Showing posts with label Хүний бие махбодь. Show all posts
Showing posts with label Хүний бие махбодь. Show all posts

Tuesday, September 21, 2010

БИ ТАНЫ ШҮД БАЙНА



Бидний хамгийн том аюул бол шүдний хорхой юм. Үнэндээ энэ нь би цоорно гэсэн үг л дээ. Шүдний хорхойг тухайн үед нь л эмчлэхгүй бол өөр өвчин үүсэх нөхцөл болдог. Биднийг цэвэр байлгавал хорхойтохоос хялбархан хамгаалж болно. Хэрхэн хамгаалж сурахаасаа өмнө шүд гэж юу болох талаар үзэцгээе. Шүдний амны хөндийд ил харагдаж байгаа хэсгийг цөгц гэдэг. Цөгц минь гадна талаараа паалангаар хучигддаг. Паалан минь намайг гадны зүйлсээс тэсвэрлэн хамгаалдаг. Цайвар шараас эхлээд цагаан өнгөтэй байдаг энэ эд бидний биеийн хамгийн хатуу хэсэг юм. Паалангийн минь доор илүү зөөлөн тугалмай байдаг. Тугалмай давхраагаар дамжуулан та бүхэн халуун хүйтэн, чихэрлэг гашуун зэрэг амтыг мэдэрдэг. Харин паалан давхраа минь ийм нөлөөнд мэдрэмтгий биш учраас цоорч гэмтсэн үедээ өвддөггүй. Харин цаашдын муу үр дагавраас сэргийлэн ломбо тавиулж намайг хамгаалаарай. Эс тэгвэл шүдний хорхой тугалмай даврхааг минь цоолон халуун хүйтэн, чихэрлэг зүйл идэхэд өвтгөдөг. Учир нь тугалмай дотор энэ бүхнийг ялгах чадвартай өдөөгч эсүүд байдаг. Миний дунд хэсэгт цусны судал, өдөөгч эсүүд бүхий мэдрэлийн судас оршдог хөндий давхраа бий. Би энэхүү цусан судлуудаар тэжээгддэг. Би ёзоор хэсгээрээ эрүүний ястай холбогдсон байдаг. Миний ёзоор, эрүүний ясны дээд тал буйлаар хучигдсан байдаг. Энгийн үед ягаан өнгөтэй байдаг буйл минь улаан өнгөтэй болж, хавдаж эхэлвэл эрүүл бус байгаагийн шинж тэмдэг юм шүү.Сүүн шүдний тухай
Хүүхдүүд та нарыг 6-8 сартай байхад сүүн шүд бид гарч эхлээд 20-30 сартай болоход бүрэн ургаж гүйцдэг. Энэ үедээ бид 20-уулаа байдаг. Харин байнгын шүд бид нар 6 настайгаас чинь эхлэн ургаж эхлэн 12-13 настай байхад чинь бүрэн ургаж гүйцдэг. Бид 28-уулаа бөгөөд сүүн шүднүүд чинь унахад оронд нь ургадаг. Иймд байнгын шүд ургах хүртэл сүүн шүд биднийг эрүүл байлгах хэрэгтэй юм. Сүүн шүд бид нар өөрсдөө унадаг тул үүнээс өмнө авхуулж эсвэл оролдвол эрүү өөрчлөгдөхөд хүргэн байнгын шүд буруу байрлаж болно. Шүд биднийг хэлээрээ оролдон, хөдөлгөөд байвал бүр ургахгүй ч байж магадгүй шүү.Шүдээ хэрхэн арчлах вэ?
Та бүхэн 6-8 сартай нялхаасаа эхлээд биднийг арчлах хэрэгтэй. Энэ үед биднийг цэвэр хөвөн даавуугаар өглөө, оройд арчих шаардлагатай. Хооллосны дараа амыг цэвэрлэхийн тулд ус уух хэрэгтэй. Мэдээжийн хэрэг хүүхдүүд та нар нялх учир томчуудын тусламжтайгаар хийнэ. Харин том болсон хойноо өөрсдөө хийж эхлээрэй. 1.5-3 насны хоорондох хүүхдүүд шүдээ өдөрт хоёр удаа оогүй сойздох хэрэгтэй. 4-6 насны хооронд сүүн шүд бид нар бүрэн ургадаг учир энэ үедээ шүдний оо хэрэглэж эхлээрэй. Биднийг цэвэр байлгахын тулд фтортой оо хэрэглэх зэрэг хэд хэдэн шаардлага байдаг.Биднийг хорхойтохоос хамгаалах хамгийн сайн арга бол зөв сойздож угаах юм. Хэрвээ намайг сойздож угаахгүй л бол хорхойтно гэсэн үг юм. Ер нь биднийг бактер гэж нэрлэдэг бичил биетүүд цоолон өвчлүүлдэг. Тэд хүчил ялгаруулан бидэнд хор хүргэдэг. Та нар хэр их чихэрлэг хүнс хэрэглэнэ төдий чинээ их хүчил ялгаруулдаг юм. Хүчил гэдэг нь миний паалан давхраа цаашилвал тугалмай давхрааг хүртэл цоолдог зүйл юм шүү дээ. Тугалмай давхраа минь цоорсон үед халуун хүйтэн юм идэхэд чинь янгинан өвтгөдөг. Үүнийг эмчлээгүй тохиолдолд шүдний цооролт мэдрэлийн судлын давхраанд хүрч их өвтгөдөг. Цаашилвал шүдний ёзоорт хүрч дамжаад аюултай өвчин үүсгэдэг. Энэ бактерууд маш аюултай болдог. Учир нь цусны эргэлтээр дамжин бүх эрхтэнд дамждаг бөгөөд бөөр зүрх, толгойн өвчинг үүсгэдэг. Биднийг хорхойтуулдаг гол хүчин зүйл бол та нарын амтархан иддэг чихэр юм. Мөн амаа хэрхэн цэвэрлэдэг өөрөөр хэлбэл шүдээ хэдэн удаа, хэрхэн сойздож байгаа нь ч нөлөөлнө. Үүнээс гадна бидний байрлал, бүтэц, шүлсний ялгаралт, бичил биетүүд, чиний өвчин хууч, үргэлж эм хэрэглэдэг зуршил, эцэг эхээс удамшсан онцлогууд ч хорхойтон цоороход нөлөөлдөг.Чихэрт дургүй хүүхэд байдаггүй боловч чихэрлэг зүйлийг ихээр хэрэглэх, амандаа удаан хугацаагаар байлгах зэрэг нь шүд хорхойтоход мөн л нөлөөлдөг байна. Шөнө шүлс бага ялгардаг тул ялангуяа энэ үед цооролт явагддаг. Иймд үүнээс сэргийлэхийн тулд орой унтахаасаа өмнө болон чихэрлэг зүйл идсэнийхээ дараа шүдээ тогтмол сойздон угааж хэвшээрэй.Хүүхдүүд та нар багаасаа эхлэн хооллох, шүдээ угаах, арчлахад анхаарч байвал биднийг цоорч хорхойтохоос сэргийлж болно. Эмчид шүдээ тогтмол үзүүлэн амны хөндийгөө цэвэр байлгах нь ч шүд хорхойтохоос сэргийлнэ. Мөн фтор шүдний пааланг хүчлийн эсрэг бэхжүүлдэг учраас эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ багаас нь эхлэн фторын эм уулгах, фтортой оо хэрэглүүлэх талаар анхаараарай. Гэхдээ фтор ихэдвэл биед сөргөөр нөлөөлдгийг анхаарна уу.

Хүндэт найз минь тантай хамт газар сайгүй зугаалан, хүссэнээ хийх боломжийг олгодгийн хувьд өнөөдөр би танд өөрийгөө танилцуулахыг хүслээ. Араг яс бол миний түшиг тулгуур, бие махбодийн тулах баганын үүрэг гүйцэтгэдэг бол би танд хүссэн бүхий л үйл хөдөлгөөн хийхэд тань тусалдаг. Хүн ургамлын адил газрын хөрсөнд хадагдан эсвэл амьтдын адил зөвхөн биологийн хэрэгцээндээ тулгуурласан хязгаарлагдмал хүрээнд амьдрах биш, харин соёл иргэншлийг цогцлуулж, орчлон ертөнцийг нээн, амжилт бүтээлээр түүх бичих ёстой учраас бусад нөхдийнхөө адил би ч гэсэн өндөр хариуцлагатай ажилладаг билээ.
Эрүүл байгаль
Байгаль орчноо хамгаалцгаая.
www.mne.mn
Banjig.Net дахь олон нийтийн сурталчилгаа

Миний хамгийн чухал шинж бол шатахуунаар хөдөлдөг техник шиг сахарыг задалж ажилладаг юм. Энэ эсүүдийн маань дотор агшиж сунах чадвартай миофиламент буюу утаслагууд байдаг бөгөөд уг утаслагуудын нөлөөгөөр эс хэлбэр хэмжээгээ өөрчлөн эрчим хүч үүсгэснээр түүнтэй холбогдсон яс буюу эрхтнүүд хөдөлгөөн хийх боломжтой болдог. Таны биеийн зүрхнээс бусад эрхтэн, араг яс нь бие даан үйлдэл хийх чадваргүй бөгөөд ямар нэг булчинтай хамтарсны дүнд хөдөлгөөн хийх боломжтой болдог.

Булчин нь эрхтэн болоод эд гэсэн хоёр зүйлийг агуулдаг. Өөрөөр хэлбэл эдийн түвшинд агшиж сунах шинжтэй, организмын бүхий л хэсэгт тархан байрласан, олон янзын бүтэц тогтолцоо бүхий булчингийн багцаас тогтсон байдаг. Танд илүү ойлгомжтой болгох үүднээс булчингийн бүтцийг тайлбарлая.

Энгийн нэг оёдлын утсыг хамгийн энгийн булчингийн эс гэж үзье. Энэ утсыг нэг тийш эрчилнэ. Дараа нь тус тусд нь эрчилсэн утсуудыг нийлүүлэн дахин эрчилнэ. Эрчлэгдэн бүдүүрсэн утас олс шиг болоход түүнийг булчин гэнэ. Дээрх жишээ маань зүйрлэл төдий бөгөөд үнэндээ оёдлын нарийн утсууд маань организмд булчингийн ширхэгүүдийн дотор агшиж сунах процессийг явуулдаг актин ба миозин нэртэй хоёр төрлийн уургаас тогтсон саваа хэлбэрийн бүтцийг төлөөлж байгаа юм. Энэ хоёр уураг нь эсрэг байрласан (өөд өөдөөс нь харуулсан байдалтай) хоёр самны шүд адил орших бөгөөд агшихдаа бие биеийхээ завсар орсноор булчингийн ширхэг агшиж богиносдог.

Мянга мянган ширхэгт багцаас тогтсон булчингуудын хэлбэр хэмжээ нь тэдний байрлаж буй эрхтэнд холбогдсон ясны тогтолцоо, гүйцэтгэх үүргээс нь хамаарч ялгаатай байдаг. Жишээ нь: гар хөлний булчин урт, хоёр үзүүр нь нарийн, гол хэсэг нь гүдгэр өргөн байхад их биеийн булчингууд нь илүү өргөн, зузаан, зууван хэлбэртэй байна. Ер нь араг ясны булчин нь ямар хэлбэртэй байхаас хүчирхэг эсэх нь тодорхойлогдоно. Алхах гүйх, хэвтэх босох, гараараа үйлдэл хийх бүртээ та миний улаан өнгөтэй хөндлөн судалт булчингуудыг ашигладаг юм шүү. Авай дурангаар харахад судалтай харагддаг эдгээр булчин нь биеийн ихэнх хэсэгт тархсан байна.

Мөн рефлексээр ажилладаг зарим булчин маань удаан хөдөлгөөнтэй ч удаан хугацаагаар ажилладаг. Энэ булчингууд ихэнхдээ хоол боловсруулах систем, судас, давсагны хана, шээсний сүвийн эргэн тойронд байна. Гэхдээ би та бүхэнд энэ булчингийнхаа тухай ихийг дурдахгүй. Учир нь бусад найзууд маань өөрсдийгөө танилцуулахдаа энэ тухай ярьсан шүү дээ. Тэгээд ч тэдгээр булчингууд ясанд бэхлэгдээгүй учраас зөвхөн тухайн эрхтнээ л хөдөлгөхөөс биш шулуун булчин шиг биеийн хөдөлгөөнийг хариуцдаггүй. Зүрх өөр төрлийн судалт булчингаас тогтдог ч мөн л рефлексээр ажилладаг. Тэгэхээр булчин нь зөвхөн ясанд бэхлэгдсэн хэсгүүд биш дотор эрхтнүүдэд ч гэсэн байдгийг та мэдлээ. Таны араг яс бие махбодийн тулгуур болж байхад үе мөч нугаларан хөдлөх үүрэгтэй. Гэхдээ үе мөч миний тусламжгүйгээр хөдөлгөөн хийж чаддаггүй (Яг л хаалга, цонх шиг. Хаалга цонхыг хэн нэгэн хааж нээхгүй л бол өөрөө хөдлөхгүй) бөгөөд тэрхүү шаардлагатай хүчийг булчингийн систем үүсгэдэг.

Бие махбодид нийт 340 орчим булчин байдаг бөгөөд ойролцоогоор 540 төрлийн үйлдэл хийдэг. Ихэнх хөдөлгөөнийг үе мөч, араг ясны оролцоотойгоор хийдэг ч тэдний оролцоогүй хийдэг үйлдлүүд бас бий. Жишээ нь: дух, нүүр, гэдэс, зовхины хөдөлгөөн. Булчингууд хийж буй ажил, гүйцэтгэх үүргээсээ хамаарч нэрэндээ нэмэлт тодотголтой бичигддэг. Жишээ нь: эрхтний хэсгүүдийг ойртуулагч булчин, нугалагч булчин (abduktor), араг ясны нэг хэсгийг өргөгч булчин (extensor), эрхтнийг дотогш эргүүлэгч булчин гэх мэт.

Бие махбодид шаардлагатай ямар ч хөдөлгөөн үйлдлийг чөлөөтэй хийхийн тулд булчингууд хүчтэй, уян хатан байх ёстой. Ийм учраас булчинг бүрдүүлэгч хэсэг системтэй ажиллаж, хүчээ нэмэх онцгой чадвартай байдаг. Спортоор хичээллэн “булчингаа хөгжүүлэх” гэдэг нь эрч хүч, тэсвэрийг нь нэмнэ гэсэн үг юм. Удаан хугацааны хүнд, үргэлжилсэн ажил, сургуулалтын дүнд булчингийн ширхэгийн тоо, диаметр, урт өөрчлөгдөн, илүү их ачааллыг даах хүч, илүү хурдан агшиж сунах чадвартай болдог. Гэвч уйгагүй хичээл зүтгэлээс гадна биеийн удамшлын тогтоц, шинж их нөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүний спортоор амжилт гаргах эсэх нь араг яс, булчингийн тогтолцоо нь ямар шинжтэйгээс хамаарна.

Булчинг гаднаас харахад адил байвч доторх ширхэгүүдийн салаалалт, нягтралаас хамаарч өөр байдаг. Зарим ширхэгүүд нь хурдан цочирч, хялбар ядардаг, зарим нь удаан цочирч, бага ядарч байхад зарим нь хурдан цочирч, амархан ядарч байдаг. Үүнээс хамаарч тохирсон хөдөлгөөн, дасгалаар хичээллэх хэрэгтэй. 10.000 м- т гүйгч тамирчин, 100 м- т гүйгч хоёрын булчингийн ширхэгийн тархалт, хэмжээ нь ижил биш.

Аливаа булчингийн агшилт, суналт нь хоёр өөр замаар явдаг. Булчинд нөлөөлөх хүчний хэмжээ нь эдийн эсэргүүцлээс их байвал булчингийн хүчдэл хэвээр үлдэж, богиносох буюу агшихыг изотоник агшилт гэнэ. Харин булчинд үйлчлэгч хүч булчингийн эсэргүүцлээс бага байвал булчин агшихгүй боловч хүчдэл нь чангарна. Үүнийг изометрик агшилт гэнэ.

Агшилтын үед үүсэх хүчний хэмжээ нь булчингийн урт, цочролын хэмжээнээс хамаардаг. Агших үйлдэл явагдахын тулд мэдрэлийн судсаас үүссэн цахилгаан цочрол нь миний эсийн гадарга болон мэдрэлийн эсийн бүрхүүлийн хоорондын холбоосоор дамжин өнгөрөх ёстой. Үүний дүнд үүссэн химийн урвалын дүнд маш богино хугацаанд булчингийн эдийн доторх актин, миозин уургууд агшиж булчингийн ширхэг богиносно. Урвалын дүнд тодорхой хэмжээний дулаан ялгарах бөгөөд нийт дулааны хэмжээгээр таны биеийн дулаан тодорхойлогдоно. Иймд хүйтэнд булчин чичирснээр илүү их дулааныг ялгаруулдаг. Ийнхүү би хөдөлгөөнийг хангах, эрч хүчээр хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг зэрэг хүлээдэг юм.

Мэдрэлийн судлаас гарах дараалсан цочролын хойно хэсэг хугацааны дараа булчин амрах шаардлагатай болдог. Энэ үед өмнө нь тайван байдалд байсан өөр ширхэгүүд агшиж ирдэг. Зарим үед эдгээр цочролууд нь их байдаг тул булчингийн ширхэгүүд амарч амждаггүй бөгөөд энэ нөхцөл байдлыг физиологийн титанус гэж нэрлэдэг. Алхаж байснаа гүйх, үсэрч байснаа суух зэргээр хөдөлгөөний өөрчлөлтөнд зохицох үүднээс булчингийн гадаргад байрласан цочролыг хүлээн авагчуудад булчингийн агших хурд, хүчдэлийн тухай мэдээлэл байнга дамжиж байдаг. Бусад эд эрхтнүүдийн адил надад ч бас өвчинд нэрвэгдэх тохиолдол гардаг. Хамгийн нийтлэг өвчин нь сульдаа, хэлбэр алдагдах, таталт өгөх зэрэг болно. Мөн хавдар, эвдрэлт, булчингийн ясжилт, хорт хавдар зэрэг аюултай өвчин байдаг.

Хүндэт найз минь үйл хөдлөлийг тань нөхцөлдүүлэгч, булчин миний системийн бүтэц, тогтолцоо, шинж чанар, үйл ажиллагааг мэддэг болсон биз ээ. Та бүхэн дасгал хийж эрүүл саруул яваарай.

Хүний биохэмнэл


Хоногийн цаг тус бүр хүний бие организмд ямар ямар нөлөө үзүүлдгийг сонирхоё.

01 цаг. Хvмvvсийн ихэнх нь бараг гурван цаг орчим нойрсоод бєх нойрсох vе нь єнгєрч, амархан сэрж, євчин мэдрэх нь илvv болно.

02 цаг. Элэгнээс бусад эрхтэн бараг ажиллахгvй. Элэг хvний биед зайлшгvй хэрэгцээтэй бодисыг боловсруулж, биеэс бvх хорыг зайлуулах vйл ажиллагааг vргэлжлvvлнэ. Хэрэв энэ vед унтаагvй байвал кофе, цай, ялангуяа спиртийн тєрлийн зvйл ууж болохгvй. Аяга ус, эсвэл сvv уувал зvгээр.

03 цаг. Бєх нойрсоно. Цусны даралт хамгийн доод хэмжээнд хvртэл буурч, судасны лугшилт, амьсгал удааширна.

04 цаг. Даралт буурсан хэвээр. Тархи маш бага хэмжээний цусаар тэжээгдэнэ. Иймээс яг энэ цагт буюу vvрээр нас баралт их байдаг. Харин сонсгол маш сайн, єчvvхэн ч анир чимээг мэдэрнэ.


05 цаг. Бєєр ажиллахгvй. Нойр хєнгєн болж зvvдэлнэ.

06 цаг. Даралт ихэсч, зvрхний цохилт тvргэсэн, судасны лугшилт олширно. Унтахыг хичээгээд ч нойр хvрэхгvй.

07 цаг. Хvний биеийн дархлааны хамгаалах чадвар хvчтэй болно. Нян бактерийг ч устгах чадвартай болно.

08 цаг. Бие гvйцэд амарч элэг хортой бодисоос бvрэн чєлєєлєгдсєн байна. Энэ vед архи ууж хэрхэвч болохгvй. Уувал элэгний ачаалал хэт ихэснэ.

09 цаг. Сэтгэхvйн идэвх сайжирч, євчин мэдрэх нь багасна. Зvрх сайн ажиллана.

10 цаг. Идэвхтэй ажиллах чадвар нэмэгдэнэ. Энэ цагийг дэмий єнгєрєєх нь гарзтай. Яагаад гэвэл дараа ажиллах чадвараа нєхєж чадахгvй.

11 цаг. Зvрх, сэтгэхvй зохицож хэвийн ажиллана. Их ачааллыг бараг л ажрахгvй.

12 цаг. Бvх хvчийг дайчлах vе эхэлнэ. Энэ цагт хооллосноос цагийн дараа хооллох нь илvv тохиромжтой.

13 цаг. Элэг амарч байна. Гликоген цусанд бага зэрэг орно. Ажиллах идэвх буурч, ядарна. Ажил ихтэй байсан ч заавал амрах хэрэгтэй.
14 цаг. Хvч тамир буурч, эсэргvvцэл суларна.

15 цаг. Бие махбодийн ажиллах чадвар дахин сайжирч эхэлнэ. Ялангуяа vнэрлэх, амтлах чадвар эрс нэмэгдэнэ.

16 цаг. Цусанд саахарын хэмжээ ихэснэ. Зарим эмч vvнийг хоолны дараахь шижин гэж нэрлэдэг. Цусанд байх чихрийн хэмжээ нэмэгдэх нь євчний шинж биш юм. Учир нь идэвхжсэний дараа буурдаг.

17 цаг. Хєдєлмєрийн бvтээмж єндєр байна. Тамирчдын бэлтгэл сургуулилтын ид идэвхтэй vе.

18 цаг. Биеийн євчин мэдрэх чадвар дахин буурч, хєдєлгєєний идэвх дээшилнэ. Сэтгэл санааны сэргэлэн цовоо байдал аажмаар буурна.

19 цаг. Цусны даралт ихэсч, сэтгэхvйн тогтонги чанар эрс багасна. Уурлах буюу маргаж ч болно. Харшлын євчтэй хvмvvст хамгийн муу цаг. Энэ цагт толгой євдєх нь амархан.

20 цаг. Биеийн жин дээд хэмжээнд хvрнэ. Биеийн эсэргvvцэл гайхалтай сайн байна. Жолооч бол сэтгэл санаа тайван, осолд барагтай л орохгvй.

21 цаг. Сэтгэл санаа тайван байна. Оройд ой ухаан билгvvн, хурц болдог. Єдєр толгойд тогтохгvй байсан зvйл илvv цээжлэгдэнэ.

22 цаг. Цусны цагаан бєєм олширно. Цусанд 5000-8000 цагаан бєєм байх ёстой бол энэ vед 12000-д хvрнэ. Биеийн халуун буурна.

23 цаг. Бие махбодь амрахыг шаардана. Эсийн сэргэн тєлжих чадвар vргэлжилнэ. Ойр дотныхоо хvнтэй нэгийг намуухан хэлэлцэхэд нэн тохиромжтой.

24 цаг. Хоногийн сvvлчийн цаг. Хэрэв 22 цагт унтахаар хэвтсэн бол зvvдэлж болзошгvй. Зєвхєн бие тєдийгvй тархи саар зvйлсийг мартаж амрахад бэлтгэгдэнэ. Чухам энэ цагт л хvн нэн бєх нойрсож, зvvдний гайхамшигт ертєнцєєр аялдаг.

Үс яагаад цайдаг юм бол...



Уг нь үс гэдэг чинь голдоо нүхтэй, дотроо меланин гэдэг будгийн пигмент агуулсан хоолой шүү дээ. Залуу хүний үсний голын энэ нүхэнд нь үсэнд өнгө өгдөг меланинийг барьж байдаг нэгэн шингэн байдаг байна. Нас ахихад тэрхүү шингэн алга болдог бөгөөд шингэн алга болоход будгийн эсүүд барьцгүй болдгоос зөвхөн хий үлдэнэ. Ингээд үс өнгөгүй болж жинхэнэ өөрийн өнгө буюу цагаан өнгөтэй болдог. Хүний бүх үс нь цав цагаан болоход 10- 20 жил шаардагдана. Гэхдээ үсний ширхэгний өнгө нь нэг бол цагаан нэг бол хар (улаан, бор, шар ч байна) байдаг. Өөрөөр хэлбэл үсний ширхэг болгон эхлээд саарал өнгөтэй болж дараа нь цайдаггүй гэсэн үг. Мөн бүгд нэг зэрэг цайдаггүй.


Өөр нэгэн сонирхолтой зүйл бол будагны эсүүд нь заримдаа маш хурдан үрждэг. Цайж байсан үс гэнэт хэсэг хугацаанд эргээд хуучин өнгөндөө орж харагддаг шүү дээ. Гэнэтийн шоконд орсон хүний үс нь нэг л шөнийн дотор цайж дараа нь хуучин өнгөндөө эргэн ордог. Гэвч шинжлэх ухаан үүнийг нэг шөнийн дотор бүгд биш, харин хэдэн өдрийн дотор цайх нь боломжтой гэж үзэж байна. Чихрийн өвчин болон зарим өвчний үед зөвхөн цагаан үс нь үлдээд бусад үс нь унадаг. Харин дараа нь унасан үсний оронд өтгөн хар үс гарч ирдэг. Зарим хүмүүс цагаан үсийг буйр суурьтай, ухааны шинж чанар гэж үзэж байхад эрт дээр үеийн дайн байлдааны зарим гаргууд жанжнууд, хөгширч хүч тамир алдсаны шинж чанар гэж үзэн үсээ хараар байнга будуулдаг байжээ.

Өөр нэгэн зүйлийг та бүхэндээ сонирхуулж хэлэхэд үс буржгар, шулуун, долгионтой байх нь удамшлын шинж чанартай байдаг. Буржгар үсийг хөндлөн хэрчиж үзэхэд буржгар үс дөрвөлжин, долгионтой үс нь эллипс, шулуун үс нь тойрог хэлбэртэй байдаг нь таны үсийг шулуун байх уу, долгионтой байх уу гэдгийг шийддэг ажээ.

Яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг юм бол...


Судалгаанаас харахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү урт насалдаг болох нь тогтоогджээ. 60-70 жилийн өмнө дайнд эрэгтэйчүүд илүү их амь үрэгддэг, мөн зөвхөн эрэгтэй хүний хийдэг хүнд ажлууд шалтгаалан нь гэж үзэж байжээ. Орчин үед дээрх зүйлс нөлөөлөх нь багассан. Учир нь дэлхийн дайн дууссан бөгөөд орон нутгийн мөргөлдөөнд эмэгтэйчүүд, хүүхдүүд ч ихээр өртөх болсон юм. Мөн эрэгтэй эмэгтэй хүний хөдөлмөрийн ялгаа алга болж, ижил нөхцөлд ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг судалж үзэхэд ч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү урт насалдаг болохыг баталсан юм.

Үнэндээ ихэнх араатан амьтдын эмэгчин нь эрэгчингээ бодвол илүү урт насалдаг. Эмэгчний бие илүү гуалиг, зөөлөн, уян хатан байхад эрэгчин нь илүү том, булчинлаг, хүчтэй байдаг. Иймээс ч эрэгчин амьтан илүү хурдан гүйж, жин ихтэй, хүчирхэг байдаг гэнэ. Гэвч эмэгчин амьтад дур булаам байдлаараа илүү ажээ. Тэд эхийн хэвлийд байхаасаа эхлээд тэсвэр хатуужилтэй байдаг. Үр хөврөлийн үед эрэгтэй хүүхдийн нас барах хувь эмэгтэй хүүхдийнхээс илүү байна. Өсвөр насандаа ч охидууд хөвгүүдийг бодвол илүү хурдан бойждог бөгөөд тодорхой нас хүртлээ түргэн өсдөг.
Авлигатай тэмцэх газар
Та авилгаас ангид байж чадна.
www.iaac.mn
Banjig.Net дахь олон нийтийн сурталчилгаа

Эмэгтэй хүн илүү эрүүл чийрэг, урт насалдаг нь хүн төрөлхтний үр удмаа үлдээх чадвартай ч мөн холбоотой. Ер нь хүн удаан үрждэг. Эмэгтэй хүн 9 сарын турш үрээ тээж, ихэнхдээ ганц хүүхэд төрүүлнэ. Үр удмаа үлдээх үүрэг эмэгтэйчүүдэд илүүтэй ногддог тул эмэгтэй хүн чадвартай байх үедээ олон хүүхэд төрүүлэхийн тулд хүч, тэсвэр хатуужилтай байх хэрэгтэй байдаг.

Орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд эмэгтэйчүүд илүү урт насалдаг нь дараах гурван хүчин зүйлээс болдог гэж үзэж байна. 1-рт, хүн бүрэлдэн бий болох үед эсэд нь 23 хос хромсом байдаг. Үүний 23 ширхэг нь хүйс тодорхойлдог бөгөөд эмэгтэй хүнд 2 ширхэг “XX”, эрэгтэй хүнд “XY” хромсом байдаг. “Y” хромсом нь “X”-ээс илүү жижиг бөгөөд агуулж буй ген нь 3-6% бага байдаг. Эрэгтэй хүн л өнгөний харалган, гемофил зэрэг өвчнөөр өвчилдөг бөгөөд эмэгтэй хүний илүү ген нь үүнээс сэргийлдэг юм.

2-рт, эмэгтэй хүний “естроген” нь эрэгтэй хүний “андроген” бэлгийн даавраас илүү их ялгардаг. Естроген нь цусан дахь өөх тосны хэмжээг багасгадаг тул эмэгтэйчүүд зүрх, судасны өвчнөөр бага өвчилдөг юм. 3-рт, бүх төрлийн нянгийн халдварт илүү тэсвэртэй байдаг гэнэ.

Энэ бүхнээс үүдэн эмэгтэй хүний амьдрах хугацаа илүү уртсаж байгаа бөгөөд дундаж наслалт нэмэгдэх тусам эрэгтэй, эмэгтэй хүний амьдрах хугацаа улам ялгаатай болох юм.

Цусны бүлгийн эргэн тойронд


Хүний амьдралд цус хэр зэрэг үнэ цэнэтэй болох тухай маргах хүн байхгүй нь мэдээж биз ээ. Амьдралд онцгой чухал энэ шингэний талаар эрт дээр үеэс мэддэг байжээ. Английн нэрт эрдэмтэн В.Харвейгийн нээлтийн дараа (1578-1657) судсаар дамжуулан цус сэлбэх санаа төржээ. 1667 оны 6-р сарын 15-нд философийн профессор Жеан Денис, операторч Еммеретз нар анх удаа цус сэлбэжээ. Гэвч цусны бүлгийн талаар мэддэггүй байсан тул нэлээн хүн нас барсан байна. 1900-аад оны үед Ландстейнер цусны бүлгийг тогтоосны дараа цус сэлбэх ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй болж түгэн тархжээ.


Ландстейнер хүмүүс (1-I, 2-II, 3-III, 4-IV) гэсэн 4 бүлгийн цустай байдгийг тогтоож, энэ нь Менделийн хуулийн дагуу эцэг эхээс хүүхдэд нь удамшдагийг ажиглажээ. Аль нэг цусны бүлэг бусад бүлэгтэй харьцуулахад зарим өвчин тусах нь хялбар гэж өнөө үед үзэж байна. Тэгвэл цусны бүлгийн шинж чанарыг нэгтгэн энэ бүлгийн цустай хүн ийм зан чанартай байна гэж харуулж болох уу?

Леоне Боурдел (1907-1966) анх энэ асуултын хариуг хайсан байна. Хүний зан чанарын 4 төрлийг цусны бүлэгтэй холбон тайлбарлах оролдлогын үр дүнг тайлбарлая.

II бүлгийн цус: Нийтэч төлөв
Энэ бүлгийн цустай хүмүүс байнга эрэл хайгуул хийж, бусдыг сонсож, мэдэрч, эргэн тойрныхоо хүмүүстэй нийцтэй байхыг эрхэмлэгч байдаг. Гадаад ертөнц дэх бүхий л өөрчлөлт шинэчлэлтэнд маш мэдрэмжтэй. Гэвч хэт мэдрэмтгий байсны улмаас бусадтай ойртож дотносон нийтэч байхад хүндрэл учруулдаг тул дуугүй, хаалттай нэгэн болж хувирахад хүргэдэг. Ийм үед сэтгэцийн задлан шинжилгээг ашиглана.

Сэтгэцийн задлан шинжээч тухайн хүний амьдралд юу нөлөөлсний улмаас ийм байдалд орсныг мэдэж болдог. Энэ бүлгийн цустай хүн бүр дээрх байдалд ордог гэж бодож болохгүй. Тэд ихэвчлэн хүрээлэн байгаа орчин болон хүмүүстэй эерэг харилцаа холбоо тогтоож, шинэ өөрчлөлтөнд дасан зохицож, жижиг сажиг зүйлсийн дунд амьдралаа халуун дулаан, үнэнчээр авч явдаг.

Энэ бүлгийн цустай хүмүүс оршин байгаа нийгмийнхээ анхаарлын төвд байдаг, гялалзсан нэгэн байдаг. Харин тэсвэр хатуужил, нөхөрсөг нийтэч чадвар нь алдарсан үед сул дорой, хөөрхийлөлтэй хүмүүс болж хувирдаг.

I бүлгийн цус: Уран яруу зан төлөв
Энэ төрлийн цусны бүлэгтэй хүмүүс амьдралын амтыг хамгийн сайн мэдэрдэг, хорвоогийн хайр ивээлийг өгөөмрөөр хүртдэг. Амьдралыг хөгжим хэмээн дүрсэлж амьдардаг. Байгаа орчиндоо маш сайн зохицдог. Хүмүүстэй хэл амаа амархан ололцдог. Бусдыг буруутгаж, эсэргүүцэлгүй эвтэй найртай харилцаж амьдардаг.

Ингэж сайхан зохицохын хажуугаар өмнө гарч ирсэн бүхий л боломжийг бүрэн дүүрэн ашигладаг. Их зүйл хийлгүй өөрийн зорилгодоо амархан хүрч чадна. Тэдний энэ амжилтын хамгийн гол үндэс нь устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл усны молекул мэт зохилдолгоо байдаг.

Моод, цаг агаар, цаг үе, орчин нөхцөлтэй амархан зохицдог. Зарим хүнд тун хүнд, дасахааргүй мэт санагдах тийм нөхцөлд О бүлгийнхэн маш хурдан дасан зохицож олон жилийн турш тийм байдлаар амьдарсан юм шиг хүлээж авдаг. Бусад хүмүүс шиг шинэ нөхцөл байдалд гайхаж мэгдэхгүй, айж эмээхгүй, нэг буланд очоод суухгүй, харин ч тэр дор нь дасан зохицоно. Хурц тод санаа бодол, эсэргүүцэж зөрөх санаа ч байхгүй. Төрөлхийн хий хоосон хүмүүс юм. Ихэвчлэн улстөрчид, худалдаачид ийм зан чанартай байдаг.

III бүлгийн цус: Хэм хэмнэлтэй төлөв
Хэм хэмнэлтэй зан чанартай бөгөөд ухаалаг, нягт нямбай, өөртөө эзэн болох чадвартай байдаг. Бусдын санал хүслийг үл тоомсорлон өөрийн бодол санаа, шийдвэрээ тулгадаг. Тэднийг төмөр зам дээгүүр явж буй уурын тэрэгтэй зүйрлэж болно. Өмнөө тааралдсан саад бэрхшээлийг нэг бол дайран гардаг эсвэл чирэн авч явдаг уурын тэрэг. Өөрийг нь дийлэхээр бэрхшээл тулгарсан ч хүч чадлаа үзүүлэхийг хүсдэг тул хаа нэгтээ гацаж үлдэхэд нь гайхах зүйлгүй юм.

Гадны нөлөөнд автагдан замаасаа хазайна гэж ярьсны ч хэрэггүй. Тэдний өөртөө эзэн болох чадвар хүчтэй тул хэн ч ганхуулж чадахгүй. Өөрийгөө эсвэл үзэл бодлоо орхидоггүй. Тэд бусдыг дагахаасаа илүү бусдыг захирч, давамгайлахыг хүсдэг. Зөрүүд, түрэмгий, хатуу ширүүн хүмүүс юм. Тэдний хувьд мэдрэмжээс илүү бодит байдал чухал. Энэ бүлэгт цэрэг, нэг зүйлийг дагнан мэрэгшигчид, зөвлөгчид ордог.

IV бүлгийн цус: Цогц зан төлөв
Энэ бүлгийн хүмүүс бусад 3 бүлгийн бүх л онцгой шинж чанарыг нэгтгэн агуулсан байдаг. Энэ 3 чанар янз бүрийн хэмжээгээр хувь хүнд илрэхэд тухайн хүн маань зан чанарынхаа олон талт байдлын тоглоом болж хувирдаг. Ийм хүмүүс динамик зохион байгуулалт, хүчтэй сэтгэлийн тэнхээ, маш сайн сахилга бат эзэмшихгүй бол дотроо зөрчилдөөнтэй, хэт мэдрэмтгий, олон үзэл бодол, нөхцөл байдалд яахаа мэддэггүй, тэсвэр тэвчээргүй, бааштай, шийдэмгий бус, тогтворгүй хүн болж хувирдаг. Гэвч орчноо анхаардаг, нийгмийн байр суурь, үзэл бодол, хандлагыг чухалчилдаг, логик сэтгэлээтэй зэрэг чанар нь амжилтад хүргэх сайн талтай юм.

Ухамсартай эцэг эх, сургуулийн багш нарын тусламжтай хүүхдийн зөрчилдсөн байдлыг цэгцэлж болно. Дээрх 3 бүлгийн бүх л сайн сайхан чанар, онцлогийг түүний давуу чанар болгон хувиргавал тухайн хүний хувьд тэнцвэрийг тогтоосон хэрэг болно.

Франц ардын “Надад ямар бүлгийн цустайгаа хэлвэл, таныг хэн болохыг хэлж өгье” гэсэн зүйр үг биелж байгаа хэрэг биш үү? Өнөөдөр хүн бүр өөрийнхөө цусны бүлгийг мэддэг болсон тул дээрх зүйлийг хараад “Магадгүй тийм байж болох юм” гэсэн дүгнэлт гаргахад хялбар болжээ. Хүний зан төлөв болон цусны бүлгийн хоорондох уялдаа холбоог хүлээн зөвшөөрвөл өөр бүлгийн цустай хүмүүс яаж хэрхэн аашилж аягладагийг мэдэж авах нь хэрэггүй гэж үү?

Цусны бүлгийнхээ дагуу хооллох нь
Сүүлийн судалгаагаар хүний цусны бүлэг болон хооллолт нь хоорондоо холбоотой байж болох тухай үзүүлжээ. Нэг бүлгийн цустай хүний хувьд тохирохгүй хүнс нөгөө бүлгийн цустай хүнд таарч болно. Судлаачид зарим хүмүүс маш хурдан таргалдаг эсвэл турдгийг мөн л үүнтэй холбон тайлбарлаж байна.

I бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: Мах, уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн.
Идэж болохгүй зүйлс: Улаан буудай болон бусад амуу тариа.
Хийх шаардлагатай дасгал: Ямар ч хамаагүй аэробикийн дасгалууд.
Эрүүл мэндийн эрсдэл: ходоодны шарх, үе мөчний өвчин

II бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: Хүнсний ногоо, нүүрс ус бүхий хүнсний зүйлс.
Идэж болохгүй зүйлс: Мах, өөх тос.
Хийх шаардлагатай дасгал: алхах, тархины дасгал.
Эрүүл мэндийн эрсдэл: хорт хавдар, зүрхний шигдээс.

III бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: Мах, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн.
Идэж болохгүй зүйлс: Болохгүй гэсэн онцгой зүйл байхгүй. Бүхнийг хэрэглэж болно.
Хийх шаардлагатай дасгал: усанд сэлэх, алхах.
Эрүүл мэндийн таагүй байдал: мэдрэлийн өвчин.

IV бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: А болон В бүлгийн цустай хүмүүстэй адил.
Идэж болохгүй зүйлс: дээрхтэй адил.
Хийх шаардлагатай дасгал: амрааж, ядаргаа тайлах дасгал.
Эрүүл мэнд: дархлалын систем тань маш хүчирхэг юм.

Friday, August 6, 2010

Хүний талаар сонирхолтой мэдээлэлүүд

Хүний биенд байдаг зарим бодисууд : 5 бассейн ариусгаж болох хэмжээний Хлор байдаг, 20.000 шүдэнзний толгой хийж болох хэмжээний фосфор, 10 ширхэг саван хийж болох өөх, бүхэл бүтэн артиллерийг дэлбэлж болох хэмжээний глицерин агуулаагддаг юм байна. Гэхдээ энэ нь байгаа бүх бодисууд мэдээжийн хэрэг биш юм, зөвхөн эхлэл нь.
Өнөөдөр хүний биений зарим сонирхолтой 10 баримтуудыг оруулаа.

10. Хүний чихний температурын хэмжээ биенийхээс 1.5-2 градусаар бага байдаг байна.

9. 1 хоногт хүнээс 1 л шүлс, 2 л ходоодны шүүс, 3,5 л гэсдэсний шүүс, эцэст нь 1 л цөсний шүүс ялгардаг юм байна.

8. Хүний ганцаардал нь 20-22 цагт хамгийн хүнд тусдаг нь судалгаагаар тогтоогджээ.

7. Хумс болон үсний ургалт 16-18 цагийн хооронд хамгийн хурдтай ургадаг гэнэ.

6. Хүний мэдрэх, амтлах, ба сонсох чадвар 17-19 цагийн хооронд хамгийн өндөр түвшинд байдаг гэнэ.

5. Бидний амтлах чадвар идэж буй хоолний темперартураас болоод ялгаатай байдаг. Хэрэв амталж буй буюу идэж буй хоол 24 градус орчим байвал хамгийн их амтыг мэдэрч чаддаг гэнэ.

4. Хүний элэг алкоxол буюу спиртийн төрлийн бүтээгдэхүүнийг 18-20 цагийн хооронд хамгийн сайн задалдаг гэнэ.

3. Хүн биеийнхаа жингийн 6-8%-тай тэнцүү шингэнийг алдвал хагас ухаан алдалтын байдалд, 10%-иа алдвал хий юмс харах байдал ба юм залгих чадваргүй болдог байна. Харин 12%-иа алдсан тохиолдолд зүрх зогсох аюултай юм байна.

2. Хүний хөмсөг, сормуус, суганы үс 3-4 сар амьдардаг бол, толгойны үс 4-6 жил амьдардаг гэнэ.

1. Францын эрдэмтэдийн судалгаагаар уйлж байгаа хүний нүүрний 43 булчин ажилладаг бол, инээж буй хүний зөвхөн 17 булчин ажилладаг гэнэ. Ийм учраас инээх нь уйлхаас бага энерги зарцуулдаг гэнэ шуу!

Monday, July 26, 2010

AУРА буюу хvний био талбай

Меснэр тvvнд соронзон эмчилгээ хийсний vр дvнд хараа оржээ. Гэхдээ Венийн Их Сургуулийн анагаах ухааны хvрээлэнгийнхэн тэр хараа орсон нь эмчлэгдээгvй харин харж байгаа нь зvгээр л оюун ухаантай нь холбоотой болохыг илрvvлсэн байна. Хатан хааны залуу туслах эмч нарын удаа дараагийн байцаалтын улмаас дахин юм харахаа болих нь тэр. Венийн хааны ордонд гарсан дуулиан шуугианы улмаас Меснер эх орноосоо дvрвэн Парист иржээ. Хvний эрvvл мэнд зєвхєн бие организмаас шалтгаалахгvй хvний биеийг тойрон орших vл vзэгдэх оршигдхуунаас шалтгаалдаг болохыг нээсэнд тvvний онолын гайхамшиг нь байсан юм. Орчин vеийг хvртэл эрдэмтдийн дунд биоталбай, аура хэмээн нэрлэгдэх болсон оршигдахуун байдаг эсэх нь маргаантай байсаар л...Мєн яг л толинд еєрийгєє хардаг шиг тухайн хvний биеийн бvх мэдээлэл аурад байдаг эсэх. Эрт дээр vеэс л хvнийг тойрон байх гэрэлт бvрхvvл байдагийг мэддэг байсан. Энэ гэрэлт бvрхvvлийг ихэнх соёл иргэншилд аура хэмээн нэрийддэг байсны дээр дэлхий дээрх бvх л эд зvйлс, биетийг аура бvрхэн байдаг, мєн юм бvхэн зєвхєн єєрийн, бусадтай харилцан адилгvй цацрагийг vvсгэдэг гэж vздэг байлаа. Бvх шашны ухаанд эвдэрсэн аура нь хvнийг хамгаалалтгvй болгодог ба vvнийг эмчлэхийн тулд биеэ эмчлэх биш харин аурад анхаарлаа хандуулах ёстой гэдэг. Аура, био талбай нь зvгээр нэг эд зvйл биш хvнтэй холбоотой амьд зvйл юм.Гэхдээ орчин vеийн анагаах ухааны толь бичигт аура бол биологийн обьектаас ялгарах эрvvл мэндийн байдал болон тvвшингєєс шалтгаалан цацрах онцгой цацраг, орчин vеийн шинжпэх ухааны ямар ч туршилтаар батлагдаагvй гэсэн байдаг. Гэхдээ vнэхээр ийм юм гэж vv? Тэгвэл эрдэмтэд vvнээс эсрэг зvйлийг ярьж, нотолж байгаа юм.

Тэдний туршлага эрт дээр vеийн хvний эрvvл мэнд аураны байдлаас шалтгална хэмээх онолыг дахин дахин бататгасаар байна. Vvнээс гадна аура нь хvрээлэн байгаа энергийн мэдээллийн талбайтай болон хvмvvс хоорондын харилцаанд чухал vvрэгтэй гэнэ. Сvvлийн жилvvдэд хийгдсэн судалгаануудын ачаар аура vнэхээр оршин байдаг гэж ярих боломжийг олгож байгаа юм. Аураг энергийн мэдээлэл, мєн тухайн биетийн дvрслэн матрицийн бємбєлєг гэж ойлгож болно. Энэ vзэгдэлийг био талбай, аура, нарийн материаллаг биет гэх мэт олон янзаар тайлбарлаж, бvтцийг тодорхойлж болох аж. Био талбай гэдэг нь илэрч мэдэгдсэн физикийн талбайнууд болох дулааны, цахилгааны, соронзоны, цахилгаан соронзоны гээд бvх амьд биетэд байх талбайнууд юм. Аура бол био талбайн нэг хэсэг бєгєєд тухайн физикийн биетийн гадна тойрон орших зvйл. XVII зуунд алдартай эмч, эрдэмтэн, алхемик Деофраст Братез нь Эртний Грекийн эмчлэх нууц аргуудыг судалж байгаад соронзонгоор хvнийг янз бvрийн євчнєєс эмчлэх аргуудыг олж нээжээ. Соронзон бугуйвч, зvvлт, бєгжийг ашиглахыг тэрбээр анагаах ухаанд нэвтрvvлсэн юм. Энэхvv аргыг Месснер онцолж цааш нь илvv судлах болсон байна. Ингэснээр тэрбээр амьтны соронзон чанарыг эмчилгээнд ашиглаж, цахилгаанаар цохиулан хvнийг эрvvлжvvлэх аргыг нээсэн аж. Хvнийг тойрон байх талбайд соронзон орны нєлєєнєєс болж нvх гардаг эндээс л євчин vvсдэг гэж тэрбээр vзжээ. Материалист шинжлэх ухаанд аура байдаг гэдгийн эсрэг бvх зvйлийг номлодог. Хvн бол оюун ухаантай биологийн организм гэж. Тухайн vедээ Месснэрийн аргыг судлах бvхэл бvтэн хvрээлэн байгуулагдаж байжээ. Тэрхvv судалгааны бvрэлдхvvнд хvчилтєрєгчийг нээсэн эрдэмтэн Антуан Лугалоиз, одон орон судлаач Жан Бари, хожим тvvний нэрээр нэрлэгдэх болсон бvтээлийн бvтээлийн эзэн зохион бvтээгч Глётэн нэр багтаж соронзон талбай гэж байдаггvй хэмээх дvгнэлтийг гаргасан юм. Хачирхалтай нь Месснэрийн далд зvйлийг судлах ухааныг vгvйсгэсэн дээрх эрдэмтдийн хоёр нь ямар нэг шалтгаанаар цаазаар авахуулсан аж. Ялангуяа Глётэн єєрийн зохион бvтээсэн зvйлээр толгойгоо авахуулсан юм.

Харин Месснэрийн нэвтрvvлж байсан аргууд vр дvнгээ єгч байлаа. Хамгийн их vр дvнг авчирч байсан хэрэгсэл бол Бакэ аж. Энэ нь модон торхонд ус хийн дотор нь соронзонтой болгосон шилэн лонх хийж торхноос соронзон дамжуулах тємєр саваа гарсан хэрэгсэл юм. Тэр тємєр саваанаас барьж євчнєєсєє ангижирсан хvмvvс их байлаа. Харин єнєє vед соронзжуулсан усыг зєн билэгтнvvд янз бvрийн зорилгоор ашигладаг ба энэ vзэгдэлийг эрдэмтэд идэвхитэй судалж байгаа юм. XIX зуунд нэрд гарсан эрдэмтэн Уильям Крук амьт биетээс ялгарах гэрлийг нvдэнд харагдуулахын тулд нэгэн хоолой бvтээсэн бєгєєд тэр хоолойнд хийсэн биетээс бvдэг ногоон єнгә гардаг байв. Энэ бvдэг гэрлийн тусламжтайгаар материаллаг бус vзэгдлийг харж болно гэдэгт тэр итгэж байжээ. Хожим Германын эрдэмтэн Вилгельм Рентген тэрхvv хоолой зєвхєн гэрэлтээд зогсохгvй нvдэнд vл vзэгдэх цацрагийг гаргаж байгааг илрvvлсэн нь Рентген хэмээн нэрийдэх болсон далд зvйлийг илрvvлэн зургийг авах багажийн эх суурийг тавьсан аж. Хvмvvс зэрэгцэн амьдардаг бєгєєд аура нь vргэлж хоорондоо холилдон сvлжилдэнэ. Ажил дээр, тээврийн хэрэгсэлд, амарч байхад хvртэл. Нэг хvний бодол нєгєє хvнд хангалттай хол зайнд ч хvрсээр байдаг. Хэлээгvй зєвхєн бодоход л аурагийн мэдээлэл дамжуулах хvлээн авах бvтцээр дамжин очно. Энэ мэдээллийг удирдах хэцvv. Хамгийн аюултай нь бvтэн єдєр, cap, жилээр хєндлєнгийн мэдээллvvдээр дvvргэгдэн ямар нэг ухамсаргvй vйлдэл хийхэд хvргэх, эсвэл стресст оруулах, євчин зовиур болон илрэх хvртэл vргэлжилсээр байх болно. Хvний бие организмд євчин болох аурагийн гажгийг энергийн мэдээллийн євчин хэмээх ойлголтод багтааж болох юм. Бидний євєг дээдэс vvнийг цагаан, хар хэл ам хvрэх гэж нэрийдэн ирсэн. Аурагаар дамжуулан хэдэн vеэр нь хараах хараал ч гэж байдаг.

Нvдний хор гэж яагаад ярьдаг вэ гэвэл нvд бол бодол санааны нэг хэлбэр бєгєєд нэг системийн обьект буюу єєр нэг хvнд хvрэх дамжуулагч юм. Профессор Александр Влаховын зохиосон vйлдлийн системээр аурагийн гурван хэмжээст зургийг тодорхой гаргаж болно. Зураг дээрээс ямар аргаар эрvvл аураг єєрчлєх чадамжтайг маш нарийн харах боломжтой аж. Тэгвэл аура эрvvл байхын тулд юуг зайлшгvй хийж хэрхэн хамгаалах вэ? Энэ vзэгдлийг олон жил судлаж буй эрдэмтдийн зєвлєж буйгаар ажил дээрээ, тээврийн хэрэгсэлд, амарч байхдаа хvртэл танихгvй хvмvvстэй харилцах харилцаагаа хязгаарла. Зайлшгvй харилцах шаардлагын vед метрээс илvv ойртох боломжийг бvv олго. Мєн тайван байхыг хичээ, учир нь сэтгэл хєдлєлтэй байх vед аура илvv тогтворгvй болдог байна.

Бvр МЭЄ 3000 онд Хятадад хvний биеийн меридиан гэж нэрлэсэн энергийн сувгуудыг мэддэг байсан ба 1962 онд Америкийн эрдэмтэн Ким vvнийг баталсан аж. Тэр энэ меридианууд нь бvтэцтэй усаар дvvргэгдсэн байх бєгєєд бие дэх мэдээллийг дамжуулах суваг болохыг тодорхойлсон юм. Эртний хятадууд энергийн vйл явцыг удирдаж, засах цэгэн бариа заслын аргуудыг ашиглаж байжээ. Тэд биеийн бvх мэдээлэл байх биологийн идэвхитэй цэгvvдийг маш сайн мэдэх ба одоо цагийн анагаах ухаан ашиглаж байгаа цэгэн зургийг гаргасан байдаг. Дээрх нь МЭЄ 5000 жилийн ємнє хvний биеийн аль эрхтэний цэг хаана байхыг, тэр цэгvvд ауратай яаж vйлчлэлцдэг болохыг тодорхой мэддэг байсны баталгаа юм. Жишээ нь чихний угалзанд байх цэг ходоодтой холбоотой. Хvн ходоодны мэс засапд орох юм бол чихэн дээр сорви vvсдэг. Эндээс ямар хvчтэй холбоотойг мэдэж болно. Иогийн шинжлэх ухаан ч мән ялгаагvй нvдэнд vл харагдах энергийг удирдаж байжээ. Гэхдээ тэд аураг бурханлиг хvч гэж vздэг байснаараа ялгаатай. Иогчдын тусламжтайгаар хvний биед орших чакра гэх долоон энергийн эх vvсвэрийг мэдэх болсон. Чакрууд тус бvртээ єєрийн энергийг цацруулдаг. Vvнийг орчин vеийн шинжлэх ухаанаар батлаад амжчихсан байна. Чакраг биоталбайн хєдєлгєгч хvчнvvд гэж vздэг. Буддистууд хvнийг тойрон орших аура нь тухайн хvний толь гэж ярьдаг. Эрvvл мэнд сэтгэлийн толь юм. Мэдээж биоталбай, аураг сэтгэлтэй хольж хутган ойлгож хэрэггvй. Гэхдээ чухам аура нь бие болоод сэтгэлийн холбоо гэдгийг ч мартах ёсгvй. Бидний бvх бодол аурад мєрєє vлдээнэ. Тиймээс хvн гэдэг шууд утгаараа зєвхєн єєрийн аураг бvтээгээд зогсохгvй бусдынхыг ч бvтээлцдэг гэж vзэх бvрэн vндэстэй. Аураг атаархал, уур уцаар, доод тvвшиний бодлуудаас илvv зvйл хєнєєж чадахгvй. Сайхан сэтгэл, хайраас илvv юу ч тvvнийг юу ч тэтгэж чадахгvй юм.