Showing posts with label Ãàéõàìøèãò õ¿ì¿¿ñ. Show all posts
Showing posts with label Ãàéõàìøèãò õ¿ì¿¿ñ. Show all posts

Sunday, August 29, 2010

Цоож үлээгээд онгойлгодог Чогжав лам гуай

Дурсамж тэмдэглэл.

Чогжав гуай гэж нэгэн сайхан лам Бурхан байлаа. 1970 онд шинээр Шашны Дээд Сургуульд элсэн орсон бидний залуу лам нарыг Гандантэгчэнлин хийдийн лам нарын “Арван” гэдэгт хуваасан юм. “Арван” гэдэг нь Чингэсийн үеэс улбаатай засаг захиргаа, иргэний байгуулалтын нэгж юм билээ. Энэ нэгж биднийг оюутан болохоос өмнө Гандан хийдэд байсан, одоо ч байсаар байгаа бөлгөө. “...Арваны даргаас чөлөөгүй еэ хө!” хэмээн ардын дуунд хүртэл гэгэлзүүлэн аялдаг нь учиртай.

Гандангийн “Арван” гэдэг нь 60-аад оноос хойш үүсч Монгол орон даяар эрч хүчээ аван ихийг бүтээсэн “Социалист Хөдөлмөрийн Бригад” гэдэг шиг. Өвгөн лам нарынхаа гэрийг хаварт нь хамтран хөнгөлөх, намарт нь дулаалах, түлээ модоо нийлэн хөрөөдөж хагалах, Гандангийн хашаан дахь хүрдийг угаах, хэрмэн хашаагаа тойрон хэв журмын эргүүл хийх, хогийг нь цэвэрлэх, хийдийн гадаа болон дотор тарьсан модыг арчилах, услах зэрэг ажлыг ээлжээр хийдэг байсандаа. Угтаа шинэ залуу лам нарыг туслах хүч болгон тэдгээр аравнуудад тэнцүүлэн хуваадаг байсан юм. Тэр үед Гандангийн лам нар арван нэгэн арванд хамаарагддаг байсан юм. Баасан, Чойжамц бид гурав “Долоодугаар арван” буюу “Шар Умзад” хэмээн нэрлэгддэг Шаравсамбуу гуайн арванд хувиарлагдан тэнд харьяалагддаг байлаа.

Арванууд миний дээр дурьдсан ажлуудыг хамтран хийхийн зэрэгцээ бие биедээ байх, байхгүй ном судрын дэмжлэг үзүүлж, ойр дотно байхын зэрэгцээ гишүүн хэн нэг нь жилдээ өөрийн бололцоогоор нэгэн өдрийн хоолыг гэртээ бэлтгэн тэднийгээ цуглуулан хөгшин залуугүй халуун дотно яриагаа ярьж, бие биеэ шоолон өвгөдийнхөө залуу цагийн адал явдалтай дурсамж яриаг сонсон хөгжилдөн өнгөрөөдөгсөн. Энэ нь Гандан даяараа их дуулиантай.-Тэдний аравныхан маргааш тэднийд хоолтой гэнэлээ. Манайх чинь хэзээ билээ дээ. Дондог зам, /тогооч/ хоолыг нь хийж байгаа гэнэ билээ. Баянхонгороос айраг нь ирсэн гэнэ билээ гэх зэргээр өвгөд хоорондоо сонин болгон хөөрөлдөх ярианы сэжим болох нь харахад сонсоход өхөөрдмөөр хөөрхөн байдаг байлаа. Тэд маань жаран наймаас дээш настнууд байсан юм.Тиймдээ ч тэр хоолон дээр аравны дарга, дараагийн хоол төдөн сард тэдний өдөр “Тэднийд” хэмээн зарлаж, бид дахин аравнаараа цуглах тэр өдрийг тэсэн ядан хүлээж-Тэр гуайн хоол хэдэнд билээ? хэмээн сураглацгааж байдагсан.
Чогжав гуай гэлэн сахилтай хүн. Өдрийн 1.00 цагт л хоолоо иднэ. Бусад цагт шүд хөдөлгөх юм идэх цээртэй. Гэлэн санваартай хүний “Суртахуун” зөвхөн хоолон дээр л гэхэд энэ буюу. Бусад 267 санваарыг нь энд дурьдаад илүүц биз. Үүнийг нь мэдсэн бид ном сураглах, биеийг нь асуух маягаар хааяа өдрийн хоолыг нь “Буудна”. Дандаа тэгж буудаад байгаагүй ээ. Хааяа зүгээр ороход Чогжав гуай хүүхэд шиг нэг их бондгосхийн давхийн цоцно. Даяанч багш маань нэг өдрийн хичээл дээр-Та нар Чогжав ламын хоолонд нь болж тэднийх рүү гүйгээд байнаа даа янз нь. Цаад гэлэн чинь бариа тавианы үед хэзээ баригдах бол гэж айсаар байгаад цочимхой өвчтэй болчихсон юм гэсэн шүү, чочоогоод зүрхийг нь зогсоочих вий, холоос чимээ өгч очиж байгаарай. Өвгөн хүний аймхай зүрх юухан байх вэ? Хоолонд нь болж яваад цаад өвгөнөө хоолноос нь гаргачихав даа таминь.. хэмээн сургаж билээ. Түүнээс хойш учрыг мэдсэн бид хэд дор бүрдээ хичээж холоос хоолойгоо засан чимээ өгөх, хоорондоо ярилцах зэргээр гэр лүү нь очиж яваагаа мэдүүлдэг болж билээ.

Яг хоолных нь цагаар яваад ороход Чогжав гуай зуухныхаа өмнө сөхрөөд суучихсан галаа оролдосхийгээд буруу зөрүү харан эвгүйхэн зантай угтана.-Учир мэдэхгүй юм. Хоол хийнэ гэдэг чинь амьтны мах хэрэглэнэ гэсэн үг. Би багаасаа хий өвчтэй, цагаан хоол зохидоггүй. Улаанбаатарт мах ямар байгаа билээ дээ. Хүнд хэдэн төгрөг өгч мах захина. Түүнийг хямгадаж идэх санаатай. Энэ чинь цаана нь бас л нөгөө амьтны амь байна. Та нар яахав, босон суун хэзээ л бол хэзээ идэж байдаг улсууд. Би чинь Бурханы өмнө тангарага өргөсөн гэлэн хүн. Өдөрт нэг л хооллоно. Хэцүү юм. Дамба багш, Батнасан, Баярбаатар бас чи...За Баасан ч яахав...салах юм биш...хувцасаа энд тайлдаг, сольдог нэртэй байнга байж идэж байдаг хүн...тэр тэгэхээс яахав...хоолны цагаар тааруулж ирээд байх нь төвөгтэй юм. Сургууль нээгдэхээс өмнө ямар ийм байсан биш...гэсэн шүү юм төвөгшөөнгүй ярина. Тэгэхэд нь-За Чогжав гуай минь, ямар таны гүнцгийг тааруулах гэж бодсон биш. Ойрхон явж байгаад л биеийг чинь асуугаад гаръя! гээд ороод ирлээ. Явлаа! Явлаа! Та тайван хоолло! гэхэд-Үгүй ээ! Чи зүгээр сууж бай. Би төвөгшөөсөн юм биш. Зүгээр л учрыг хэлж байна. Байж бай! Одоохон бууз боллоо. Хэдийг идээд яв. Ер нь тэгээд хүний хоолны учрыг мэдэж байх хэрэгтэй...л дээ гэсээр буузаа гаргана.

Тогооныхоо тагийг авч жижиг зэс тавагаар сайтар сэвнэ. Юм юм нь таарсан буузны үнэр өлссөн оюутан бидэнд мөн ч гоёсон. Тэгж буузаа сэвж байхад нь гал нь унтарна. Түлш нь тооцоотой. Түлш гэснээс биднээр модоо хагалуулахгүй. Өөрөө хагална. Харин биднээр модоо хөрөөдүүлнэ. Хөрөөдөх хэмжээ болгож нэг мод өгнө, тэр нь 28 см. Энэ нь зуухандаа таарсан хэмжээ. Энэ л хэмжээгээр бид арваад жил модыг нь хөрөөдсөн дөө. Хагалуулдаггүйн учир нь гэвэл бид томтой жижигтэй хагалаад хаячихна. Чогжав гуай өөрөө болохоор модоо ангилан хагална. Ангилах гэдэг нь хэрэгцээндээ тааруулан бүхэл мах чанах, цай чанах, хуушуур хийх, галаа асаахад гэх шиг хэрэгцээндээ бүдүүн нарийныг нь тааруулан хагалж багцлан хураана. Тийм болохоор чанах цай нь, ус, түүнийг сүлэх сүү, түүнийг болгох мод, түүнд зарцуулах цаг бүгд хэмжээтэй гэсэн үг. Биднийхээр бол яг л “автомат” удирдлагатай машин байлаа. Оёдолд бол ажилч “зөгий” байсандаа. Оёдол гэдэг маань угалзтай гөлөм, угалзтай гутал байсан юм.

Өвгөн лам буузаа болмогц сэвчихээд жижиг мөнгөн дэвгэнд гурван ширхэг бууз хийгээд бурхандаа өргөнө. Өөрийнхөө гэртээ барьдаг том модон тагшинд /хуралд барьдаг нь арай бага/ долоо найман бууз хийж аваад жигнүүрт үлдсэн буузаа хүрэн модон тавганд хийж, тогоо саваа цэгцлээд, хоолны өмнө уншдаг уншлагаа уншчихаад-За чи хүлээгээд сууж бай. Нэгэнтээ ороод ирсэнийх. Би цадахаараа чамд өгнөө. Өгөлгүй яахав. Чи сууж бай! гээд өөрөө идэж эхлэнэ.
Хоолыг үнэхээр чин сэтгэлээсээ дурлаж, биендээ халдааж, таашааж, амталж идэх гэдэг тэр л болов уу. Буузныхаа нарийн үзүүрийг эхлэн хазаж, шүүсийг нь шорхийтэл сорж их дуу гарган шогжигнуулан дахин дахин сорон амталж тамшаална. Тэгээд жижиг жижгээр таалан хоёр завжиндаа шилжүүлэн удаанаар зажлах бүрийдээ хэлээрээ уруулаа шилэмдэн аах хэмээн амьсгалаа гаргана. Энэ мэтээр нэг буузыг ёстой шимийг нь барж, идэж дуусгана.

Түүнийг харж суухад өөрийн эрхгүй арааны шүлс асгарч, аманд хуримтлагдах шүлсээ залгиж бас идэх дурандаа бид дороо хавьчиж эхэлнэ дээ. Ийн болохоо байхаар нь-За Чогжав гуай би явлаа. Шүлсээ залгиж ингэж танаас горьдож сууснаас явсан минь дээр гээд босох гэхэд-Байз чи би одоохон цадах гэж байна. Байж бай! гэнэ. Тэгээд бас нэгэн буузыг тамшаалан байж идчихээд-За одоо өгнөө! гэсээр өөр нэг том модон тагшинд овоолон байж хийгээд-Аягагүй яваа биз дээ! Май одоо чи идээ! энийг гээд өгнө. Би тэрийг нь барахгүй.-Хүнийг горьдоож тамлаж байснаас эхлээд хоёулаа идчихгүй дээ, Чогжав гуай. Хар шүлсээ гоожуулж таныг харсаар байгаад хий цадчихжээ...гэхэд-Үгүй энэ чинь би өөрийгөө бодохгүй яах юм бэ? Юмыг яаж мэдэх билээ. Би чинь цадахгүй бол яах юм бэ? Та нар бол эндээс гараад л гэртээ, эсвэл гуанзанд ороод нэмээд идчихнэ шүү дээ. Би чинь гэлэн хүн. Учир нь үүнд л байгаа юм. За Баасанд бас хэдийг далд хийхээс! Хэзээ ч юм бэ? Идэхийн мөн болж, хэдэн хоног хоосон явсан юм шиг, намайг ч гэсэн залгичихаар өлссөн амьтан орж ирнэ гээд нилээд хэдэн бууз хийж зуухны хажууд тавиад дээрээс нь зузаан модон таваг хөмрөнө. Бүлээн байлгах гэж тэр.

Бид хоорондоо одоо ч ярьдаг юм.-Чогжав лам гуай шиг бууз, хуушуурын амтыг нь мэдэрч, дэргэдээ суугаа хүнд мэдүүлж, Бурханыг ч гэсэн горьдоож иддэг хүн байхгүй байхаа...гэж. Сайхан амталж идэх чинь бас нэгэн урлаг бөгөөд дэргэдэх хүнийхээ хоол идэхийн дуршилыг дэвэргэж чаддаг билээ. Гэм нь...тийм сайхан идэхийг нь хараад сууж байх мөн ч хэцүү дээ. Тэгээд бас цадтал нь шүү. Уншигч та цадтал гэхээр нэг их юм бодож байгаа байх. Чогжав гуайн бууз ерийн айлуудын дунд зэргийн л бууз. Том ч биш, жижиг ч биш. Бид гурав хазаад л болдог бууз. Өвгөн маань ямбалж ямбалж, тамшаалж тамшаалж ердөө дөрөвхөн бууз л иднэ шүү дээ. Бууз нь бас л хэмжээтэй. Гурил, мах, шөл нь... Ходоод нь ч бас...тиймэрхүү байсан байхдаа. Бага залуугаасаа хэмжээнд нь хэвшүүлчихсэн.
Хоолыг нь отохоор бус ёстой биеийг нь асуухаар нэгэн өдөр орсон чинь Бурханыхаа доод шургуулгыг уудлаж, уудлаж хүрэн даавуунд боодолтой томхон юм гаргаж ирээд-Май энийг үз аль хэр болж вэ? Би ганц дүүтэй юм. Мишигдорж гэдэг юм. Москвад амьдардаг. Энэ жил хугацаа нь дуусаад ирэх сурагтай. Ирэхээр нь өгөх юм. Сайн модон тагш олдохгүй болохоор нь Шаазангийн артелийн Дагвадоржид /хожим УГЗ болсон/ захиж байж шахмал аяга авахуулсан юм хэмээн том мөнгөн аяга үзүүлж байж билээ. Юм мэдэхгүй миний бие, мэдэхгүй ч гэсэн үзэж үзэж,-Ийм аяга эр хүн барьж явахад яахав. Сайхан аяга болжээ л гэж билээ. Үнэндээ хэн ч үзсэн сайхан аяга гэхээс өөргүй аяга байж билээ. Хожмоо би Мишигдорж гуайтай танилцсан ах ламынхаа өөрт нь зориулан хийлгэсэн мөнгөн аяга шиг сайхан хүн дээ. 1970-аад оноос хойших үеийн сэхээтнүүд Мишигдорж гуайг ер нь мэднэ дээ. “Үнэн” сонины орлогч эрхлэгч, Москва дахь “Үнэн” сонины тусгай сурвалжлагчийн албыг хашиж байсан. Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгчдийн нэгэн болой.

Нэгэн хаврын налгар өдөр манай аравныхан Чогжав гуайндаа цаг болзон цугларч ээлжит хамтын хөдөлмөр болох тэдний гэрийг хөнгөлөх ажлаа эхэллээ. Чогжав гуай уламжлал ёсоор-За би үүнийгээ аваад гарлаа. Тэгээд та нар өөрсдөө хийдэг ёсоороо л мэдээд хий. Болж л өгвөл байсан юмыг байр байранд л тавиарай. Хожим хайх гэж төвөг болдог юм...гэсээр эсгий олбогны тасархайгаар бүрсэн хүнд хар дөшөө аваад гарав. Чогжав гуай өөрөө уран хүн болохоороо уран хийцтэй сайхан Бурхан шүтээнтэй. Тэр нь Занабазар хутагтын хийц юм гэнэ билээ. Бурхандаа хоолны дээж тавина. Дүйцэн өдрүүдээр зул өргөнө. Ер нь гэр доторхи нь замбараагүй тийшээгээдээ. Гэр хөнгөлөх, дулаалахдаа бид л Бурхан тахилд нь гар хүрч, тоосыг нь арчиж өгдөг байсан болов уу гэмээр.

Чогжав гуай дааж ядан авч гарсан дөшөө эвтэйхэн гэсэн газраа тавьчихаад туслахаар ирсэн Гандангийн оёдолчин авгай нарт бүрээснийхээ муудсаныг яаж оёж, нөхөхийг зааж, заавардаж тэр хавиар эргэлдэнэ. Ерөнхийдөө гэрийг нь яаж хөнгөлөх, яаж дулаалахыг “аравны дарга” Шар унзад хэмээгдсэн Шаравсамбуу лам гуай удирдана даа. Үдийн цаг дөхүүлээд Чогжав гуай гэрийн бүрээс тавиад дуусмагц өөрийн хариуцсан хүн бүрийн нормтой хайлсан хуушуураа хийж эхлэнэ дээ. Сармис, сонгино, шар тос ханхлуулаад л, ээдээ мөн ч сайхандаа. Хуушуур хайрна гэдгийг манай Чогжав гуай л нэг нэртэй нь дүйлгүүлэн хийж сурсан хүн байлаа. Бидний хуушуур хайрна гэдэг маань үнэндээ том хавтгай буузыг тосонд чанахын нэр юмдаа. Хайрах гэдэг чинь хайрахыг л хэлдэг юм билээ. Чогжав гуай зузаан ширмэн тавагны ёроолыг сүүлээр арчиж тослоод хуушуураа хоёр талаар нь эргүүлж хайрахдаа эргүүлэх бүрийдээ сүүлээр тавгаа тослоно. Бид яадаг билээ дээ. Хуушуур нь хагарч шажигнан их тос нь үсчээд л сүртэй юм болдог шүү дээ. Үнэндээ хайрсан хойноо идэхэд сайхан болохоос бус бидний хувьд хуушуур хийхэд төвөгтэй хоол доо. Энэ бидний чадахгүйд л байгаа юм билээ. Манай Чогжав гуайн хувьд хийхэд шөлтэй хоолноос хялбар бөгөөд хийгээд идэхэд амттай бөгөөд чанартай учраас голдуу бууз, хуушуур зооглодог байсан буй заа.

Нэгэн удаагийн гэр дулаалах ажлаа эхлээд байтал Чогжав гуай-Хөөе! Tа нар гараарай! Гэсгүй гуайн өнөө сахилгагүй шар “дөшин” дээгүүр харайгаад алга боллоо. Олоод ирээрэй! Олж ирж ариулахгүй бол болохгүй! хэмээн сандрав. Дүрсгүй шар гэдэг нь хожмоо ШДС-ийн сантехникийн засварчин болсон, Гандан хийдийн их гэсгүй Төмөр-Очир гавжийн ганц эрх хүү билээ. Бид гарлаа. Дор бүрдээ дуудан хайлаа. Төмөрөөгийн бараа алга. Түүний ээж Цэнд бугай бидний дэргэд бүрээс нөхөөд сууж байгаа хэрэг. Тэгтэл өнөөх Төмөрөө Гандангийн аж ахуйн хашаа руу давахдаа цаашаа нэвт гарсан хадаасны үзүүрт гэдсээ хүүлээд түргэн дуудуулаад байна гэж хэл ирэх нь тэр.
Төмөрөөгийн ээж зүү утсаа хам хум тавиад цойлдож, нөхөх ажлаа орхиж явахдаа Чогжав гуайд-Таны дөшөн дээгүүр харайгаад гарсан юм бол тэр золиг гэдсээ хүүлэх нь юу ч биш л дээ. Та утлага, рашаан хайрлана уу? Эмнэлэг аваад явахаас нь өмнө тэрийг ариулья хэмээн байж билээ. Урьд нь гэрийн ажил болоход Чогжав гуай эхлээд дөшөө аваад гараад явчихдаг. Бурханаа бидэнд даатгачихдаг болохоор нь учир мэдэхгүй бид-Та ч “Бурхан” дөштэй хүн юмаа! хэмээн дооглоход-Бариа тавианы үед энэ Ганданг нээгдэхээс өмнө намайг хоолтой байлгасан юмаа. Энэ чинь ...гээд инээдэг байсан. Төмөрөө гэдсээ хагалан сүйд майд болж байхад Чогжав гуай харин-Та нар намайг шоолоод л байдаг. Би Дархан хүн биш! Энэ дөшөөр хоол олж иддэг байсан гэж хэлдэг шүү дээ. Е р нь дархан хүний Дөшийг Бурхан шиг бодож яв. Бурхан яахав хол байх. Харин сайн дарханы Дөшийг ер нь хажууд нь байгаа, бараг Бурхан болчихсон эд гэж санаж явахад илүүдэхгүй. Хариугий нь та нар сая үзлээ шүү дээ. Гэхдээ би чинь дархан хүн биш тааруухан гэлэн шүү дээ. Энэ дөш бол хэдэн үеийн дарханы Дөш...гээд залган сайхан, хүүхдэрхүү бас доогтой инээж байж билээ. Чогжав гуай ер нь тэрүүхэндээ, чимээгүйхэн инээдэг хүн л дээ.

Цагаан сарын хурал номын ажил өнгөрөөд л Чогжав гуай хэдэнд ч юм бэ, бүү мэд угалзтай монгол гутал, угалзтай гөлөм хоёрыг зэрэг эхлэн эсгэж, шивж, оёж эхлэнэ. Нэг нь аяганы ширээн дээр, нэг нь орон дээр нь дэлгээтэй, угалзны хэв мод, олс, сарьс, сайр тэднийхээр хөглөрөх нь тэр. Хөглөрөөтэй байсаар намрын хяруутай золгоно. Тэр хугацаанд жаахан гэр нь оёдолын цех шиг. Аяга шанага Бурхан тахилтайгаа хамт холилдон байна даа. Ямагт зүү нь учигтайгаа, шивүүр нь дэргэд нь байна. Хурлын завсарлага, гэртээ ороод гарах, хоолоо хийж байх, хүнтэй ярилцаж байх зэрэгтээ өнөөхөө/гутал, гөлмөө/ хэд хатгана. Залгуулаад хэд шивнэ. Сууж хийхгүй, орхихгүй, орон гарав дөрөв, тав хатгаад л шивээд, оёод л явна. Нэг өдөр би-Чогжав гуай минь дээ! Ингэж өөрийгөө ядрааж зовоогоод, гэрээ хөглөрүүлж, тав тухаа алдаж ямар хэрэг байнаа. Нэг долоо хоног оёод л дуусгачихаач дээ ..гэсэн чинь-Үгүй ээ! Тэгдэггүй юм. Хүнд хийж өгсөнийх нэг насны юм хийж өгөх хэрэгтэй. Хийлгэх, хийлгүүлэхийн учир энд л байгаа юм. Чи сая өөрийгөө ядраагаад гэж байна. Яалаа гэж харин жаргааж байгаа юм. Хийж байгаа ажлаараа жаргах ёстой. Үүнд сэтгэл чухал. Сэтгэлгүй албадлагаар, мөнгөний төлөө хийсэн юм авсан хүндээ ч, хийсэн хүндээ ч хэрэг тусаа өгдөггүй юм. Гутал, гөлөм хоёрт түмэн оёдол байдаггүй юм. Орон гаран найм, ес хатгаад шивээд явахад цагийн тоогоор талийчихдаг юм. Суугаад оёход бусад ажил хоцорч, суудалдаа ядарч, нүд чилж, хуруу бяцарч цаашид оёхоос зүрхшээдэг юм. Ухаандаа зовлогоо зовоож байгаа хэрэг. Над шиг ингэж оёх нь алдаагаа ойрхон ойрхон арван хатгацын дараа, хоёр хуруу зайд шалгаад, засаад явчихдаг юм. Хийгээд дуусгачихсан хойно хийсэн битгий хэл, авсан хүн ч нийт угалзанд нь хууртаад нэгэн хатгацын алдааг олж хардаггүй юм.

Оёдолд нэг хатгацын алдаа гэдэг чинь уг эдийн чанарт яваандаа муугаар нөлөөлдөг юм. Бас ингэж бага багаар удаан оёж, алдаа гаргаагүй бол оёж байгаа хүн дараа дараачийн хатгацыг улам сайн хийхсэн гэж өөрөө урамшдаг юм. Би чинь сайн оёж байна шүү гэж өөртөө урам өгөх нь, зав л гарвал хэд хатгачихсан гэсэн ажилдаа яарах сэтгэлийг төрүүлдэг юм. Хийнэ, хийж байна, хийхсэн гэсэн сэтгэл нийлж байж сайн эд урладаг юм. Сайн эд хийлгэлээ дээ гэж сэтгэл ханасан хүн сайн харамж өгдөг нь хүний ёс. Өмнөговийн нэг өвгөн надад намрын хяруунаар ёстой төртэй хоёр хонины мах, шүдлэн үхрийн мах нэгийг авч ирж өгөөд миний оёсон гутал, гөлөм хоёрыг аваад буцдаг юм. Түүнийг ирэхэд л би сүүлчийн утсаа хатгаж, учгийг нь зангиддаг юм. Тэгэхээр би юундаа яарах билээ дээ.
Танай Дамба багш, ер нь манайд ирж миний гүнцэгнээс хороолцдог та нар чинь угтаа миний гурван улирал оёсон гөлөм, гутал хоёрын хөлсийг идэлцэж байгаа юм шүү дээ. Тэгээд би хоолоо элбэг хийдэгийн учир тэр юм шүү. Хүн ер нь олсоноо хувааж идэж байх юм шиг та нарт заадаг байсан байхаа. Хувааж идэхэд учир бий. Бүр их бий. Би гэлэн хүн. Идэлцэхэд ч, идүүлэхэд ч их учир бий. Богд лам “Бодь мөрийн зэрэгтээ” тодорхой заасан. Та нар одоо судлаж байгаа гэнэлээ. Би гэлэн хүн хэнтэй хувааж идэхээ сайн мэднэ. Үүнийг “Гэлэнгийн суртахуун” номонд заасан. Би гэлэн сахил хүртсэн цагаасаа эхлэн Богдын заасныг алдахгүйн төлөө чармайж явна даа хэмээж билээ.

Өвгөн лам нарын болон Гандан хийдийн олон түлхүүртэй нярав нарын эзэмшдэг цоож онгойхгүй буюу түлхүүрээ гээчихсэн, олохгүй болсон үед манай Чогжав гуайг сураглаж сүйд болцгооно. Чогжав гуай гутлынхаа түрүүнд нэгэн урт төмөр сэтгүүр үргэлж хийж явах бөгөөд цоож онгойлгодог багаж нь ердөө тэр. Үеийн өвгөн лам нар нь-Цаад Чогжав чинь ямар ч цоожийг үлээгээд онгойлгочихдог юм. Тэгдэг тариныг тоонд нь хүргээд тоолчихсон хүн. Сэтгээд онгойлгож байгаа дүрийг л үзүүлдэг байхгүй юу. Үлээчихдэг юмаа. Цоожны өргөс нь подхийгээд л үсэрчихдэг юм...хэмээлддэг. Нэгэн арван боловч тэр эрдмийг нь би үзээгүй ээ. Надад тийм завшаан тохиолдоогүй. Яагаад гэвэл цоож, сав хариуцдаг ажил хийж байсангүй. Хэрэв байсансан бол би Чогжав гуайгаа өдөр бүр залах байсан буйзаа.
Нэгэнтээ манай доод ангийг төгссөн хэдэн залуу ламд тохиолдсон явдлыг тохиолдох ч гэж тохиолдуулсан явдлын тухай, одоо Монголын уламжлалт эмнэлгийн нэртэй эмч болоод байгаа Сэнгэ-Очир лам Багануурын зочид буудалд надад ярьсан юм. Сэнгэ-Очир лам Баянхонгор нутгийн цуутай эмч лам бөгөөд Хайдав доктортой хамт эртний Монгол-Төвдийн орхигдон дарагдсан уламжлалт эмнэлгийг шинэ үед дахин сэргээсэн Доржжанцан гуайн гарын шавь бөлгөө. Түүний эрдмийг өвлөн авсан хүн тэр л болой. Тэр надад ийн ярьсан юм.

Лам нар ээлжээр Гандан хийдийн тахилыг сэргээж, сахиж хонодог нэгэн алба эртнээс уламжлалтай юм. Одоо ч үргэлжилсээр. Сэнгэ-Очирт ээлж ёсоор тэр алба нэгэн шөнө таарч гэнэ. Хоногийн лам шөнөдөө дугануудаа эргэж, зул жаргахыг харж, эрт жаргасан зулыг сэргээхийн зэрэгцээ хамгийн чухал ажил нь өглөө болдог бөлгөө.
Өглөө. Хийдийн дунд гадаа байдаг сангийн том бойпорт сан тавих бэлтгэлээ хийж, жасын зуухыг галлаж аргалын цог бэлтгэнэ. Бас Цорж лам, Унзад, гэсгүй нарыг морилон ирэхийг харуулдан тэднийг ороод ирмэгц нь хүндлэлийг үзүүлж, суудалдаа мориломогц нь “Жадамба” судрыг тэднээр уншуулахаар хэсэглэж багцлан өргөн барина. Уншмагц нь эргүүлж дарааллаар нь болгон шоголд нь хийнэ. Жасын энэхүү Жадамбыг 8-р Богд Жавзундамбын мэлмий муудахад засрал олгохын тулд 29 ширхэгийг тусгайлан барласан гэдэг. Мөн Жасад гол шүтээнүүд дунд голлуулан зассан Жигжид бурханы шуумал бас 29 ширхэг юм гэнэ билээ. Одоо бусад Бурхан, судар хоёр хэд нь хаана үлдсэн нь ёстой бүү мэд юм даа.

Ийм учраас Гандан хийдийн лам нар эдгээр шүтээнүүдийг эрхэмлэн үздэг юм. Ихэс лам нар “Жадамбаа” айлдаад буцааж өгч дуусмагц хоногийн лам гарч бэлтгэсэн сангаа тавина. Тэхэд бүрээний лам нар бүрээний шатны саравчинд өгсөн гарч ариун цагаан лавайг дөрвөн зүг, найман цогцост дуурсган үлээж өглөөний хурал ном эхлэх дуудлага болгоно. Хоногийн лам мөргөлчдөд түгээх рашааныг Очир-Дарийн дуганаас авч аривнуулан жасад оруулаад дараачийн хоногийн ламд жасын түлхүүрийг хүлээлгэж өгөөд “хоногийн албаа” хааж дуусах нь тэрээ.
Тэр нэгэн өглөө Сэнгэ-Очир лам энэ үүргээ гүйцэтгэж хоноод байтал тэдний ангийн лам Энхбат, бас хоёр залуу ламын хамт орж ирж өглөөний манжны дээжээс ууж байснаа/манжны дээж өглөө хоногийн ламд эхлэн ирдэг юм/Сэнгэ-Очирын бүсэнд тээглүүлээр нь дүүжилсэн жасын хаалганы мөнгөн чимэгтэй хоёр том түлхүүрийг хармагцаа-Хөөе! Сэнгээ...хурдлаач! Хэдүүлээ нэг юм үзье! Чогжав гуай түлхүүргүй цоожны өргөсийг үлээгээд онгойлгодог юм гэсэн. Хэдүүлээ үзье! Одоо очоод Чогжав гуайг аваад ирье. Чогжав лам их сандруу, сандраагаад аваад ирье! Хурдлаарай Чогжав гуай! Жасын түлхүүр олддоггүй. Цорж, гэсгүй нар ирэх болчихлоо гэж сандраагаад аваад ирье. Хаалгаа цоожилчих! гээд л өөрсдөө сандран тэднийх рүү гүйцгээж дээ.

Чогжав ламынх Орхоны 7-р гудамжинд дунд хирд нь байсан юм. Орхоны энэ гудамж Гандан хийдийн зүүн талын асартай хаалганаас гуравдахь гудамж юм. Тэд сүрийг үзүүлэн амьсгаадсаар Чогжав гуайнд гүйн очиж, хашааны хаалгыг нь хадаасаар онгойлгоод /Чогжав гуай өөрөө тэгж онгойлгодог юм/-Чогжав гуай гэж дуудалцсаар гэрт нь орсон чинь тэдний сүртэй чимээнээр нэг л хэрэг гарч гэдгийг мэдсэн өвгөн лам дээлээ өмсөөд зогсож байна гэнэ. Тэд-Хөөе! Чогжав гуай. Энэ Сэнгэ-Очир хоногт хоносон юм. Тэгсэн чинь жасын түлхүүрийг гээчихэж, одоо Цорж, гэсгүй нар ирэх, бүрээнд гарах цаг болчихлоо. Та л онгойлгож өг! гэсэн чинь Чогжав гуай-Түлхүүрийг нь гээчихсэн юм бол би ч яах юм бэ? тэрийг чинь гэж гэнэ. Нөгөө хэд та л онгойлгож өг! Хурдлаач! гээд л Энхбат бяртайгаар тэврэн мөрлөж, нөгөө нэг нь хаалга онгойлгож, нэг нь орхимжийг нь шүүрч аваад л жас руу гүйцгээж гэнэ. Чогжав гуай-Элэг доргиод, үхлээ хөөе! Өөрөө явья! хөөе! гэж дуугарч байна гэнэ. Тэд-Цаг боллоо. Болохоо байлаа. Чогжав гуай минь одоо хүрлээ гэсээр үүрээ дүүрээ болсон хөгшин залуу хөгийн лам нар амьсгаадсаар жасад ордог юм байж.

Чогжав гуай-Яачихсан улсууд байнаа. Хоёр түлхүүр хадгалаад хонож чадахгүй. Бас сандрааж байгаад өнөө муу сэтгүүр мартуулчихаж, би юугаараа онгойлгох болж байнаа. Жасын энэ цоож чинь Цолмон дарханы хийц, сэтгүүрээр гарахгүй эд ээ. Мөн ч сайн цоож доо. Өргөс нь гэж цул ган л даа гээд цоожийг илж байх юм гэнэ. Гэтэл ёстой Цорж ламын овоодой жасын цонхоор өнгөрч, хэдэн лам маань үнэндээ тэвдэж, нэг нь Цорж ламд хаалга нээж өгөхөөр гүйж, хоёр нь холдож, орхимжоо буулган хөшөө шиг зогсож, Цорж ламтан ч ороод ирж, Чогжав гуай ч мөнөөх мөнгөн тоногтой цоож руу нэг тонгойх шиг болоод л-Цорж та морилогтун! гээд жасын хаалгыг онгойлгон тэлж өгөхөд Цорж лам Осор гуай-Чогжав залуу лам нартай хоногт хонодог болоо юу? гээд инээвхилж дээ. Тэгээд л уламжлалт ажил өрнөж “Жадамбаа” Цорж, гэсгүй, унзад нарт тарааж, сан сунгаа тавин бүрээ юугаа татаж лам нар дуганыхаа үүдэнд “Мэгзэмээ” айлдаад хуралдаа морилж дээ.

Ингэж “хоногийн лам” Сэнгэ-Очир хамгийн чухал ээлжит ажлаа инээдтэй бөгөөд ёсоор нь хийж дуусгаад цоожныхоо өргөсийг эрээд олдоггүй гэнэ. Аргаа ядсан тэрбээр дуганд ороод Чогжав гуайн чихэнд шивэгнэн-Цоожны өргөс яасан бэ? Та...гэсэн чинь-Юун та гэж. Би яаж мэддэг юм бэ? Хоногийн лам чинь чи биз дээ? Та нараас болж Цоржоос айж, бас сандраад...зүрх...зүрх..явж үз. Тэр хавьцаа хайхгүй юу? Цоожны өргөс хаашаа гарах ёстой билээ гээд халгаасангүй гэнэ.Сэнгээ лам жасад эргэж ороод эрээд байж, тэгсэн чинь пийшин дээр хайлуулж хоносон шилтэй шар тоснуудаа авахаар орж ирсэн Тахилч лам Тогоохүү-Хөөх! Энэ юун цоожны өргөс вэ? түлээн дотор байх чинь. Ямар нь цоожныхоо өргөсийг энд хаядаг байнаа! гээд бариад зогсож байсан. Зуухны дэргэдэх түлээний дөрвөлж жасын хаалга хоёрын хооронд бараг дөрвөн метр газар даа. Хачин юм шүү. Чогжав гуайг цоож үлээгээд онгойлгодог гэдгийг бид тэгж үзсэндээ. Үнэн юм билээ. Нэг их сүр болж үлээдэг юм биш билээ, Чуука ахаа хэмээн ярьж билээ.
Ийм нэгэн өвгөн гэлэнгийн амьд сэрүүн ахуйд хэдэн жил гэрээр нь орж гаран бужигнаж, элдэв эрдмийг нь үзэж харж, хоолыг нь хороож явсан нь бидний бас тэдний буян юм болов уу. Өчүүхэн лам би бээр энэхүү өгүүллэгийг тэрлүүлсний учир нэгэн зул өргөсөн буян болох болтугай.

Гэвш лам Элдэжигэн овогт

Ш.Чулуунбаатар

Жич: Энэхүү дурсамж нь бурхан болооч ламтаны сүүлчийн гар бичмэл бөгөөд хаана ч хэвлэгдээгүй болно. Жанч халсан гэвш ламтаны гар бичмэлийг надад итгэн өгч блогтоо тавих бололцоо олгосон сайхан сэтгэлт сэтгүүлч Л.Эрдэнэмаад түмэнтээ талархаад ч барамгүй. Дээд тэнгэрийн оронд заларсан ламтан маань түүний энэ буянтай сайхан үйлсийг хараад магад баясан мишээж суугаа гэдэгт итгэнэм.
Энэтхэгийн Наландагийн Их Сургуульд Жагарын орны их эрдэмтэн Шантидэвагийн "Бодичарияа аватара" хэмээх гүн ухаан, яруу найргийн алдарт зохиолын есдүгээр бүлгийн философи сэтгэлгээний асуудлаар гүн ухааны докторын зэрэг хамгаалсан энэ эгэлгүй их эрдэм номтой хуврагийн гар бичмэлд үг үсэг, найруулгын ямар ч засвар хийсэнгүй ээ. Ядуу бичээч би яахин тэгж бөх зүрх гаргах билээ?
"Сэтгэлээ зөв төвлөрүүлж, оюун ухаанаараа гэгээрч, хорвоогийн бүх шуналаас ангижирч, үнэний замаар урагшилсан хүнийг л жинхэнэ лам хэмээнэ" гэж Бурхан багшийн сургаалд айлдсан байдаг. Тэгвэл ёстой жинхэнэ номтой лам байсан энэ хүний нэг хүүхэд нь Америкт, нөгөө нь Швейцарьт сурдаг юм гэсэн. Эцгийнхээ амьд сэрүүн ахуйдаа туурвисан сүүлчийн бүтээлийг олж үзвэл тэдний сэтгэл нь жаахан ч гэсэн амирлах болов уу хэмээн мунхаглан сууна.
Өчүүхэн би бээр унтах нойроо хугаслан байж энэхүү гэр бичмэлийг сийрүүлсний учир нь ламтаныхаа хойноос нэгэн зул өргөсөн буян болох болтугай. УМ МА НИ БАД МЭ ХУН.

Friday, August 20, 2010

“Мээрэн тайж” хэмээх мэргэн хvн

Нутаг усныхаа ард олны дунд Мээрэн тайж хэмээн алдаршсан, энгийн даруухан амьдралтай, хэнийг ч голж чамлалгvй эелдэг сайхан харьцдаг, нутгийн хvvхэд залуучуудад эцгийн хайр халамжаар хандаж сургаал зєвлємжєє харамгvй хvртээж байдаг, хэр баргийн тохиолдолд морь унадаггvй явган явах дуртай, ханхар єргєн цээжтэй, нvдэнд дулаахан, єндєр буурал 70 гаруй настай євгєн 1950-аад онд Чойбалсан аймгийн Хэрлэнбаян суманд амьдарч байв

Энэ хvнийг Ванжилын Шаньжмятав гэдэг. Тэрээр багаасаа бие даан эрдэм номын мєр хєєж, нутгийнхаа мэргэдийг дагаж суралцсаны хvчинд монгол, манж, хятад, тєвд бичигуншдаг, бичдэг, олон тєрлийн ховор нандин ном судар цуглуулсан мэргэ тєлєг vздэг тухайн vедээ ихээхэн эрдэмтэй зурхайч хvн байжээ. Нутгийн ардууд хурим найр хийх, хvvхэд vрчлэн авах, сэвлэг vргээх, мал хєнгєлєх зэрэг аж амьдралын билэгт сайн єдєр цагийн сонгох, алдсан мал, гээж хаясан эд зvйлс, хvмvvсийн заяа тєєргийг мэргэлvvлэхээр Мээрэн тайжид хандацгаана. Би єєрт тохиолдсон нэгэн сонин явдлыг дурдаж Мээрэн тайжийн эрдэм мэдлэгээс нэгээхэн хэсгийг ч болов цухас мэдээлье. Тавиад оны vед миний vеийн залуучуудын дийлэнх нь МХЗЭ-ийн гишvvд байлаа. Эвлэлийн гишvvн хvн бат илэрхийлэх, энгэрийн тэмдгээ хаа ч явсан биедээ авч байх дvрэмтэй тул би эвлэлийн батлахаа даавуу саванд хийж зvvн сугандаа зvvж, биенээсээ огт салгадаггvй байв. Тэр vед эвлэлийн батлахаа vрэгдvvлбэл 24 цагийн дотор харьяа vvртээ мэдэгдэж комисс томилуулан акт тогтоолгохгvй бол дайсан этгээдэд ашиглуулсан хэмээн шийтгvvлэх дvрэмтэй байсан юм. 1950 оны 12-р сарын 25-нд сумын тєвд эвлэлийн vvрийн бvх гишvvдийн хуралд явахаар хувцсаа солих vед эвлэлийн батлах маань биед байхгvйг мэдэж ихэд сандран ор дэвсгэр, авдар хоргоо онгичиж эрсэн боловч олдсонгvй. Гэр орныхон маань ч мэдэхгvй гэв. Хэдийд, хаана хаяснаа мэдэхгvй мухардалд оров. Нэгэнт cap бvр хийдэг хурлын єдєр, цаг болсон тул vнэнээ хэлээд хуралдаа суухаар шийдэн уруу царайлан сумын тєв орох замдаа Мээрэн тайжийнхаар орлоо.

Євгєн намайг маш эелдэг хvлээн авч хаа хvрэхээр, ямар хэргээр яваа, мал євєлжилт, нутаг усны айл ахан дvvсийн тухай асууж яриа єрнvvлэв. Би євгєний асуусанд хариулахын ялдамд мэргэ тєлєгт итгэдэггvй боловч арга буюу зорьж ирсэн хэрэг зоригоо хэлэв. Би албаны чухал бичиг баримт биедээ байнга хадгалж явдаг юм. Гэтэл хэзээ, хаана хаяснаа мэдэхгvй алга болгов. Олдох найдвар байгаа эсэхийг мэргэлж єгнє vv гэж гуйлаа. Євгєн том шар модон эрхээ хэдэнтээ шувтарч шившлэг хийгээд, тасалсан хэргээ хоёр талаас нь гурав гурваар хасч, vлдэх тоог харж гурван удаа vзээд есєн зоос гаргаж ирэн мєн гурван удаа мэргэлээд, намайг нэгэн цагхэл гэв. Би хонин цаг гэсэнд євгєн зvvн гарынхаа хурууны есєн vенд тоолж vзсэнээ нэгэн жижиг судар сєхєн хараад “Чи ойрхон ямар нэг ан агнасан уу” гэв. “Тиймээ, би тав хоногийн ємнє Баян-Уул хэмээх газарт сумаараа нийлж ан хомрого хийхэд оролцож яваад нvх утаж, нэг хярс алсан” гэлээ. “Чи яг тэр газартаа биедээ авч явдаг чухал бичгээ гээсэн байна.’ Тvvнийг дотны нєхєр чинь олоод чамд єгєхєєр хvлээж байна” гэв. Би vнэндээ итгээгvй боловч горьдлого тээн явсаар сумын захиргаанд дєхєн ирвэл конторын гадуур залуучууд хєлхєж харагдах нь эвлэлийн хурал эхлэх дєхсєнийг илтгэнэ. Миний дотнын анд Намжилын Чойжинжав уяан дээр намайг тосож ирээд “Чи яасан оройтож ирэв. Юм хаяж гээгээгvй биз” гэж инээмсэглэв. Би эвлэлийн батлахаа хаана хаяснаа мэдэхгvй сандарч яваагаа хэллээ. “Чи тун хариуцлагагvй гишvvн юм даа” гэж шоолж инээгээд “vvнийг таних уу” гэж миний даавуу савтай батлахыг єврєєсєє гаргаж єгєв.

Тэрээр цааш нь “Нийтийн ан хомрого тараад буцаж явтал хар тойром болтол мєр чийр болсон дов, утаж май тавьсан нvх дайралдав. Хажуугаар нь єнгєртєл цасан дээр даавуу савтай юм харагдахаар бууж vзвэл чиний эвлэлийн батлах байв. Чамд хэл хvргэх гэсэн боловч нутагхол, цас ихтэй болохоор хэд хоночихлоо” гэж хэлэв. Би гээсэн юмаа олж, ял зэмлэлд орохгvй болсондоо баярлахаас гадна Мээрэн євгєний мэргэ яг таарсанд гайхан биширч билээ. Vvнээсхойш євгєн Мээрэнгийн мэргэ таардаг тухай олон хvнээс сонсож явсныхаа нэгэн учралыг нэмэрлэе.Хэрлэнбаян сумын малчин Гєлєгийн Чойжинжав 1952 оны євєл адуунаасаа хоёр морь алдаад, євєлжингєє эрэл сураг тавьсанболовч сураг чимээ.гарсангvй гэнэ. “Цаг дулаарахаар алдсан хоёр морио эрвэл олдох тал байна уу. Аль зvгт явбал дээр вэ” гэж Мээрэн тайж хэмээх Шаньжмятав гуайгаас асуужээ. Євгєн олон тєрлийн мэргээр нямбайлан vзэж “Чиний морийг уг нь хулгайч авчээ. Олон хvний rap дамжин нэлээд холдсон байна. Хоорондоо салж хоёр айлын сvрэтт байна. Чи залхууралгvй зvvн хойт зvгийг чиглэн явж сайн сураг чимээ тавибал морьдоо гарзгvй олно. Анхны сургийг нутгийнхаа захын уул устай газарт улаан дээлтэй, цайвар морьтой, бараан царайтай хvнээс сонсоно. Тэр хvний хэлснээр цааш явж сураг гаргаарай” гэжээ. Г.Чойжинжав євгєний хэлснийг хvндэтгэн зvvн хойт зvгт Гурванзагал сумыг чиглэн хос морьтой эрэлд гарчээ. Газар мэдэхгvй, хvн танихгvй, хорь хvрээгvй хvv эрлээр явах нь тийм ч хялбар бус байвч зориг шулуудан явсаар нутгийн зах Хайлантай уулын энгэрээр Яхын нуурыг хєвєєлєн явтал зvvн хойноос шарга морьтой, улаан дээлтэй, бараан царайтай vл таних хvн дайралдахад хэрэг зоригоо ярьж, хоёр мориныхоо зvс, тэмдгийг дурдан асуувал “Чиний хэлж байгаатай зvс, тамга таарах хоёр морь хэдэн сарын ємнє Баян-Эрхтийн говийн урдуурх айлуудыг дамжин зvvн хойш гарсан байх. Тэр айлуудаас асууж сураглаарай” гэжээ.

Анхны сураг сонссондоо урамшин Баян-Эрхтийн говийг чиглэн явсаар орой болоход нэг айлд хоног тєєрvvлэв. Тэр айлд олон хvvхэдтэй нэгэн авгай байсан бєгєєд эрлээр яваа хvvг идvvлж уулгаж тавтай хонуулаад “Чиний сураглаж байгаа морьд хэдэн сарын ємнє манай vvгээр єнгєрсєн байх, чи газар мэдэхгvй, хvн танихгvй, хvvхэд болохоор би чамд очих газар,уулзаж сураглах хvнийг зааж єгье. Чи Гурванзагал сумаас зvvн хойш ийм, ийм газраар явж, тэнд нутгалдаг тэр, тэр гэгчтэй уулзаж асуу” гэж заажээ. Г.Чойжинжав тэр авгайн зєвлєснєєр эрлээ vргэлжлvvлж явсаар хоёр хоногийн дараа нэг морио айлын адуунаас, нєгєє морио єєр айлын адуунаас олсноо хожим надад дурсан ярьсан юм. Тэхдээ Мээрэн тайжийн мэргэ яг vнэн байсныг магтан шагшиж билээ. Мэргэ тєлєг бол ном зааврыг нь олсон хvн бvхэн мэргзлж болох юм шиг хялбархан ойлгогдох боловч маш нарийн авьяас билэг, эрдэм ухаан шаардсан, нууц нь бvрэн тайлагдаагvй шинжлэх ухааны ойлголт гэж би боддог. Мээрэн тайж хэмээн В.Шаньжмятав гуай бол энэ нууцад нэвтэрсэн эрдэмтэн хvн байжээ. Тvvний цуглуулж хадгалж байсан монгол, манж, тєвд хэлээр бичигдсэн хэдэн авдар номноос vзэж харах, євгєнтэй уулзаж ярилцах гэж нэртэй эрдэмтэд, тvvхчид хонон єнжин саатдаг байсан тухай vзэмчний алдарт зурхайч Гандантэгчилэн хийдийн лам асан Г.Галсанравжаа дурсан ярьж байлаа.
1955 онд В.Шаньжмятав гуайг насан єєд болоход vр хvvхэд нь тvvний бурхан шvтээн, ном судар, мэргэ тєлгийн хэрэгслэлийг Хэрлэнбаян сумын хийдэд єргєж, зарим монгол бичгийн номыг хvн авсан гэнэ. Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсvрэнгийн хэлсэнчлэн “Хазгар євгєнд эрдэм бий, хар авдранд ном бий, хамаагvй басаж болохгvй” нэгэн Дорнодын Хэрлэнбаян суманд амьдарч байжээ.

(Утга зохиол урлаг)
Х. Санжаасvрэн /Соёлын тэргvvний ажилтан/

Гараа сонсдог шидтэн

Манай уншигчдын ихэнх Жуна Давиташвилигийн тухай сонссон байх.


Коммунист нийгмийн vед энэ шидэт эмэгтэй єєрийн эрхээр бус цаанаасаа ундран гарч буй энергийн эрч хучээрээ олон арван хvнийг анагааж эдгээж домог болсон тєдийгvй " аавын хаалгыг" ч татсан гэдэг. Гэвч тэрбээр огтхон ч гудайсангvй єєрийн тухай ном бичиж алхам тутамдаа шинэ нээлт хийсээр байлаа.

Бид хуучин Оросын гайхамшиг болж асан жинхэнэ гоц авъяастан Жуна Давитанвилийн тухай танилцуулж байна.
Жунагийн тухай домог мэт ярих нь бий. Эдгэршгvй гэсэн олон євчтєн тvvн дээр ирдэг тэр бvхэн тvvний гарны гайхамшигт ид шидийг мэдэрч аюулт євчнєєсєє салдаг юм.

Хэдэн мянган хvний амьдрал ахуй миний зvрхэн дундуур єнгєрч байдаг болохоор тэр бvхэн надад євчин болж vлддэг. Гэвч би зовсон бvхэнд тусалж эдгээж байж л сэтгэл минь ханаж сурч дээ. Хуучин Арбатын гудамжин дахь миний бяцхан байшингийн vvд хэзээ ч амрахыг мэддэггvй олны ємнє дэлгээстэй, утас хангинаж, захидал цахилгаан шуудангаар цувах энэ бvхэн дасал болжээ. "Жуна надад туслаач " гэцгээнэ.

Хаалганы цонх дуугарлаа. Босгон дээр Евгений Евтушенко зогсож байна. Шургуу, эелдэг, гулжгар єндєр,хурц ширvvн харцтай Евгений хvмvvсийн ємнє хамгийн сvvлд бичсэн найраглалаа уншихаар зэхэж буй мэт харагдана.
Би тvvний толгой дээр гарынхаа алгыг тавьж догдлолыг нь мэдэрлээ...
Нэг ийм сеансын vед Евтушенко надад, "ном бичье" гэсэн бодол тєрvvлж билээ. Энэ нь шинжлэх ухааны сэдэвтэй зохиол ч бус, уран зохиол ч бус ердєє л vнэний тухай хvvрнэл юм.

" Єєрийн гараа сонсож байна" ийм гарчигтай ном бичихсэн гэж би эртнээс мєрєєдєж байсаан. Vнэндээ энэ гуравхан vгэнд євчнийг оношилж эдгээдэг миний бvхэл бvтэн арга ухаан багтаж байгаа юм. Дээр vеэс л ард тvмний дунд євчнийг анагаах иллэг, зайнаас эмчлэх арга байсан.чухам энэ тухай л би ярьж байгаа хэрэг. Ардын уламжлалт эмнэлэг энэ чиглэлээр эрчимтэй хєгжиж байсан боловч хяхалт мєрдлєгєєс болоод эрхгvй нуугдмал байдалд орсон байсан юм. Чухам vvнээс болоод мэддэг байсан олон сайхан арга мэдлэг огт мартагдаж, нєхєж баршгvй гарз учирсан билээ.Vvнийг сэргээхэд цаг хугацаа хvч ухаан шаардагдах нь мэдээжээ. Миний байгалиас заяасан чадварын ачаар єдрєєс єдєрт жилээс жилд туршлага хуримтлагдсаар байна.

Миний эмчилгээний аргын гол vндэс нь євєрмєц vзэгдэл буюу физикч эрдэмтдийн нэрлэснээр "феномен Д" (оросоор Джуна гэх агаад тvvнийг тэмдэглэсэн Д-орч ) юм. Онцлоход миний эмчилгээ анагаах ухааны мэдлэг, оношилгооны аппаратад тvшиглэн явагддаг гэж хэлж болно. Эцсийн оношилгоо эмнэлгийнхтэй яв цав таарч байдаг. Євчтєнийг vзээд євчнийг нь илрvvлээд эмнэлгийн байгууллагад шинжилгээ хийлгэхээр явуулдаг гэсэн vг.

Би гартаа ирж буй мэдрэхvйн дохиогоор хvн бvрийг ямар од гараг эрхшээн буйг мэдэрч чадна. Энэхvv биологийн / амин орны / дохио миний хувьд морзын цагаан толгойтой адил надад тийм тодхон уншигддаг. Цаашидаа хvний энэхvv амин дохиог бичлэг хийж хадгалж болно гэдэгт эргэлзэхгvй байна. Одоохондоо миний гар маань "аппарат хэрэгсэл"-ийг орлож байна даа. Хурууныхаа vзvvрийг євчтний биед ойртуулах эсвэл тодорхой зайнаас чиглvvлэхэд халуун, хvйтэн, тэр ч байтугай маш сулхан судасны цохилт эрэгдэж буй мэт тодхон мэдэгддэг.

Академич Юрий Гуляев миний энэ тєрєлх чадварыг шинжээд огт хvрээгvй атал зайнаас иллэг хийх vед гоц мэдрэхvй бvхvй гараас хэт улаан дулаан туяа ялгарч євчтний биед vйлчилдэг болохыг тогтоосон юм.
Энэ нь биеийн дулааныг хэдэн хэмээр ч єсгєж чадна гэсэн vг. Тодорхой нэг хэсгийг хvчтэй тєєнєх vед арьсны дулааны солилцоо эргэлтийг нэмэгдvvлж улмаар євчтэй хэсэгт vйлчилдэг байна. Бие махбодийн vйл ажиллагааг идэвхижvvлж, тухайн эрхтний дотоод нуугдмал хvч энергииг эрчимжvvлж vйлчилгээнд оруулна гэдэг нь анагаана гэсэн хэрэг мєн. Гэхдээ би эмчлэх арга ажиллагаандаа илvvтэй их хvч итгэл тавьдаг. Би махбодийг идэвхжvvлж, бодисын солилцоог хэвийн болгоод, биеэс хорыг гадагшлуулсны дараа хєгшрєх явцыг зогсоож дархлалын системийн яв цав ажиллах нєхцлийг хангасан vед ямар ч аймшигтай євчний аюулыг зайлуулж чаддаг юм. Энэбvх арга замыг л би єєрийн бичсэн номдоо єгvvлэхийг зорьсон учиртай.

Би хэн бэ? Хаанаас ирсэн бэ? Миний уг удам маш урт vгэс улбаатай. Миний онш эртний ассийрчууд буюу аймшиггvй тулаанчид байжээ. Дайн тулаанч зан тєрх нь миний цусанд одоо ч хадгалагдсаар буй. Ассирийчуудын газар нутаг дээр суурьшсан эртний Месопотами єєрийн эмч нараараа алдартай агаад анагаахын бурхан Нингишзидаг/ могойгоор єєрийгєє илэрхийлдэг/ хvртэл ємнєє сєхрvvлж байжээ. Амьдралыг бvтээгч гэж vздэг Бау дарь эх бурхныг гарын хvч vйлчлэлээрээ анагаадаг шидтэй гэж vчдэг. Миний ураг тєрлийн бvх эмэгтэйчvvvд энэ бурхныг шvтдэг байсныг би санаж байна.

19-р зууны эхээр миний эхийн" талын элэнц эмэг эх Иранд Урми нуурын эрэг дээр амьдарч байлаа. Ассирийчууд манай эриний нэгдvгээр зуунд христийн шашинд орж исламуудын шахалтанд орсон vедээ ч гэсэн тvvнээс гараагvй юм. Ингээд шашны ээлжит хєєлтийн улмаас миний эмэг эх Орост дvрвэж, зєвлєлт засгийи vед Кубаньд суурьшжээ. Энд байгуулсан ассирийн дурвэгсдийн тосгоныг Урми гэж нэрлэсэн байна.Миний элэнц эмэг эх зуу гаруй наслахдаа хvн анагаах ажлаа огт орхиогvй юм. Хэчнээн євчнийг эмчилсэн бол доо? Энэ асуултад хэн ч хариулж vл чадах бизээ.


Єдгєє олон євчин эмгэгийг эмчилж чадаж буй би хvртэл тэрбээр яаж ивэрхийг анагааж чадаж байсан юм бол гэдгийг хэлж vл мэднэ. Миний ээж хvн анагааж сураагvй, харин эцэг маань хvний ирээдvйг зєгнєн хэлж чаддаг байсан юм. Нэг удаа тvvнээс арай хижээл анддаа бусдаасаа эрт vхэх юм байна гэдгийг эцэг маань харамсангvй хэлэхэд хэн ч vнэмшсэнгvй боловч vнэхээр л тэгсэн билээ. Эцэг маань намайг хэнээс ч илvv ойлгодог байлаа. Нэг шєнє эцэг маань огторгуйн оддын тухай ярьсныг би санаж байна. Чухам тэр мєчид асар уудам сав саруулхан тэнгэрийн оддыг мэдрэх мэдрэмж анх удаа надад тєрж, бусад хэдэн мянган ертєнцийн нэг болох Замбуулин хорвоод би аж тєрж байна гэдгээ ухаарч билээ.

Анхны тусламжаа би эцэгтээ vзvvлсэн юм. Эцэг маань радикулитаас болж зовж байлаа. Євчин нь маш их хурцадсан vед аавын ууцны уулзвар асуух нуруун дээр нь намайг алгаа тавь! гэж ээж минь гуйсан юм. Би балчир байсан болохоор эхний vед юу ч мэдэхгvй байсан боловч аажимдаа дулаахан урсгалыг мэдэрч удалгvй маш их тєєнєсєн халуун болсон бєгєєд арайхан хєл дээрээ тогтож байгаа намайг эх маань холдуулахгvй тэнд нь барьсаар байлаа. Ингээд нэлээд байлгасны дараа эцэг маань Сайн байна. Эдгээж чадлаа шvv" гэж хэлж билээ.

Бvр том болсон хойноо би, тохиолдлоор найз охиныхоо гарын vс чичирхийлж байхыг сониучирхан харж билээ. Хэдэн єдрийн дараа тэр vснvvд хєхєрч, бур хатаж, цайгаад ховхорч унахыг ч харсан. Тэр бvхнийг би харсаар ч огт анзаараагvй санагдана. Одоо энэ бvхнийг би vл гайхан ойлгох болжээ.

Арван настайдаа би vхэл амьдралын заагийг vзсээн. ...Миний эрэгтэй дvv хашаан дотроо худгаас холгvйхэн тоглож байхад нь -худагт унана шvv, хол тогло гэж би хэллээ. Тэр ч миний vгийг тоосонгvй би ч дуудсангvй, тэгээд л худагт унасан юм. Тvvний хашиграхыг сонсоод би худаг уруу vсэрч ороод дvvгийнхээ доогуур ивээс болж шумбуут гараараа худагны ханыг тулж хєлєєрєє тэвхдэн дvvгээ барьж авч гаргаж билээ. Маш их гvнзгий худаг байсан. Бvх хvчээ гарган дvvгээ аварсны дараа гарч чадахгvй худагт живж ханыг нь самардаж байхдаа тайлбарлахын аргагvй тийм ихээр тайвшраагvйсэн бол хэзээний живж vхэх байсан бизээ. Худагт живж байхдаа би ёроолыг огт хараагvй, харин хязгааргvй цэнхэр огторгуй цэлийж анивчих оддын дунд элин халин нисэж билээ .Олон жилийн дараа би энэ тухай шvлэг хvртэл бичсэн.

...Нэг мэдэхэд манай тосгоныхон худаг тойроод зогссон харагдлаа. Айсан, цочирдсон царайнууд...Надтай хамт зогсож байсан миний том ах:- Тэр амьд байна, амьд байна гэж итгээгvй янзтай дахин дахин хэлж байлаа. Харин хэн нэгэн "Шулам" гэж хашгирлаа. Ээж дараа нь надад хэлэхдээ:- Намайг худагт орохыг хэн ч хараагvй гэсэн юм. Дvvгийн хашгиран уйлах чимээнээр ээжийг гэрээсээ гvйн гарахад худгаас миний гаргаж шидсэн дvvгийн залгисан усыг шахан гаргаж харагджээ. Дvv 3 настай байсан юм. Тvvнийг гэрт оруулж хувцсыг нь сольж тайвшруулахадг-Намайг худагт vлдсэн гэж тэр хэлжээ. Ах худагт vсэрч ороод намайг гаргасан дор би vсэрч босоод гvйчихсэн гэдэг. Яагаад худагт байхдаа ус залгисангvй вэ? гэдгийг хэн ч ойлгосонгvй, би ч тайлбарлаж чадахгvй байлаа.

1961 оны зун аав унтахаар хэвтээд тэр чигтээ бурхан болсон юм.. Тэр 52 настай, би 11 нас хvрч байсан vе. Ээж ааваас хойш наслаагvй дээ. Ингээд л миний хvvхэд нас єнгєрсєн юмдаг.

Наймдугаар анги тєгсєєд Ростов хотод очиж киноны техникумд орлоо. Харин 1968 оны есєн сарын халуун єдрvvдэд би халаасандаа кино механикийн дипломтой Тбилисэд ирлээ. Энэ бол миний их амьдралын гараа байлаа. Эндхийн сайд нарын зєвлєл 3 хоногийн дараа ирээд томилолтоо ав гэлээ. Би хонох газар ч vгvй, халаасандаа ганц улаан мєнгєгvй, маш их єлсєж байгаагаа хэнд ч хэлээгvй. Дорнын гал тогооны vнэр байшингийн хаңнаас хvртэл vнэртэх шиг болж байлаа.

"Иверия" зочид буудлын кафед ороход надад ямар ч хvч тэнхээ байхгvй болсон байж билээ. Буудлын зохион байгуулагч Вахтанг хэмээх эр ирж надаас хаана амьдардаг, ямар ажилтай зэргийг асуулаа. Би єєрийн тухай бvгдийг тvvнд хэлэхэд тэрбээр: -намайг кино театрт кино механикчаар бус ресторанд ажиллахаар ирсэн гэж ойлгожээ. Хоёр долоо хоногийн дараа би ширээнээс ширээний хооронд яг л шувуухай шиг дэгдэж явлаа.

Тбилист би залуу цэргийн дарга Виктор Давиташвилитай учирсан юм. Бид удалгvй гэрлэсэн боловч батлуулсангvй, эцэг эхэд нь миний хоол зєєгчийн мэргэжил таалагдаагvй бололтой. Бас миний “шулам”-ын vзvvлбэр тэднийг айлгаж байлаа. Миний шидийн vзvvлбэрийн талаар хотоор нэг ярьж эхэлсэн нь Давиташвилийнхний чихний гадуур єнгєрсєнгvй.

Хvмvvс надаас, хvний дотоод талыг мэдэх ер бусын гайхамшигт эрдмийг хэзээнээс мэдэрч эхэлсэн бэ? гэж их асуудаг л даа. Vнэндээ тєдийд гэж хариулж чадахгvй байна.
Намайг хоол зєєгчєєр ажиллаж байхад Валя хэмээх хижээл хоол зєєгч байлаа. Нэг удаа ажил дээр тvvний элэг нь євдєхєд би хурц євчнийг нь намдаагаад, дараа бvрэн эдгээсэн. Саяхан тэр Москвад над дээр ирээд тэр vеэс хойш элэгний євчин гэдгийг огт мэдэлгvй єнєєдрийг хvрлээ гэж ярьж байлаа.

Бас нэг тохиолдол. Надтай танилцсан сайхан эмэгтэйн хvзvvгээр Крабыг санагдуулам улаан том толбо битvv гарсан байв. Джульетта хэмээх тэр бvсгvй нэгэн шєнє хvзvv нь шатах мэт болж маш их євдєхєд сэржээ. Тэр толбо улам нэмэгдэж нvдэн дээр нь хvртэл гарчээ. Хэнд ч хандсан ямар ч тусламж vзvvлж чадсангvй гэж байна. Би хуруугаараа бvдэгхэн дохиог мэдэрч бvхvй хvчээ тєвлєрvvлэн євчилсєн хvзvvнээс толбыг ховхлон авч євчнийг номхруулах гэж оролдлоо. Би Джульеттад юу ч хэлсэнгvй, зєвхєн эмчилж болно гэж дотоод сэтгэлдээ амалж байлаа.

Бид рестораны хажууд зогсож байгаад салсан юм. Харин єглєє нь тэр манай гэрт гvйж ирээд хvзvvгээ харууллаа. Улаан толбоны тал хагас нь алга болсон байхыг хараад би ч гайхлаа. Vнэнийг хэлэхэд энэ миний гавъяа байсаан. Тэр миний гарыг атган авч хацартаа чангаар наалдуулсны дараа тэр улаан толбо оргvй алга болсон байлаа. Энэ vеэс эхлээд л Тбилис даяар миний тухай ярих болсон юм.

Бvх хvмvvс би ч ялгаагvй єєрийн гэр болсон хотдоо хайртай шvv дээ. Гэвч хэнд миний тусламж хэрэгтэй байна, тэр бvхэнд єєрийгєє золиосолж хэзээд бэлэн байж дасчээ. Тбилисбол миний анхны гэр, энд би амьдралд хєлєє олж, хvмvvсийн энэрэл хайрыг мэдэрч єєртєє итгэх итгэлийг олж авсан билээ.

Би энд ажиллахын зэрэгцээ эмнэлгийн мэдлэг хэрэгцээтэй байсан учраас ардын уламжлалт эмнэлгийн их сургуульд элсэж орсон. Энэ нь миний эрдмийн тусыг хvртэх гэсэн бvхнийг итгэлтэйгээр анагаах ухааны vvднээс эдгээх, увдис чадлаа улам хєгжvvлэх гэсэн хvслээс vvдэлтэй vйл юм.

Намайг бага байхад аав мєрєн дээрээ суулгаад: - Чи єєрийнхєє тулд бус хvмvvсийн тєлєє vргэлж шинийг эрэлхийлж яваарай" хэмээн хэлснийг санаж байна. Одоо миний 12 настай хvv Вахо маань єсч том болж байна. ДОХ, дорт хавдар зэрэг эдгэршгvй гэх євчнийг анагаахын тулд, хvvгээ тайван амгалан аж тєрєхийн тєлєє амиа золиослоход ч би бэлэн байна. Хэрэв энэ сайхан цагийг ойртуулах гэж,, хvv маань / манайхны хэн нь ч гэсэн/ ажиллах аваас надаас илvvг хийж чадна гэдэгт би vл эргэлзэн итгэлтэй
Байна.

.... Жуна Дивиташвили 1989 онд ийн –Спутник” сэтгvvлд ярилцлага єгч байжээ. Єдгєє тэрбээр 57 насыг зоогложээ.

Ариусахуй бясалгахуй

Хvvхэн хутагт Найдансvрэнг цэл залуугаар нь буудан хороосон

Монголд хутагт, хувилгаад тодорч байсан нь эртнийх. Олон арваараа ч тоологдох байх. Харин YIII Богд Жавзандамбын vед албан ёсоор бий болсон „тамгатай хутагт" есхєн байдаг.

Тvvний нэг нь Цэрэннамжилын Найдансvрэн бєгєєд тэрээр Хан хэнтий уулын аймгийн Мэргэн гvний хошуу, одоогийн Хэнтий аймгийн Ємнєдэлгэр сумын нутагт 1900 оны vед мэндэлжээ. Эцэг, эх хоёр нь хvvгийнхээ цовоо сэргэлэн, авхаалжтайг анзаарч нутгийн нэгэн ламд шавь оруулжээ. Хvv ч гэрээ санаж оргож боссонгvй, тухайн vеийн бурхан шашны ёс дэглэмийг хvндэтгэж хичээнгvйлэн суралцаж байв. Гэтэл Саж лам тэргvvтэй шашны томчууд тэр хийдээр очиж нутаг нугадаа шvтэгдэх болсон Найдансvрэн хvvтэй уулзаж учирчээ. Аливаа ламны хувь тєєрєг сонин байдаг хойно Найдансvрэн хvvгийн эрдмийн далайд хєл тавих хувь тавилан тэр хvнтэй уулзсанаар эхэлжээ.

Монголын бусад хутагтын тvvх, намтар нэлээд элбэг баян байдаг бол Хvvхэн хутагтын 30 насны богинохон амьдрап их зєрчилтэй, эмгэнэлтэй, єрєвдєлтэй тєгсчээ. 1973 онд Хэнтийн Театрын дарга байсан Т.Хишигжаргал гуай хуучилахдаа „Хvvхэн хутагт Найдансvрэн гэж хосгvй сайхан, нуруу туруу тэгш, зvс царай тунгалаг, vг яриа цэгцтэй, зан байдал тєлєв тєвшин,, ёстой сайн сайхны шинж бvрдсэн хvн байсан юм билээ.
Халхын ноёд хатад Хvvхэн хутагтад „мєргєе сvсэглэе" гэхээсээ илvv тvvнийг харж нvд баясгая, сэтгэл сэргээе, танилцаж хєєрєлдєе гэдгээ илvvд vздэг байж.

1922 онд Саж ламын хэрэг мандаж Ерєнхий сайд Бодоотой хамт буудагдахад хvvхэн хутагт оргож гэнэ, баригдаж гэнэ гэсэн цуу яриа их тархсан юм гэсэн. Хvvхэн худагт До ламанд баригдахын даваан дээр урагшаа хил даван оргож гарсан байдаг. 1930 онд Гончигдоо нарын чекистууд лам болон хувирч очоод баривчлан авчирч цаазалжээ. Хvvхэн хутагтад зориулан халх Монгол даяар vе дамжин дуулж ирсэн нэгэн дууг МУИС-ийн багш асан Г.Ойдовжамц бvрэн эхээр нь бичиж єгснийг толилуулья.

Бор борын бялзуухай нь
Босгон дээгvvр жиргэж байна шvv
Болзоо нь vгvй Хvvхэн хутагт
Босон суунгаа чилээстэй

Баян баргын адуу нь
Баахан хэцvv манаатай
Балар шугуйн дунд
Байн байн бvгээстэй
Баян баргын адуун нь

Гучин гурван шаргатай л гэнэ
Гучин гурван шаргын
Гурваас бусад нь жороо л гэнэ шvv
Хоёр шєнє нь отлоо доо
Хойтох шєнє нь хєєлєє дєє

Нойр ихтийн гадуур
Наргиулас хийгээд єнгєрлєє
Нохой муутын гадуур
Доргиулс хийгээд єнгєрлєє
Шанхны минь vсийг харвал

Сайхан хvvхэн гэнэ биз
Саадаг нумыг минь харвал
Сайн эр гэнэ биз
Унасан морь минь
Усан тэлмэн жороо доо

Тохсон эмээл минь
Тохой зандан бvvрэгтэй
Барьсан ташуур минь
Барим хэрийн зандан
Дєрєєлсєн дєрєє минь
Дєрвєн лангийн жийжvv.

Энэ дуунаас vзвэл нэг хэсэг Хvvхэн хутагт шилийн сайн эр болж явсан бололтой. Уг нь Хvvхэн худагт Найдансvрэн Улсын дээд хуралд суудалтай, Зvvн аймгийн ноёдын чуулганыг даргалагч, Богдын засгийн газрын том тушаалтан байсан гэж тvvхэнд тэмдэглэжээ.

Хvvхэн хутагтаас Хэнтийн коммунистууд. Одоо ч цэрвэсэн хэвээр байдаг нь сонин. Хэнтийн 80 жилийн ойгоор тvvний эдэлж хэрэглэж байсан эд зvйлс, зураг хєргийг аймгийн музейд байрлуулах гэж АН-ыхан хєєцєлдєж Д.Арвин гишvvнд хvртэл айлтгаад бараагvй гэнэ билээ. Д.Арвин гишvvн нутгийнхаа хутагтын талаар ямар ч мэдлэггvй атлаа их мэдэгчийн дvр эсгэж "Тэр эсэргvv хєгшин ламаар яах юм бэ" гээд музейд юу ч тавиулахгvй хэмээн тас хєндлєн "хэвтжээ". Хvvхэн хутагт Найдансvрэн цэл залуу 30-хан насандаа буудуулсан юм шvv гэдгийг Д.Арвинд хэлмээр санагдлаа.

Хvvхэн хутагтын хойд дvр Ламаадан Гомбын Ламаадан буюу Цэрэнпунцаг гэдэг найман настай жаал хvvг Хvvхэн хутагтын хойд дvр хэмээн нутгийн сvсэгтнvvд тодруулсан тэр цагаас газар газрын хvмvvс ирж тvvнд мєргєж сєгдєж, бишрэх болжээ. Угийн сэргэлэн цовоо, ухаалаг энэ жаалд эвгvй байсан ч сvсэгтэн олны бишрэлийг дийлж чадсангvй. 1944 оны зун ДЯЯ-ны хэсэг хvн очиж Хэнтийн дарга нартай нэгэн тохироо хийгээд явжээ. Удалгvй аймгийн дарга Дондов, ДХХ-ын дарга шар Рэнцэн нар Хэнтийн тєвийн багш нарыг цуглуулж „Хvvхэн хутагтын хойд тvр хэмээн олныг мунхруулж байгаа нэгэн этгээдийг тусгаарлах бол¬сон.

Эхлээд танай сургуульд оруулж засрах тєлєв байдлыг ажиглаж байгаад хэрхэх тухай жич шийднэ гэж чангахан анхааруулаад хэрэв багш нар тvvнийг хараанаас гаргаж нууцыг задруулбал шийтгэнэ гэжээ.
Тормолзсон хар нvдтэй улаа бутарсан шардуу царайтай Ламаадан тус сургуулийн сурагч болжээ. Тухайн vед тэнд багшлаж байсан нэрт эрдэмтэн, тvvхийн ухааны доктор Лхамсvрэнгийн Бат-Очир гуай юу гэж ярьсныг сонирхуулъя.

...Ламаадан гэж хачин амьтан орж ирэх байх аа гэж бодож байтал „Цовоо сэргэлэн байрын хєєрхєн хvv" байсан, бид ээлжээр жижvvрлэж манана, зvvн аймгийн сvсэгтнvvд авгай, хєгшид тэр хvvхдээс адис авах гэж дайрч биднийг сандаргана. Манай сургуулийн захирал Лхvндэвсамбуу бас Ємнєдэлгэрийн хvн. Ламаадангийн ангийнх нь багш Санж гэж эмэгтэй одоо 90 гаруй насыг зооглож буй хєгшин буй. Тэд тэр хvvхдийг єрєвдєж хайрлахаас гадна єєрсдєє хэл аманд орчихгvй яаж салах вэ гэсэн бодолтой байсан даа. Удаа ч vгvй тэр жаал гэнэт алга болсон, чухам яасныг хэн ч мэдээгvй" гэсэн байх аж.

Харин тэр жаалтай хамт сурч байсан А.Шагдар гуай "хожим лектор байсан" ярихдаа: "Бид бvгдээрээ л тэр жаалыг шохоорхож харна, би нэг удаа багш нарын нvдийг гэтэж байгаад сэмхэн орж аав ээж, гэрээ их санаж байна, ирэх нь vv гэж мэргэлvvлсэн тэр хvv л, Би ч гэрээ бас санаж л байна гээд санаа алдаж аав ээж чинь ирэхгvй, харин чи cap болоод бvрмєсєн очно" гэлээ.

Нээрээ ч би цусан хатгаа тусаад бvрмєсєн харьсан юм даа" гэв. Философийн ухааны доктор Рэгзэндорж гуай ярихдаа "би бас тvvнтэй хамт сурч байсан,, шавар авч гap дотроо нэг эргvvлээд л мал амьтан хvний дvрс их гоё хийдэг ер бишийн жаал байсан" гэв. Тэр есєн настай хvvхдийн хувь заяа хэрхсэнийг бид бvгд мэднэ. Жаахан хvvхдийг эсэргvv дайсан болгож эцэг эхийнх нь хамт буудаж байсан туршлага тухайн vеийн коммунист Орос, социалист Монгол хоёрт л гарсан нь даанч бэрх юм даа.

Оюуны хомсдолтой ч ирээдvйг харах ид шидтэй байжээ

XV зууны vед Английн Чешире гэдэг нутагт Роберт Никсон гэгч тариачин залуу амьдран суудаг байв. Тэрээр дуу цєєтэй, оюун ухааны хомсдолтой нэгэн байжээ.
Тvvний амнаас хааяа гарах шулганаанд хэн ч анхаарал хандуулдаггvй байлаа. Харин тvvнийг хааны албанд очсоноос хойш хvн бvгд амнаас нь гарах vг бvрийг анхааралтай сонсох болсон байна. Нэгэн єдєр ногооныхоо талбайд ажиллаж байсан мань эр "Дик анхаараарай, Херри анхаараарай! Дик чи их муу байна шvv. Херри чи сайн байна. Херри!... Херри яллаа!" хэмээн ихэд чангаар бархирсан аж. Тvvний энэ хачин байдлыг тэнд ажиллаж байсан хvмvvс сонссон боловч энэ нь тэдэнд огт ойлгогдохгvй зvйл байсан тул удалгvй мартацгаажээ. Гэвч удалгvй Лондоноос ирсэн шуудан зєєгч шинэ сонин мэдээ сонсгосон нь урьд єдрийн тvvний хачин байдлыг эргээж санахад хvргэсэн байна. Учир нь энэхvv урьд єдєр нь III Ричард хаан, тvvнийг эсэргvvцэж боссон Хейнрих Тудорын цэргvvдтэй тулалдаж байгаад алагдсан аж. Уг тулалдаан Чешире нутагт ємнєх єдєр нь болсон ба Никсоны хашгирч байсан яг тэр цаг мєчид их хаан алагджээ.

Тvvнээс хойш Хейнрик Тудор Английн хаан VII Хейнрих хэмээн єргємжлєгдєж, удалгvй дээр єгvvлсэн явдлын тухай сонсоод оюун ухааны хомсдол бvхий далдыг харагч залууг урьж, хvн явууллаа. Хааны энэхvv урилга заллагыг сонсоод Никсон ихэд дургvйцэн уурлаж, Лондонд очно гэхээс машид айн сандарч єєрийг нь авч явахгvй байхыг гуйж байсан ба "Хэрэв би тэнд очвол єлсєж vхнэ шvv дээ" гэсэн байна.

Тvvнийг татгалзахыг vл харгалзан хааны ордонд авчраад ид шидийг нь шалгахаар Хейнрих хаан нэгэн vнэт бадмаараг эрдэнийн чулууг нууж, тэрхvv чулуугаа олж єгєхийг хvссэн байна. Гэтэл хариуд нь Никсон єєртєє маш итгэлтэйгээр "Энэ эд зvйлийг алдсан бус нуусан бєгєєд нуусан хvн нь тvvнийгээ олж чадах тул тэр талаар єндєр дээдэст хариулах шардлагагvй юм" гэжээ. Энэ явдал VII Хейнрих хааны сэтгэлийг ихэд хєдєлгєсєн учир тvvнийг хааны ордонд байнга байлгаж, тvvний ирээдvйг харж хэлэх элдэв зєн билгийг бичиж тэмдэглэж байхыг тушаав.

Никсон энд амьдрах хугацаандаа vнэхээр их зvйлийг урьдчилж хэлсэн ба тvvний дотор Английн иргэний дайн, Франц улстай хийх дайн болон их хааны нас барах vйл явдал, цаг хугацаа зэрэг орно. Тэдгээрээс зєвхєн ганц зvйл буюу Натвич гэдэг хот далайн их давалгаанд арчигдан сvйрнэ гэсэн нь биелэгдэх єдрєє хvлээн єдийг хvрсэн ажгуу. Хэдийгээр Никсон хааны албанд асар их хvндэтгэлийг хvлээж байсан боловч vргэлж єлсєж vхэхээс айж байсан гэдэг. VII Хейнрих хаан єєрийн мэргэн хvнийг дээрх байдлаас тайвшруулахын тулд "Никсон юуг хаана хэзээ идэхээс vл шалтгаалан хvссэн дор нь биелvvлж бай!" гэсэн зарлиг гаргасан байна.

Мєн хааны ордноос гадуур явах vед нь тvvний бvх хvсэлтийг биелvvлж байхаар нэгэн цэргийг томилжээ. Мєнєєх цэрэг хааныхаа энэ зарлигийг бvрэн биелvvлж байсан бєгєєд нэгэн єдєр Никсонд ямар нэг муу зvйл тохиолдуузай гэсэндээ тvvнийг ханын шvvгээнд хийж тvгжлээ. Гэтэл энэ vед тэр цэргийг гадагш ажлаар явуулсан ба тэрээр хамгаалах ёстой хvнээ даруй мартаж орхив. Хэд хоногийн дараа хаан аянаас эргэж ирээд мэргэч залууг эрvvлж хайлгатал Никсон ханын шvvгээнд єлсєж vхсэн байх нь тэр.

Догшин хутагтын увидас

Монголын шашин соёлд асар vнэт туурвил євvvдээ vлдээсэн энэ гайхамшигт хvний тухай олон сонин домог тvvх буй. "Дулдуйтын" хэмээгдэн олноо алдаршсан тvvний долоон настайдаа хэлсэн шvлгийн гvн утгын гайхамшгийг хэлээд баршгvй. Догшин хутагтын тухай сархдад дуртай байсан гэх яриа бий. Сархадтай холбоотой нэгэн домгийг энд єгvvлсv.
Нутгийн харчууд сархдад ихэд шунан дурлаж, аж амьдралаа хайхрахаа больсонд Ноён хутагт Данзанравжаа тэднийг нэг єдєр бvгдийг цуглуулж гэнэ. Тэгээд хvн бvрийн ємнє нижгээд аяга тус бvрт нохойн баас, аль муу муухайгаар дvvргэн тавьж гэнэ. Ингээд хэлсэн нь "За бvгдээрээ vvнийг сархад болгон хувиргаад хvртэе" гэжээ. Харсаар байтал хутагтын ємнєх аяганд байсан бузар муухай бvхэн мэлтэлзсэн сархад болж хувирахад тэрбээр авч хvртэв гэнэ. Тэгээд мєнєєх балгах дуртай харчуулд "Нэгэнт та нарт ийм увидас vгvйгээс хойш сархдыг хэтэрхий шунан бvv хvрт" гэжээ. Дашрамд сонирхуулахад Ноён хутагтын нэрэмжит "Алтан дигваранз" шагналыг яруу найраг, тайз дэлгэцийн томоохон бvтээл туурвисан уран бvтээлчдийг шалгаруулан гардуулах гэж буй. Энэхvv шагналыг 9999 ам.доллар дагалдах юм билээ.