Showing posts with label Зөгнөл. Show all posts
Showing posts with label Зөгнөл. Show all posts

Thursday, November 25, 2010

Ванга эмээгийн зөгнөснөөр Дэлхийн III дайн эхэлчихэв үү?


Хүн төрөлхтний их зөнч гэгддэг Ванга эмээ ийн айлдсан байх юм. Дэлхийн III дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлнэ. Эхлээд жирийн эхлээд сүүлдээ нийтийг хамран өргөжинө. 2014 онд дуусна. Эхлээд цөмийн зэвсэг хэрэглэж, төгсгөлдөө химийн зэвсэг хэрэглэх болно гэжээ. Энэхүү үйл явдал нь дэлхий нийтийг цочроогоод байна.

Одоогоор энэ үйл явдал үүссэн нөхцөл шалтгааныг Өмнөд Солонгосын тал Хойт Солонгосынхоо анхааруулгыг үл хайхран хилийн зурваст цэргийн сургууль хийснийг дайн өдөөх хангалттай шалтаг болсон гэж Хойт Солонгосын тал үзэж байна. Өмнө нь мөн Өмнөд Солонгосынхоо шумбагч завийг дэлбэлснээр асуудал хэсэг зуур нэн хурц болоод байсан билээ.Өмнөд тал энэ байдалд тайван хүлээцтэй хандах эсэх нь тодорхойгүй байна. Талууд аль аль нь эрс хатуу байр суурь илэрхийлж байгаа юм. АНУ-ын цэргийн бааз энэ нутагт байгаа бөгөөд хэрвээ хоёр талын буудалцаан цаашид улам идэвхжих бол АНУ ч зүгээр хараад суухгүй байх гэсэн таамаглал байна. Хэрвээ АНУ энэ хэрэгт оролцоод эхэлбэл Хойт тал цөмийн зэвсгийн нөөцөө ашиглаж ч мэдэх юм. Өмнө мэдээлж байснаар бол Хойт тал АНУ-тай хатуу тэмцэхэд бэлэн бөгөөд тэдний зэвсгийн нөөц, чадвар нь Япон болон АНУ-ын зүүн эрэгт хүчтэй цохилт өгөх боломжтой гэсэн юм.АНУ энэ хэрэгт оролцвол, Хойт талтай угийн таагүй харилцаатай Япон ч мөн зүгээр суухгүй. Нөгөө талаас цэрэг зэвсгийн нөөц, чадамж хийгээд дэлхий дээрх хамгийн том хүчирхэг армитай, мөн эдийн засгийн асар их чадавхитай болж буй, өдөр ирэх бүр хүч чадлаа мэдрэн өндийж байгаа Хятад Улс нөхцөл байдал хурцадхад Хойт Солонгосын талд идэвхтэй оролцож магадгүй юм. Учир нь Хятад улс Хойт талтай угийн дотно харилцаатай бөгөөд Хятадын улс төрийн бодлого нь Хойт Солонгосыг дэмжих, хамгаалах зарчмаасаа сүүлийн жилүүдэд ч гэсэн өчүүхэн төдий гажаагүй юм. Адилхан Коммунист системтэй Азийн цэрэгжсэн хоёр орны хувьд цэргийн эвсэл болох нь бүр Мао даргын үеэс эхлэлтэй. 50-иад онд Солонгосын хойг дээр болсон дайнд Хятад АНУ болон эвслийн цэргийн эсрэг 1 САЯ хүнтэй армиа оруулж байлдаж байсан түүхтэй төдийгүй Мао даргын улс төрийн гэрээсийн нэг нь Хойт Солонгосын дэглэмийг тууштай дэмжин хамгаалах явдал юм.Ийнхүү нэгэнт Хятад энэ үйл явдалд татагдан орох аваас хүссэн, эс хүссэн хүрээгээ огцом дэлж, дэлхий нийтийг хамарч мэдэх юм. Хил залгаа ОХУ яухам ямар байр суурь баримтлах нь тодорхойгүй байгаа ч, асуудал дайны хэмжээнд хурцадхад Хойт талыг дэмжих магадлал өндөр. Өмнөх дайнд тэд л чухам Хойт талыг зэвсгээр бүрэн хангаад зогсохгүй эдийн засгийн үлэмжхэн тусламж өгч, бас армийн шилдэг мэргэжилтнүүдээ ч дайнд оролцуулж байсан билээ. 50-иад оны Солонгосын дайн нь угтаа ЗХУ, Хятад, нөгөө талд АНУ толгойтой эвсэлийн хоорондын дайн буюу системийн хоорондын дайн болсон юм.Харин энэ удаа энэ үйл явдал өргөжвөл даяаршиж буй шинэ зуунд дэлхийд ноёрхох АНУ, Хятад, ОХУ гэсэн их гүрнүүд, тэднийг дагалдагсадын хоорондын дайн болж болох юм. Ийм тохиолдолд НҮБ хийгээд олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагын оролцоо онцын чухал ач холбогдолгүй юм.Юутай ч дэлхий нийт энэ үйл явдлыг нэн түгшин харж байна. Ванга эмээгийн зөгнөл ер нь ихэнхдээ биелж байсан гэдэг. Гэхдээ хүн төрөлхтний эрүүл саруул хамтын ажиллагаанд найдах нь илүү бодитой болов уу.****Хоёр Солонгосын хооронд нэн хурцадмал байдал бий боллоо. Мэдээллийн агентлагын мэдээлж буйгаар 2010 оны 11 сарын 23-ны өдрийн мягмар гаригийн 14 цаг 34 минутад Хойт Солонгосын тал Өмнөд Солонгосын усан хилийн бүс болон Шар тэнгис дэх Ёнпхёндо арал руу их буугаар буудаж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын тал хариу гал нээсэн бөгөөд үүний дараа F-16 сөнөөгч онгоцуудаа тухайн бүс нутаг руу илгээжээ.Түүнчлэн Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн болохыг тус улсын Зэвсэгт хүчний ерөнхий штабын хэвлэлийн төлөөлөгч хурандаа Ли Бон Ву мэдэгдлээ. Түүний хэлснээр, арал дээр 200 гаруй их бууны сум туссан байна.Арлын оршин суугчид болох загасчид голдуу 1300 гаруй хүнийг хоргодох байр руу нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд одоогоор Ёнпхёндо арал дээр 60-70 айлын байшин шатаж, түймрийн дөрвөн томоохон голомт үүссэн гэж Өмнөд Солонгосын YTN телевиз мэдээлж байна. Буудалцааны үеэр БНСУ-ын цэргийн 14 албан хаагч шархдаж, 2 цэрэг амь үрэгджээ.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак Сеүл хот дахь хоргодох байранд яаралтай хуралдааныг зарлан явуулжээ. Тэрбээр "Хойд Солонгосын үйлдэлд шийдвэртэй хариу өгөхийн хамтаар нөхцөл байдлыг даамжруулахгүй байхыг зөвлөсөн байна" гэж ВВС агентлаг мэдээллээ.Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, АНУ-ын зүгээс Хойд Солонгосын энэхүү үйлдлийг эрс зэмлэн буруушааж, дайсагнасан үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна."Шар тэнгист БНАСАУ болон БНСУ-ын хооронд мөргөлдөөн гарсан явдалд Хятад улс сэтгэл түгшиж байна" хэмээн БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдээд цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талын хэлэлцээрийг сэргээх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна.Японы Ерөнхий сайд Наото Кан бүх яам болон агентлагуудын удирдлагуудад хандан Солонгосын хойгт болсон зэвсэгт мөргөлдөөний талаарх мэдээллийг шуурхай цуглуулан үйл явдал цаашид ямар ч байдлаар өрнөсөн бэлэн байдалд байхыг даалгасан байна. Тэрбээр Батлан хамгаалахын сайд Ёсито Сэнгоку болон танхимын бусад гишүүдтэйгээ яаралтай зөвлөгөөн хийжээ. Японы ГХЯ - ны төлөөлөгч мэдэгдэхдээ, " энэ бол Хойд Солонгосын зүгээс хийж буй өдөөн хатгалга" гэжээ. Японы Ерөнхий сайдын тамгын газрын дэргэд үүссэн хямралыг ажиглах зорилгоор Мэдээлэл - зохицуулалтын төв байгуулжээ.МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах хэсэг Монгол улсад суугаа БНАСАУ - ын Элчин сайдын яаманд хандан үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгөхийг хүссэн боловч тус яамны зүгээс одоогоор ямар ч мэдээлэл байхгүй гэсэн хариу өгсөн байна.Гэхдээ Хойд Солонгосын цэргийнхэн дараахь мэдэгдлийг хийснийг ВВС агентлаг уламжилсан байна. " Өмнөд Солонгосын дайснууд бидний удаа дараагийн анхааруулгыг үл хайхран Ёнпёонг арлын орчмын тэнгисийн нутаг дэвсгэр рүү их буугаар гал нээн өдөөн хатгалга үйлдлээ. Хэрэв Өмнөдийн дайснууд бидний тэнгисийн нутаг дэвсгэрээс сөөм төдийг ч булаан эзлэхийг оролдох аваас бид ямар ч эргэлзээгүйгээр давшилтаа үргэлжлүүлэх болно" хэмээн уг мэдэгдэлд дурдсан байна.***Тодруулга: Шар тэнгист орших Өмнөд Солонгосын Тэ - Ёнпхёндо, Со - Ёнпхёндо, Пэннёндо, Тэ - Чхондо болон Со - Чхондо гэсэн таван арал нь 1953 оны гал зогсоох хэлэлцээрийн дагуу тогтоосон 38-р өргөрөгөөс нэлээд зайтай оршдог байна. Эдгээр арлын орчимд нэг бус удаа зөрчилдөөн, буудалцаан болж байжээ. Энэ оны гуравдугаар сарын 26 - нд Ёнпхёндо арлын ойролцоо явж байсан Өмнөд Солонгосын " Чхонан" гэдэг харуулын хөлөг онгоцыг Хойд Солонгосын тал торпедоор буудан живүүлсний улмаас 46 цэрэг амь үрэгджээ.

Monday, September 27, 2010

Нострадамус: Хүний хувь заяаг өөрчлөх боломжгүй

Нострадамус хүн бол үйлийн үрийн тоглоом, зурхайн төөрөгт заяагдсан түүний хувь заяаг хэзээ ч юу ч өөрчилж чадахгүй хэмээн үзэж байлаа. Суут ирээдүйг айлтгагч XX зууны тухай бадаг шүлэгтээ
Хорьдугаар зуун аюумшигтай агаад хэрцгий
Хоёр дайн дэгдэж, боолчуудын засаглал тогтоно
Шинжлэхүй ухааныг галдан шатаагаад
Шүтлэг, сүжиг ч үгүй бурхадаа зална гэж бичсэн билээ. М.Нострадамус Туркууд Венийг бүслэн хаах, португальчууд Японыг нээж олох, Францууд Канадыг нээх, Григорийн хуанлид орох, цахиур буу зохион бүтээх, Г.Галилейн сургаал, термометрийг зохион бүтээх, англичууд Австралийг нээх, П.Ползуновын гуурын машин, АНУ тусгаар тогтнох, агаарын бөмбөлгийг зохион бүтээх, Францын хувьсгал, цахилгааныг нээх, Наполеон Оросод ялагдах ба Москва шатах, анхны төмөр замыг барьж байгуулах, цахйлгаан мэдээ дамжуулах аргыг нээх, Маркс Энгельсийн шинэ философи бий болох, Австри-Италийн хооронд үүсэх дайнууд, динамикийг зохион бүтээх, Сүэцийн сувгийг байгуулах, цахилгаан чийдэнг зохион бүтээх, телефон утас, рентген туяаг нээх, ах дүү Райт анхны нисэх онгоц бүтээх, химийн зэвсэг бий болох, Балканы дайн, Панамын сувгийг байгуулах, Оросын октябрь сарын хувьсгалт эргэлт, телевиз бий болох, Ч.Линдберг Атлантын далайг туулан нисэх, анхны дуутай кино, их эдийн засаг уналтанд орох, Германд үндэсний социалистууд засгийн эрхэнд орох ба Гитлер гарч ирэх, Испанид иргэний дайн дэгдэх, дэлхийн 2-р дайн эхлэх, атомын бөмбөг бүтээх, сансарт анх хүн нисэх, Америкчууд анх удаа саран дээр буух зэрэг үйл явдлыг урьдчилан хэлсэн юм. Нострадамус XX зуунд сансрын ертөнцөөс өндөр хөгжсөн оюунтай амьтан үзэгдэх болно. Цаг хугацаа өөрчлөгдөх ба сансар руу хиймэл дагуул байн байн хөөргөх хийгээд шинэ өвчтөнүүд гарах/ спид/, хорт хавдарын эсрэг эс нээх, хар нүүрсний эрчим /хүчийг-Цагаан /атом/-аар солихыг ч урьдчилан айлдсан нь үнэхээр гайхамшигтай зөн совинтой хүн байсныг бидэнд өгүүлдэг юм. Энэ суут алсыг нэвт тольдон харагч манай зууны техникийн нээлтүүд, усан доогуур шумбах завь, нисэх онгой, устөрөгчийн бөмбөгийг ч үзэж харж байсан төдийгүй дэлхийн улс төрийн тавцан дээр генерал де Голль Франко, Лөнин, Сталин, Гитлер, Муссолин нар гарч ирэхийг мэдэж байжээ. Ирээдүйгээ мэдсэнээр бид газар дэлхийгээс заяасан үүрэг тавилангаа өөрийнхөө боломжоор хэрэгжүүлэх, хамгийн оновчтой замыг сонгож чадна. Ер хүний амьдралын төрсөн өдрийн төөрөг нь урьдаас шийдвэрлэчихдэг байхад нөгөө талд хувь хүний оролцоо байдаг. Байгаль дахь үйл явцууд ч хүмүүсийн амьдрал ч тэр гаригуудын хөдөлгөөн ч тэр сансрын хуулинд л захирагддаг. Сансрын гол хууль бол бүхний төлөө нэгдсэн нэгдмэлийн хууль, зохицлын хууль мөн. Энэ хуулийн дагуу ертөнц үе үе шинэчлэлтэд орж байна. Тодорхой үе шатуудад чанарын дэвшил болдог бөгөөд дараа нь бүгдийг эргээд урьдынхаасаа илүү өндөр түвшинд давтдаг. Соёл иргэншил хэдий чинээ өндөр байх тутам сансрын хууль төдий чинээ зохицох ёстой. XXI зууны их хямрал бол сансрын обьектив мөчлөгтэй холбоотой, хүн төрөлхтний хувьд аймшигт довтолгооны цаг юм. Хүн төрөлхтөн одоо хоёр аугаа их үеийн уулзвар дээр зогсож байна. Дэлхийн шинэчлэлт 2003 онд эхлэх үед матрын ордны эрин өөрийн эрхээ эдлэх бөгөөд тэр цагт соёл иргэншлийн хөгжлийн шинэ төлөв хандлага, тодорхойлогдоно. Шинэ эринд бэлтгэх хэрэг явдал 200 гаруй жилийн туршид үргэлжилнэ. Байгалийн хэлхээ холбоо үй олноор эвдэрч гажсан, хувьслын мухардмал, бүтэлгүй салаа мөчрүүдтэй тулгарч ирнэ. Үүний буруутан нь оюунаас урьд шинжлэх ухаан техникийн дэвшил мөн. Дэлхийн түүхийн хурд мушгиу замаар хөдөлсөн учир хүн төрөлхтөн явсаар өлгий дээрээ эргэж ирэх ёстой.Гэв.ч загасны шинэ оронд шилжихийн өмнө учир явдал юу боловч дуусч таарна. 2003-2008 онууд бол сансрын орчлон анхдугаар үеийн төгсгөл, хоёр дахь аугаа их цаггүй эриний эхлэлтийн жилүүд. Амьд байгалийн мэдээллийн тооны хуримтлал хязгаартаа хүрнэ. Дараалсан хэмнэлүүд нь хүмүүсийг хүчтэй өөрчилнө. Амьд байгальд ч хүнд ч төрөл зүйлийн асар их дотоодын гэнэтийн хувьсамж их хурдасгалтай явагдаж, ургамал амьтан хүний амин хэмнэлийн гэдэс дотор бий болно, Нострадамус зөгнөхдөө “Хүн төрөлхтөн бурхдыг орлуулсан төмөр тоглоомонд дур татагдана. Төмөр шувуудын хархиралдаан огторгуйг дүүргэнэ. Тэдгээрийн тусламжтайгаар хүмүүс алс зайнаас ярилцах, бие биенээ харж чадах гайхамшигт толинууд зохион бүтээнэ. Газар уснаар явагч бүхээгт төмөр тэрэгнүүд дэлхийг аалзны шүлс шиг хучсан төмөр тороор хэрнэ. Чөтгөрийн гол хийгээд уураар амилж, хөдөлдөг төмөр завинууд бий болно. Олон од дурангийн хараагаар нээгдэнэ. Төмөр тоглоом хэдийн чинээ олон болох тутам, төдий чинээ олон дайн дэгдэж, хүн төрөлхтөн улам задран бутарч улмаар хэмжээгүй их хаанчлалын хараат болно. Хүмүүс байгалиас улам хөндийрөн холдохын хэрээр байгаль тэднээс аймшигт өс хонзон авч эхэлнэ. Агаар газар бохирдож, зарим далай тэнгис сөнөж, нуурууд намаг болно” гэж XX зууныг тодорхойлжээ. Хүн улам их техникийн барьцаа, машины боол болон хувирч байна. Техник хэрэгсэлийг хүмүүст хор хөнөөлтэй, туйлын аюултайгаар ашиглах боллоо. Бид XX зуунд дарангуйлагч дэглэмийн өмнө аимшигт шулмын үзэл суртлын өмнө ямар ч хамгаалалтгүй болсон юм. Бидний амьдран буй цаг бол эртний зурхайчдынхаар 2.5-3000 жилийн тэртээ үеийг тооцохгүйгээр өнгөрсөн үетэй адилтгахын аргагүй давтагдашгүй хосгүй эрин юм аа. Кармын хуулийн ёсоор бол төрөхөөс эхлээд хүний хувь заяа хэрхэн шийдэгдэх нь түүний урьд өмнөх төрлөөс шалтгаалдаг. Хүний амьдралын агшин бүр нь хяналтанд байдаг бөгөөд одоо юм уу ирээдүйн амьдралд нь тодорхой уршиг дагаварууд байх юм. Хүний сайн, муу заяа нь түүний урд насандаа хийсэн үйлийн үр юм. Хүн бол ганцхан удаа төрдөггүй, үхэх амьдрах байдал нь ямар хүүхдүүдтэй байх зэрэг олон зүйл түүнийг урд насны хийсэн нүгэл хилэнцийн өр төлөөс болох аж. Зуун хувь хүчин төгөлдөр байгаа Кармын хуульд хүмүүс хэрхэн амьдрах хийгээд хэрхэн үхэх нь хойд насандаа нөлөөлөх ба урьд төрөлдөө аминдаа хэтэрхий ихийг хураавал, хүний гарт үхэхийн цондон ба үхэл хагацалыг төдий чинээ амсах болно хэмээн бичсэн байдаг. Ийм учраас хүмүүс өөрийн төрөлтэйгээ ойролцоо үхдэг байна. Карма нь хүний оюун ухааныг физикийн шинж бүрхүүлтэй болгон сэргээдэг. Дэлхий бол сансрын хүчтэй харилцан холбоотой нэгдмэл бүтэн амьд организм юм. Хүнчлэх зарчмаар бол манай гаригийн янз бүрийн газар нутаг нь хүн төрөлхтний тулд хүний биеийн чухал эрхтний амьдралтай адил омцгой үүргүүд хүлээсэн байдаг. 2003 онд аугаа их хятадын засаглалыч эрин эхэлнэ. Загасны эринээс ялгаатай нь матарын эринд эмэгтэй хүн асар.их үүрэг гүйцэтгэнэ. Эмэгтэйчүүд бас хамгийн их нарийн зохион байгуулалт бүхий мөн чанартай. Цаашид тэд л соёл иргэншлийг дэлгэрүүлнэ: Тэд аль ч эринд ялангуяа эргэлтийн үед соёл иргэншлийн үзэл санааг авч явах үүрэг өөр дээрээ эмэгтэйчүүд авдаг хариуцдаг болохоор ямар ч нөхцөл байдлын үед тэд сансартай холбоо тасалдаггүй юм. XXI зуунд шинэ эхийн эрхт ёс эхэлнэ. Орос болоод дорнодод хэд хэдэн аугаа их хатан гарч ирнэ. Хатдын нэгнийх нь засаглалын шувтаргаар шинэ их галавын аюул болно. Нострадамус 2032 онд Англи, Голланд, Дани, Финляндын нутгийн хэсэг бусад орны эрэг хавийг үер аажим эхэлж 2050-2060 он хүртэл үргэлжлээд татарна гэж зөгнөн хэлсэн юм. Эмэгтэйчүүдийн засаглалын эрин 2003-2032 он хүртэл, дараа нь 2014-оос үргэлжлэх юм. Нострадамусынхаар 2023 онд дэлхий өөрийнхөө тойрог замаасаа сална. Матрын эрин эхэлсний дараагийн зуун жилд бүх амьд амьтныг гэрэл харанхуй нөмрөн ирнэ. Амьдралын шинэ хэлбэрүүд үзэгдэнэ. Дэлхийн туйлууд өөрчлөгдөнө. Ойрын хоёр мянган жилийн туршид дэлхийн нэг хагас нь энхтайван, нөгөө хагас нь дайны/өмнөд тал бөмбөрцөг/ талд бүрэн хуваагдах ёстой бөгөөд энд амьтан хүн, ургамлын хооронд янз бүрийн аймшигт байлдаан болно. Тэгээд энд одой хүмүүс эрэмдэгчүүл, шинэ махчин сармагчин, цус булингартсан үхээнц амьтад бие биенээ залгигч, ургамлын цус сорогч, нохойрхуу хэмжээтэй нисдэг шавьжууд бий болно. Хүмүүс хийгээд амьтад аажмаар бөмбөрцөгийн нэгээс нөгөв тал руу нүүдэллэж, тэнгэрээс гал чулуу ойсны улмаас хүнс тэжээл хүрэлцэхгүй болно. Өлсгөлөн нь зэрлэг махчин байдалд хүргэнэ. Аймшигт сүүлт одны ойртохыг мэдээд, гаргүй могойрхуу маягийн хүхэд төрнө. Өмнөд тал бөмбөрцөгт дэлхийг аажим тонон дээрэмдэх, аюул төвлөрнө. Хүмүүсийн дотоод ертөнцөөс шалтгаалан тэд “дээд” “доод” / сармагчин маягийн/-д хуваагдана. Харин хойт тал бөмбөрцөг /Орос, Дорнод, Энэтхэг, Хятад/-т алтан зуун бол ном. Манай орны газар нутгаас шударга ёсны хаант төр эхэлнэ. 2170 онд их ган ганчиг болно. Хүн төрөлхтөн өөр гариг руу нүүдэл хайж эхэлнэ. 2170-2250 онд дэлхий даяар аймшигт эргэлтүүд болно. 3797 онд Нострадамусынхаар ертөнцийн төгсгөл ирнэ хэмээн зөгнөсөн байдаг.

Вангагийн зөгнөл


Нострадоумаас дутахгүй нэр хүндтэй урьдчилж тааж зөгнөж хэлсэн нь байндаа найдвартай тусдаг хэмээх үзмэрч Ванга (Вангелия Пандева Гуштерова) 1911 оны энэ өдөр мэндэлжээ.

12 насандаа золгүй явдлаас болж ертөнцийг харах мэлмийгээ алдсан Ванга аажимдаа бусдын аж амьдралыг урьдчилан харах авьяастай болж эхэлсэн гэдэг. Дэлхийн II дайнд мордсон тосгоныхоо хүмүүсийн хүүхдүүдээс хэн нь амьд ирэх, аль нь дайны галд үрэгдэх вэ гэдгийг зуун хувийн үнэнтэйгээр хэлж байсан гэнэ. Зөгнөж хэлсэн бүхэн нь үнэнтэй нийцэх болсон Ванга эмгэнийг Болгарын Засгийн газар тусгай хамгаалалтад авч төрийн албан хаагч хэмээн үзэж байжээ. Тэрбээр өөрийн үзэж буй хүнээ ямар өвчин эмгэгтэй вэ, яаж, хаана эмчлүүлэх хэрэгтэй вэ гэдгийг түвэггүйхэн хэлдэг байсан тул үзүүлэх гэсэн хүмүүсийн оочер дугаар Болгарын жижигхэн тосгоныг хэд ороох хэмжээнд хүрдэг байсан гэнэм. Үзмэрч Ванга өөрийнхөө тааж хэлсэн ёсоороо 1996 оны наймдугаар сарын 11-нд хорвоог орхижээ.

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ 2008.

Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.
2010. Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Хэвийн эхлэх боловч цөмийн болон химийн зэвсэг хэрэглэнэ.
2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал үлдэхгүй. Дараа нь амьд үлдсэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн эхлүүлнэ.
2014. Ихэнх хүмүүс вдээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө. 2016. Европ бараг хүнгүй болно.
2018. Хятад дэлхийн шинэ их гүрэн болно.
2023. Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно
2025. Европ мөн л хүн ам багатай байна.
2028. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бүтээнэ. Магадгүй энэ нь хяналтын халуун цөмийн урвал байх. Өлсгөлөнг аажмаар давна. Нисгэгчтэй сансрын хөлөг Сугар руу ниснэ.
2033. Туйлуудын мөс хайлна. Дэлхийн далайн төвшин дээшилнэ.
2043. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалынхан удирдах болно.
2046. Ямар ч эрхтнийг ургуулна. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн сайн аргуудын нэг болно.
2066. АНУ лалын Римд довтлох үедээ шинэ хэлбэрийн цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хүйтэрнэ.
2076. Ангигүй нийгэм /коммунист/ тоггоно. 2084. Байгаль сэргэнэ. 2088. Шинэ өвчин-хэдхэн хоромд /секундэд/ хөгширнө.й
2097. Хурдан хөгшрөлтийг ялна.
2100. Хиймэл нар Дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.
2111. Хүмүүс киборг /амьд робот/ болцгооно.
2123. Бага улсуудын хооронд дайн гарна. Их гүрнүүд оролцохгүй.
2125. Унгарт сансраас дохио хүлээж авна /Хүмүүс ахиад л бүгд Вангаг дурсан санах болно/.
2130. Усан дор амьдарч эхэлнэ /харь гарагийнхны зөвлөгөөний тусламжгайгаар/.
2164. Амьтдыг хагас хүнд хувиргана.
2167. Шинэ шашин үүснэ.
2170. Их ган болно. 2183.
Ангарагт нүүж суурьшсан хүмүүс цөмийн зэвсэггэй их гүрэн болж, Дэлхийгээс тусгаар тогтнол шаардана.
2187. Хоёр том галт уул дэлбэрэхийг зогсоож чадна.
2195. Далай тэнгаст суурыпигсад эрчим хүч, хүнсээр бүрэн хангагдана.
2196. Азийнхан болон европчууд бүрэн холилдоно.
2201. Наран дээрх халуун цөмийн ажиллагаа удааширна. Хүйтэрнэ.
2221. Хүн төрөлхтөн дэлхийн бус амьдрал хайх эрэддээ ямар нэгэн аймшигтай юмтай холбоо тогтооно.
2256. Сансрын хөлөг Дэлхийд шинэ аймшигтай өвчин авчирна.
2262. Гарагуудьш тойрог зам аажмаар өөрчлөгдөнө. Ангарагт сүүлт од заналхийлнэ.
2271. Өөрчлөгдсөн физикийн тогтмолуудыг шинээр тооцоолно.
2273. Шар, цагаан, хар арьстнууд холилдоно. Арьсны шинэ өнгө бий болно.
2279. Хоосноос эрчим хүч гаргаж авна.
2288. Цаг хугацаанд аялна. Харь гарагийнхантай шинээр холбоо тогтооно.
2291. Нар хөрч эхэлнэ. Түүнийг асаах оролдлого хийнэ.
2296. Наран дээр хүчтэй дэлбэрэлт болно. Газрын татах хүч өөрчлөгдөнө. Хуучин сансрын станцууд, хиймэл дагуулууд дэлхийд унаж эхэлнэ.
2299. Францад лалын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.
2302. Шинэ чухал хуулиуд. Огторгуй ертөнцийн нууцыг нээнэ.
2304. Сарны нууцыг тайлна.
2341. Сансраас дэлхий рүү ямар нэг аймшигтай юм дөхөж байна.
2354. Хйймэл нарнуудын нэгэнд гарсан осол ган авчирна.
2371. Агуу их өлсгөлөн болно. 2378. Шинэ хурдан өсч буй арьстан.
2480. Хоёр хиймэл нар мөргөлдөнө. Дэлхий харуй бүрийд автана.
3005. Ангарагт дайн гарна. Гарагуудын тойрог зам зөрчилдөнө.
3010. Сүүлт од Сарыг мөргөнө. Дэлхийн эргэн тойронд чулуу, тоосон бүс бий болно. 3797. Энэ цаг болоход дэлхий дээрх амьд бүхэн үхэх боловч хүн төрөлхтөн өөр одны системд Шинэ амьдралын суурийг тавьж чадсан байна.

Tuesday, September 21, 2010

Алдарт зөнч НОСТРАДАМУС


Францын өмнөд хэсгийн Сен-Реми гэдэг бяцхан хотын нэгэн нотариатчийн гэр бүлд 1503 онд нэгэн хөвгүүн мэндэлсэн нь асар их зөн совин бүхий дөрвөн мертүүдээрээ дэлхийн сая сая хүнийг өөртөө хошууруулан дуудсаар байгаа аугаа их зөнч мэргэн, сэтгэгч, эмч Мишель Ностродамус байжээ.

Тэрбээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн зангарагтай үйл явдалуудыг 3797 он хүртэл зөгнөсөн нь өдгөө ч биелэлээ олсоор байгаа нь Нострадамус судлалыг шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэхэд хүргэжээ.

Нострадамусын хүн төрөлхтөнд бичиж үлдээсэн центурий хэмээх дөрвөн мөртүүдийнх нь эмхтгэл 400 гаруй жилийн турш орон орны хэл дээр тасралтгүй хэвлэгдсээр байгаа цөөн хэдэн номны нэг билээ.

Суут зөнгүүд нь шил шилээ даган биелэсээр байгаа гэгээрлийн хутгийг олсон их зөнчийг бурхан энэ хорвоо дэлхийн хүмүүсийн дунд 63-н жил амьдруулжээ.

Түүний гэр бүлийнхэний дотор Нотр-Дам гэдэг овог байсан нь бас маргаангүй аж.

Өвөг эцэг нь хүүгийнхээ боловсролд онцгой анхаарч тоо, зурхайн ухаан, эртний Иврей болон Грек хэл зааж сургажээ. Мишель 20 нас хүрээгүй байхдаа философи судалж, дэлхий нарыг тойрон эргэдэг тухай онолыг илэрхий дэмжиж байжээ. Тэгээд Монпельегийн их сургуульд суралцсан байгаа юм.

Тэнд анагаах ухаан судалж, тахалд нэрвэгдсэн өвчтөнүүдэд тусалж, эрдмийн зэрэг горилохоор болжээ. Тэнхмийн профессорууд түүнийг жаахан таагүйхэн угтсан ч оюунлаг сэтгэлгээнд нь найр тавихаас өөр аргагүйд хүрч бүгд хүлээн зөвшөөрчээ.

Мишель ийнхүү сургуульдаа үлдэн багшилж байсан хэдий ч зөнч, сониуч зан нь түүнийг зүгээр суулгасангүй.

Тэр нь юу вэ гэхээр Ностродамус хэд хэдэн эмийн жор бэлтгэж өвчтөнүүдээ ургамлын гаралтай эмээр эмчлэхийг илvvд vздэг байжээ.

Нострадамус алдарт яруу найрагч Жюль Сезор Скалигерээс захидал хvлээн авах хvртлээ тахалд нэрвэгдэгсдэд тусалсаар л байжээ.

Скалигер бол Европын тэргvvний сэтгэгч, философич, яруу найрагч, утга зохолын нэрт шvvмжлэгч байж.

Тэрээр залуу эмчийг Ажан хотдоо урьж, Нострадамус ч тэндээ суурьшихаар vлдсэн байна. Энэ vеэс л яруу найрагчийн нөлөө залуу эмчид тусч, хожмийн алдарт зөгнөлvvдээ дөрвөн мөртөөр шvлэглэн vлдээх болсон байна.

Ажил нь бvтэмжтэй байж, ашиг орлого нь нэмэгдсэн байна. Адриет Де Лужежак гэдэг эмэгтэйтэй гэрлэж, хоёр хvvхдийн эцэг болжээ.

Гэвч тvvний аз жаргал удаан vргэлжилсэнгvй. Ажаныг тахал дайрч, эхнэр хvvхдvvд нь нэрвэгджээ. Ингэхэд эмчийн нэр хvнд унаж, эхнэр, хvvхдvvдээ аварч чадаагvй байж, яаж биднийг аврах вэ гэлцэх болжээ.

Энэ vед тvvний амьдралын хамгийн хvнд хэцvv vе байжээ. Тэрээр Скалигерт муудаж, талийгаач эхнэрийнх нь хамаатанууд хvvхнийхээ инжийг буцаан авахаар шvvхэд өгсөн байна. Гэвч зовлон vvгээр дууссангvй.

Аргагvй эрхэнд Ажанаас сэмхэн гарч, Лотаринг, Нидерланд, Итали хvртэл бадарчлан явжээ.

Чухам тэр vеэс л Нострадамусын рид гэгээн тодорч, билгийн мэлмий нь нээгдсэн болов уу гэж зарим судлаачид vздэг юм билээ.

1547 онд Салон – Де – Кро хотод Анн Пон сар Жемейтэй гэрлэж, эхнэр нь тvvнд гурван хvv, гурван охин төрvvлж өгчээ. 1550 оноос жил бvр дэлгэрэнгvй зурхай бичиж хэвлvvлэх болжээ.

Тэгээд яг 1555 онд “Мишель Ностродамусын зөн билгvvд” хэмээх 400 очим 4-н мөрт бvхий анхны номоо хэвлvvлжээ.

Ном гарсан даруйдаа л олны анхаарлыг татаж, хvмvvс гар дамжуулан унших болсон ч Ностродамусыг зарим нь галзуу солиотой гэцгээж байжээ.

Харин дөрвөн жилийн дараа буюу 1559 онд Францийн хаан II Генрихийн золгvй vхлийн яг таг зөгнөж хэлсэн нь батлагдмагц Ностродамусыг ер бусын хvн болохыг нийтээр хvлээн зөвшөөрсөн гэдэг.

Гитлерийн vхлийг урьдчилан хэлсэн vзмэрч ВОЛЬФМЕССИНГ


Тэрбээр бvр 1937 онд фашизм хэзээ ялагдаж, Гитлер хэрхэн амиа хорлох он сарыг яг таг хэлж байлаа. Мєн Таганскийн шоронгоос ямар ч нэвтрэх бичиггvй хэрнээ саадгvй гарч, Тєв банкнаас хов хоосон цаас vзvvлээд л 100 мянган рубль авч байсан нэгэн юм.


Вольф Мессинг єнгєрсєн зууны эхэн vед тєрж, аугаа их "дарангуйлагчдын эринийг" туулаад атом, сансрын зуунд бас амьдарч байсан хvн билээ. Вольф нь дэлхийн нэгдvгээр дайн эхлэхэд тvvнийг єдєєгсдийн дотор байж, хоёрдугаар дайн эхлэхэд анх гал дvрэлзсэн газар нь амьдарч байлаа. Харин ялалтын баярыг нь ялалт байгуулсан орны нутагт угтсан. Тэр дэлхийн бараг бух орны нийслэлээр ёслол тєгєлдєр аялсныхаа дараа тєрєлх Варшавдаа ирлээ. Мєн энэхvv агуу их vзмэрчтэй уулзахыг ерєнхийлєгч, банкны эзэн, алан хядагчид, галзуучууд, мянга мянган энгийн иргэд эцсийн найдлага болгон хvсдэг байсан.

Аймшигт хэмээн нэрлэж болох 1937 он гараад байв. Германы цэргийн машин улам эрч хvчтэй эргэх болж, Рейныг эзлэн, Австри, Чехословакийг эрхэндээ оруулах аюул нємєрч эхэллээ. Харин энэ vед ЗХУ-д єєрсдийгєє хядах цуст махны машин мєн л хvчээ аван эргэж байсан юм. Тэд зайлшгvй дайны босгон дээр армийнхаа шилдэг дарга нарыг устгаж, Сталины элч, худалдааны тєлєєлєгч Канделаки Берлинд Гитлерийн сайд Шахттай нууц хэлэлцээр хийж байлаа. Энэ vед хоёр дарангуйлагч Европыг хэрхэн хувааж авах талаар эхнийхээ тохиролцоог хийж байсан юм.

Тэр зун Варшавынхны сэтгэлд ямар бодол эргэлдэж ассаныг таахад тун амархан байв. Нэгэнтээ тєв театрыг нь хvмvvс пиг дvvртэл суун "Дайн гарах уу? Тэр Польшийн хувь заяаг хэлэх болов уу? Гитлер хаашаа довтлох бол? Сталин ямар арга хэмжээ авах вэ?" гэсэн асуултад хариу хvсч, олон арван хvн гудамжинд зогсон хvлээж байлаа.

Энэ єдєр Мессинг танхимыг тун онцгой мэдэрч байлаа. Тэрбээр бусдын бодлыг таах юм уу, эсвэл хэн нэгний нуусан тамхины хайрцгийг олох зэрэг vзvvлбэр заншил мэт болсон єнєєдєр хэнд ч таалагдахгvй гэдгийг мэдрэв.

Тэр хvмvvст ойртон ирж байгаа гай гамшгийн талаар хэзээ ч ярьдаггvй нэгэн. Гэвч зааланд суух хvмvvсийг хараад л тvvнээс юу хvсч байгааг шууд мэдрээд эхэлдэг ажээ.

Тэд vлдсэн жаахан ч гэсэн хугацааг амар тайван амьдраг хэмээн бодохдоо гал дєлєнд автсан хот тосгодыг хардаг ч хэлдэггvй байв. Мєн дайн гарцаагvй гарна гэдгийг сайн мэддэг байсан юм.

“Польш германчуудад эзлэгдэнэ. Гэхдээ vvнийхээ дараа Гитлер яах нь тодорхойгvй байна. Тэр дорно уу, эсвэл єрнє зvг рvv дайтах уу гэдгээ шийдээгvй байна. Хэрвээ Гитлер ЗХУ-д довтлох юм бол Герман бут цохигдоно” хэмээгээд духаараа нэг бурзайх хєлсийг арчсанаа, “1945 он бол Гитлер болон тvvний дэглэм устах жил байна” хэмээн бараг нэг амьсгаагаар хэллээ.

Маргааш нь тvvний ийнхvv таамаглан хэлснийг Польшийн бараг бvх сонин нийтэлсэн байв. Vvнийг нь гадаадын хэвлэлvvд тун ч овжноор шvvрэн авч дамжуулан нийтэлсэн бєгєєд гагцхvv Зєвлєлтийн сонин, сэтгvvлvvд л ганц ч vг дуугарсангvй.

Ингэх шалтгаан Зєвлєлтийнхєнд байсан. Нэгдvгээрт аливаа илбэ, зурхай, vзмэр зурлагад итгэх ёсгvй байв. Хоёрдугаарт Рейхын удирдагчийн талаар тун илэн далангvй дуугарсан байсан тул энэ удаа дуугvй суусан нь дээр гэж vзжээ. Тэр vед Геббельс, Герингийг яаж л бол яаж шоглон зурж болдог байсан бєгєєд харин Гитлерийг огт оролддоггvй байсан билээ. Ерєнхийдєє Литвинов єрнєдийн ардчилалтай хамтын аюулгvй байдлын талаар ярилцаж байсан тэр vед Дотоод явдлын яамны ардын комиссариатын газрынхан гестапотай тун муугvй харьцаа тогтоосон юм.

Харин энэ завсар уг сонинуудын хайчилбарууд тэртэй тэргvй нэлээд зузаан болоод байсан Мессингийн хавтас хэрэгт бєєнєєрєє vдэгдэж Рейнхард Гейдрихийн аюулаас хамгаалах албаны архивт ороод байв.

Мессинг энэхvv шуугиан тарьсан зєгнєлєє хэлэхээс нэлээд хэдэн жилийн ємнє "Польш vндэстнvvдийн эцэг" гэгддэг байсан Юзеф Пильсудскийтэй хоёр ч удаа уулзаж байжээ. Тэрбээр анх 1924 онд дээдсийн хvрээнийхний нэгэн хvлээн авалт дээр уригдан очихдоо анх Пильсудскийтэй нvvр учирсан бєгєєд нуусан тамхины хайрцаг зэргииг олж алга ташилтаар шагнуулахын хамт тун ойртон танилцсан байна. Хожим Пильсудский тvvнийг албан єрєєндєє хvлээн аваад тун хэвийн гэмээр хvсэлт тавьсан агаад энэ талаар Мессинг дурсах тун дургvй. Хожим Зєвлєлтийн ногоон малгайтнууд тvvнд Пильсудский ямар хvсэлт тавьж байсан талаар эрvvдэн асууж байжээ.

Ингэхэд хvний оюундаа бодсоныг тааж, урьдчилан мэддэг зєнчид тvvнд хэзээ бий болов оо гэсэн асуулт зvй ёсоор тавигддаг юм. Тэрбээр єєрийнхєє энэхvv vзэж хардаг чадварыг бvр дэлхийн нэгдvгээр дайны ємнєхєн мэдсэн аж. Варшавын дэргэдэх Гора-Калевария хэмээх еврейн суурингаас гаралтай хувцас муу, єлсгєлєн жаал аз жаргал гэгчийг энэхvv уудам хорвоогоос олж vзэхээр алсын аянд гарчээ. Ингээд эхний таарсан буудал дээрээс нэгэн вагонд суун таг унтаад сэртэл кайзер Вильгельмийн цуст дайнд бэлтгэж асан Герман орохоор явж байжээ.

Познань орохын ємнєхєн тасалбар шалгалаа. Мессинг галт тэрэгний лангуурхуу юмны ард нуугдан сууж байтал шалгагч дєхєж ирээд тасалбараа шалгуулахыг тушаав. Айж сандарсан тэрбээр шалан дээр сандлын хажууд хэвтэж байсан сонины тасархайг шvvрч аван тvvний зvг сарвайж, аман дотроо энэ цаас тасалбар болон тvvнд харагдаасай хэмээн залбирч суужээ. Гэтэл уг цаасыг авсан шалгагч хэсэг тойруулж харснаа цоолдог багажиндаа хийн дарснаа, "чи тасалбартай байж юунд лангууны ард нуугдсан юм бэ. Тэнд суудал байна шvv дээ. Одоо хоёрхон цаг давхиад Берлин орно" гэсэн vг сонсох нь тэр.

Бяцхан Вольф ийнхvv сая л Герман руу явж байгааг мэдлээ. Энд ирээд єлсєж, ядрахын туйлыг vзэж, нэгэнтээ ухаан алдан унаад эмнэлэгт хvргэгдсэн бєгєєд харин азаар ирээдvйд тvvний онцгой чадварыг нээсэн сэтгэл судлаач, профессор Абелийн гар дээр очсон байна. Тvvний ийнхvv аливаа зvйлийг гайхалтай таах чанарыг концерт дэглээч Цельмейстер, Вангерпардены варьете, Бушийн циркт vзvvлэн нєгєє муу ядуу Мессинг мєнгєтэй, нэртэй тєртэй нэгэн боллоо.

Ийнхvv алдар хvндийн шатаар цааш авирах ажилд нь дайн саад болсон юм. Тэр vед Мессинг дєнгєж 15 нас хvрээд байлаа.
Тэрбээр хожим дэлхийн шинжлэх ухааны сорууд болох Альберт Эйнштейн, Зигмунд Фрейд нартай уулзаж, бараг бvх тивээр аялан тоглолт хийсэн юм. Гэхдээ эдгээрээс хамгийн онцолмоор уулзалт нь Гитлерийн Vзмэрч асан Эрик Ян Ганнусентэй танилцсан явдал байв. Тэрбээр эхлээд зориуд бэлтгэсэн хvн дээр ажиллан алга ташилтаар биеэ халаасныхаа дараа ховсдох vзvvлбэрээ жинхэнээр хийдэг байжээ. Харин Мессинг хожим тvvнийг Гитлерийн vзмэрч болно гэдгийг мэдэж байсан эсэхийг таахын арга єнєєдєр vгvй билээ.

Польш нууц гэрээний дагуу германчуудад эзлэгдлээ. Мессинг нэгэн махны худалдагчийн байрны хонгилд нуугдав. СД-ийн нууц туршуулууд тvvнийг газар сайгvй хайн барьж єгсєн хvнийг 200 мянган рейхсмаркаар шагнана гэсэн зар тараалаа. Мєн тvvний тєрєл тєрєгсдийг баривчлан авч аль эрт Майданекийн бєєнєєр хорих лагерь руу илгээсэн байв.

Мессинг нэгэнтээ цэвэр агаар амьсгалахаар гадагшаа гартал тас хар дvрэмт хувцас бvхий офицертэй улаан халз тулгарч орхижээ.
-Чи юу хийдэг хvн байна хэмээн тvvний урт vснээс татан асуулаа
-Зураач хэмээн Мессинг хэлтэл офицер, "Чи битгий худлаа яриад бай" хэмээн заналтайхан єгvvлэх зуураа энгэрийнхээ халааснаас дєрєв нугалсан цаас гарган дэлгэж харснаа,
-Чи нєгєє фюрерийн vхэх єдрийг хэлсэн новш мєн шив дээ гээд улаан нvvр рvv нь ганц цохин унагажээ. Мессинг ч булга vсэрсэн шvднvvдээ цустай шvлсний хамт гадагш нь нулимлаа.

Мессингийг цагдаагийн хэсэг дээр аваачин нэг єрєєнд оруулаад тvгжиж орхив. Вольф бvх л ухаан санаагаа тєвлєрvvлэн ховсдоод харуулуудыг єєр дээрээ ээлж дараалуулан авчирлаа. Ингээд тэднийг єєрийн мэдэлгvй тонгойх vед нь аажимхан босоод хаалгыг нь онгойлгон гарчээ.

Тvvнийг хэсэг хvн хил давуулж єгєв. Єєрєєр хэлбэл, нэг муу завирхуу юмаар Буг голыг гатлуулсан юм. Харин аравдугаар сарын тэрхvv жихvvн єдєр фашизмаас зугатаасан мянга мянган дvрвэгч ах дvv Зєвлєлтийн улаан туган доор орсноор авралынхаа одтой золгож байна уу, vгvй юу гэдгийг Вольф мэдсэн болов уу гэсэн асуулт зvй ёсоор гардаг.

Ногоон малгайтнууд тvvнийг тун ч ширvvн байцаалаа. Тэрбээр хvний "Бодлыг таадаг" мэргэжилтэй хэмээн vнэнээ хэлэв. Энэ vгийг сонсоод уурлах нэгэн ч байх, инээх нэгэн ч тааралдах. Гэвч бvгд л, "За тэгвэл би юу бодож байна" хэмээн асууна. Ингээд яг таг хариулт авсныхаа дараа тавлаж зогссон хvний уруул дээрээс инээмсэглэл нь хоромхон зуур арилж, уурлаж байсан нэгний царайд айдас хvйдэс тодорч байв. Тvvнийг маш хурдан буцааж тvгжээд л дарга нартаа илтгэхээр харайлдана. Ингээд л тvvнийг дэслэгчээс хурандаагаа хvртэл дамжуулан шалгах агаад Мессинг хэмээх эрийг хэн нь ч анзаарахгvй байлаа. Харин тvvний ер бусын яриаг сонсоод Германы тагнуул гэдэгт улам бvр итгэсээр байв. Гэвч Германтай холбоотон хэвээр байсан болохоор богино хугацаанд цааш нь харуулчихсангvй. Мєн энэ завсар єєрийнхєє гайхамшигт чадварыг vзvvлсээр эцэстээ Беларусын Коммунист Намын Тєв Хорооны нарийн бичгийн дарга Пономаренкотой уулзжээ.

Пономаренкогийн дэргэд ДЯЯ-ны ардын комиссар дуугvйхэн байв.
-Энэ хvн намайг буудах гээд байгаа юм хэмээн Пономаренкогийн буу дув дуугvй сууж байсан комиссар луу Мессинг заагаад, харин та тєв Хорооны хамгийн том дарга болох хvсэлтэй юм байна гэлээ.
Энэ тухай илтгэл хоромхон зуур Москвад хvрч янз бvрийн зvйл урьдчилан тааж, хэлэлгvйгээр даруухан хєтєлбєр гарган нийтийн ємнє энэхvv авьяасаа vзvvлж байхыг зєвшєєрєв.

Тэрбээр ийнхvv Булгаковын нэгэн нэрт романд гардгийн адил эцэст нь бvх зvйлээ нийтэд тодорхой болгодог "Ид шидийн" vзvvлбэр хийх зєвшєєрєлтэй болжээ.
Мессингийг нэгэнтээ Гомельд аялан тоглолт хийж байтал цэнхэр малгай бvхий хоёр цэргийн хvн шууд л гудамжнаас баривчилж vл таних газар аваачлаа. Тvvнийг зуслангийн болов уу гэмээр байранд аваачин нэг єрєєнд тvр суулгатал гаднаас гэнэт Сталин ороод иржээ.

Мессинг тvvнийг шууд таньж айж, балмагдсандаа єєрийн эрхгvй босоод зогсчихсон байв. Сталины араас Калинин vл ялиг хазганан алхсаар орж ирлээ.
Мессинг их удирдагчийн ємнєєс арай чvv "сайн байна уу?" хэмээн дуугарав. Мєн би таныг гар дээрээ єргєж явсан гэлээ.
-Юун гар дээрээ єргєх хэмээн Сталиныг асуувал:
-Майн баяраар барьж явсан гэхэд хажуунаас нь Калинин,
-Зургийг тань, зургийг тань хэмээн" Бvх холбоотын ахмад"Калинин нуг нуг инээн хэллээ.

Аугаа их Сталин Польшийн талаар тун их сонирхон асууж байв. Тэрбээр аль эрт талийгаач болсон Пильсудский, Лондон дахь Засгийн газартай нь холбоо бvхий лидерvvдийн талаар асуув. Ингээд бvтэн хоёр цаг ярилцсаныхаа дараа "Мессинг, та ч тун их зантай нєхєр юм даа" хэмээн Иосиф Виссарионович хэллээ.

Хэрвээ яг цаг тухайд нь Калинин тун овжин загнаж тэр хоёрын бие биенээ сонжсон яриаг зогсоогоогvй бол агуу их vзмэрчийн хувь заяа хаашаа эргэх байсныг таахын аргагvй нєхцєл бvрдэх шахсан гэлцэх нь бий. Учир нь vзмэрч маань, "Би зальтай бус харин та л айхтар хvн байна" гэж шууд хэлсэн ажээ.

Гэхдээ vvний дараа Сталин маягийн шалгалт Мессинг дээр шил Шилээ даран буув. Эхлээд цав цагаан хуудас цаасаар Улсын банкнаас 100 мянган рубль авахыг тушаалаа. Дараа нь тємєр замын галт тэргэнд тасалбар шалгагчид мєн л цагаан цаас vзvvлэхийг хvсч, тvvний тушаалыг биелvvлснээр жирийн нэг тасалбар шалгаж явсан бvсгvй ухаан алдаж унасан хэрэг гарсан юм.

Дараа нь Бериягийн шалгалт эхлэв. Мессингийн ховсдох чадварыг шалгахаар Бутырийн шорон руу илгээн хорьж, харин тэндээс олон арван харуул манааг нь ямар ч бичиг баримтгvйгээр даван тvvний єрєєнд орж ирэх ёстой байжээ.
Энэ сорилтын талаар Мессинг ярих тун дургvй байдаг. Харин нэг харуулаас нєгєє харуул хvртэл Бериягийн дvрд орохыг єєрийнхєє сэтгэхvйд асар их хvчээр тушаадаг байсан тухайгаа ярьжээ.

Ямартай ч тэр vед Мессингийг харсан харуулууд тов хийтэл ёслоод л єнгєрч байсан тухай дурсацгаадаг билээ.
Тэр єєрийн амьдралдаа vлгэр домгийн баатар ч бvтээж чадаагvй vйлсийг гvйцэтгэж байсан нэгэн. Мєн Гестапогийн шоронгоос гарахад л асар их хvч, энерги зарцуулсан тухайгаа амьдралынхаа сvvлчийн мєчид дурссан нь бий.

Улс орны удирдагчидтай уулзаж учирч байсан талаар тэр дурсах дургvй. Харин дайн бараг шувтарч байх vед тvvнийг Сталин дуудаж, Гитлер хаана байгааг асуусан тухай баримт бий. Vзмэрч тэр vед Гитлер амь vрэгджээ хэмээн тун ч итгэлтэйгээр хэлсэн гэдэг.

1945 оны тавдугаар сарын эхний долоо хоногийн сvvлээр Мессингд гэнэт Засгийн газрын хаяг бvхий цахилгаан утас иржээ. Тэнд дайн дуусах хугацааг тун нарийн тааж хэлсэнд генералиссимус талархал илэрхийлсэн байв. Ингэхэд дайн дуусах он сарыг Мессинг тэртээ 1937 онд Варшавт байхдаа хэлсэн билээ...
Мессингийн тєрсєн єдрийн баярт Тєв Хорооны гишvvн болчихоод байсан Пономаренко уригдан иржээ. Зочид тvvнээс хэзээ, хаана, ямар тохиолоор Мессингтэй танилцсаныг асуув. Мессингч Пономаренко гуай єєрєє ярьсан нь дээр гэлээ.

Пономаренког яриагаа дуусгасны дараа Эренбург тvvнд дєхєж очин, "Яг тийм юм болсон хэрэг vv" хэмээн асуухад тэрбээр толгой дохин хундагаа єргєснєє гэнэт нэгийг санав бололтой тэргvvнээ сэгсрэнгээ нэлээд сандарсан маягтайгаар, "тvvнийг буудаж хороох бодол хэнд ч байгаагvй нь мэдээж юм. Vvнийг та нар сайн ойлгож байгаа биз... За, за ингээд тvvнд урт удаан наслахыг ерєєе" гэлээ.
Танхимд ирсэн зочид нирхийн нэгэн зэрэг ер бусын удаанаар инээн, бvгд барьсан хундагатайгаа ёроолыг нь гартал хєнтєрцгєєлєє. Энэ vед Кремльд Сталины шарилыг занданшуулах ажил ид дундаа орж байв.

ЄВЧИН МЭДЭРДЭГГVЙ ПИТЕР БЕРКЛИ
Ямар нэг гадны vйлчлэлээс євчин мэдрэхгvй байх хvн тийм олон биш ч гэлээ амьдралд тааралддаг. Мєн заримдаа сэтгэл мэдрэлтэй холбоо бvхий євчний vед євчин мэдрэхээ больчихдог тохиолдол бас бий аж. Тэрчлэн арьс єнгєний хувьд "тэгш дvvрэн" бус хvмvvс бас євчин мэдрэхгvй шахам байх тохиолдол гардаг гэнэ. Бас зарим нэг эрдэмтдийн судалгаагаар ёс суртахууны хувьд гvнзгий доголдолтой эрvvгийн гэмт хэрэгтнvvдийн бие євчинг муу мэдэрдэг нь ажиглагджээ. Ийм нэг "эрдэмтэн" 266 гэмт хэрэгтнийг нарийвчлан судалж vзээд тэдгээрийн 107 нь євчин муу мэдэрдэг болохыг тогтоожээ. Мєн тэдгээрээс 36 хvн бvр огт мэдэрдэггvй болохыг мэдсэн байна.

Хvн аливаа нэг vйлчлэлийн улмаас бие махбодь євдєхийг мэдрэхгvй байх явдал нь ерєнхийдєє ховорхон тохиолдох гажиг бєгєєд ийм тохиолдол бvрийг нарийвчлан судлах шаардлагатай байдаг.

Дэлхийн хоёрдугаар дайны vед АНУ-ын Агаарын цэргийн хvчний эмнэлгийн албаны эмч нарт 25 настай нэгэн залуу хандахдаа євчин огт мэдэрдэггvй гэжээ. Тэрбээр харваас эрvvл саруул бие бялдартай нэгэн байсны дээр єнгєрvvлсэн амьдралынхаа туршид шvдээ авахуулах гэж єрємдvvлэх, тариа хийлгэх, хутгаар гар хуруугаа эсгэх зэрэг vед огтхон ч євчин мэдэрдэггvйгээ хэлжээ. Анх санамсаргvй тохиолдлоор шилбэндээ сvхээр цохин гvн шарх авахдаа єєрийнхєє огт євчин мэдрэхгvй байгаагаа мэдсэн гэнэ. Тэрчлэн зодож нvдэхэд огтхон ч тоохгvйн зэрэгцээ хорхой шавьжинд хазуулсны дараа шарх нь идээлж хувилдаггvйг эцэг, эх нь батлан ярьсан байна. Тvvнд далайн євчин тусдаггvй. Мєн толгой євдєнє гэж юу байдгийг огт мэддэггvй ажээ. Хvйтэн халууныг ч бусдаас илvv сайн тэсвэрлэдэг гэлээ.

Эмнэлгийн комиссынхон ихээхэн сонирхож, тvvнийг бvх талаар судалж vзсэнийхээ дараа тэдний ємнє цэргийн албанаас зайлс хийх гэсэн эр бус vнэхээр євчин мэдэрдэггvй хvн сууж байгаа нь тогтоогджээ. Тvvнийг халуун галаар тєєнєх зэргээр жирийн хvн шууд л дуу хадан ёолж эхэлдэг янз бvрийн туршилтанд оруулсныхаа дараа ийм дvгнэлтэнд хvрэхээс аргагvй болсон байна. Мєн тvvний судсаар гетамин хэмээх тариа хийхэд царай нь минчийн улайж, зvрхний нь цохилт олшрох хэрнээ толгой євдєхгvй байна хэмээн гайхахад хvргэжээ. Харин тун удаан хугацааны туршид янз бvрийн туршилт хийсний дvнд тєв мэдрэлийн системийн зарим нэг vйл ажиллагаа доголдож байгааг ажиглаж чухамхvv тvvний улмаас євчин мэдэрдэггvй юм байна гэдгийг тогтоожээ.

Одоогоос нэлээд хэдэн жилийн ємнє "Юманите" сонинд ийм нэгэн мэдээ хэвлэгдсэн байв.
"Англи хvv Питер Беркли ямар ч євчин мэдэрдэггvй юм. Санамсаргvй байдлаар шарх авсан олон арван сорви vvнийг гэрчлэх агаад нэгэнтээ хєл нь хугарчихсан хэрнээ ээжийнхээ зvг инээмсэглэн алхаж ирсэн тохиолдол ч гарсан байна. Євчин мэдэрдэггvй болохоор єєрийгєє айхтар хvнд шархдуулж орхино. Питер эдvгээ 11 нас хvрч буй бєгєєд эцэг эх нь харьцангуй санаа зовох нь багасч байгаа ажээ.

Ингэхэд хамгийн харамсалтай нь яагаад, юуны учир ийнхvv зарим хvн огт євчин мэдэрдэггvй вэ гэдгийг шинжлэх ухааны vvднээс нарийн судлаад тогтоочихсон зvйл алга. Мєн эдvгээ чухам юунаас vvдэн ийнхvv євчин мэдрэхээ болив гэсэн шалтгааныг тогтоочих юм бол эмнэлгийн практикт ихээхэн тус нэмэр болно гэдэг нь тодорхой билээ.

ЄЄРЄЄСЄЄ ГАЛ ГАРГАДАГ САША.К-ИЙН ХЭРЭГ
Багагvй шуугиан дэгдээсэн ийм нэг тvvх байдаг юм. Энэ тухай анх 1987 онд "Известия" сонин бичиж сенсаац дэгдээсэн бєгєєд 1986 оны арван нэгдvгээр сараас Енакиевын нэгэн дунд сургуулийн Саша.К-гийн орсон єрєєний эд зvйл єєрєє шатаж эхэлдэг тухай бичсэн байв.

Тєрєл тєрєгсдийн нь хvсэлтээр Сашаг ээжийн нь хамт Москвад авчирлаа. Учир нь энэхvv хvvхдийн эцэг, эхийн найз нар эмч, эрдэмтэн мэргэдэд vзvvлэх талаар олон арван захидал бичиж байсан юм.

"Єєрєєсєє гал гаргадаг уг хvvхдийн эцэг, эхэд амьдрах нєхцєл тун бага байна. Гэрт нь байн байн гал гарч, жирийн багшийн амьдрал хутганы ирэн дээр иржээ. Энэ хvvхдийг юуны ємнє шинжлэн судалж, гэр бvлд нь, тус хvргэх хэрэгтэй байна" хэмээн Сашагийн ээжийн ажилладаг сургуулийнхан бичээд "тэд сэтгэл санааны тун хvнд байдалд" ороод буй тухай халагласан байв. Мєн тvvний эцгийн ажилладаг уурхайн намын анхан шатны байгууллагын дарга А.Марков ярихдаа, "Цагдаа, гал командынхны дэргэд хvртэл гал гарч байсан бєгєєд тvvний учир шалтгааныг огтхон ч тогтоож чадаагvй юм" хэмээн баталсан байлаа.

Гэтэл сvvлийн vед уг хvvгийн зvгээс бvр ч сонин хачин зvйл ажиглагдах болов гэнэ. Тухайлбал Сашагийн байгаа газрын цахилгаан чийдэнгvvд шатаж, тэр ч бvv хэл дэлгvvрээс дєнгєж авчраад гэртээ оруулж ирсэн чийдэнгийн шил хага vсэрч, тэднийд байсан шилтэй уксуснь бєглєє буудан цонхыг нь будаа болгож орхижээ. Тэрчлэн тvvний ээжийн баруун хєлний шаахай гэнэт гал зуухны єрєєгєєр нисч, гурван хаалгатай шvvгээ дэвхэрч эхлэн, угаалгын машин маань уруугаа харж ойчоод байх болсны зэрэгцээ энэ бvгдийг ярихаар хэн ч vнэмшихгvй юм хэмээн уг дарга бичээд энэхvv гайхалтай vзэгдлийгхэн нэгэн том дарга бус шинжлэх ухааны жирийн нэг ажилтан л тайлбарлачих бvрэн vндэстэй шvvдээ гэсэн захидлыг шил дараалан илгээж байжээ.

Ингээд эхний vр дvн гарлаа. ЗХУ-ын ШУА-ийн Бvх Холбоотын сэтгэл судлалын тєвийн эрдэмтэд уг хvvхэд юутай ч сэтгэхvйн хувьд эрvvл юм байна гэдгийг тогтоож єглєє. Мєн тvvнийг нарийвчлан судлах онцгой шаардлага алга гэжээ.
Ингэхээр ерєнхийдєє уг хvvхдээс гал гарах ямар ч vндэсгvй гэсэн дvгнэлт гарсан гэсэн vг.

Сэтгэхvйн хувьд ямар нэг онцгой чадвар эзэмшдэг нь тогтоогдсонгvй гэж ЗХУ-ын ШУА-ийн онолын асуудлын хэлтэс бас тодорхойлов. Ийнхvv тархины "цаад" vйл ажиллагааг судалдаг байгууллага ийм дvгнэлт хийж орхисон тохиолдолд Сашагийн гэрт болоод буй хачирхалтай зvйлсийг хэрхэн тайлбарлах вэ гэдэг асуудал бас л сонирхол татсаар vлдэв.

Ийм vзэгдлийг тайлбарлахад тун бэрх хэмээн эрдэмтэд яриад энэхvv "Енакиевын гайхамшигтай" адил тєстэй vзэгдэл энд тэнд ажиглагддаг бєгєєд Америкийн "Радио электроник болон электроникийн их сургуулийн -инженерvvдийн бvтээлvvд" гэсэн сэтгvvлд иймэрхvv vзэгдлийг "Полтергейст" хэмээн нэрлэсэн байдгийг тус хэлтсийн доктор Э.Андрианкий ярилаа.

Харин уг vзэгдлийн эхлэл бус тєгсгєлийн vр дvнг л vзсэн хvмvvс элбэг байдгаараа хоорондоо тун тєстэйн дээр тухайн нєхцєлд хvрээлэн буй хvмvvсээ хэн нэг нь ховсдож орхидог байж болзошгvй гэсэн таамаглалыг дэвшvvлсэн юм. Мєн єєрєє л бусдыг ховсддог байж магадгvй гэжээ. Ер нь ийнхvv хосвдуулсан хvн агшин зуур хугацаанд асар их хvч чадал гаргаад хуучин хэвэндээ орох тохиолдол бий аж. Єерєєр хэлбэл, зарим тохиолдолд хvний хvч боломжоос хэтэрсэн хvч гаргадаг гэсэн vг. Энэ талаар доктор Э.Андрианкий ийнхvv хариулж байна.

-Нэг хvн єргєж чадахааргvй том угаалгын машин, хувцасны шvvгээ, хєргєгч зэргийг ховсдуулсан vед єргєж чадна гэж vзэж байна уу?
-Хэрвээ даалгавар єгсєн л бол уураг тархи тvvнийг заавал биелvvлнэ. Заримдаа бvр хvний ухаан санаанд ч оромгvй зvйлийг vйлддэг. Тийм болохоор Сашагийн гал гаргаж буйг тайлбарлахад тун бэрхшээлтэй.

Мєн ийм тохилдолд ямар нэг энгийн ахуйн чанартай сонирхол ч байж болохыг vгvйсгэхгvй. Тэхдээ энд Саша болон тэдний тєрєл тєрєгсдийг буруутгаж байгаа юм биш.
-Зарим нэг хvн бємбєлгєн цахилгаантай vvнийг холбож тайлбарлаад байх юм. Та юу гэж бодож байна?
-Биднийг хvрээлэн байгаа орчны олон арван геофизик хvчин зvйлс ийм vзэгдэл ажиглагдах нєхцєл байдлыг бий болгодог. Харин энэ бvхэн бvрэн хэмжээгээрээ илрэхэд хvмvvсийн бие сэтгэхvйн онцгой ч шинж чанар буюу шалтгааны нийлбэр л тус болж чадах билээ.

Харин одоо цонхны шилэнд гэнэт дугуй хэлбэртэй нvх гарах, лонхны бєглєє бvлт vсрээд буй vзэгдлийг химийн ухааны доктор, ЗХУ-ын ШУА-ийн ажилтан М.Дмитриев хэрхэн тайлбарласныг авч vзье.

-Бємбєлгєн цахилгаан их хэмжээгээр хуралдсан учраас л Сашагийн гэрт ийм ер бусын vзэгдэл гараад байгаа болов уу. Аянга буухад ажиглагддаг шиг шугаман цахилгаан байх албагvй. Ихэнх хvмvvс гагцхvv ингэж тєсєєлєєд байдаг. Бємбєлгєн болон шугаман цахилгаан хоорондоо бараг холбоогvй байдаг юм. Мєн харанхуй цахилгаан гэж бий. Vvнийг зарим нэг хvн єдрєєр ажиглан зургийг нь авсан тохиолдол байдаг.

Бємбєлгєн цахилгаан нь заавал єєртєє цэнэг агуулсан байх шаардлагагvй. Сашагийн тохиолдолд энэхvv цахилгааны vйлчлэл нь хуримтлагдан улмаар хийн байдалд оржээ гэж vзэж болно. Ийм нєхцєлд тун удаан байж чадахын зэрэгцээ тvvнийг хvрээлэх vед эд зvйлс шатдаг байж болох юм. Ер нь бємбєлгєн цахилгаан нь асар их хvчтэй дэлбэрэх боломж бий. Ийм нєхцєлд эд зvйлсийг байрнаас нь хєдєлгєж элбэг чадна.

Мєн задарсан цахилгаан нь дамжуулах утас шєрмєсийг шатаан хайлуулдаг. Манай лаборатори физик-химийн олон арван vйл явцыг орчин нєхцєлд нь судлахдаа нэг бус удаа иймэрхvv зvйлтэй учирч байсан. Тvvний шалтгаан нь тун материаллаг эх vндэстэй тул энд Саша болон тvvний гэр бvлийнхэн огт буруугvй юм. Тэд зєвхєн тохиолдлын зvйлийн хамсаатан болж, эцсийн дvндээ гал гаргагчид болсон хэрэг.

-Тэгээд цаашид яана гэж та бодож байна даа?
-Яах ч хэрэггvй. Иймэрхvv ер бусын зvйл єєрєє гэнэт алга болчихно.
Шатсан зvйлийн талаар ч харамсах хэрэггvй. Харанхуй цахилгаан гэдэг чинь тэр бvр огт гэм хор учруулалгvй єнгєрдєг эд биш...
Эдгээрийн чухам аль таамаглал нь зєв болохын талаар дvгнэж хэлэх арга vгvй юм. Хамгийн гол нь энд Саша болон тvvний гэр бvлийнхэн огт буруугvй гэсэн дvгнэлтийг л бvгд хийдэг. Харин эдгээр хvмvvс худлаа хэлж, хууран мэхлээгvй гэдгийг гагцхvv найз нєхєд, хажуу хєршийнхєн нь илтгэнэ. Цагдаагийнхан болохоор шууд эрvvгийн хэрэг vvсгээд л, ер нь хvмvvс тун итгэл муутай хvлээж авах агаад єєрсдєє шатаан, хєргєгч шvvгээгээ тvлхэн унагааж байна хэмээн буруутгана.

Энэ бvхэнд хариулт єгєхийн тулд эрдэмтэн В.Исаков газар дээр нь очжээ. Гэтэл хэрэг явдал улам ээдрээтэй гэж хэлэхээр шинжтэй болсон байв. Учир нь Сашагийн гэр бvлийнхний гэрийн ханан дээр янз бvрийн заналхийлсэн шинжтэй vгс тодрон гарч ирэх болж заримыг нь ханын цаасын хамт авч амжсан байлаа.
Тэдний гэрийнхэн улам их гайхшран сандарч улмаар байраа орхин нvvхэд хvрлээ. Мєн Сашагийн аавын чихэнд хий юм сонсогдож эхэлсэн тул улмаар солиорох болж тvvнийг эмнэлэгт хэвтvvлэхээс єєр аргагvй болов.
Ийнхvv хэвлэл, мэдээллийнхний сенсаац болгон дэгдээсэн зvйлийг анх удаа тун нарийвчлан судлахаар шийдэж, уг ажилд оролцсон нэгэн хvн єєрийн ажиглалтын талаар ингэж бичсэн байдаг.

"Тэрхvv гайхалтай vзэгдэл намайг байхад огт гардаггvй. Сандал, шvvгээ нь ердєє хєдєлсєнгvй. Мєн гал тvймэр гараагvйн зэрэгцээ ханан дээгvvр нь харандаа "зугаалахгvй" л байлаа. Харин Сашагийн ээжийн утасны дугаар бичсэн дэвтэр олдохоо больж улмаар ийнхvv эд хошил нь гэнэт алга болоод буй тухай ярилаа.

Гэвч тэмдэглэлийн дэвтрээ олж бvгд санаа амарцгаав. Харин энэ vед гал тогооны єрєєнд гэнэт тар няр хийх чимээ гаран, бvгд тийш гvйлдэн орвол цонхны давцан дээр байсан лонх унан хагарчээ. Дэргэд нь нохой тэвэрсэн тэдний бага охин зогсч байв. Чи энэ лонхыг унагав уу хэмээн ээж нь охиноосоо тун ширvvн асуухад "Vгvй ээ, єєрєє унасан" гэлээ. Ингээд л унаад эхэлдэг юм хэмээн гэрийн эзэд тун гавьяа байгуулсан байртай зогсож байлаа.

Энэ хэрэг явдал удалгvй мартагдав. Vvнээс хойш ямар нэг гал ч гарсангvй. Магадгvй би ч тvvнийг нь vзэх хувьгvй юм бил vv хэмээн бодогдох боллоо. Мєн хvн айдас хvйдсэнд тун амархан хvлэгдэж улмаар тvvнийгээ тайлбарлаж чадахаа болиод ирэхээрээ ямар нэг далд зvйлийн тухай бодож эхэлдгийг тун сайн ажиглалаа. Тэрчлэн Донецкийн ШУА-д шатсан эд зvйлсийг нарийн шинжилсэн боловч бvгдийг нь усаар унтраасан учир нарийн дvгнэлт гарах боломж алга гэжээ.

Ийнхvv ганц хоёр жилийн дараа уг хэрэг явдал мартагдаж, "Барабашка" зэрэг зvйлсийг тойрсон шуугиан намжаад энэ бvхнийг гагцхvv шилжилтийн vеийн "гайхалтай" зvйлсийн нэг байсан гээд єнгєрсєн билээ.

Мэдээллийн эх сурвалж Оллоо.мн

2056 оны дэлхийн дүр төрх

"New Scientist" сэтгvvлийнхэн 50 жилийнхээ ойн босгон дээр нэр хvнд бvхий эрдэмтдэд хандан дэлхийн ойрын ирээдvйн талаархи зєгнєлєе хэлэхийг уриалсан байна. 2056 он гэхэд дэлхийн дур зураг ийм байх болов уу гэсэн таамгийг эрдэмтэн мэргэд дэвшvvлжээ.

Амьтадын хэлийг ойлгодог болох тєдийгvй махан хоолноос бvрэн татгалзана
Британийн Колумбийн их сургуулийн профессор Дэниэл Полийн таамаглаж байгаагаар ойрын тавин жилийн дотор араатан амьтдын сэтгэл хєдлєл, бодол санааг тайлж, хvнд ойлгогдох хэлбэрээр хvргэдэг тєхєєрємж бий болох гэнэ. Єєрєєр хэлбэл, хvмvvс амьтдын хэлийг ойлгодог болох тєдийгvй махан хоолноос бvрэн татгалзаж, бvгд цагаан хоолтон болох юм байна.

Харь гарагийнхны амьдралыг илрvvлэн холбоо тогтоож магадгvй
Нью-Жерси мужийн Принстоны Судалгааг хєгжvvлэх институтын профессор Фримен Даймоны бодлоор ойрын тавин жилийн дотор харь гарагийн амьдралыг илрvvлэн холбоо тогтoox нь хамгийн том ололт болох аж.

Vvнээс гадна НАСА-гийн сансрын шинжлэх ухааны хэлтсийн доктор Крис Маккейгийн хэлж байгаагаар харь гарагийнхныг хvн тєрєлхтєн алс холын гараг эрхсээс тєдийгvй эх дэлхийгээсээ ч олж илрvvлэх гэнэ.
Мєн Ангараг гараг дээр судалгаа хийх явцдэа тэндхийн мєнх цэвдэг дотроос харь гарагийнхны хєлдсєн цогцсыг илрvvлэх аж.

Нєхєн сэргээх эм уугаал л биеийнхээ гэмтсэн хэсгийг сэргээх боломжтой
Нєхєн шилжvvлэх буюу донор эрхтний асуудал бvрэн шийдэгдэнэ гэж Чикагогийн их сургуулийн профессор Брюс Лан хэлжээ. Тvvний тєсєєллєєр бол хvний эсийг ашиглан гаргаж авсан эрхтний хєврєлийг амьтад дээр бойжуулан гаргаж авдаг болно. Гэхдээ эхлээд vгvй болсон хуруу, сарвууг нєхєн сэргээх аргыг боловсруулаад, цааш нь хєгжvvлж, нуруу нугас, бvтэн vе мєчийг нєхєн сэргээх хэмжээнд очих юм байна.
Харин Филадельфийн Вистарын институтын профессор Эллен Хебер-Катцын тєсєєллєєр бол тусгай зориулалтын нєхєн сэргээх эм уугаад л биеийн гэмтсэн ямар ч хэсгийг эргэн сэргээж болох аж.

Хvн тєрєлхтєн ертєниийн vvсэл гарлын нууцыг тайлна
Мичиганы их сургуулийн профессор Ричард Миллерийн таамгаар 2056 он гэхэд биеийн болон оюун ухааны байдлаараа одоогийн 60 настай хvмvvстэй адил 100 настнуудын vе гарч ирэх гэнэ. Мєн тавин жилийн дараа хvн тєрєлхтєн ертєнцийн vvсэл гарлын нууцыг тайлах юм байна.
Тvvнчлэн Калифорнийн Технологийн институтын доктор Шон Кэрролын хэлж байгаагаар бид ертєнцийн юмс vзэгдэл бvрийн онолыг бий болгож, тvvнийхээ ачаар байгалийн гамшигт єртєн сvйрэх аюулаас аврагдаж, экологийн хувьд ямар ч аюулгvй болох аж.

2062 онд ирээдүйн Наполеон төрийн тэргүүн болно.

Нууцлаг юмс, тооны гайхамшигт хэлхээс, санамсаргүй давхцал тохиол биднийг гайхшируулж алмайруулдаг. Гэтэл хорвоо ертөнц дээр санаандгүй, санамсаргүй зүйл байдаггvй аж.

Бүх үйл явдал ямар нэг Дээд Хүчний урьдаас төлөвлөсний дагуу явагддаг тийм ертөнцөд бид амьдарч буй бололтой. Амьдралыг тоогүйгээр төсөөлшгүй.

Эдгээр тоо мушгиран хуйлрах хувь заяаны эргүүлгээр авирч буй хүн төрөлхтөнд тайлагдашгүй, оньсого мэт сонин бэлэг бэлдсээр.

Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрүү 129 жил.
Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрүү 129 жил.
Наполеон Вена хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрүү 129 жил.
Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрvv 129 жил.
Хоёулаа 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.
Хоёулаа 52-тойдоо Орос руу дайрсан.
Хоёулаа 56-тайдаа дайнд ялагдсан.

Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрүү 100 жил
Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерөнхийлөгч болжээ. Зөрүү 100 жил
Хоёулаа баасан гаригт алуулсан.
Хоёулаа эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.
Хоёулаа толгой руугаа буудуулж үхсэн.
Линкольн "Кеннеди" нэртэй театрт алуулсан бол Кеннеди "Линкольн" нэртэй машинд буудуулсан.
Линкольн үхэхийнхээ өмнө Мэрилендэд байдаг Монро хотод очсон бол Кеннеди амиа алдахын өмнө Мерилин Монротой амрагийн холбоотой байсан.

Хоёулаа өмнөд нутгийнх. Хоёулаа Ардчилсан намынх. Хоёул Ерөнхийлөгч болохын өмнө сенатор байсан.

Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ. Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрүү 100 жил.

Тэдний нэр англиар 15 vсгээс бvрддэг. John Wilkes Booth ба Lee Harvey Oswald. Бут театраас гарч гүйн дээврийн хонгилд баригдсан бол Освальд буудсаны дараа дээврийн хонгилоос гарч гүйн, театрт баригдсан.

Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ. Эндрю Жонсон 1808 онд, Линдон Жонсон 1908 онд төржээ. Зөрvv 100 жил.

Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгvй дэлхийн түүхэнд агуу том хоёр хvн төрнө гэсэн дvгнэлтэнд хvрнэ. Гитлер болон Кеннеди шиг.

Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай төрсөн, Линкольн ба Кеннеди 100 жилийн зөрүүтэй төрсөн.

Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд дараагийн Наполеон, Гитлер нар төрнө. Түүнээс гадна бас Линкольн, Кеннеди нар төрж магадгvй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ.

Ингээд цааш нь үргэлжлүүлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдүйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдүйн Наполеон мөн төрийн тэргүүн болно. Тэгэхээр бусад онцлох үйл явдлыг мөн тооцоолж болно.

Мэдээж энэ бол энгийн математик.

Ямар ч гэсэн ийм зүй тогтол анзаарагдахгvй өнгөрөхийн аргагүй.

Харин одоо бид өөр нэгэн давцхлыг танд толилуулья

1838 онд Америкийн зохиолч Эдгар По “Артур Годон Пимын адал явдлын тухай тууж” хэмээх зохиолоо туурвижээ. Уг зохиолд задгай далайд хөлөг онгоц сүйрсний дараа дөрвөн хvн завинд сууж амь гардаг.

Тэд өлсгөлөнд автаж туйлдан гурав нь нийлж, нэгийгээ алж иддэг байна. Номонд тэр хүний нэрийг Ричард Паркер гэжээ. Энэ бол уран зохиол.

Харин бодит амьдрал дээр 1884 онд "Магнонетт" хөлөг онгоц сүйрэв. Дөрвөн хүн амь гарч, завинд сууж амжлаа.

Олон хоног далайгаар тэнэж, өлссөндөө галзуурах шахсан тэд нэгийгээ алж иддэг. Түүнийг Ричард Паркер гэдэг байв.

Өөр нэг жишээ. "Титаник" хөлөг онгоцны ослын талаар сонсоогүй хүн байхгүй биз. Түүнээс олон жилийн өмнө буюу 1898 онд олны танил бус зохиолч Морган Робертсоны “Хоосон” роман “Мэнсфилд” хэвлэлийн газарт хэвлэгджээ.

Тухайн үед хэн ч түүний номыг сонирхсонгүй.

Романд "Титан" нэртэй хөлөг онгоц дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живдэг тухай гардаг. Мөн хөлөг онгоцны тодорхойлолтыг дэлгэрэнгүй өгүүлжээ:

Онгоцны урт 243м, усан түрц 70000 тонн, хөдөлгүүр нь 50000 морины хүчтэй, хурд 25 зангилаа ба дөрвөн трубтэй, гурван сэнстэй. Харин түүнээс хойш 14 жилийн дараа бодит "Титаник" анхны аялалдаа гарлаа. Тvvний урт 269м, усан тvрц 66000 тонн, 55000 морины хүчтэй, цагт 25 зангилаа хурдтай бөгөөд дөрвөн труб, гурван сэнстэй.

"Титаник” дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живэв. Эдгээр давхцал ухаан санаанд багтамгүй, үнэхээр гайхалтай.

Зохиолч ослын бараг бүх нөхцлийг зөгнөн бичжээ. Номонд ч, амьдрал дээр ч эдгээр онгоцыг "жившгvй" гэж өргөмжилж байв. Тэнд ч, эндч эмгэнэлт явдлын үед аврах завь хүрэлцсэнгүй.

Бодит болон санаанаас зохиосон амьдралд онгоцон дээр 3000 зорчигч байсан. Логик үзлийн үүднээс үүнийг тайлбарлах үнэхээр боломжгүй.


Мэдээллийн эх сурвалж: Өглөөний сонин

Нострадамусын зөгнөл


Нострадамус шиг суутан мянган жилд ганц төрдөг. Францын зөнч, эмч Мишель Нострадамус /1503-1566/ өөрийн цаг үеэс хол түрүүлсэн хүн. Тэр бол агуу эрдэмтэн, одон оронч, зурхайч, далдыг харагч байлаа. Зөнч Нострадамус дэлхийн түүхийн бүх гол үйл явдлыг зөгнөж ээ. Нострадамус Европод Тарсан тахлын үеэр олон хүнийг эмчилсэн ч өөрийн эхнэрээ аварч чадаагүй юм. Агуу эмчийн алдар цуу Франц даяар тарж, шашны харгис шүүх ч түүнийг хөндөж чадаагүй юм. Нострадамус эртний зөгнөлүүд, одон орны зурхай дээр үндэслэн дэлхийн ирээдүйг өөрийн эрин үеэс хойш 3000 жил зуржээ.

Суут Нострадамус өөрийн үхлээ хүртэл зөгнөсөн. 1566 онд түүний зүрх хагарч, 63 настайдаа бурхан болжээ. Түүний зарц, сурагч Жак Шавиньи орой явахдаа “Маргааш хүртэл баяртай” гэхэд тэр “Маргааш үүрээр би байхгүй болно” гэж тайван хариулав. Энэ бол Нострадамусын эцсийн зөгнөл байлаа. Түүний зөгнөл одоо ч биелсээр. Нострадамус Францын агуу хувьсгал, хуанлийн өөрчлөлт, хаан ба хатан хаан цаазлагдахыг ч урьдчилж хэлсэн. Мөн Наполеон (Наполеарт), Гитлер (Гислер), Франко нарыг нэрлэж, нисдэг төмөр шувууд тэнгэрээр нисч гал, үхлээр тургина гэж зөгнөсөн.

“Агуу Хойт гүрэнд (Орос) дэлхийн түүхэнд хамгийн харгис бөгөөд бурхангүй засаг тогтож, 73 жил таван cap 14 өдөр оршино” гэж Нострадамусын хэлсэнчлэн яг тэр өдөр буюу 1991 оны 6-р сарын 12-нд Ельцин Оросын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. “Вавилоны диктатор Агуу Эмирийн хөгжин цэцэглэж буй хот руу дайрна. Ус гал шиг шатна”. Агуу Эмирийн хот гэдэг нь Кувейтийн эмират бөгөөд үнэхээр Вавилоны (Иракийн) дарангуйлагч Хусейн түүн рүү дайрсан билээ. Тэгэхэд асар их нефть асгарч, ус олон өдрийн турш гал шиг шатсан юм.

Нострадамусын зөгнөлийг хүмүүс өөр өөрийнхөөр тайлдаг. Удахгүй лалынхан Европ руу дайрна, дэлхийн туйлууд шилжинэ, аймшигт цөмийн дайн болно гэх зэргээр. Бүх зүйл түүний зөгнөсний дагуу өрнөж, батлагддаг. Иймээс түүний нэгэн зөгнөл дэлхий дахины анхаарлыг маш их татаж байна. 1999 оны наймдугаар сард Тэнгэрээс Аймшгийн хаан ирэхэд Ангулемчуудын агуу хаан ахин амилж Аз жаргалтайгаар Ангарагаас өмнө, бас хойно хаанчилна “Аймшгийн хаан” гэж Ангарагийг хэлжээ. Харин ихэнх эрдэмтэд Ангулемчуудын хаан гэсэн үгийг “Монголын эзэн хаан” гэж орчуулдаг. Зарим судлаач үүнийг зэрлэг бүдүүлгүүдийн түрэмгийлэлд автах эсвэл харгис дарангуйлал ноёрхохыг зөгнөсөн гэдэг. “Аз жаргалтайгаар Ангарагаас өмнө, бас хойно хаанчлана” гэснийг эерэг сөрөг хоёр янзаар тайлбарладаг. Сансартай холбоотой сүйрэл, аймшигт явдал болж, дараа нь дэлхий дээр энх амгалан байдал тогтоно гэж нэг нь үзэхэд нөгөө нь дэлхийн хүмүүс харь гаригийнхантай холбоо тогтоож, хэсэг үл ойлголцлын дараа Орчлон Ертөнцийн соёл иргэншилд нэгдэнэ гэдэг. Тэгэхээр Ангулемчууд нь монголчууд биш, харь гаригийнхан бөгөөд Аймшгийн хаан буюу харь гаригийн онгоц тэнгэрт үзэгдэхэд дэлхийн хүмүүс айдас хүйдэст автах юм байх. Харин Стивен Палас гэдэг судлаач “Аймшгийн хаан гэж астероидыг хэлсэн. Секундэд 37 миль хурдтай астроид сансраас харван ирж, дэлхийг Атлантын далай хавьцаа мөргөнө. Хойт ба Өмнөд Америк, мөн Баруун Европ, Хойт Африкийн эрэг дагуу газар хөдөлнө. Цөмийн өвөл болж, эмх замбараагүй байдал гарч, сүйрэл уналт үргэлжилнэ. 30 жилийн дараа шинэ Чингис хаан Баруун Сибирьт дайн зарлаж, соёл иргэншлийг бүрмөсөн устгана. Дэлхийн хүн амын гуравны нэг устаж, зөвхөн хоёр тэрбум үлдэнэ” гэжээ.

Гэхдээ Нострадамус яг ингэж хэлээгүй байж мэднэ, түүний зөгнөлийг Палас ингэж тайлсан гэдгийг анхаарна биз ээ. Дэлхий астероидтой мөргөлдөхөд сансрын том сүйрэл гарч болзошгүй тухай устөрөгчийн бөмбөгийн “эцэг” Тейлор үргэлж сануулж байв. Тэр АНУ-ыи нилээд хэдэн ерөнхийлөгчид хандаж, дэлхий дээр астероидын эсрэг хамгаалалтын систем байгуулахыг шаардаж байжээ. Ертөнцийн төгсгөл бол бодит аюул, тэр үргэлж байсаар ирсэн. Ялангуяа манай цөмийн зэвсгийн эрин үед. Гэхдээ мөхөх магадлал ба мөхөл гэдэг нь огт өөр зүйл. Амьдрал өөрөө үргэлж аюулд өртдөг, түүнд онцгой хамгаалалт хэрэгтэй.

Эртний Египетийн соёл иргэншил их үерээс болж мөхөх байсан ч усжуулалтын хамгаалалтын систем агуу соёл иргэншлийг аварчээ. Эртний Египет үерээс бус харин боолчуудын бослогоос болж мөхсөн юм. Тэд 70 жил төр барьсан юм. Гэхдээ дэлхийн соёл иргэншилд астероидоос илүү аймшигтай аюул одоо заналхийлж байна. Энэ бол байнга л энд тэнд гарч байдаг харгислал хэрцгийлэл, алан хядлага юм. Фашизм, коммунизм Европ, Азийн хөгжлийг 100 жил ухраасан. Улаан кхмерууд Камбожийг соёлжсон улсын тооноос арчиж хаясан. Хэр удаан хугацааны дараа гapгax нь тодорхойгүй байна. Лалын үндсэрхэг үзэлтнүүд буюу лалын фашизм хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулж болзошгүй.

Нострадамус энэ бүхнийг Айдсын хаан гэж нэрлэсэн байж магадгүй. Нострадамус XXI зууны талаар ингэж зөгнөжээ.
-2007 онд дэлхийн шинэ дайн дэгдэх аюул нүүрлэнэ.
-Хүн төрөлхтөн өлсгөлөнд нэрвэгдэж, 11 жил үргэлжилнэ.
-2008 онд дэлхийн дөрвөн том улс төрч алуурчны гарт амиа алдана.
-2009 онд сүйрэл, эмгэнэлт явдлууд гарч, олон хүний амь эрсэднэ. Энэ нь 100 улсыг хамарна. Шинэ аюулт зэвсгийг хориглох шаардлага гарч ирнэ.
-2010-2011 онд Дэлхийн III дайн дэгдэнэ.
-2021 онд олон улсын байдал намжмал болно.
-2022 онд улс төрийн ноёрхлын төлөө дэлхийн улсууд тэмцэлдэнэ.
-2025 онд дайны ул мөрийг бүр мөсөн арилгана.
-2028 онд эрдэмтэд үнэгүй энергийн хязгааргүй эх үүсвэрийг нээнэ.
-Цолмон гариг руу ниссэн сансрын аялал бүтэлгүйтнэ.
-2040 онд шинэ дайн гарахаас сэргийлдэг систем бүтээнэ.
-2043-2046 он. Дэлхийд “Алтан үе” эхэлнэ. Цаашид бүх зүйл сайн сайхан болно, гэхдээ үе үе эмгэнэлт явдлууд гарах болно.

Нострадамусыг судлаач бүр өөр өөрөөр тайлбарладагийг анхаарна уу.

Monday, July 26, 2010

2012 онд дэлхий сөнөхүү?

2010-04-10 20:22:57

Б.Галаарид
Дэлхий ертөнц шуугиж байна. 2012 онд ертөнц мөхнө мөхөхгүй, үлдэнэ үлдэхгүй хэмээн шуугиж байна. Инээдтэй мунхгаас сүрдмээр үнэмшилтэй хүртэлх хоёр хязгаарын дунд мянга мянган таамаг таавар дунд хүн төрөлхтний толгой эргэж гүйцээд байна. Галав юүлэх үү, гараг мөхөх үү, соёл иргэншил устах уу, дэлхий дээр амьд хүн үлдэх үү гэхчлэн мянга мянган асуулт хөвөрнө. Үүнд нь мянга мянган янзаар хариулна. Энэ бүхнийг багцалж тоймлон харах гээд үзье.

Майячуудын зөгнөл
Бүх зүйл майя нарын цаг тооны бичгээс үүдсэн гэж хэлж болно. 2006 оны тавдугаар сард “2012 он: Кетцалькоатель буцаж ирнэ” гэдэг ном хэвлэгдэн бөөн шуугиан дэгдээж, мөн оны эцсээр алдарт Мэл Гибсон эртний майячуудын соёл иргэншлийн тухай өгүүлсэн “Апокалипсис” хэмээх кино бүтээснээр 2012 онд чухам юу болох вэ гэдэг асуудал анхаарлын төвд орж ирсэн юм.
Майя нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд тэдний 13 бактуны тоолол МЭӨ3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоожээ. Нэг бактун гэдэг нь 114 мянган өдөртэй тэнцэх хугацаа бөгөөд 13 бактун 5125 жилтэй дүйдэг. Энэ нь одон орны 26 мянган жилийн давтамжтай прецесс хэмээх үзэгдлийн тавны нэг (Прецесс гэж аливаа эргэлдэгч объектын тэнхлэг нь өөрчлөгдөх үзэгдлийг хэлдэг). Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах аж. Майягийн цаг тооны бичгээр бол энэ өдөр 13.0.0.0.0 гэж бичигдэнэ. Ингэж цаг тоолол тэглэх тохиолдол бүрт онцгой үйл явдал болдог учраас Болон Йокте Ку бурхан тэнгэрээс яг ийм л үед бууж ирдэг гэж майячууд үздэг байжээ.
Майячуудынхаар бол 13.0.0.0.0 өдөр Дөрөвдүгээр нарны эрин өндөрлөж, Тавдугаар нарны эрин буюу Цагаан ирвэс(ягуар)-ийн эрин эхэлнэ. Улаан, цагаан, хар, шар ирвэс гэж байдаг бөгөөд бүх үндэстэн, соёл иргэншлийн эцэг нь ирвэснүүд байдаг. Харин эрт дээр үед Цагаан ирвэс хүүхэдгүй байсан бөгөөд түүний янз бүрийн өнгийн арьстай хүүхдүүд хамгийн сүүлд төрж, газар дэлхийн өнцөг булан бүрт амьдрах болно гэж индианы домогт өгүүлдэг.
Индианы домог туулиар бол хүмүүсийг эхлээд шавраар бүтээтэл усанд норчихдог, бодож сэтгэж чаддаггүй байсан учраас мод хулсаар хийжээ. Тэд өсч үржин өнөр өтгөн болоод өөрсдийгөө бүтээсэн ачтанаа мартсан учраас галав юүлүүлж газар дэлхийг цэвэрлэжээ. Ой модонд амьдрагч сармагчнууд энэхүү хоёр дугаар үеийн хүмүүсийн үлдэгдэл аж. Гуравдахь удаагаа хүмүүсийг эрдэнэшишээр бүтээж тэнгэрийн цус судсаар нь гүйлгэжээ.
Цаг хугацааны хувьд гэвэл ус, ирвэс, салхины эрин өнгөрч өдгөө газрын (бас хөдөлгөөний ч гэдэг) эрин өндөрлөх гэж буй аж. Эрин солигдох бүрт ихээхэн сүйрэл болж, газар хөдөлж, хүмүүс үхэж, таагүй зүйл болдог гэж индианууд үздэг.

Бусад зөгнөл
“Шинэ гэрээс”-ийн сүүлчийн ном гэгддэг “Апокалипсис”-т Христ дахин ирэхээс өмнө газар дэлхийд аймшигт сүйрлүүд болно гэж зөгнөсөн байдаг. “Тавдугаар элч бүрээ татахад тэнгэрээс од унахыг би хармуй…Тэрбээр ёроолгүй худаг нээж, худгаас асар том зуухных мэт утаа савсав. Худгийн утаанд нар харанхуйлагдаж, тэнгэр бүрхэв…
…Би тэнгэр, шинэ газар харлаа. Урьдын тэнгэр, өмнийн газар оджээ. Далай ч бас алга…” гэхчлэн уг номонд үгүүлсэн байдаг.
Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож яваад ухаан алдсаныхаа дараа далдыг хардаг болсон германы Ирлмайер “Сүйрлийн дараа цаг уур өөрчлөгдөнө. Дулаан болж манай энд халуун газрын ногоо ургана. Хүмүүст гай тарьдаг хуулиуд үгүй болно” гэсэн бол италийн зөнч лам Пий “Галан шуурга, утаа тэнгэрээс ирнэ. Газар хөдөлнө. Тэнгэрээс гал завсаргүй унана” гэсэн байдаг. Америкийн Вероника Люкен “Манай эриний сүүлийн өдрүүдэд нар шиг галт бөмбөлөг газарт унана” гэж хэлжээ.
Халх удган Уртаагийн нэгэн онгод 2008 оны наймдугаар сарын эхээр хэн ч асуугаагүй байхад “Газар дэлхий донсолсон гай гамшиг гарна. Харийн улсад юм уу гэтэл хажуу дэргэд байна. Дэлхий хагарч дэв босох нь байна. Хуй салхи хуйлран эргэж хурсан олонд гамшиг тарих нь. Бага багаар давалгаалж буй нь бай нь ойртсоны шинж” гэж хэлсэн бөгөөд чухам хэдийд гэдгийг тодруулан асуутал хариу өгөөгүй билээ.
Халхын наймдугаар богдын “Аяа гайхамшигт бошго оршвой” хэмээх ирэх цагийг тольдсон сударт “Хувцас эд юм байвч эдлэх өмсөх хүнгүйд зовж байна. Идээ ундаа байвч идэх хүнгүй учир зовж байна. Явах газар байвч зорчих хүнгүй учир зовж байна. Луу жилээс зайлахад хэцүү учир зовж байна. Хэрэв луу жил өнгөрсөн хойно хөгшин хүн бүгд богд мэт тахигдана” гэсний луу жил нь 2012 он биш биз?

Сүйрлийн тухай баримтууд
Галав юүлсэн тухай домог үндэстэн бүрт бий. Энэ нь эрт нэгэн цагт дэлхийн хэмжээний томоохон сүйрэл болжээ, энэ нь дэлхий ямар нэгэн галт биеттэй мөргөлдсөнөөс болжээ гэсэн дүгнэлтэд хүргэдэг. Плиний “Байгалийн түүх”-дээ эртний сурвалжуудад түшиглэн “Бүх цаг үеийн эзэн Тифон өөрийн нэрийг өгсөн аймшигт сүүлт одыг Эфиоп, Египтийн ард түмэн харжээ. Тэрээр харахаас аймаар агаад могой мэт мушгиран эргэлдэнэ. Энэ бол од биш, харин галт бөмбөлөг гэвэл илүү онохсон билээ” гэж бичсэн байдаг.
Аполлодар энэ од Дэлхий рүү хэрхэн ойртож ирснийг “Түүний нэг гар нь өрнө, нөгөө нь дорно зүг рүү сарвайж, лууны зуун толгой цухуйжээ. Сүвээнээс нь аварга том утаан цагариг унжиж, тасралтгүй исгэчин дуугарна. Түүний бие нь далавчтай, нүднээс нь гал гялалзана. Шатаж буй чулуунуудыг шидлэхдээ амнаасаа гал дөл цацруулан исгэчин орилно” гэж бичжээ.
Эртний эх сурвалжуудад өгүүлж буйгаар бол тэр одыг ойртон ирэх үед газар хүчтэй хөдөлж, галт уулс сэрж, далайн ус хуурай газар руу хүчтэй түржээ. “Ус хоёр мянган метр орчим өндөрт гарч, Дэлхийн бүх хүн харж болохоор байлаа” (Мидраш), “Ёроолгүй гүнээр Чи түүнийг хувцас мэт бүрхэж… Давалгаа тэнгэрт хүрлээ” (Псалом) гэж энэ тухай өгүүлсэн нь бий.

Дэлхий тэнхлэгээ өөрчилдөг
Эхлээд жаахан түүх ярья. Эртний эх сурвалжуудад дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөн тухай баримт олон. Энэ үеэр дэлхийн тэнхлэг хэсэг зуур нар руу харсан бололтой. Өөрөөр хэлбэл Дэлхийн нэг хагаст нь тасралтгүй өдөр болж, нөгөө хагаст нь шөнө тасралтгүй үргэлжилжээ.
Африкийн ганда омгийнхон Ванга гэдэг бурхны тухай домог хэлэлцдэг. Энэ бурхан нэгэн арал дээр амьдардаг байж. Нэг удаа Нар явчихаад эргэж ирсэнгүй. Харанхуй болоод хэд хонолоо. Жуко хаан нарыг эргүүлэн авчирч өгөөч гэж Ванга бурхнаас гуйснаар сая нэг юм нартай болжээ гэж энэ домогт гардаг.
Перугийн индианууд яг таван өдөр, таван шөнө тэнгэрт нар гараагүй учраас харанхуй нөмөрч, энэ зуур тэнгис далай хуурай газар руу асгаран бууснаар асар их сүйрэл болон дэлхий ертөнцийн төрх эрс өөрчлөгдсөн гэж хуучилдаг.
Хятадууд болохоор нар арван өдрийн турш хөдлөлгүй зогсож, мод ургамал шатсан гэдэг. Энэтхэг мөн арван өдөр, Иран есөн өдөр, Египет долоон өдөр нартай байсан бололтой байдаг.
Египетэд энэ талаар бичсэн эх сурвалж олон байсан нь эртний мэргэдийн үгнээс тодорхой байдаг. “Жинхэнэ сурвалжуудаас тэдний оршин буй эхлэлээс хойш одод хөдөлгөөнөө дөрвөн удаа өөрчилж, Нар эдүгээ жаргадаг газраасаа хоёронтоо мандаж, манддаг газартаа хоёронтоо жаргажээ” гэж газар зүйч Помпоний Мела бичжээ.
Дэлхийн түүхийн эцэг гэгддэг Геродот болохоор Египетийн мэргэдтэй хөөрөлдсөнийхөө дараа “Энэ зуур Нар дөрвөн удаа жирийнхээсээ эсрэгээр манджээ (тэд надад тэгж хэлсэн). Өдгөө жаргадаг газраасаа хоёр удаа мандаж, эдүгээ манддаг зүгтээ хоёронтоо жаргажээ” гэж тэмдэглэсэн нь бий.
Манай Дэлхийн соронзон талбайн туйл хэд хэдэн удаа 180 градус өөрчлөгдсөнийг эрдэмтэд нотолдог. Манай Галактикийн нас ойролцоогоор 12.5 тэрбум жил, нарны аймгийнх таван тэрбум орчим гэж үздэг. Энэ зуур дэлхийн тэнхлэг багаар бодоход 14 удаа өөрчлөгдсөн бөгөөд хамгийн сүүлд 11-13 мянган жилийн өмнө энэ үзэгдэл болсон гэдгийг геологийн судалгаа тогтоожээ. Энэ нь Атлантидын соёл усан дор орсон цаг үетэй дүйдэг. Библид өгүүлдэг галав юүлсэн тухай мэдээ ч үүнтэй мөн дүйцдэг.
Өмнө өгүүлсэн Тифон сүүлт од дэлхийтэй мөргөлдөж сансрын сүйрэл болсон цаг үе нь одоогоос 12580 жилийн өмнө гэсэн тооцоог эрдэмтэд бас гаргаад байна. Тэр үед манай дэлхий дээр 670 сая хүн амьдарч байсан бөгөөд сансрын сүйрлийн улмаас 100 хүн тутмын 99 нь үхсэн гэж Английн эртний судлалчид үзэж байна.
Бүр саяхан, ердөө 3500-3600 жилийн өмнө Дэлхийн туйл солигдсон байх магадлалтай гэсэн хувилбар ч бас бий. Үүнийг нотлох түүхэн сурвалж, үлгэр домог ч цөөнгүй олддог. Тэгвэл 2012 онд энэ үзэгдэл давтагдах магадлалтай гэж зарим эх сурвалж үзэж байна. Тэд Дэлхийн цахилгаан соронзон талбайн хэмжээ тэг болох түвшин рүүгээ ойртож байгааг анхааруулдаг. Дэлхий өөрийн эргэлтээрээ цахилгаан соронзон талбайгаа идэхжүүлж байдаг бөгөөд тодорхой хугацааны дараа энэ эргэлт удаашран богинохон хугацаанд зогсолт хийнэ. Өөрөөр хэлбэл Дэлхийн цахилгаан соронзон орны хэмжээ тэгтэй тэнцэнэ. Дараа нь эсрэг чигт хурдаа аван эргэж эхэлнэ. Ийм үзэгдэл хэд хэдэн удаа болсныг өмнө өгүүлсэн баримтууд нотолдог. Тэгэхээр энэхүү тэг цэгийн зогсолт 2012 оны 12 сарын 21-нд болно гэж хэсэг эрдэмтэд үзэж байна.
Үүнтэй зэрэгцээд Үндсэн резонансын давтамж хэмээх бас нэгэн чухал параметрт өөрчлөлт ажиглагдаж байна. Үндсэн резонансын давтамж гэдэг нь нэг ёсондоо Дэлхийн зүрхний цохилт юм. Үүнийг анх 1899-1900 онуудад хэмжсэн бөгөөд тэр үед секундэд 7.8 удаа лугшиж байжээ. Энэ үзүүлэлт 1980 он хүртэл тогтмол байв. Дэлхий даяар түүнийг хөдөлгөөнгүй тогтмол үзүүлэлт гэж хүлээн зөвшөөрөөд байтал байдал биш болж 1980-аад оны сүүл үеэс сонирхолтой зүйл ажиглагдаж эхэллээ. Үндсэн резонансын давтамж нэмэгдэж 1990-ээд 8 Герц, дараа нь 8.2 Герц болжээ. 1996 онд энэ үзүүлэлт секундэд 8.7 боллоо. Цаашид секундэд 13 Герц болно гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
Соронзон талбай багасч, резонансын давтамж нэмэгдсэнээр өнөөдөр манай Дэлхий фазын хувиралд орж, бидний бие организмын эд эс бүр энэхүү дээд шатны хувиралд дасан зохицохоор оролдож байна. Тэгэхээр майя нарын цаг тооны бичиг 2012 оны 12 сарын 21-ноор дуусч буй нь энэ хувирлын оргилыг зааж буй хэрэг хэмээн зарим эрдэмтэд тайлбарлаж байна. Энэ өдрөөс эхлэн Дэлхий буруу эргэж, нар хойноос гарч эхлэвэл тэд л лав гайхахгүй бололтой.

Сансрын сүйрэл
Өмнөх удаагийн галав юүлэлт Тифон (Триптон ч гэх нь бий) сүүлт од дэлхийтэй шүргэлцсэнээс болсон гэж үзэгсэд олон. Түүнийг нейтрон од байсан гэдэг. Манай Галактикт тэрбум орчим нейтрон од бий гэж одон орончид таамагладаг ч одоогоор 700 орчмыг нь л олж тогтоогоод байгаа билээ. Нейтрон одод өөрийн тойрог замаараа Нарыг бүтэн тойрох хугацаа нь 25920 жил гэсэн тооцоо ч бий. Энэ нь одон орны прецессийн үзэгдэлтэй хугацааны хувьд давхацдаг. Энэ хугацаанд нейтрон од нарны системийг хоёронтоо дайрч өнгөрөх бөгөөд тэдгээрийн хоорондын хугацаа нь 12600-13320 жил гэдэг. Энэ нь өмнөх их сүйрэлтэй цаг хугацааны хувьд тохирч байгаа бөгөөд нейтрон од дахин эргэж ирэх цаг хэзээ мөдгүй болсон гэж үздэг.
Италийн гоц мэдрэхүйтэн Орфео Анжелусс 1953 онд “Дэлхийг сүүлт од хөнөөхийг завдана. Гэвч түүнийг цөмийн цэнэгт пуужингаар устгаж болно” гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Америкууд ийм туршилтыг аль хэдий нь хийгээд үзчихсэн, гагцхүү сансрын уудамд тархах цөмийн хаягдлыг хэрхэхээ мэдэхгүй байгаа тухай мэдээ байна.
Ер нь бол Дэлхийд аюул учруулж болзошгүй биетийн даяллыг өөрчлөх, устгах талаар эрдэмтэд янз бүрийн санаа оноо гаргасаар байгаа байгаа болохоор “Сүүлт од нь ирээ ч үү, үгүй ч үү. Ирлээ гэхэд мөргөлдөө ч үү, үгүй ч үү” хэмээн “монгол” маягаар тайвшрах боломж бас бий юм.

Метаны дэлбэрэлт
Дэлхийн дулаарлаас болж мөнх цэвдэгтэй газрууд гэсч метан их хэмжээгээр ялгарч байна, мөн 2012 оны эцэс гэхэд Хойд туйлын мөс хайлж дууссанаар түүний дор маш өндөр нягттайгаар шахагдаж байсан метан агаар мандалд дэгдэж Дэлхий ертөнц дарьтай торх болно гэсэн таамаг хүчтэй яригдаж байна. Хойд туйлд нийтдээ 500 тэрбум тонн метан бий гэж тооцдог. Аянга цахилгаан, өөр бусад эх үүсвэрээс болоод агаар мандалд буй метан дэлбэрэх аюул ойрхон, сүйрлийн үр дагаврыг нь тооцох гэж оролдох ч хэрэггүй хэмээн зарим эрдэмтэд анхааруулсаар байна.
Өмнөх удаагийн их сүйрэл далайн ус халснаас болж метан их хэмжээгээр ялгаруулж, агаар мандалд энэ хийн эзлэх жин хэт нэмэгдсэнээс болсон гэж үздэг судлаачид бас бий. Энэ хувилбар үнэн бол тэр үед метан далайн гүнээс аажмаар ялгарч байсан бол энэ удаад агаар мандалд шууд дэгдэж байгаа, хүмүүсийн үйл ажиллагаа үүнд ихээхэн хувь нэмэр өгч байгаа учраас түгшүүрийн “улаан гэрэл асах” хугацаа нь хамаагүй эрт болно.

Квантын үсрэлт
Сүүлийн үед зарим эрдэмтэд 2012-2013 оны заагаар Дэлхий дээр квантын үсрэлт (Quantum leap) болж гараг ертөнц ер бусаар өөрчлөгдөн хувирна гэж мэдэгдэх болов. Энэ шилжилт 20-24 цагийн дотор явагдах бөгөөд ихэнх хүн үхэж мэдэх гэнэ. Энэ нь гарагийн хэмжээний сүйрэл бөгөөд бие махбодь ийм өөрчлөлтөд эсийн түвшинд бэлэн бус байгаа, мөн хүмүүсийн сэтгэл оюун гэгээн бусаас (өөрөөр хэлбэл сүсэг бишрэлгүйн улмаас) болох аж.
Манай гараг чухам энэ өдөр илүү өндөр давтамжийн энергийн түвшинд шилжих бөгөөд гурван хэмжээст бодит байдлаас дөрвөн хэмжээст орчинд очих гэнэ. Өөрөөр хэлбэл физик биеийнхээ хэрэгцээг хангах төдий амьдрал хэрэггүй болж, амиа хичээсэн, хэрэглээг шүтсэн хуучинсаг байдалдаа үлдэхийг хүсэгчид өмнөх квантын үсрэлтийн үед динозаврууд сөнөсөн шиг устаж их цэвэрлэгээ хийгдэх аж.

Шинэ эриний эхлэл
Майячууд 2012 оны 12 сарын 21-нд нэг эрин төгсөнө гэснээс биш, ертөнцийн төгсгөл ирнэ гэсэнгүй. Одон орны гайхамшигтай мэдлэгтэй байсан энэ ард түмэн шинэ эрин эхлэхийг Сүүн зам буюу Тэнгэрийн заадастай холбон тайлбарлажээ.
Сүүн зам галактикийн диаметр нь 7000 гэрлийн жилтэй тэнцэх бөгөөд түүний төв хэсэгт нь 400 орчим тэрбум од бөөгнөрсөн байдаг. Энэ бөөгнөрөл энгийн нүдэнд харанхуй тэнгэрийн дундуур зүссэн зураас мэт үзэгддэгээс сүүн зам гэгддэг. Гэтэл энэ их бөөгнөрөл дунд, галактикийн яг төв дунд нь жинтэйхэн хэмжээний хар нүх байдгийг эрдэмтэд орчин үеийн дуран авай ашиглан нээгээд алмайран гайхжээ. Яагаад гэвэл тэдний харсан зүйл эртний майячуудын домогт өгүүлдэгтэй тун төстэй байжээ. Үлгэр үнэн болж, шинжлэх ухаан домог хоёр яв цав нийцэв. Учрыг өгүүлье.Эртний майячууд Тэнгэрийн заадсыг бүх амьдралыг үүтгэгч Сансрын агуу ижий гэдэг утгаар ойлгодог, хүлээж авдаг байж. Төв хэсгийн гүдгэрийг Сансрын умдаг (“Central Bulge”) гэж тэд үзнэ. Түүний төв хэсэгт хар хонгил мэт үзэгдэгч хэсгийг майячууд янз янзаар нэрлэдэг ч хамгийн түгээмэл нэр нь birthing pace буюу “төрөхөөр дүлэх хөдөлгөөн” гэсэн утгатай байж. Дөрөвдүгээр эриний төгсгөл буюу 2012.12.21-нд нарны зам Тэнгэрийн заадастай огтлолцоно. Өөрөөр хэлбэл тухайн оны хамгийн богинохон өдөр нар Сансрын агуу ижийгийн умайнаас шинээр “мэндэлнэ”. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагддаг үзэгдэл.
Христ дахин мэндэлнэ, Майдар ирнэ, архадууд газарт бууж ирнэ гэхчлэн янз бүрийн шашинд өгүүлдэг нь хэрэг дээрээ энэ үйл явдлыг хэлсэн байж ч мэдэхээр байна. Ер нь бол нарны систем Галактикийн төв рүү 1980-аад оны эцсээр орсон бөгөөд 2020 оны орчимд энэ төвөөс гарна. Өөрөөр хэлбэл шинэ эрин хараахан эхэлчихээгүй, хуучин нь дуусчихаагүй завсрын үедээ яваа аж. Ингэж эрин солигдох үед өвчин зовлон, нийгмийн эргэлт, хувьсгал, байгалийн гамшгийн тоо эрс ихэсдэг зүй тогтолтой гэмээр үзэгдэл ажиглагддаг бөгөөд үнэхээр л 1980-аад оны сүүлээс дэлхий ертөнцийн хаа сайгүй янз бүрийн үзэгдэл болсоор байгаагийн гэрч нь та бид өөрсдөө билээ. Энэ бүхэн 2020-иод он гэхэд төгсгөл болж, сая нэг амар амгалан Дэлхий ертөнцөд ноёлно гэж хэлж болох юм. Бумбын эрин гэж үүнийг хэлж байж ч мэдэх. Ийсүс дахин мэндэлж хүн төрөлхтнийг аварна гэдэг ч үүнийг л хэлж буй бололтой. Монголын бурханы шашны тэргүүн Богд Жибзундамбын өгүүлсэн хорин дөрвөн цөвүүн цагийн төгсгөл ч мөн л энэ үетэй ойролцоо санагдана.Майя нар болохоор газар цөмөрч гай зовлон ирэх юм биш ээ, харин Цагаан ирвэсийн хүүхдүүд энэ цагаас төрж хүмүүст амьдралын үндсийг нь эргүүлэн авчирна гэдэг. Энэ хүүхдүүд илүү ухаантай, оюун санааг дээдлэгч, ертөнцийг энергийн төвшинд хүлээн авагчид байх болно гэдэг. Үүнтэй холбоотойгоор Крайоны тухай өгүүлж болно.

Крайоны өчил
Крайон бол физик биегүй, бидний оюуныг хөгжүүлэхийн тулд Дэлхий ертөнц дээр оршин буй этгээд. Тэрээр Калифорнийн метафизикч Ли Кэрроугаар дамжуулан хүн төрөлхтөнд мэдээллээ хүргэдэг. Хүн бол бурхны боол биш, түнш нөхөр нь байх ёстой гэж үздэг. Түүний тухай дараагийн дугаартаа тодорхой өгүүлэх тул түр орхиод үндсэн сэдэвтээ эргэж оръё.
Крайон 1995 онд НҮБ-ын байранд анх ченнелинг хийсэн юм. Ченнелинг гэдэг нь channel хэмээсэн үгээс гаралтай сувгаар мэдээлэл дамжуулах гэсэн утгатай үг. Тэрээр гадаад ертөнцийн оюун ухааныг сонгосон тодорхой хүмүүсийн тусламжтайгаар хүн төрөлхтөнд дамжуулдаг. Энэ ченнелинг дээр тэрээр хүн төрөлхтөн өөрийн орон гэр болсон эх дэлхийдээ хатуу харгис хандаж буйг анхааруулж, үүний төлбөр нэн хүнд гэдгийг сануулсан юм. 1996 онд НҮБ-ын байранд хоёр дахь удаагаа ченнелинг хийхдээ тэрээр “танай гараг өнөөдөр хөдөлж буй энэ энэ давтамжийн түвшинд та нар дайн хийх ёсгүй. Эргэн тойрноо харагтун. Ертөнцийн мөхлийн тухай эртний зөгнөлүүд биелсэнгүй. Та нар энх тайван устах ёстой тэрхүү парадигмын хүрээнээс нэгэнт гарчээ. Хуучин дайны энерги өнөөдөр хэрэггүй болж, шинэ мянган та бүхэнд энх амгалан, тэвчээр, хайрыг амлаж байна. Гэхдээ үүнийг зөвхөн та нар өөрсдөө л хийж чадна” гэж хэлсэн юм.
Хүмүүсийн түгээмэл асуудаг асуултуудад Крайон хариулахдаа 2012 оныг бас хөндсөн байдаг. “Та бүхэн хэрвээ эртний зөнд итгэдэг бол 2012 он цаг хугацааны төгсгөл болох ёстой. Энэ юу гэсэн үг вэ? Нэг хэсэг нь энэ бол ертөнцийн мөхөл, төгсгөл гэсэн үг гэж байна. Хэрэг дээрээ энэ онд чухал өөрчлөлтүүд л гарна, эрхмүүд ээ. Бид энэ тухай та нарт яриагүй гэж үү? Хүн төрөлхтний энергийн давтамж нэмэгдэж, хүмүүс хуучин энергийн үеийнхээсээ өөр болохын цагт, Дэлхий өөр түвшний чичирхийлэлтэй болохын цагт та нарын баримжаа авдаг цаг хугацааны систем өөрчлөгдөнө. Хайр(шинэ ухамсар)-ын энергийн нөлөөн дор физик бодит байдал өөрчлөгдөж, атомын бүтэц өөрчлөгдсөнөөр гараг дээрх цаг хугацааны баримжааны шинэ систем бий болно гэж бид өмнө нь олон удаа ярьсан. Оюун санааны бусад үйл явдлын нэгэн адилаар энэ нь яг 2012 оны нэгдүгээр сарын 1-нд болчихгүй учраас өөрчлөлтийг мэдрэхийн тулд шинэ жилийн шөнө бүх багаж хэрэгслээ асаах хэрэггүй…” гэсэн байдаг.

Гараг эрхсийн жагсаал
Энэ өдөр үнэхээр нэгэн гайхамшигт учрал тохионо гэдгийг шинжлэх ухаан батлаад буй. Тэр бол гараг эрхсийн жагсаал. 2012 оны 12 сарын 21-нд Санчир, Бархасбадь, Ангараг, Дэлхий нэг шугаманд жагсана. Өмнө нь ч ингэж жагсаж л байсан л даа. Гэхдээ 2012 оны 12 сарын 21-нд зөвхөн нарны аймгийн гарагууд төдийгүй бусад оддын систем ч бас Галактикийн төвөөс шугам үүсгэн жагсах юм. Энэ бол орчлон ертөнц нэг системээс нөгөөд шилжинэ гэсэн үг.Нар 26000 жилийн дараа Сүүн зам буюу Тэнгэрийн заадсыг мөн энэ өдөр дайрч, майя нарын хэлснээр бол Сансрын умайнаас дахин төрнө.

Төгсгөл үг
Одоогоор Дэлхийн сүйрэл болох, тэр нь ямар маягаар явагдах тухай барим тавим баталгаа нотолгоо алга. Боллоо гэхэд энэ нь сайн цагийн өмнөх их цэвэрлэгээ учраас өөрчлөлтийн золиос их бага хэмээх нь утгагүй бөгөөд гагцхүү сэтгэл оюунаа ариун байлгаж, хорт муу бүхнээс ангид зөв мөртэй байх нь чухал гэнэм. Үүнийг аль ч үеийн зөнч мэргэд, аль ч шашны судар номонд өгүүлсэн байдаг болохоор нүгэлгүй нэгэн бол сэтгэл амар байж болох нь ээ.Ер нь бол 2012 оны энэ өөрчлөлт ямар нэгэн сүйрэл гамшиг гэхээсээ хүмүүсийн оюун санааны үсрэлт, шинэ төлвийн эхлэл гэдэг утгаараа илүү түлхүү яригдаж байгаа нь тохиолдлын хэрэг биш байх. Индиго, кристалл хүүхдүүд төрөх болсон, бясалгагчид, цагаан, ногоон хоолтны тоо нэмэгдэж байгаа, шинжлэх ухаан урьдын хатуу хязгаарлалтаасаа татгалзаж, оюун санааны нууцыг тайлах гэж оролдож эхэлсэн, шашны физик анхаарал татах болсон, хүн төрөлхтөн амьд байгальтай дэндүү харгис харьцаж байсандаа гэмшиж эхэлж байгаа гээд олон хүчин зүйл ингэж үзэхэд хүргэж байна.Майя нарын цаг тоололд итгэх аваас тавдугаар нарны эрин буюу дээд оюуны эрин 7137 он хүртэл үргэлжилнэ. Харин түүнээс цааш юу болохыг эртний ухаантнууд бидэнд хэлж өгсөнгүй дээ.
Эх сурвалж www.seruun.com
"Зууны мэдээ"-гийн хавсралт "Гэрэлт Цалиг" сонин 2009.IX сар. № 15