Friday, August 20, 2010

Хятадуудыг Монголчуудаас Аварсан Еэвэн-гийн Түүх



Монголчууд бид бүгд л мэднэ дээ намар болохоор Хятадууд еэвэн сараа сүр бадруулан тэмдэглэж түүнд нь бид дургүйцээд л. 50-70 аад оны үед Улаанбаатарт Хятад олонтой еэвэн сарны баяраа тэмдэглэх нь илт мэдрэгддэг түүнд нь Монголчууд тун дургүй түүнээс болж Монголчууд Хятадуудын хооронд зодоон гардаг байсан талаар аав ээж өвөө эмээ маань ярьдаг байсан сан.

Еэвэн гэдэг үг нь Монголчилвол үнэндээ "yue bing" (бин, гамбир) буюу "саран боов " гэсэн Хятад үг л дээ. 70-80 аад оноос Улаанбаатарт Хятадууд цөөрч түүнтэй хамтраад еэвэн хийх нь ч багасч, еэвэн гэдэг үг ч одоо хэрэглэгдэхээ бараг больж дээ. Гэхдээ чухам ямар учраас Монголчууд Хятадуудыг еэвэн сарны баяраа тэмдэглэхэд нь дургүйцдэг байсан нь сонирхолтой юм. Мэдээж еэвэн гэдэг үг нь Хятад үг болоод тэрнээс болсон юм биш л дээ.

Хүмүүс янз бүрээр тайлбарладаг байлаа. Миний xамгийн түгээмэл сонссон түүх нь болохоор Хятадууд еэвэн сараараа Монгол хүний дүрсийг зурсан еэвэн хийгээд түүнийгээ хагалж иддэг гэсэн түүх байв. Ямартай ч байсан Монголчууд маань Хятад бурамтай үзэмтэй еэвэн идэх тун дуртай байсан гэдэг мөртлөө тэр еэвэн сар гээч баярт нь тун дургүй байсан юм.

За ингээд бидний хэлж заншсанаар намарын арван тавны бүтэн сартай шөнө буюу Хятадуудын заншлаар еэвэн сарны баярын утга учирын талаархи хамгийн бодит боловуу гэсэн Хятад голдуу эх сурвалжаас авсан түүхийг хэлж өгие.

Ази Европыг дамнасан Монголын эзэнт их гүрний үед Хятад улс Монголын нэгээхэн хэсэг байснаар зогсоогүй, тухайн нийгэмд Хятад хүмүүс хамгийн доод гарал зиндаанд тооцогдож байжээ. Монголчууд Хятадын айл өрхүүдийг аравтын нэгжид хувааж 10 Хятад гэр бүл бүр 1 Монгол гэр бүлд үйлчлэх системтэй байжээ. Үйлчлэгч 10 гэр бүл бүр дундаа гал зуухны 1 л хутгыг хувааж хэрэглэдэг байж. Үнэн худлыг мэдэхгүй Монголчууд маш хатуу хэрцгий байсан гэх ба, Хятадад 100 орчим жил (албан ёсны тоогоор 1271-1368) үргэлжилсэн Монголын Юань гүрний ноёрхолын эхний 50 жилд нь тухайн үейин Хятадын хүн амын тал хувь нь болох 60 сая хүн үгүй болжээ.

Монголчуудын харгис хэрцгий ноёрхолыг түлхэн унагаахад өнчин ядуу нэгэн хөвгүүн, бадар барин даяанчлагч гоонь эр, бас тэгээд дугуй саран хэлбэрт еэвэн боов их чухал үүрэг гүйцэтгэсэн аж.

Жү (Zhu Yuanzhang 朱元璋) хэмээх тариачин гаралтай ядмаг нэгэн хөвүүн 17 настайдаа өнчирч тосгод суурингаар дамнан гуйлга гуйн амьдрах болсон ба 24 насандаа Монголын ноёрхолыг эсэргүүцэх хөдөлгөөнд нэгдэн оржээ. Өнчин ядуу амьдралын туршлага нь түүнийг чанга хатуу чадварлаг удирдагч болоход их нөлөө үзүүлсэн ба ердөө 3 жилин дотор тэрвээр босогчидын хөдөлгөөний удирдагч болон дэвшжээ.

Лию хэмээх (Liu Bowen 劉伯溫) нэгэн сэхээтэн эр байсан ба тэрвээр нэгэн цагт Монголын засгийн газарт алба хааж байжээ. Ард түмэндээ хүчээ зориулж тэдэндээ үйлчлэх хүсэл мөрөөдөлтэй Лию авьяас чадвар нь зохих ёсоор үнэлэгдсэнгүй гэж үзсэний улмаас гутран олон түмнээс ангижран даяанчилж агуйд бясалгал үйлдэн суух болжээ.

Сарны (Lunar Calendar) тооллын 8-дахь сарын 15ны өдөр (энэ оны 9-сарын 14) бүтэн сартай шөнө байдаг ба Хятадууд уламжлал ёсондоо дугуй саран хэлбэртэй еэвэн хийгээд хагалж идэн бүтэн сарны баярыг тэмдэглэдэг аж.

Монголчуудын эсрэг бослогын хөдөлгөөний толгойлогч залуу эр Жу даяанч эр Лию-тэй уулзан учир байдлаа ярьж бослогын талаар зөвлөлдөн түүнийг бослогын удирдлагад оролцохыг хүссэн байна. Еэвэн сарны баярын үеэр Монголчууд Хятадын уламжлалт дугуй еэвэнг иддэггүй болохыг ажиглаж мэдсэн Лию бослогыг бүх Хятад даяар зэрэг өрнүүлэхийн тулд еэвэн дотороо бичиг хийж орон даяар тараах санааг сэджээ. Ингээд тэд маш олон тооны еэвэн хийж еэвэн дотороо "8-дахь сарын бүтэн сартай 15 ны өдөр Монголчуудыг ал " гэсэн нууц бичгийг хийж тараажээ. Энэ нууц бичигтэй еэвэнгээ хүн бүрт хүргэхийн тулд тэд аймшигт тахал өвчин тархаад байгаа ба энэ тарааж байгаа еэвэнг идвэл тахал өвчин тусахгүй хэмээн цуу үгийг давхар тараажээ.

Энэ нууц ажиллагаа амжилттай болж орон даяар Хятадууд нэгэн өдөр зэвсэг барин босч тэмцэн Монголын ноёрхолыг унагаажээ. Ингээд 10 хүрэхгүй жилийн дотор Жу жанжнаар удирдуулсан арми Монголчуудыг нутгаасаа хөөн гаргаж жинхэнэ Хятад хүний удирдсан Мин улсыг тогтоожээ. Өнчин, ядуу, боловсролгүй тариачин гаралтай Жу хэмээх энэ залуу 40 нас ч хүрээгүй байхдаа 276 жил үргэлжилcэн Мин улсыг анхлан байгуулсан хаан нь болсон ба түүний хамтран зүтгэгч Лию нь Хятадын түүхэндэх гайхамшигт цэргийн жанжнуудын нэгэнд тооцогдох болсон аж.

Би дээр Хятадууд Монгол хүний төрхийг зурсан еэвэнг хагалж иддэг байсан цуу яриа нь хамгийн түгээмэл болох талаар дурдсан. Энэ яриаг би үгүйсгэхгүй. Учир нь Хятадууд Монголчуудыг хөөн гаргаад Мин улсаа байгуулснаасаа хойш бүтэн сарны баяраа тэмдэглэхдээ нууц бичиг хийхийн оронд Монгол хүний төрхийг зурсан еэвэнгээ хагалан идэж ялалтаа тэмдэглэдэг заншилтай болсон байж болох юм.

Монголчуудын харгис хэрцгий дарангуйллыг түлхэн унагаахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн дугуй еэвэн болоод еэвэн сарны баяр нь ийм л учираас Хятадын соёл заншилд нэн хүндтэй байр суурийг эзэлж Хятад хүн бүрийн зүрхэнд ойр байдаг гэнэ.

Сарны тооллоор жил бүрийн 8-дахь сарын 15 өдөр буюу, энэ жилийн хувьд 9-сарын 14нд (09/14/2008) бүтэн сартай шөнө байж, хаа газрын Хятадууд цугларан энэхүү түүхийг ярьж баяраа тэмдэглэн дугуй еэвэн хэрхэн Хятад улсыг Монголчуудаас аварсаныг дурсан санадаг уламжлалтай ажээ.


Нийтлэлийг бэлтгэсэн Тайж овгийн Х.БС

Өлзийт Хун Гоо Бэйж


Монголын Их Юань гүрний сүүлчийн их хаан Тогоон Төмөр Бээжингээс хөөгдөн гарсанаас хойш Монголын бага хаадын үе эхэлж цагаан хэрмээс хойшхи газарыг Ар Юань, Хойт Юань улс хэмээх болов. Энэхүү Ар Юань улс хэмээх болсон нь ихэд учиртай бөгөөд Монголын хаад ноёдууд Юань улсыг унагаан бий болсон Хятадын Минь улсыг хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөөгүй ба, Их Юань улсын нэгэн хэсэг гэж үзсээр байсан тиймээс цагаан хэрмээс хойшхи нутгаа Ар Юань хэмээгээд хэзээ нэгэн цагт Хятадыг эзлэн авч Их Юань улсаа сэргээн байгуулахыг хүсч байжээ.

Энэхүү дор бичигдэх өгүүллийг бага байхдаа ахмад хүмүүсийн амнаас зохиомол үлгэр домог мэтээр ойлгон сонсдог байсан л даа, гэтэл энэ явдал нь үнэн бодит болсон явдал бөгөөд Монголын түүх сударт бичигдэн үлдсэн байдаг аж.

Ар Юань улсын хаан (1392 - 1399) Элбэг Нигүүлсэгч хаан нь нэрэндээ огтхон ч зохицоогүй мунхаг ухаант, шунал тачаал хязгааргүй бас харгис догшин нэгэн байсан ба түүний чухам тийм л зан чанар үйл ажиллгаа нь өөрийг нь мөхөлд, эзэнт улсыг нь сүйрэлд авчирсан юм.

Элбэг хаан нэгэн өдөр ан хийж яваад туулай харван алсан бөгөөд агнасан ангийнх нь цус шинэхэн цасан дээр дуссаныг хараад "ийм нэгэн цасан цагаан царайтай цусан улаан хацартай үзэсгэлэн гоо эхнэртэй болохсон, ер ийм үзэсгэлэнт бүсгүй байдаг болов уү " хэмээсэнд түүний хамжлага болох ойрд аймгийн Чуцай Дарчу хэмээх эр "хаантан минь таны дүүгийн чинь эхнэр Өлзийт Хун Гоо Бэйж үүнээс ч хол илүү үзэсгэлэнтэй нэгэн билээ " гэжээ. Хаантан өгүүлрүүн " Би түүнийг үзсүгэ, Чуцай Дарчу хэрэвээ чиний хэлсэн үнэн бол би чамд чинсан захирагч цолыг олгож дөрвөн ойрдын тэргүүнээр тавина " гэжээ. Үүнийг сонссон Чуцай Дарчу хааны дүү тайшийг эзгүй хойгуур эхнэр Хун Гоо Бэйж дээр орон хаан таныг хүсэмжилж байна хэмээсэнд Хун Гоо Бэйж "тэнгэр газар хоёр нийлдэг билүү, хаан хүн дүүгийн эхнэрийг хүсэмжилж яахин болно, зэрлэг ноход мэт авирлан дүүгээ хөнөөх болохуу " хэмээжээ. Чуцай Дарчу хаанд очиж Хун Гоо Бэйжийн хэлсэнийг дамжуулсанд хаан ихэд уурсч дүүгээ хөнөөгөөд эхнэрийг нь өөрийн болгов.

Түүнээс удалгүй нэгэн өдөр хааныг шонхор шувуугаар зугаацан ан хийж явахад нь Чуцай Дарчу хаанд амалсан амыг нь сануулж чинсан цолыг хүртэж дөрвөн ойрдын удирдагч болох хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Энэ яриаг дам сонссон Хун Гоо Бэйж хуучин нөхөрийн зарцыг илгээн Чуцай Дарчуг өргөөндөө урьж авчираад жирийн нэгэн тайшийн бэйжээс их хааны хатан болж их нэр сүр хүндэтгэлийг хүлээх болсон нь таны ач, танд би их өртэй хүн хэмээн мөнгөн аяганд хийсэн исэг ундааг өргөн барьжээ. Чуцай Дарчу ундааг уусны дараахан согтон ухаан самууран унасан ба Хун Гоо Бэйж үс гэзгийг сэгсийлгэн бие цээжээ самардан урж чанга дуугаар уйлсанд олон хүн цуглан иржээ. Хун Гоо Бэйж Чуцай Дарчуг дайлан исэг ундаа өгсөнд Чуцай Дарчу ухаан самууран хатанд зүй бус үг хэлийг хэлж, бие цогцсонд халдан чангаав хэмээжээ. Үүнийг сонссон Чуцай Дарчу гарч гүйгээд морио унан зугтаав. Энэ үед хүрэлцэн ирээд байсан Элбэг хаан Чуцай Дарчу зугтан зайлж байгаа нь буруутайн баталгаа бусуу хэмээн түүний араас өөрийн биеэр элдэн хөөж ингээд хаан хамжлагат зарц хоёрын хооронд халз тулаан өрнөсөн байна. Чуцай Дарчу хааныг харваж шархдуулан чигчий хурууг нь гэмтээсэн боловч өөрөө алуулсан байна.

Хаан хутган үймүүлэгч хорон санаат Чуцай Дарчугийн арьсыг хуулан аваад гэртээ ирж эхнэртээ үзүүлсэнд Өлзийт Хун Гоо Бэйж Чуцай Дарчугийн хуулсан арьснаас дусалж буй тосыг нэг долоож, мөн хааны шархадсан чигчий хуруунаас дусалж буй цусыг нэг долоож амтлан үзээд "би эр нөхөрийнхөө өшөөг авах гэж удаан хүлээсэн билээ, энэрэлгүй догшин хаан, хорон санаат хутган үймүүлэгч хоёрын цус тосыг амтлан үзэв, одоо би үхсэн ч гомдолгүй" хэмээжээ. Мунхаг хаан хорон санаат "үнэнч " зарц Чуцай Дарчугаа хилс хэрэгээр алсанаа мэдсэн боловч хатныхаа гоо үзэсгэлэнд биширсэн тэрвээр огтхон ч уурссаагүй аж. Элбэг хаан Чуцай Дарчугийн хүү Батулайг дуудан ирүүлж эцгийг тань хилсээр хөнөөсөн байнам гээд түүнд чинсан цолыг олгож дөрвөн ойрдын захирагчаар томилсон төдийгүй өөрийн охин Самир (Самур) гүнжийг эхнэр болгон өгчээ. Сонирхолтой нь энэхүү адал явдалтайгаар бий болсон хааны охины бэр бэлэн очсон шинэхэн гэр бүлээс хожим Монгол ойрдын түүхэнд чухал байр суурийг эзлэх угсаа залгамжилсан ноёдууд төрсөн юм.

Хааны энэхүү харгис хэрцгий, шунал тачаалт авир зүй бус үйлдэл нь бусад нөлөө бүхий ноёдууд хамжлага албат ардуудын дургүйг хүргэснээр олон овог аймгууд түүнийг орхин одсон гэжээ. Элбэг хаан хэдийгээр Монголын баруун хязгаар, ойрдуудыг эрхшээлдээ байлган хожим хүргэн хүү Батулай чинсангаар (өөрийн охин Самир гүнжийг түүнд өгсөн) захируулсан боловч түүнд дургүйцсэн Монгол ойрд ноёдууд үгсэн цэрэглэн ирж түүнийг алсан юм. Түүхэнд бичсэнээр Элбэг хаанд дургүйцсэн их хатан нь (Өлзийт Хун Гоо Бэйж биш) бусадтай хуйвалдан түүнийг хөнөөсөн гэжээ.

Манай эртний түүхэнд хатан зоригт, чин сэтгэлт, оюун билэгт, ариун журамт олон Монгол бүсгүйчүүдийн талаар бичигдсэн байдаг бөгөөд энэхүү Өлзийт Хун Гоо Бэйжийн түүх нь Монгол бүсгүйн ялгарам үзэсгэлэн гуа, эр нөхөрөө хайрлах хязгааргүй хайр, үнэнч сэтгэл, ариун журам, шийдмэг зоримог, халшрашгүй зан чанарыг тодоос тод харуулан нэгэн хэсэг юм.

Бичсэн: Жунайн Хас

Friday, August 6, 2010

Тархи гэдэг зүйл... ( Tа үүнийг мэдэх үү? )

Тархи нь толгойд орших төв мэдрэлийн систем юм.
- Тархи нь бүх биеийн жингийн 3 орчим хувь байдаг ч бүх биеийн энергийн 1/5-ийг нь (20%) хэрэглэдэг юм байна.

- Хүний тархи нь 100 тэрбум нейроноос (тархны эс) тогтдог юм байна.

- Дөнгөж төрсөн хүүхдийн тархи 350-400 грамм байдаг ба 18 нас хүртэл нь томорч төлждөг.

- Хэрэв тархинд цус очихгүй 8-10 секунд болвол хүн ухаан алдаж унадаг байна.

- Минут тутамд хүний тархинд 750 мл цус орж гарч байдаг.

- Хүний тархи нь дунджаар140 мм өргөн, 167 мм урт, 93 мм өндөр байдаг.

- Хүний тархи нь зааны тархитай харьцуулахад жижиг боловч (заан 6000гр, хүн 1400гр) сармагчиныхтай харьцуулахад маш том юм (сармагчин 95гр).

- Хүний тархи нь сансар огторгүйд байгаа бүх атомын тооноос ч илүү олон зүйлийн тухай сэтгэн бодох чадвартай.

- Хүний тархи 2 үндсэн хэсэгт хуваагддаг зүүн баруун гэсэн. Тархины зүүн хэсэг нь биеийн баруун талыг удирддаг бол, тархины баруун хэсэг нь биеийн зүүн хэсгийг удирддаг юм.

- Тархи нь хүний бүх л үйдлийг удирддаг байна. Ямар нэгэн булчин ажиллуулахаас авахуулаад ямар 1-н шүүрэлийн булчирхайнаас шүүрэл ялгаруулахыг хүртэл удирддаг.

- Тархины үйл ажиллагааг эрдэмтэд одоог хүртэл бүрэн тайлж чадаагүй л байна.

- Тархины хэмжээ нь хүний биений хэмжээтэй шууд хамааралтай биш байдаг байна. Том биетэй хүн том тархитай гэсэн зүйл байддаггүй юм байна.

- Хүний тархины зүүн тал нь ухаалаг тал нь гэж хэлж болохоор яагаад гэхээр энэ тал нь математикийн, хэлний, сэтгэн бодохуйн чадвар зэргийг хийдэг юм.

- Хүний тархины баруун тал нь бүтээлч тал гэж хэлж болохоор юм байна. Хүн тархиныхаа баруун талаар хөгжим, уран зураг, сэтгэл хөдлөл зэргээ мэдэрдэг юм байна.

- Эрэгтэй хүний тархи эмэгтэй хүний тархинаас 4 % орчим хувь тархины эсээр (нейрон) их байдаг юм байна, харин тархины эдийн жингийн хувьд эрэгтэй эмэгтэй хүнийхээс 100 гр-аар илүү байдаг гэнээ.
Үүн дээр нэмж хэлэхэд Монголчууд бид гайгүй том тархитай хүмүүсийн тоонд ордог юм байнлээ.

Хүний талаар сонирхолтой мэдээлэлүүд

Хүний биенд байдаг зарим бодисууд : 5 бассейн ариусгаж болох хэмжээний Хлор байдаг, 20.000 шүдэнзний толгой хийж болох хэмжээний фосфор, 10 ширхэг саван хийж болох өөх, бүхэл бүтэн артиллерийг дэлбэлж болох хэмжээний глицерин агуулаагддаг юм байна. Гэхдээ энэ нь байгаа бүх бодисууд мэдээжийн хэрэг биш юм, зөвхөн эхлэл нь.
Өнөөдөр хүний биений зарим сонирхолтой 10 баримтуудыг оруулаа.

10. Хүний чихний температурын хэмжээ биенийхээс 1.5-2 градусаар бага байдаг байна.

9. 1 хоногт хүнээс 1 л шүлс, 2 л ходоодны шүүс, 3,5 л гэсдэсний шүүс, эцэст нь 1 л цөсний шүүс ялгардаг юм байна.

8. Хүний ганцаардал нь 20-22 цагт хамгийн хүнд тусдаг нь судалгаагаар тогтоогджээ.

7. Хумс болон үсний ургалт 16-18 цагийн хооронд хамгийн хурдтай ургадаг гэнэ.

6. Хүний мэдрэх, амтлах, ба сонсох чадвар 17-19 цагийн хооронд хамгийн өндөр түвшинд байдаг гэнэ.

5. Бидний амтлах чадвар идэж буй хоолний темперартураас болоод ялгаатай байдаг. Хэрэв амталж буй буюу идэж буй хоол 24 градус орчим байвал хамгийн их амтыг мэдэрч чаддаг гэнэ.

4. Хүний элэг алкоxол буюу спиртийн төрлийн бүтээгдэхүүнийг 18-20 цагийн хооронд хамгийн сайн задалдаг гэнэ.

3. Хүн биеийнхаа жингийн 6-8%-тай тэнцүү шингэнийг алдвал хагас ухаан алдалтын байдалд, 10%-иа алдвал хий юмс харах байдал ба юм залгих чадваргүй болдог байна. Харин 12%-иа алдсан тохиолдолд зүрх зогсох аюултай юм байна.

2. Хүний хөмсөг, сормуус, суганы үс 3-4 сар амьдардаг бол, толгойны үс 4-6 жил амьдардаг гэнэ.

1. Францын эрдэмтэдийн судалгаагаар уйлж байгаа хүний нүүрний 43 булчин ажилладаг бол, инээж буй хүний зөвхөн 17 булчин ажилладаг гэнэ. Ийм учраас инээх нь уйлхаас бага энерги зарцуулдаг гэнэ шуу!

Thursday, August 5, 2010

Хосуудыг юу хөндийрүүлдэг вэ?


Аз жаргалтай гэр бүл гэж заяадаггүй. Үүний бий болгодог. Гэвч гэр бүлийн амьдралд бэлгийн хөрөлтөөс авахуулаад эхнэр нөхрөө хог мэт үзэх хандлагууд ч үүснэ. Үүнээс зайлсхийх ганц арга бол харилцан ойлголцол.

1. Хосууд уйтгартай хэв загварт ордог.

Үүнийг тэднээс өөр хэн ч өөрчилж чадахгүй. Энэ үедээ хосууд бие биенээсээ илүү зүйл шаардахаа больж, өөрчлөгдөхийг хүсдэггүй. Энэ байдлаас гарахын тулд хамтдаа сууж, шар айраг уунгаа юунд дуртай, юуг өөрчлөхийг хүсч байгаагаа ярилц. Магадгүй таны эхнэр эсвэл нөхөрт таныг гайхашруулах зүйл олон байж болно шүү дээ.

2. Секс

Хэдийгээр хангалтгүй секс гэдэг нь хосуудын хувьд өөр өөр ойлголт хэдий ч та хоёр өөрсдөө унтлагын өрөөндөө тэр бүр сайхан байхаа больсноо анзаарч эхэлсэн бол бэрхшээл байна гэсэн үг. Харамсалтай нь эхнэр нөхрийн аль ч ийм үед санаачлага гаргахаасаа илүүтэйгээр нэг нэгнээ харж байдаг.
Тиймээс танд сексийн амьдрал чинь уйтгартай болж эхэлсэн бол өөрөө эхэлж санаачлагыг гартаа ав. Түүний юу хүсдэгийг сайн мэдэх хүн танаас өөр байхгүйг сана.

3. Мөнгөний талаар худлаа хэлэх

Үнэтэй зүйл худалдаж авснаа түүнд хэлэхгүй байх эсвэл худлаа хэлэх нь дотно харилцааг үгүй хийдэг зүйлс. Яагаад гэвэл мөнгө хүч, чадал, итгэлийн аль аль нь юм. Тиймээс мөнгөө юунд зарцуулах гэж байгаа болон юунд зарцуулснаа эхнэр, эсвэл нөхөртэйгөө байнга зөвлөж, ямар нэгэн үнэтэй зүйл авахдаа байнга ярилцаж байх нь дотно харьцааг чинь эрүүл байлгана гэдгийг санаарай. Та хоёрын дунд нуу хаах зүйл өчүүхэн ч байх ёсгүй.

4. Ажлыг нь дэмжихгүй байх

Та эхнэр эсвэл нөхрөө гэрийн бараа хардаггүй, ажлаас өөр юм мэддэггүй гэж буруутгаж байсан удаа бий юу? Хэрэв тийм бол өөрөөсөө “ Түүний ажлыг үзэн ядаад байна уу, эсвэл өөртэй чинь хамт байхгүй байгаад дургүй чинь хүрдэг үү “ гэж асуу. Цагаа олоогүй уур, эгдүүцэл түүнд дэм болохгүй нь лавтай. Түүнд ажлыг нь үзэн яддаг биш, өөрт чинь илүү их анхаарал тавиасай гэж хүсдэгээ ойлгуул.

5.Эхнэр нөхрөө муу, муухайгаар хэлэх

Эхнэрээ эсвэл нөхрөө найз нөхдийнх нь дунд муулах, хувийн амьдралаа бусдад дэлгэх нь хүндлэл хүлээх зүйл яавч биш. Нөхрийнхөө гэртээ ямар дуу аялдгийг ярихад буруудах зүйл байхгүй. Харин түүний ажил дээрээ асуудалд орсон болон бэлгийн амьдралынхаа тухайд бол үгүй. Энэ бол гэр бүлийн нууц. Энэ нууцыг сайн хадгалж чадвал дотно харьцаагаа хэвээр хадгалж чадна.

6. Хайртай байснаа мартах

Та эхнэр, эсвэл нөхөртөө анх яаж ухаангүй дурлаж, түүнгүйгээр амьдарч чадахгүй гэж бодож байснаа санаж байна уу? Харин одоо хамт унтаж байгаа хүнээ та хайртай хүн чинь мөн эсэхэд эргэлзэж байна уу? Хэрэв тийм бол та хоёрын хайрын гал бөхсөн.

Гэхдээ урьд нь тийм хүчтэй байсан галыг сэргээж яагаад болохгүй гэж. Түүндээ зориулж захиа бичих эсвэл онцгой бэлэг гэх мэт жижиг зүйл ч танд тус болно. Түүндээ хайртайгаа хэлж байхаа бүү мартаарай.

7. Шинэ зүйл сэдэхээ болих

Анх болзоонд явж байснаа санаж байна уу? Та түүнийг өөртөө дурлуулахын тулд юу ч хийхээс буцахгүй байсан нь лав. Одоо яагаад тэгж болохгүй гэж. Хүйтэн хөндий, нэгэн хэвийн уйтгартай байдлаа өөрчилж хамтдаа шинэ зүйл сэд. Та яагаад түүнтэйгээ хамт гадаад хэл сурч, аялалд гарч болохгүй гэж.

Бэлтгэсэн Н.Энх

Хайртай гэж яагаад хэлдэг вэ?


Гуравхан үг заримдаа бүх зүйлийн утга учир мэт санагдана. Гэвч хүмүүс хэт дасаад ирэхээрээ энэ үгийг хэлэхээ больдог. Харин хайртай гэдгээ хааяа ч болов хэлж байх нь дотно харьцааг өнө удаан хугацаа өнгөрсөн ч сэвтээхгүй хэвээр байлгах түлхүүр болдог гэдэг. Хайртай гэдэг үгийг бие биенээсээ харамлах хэрэггүй.

Хайртай учираас

Хайртай гэж хэлдэгийн хамгийн гол шалтгаан бол мэдээж та хэн нэгэнд үнэн сэтгэлээсээ хайртай учираас тэр. Энэ үгийг хэлсэн онцгой мөчийг ч та бас хэзээ ч мартахгүй. Магадгүй тэр мөчийг дурсан санах нь таныг өөрийн эрхгүй инээмсэглүүлдэг биз дээ.

Батлахын тулд

Хэрэв та энэ үгийг байнга сонсдог бол азтай хүн юм. Энэ үгийг байнга хэлснээр та түүндээ хайртайгаа баталж, өөрийнх нь тухай бодож, санаа тавьж байдаг гэдгээ харуулж байгаа хэрэг. Харин хэдий хайртай ч үүнийгээ хэлэхээ больвол тэр таныг өөрт нь хайргүй болсон гэж бодох болно.

Боломжыг ашиглаж

Хайртай гэдгээ хаана ч хэдийд ч хамаагүй хэлж бай. Учир нь хайртай хүндээ ахиж хэзээ хамгийн нандин энэ үгээ хэлэхээ хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Хором бүр давтагдахгүй гэдгийг сана.

Итгэдэг гэдгээ харуулах гэж

Хайртай гэдэг энэ л үг хосуудын хооронд зүү ч орох зайгүй болгож байдаг. Тэр таныг бас сэтгэлийг чинь хэний төлөө байдгийг мэдэрнэ.

Өөрөө ч бас сонсохын тулд

Та хайртай гэж хэн нэгэнд хэлэхдээ түүнээс ч бас энэ үгийг сонсохыг хүсч байдаг биз дээ. Хайртай хүн чинь хажууд чинь байгаа ч ганцаардах гээд байвал нандин үгээ түүндээ хэл. Тэр ч бас хариуд нь хайртай гэж хэлэх нь гарцаагүй. Та ч өөрийгөө ганцаараа биш гэдгийг ойлгоно.

Зүгээр л санамсаргүйгээр

Санал зөрөлдсөн үед ч хайртай гэж хэлэх нь тус болдог тал бий. Бүр муудалцаж байсан ч түүндээ санамсаргүйгээр хайртай гэж хэлээд үзээрэй. Ялангуяа хүүхдэд ийм үг их нөлөөлдөг юм шүү.

Хайраа хамгаалж

Бүх хүн хайртын чинь эсрэг байсан ч та түүнийхээ талд байж, дэмжиж байгаагаа харуулах нэг арга бол хайртай гэж хэлэх.

Бахархаж

Түүнийгээ амжилт гаргаж, өөрийгөө ялах үед нь баяр хөөрөөс нь хуваалцаж, түүгээрээ бахархдаг биз дээ. Өөрийнхөө бахархлаа хайртай гэдэг үгээр мялаагаарай.

Хайртайгаа харуулах 100 арга

(Секс хийхгүйгээр )

Түүнд хичнээн хайртайгаа бусад хүмүүст хэлж бай.
Тэвэрч эсвэл тэврүүл.
Түүний хувьд чухал, хүндтэй хүн нь бол.
Хүмүүс харж байхад түүнийгээ үнс.
Хүмүүс хараагүй байхад үнс.
Түүнд анхаарал, халамж тавь.
Гараас нь хөтөл.
Дугуйндаа сундал.
Онцгой бэлэг өг.
Хэрэгтэй үед хажууд нь бай.
Үргэлж хамт бай.
Кинонд урь.
Ойгоор зугаал.
Хайрын дуутай бол.
Өөрсдийнхөө тухай ярилц.
Зүүдээ ярь.
Мөрийг нь налж суу.
Цэцэрлэгээр зугаал.
Хамтдаа явган алх.
Хоолонд урь.
Салхинд гар.
Тоглоом тогло.
Хамтдаа усанд сэл.
Саунд ор.
Шалтгаангүй ч байсан зүгээр л уулз.
Хамтдаа дэлгүүр явж хүнсээ цуглуул.
Хоолоо хамтдаа хий.
Бие биенээ эрхлүүл.
Гэрийн даалгавраа хийхэд нь тусал.
Хамтдаа аялалд яв.
Үдэшлэгт яв.
Түүндээ зориулж бялуу жигнэж өг.
Номын санд суу.
Музей үз.
Зүгээр л түүн дээр оч.
Түүний хувьд чухал тэр зүйлийг хийж бай.
Фитнесст явж, хичээллэ.
Бие биенээ ширт.
Нэг нэгнийхээ машиныг угааж өг. Эсвэл унадаг дугуйг.
Хамтдаа загасчил.
Түүнтэй ярь.
Түүнийгээ байнга сонсч бай.
Бие биенийхээ хумсыг авч өгч бай.
Өөрсдийн дуртай дуугаа байнга аял.
Түүнийг инээлгэ.
Түүний харцыг булаа.
Түүнд захиа бич.
Түүн рүү залга.
Мессеж бич.
Түүний гэрийнхэнтэй уулз.
Хамтдаа явган аялал хий.
Түүний төлөө өөрийгөө золиосол.
Түүнд шоколад өг.
Нэг нэгнээ хүндэлж бай.
Сартай шөнө хамт алх.
Түүнд бичсэн хайрын захиагаа өөр хүн олж унших газар нуу.
Түүн рүү өдсөн харц чулууд.
Түүндээ зориулж шүлэг зохио.
Цэцэг бэлэглэ.
Лааны гэрэлд оройн хоолоо хамт ид.
Концерт үз.
Нар мандаж байгааг хамтдаа хар.
Ойгоо тэмдэглэ.
Бие биендээ та хоёроос өөр хэн ч мэдэхгүй нэр өг.
Хамтдаа газар үз.
DVD –ээр кино үз.
Бие биенээ харцаараа ойлголцдог бол.
Хуримаа төсөөл.
Чихэнд нь сайхан үлгэр шивнэ.
Сайн найзууд бай.
Хөгжилтэй бай.
Бүжгэнд яв.
Түүнд зориулж хөгжим тоглож өг.
Бие биедээ сээтэн хая.
Түүнийг инээлгэ.
Шударга бай.
Түүнд сэтгэгдэл төрүүл.
Нэг нэгнийхээ дуртай зүйлүүдийг жагсааж бич.
Түүнд уншсан номоо ярьж өг.
Нэг нэгнийхээ найзуудтай танилц.
Хамтдаа морь уна.
Нэг нэгэндээ дуртай хоолыг нь хийж өг.
Түүнийг яаж баярладгийг олж мэд.
Түүнд гэнэтийн бэлэг бэлд.
Нэг нэгнийхээ үсийг угааж өг.
Нар жаргахыг хар.
Автобусаар зугаал.
Радиогоор мэндчилгээ дамжуул.
Түүнд сонирхолтой ил захидал илгээ.
Ирээдүйд юу төлөвлөснөө нэг нэгэнтэйгээ хуваалц.
Өөрт тохиолдсон инээдтэй зүйлээ түүнд ярьж өг.
Нэг нэгнийхээ тухай бод.
Юунд гунигладагийг нь олж мэд.
Цанаар гулга.
Бөгж солилц.
Зайрмагнаасаа түүнтэй хуваалц.
Хамтдаа зургаа авахуул.

òàíä àìæèëò õ¿ñüå