Saturday, November 27, 2010

ТЭНГЭРИЙН БӨӨ

Парапсихологич, эзотерич Б. Мөнхдалай 2010.11.27

Эртний хүмүүсийн дунд (бөөгнөрч) бүлгээрээ амьдрах хэлбэр үүссэн байдаг. Энэ үеэс “бөө” (бөөгнүүлэгч, цуглуулагч)- гийн үүрэг оролцоо ач холбогдол улам ихсэж, яваандаа бөөг шүтэх тогтолцоо бүрдсэн байна. Эндээс отог (бүлэг буюу гал), омог, аймагуудынихэнх удирдагч нар нь бөө байсан байна.

Эрдэмтэн судлаачдын хамгийн сүүлийн үеийн тодорхойлолтоор Бөө (shaman) гэдэг бол өөрийн биеэс сүнсээ салган гаргаж дээд тэнгэр болон доод ертөнцөөр аялан тоглуулдаг эсвэл өөрийн биедээ өөр бусад сүнс онгодуудыг урин залан оруулдаг чадвар бүхий тусгай хүмүүсийг хэлдэг байна. Махан хэлт цусан зүрхтэний улаач, хий биет хийсгэлэн дүртний хэлмэрч нь бөө байдаг.

Биедээ онгод оруулж, тэдгээрийн энергийн хүчийг зан үйлдээ ашиглах, эсвэл сүнсээ өөрөөсөө гарган дээд тэнгэр болон орчлон ертөнцийн хүчтэй энергитэй холбогдон ертөнц дахины мэдээлэл болон хэрэгтэй зүйлийг аван буцаж ирэх чадвар бүхий хүнийг бөө гэнэ.гэсэн тодорхойлолт ч бас нэлээд элбэг байна.

Улаач гэдэг нь тэнгэр газрыг холбогч дамжуулагч юм. Хамгийн энгийнээр ойлгоход хэл дамжуулах улаа гүйлгэх гэсэнутгатай юм. Бөө түүний онго улаачаа хэрхэн сонгон төрүүлдэг нь ойлгоход бэрхтэйч тухайн сахиус шүтээн олон зуун жилийн туршид буяны үйлийг гүйцээн, олон саад бэрхшээлийг даван туулж, зэрэг дэв, буудал суудал сахин суудаг.

Цаг хугацаа нь болоход өөрийн удам угсааныхнаасаа тэнгэр газар нийлүүлэх улаачаа сонгон төрүүлэхийг хүсэж, улаач болох хүнээ сонгодог байна. Улаачаар тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдсэн аавын хүү, ээжийн охины хэнийг нь ч сонгож болдог.

Тэнгэрийн улаач хүний гол үүрэг бол олон төрөл тахилга тайллагыг эрхлэн явуулж, тэнгэрийн увидас хүчийг өөртөө шингээн эрдэм чадлаараа өвчин эмгэгийг оношлож, эмчлэх, мэргэ төлгө үзэж, хүний хувь заяаны төөргийг олж тогтоон, аюул занал, үхэл хагацал учрах, хараал жатга нүүрлэхээс хамгаалах, ариулах засал домыг үйлдэх, зүүд совинг тайлах, зөн билгийг хөгжүүлэх зэрэг үйлийг үйлдэж, бөөгийн уриа дуудлагаар сэтгэл зүйн засал хийх байдаг.

БӨӨ хүн хөх мөнх тэнгэр, байгал дэлхий, онгод сахиус шүтээнээ шүтдэг.

Монголчууд эрэгтэй улаачийг “Заарин” гэж нэрлэдэг нь заадаг хүн, аливааг ойлгуулж таниулдаг хүн гэсэн утгатай бол эмэгтэй улаачийг “Удган” гэх ба этүгэн буюу газар эхийн нэрийтгэлээс үүдэлтэй.

Хар зүгийн тэнгэрүүдийг тахиж, хар зүгийн онгодоор хөллөн, хар зүйлийн эсрэг хар үйл, хатуу үйлийн эсрэг хатуу үйл хийж дарах тангарагтай бөө нарыг “харын бөө буюу хар зүгийн бөө” гэдэг. Харын бөө нар овог аймгийнхээ сүлд хар тэнгэрийг тахиж, цэргийг нь сүр хүчийг нэмэгдүүлэх, их цэргийн хараа ихт хар сүлдийг тахиж, тайх зэрэг хүн ард, төр улсаа хамгаалах бүхий л эрхэм үүргийг гүйцэтгэдэг байна.

Цагаан зүгийн номхон эзэд цагаан тэнгэрүүдтэй харьцдаг цагаан зүгийн бөө баруун зүгийн тэнгэрийг тахиж шүтдэг. Цагаан бөө нь аливаа зүйлийг дандаа эерэг талаас нь аргадан хийж, хатууг зөөллөн, харыг цайруулахыг гол тангарагаа болгож, домнон анагаах их хүчээрээ элдэв өвчин эмгэгийг оношлож, домнон анагаах увидастай байдаг.

Онгодын хүч:

1. Жижгээс жижиг болон бодисын нууцад нэвтрэх чадал

2. Хөнгөнөөс хөнгөн болж орон зайг эзэмдэх чадвар

3. Томоос томорч орчлонгоос том болох чадвар

4. Бүтсэн ертөнцийг хянах чадвар

5. Үхсэнийг босгох чадвар

6. Бүтээх бий болгох чадвар

7. Үзмэрч чадвар

8. Дүрс биед хувирах чадвар эдгээр 8 “онгодын хүч” бий бөгөөд бөө нар үүнийг сахиус шүтээнээсээ өвлөн авдаг.

No comments:

Post a Comment