Showing posts with label Сүнс судлал. Show all posts
Showing posts with label Сүнс судлал. Show all posts

Monday, September 27, 2010

Сүнсний онол

Сүнс бол 5 мөчит чанарын босоо байдал
Сүнсийн тархи нь 9 хүсэл бүхий хүслийн жүй байжээ
Сүнсний 5 хүрд нь 950 мөл-үсү
Сүнсний хөл нь 99 тэнгэрлэг 35 эрдэнэ байж
Сүнсийн биеийн 2 тал нь тархины алдааг засах үүрэгтэй
Үүслийн 3 эрдэнэд эзэн биеийн гартай нии”хэм болж
Сүнс болоод эзэн биеийн тархины алдааг засму.

Сvнс эргэж төрдөг бас төөрдөг

"Тун удахгvй бид талийгаач бологсодтойгоо гудамжинд тааралдах болно" гэсэн vгийг хэн нэгэн солиотой хvн биш бидний сайн мэдэх алдарт vзмэрч Ванга эмгэн амьд сэрvvн ахуйдаа хэлсэн байдаг. Тэр vеэс хойш хараагvй vзмэрчийн хэлсэн энэ vгийг тайлах гэж олон хvн оролдсон бєгєєд хожим Болгарын нэгэн сонинд талийгаач болоод олон жил болсон нэг хvн єєрийн тєрсєн гэртээ гэнэтхэн ороод ирсэн тухай мэдээлэл гарч байсан билээ. Тухайн vед хvмvvс vvнийг зvгээр л сенсааци хєєсєн сониныхны ээлжит шоу хэмээн vзсэн юм. Гэвч Вангагийн хэлсэн алдарт vгийг цєєн бус хvн тов тодорхой санаж байлаа. Гэхдээ алдарт vзмэрчийн таамаглалд талийгаач бологсод бидэнтэй бєєн бєєнєєрєє тааралдах болно гэсэн санаа агуулагдсан байсныг энэ талаар судалгаа хийдэг хvмvvс бас анхааралдаа аваад байсан билээ. Эдvгээ Ванга эмээгийн vг биеллээ олж эхэллээ хэмээн эрдэмтэд зоригтой дуугарах болсон байна. Яагаад гэдгийгдоорхи нийтлэлд дэлгэж байна.

"Миний нєхєр, охин хоёр зvгээр vv, тэл амьд уу? "
Шинээр цэрэгт татагдан ирсэн дайчдыг хуучин цэргvvд зодож дээрэлхэн дарамталдаг явдал аль ч улсын армид олон жилийн туршид "уламжлагдаж" ирсэн байдаг юм. Манайд л гэхэд хал цэргийн дэг хэмээн нэрлэх агаад хатуухан даваа байсныг цэргийн алба хаасан хvмvvс санаж буй бизээ.
Одоо ч олон улс орны армид хvмvvсийн харилцааны хамгийн гаж vзэгдлийн нэг хэмээн vздэг энэ явдал амь бєхтэй зууралдсаар байгаа бєгєєд зарим нэг дарга нар ч иймэрхvv дэг байх ёстой гэж vзэх нь бий. Хэрвээ дайн болбол энэ битгий хэл зовлон туулах, тангараг єргєсєн дайчид халагдах цэргээс шанаа авах нь ээждээ илvvлж буйтай адил зvйл хэмээн даналзах хvн ч байдаг нь vнэн. Гэхдээ энд цэргийн дэгийн тухай ярих гэж байгаа юм биш гэдгээ хэлье. Харин нэгэн цэргийн ангид болсон тун ховор гэмээр сонин тохиолдлын талаар хvvрнэх гэсэн билээ.

Намар оройхон татагдаж ирсэн хэсэг шинэ цэргvvдийг хотоос нэлээд зайтай орших нэгэн ангид хуваарилжээ. Мэдээжийн хэрэг єєрсдийнхєє халааг хvлээж, бас хэдэн cap уйдсан цэргvvд зугаагаа гаргах юмтай болж, vдэш орой шинэ дайчдыг дуудаж єєрсдийнхєє хvслээр тамлан зовоож эхэлсэн байна. Харин энэ дэглэлтийг ганцхан цэрэг л эсэргvvцэн халагдах цэргvvдтэй ана мана vзэлцсэнээс ангидаа хуваарилагдаж ирээд удаагvй тэрбээр "ах" нартаа нэвширтэл зодуулан тархиндаа хvнд гэмтэлтэйгээр Цэргийн тєв эмнэлэгт хvргэгджээ.

Єєрийн гэсэн ухаангvй хvргэгдсэн цэргийг сэхэээн амьдруулах тасагт хэвтvvлж, яаралтай мэс ажилбар хийн тархинд нь хуралдаж бєєгнєрсєн цусыг нь хусч авснаар хэд хоногийн дараа ухаан оржээ. Гайхалтай нь ухаан орсон цэрэг хажуудаа байсан жижvvрийн эмчээс, "Миний нєхєр, охин хоёр яасан бэ, зvгээр vv. Тэр хоёр маань амьд уу" гэж асуужээ. Мэдээж эмч энэ vгэнд эхлээд гайхав. Яагаад гэхээр эр цэргийн албанд татагдаж ирсэн хvн эхнэр, хvvхдээ асууна уу гэхээс єєр юу асуухав. Тиймээс нєхєр сvvдэр ярьсан цэргийн vгэнд эмч огтхон ч ач холбогдол єгсєнгvй. Солиорч байна л гэж бодлоо. Гэхдээ ерєнхий эмчдээ, "цэрэг залуугийн ухаан орж, гараад солиорлын байдалтай байна. Ер нь галзуурч байх шиг" гэсэн vгийг утсаар хvргэжээ.

Амьдралдаа элдвийн л адал явдалтай таарч бас хажуугаар нь судалгаа шинжилгээний ажил хийдэг сэтгэл мэдрэлийн эмч мэргэжилтэй ерєнхий эмч энэ vгийг дуулаад эмнэлэг дээрээ яаралтай давхиж ирэн, хэвтэж буй цэргээс " Чиний нэрийг хэн гэдэг вэ" хэмээн асуусан байна. Цэрэг огтхон ч тvгдрэлгvйгээр, " Миний нэрийг Сюзанна гэдэг. Би одоо 38 настай. Сая нєхєр, охинтойгоо машинд хамт явж байтал урдаас гэнэтхэн асар хурдтай машин гарч ирж мєргєлдсєнєєс єєр юу ч санахгvй байна" гэжээ. Мєн тvvний ярианы єнгєнєєс vзвэл уг осол тvvний хэвтэж байгаа эмнэлгээс бараг 2000 километрийн зайтай орших нэгэн тосгоноос хот руу ордог зам дээр гарсан бололтой байлаа.

"Япон л машин юмдаг, ямар маркийнх болохыг санахгvй байна"
Ихэнх эмч нар залуугийн тархинд єєрчлєлт орсон учир солиорч байна гэж vзжээ. Харин ерєнхий эмч нь дотроо єєр зvйл бодсон ч тvvнийгээ хамтран зvтгэгчидтэйгээ хуваалцсангvй. Цэргийн эрvvл мэндийг єєрийнхєє хяналтад авсан ерєнхий эмч тvvний ярьсан, хэлсэн бvхнийг шалгаж vзэхээр шийджээ. Гайхалтай нь нэг єглєє нєгєє залуу гэнэт баруун гараа харснаа "Хєєе, энэ чинь миний гар биш байна. Миний хуримын бєгж алга байна шvv дээ," хэмээжээ.

Энэ vгийг сонсоод ерєнхий эмч, сэтгэл судлаач найзынхаа хамт эмчлvvлж буй "солиот" нєхрийн ярьсан хотын ойролцоохь зам дээр автын ямар осол гарч, ямар хохирол учирсан талаар дэлгэрэнгvй мэдээлэл єгєхийг хvсчээ. Удалгvй хариугаа ч авлаа. "Таны хvсэлтийн дагуу шалгаж vзлээ. Тэр єдєр Йоханнес-бургийн тєв зам дээр БМВ маркийн машин эсрэг урсгалд орж осол гаргаснаар буруу талдаа жолооны хvрдтэй "Тоёота" маркийн машинтай мєргєлдєж, улмаар жолоочийн зvvн талд сууж явсан Сюзанна хэмээх 38 настай бvсгvй амь vрэгдэж, уг машиныг жолоодож явсан тvvний нєхєр, арын суудалд нь сууж явсан охин хоёр нь хvнд гэмтэл авсан байна" гэсэн мэдээлэл ирсэн байлаа.

Ийм хариу авсан эмч єєрийгєє галзуураагvй байгаа хэмээн бодох шахав. Гэхдээ эмнэлгийн орон дээр тархи толгой нь битvv боолттой хэвтэж байгаа "Сюзаннад" та аль хэдийнэ нас барчихсан шvv дээ гэж хэлэхийг огтхон ч яарсангvй. Туршилт цааш vргэлжлэв. Эмч энэ удаа, "Та тэр єдєр ямар маркийн машин унаж явсанаа санаж байна уу" гэсэн єдєєн хатгалт маягтай асуултыг тавьжээ. "Сюзанна" огтхон ч тvгдрэлгvйгээр, "Ямар маркийнх болохыг сайн санахгvй байна. Япон л машин юмдаг. Буруу талдаа жолооны хvрдтэй" хэмээжээ.

Ийнхvv ерєнхий эмчийн хувьд амьдралынх нь туршид тайлагдахааргvй оньсого бас нэгээр нэмэгдлээ. Алс хязгаарын цэргийн ангид алба хаахаар очсон залуугийн єнгєрvvлж туулсан амьдрал, тэртээ нэгэн хот, тэр хавийн зам дээр гарсан автомашины осолтой огт хамаагvй байлаа. Тэгсэн хэрнээ яагаад цэрэг залуу гэв гэнэт "Сюзанна" болон хувирдаг билээ гэсэн асуулт тvvнийг vнэнхvv амаа ангайтал гайхахад хvргэсэн юм.

"Надад толь єгєхгvй юу, єєрийгєє нэг хармаар байна"
Гэхдээ залуу цэрэг галзуурч солиорсондоо ийм зvйл яриагvй гэдэгт эмч нар санал нэгтэй байв. Vvнийг хэрхэн тайлбарлах вэ гэдэг л тэдний хувьд тун сонин байлаа. Vvнийг халагдах цэргvvдэд нэвширтэл зодуулсан шинэ цэрэг нас барж, тvvний биед тэртээ алсад ослоор нас барсан Сюзанна бvсгvйн сvнс ирж хоргоджээ хэмээн тайлбарлахаас єєр гарцгvй болоод байсан юм.

Байлдагчийг тусгай єрєєнд оруулж, байнга тайвшруулах тариа хийх боллоо. Тvvнд тавих анхаарлыг огтхон ч сулруулж болохгvй байв. Энэ завсар судалгаа гэмээр асуулт байнга тавигдсаар байлаа. Нэг удаа эмч тvvнийг бараг єндийгєєд суучихсан байхаар нь хэсэг зуур энгийн байдлаар ярилцаж vзэхээр шийджээ.
" За Сюзанна бие чинь яаж байна даа. Ямар нэг зовиур байна уу ?" хэмээн асуув. "Гайгvй болж байна аа. Харин бvх бие аймаар хєндvvр байх юм. Уг нь хугарч, гэмтсэн зvйл байхгvй л юм шиг. Мєн энэ бие минийх биш юм шиг муухай бодол тєрєєд байх юм. Та надад толь єгєхгvй юу, би єєрийгєє нэг хармаар байна" гэжээ.

Эмч тvvнд єєр асуулт тавихаар шийдсэн байна. Тэгээд, "Та єєрийгєє толинд хараад нэмэргvй дээ. Учир нь танд бvх vнэнийг хэлэх ёстой болчихоод байгаа юм. Та чинь ингэхэд тэрхvv ослын улмаас нас барчихсан шvv дээ" гэлээ. Мєн, "Та арай ч нєгєє ертєнцєд хараахан очоогvй байна аа. Гэхдээ огт єєр хvний биед ухаан санаа чинь шингэчихээд байгаа. Та саяхан нас барсан нэгэн цэргийн биед хувилчихсан гэдгийг хэлье. Чухам яаж гэдгийг зєвхєн бурхан тэнгэр л мэдэх байх" хэмээн эмч шуудхан хэлж орхижээ.

Цэрэг залуу нэлээд хугацаанд чимээгvй сууснаа, "Энэ явдал хэр удаан vргэлжлэх бол ? Би ингэхэд ер нь яах ёстой гэж та бодож байна" хэмээн асуухуйд эмч, "Чухамдаа энэ талаар л хоёулаа ярилцъя гэж бодсон юм. Хэр удаан энэ байдал vргэлжлэхийг vнэндээ мэдэхгvй байна. Яагаад гэхээр миний амьдралд анх удаа ийм явдал тохиолдож байна. Ямартай ч таны ємнє хоёрхон зам vлдсэн. Юуны ємнє та хуучин амьдралдаа эргэж орох боломж огтхон ч байхгvй гэдгийг хэлье. Єєрєєр хэлбэл, хайртай нєхрийнхєє эхнэр, хайртай охиныхоо ээж байх боломж огтхон ч байхгvй гэсэн vг.

Хамгийн гол энэ бvх бодлоо єєрийнхєє толгойноос бvрмєсєн арчиж хаях хэрэгтэй. Харин нєхєр, охин хоёртоо захидал бичиж болно гаж бодож байна. Уг захиа яах аргагvй танаас иржээ гэдэгт тэд бvрэн итгэсэн байх шаардлагатай гэдгийг харгалзаж vзээрэй. Тэдэнд чухам ямар захиа илгээх, тvvнд чухам юуг єгvvлсэн байхыг та єєрєє бодож ол. Гэхдээ ар гэрийнхэн чинь захиаг аваад таныг амьд гэдгийг мэдсэн харин уулзах боломжгvй гэдгийг ойлгосон байх ёстой. Ингэснээр та єєрийнхєє хамгийн дотно хvмvvст учирсан гай зовлон, уйтгар гунигийг багагvй хэмжээгээр нимгэлэх болно.

Харин би эмэгтэй хvн бас нєхєр хvvхэдтэй гээд зvтгээд байвал єєрийг чинь эмч нар шууд л галзуурч гэж vзээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт шилжvvлчихнэ. Нєгєє зам нь гэвэл та єєрийгєє дєнгєж 20 хvрэх гэж байгаа залуу гэж бодох хэрэгтэй байна. Тэгээд л амьдралаа цоо шинээр эхэл. Мєн та тархи нугасны хvнд гэмтлийн улмаас санах процесс нь алдагдсан гэсэн оноштойгоор эмнэлгээс гарах болно. Тэгэхээр шууд л энэ залуугийн гэрт очих хэрэгтэй. Таны эцэг эх, тєрєл тєрєгсєд ч хvvгээ амьд байгаад тун их баярлах болно. Сайн бодоорой" гээд гарчээ.

"Би чинь Ерєнхийлєгч байсан шvv дээ"
Дэлхий дахинаа шуугиан тарьсан, бас нэгэн дуулиант явдлыг та бvхэндээ хуучлая. Шинэ Гвинейн зэрлэг омгийн нэгэн тєлєєлєгч Арраану гэгч 1963 оны арванхоёрдугаар сарын 22-ны єдєр тєрсєн байна. Яагаад энэ хугацаа Арраануд хамаатай гэхээр яг энэ єдєр АНУ-ын Ерєнхийлєгч Жон Кеннеди Даллас алагдсан байлаа. 2002 онд анхны европ хvн Арраанутай уулзсан бєгєєд тэр vед мань эр 38 нас хvрээд байж. Хэрвээ та анзаарсан бол дээр єгvvлсэн "Сюзанна" мєн л 38 настай байсан. Мєн манай монголчуудын 37-ны жил хэмээн ярьдгийг ч бас санахад илvvдэхгvй байх.

Ингэхэд Шинэ Гвинейд хvмvvнлэгийн шугамаар ажиллаж асан Нидерландын сэтгэл судлаач Клаус Демолены ярьж байгаагаар хvний нийгмээс хэдэн мянган бээрийн алсад орших зэрлэг шугуйн иргэн, амьдралдаа хэзээ ч радио, телевиз гэдэг юм хараагvй хэрнээ АНУ-ын Ерєнхийлєгчийн талаар агуу мэдлэгтэд байсан нь тvvний анхаарлыг єєрийн эрхгvй татжээ. Тэгээд бvтэн хоёр сарын турш тvvнийг судалж, элдэв асуудлаар яриа хєєрєє єрнvvлэн, улмаар Жон Кеннедийн хойт дvр болохыг яах аргагvй тогтоосон аж.

Хожим Арраанутай Аварийн эртний хvн судлаач Бернард Хок бас уулзсан бєгєєд Арраану тvvнд урьд нь Жон нэртэйгээр Америкт амьдарч, тэр ч бvv хэл улс орныг хэрхэн удирдаж, улстєрийн сонгуульд ямар арга хэрэглэн ялсан тухайгаа ярьсан нь олон хvнийг ангайтал гайхахад хvргэжээ.
Ингэхэд иймэрхvv тохиолдлын жишээ тун олныг дурьдаж болно. Єєрєєр хэлбэл, нас барсан хvний оюун ухаан єєр хvний биед шингэх vзэгдэл тийм ч ховор биш гэсэн vг. Хамгийн гол нь эмэгтэй хvн эмэгтэй хvний, эсвэл эрэгтэй хvн ижил хvйстэй хvнийхээ биед "хувилж" байвал чухал гэж vздэг байна. Харин эмэгтэй хvн эрэгтэйн эсвэл эрэгтэй хvн эмэгтэйн биед хувилснаар тухайн шинээр бий болсон хувь хvний амьдрал тийм ч сайн сайхнаар vргэлжилдэггvй бєгєєд "хорлогдсон" эсвэл " муу юм шvглэсэн" гэх зэргийн нэр хоч зvvж, сайн л бол сэтгэл мэдрэлийн эмнэлэгт насыг барах нь элбэг хэмээн эрдэмтэн судлаачид эцсийн дvгнэлт гаргасан байна.
Дээхнэ vед иймэрхvv хvмvvсийг европчууд хотынхоо тєв талбай дээр шууд л шатаачихдаг байсан тvvх бас бий.

"Манай євєє эргээд ирсэн..."
Манайхан иимэрхvv зvйлийг ихээхэн элбэг ярина. Бас итгэхийн аргагvй явдал ч мэр сэр тохиолддог. Ингэхэд Америкт эдvгээ жилд 16000 хvvхэд нєгєє ертєнцєд одож, тэнд удаж буй хvмvvсийн сvнсийг єєрийнхєє биед тээн ертєнцєд эргэн мэндэлдэг гэсэн тооцоог эрдэмтэд хийсэн байна. Нєгєє ертєнцєд одсон хvмvvсийн сvнс жилдээ хэдэн саяараа дэлхийд эргэн ирж, хэн нэгний биед тєрдєг бєгєєд эрэгтэй хvн єєрийгєє эмэгтэй хэмээн vзэж, эмэгтэй маягаар хувцаслаж, эмэгтэй хvний суултаар суун бие засах зэрэг vзэгдлийг чухам vvнтэй холбон тайлбарлах болсон байна.

Монголд ч иймэрхvv амьдралтай эрэгтэй хvн байсан шvv дээ. Мєн нэг биед хэд хэдэн хvний сvнс ирж "суурьшснаар" тэдгээр нь хоорондоо зєрчилдєж улмаар эмэгтэй хvн гэнэтхэн архинд донтох, эсвэл аль эрт насанд хvрсэн хvн яг хvvхэд мэт ая зантай болох, тэр ч бvv хэл гэнэтхэн єєрийгєє боомилж хєнєєх зэрэг vйлдлийг хийдэг гэсэн сонирхолтой дvгнэлтийг эрдэмтэд хийж эхэлжээ. Ямартай ч иймэрхvv хvмvvсийн гаргаж байгаа зан араншин, vйл хєдлєлийг бурхан шашинтай холбож vзэх нь хоцрогдсон ойлголт гэдгийг нэлээд эрчимтэй дэвшvvлэх болсныг энд дурьдах нь зvйтэй биз ээ.

Ийм явдлыг эрдэмтдийн ихэнх нь зvvдтэй холбон тайлбарлах болсон байна. Хvний зvvд нь урьдаас тєлєвлєн найруулсан дэгийн дагуу явагддаггvй бєгєєд тvvнд оролцож байгаа нєгєє талын хvмvvс нь таны хувьд хэзээ ч санаандаа тєсєєлж байгаагvй нэгэн байх нь элбэг. Энэ бvхнийг мєн л нєгєє ертєнцєєс илгээж буй нэгэн тєрлийн "захидал" хэмээн vзэх болсон гэдгийг та бvхэнд дуулгахад сонин байна. Мєн манай монголчууд євєє, эмээ маань эргээд ирсэн, энэ тэр хvний сvнс хэмээн ярих нь элбэг шvv дээ. Бас эрт дээр vеэс хутагт хувилгаадынхаа хойт дvрийг тодруулсаар ирсэн зэрэг нь огт ор vндэсгvй зvйл биш байсан гэдгийг та бvхэн таамаглах болсон байх. Мєн алдарт vзмэрч Ванга эмээгийн хэлснээр нэг л єдєр гудәмжинд тэртээ нэгэн цагт талийгаач болсон хvнтэйгээ тааралдахад эдvгээ та нэг их гайхаад байхааргvйгээр єнгєрсєн хугацаанд элдэв долоог дуулсан билээ.

Шар такси хєлєглєєд нєгєє ертєнцєд очсон доо
Америкийн сэтгэл судлаач Раймонд Моудигийн "Амьдралын дараахь амьдрал" хэмээх бvтээл XX зууны хамгийн гvйлгээтэй номын нэгд зvй ёсоор тооцогддог юм. Зохиогч энэ номондоо бидний ярьж заншсанаар vхээд боссон хvмvvсийн хожим єгvvлсэн сонирхолтой ярианд дvн шинжилгээ хийж, нэг ёсондоо хvн vхлээ гэхэд ямар зам туулж, хэрхэн нєгєє ертєнцєд очдог зэргийг нэлээд нарийн гаргахыг зорьжээ.

Сонирхолтои нь ийнхvv тvр зуур "нас барсан" орон, орны хvмvvс ихэвчлэн нэг л зvйлийг онцолж байжээ. Тухайлбал, "Би талийгаач болсныхоо дараа єєрийнхєє биеэс маш амархан хєндийрч, хэсэг хугацааны дараа биеэ яг чанх дээрээс нь харсан. Дараа нь тэртээ алсад байх нэгэн. гэрлийн зvг асар урт хонгилоор явсаар гарч ирэхэд аль эрт талийгаач болсон манай хамаатан садан, тєрєл тєрєгсєд намайг хvлээчихсэн зогсч байсан бєгєєд бид баяр хєєр болон уулзалдаж, єнгєрсєн амьдралаа яг видео кино vзэж байгаа юм шигхарсан" хэмээн ярьцгаасан нь ихээхэн сонирхол татдагажээ.
Гэхдээ зарим нэг хvний нєгєє ертєнцєд очих зам яг vvнтэй адил байдаггvй гэнэ. Жишээ нь хотын таксины жолооч, хєдєєгийн малчин хоёрын тєдийгvй vндэстэн ястны нєгєє ертєнцєд очих зам нь хоорондоо огт ондоо, ихээхэн єєр байдаг ажээ.

Насаараа такси барьсан нэг нєхєр ямар нэг хоолойг єгсєн шав шар такси хєлєглєн ниссээр нєгєє ертєнцєд очсон гэсэн бол Швейцарийн нэгэн уулчин "vхээд" босохдоо яг шувуу шигуул толгодын дээгvvр элин халин нисч байсан тухайгаа хуучилсан байна. Гэтэл нэгэн хєгжимчин хvvхэн клиник vхлийн дараа сэхэхдээ та юу vзэв хэмээн асуухад, "Нэг их єндєр уулан дээр зогсчихсон, єєрийнхєє хамгийн шvтэж явдаг Моцартын хєгжмийг сонссон" хэмээжээ.

Тэрчлэн тун нарийн судлаад vзэхэд тухайн нийгмийн байгуулал ч хvний дараачийн амьдралд их нєлєє vзvvлдэг байж магадгvй гэсэн таамаглалыг тэртээ нэгэн цагт Германы эрдэмтэд тогтоосон гэлцдэг юм. Тухайлбал, энэхvv эрдэмтэд Баруун Германы "vхээд боссон" хvмvvсийн 30 хувь нь тамд очлоо гэж ярьсан бол социалист буюу зvvн Германыхны vхээд боссон хvмvvсийн 60 хувь нь тамд очсоноо хуучилсан байна. Тэрчлэн Хятад болоод зvvн Азийн орнуудын иргэд vхлийнхээ дараа ямар нэгэн хонгил, гэрэл огтхон ч хардаггvйн дээр сvнс нь єєрийн биеэс тасран одохыг мэдрээгvй хэмээдэг ажээ.

Орчин vед хvмvvсийн тархийг хvчилтєрєгчийн дутагдалд оруулаад, дараа нь 22 секундын турш уушгийг нь хvчтэй дарж, ухаан алдуулаад дараа нь сэхээхэд ихэнх хvмvvс тэртээ алсад гэрэл сvvмэлзэх нэгэн урт хонгил харагдаж байсан хэмээн vгссэн юм шиг ярьдаг нь эрдэмтдийн сонирхлыгтун ихээр татаж байна.. Энэ бvгдийн эцэст товчхон хэлэхэд, хvний ертєнц тайлагдашгvй оньсого хэмээдгийн наад захын жишээ эдгээр тохиолдлууд мєн бизээ хэмээн бодном. Сvнс байдаг, эргэж тєрдєг бас тєєрдгийн жишээ энэ байж болох билээ.

Д.Гал

Сvнс хаана оршдог вэ?

Бие махбодь ердєє л бvрхvvл
Эрдэмтэд энэхvv нууцлаг зvйл чухам хаана оршдогийг тайлахаар уйгагvй ажиллаж байна. Сvнс гэж чухам юу вэ? Тvvний мєн чанар юунд оршдог вэ? Сvнс, оюун санаа бурхантай хэрхэн холбогддог юм бол? Тэр хэзээ хvний биед нэвтэрч, хvнийг нас барсны дараа чухам хаашаа алга болдог вэ гэсэн олон асуулт хvн тєрєлхтнийг зовоодог. Энэхvv асуултуудад хариулт єгєхийн тулд эртний цэцэн мэргэдийн Тєвдийн алдарт “Талийгаачдын ном”-д vндэслэн судалгаа хийснийг авч vзье.

-Єнгєрсєн зууны сvvл vеэс уг номыг сонирхогч эрдэмтдийн тоо огцом єссєн. Тухайн vед vхээд босч ирсэн хvмvvстэй биечлэн уулзсан судалгааны vр дvнгээрээ ном туурвисан судлаач Раймонд Моудын “Амьдралын дараахь амьдрал” бестселлер ид шуугиан тарьж байсан vе л дээ. Тvvний судалгаанд оролцсон хvмvvс “Талийгаачдын ном”-д тэмдэглэн vлдээсэнтэй яг ижил байдалд орсон байсан. Орчин vеийн сэхээн амьдруулахад хэдийнэ нарийн тодорхой болсон vхлийн ирмэг дээрх vеийн тухай мэдээллийг тэрээр хэрхэн хаанаас олж авсан нь бvрэн тодорхойгvй. Ийм ер бусын далдыг харах чадвар тархинд оршдог бєгєєд хvн бvрийн тархинд зуун зууны ой санамж хадгалаастай байдаг гэж би хувьдаа боддог. Тvvнийг сэтгэл зvйн дvн шинжилгээ болон ховсын тусламжтайгаар ил гаргаж болно. Эсвэл єєрєє гэнэт гарч ирж болно. Тийм учраас л сvнс ємнє нь хаана байснаа санадаг байх. Тархинд тvр зуур орогнодог байж болох юм гэж Тєрийн шагналт, Харьковын физик-техникийн хvрээлэнгийн лабораторийн эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор Игорь Гарин ярьж байна. Тvvнийхтэй ижил санааг нэлээд эрдэмтэд дэвшvvлдэг ч vvнээс огт єєр таамаглалууд бий.

Тvvнгvйгээр амьдрал vгvй
Балар эртний хvмvvс чухам юу хvнийг амьдруулаад байдаг юм бол гэсэн асуултын эрэлд байнга л мордож байсан. Мэдээж амьсгал уу? Талийгчид амьсгалдаггvй учраас асуух юу байхав. Гэхдээ дээрх vзэл бодлоос гадна олон ард тvмэн сvнс болон дээд оюун санааг амьсгалын эрхтэнтэй ойролцоогоор нь цээж, гэдэс, биеийн зарим хэсэг буюу толгойд оршдог хэмээн vзсээр ирсэн юм. Ингэж vзэж болох ч цусгvйгээр ямар амьдрал оршин тогтнох билээ гэж эртний еврейчvvд vздэг байсны vндсэн дээр цус бол сvнсийг тээгч хэмээдэг байв. Яг ийм саналыг Иеговын гэрчvvд єнєєг хvртэл баримталсаар ирсний нэг нотолгоо нь Библьд “Учир юу гэвэл сvнс бол тvvний цусны илэрхийлэл” гэж бичсэнээс харагдана.

Цусаа сэлбэх нь бусдын сvнс биед нэвтрэхийн шинж хэмээн эсэргvvцдэг vзэлтнvvд ч бий. Эскимосууд хvзvvний нугаламд сvнс оршдог учраас энэ эрхтэн гэмтэл авбал амархан нvд анина гэж vздэг. Эртний Вавилоны оршин суугчид яагаад ч юм хvний амин чухал эрхтнийг чих хэмээн бэлэгшээдэг байв. Учир нь чихэнд сvнс оршдог гэж vздэгтэй нь холбоотой аж. Харин орчин vеийн хvмvvст нэгдсэн санал бодол vгvй. Ялангуяа гэнэн тєсєєлєл таамаглалууд тоо томшгvй. Хамгийн сонирхолтой ажиглалтыг Германы Любек дэх их сургуулийн сэтгэл зvйчид хийсэн юм. Тэд 7-17 насны хvvхдvvдийг ямар ч албадлагагvйгээр сvнс хаана оршиж байж болохыг хэлэхийг хvсчээ. Арай ахимаг насныхан нь “хаа сайгvй” хэмээн хариулж магнайнаас євдєг хvртлэхээ зааж vзvvлжээ. Дунд орчим насныхан нь толгойгоо зааж, гараараа тvvнийг тойруулан дvрслэн vзvvлж. Харин хамгийн балчрууд зvрхнээс бага зэрэг зvvн тийш орчмыг хуруугаараа дарж vзvvлсэн байна. Сонирхолтой нь ийм хариултыг тэдгээр хvvхдvvдийн ихэнх нь єгчээ. Гэвч зарим хvvхдvvд нvд, судасны бєєгнєрлийн уулзвар орчмыг сонгосон аж.

Зvрх бол тархи
Ингэхэд ер нь сvнс зvрхэнд оршиж болох уу? Элэгсэг, сэтгэл сайтай, ялдам хvмvvсийн талаар нийгэмд нэг л ойлголт бий. Yvний нэгэн адил шинжлэх ухаанд сvvлийн жилvvдэд нэлээд “элэгсэг” таамаглалыг баталгаажуулсан нь шуугиан тарьсан юм. Детройт хотын “Синай” эмнэлгийн сэтгэл зvйч Пол Пирселл эрхтэн шилжvvлэн суулгасан 140 євчтєнийг судалгаанд хамруулсны дvнд “Зvрхний код” хэмээх шуугиант номоо бичсэн билээ. Эмч нарын дvгнэснээр сvнс нимгэн тєдийгvй тархинд бус зvрхэнд оршдог аж. Тvvнд хvний хувийн шинж чанартай бvх зvйл программчлагдсан байдаг гэнэ. Сvнс тархины vйл ажиллагаанд хяналт тавьдаг. Мэдрэмж, айдас, мєрєєдєл, санаа бодлууд эсийн “дvрэлзсэн хєдєлгvvр”-т кодчилогдсон байдаг гэж Пирсел vзэж байна. Сvнсийг агуулдаг гэх энэхvv “эсийн ой санамж” эрхтэн шилжvvлэн суулгах vед єєр хvнд шилжин очдог гэнэ. Гэхдээ зарим хэсэг нь. Эрхтэн шилжvvлэн суулгаснаар донорынхоо араншинг дууриаж танигдашгvй болтлоо єєрчлєгдсєн олон тооны тохиолдлууд бий ч vvний зєвхєн заримаас нь дурдъя.

Тємєр замын ослын улмаас нас барсан 19 настай охины зvрхийг шилжvvлэн суулгасан 41 настай идэр эр гэнэт л єєрчлєгдсєн байна. Тvvнд урьд ємнє ердєє ч байгаагvй догшин авир, огцом хєдєлгєєн, гутранги vзэл мэс заслын дараа бий болчихож. Багын л хашир, болгоомжтой байсан тэрбээр ойр тойрныхоо гайхлыг тєрvvлэхvйц сонин араншинтай нэгэн болж хувирчээ. Коллежийн 24 настай охины зvрхийг шилжvvлэн суулгаж ус уух хувь хvртсэн 35 настай бvсгvй хvйтэн, бvрэг ичимхий нэгэн байсан бол тачаангуй нэгэн болжээ. Шєнє бvр эр нєхрєє энхрийлж зvгээр байлгахаа больсон тvvнд нэгэн удаа нєхєр нь “Чи яг л янхан шиг болчихож” гэж хvртэл хэлж vзэж. Эхнэрт нь зvрхээ єгсєн тэр оюутан сурлагын тєлбєрєє олохын тулд биеэ худалддаг нэгэн байсныг тэд хожим мэдэж авчээ. Английн Принстонд болсон нэгэн vйл явдал зvрхэнд л сvнс оршдог гэх таамаглалыг єєрчилсєн юм. Магадгvй тэр тохиолдлоос vзэхэд сvнс зvрхэнд бус бєєрєнд ч байж болохоор. 60 насандаа нас эцэслэсэн євгєний бєєрийг шилжvvлэн суулгасан 37 настай бvсгvйн араншин танигдахгvй болтлоо єєрчлєгдсєн гэдэг.

-Тэр ємнє ямар ялдамхан, сайхан сэтгэлтэй нэгэн байлаа даа. Гэтэл бєєр шилжvvлэн суулгасны дараа Ээж маань араатнаас дутахгvй авиртай болсон. Дэмий, аар саар зvйлд ч цухалдана. Саяхан зоогийн газар муухан шарсан бифштексээс болж бараг гар зєрvvлэх шахсан. Мэс заслын ємнє тэрээр гэнэн дурлалын романыг л шохоорхон уншдаг байсан бол одоо сонгодогт дурлах болсон. Бvр Федор Достоевскийг уншиж байгаа гээд бод доо гэж тvvний хvv Жозеф ярьжээ.

Цаг хvртэл зогсдог гэж vv?
-Сvнсийг олохыг олон хvн хvсэхийн сацуу тvvнийг бодитой оршдогийг батлахыг боддог гэж профессор Гарин єгvvлж байна. Єдгєє vхлийн ємнєх сонин vзэгдлийг эхний ээлжинд судлахаар олон эрдэмтэд ханцуй шамлан оржээ. Тухайлбал, профессор Чарльз Тарт танатологи судалгааг Дейвис дэх Калифорнийн их сургууль дээр явуулж байна. Харин физикч Роберт Монро Виржини мужид Фейбер дэх єєрийн хvрээлэндээ тархи vхжсэний дараа аль хэсэгт нь сэтгэхvй, оюун санаа хадгалагдан vлддэгийг нотлохын тулд тvvнд материаллаг vндэс байгаа эсэхийг судалж байна. Єєрєєр хэлбэл, сvнсийг тээгч нь ямар нэг энгийн хэсгvvдээс бvрдэх учиртай аж. Хvн нас барсан эхний єдрийнхєє дотор ємнє нь талийгч болсон тєрєл садныхаа сvнстэй уулзсан гэх vхлийн ирмэг дээр буюу vхээд босч ирсэн хvмvvсийн мэдээллийг шалгаж баталгаажуулах нь тvvний туршилтын нэг зорилго. Энэ сацуу дурдахад vхэлтэй нvvр учирсан хvмvvсийг судалдгаараа нэрд гарсан судлаач Мелвин Морс тэдгээрийг наркотикийн улмаас хий хоосон юм хардаг хvмvvстэй адилтган vзсэн байдаг. Тvvний судалгаанд хамрагдсан хvмvvсийн дєрєвний нэг нь бугуйн цаг буруу явж, эсвэл зогсох сонин vзэгдэлтэй учирсан байна. Ийм гайхалтай зvйлийг сvнсний хєдєлгєєнийг материаллаг эд зvйлд нєлєє vзvvлэхvйц хангалттай цахилгаан талбар дагалддагаар тайлбарлаж болох юм.

Сvнс 22.4 грамм жинтэй. Эсвэл vvнээс ч бага уу?
1915 онд Америкийн эмч МакДугалл “сvнс хэмээн нэрлэгддэг тэр тодорхойгvй” зvйлийн жинг тодорхойлохыг оролдож шинжлэх ухааны туршилт хийжээ. Тvvний туршилт хvний нас барах vеийн жингийн хэлбэлзлийг “барьж” авах зорилготой байж. Зорилгоо ч биелvvлж, сvнс ердєє 22.4 грамм жинтэй болохыг тэрбээр хэмжсэн байна. Гэвч орчин vеийн эрдэмтэд хэмжилтийн тусгай багажийг ашигласнаар vvнээс огт єєр тоог гаргаж авчээ. Литвийн шинжлэх ухааны академийн дэргэдэх хvрээлэнгийн байгалийн шинжлэх ухааны доктор Эугенюс Кугис хvн насан эцэслэх vедээ 3-7 грамм жин хаядаг болохыг тогтоожээ. Эрдэмтдийн vзэж буйгаар энэ нь сvнсний жин аж. Тvvний туршилтын явцад талийгаачид 2.5-6.5 грамм жингээ алддаг болох нь батлагдсан аж. Yvнээс єєр хэн ч сvнсний жинг дахин тодорхойлж зvрхлээгvй байна. Швейцарийн эрдэмтэд судалгаандаа 23 сайн дурынхныг хамруулж, хэт мэдрэмтгий орон дээр тэднийг хэвтvvлж унтуулсан байна. Хvн бодит байдлаас тасарч зvvд нойрны хооронд дэн дун хийж байхдаа биеийнхээ жингээс 4-6 граммыг алддаг болохыг тогтоожээ. Бодвол энэ нь сvнс байж ч магадгvй.

Тєвдийн “Талийгаачдын ном”-д хvн нєгєє ертєнцєд хєл тавих буюу хорвоог орхисны дараа бvгдийг харж, ухамсарладаг боловч тvvнтэй болон эргэн тойрныхондоо юу болоод байгааг дамжуулж чаддаггvй хэмээн єгvvлсэн байдаг. Тухайн хvний биеэс тасарсан сvнс тєрєл садан, танил нєхдєє урьдын адил харсаар л байдаг. Yvгээр ч зогсохгvй тэдний гашуудлын дууг сонсдог байна. Тэр єєрийн биеэ тал талаас нь ажиглан харах чадвартай. Мєн сvнс тvvнд зориулан хоол ундныхаа дээжийг авч бурхныхаа ємнє тавьж буйг, биенээс нь хэрхэн хувцсыг нь тайлж буйг ч хардаг.

Дараа нь сvнс нvд гялбасан биеттэй учирснаар ямар ч айдас, баяр баясгалангvй болно. Талийгаачид толь руу хараад ємнєх амьдралаа тэр чигээр кино зургийн хальс шиг гvйлгэн хардаг. Яг энэ мєчид тэрээр газар дэлхийн єнгєрсєн амьдралынхаа учир утга, жинхэнэ зорилгыг ухаарч эхэлдэг юм. Дараа нь шvvхэд очиж, цаашид 49 хоногийн дотор ямар ч ой санамжгvйгээр шинэ амьдралаа хvлээн оршин байдаг гэнэ. Ингээд л сvнсний ємнє дахин тєрєх боломжтой тив, улс, газар, гэр бvлийнх нь тухай мэдээлэл гарч ирнэ. Тэгээд л бидний ертєнцєд дахин хєл тавьдаг ч байж магад. Гэхдээ єнгєрснєє санахгvйгээр.

Орчлонгийн 10 хувь нь харагддаг, бусад нь vл vзэгдэх хар матери хэлбэрээр оршдог


“Хий vзэгдэл, гэрийн онгон, гуманоид, сvнс, алмас зэрэг гаж содон vзэгдлvvд удахгvй тайлагдашгvй нууц байхаа больж, жирийн зvйл гэж тооцогдох гэнэ… “Хар матери гэж байдаг, тэгэхдээ бvр маш их байх ёстой…”
Хий vзэгдэл, сvнс, гэрийн онгон, гуманоид зэргийг астрофизикч Борис Родионов “хар матери” гэж нэрлэжээ. Гэхдээ тvvнийхээр “хар матери” нь чєтгєр шуламтай ямар ч холбоогvй бєгєєд шинжлэх ухааны нэр томьёо аж. Астрофизикчид саяхан хийсэн нээлтээ ингэж нэрлэжээ. Хэдийгээр энэ талаар маш олон диссертаци бичиж, олон улсын элдэв хурал зєвлєгєєн болсон ч эрдэмтэд тvvний талаар зєвхєн ганцхан зvйлийг мэддэг, “хар матери гэж байх ёстой, тэгэхдээ бvр маш их байх ёстой…” Эрдэмтдийн vзэж буйгаар бидэнд харагддаг бvх зvйл (ой мод, гариг эрхэс, сvvлт од, микробууд, оддын хоорондох тоос зэрэг) нь Орчлон ертєнцийн бодисуудын ердєє 10%-ийг эзэлдэг байна. Vлдсэн 90% нь “кадрын цаана” байдаг, єєрєєр хэлбэл vл vзэгдэх хар матери хэлбэрээр оршдог аж. Нууцлаг субстанцын загварыг Родионов ингэж тайлбарлав. Орчлонгийн орон зайг бvхэлд нь, тэр байтугай бидний доторхи зайг хvртэл маш нарийхан “аалзан тор” нэвт шувт хэрдэг гэнэ. Эдгээр утсууд нягт, хатуу биеийг яг л улайссан халуун тємрєєр масло зvсэх мэт хялбар нэвтэлдэг гэж тєсєєл дєє. Учир нь эдгээр утасны зузаан иь атомуудын хоорондын зайнаас 10000 дахин бага. Vл vзэгдэгч утас бол атом, гэхдээ бємбєлєг бус харин цилиндр гэнэ. Энэ бvгд хэдийгээр vл харагдах боловч тvvнийг урж тасдахад маш хэцvv, 10 тоннтой тэнцэх хэмжээний хvч гаргах хэрэгтэй. Хэрэв ийм олсоор дэлхийгээс Сириус хvртэл татаад дараа нь ороовол нэг куб сантиметр хэмжээтэй, 60 кг жинтэй бємбєлєг болно. Орчлон ертєнц бvхэлдээ ийм vл vзэгдэгч аалзны шvлсээр хэрэгдсэн байдаг, яг л мєєгєнцрийн утсууд модны vндсийг хэрдэгтэй адил. Энэ аалзны шvлсэн “олс” маш онцгой чадвартай, хэрэв тасарвал хоёр vзvvр нь ойр хавийн бємбєлгєн атомуудыг єєртєє шингээн уусган, хvссэн хэлбэрээр нєхєн сэргэдэг, хуваагдаж олширдог. Сонирхолтой нь олс тасрах vед заримдаа хурц плазман бємбєлєг, бємбєлгєн цахилгаан ажиглагддаг. Амьдралын тєлєєх тэмцэл нь хувьслын хєдєлгєгч хvч, тэгэхээр Родионовын” vзэж буйгаа “утас”-ны атомууд адил тєрєлтнєє залгих нь илvv vр дvнтэй гэж “шийдсэн” гэнэ. Орчны нєхцєлд дасах хамгийн шилдэг зохицол бол оюун ухаантай байх, иймээс эрт орой хэзээ нэгэн цагт оюун ухаан Орчлонгийн мєєгєнцєр дотор vvсэх л байсан. Орчлон оршин тогтсоноос хойш сэтгэдэг матери єєрийн оюуны чадвараар ер бусын єндєрлєгт хvрсэн. Чухам тvvнд л бид баярлалаа гэж хэлэх ёстой байх. Родионов “Хар материас бvрэлдсэн асар том аварга биетvvд зєндєє бий. Хар шуурга, оддын системийн vvсэл зэрэг тэдний хувьд хvн цонхон дээрх цэцгээ услахтай адил” гэжээ. Хvн тєрєлхтєн vvсэх нь хэн нэгэнд хэрэгтэй л байж. Хvмvvс алс тэртээ vед “утсан аваргууд”-ын хvслээр дэлхий дээр “ургасан” юм чинь бид ямар нэг тодорхой vvрэг рольтой байгаа. Гэхдээ чухам ямар? Энэ асуудал хvн тєрєлхтнийг олон мянган жилийн турш зовоосоор л байна Дэлхийн бvх шашин нэгэн зvйл дээр нэгддэг. Тэд “Vл vзэгдэгч бурхад биднээс хvчтэй, ухаантай, сvнсийг бойжуулан торниулж, бидний бодол санааг чиглvvлдэг. Бурхан xvнийг єєртэйгээ тєстэй бvтээсэн” гэдэг. Тэгэхээр сvнсгvй бие эзэнгvй хувцастай адил. Бидний дотоод мєн чанар нь галактик хоорондын аварга биетvvдийн адил материар хийгдсэн бололтой. Vл vзэгдэгч нарийхан утсаар нэхсэн нууцлаг зvйл бидний биеийг удирддаг, яг л гариг эрхэс, галактикийг эдгээр аварга хvчирхэг биетvvд удирддаг шиг. Ингэж vзвэл хий vзэгдлийн учир тайлагдана. Сvнс биеийг орхиж одсоны дараа буцаад хvн дvрсдээ хувилж чадна. Хvсвэл яг ємнєх шигээ биологийн бvрхvvлтэй болдог. Гэтэл ихэнх хий vзэгдлvvд манан мэт сийрэг, бvдэг харагддаг. Яагаад ингэдэг нь тун сонирхолтой. Єєрт нь хэрэгтэй болохоор л тэр биз. Гэрийн онгон, полтергейт, алмасыг мєн ингэж тайлбарлаж болно гэж Родионов vзсэн тєдийгvй телепортацийг мєн хар материтай холбожээ. Дохио (энерги, мэдээлэл) мєєгєнцрийн утсаар явж, хэрэгтэй газраа, хvрэх ёстой эзэндээ очдог. Тэгэхээр нягт хатуу биетvvдийг галактикийн интернэтийн утсаар дамжуулах нь маш хялбар зvйл байж магад. Хамгийн гол нь Орчлонгийн тэр компьютерийг ашиглаж сурах л vлдлээ.

М.Цогзолмаа

Monday, July 26, 2010

Сvнс бие хоорондын холбоос

Хvн тєрєлхтєн vхлийн дараах амьдрал байдаг эсэхийг мэдэх гэж удаан хугацааны турш судлаж ирсэн. Клиникийн vхэлд єртсєн хvмvvсийн зvрх зогсч, амьсгал хураасны дараа урт гэрэлтэй хонгил vзэгдэж, тvvний амьдралд тохиосон юмс vзэгдэл эгшин зуур vзэгдээд сэтгэл тайвширч жингvйдэдд ордог гэж ярьдаг. Америкийн эрдэмтэн, судлаач Реймон Муди vхэл амьдралын хооронд буй энэ заагийг "vхлийн ирмэг дээрх туршилт" гэж нэрлэжээ. Орчин vеийн сэхээн амьдруулах арга, ажиллагааг єргєн хэрэглэснээр євчтєнийг аварч болдог. NDE (near death experience) буюу "vхлийн ирмэг дээрх туршилт"-ыг давж гарсан хvмvvсийн 50 хувь нь єєрийн vхлийг мэдэрч байснаа баталжээ. Буцаж амьдарсан євчтєнvvдийн 31 хувь нь тєгсгєлдєє хурц гэрэлтэй хонгил оор явж байснаа баталдаг бол 29 хувь нь одод тугсэн тэнгэр харсан тухайгаа ярьсан байдаг. Тэдгээр євчтєнvvдийн алинд ч тvгшvvр сандрал, эвгvй байдал бараг мэдрэгдээгvй, харин ч хєнгєрєєд явчих шиг мэдрэмж тєрснєє єгvvлсэн байна. Голландын эрдэмтэд туршилтын явцад доорх сонин явдалтай тулгарчээ. Эмнэлэгт євчин нь хvндэрч олон хоног ухаангvй байсан євчтєн хvргэгдэж ирсэн байна.

Тvvнд зvрхний иллэг, хиймэл амьсгалын аль нь ч тус болсонгvй. Эмч нар тvvний улаан хоолойд нь гуурс суулгаж тvvгээрээ хиймэл амьсгал хийхээр шийдэж, тvvний амны хєндийгєєс хиймэл шvдийг нь авчээ. Цаг хагасын дараагаар євчтєний зvрх цохилж, амьсгал нь хэвийн болсон байна. Vvнээс долоо хоногийн дараа євчтєн ухаан орж сэргээд эмч нараас хиймэл шvдээ эргvvлж єгєхийг хvсчээ. Тvvнийг сэхээн амьдруулахаар тэвдэж байсан эмч нар хиймэл шvдийг нь хаана тавьснаа огт санахгvй байжээ. Гэтэл євчтєн єєрийнхєє шvдийг хэн авч, хаана хэрхэн тавьсныг нэг бvрчлэн тодорхой зааж єгсєн аж. Тэр євчтєн клиник vхлийн vед хvн єєрийгєє дээрээс нь харж байдаг болохыг батлаад, эмч нарын vйл ажиллагааг нэгд нэгэнгvй харж, єєрийгєє амьд байгааг тэдэнд мэдэгдэх гэж хичээж байснаа ярьсан юм. Эрдэмтэд vvнээс vндэслэн хvний оюун санаа нь бие эрхтэн, тархинаас тусдаа оршин байдаг гэсэн дvгнэлтэд хvрсэн байна. Сан-Диегогийн Их сургуулийн эрдэмтэд ердийн vхлээр нас барсан гурван сая орчим хvнд сvнсний судалгаа явуулж, тvvний зvй тогтлыг илрvvлжээ. Эмэгтэйчvvдийн ихэнх нь тєрсєн єдрийнхєє дараагийн долоо хоногт нас бардаг бол эрэгтэйчvvд нь эсрэгээрээ тєрсєн єдрийнхєє ємнєхєн нас бардаг байна. Петербургийн мэдээлэл технологийн их сургуулийн эрдэмтэн профессор Константин Коротов мэдэгдэхдээ биологийн бvх биетvvд єндєр хvчдэлтэй цахилгаан соронзон орон цацруулж байдаг бєгєєд vvнийг бvр 1930-аад оноос єєрийн гэр бvлийн хамт ажиллаж байхдаа олон нийтэд нотложээ. Харин 1996 оноос орчин vеийн багажаар биеэс цацрах цахилгаан соронзон оронг хvний амьд байх vед нь болон нас барсных нь дараа тасралтгvй ажиглалт хийсээр ирсэн байна. Энэхvv туршилт, ажиглалтын гол санаа нь тун энгийн. Амьд бие єєрєєсєє тодорхой цацраг vvсгэж байгаа бол vхсэнийх нь дараа амьтай матери нєгєє тєлєвт шилжихэд энэ цацраг нь хэрхэн унтардаг болохыг олж тогтооход л чиглэж байв. Ингээд доорх дvгнэлтэд хvрсэн байна.

НАСНЫ ДОРОЙТЛООР VХЭХ
Энэ vед амьдралын давтамжууд гvйцэж, ердийн журмаар тєгсєнє. Сvнс тайвнаар биеийг орхино. Гэхдээ шууд биш, дахин нэг хоног биедээ байсаар байна. Тэгээд 16 цагийн дараа тvvний биеэс цахилгаан соронзон орон алгуур сvvмэлзэн дээш хєєрєх буюу салж одох бєгєєд биеийн цацраг хэлбэрт гэрлэн бvрхvvл унтарна.

ЗУУРДЫН VХЭЛ
Насны тoo гvйцээгуй учраас сvнс биеийг орхиж явах хvсэлгvй байна. Сvнс 48 цагийн турш бие дотроо эргэлдэнэ. Дараа нь гэнэт зогсож аажим бvдэг болсоор биедээ уусна.

АМИА ХОРЛОХ VХЭЛ
Гэнэтийн золгvй явдал нєхцєл байдлаас шалтгаалж тасарсан амьдралаас сvнс нь биенээс салах хvсэлгvй мэт байна. Тэмцэлдэж, шаналгасан тэр орчноо шууд орхиж явалгvй гурав хоногийн турш биедээ оршсоор л байдаг аж.

ЗОЛГVЙ VХЭЛ
Vхлийн дараах эхний дєрвєн цагийн турш багаж дээр нарийхан зурвас гэрэл ажиглагдаж байснаа гурван цагийн дараа цасны ширхэг мэт бvдэг одод хєврєн гарч эхлэх бєгєєд хоромхон зуур биенээсээ салж эхэлнэ. Энэ vзэгдэл бvтэн хоногийн турш ажиглагддаг байна.