бээс тэргvvтэй 58 єрхийн 271 хvн Орос улсын нутгаар морин тэрэг, усан онгоц, галт тэргээр 4000 гаруй км замыг туулан Монгол Улсад ирж дагаар оржээ.
Тэднийг Илийн голын цахрууд гэж тvvхэнд тэмдэглэсэн байдаг.

1912-1917 онд Хиагтыг хамгаалах 100 цэргийн алба хашиж, хойт хилийн дагуух 28 харуулыг хариуцаж байсан ба 1913-1915 онд Богдын Засгийн газар Сумъяа бээсийг зvvн хязгаарт хятадын хар цэрэгтэй байлдах Монгол цэргийн сайдаар томил-жээ. Энэ дайнд Сумъяа бээс єєрийн нутгийн мәргән бууч эр зоригтой 12 хvнийг дагуулан явжээ. Тvvнийг энэ дайнд явуулсан нь нэг талаас тvvнии эр зориг, хятадтай байлдаж явсан туршлагыг нь харгалзан vзсэн ба нєгєє талаар тvvнийг ямар хvн болохыг туршсан байх. Харин Сумъяа бээс энэ дайнд монгол цэрэг дайны уламжлалт тактик галт могойн ороолт, галзуу барын дайралтыг хэрэглэн маш гарамгай байлдаж. гавьяа байгуулснаар ялгуун баатар цол, дагалдан явагсад нь мєн хэргэм, зэргээр шагнагджээ. Тэднээс ганцхан хvн эрсдсэн гэдэг.

1917 онд тэд Богдын зааж єгсєн нутаг болох одоогийн Сэлэнгэ аймгийн Тvшиг сумын нутагт нvvн очиж суурьшжээ. Чухам энэ нутгийг сонгосны учир нь нэгд хятад гамингийн хєлєєс зайдуу, хоёрт: аливаа нэг аюул тохиолдоход Оросын хилийг давахад дєхєм хэмээн vзсэн бололтой. Энд ирээд тэд Оросын хувьсгалчидтай холбоо тогтоон байнга уулзаж, санал бодлоо солилцож байснаас гадна тэднээс зэвсгийн тусламж авч хvмvvсээ аравтын зохион байгуулалтад оруулан єєрсдийгєє хамгаалж байжээ. 1921 оид ардын журамт цэрэгт нутаг хошуугаараа сайн дураараа зохион байгуулалттай элсчээ. Ингэж нутаг хошуугаараа зохион байгуулалттайгаар журамт цэрэгт элссэн єєр тохиолдол 1921 оны хувьсгалын тvvхэнд байгаагvй юм шиг байгаа юм. тэд Хиагт хотыг чєлєєлєх болон баруун замын байлдаанд дуустал оролцож эрэлхэг зоригтой эх орончид болохооо харуулжээ.

Тэд бас зєвхєн амиа бодсонгvй, нутагтаа vлдсэн ахан дvvс, ойрад тvмнээ хятадын дарлалаас чєлєєлєх, улмаар Монголд ирvvлэх гэж Богдын Засгийн газарт асуудал тавьж зєвшєєрvvлээд гурван удаа Шинжиа руу элч явуулсан боловч хил давж чадаагvй байна. Хэрэв энэ асуудал шийдвэрлэгдсэн бол тэд яс vндэсээ хадгалж vлдэх байлаа. Мєн баруун Монголын єєлд, торгуудуудтай нийлсэн ч болох байжээ. Гэвч яагаад ч юм ийм алхам хийсэнгvй. Тэд 1920 он хvртэл цахарууд зєвхєн еєр хоорондоо гэр бvл болж байлаа. Харин 1937-1938 оны их хэлмэгдvvлэлтээс хойш уусах vйл явц маш хурдацтай явагджээ. Учир нь их хэлмэгдvvлэлтээр насанд хvрсэн эрэгтэй хvн 82 байсны 54 нь баригчлагдсанаас 22 нь цааз-лагдаж, 14 нь шоронд нас барж, 18 нь шоронд ял эдлэсэн байна. Харин 20-77 насны 28 хvн нутагтаа байгаагvй болон бусад шалтгаанаар баривчлагдаагvй юм. Эднийхээс 1970-аад онд цэвэр цусны гэр бvл 20 гаруй байсан бол 1990 онд ердєє хоёрхон vлджээ.

Бидний хувьд 1937-1938 оны их хэлмэгдvvлэлтийг далимдуулан тухайн vеийн нам, засгийн зарим удирдагч Сумъяа бээсийн хо шууны єєлд, торгууд ястнуудыг уг vндсээр нь устгах бодлого явуулсан юм биш биз гэсэн сэтгэгдэл тєрдгєє нуух юун. 1938 оны Намын их хурал дээр Х.Чойбалсан цахрууд хувьсгалын эсэргvvнvvд гэж онцгойлон зарлан тунхаглаж байсан. Тэд 1913-1915 онд, 1921 онд харийн тvрэмгийлэгчдийн эсрэг эрэлхэгээр тулалдаж эх орноо хамгаалсан халуун эх орончид гэдгийг мэдсээр байж ингэж хэлсэн байдаг нь тvvхэнд бий. Ардын журамт цэргийн анхны дэд жанжин Л,Сумъяа, хорооны дарга О.Цэрэндорж, 10 гаруй цагаантныг ганцаараа устгаж амьдаараа шатәагдсан эрэлхэг дайчин Б.Чулуудай, ардын хувьсгалын 57 партизаныг тєрvvлсэн тэднийг ингэж хэлэх учиргvй баймаар.

Амьд сэрvvн байсан 35 партизаныг баривчлан 13-ыг нь цаазалсан ба 12 нь шоронд нас барсан байдаг. Гэтэл эд нар цєм Х.Чойбалсантай хамт Хиагтыг чєлєєлж, тvуний удирдлага дор Баруун замын байлдаанд оролцсон хумvvс шvv дээ. Иймд ядахдаа эднийг баривчлахгvй байж болох л байсан биш vv. Чухам ямар учир шалтгааны улмаас тэднийг хомроголон баривчлав гэдгийг нэхэн эрэгцvvлж vзэхэд зарим таамаг сэжиг тєрж байна. Vvнд: Х.Чойбалсан манай нутгийн урвагч Мэнгэттэй эртний холбоо сvлбээтэй байсан ба 1921 онд хvж барьж хуурай ах дvv бололцон О.Мэнгэт цагаантны талд, Х.Чойбалсан улаантны талд явж аль ялсан талынх нь нєгєєгєє татаж авч аврахаар тохиролцон тангараг тавьсан гом гэдэг. Vvнийг нь манай нутгийнхан цєм мэддэг байжээ. Цагаантны талд орж олон арван гэм зэмгvй монголчуудыг алж устгасан О.Мэнгэт хувьсгалын дараа ял зэмлэл хvртээгvйгээр vл барам цэргийн сургуульд багшилж байсан гэдэг.

Харин 1937-1938 оны их хэлмэгдvvлэлтийн ємнє О.Мэнгэт гэнэт алга болсон гэдэг. Тvvнийг vхсэн гэж цуурхал тарсан боловч vхсэнийг нь хэн ч мэддэггуй гэсэн. Харин хожим нь Дуулахнаа Манжуур руу гарсан сураг байдаг юм. Энэ нь Х.Чойбалсан тvvнийг их баривчилгаанаас зугтуулсан, эсвэл єєрєє Манжуур гарахаар тvvнийг урьдчилан явуулсан хэрэг байх. Сумъяа бээсийн хошууны-хан бол угийн шулуун шударга зантай, хэнээс ч айхгvй, хэний ч ємнє vнэнийг хэлэх зvрх зоригтой хvмvvс байсан. Алдарт партизан, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга байсан Л.Дэмбэрэл Чойбалсан руу утасдаж "Чи яагаад манай нутгийн партизануудыг баривчилж байгаа юм бэ? Тэд эсэргvv бол чи бас эсэргvv болно биз дээ?" гэж хэлээд долоо хоногийн дараа баривчлагдан шоронд нас барсан юм.

Уг нь Л.Дэмбэрэл баруун замын байлдаанд явж байхдаа Чойбалсанг морио буудуулаад цагаантанд бvслэгдээд байхад нь амиа vл хайрлан бvслэлтийг дайран орж тvvнийг аварсан юм гэдэг, Иймд Х.Чойбалсан єєрийн булхайг нуухын тулд эдгээр болдоггvй амьд гэрчvvдийг устгах, ядахдаа амыг нь барих хэрэгтэй байсан биз. Энэ бvх баримтаас vзэхэд бидиий тєсєєлєл унэн л санагдаж байгаа юм даа.
Ингэж эцэг євгєд манж, хятадын дарлалын эсрэг эрэлхэгээр тэмцэн босч алс холын Шинжиан нутгаас тvмэн саад бэрхшээлийг даван туулж Цахрууд Монголд ирээд Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чєлєєний тєлєє хзрийн турэмгийлэгчидтэй (1913-1915, 1921 он) амь насаа хаирлахгvй тэмцэж, эцэст нь улс терийн хэрэгт хилсээр хэлмэгдэн амь насаа алдаж, vлдсэн гэр бvлийнхэн нь насан туршдаа эсэргvvний удам гэж адлагдаж єєлд, торгууд ястангуудын хувь тавилан эмгэнэлтэйгээр тєгсчээ.

Гэвч тэдний эрэлхэг дайчин удмын цус нь олон зуун, мянган монголчуудын судсаар гvйж, зvрхэнд булгилж байгаа шvv дээ. Цахрууд ууссан явдалд бид нэг их харамсаж эмзэглээд байгаа юм биш, ямар харь vндэстэнд ууссан биш, монголын нэг цєєн ястан монголдоо л уусаа биз. Гагцхvv тvvхэн жам ёсоор бус хvчирхийллийн улмаас устгасанд л эмзэглэж явдаг юм.

Нєгєє талаар тэдний гавъяа зvтгэлийг мєнхжуvлэх, гэгээн дурсгалыг нь хvндэтгэх талаар тєр, засгаас тааруухан анхаарч байна гэж боддог. Тухайлбал, Сэлэнгэ аймаг, vvний дотор Тvшиг суманд эрэлхэг эх оронч, алдарт жанжин ялгуун баатар Л.Сумъяа бээс болон тvvний дайчин нєхєд болох алдарт 57 партизаны гавъяаг мєнхжvvлсэн хєшєє дурсгал одоо болтол байхгvй байна.
Бид эцэг євгєдийнхєє ариун шарилыг хаана байгааг одоо болтол мэдэхгvй байгаа ба мэдэх ч боломжгvй юм билээ. Харин тэдэнд зориулсан хєшєє, суврага байвал vр хvvхэд, ач зээ нар, тєрєл тєрєгсєд, нутгийн иргэд хvндэтгэл vзvvлж байх учиртай юм.

Бид vvнийг бичихдээ тєр, засаг, аль нэг улс тєрийн хvчинд гомдоллоогvй, олон мянган хэлмэгдэгсдийн vр ач нарын сэтгэлийн шархыг сэдрээж эмзэглуvлэх гээгvй, гагцхvу тvvхийн vнэнийг тогтооход бодол саналаа нэмэрлэж улмаар тvvхчид, судлаачдын анхаарлыг энэ асуудалд хандуулахыг зорьсон билээ.
"Туvх тvvхээрээ vлдэж, тєрсєн бие тєрєл арилждаг" гэсэн торгууд тvмний цэцэн мэргэн vгээр сэтгэлийнхээ єчлийг тєгсгєе.
Сумъяз бэйсийн хошууны у наган иргэн, Торгуудын их мянган овогт

Э. НАЙДАН
Б. БАГА A
Ш. АЛИКС
Н. ЧVЛГЭМ
Ч.ЭРДЭНЭ
Д.ДАГВАДОРЖ
Л.ГАЛЦОГ
Ш.БАТДЭЛГЭР

No comments:

Post a Comment