Showing posts with label Ò¿¿õ. Show all posts
Showing posts with label Ò¿¿õ. Show all posts

Tuesday, September 21, 2010

БАТ, СҮБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ


Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ.
Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа. Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч, хэрэм цайзууд хаалга үүдээ дангинуулж, харуул манаагаа сэрийлгэж…

Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.

Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.

Эд хэн байв?
Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.
Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монгол залуусын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.
Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сүвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв.

1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. /Энэ үйл явдлуудын талаар “Бат, Сүбээдэй нар Орост” гэсэн өөр бүлэгт өгүүлэх учир энд дурдах төдий өнгөрөв/ Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.
Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ.

Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 сарын 28-нд эзлээд Опел орчимд Байдарийн цэрэгтэй нийлжээ. 1241 оны 4 дүгээр сард Байдар, Хайду нарын удирдсан бага шиг /15-25 орчим мянга/ баг цэрэг Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.

Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.

4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Их Польш, Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гүнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна.

Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас гэзэг даран хөөв. Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас Европчуудаас ердөө долоохон хуягт баатар л амьд үлдэж, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нэгтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. Гэтэл Хенри вангийн бие олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсэдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй цогцосыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мөн энэ тулалдаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар эр оролцсон хийгээд тэдний нэгд нь ч Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй ажээ. Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй.Image

Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.
Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.

Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав.

Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утаж, мажар цэргүүдийг эргүүтүүлэн мансууруулжээ. Үүнийг Дэлхийн цэрэг дайны түүхэнд Монголчууд анх удаа биологийн зэвсэг хэрэглэсэн гэж үздэг нь ч байна. Өмнөх Лигницийн дэргэд болсон тулалдаанд хэрэглэсэн утаа ч мөн юуны өмнө өөрсдийнхөө цэргүүдийн байрлал, хүчийг дайснаас халхлах, нууцлах, дайсны цэргүүдийг сүрдүүлэх зэргээс гадна тэр утаанд ухаан санаа мансууруулах, уймруулах нөлөөлөл байсан гэж үздэг судлаачид ч бас байдаг юм билээ.
Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав. Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд нэг дор хядуулсан тэрхүү тулалдааны багахан талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимшрэн, Сүбээдэй баатраас хатуухан үг сонсож байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх.
Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан энэ баг цэрэгт 20-35 мянга орчим л цэрэг байсан гэсэн тооцоо бий. Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ.

Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг.
Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ.

Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ.Image

Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Түүхчдийн тодорхойлсоноор “мөсөн дээгүүр гулсах чулуу мэт чимээгүй, эрс шулуун, гайхалтай шалмаг довтолгоон”… Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.
Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.

Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь үйл явдал, бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас дагалдах хэд хэдэн учир холбогдол, шалтгаан байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана хэрэм бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз.
Нөгөө талаар Дорнод, Өрнөд Европт өөрсдөд нь аюул занал авчрах ямар нэгэн хүч үгүй байгаа нь Монгол эрсийн буцах болсон хамгийн бодитой байж болох шалтгаан нь юм. Хамгийн заналт дайсан Куманууд нэгэнт сэхэл авахгүйгээр дарагдлаа/Үнэхээр ч тэд тэр цагаас хойш сэхээгүй билээ/, мөн тэднийг өмгөөлсөн, цэргийн холбоо байгуулж, эсрэглэн тэмцэхийг санаархсан Мажар, Орос өвдөг сөхрөв. Тэд бол Монголчуудын өмнө хэн ч биш болов, дайсан нь ч биш, дайсагнах ч чадваргүй болов. 1223 онд Зэв, Сүбээдэй хоёрын аяны ар худрага руу довтолж байсан Булгарууд мөн сэхэшгүй болж, тухайн үедээ Дорнод Европт цэргийн хүчээр тэргүүлж байсан Польш, Германууд ч хичнээн хичээгээд мань монголчуудад дайсагнан, аюул занал авчрах чадваргүй болох нь ч мөн тодорхой болов. Үнэхээр ч тэрхүү гашуун гутамшигт ялагдлынхаа дараа, үгүй ядахдаа хариугаа авах, өш хонзонгоо тайлахаар Европчууд Дорно зүгт цэрэглэн довтлох нь бүү хэл алхаж ч зүрхлээгүй билээ. Тевтонын бүлэглэлийнхэн, Гельф намынхан умард Орос руу үе үе уулгалан дээрэм хийдэг байсан ч, Оросуудад туслахаар Монгол морьдын ам эргэсэн сураг сонсох төдий өнөөх Рыцар баатрынх нь эр зориг салхинд өртсөн чандар мэт хийсэн арилаад, ичгүүргүйгээр ум хумгүй зугтацгаадаг байсан гэдэг. Ийнхүү шинэ тутам байгуулсан Монголын Их гүрний өрнөд хил хязгаарыг амар амгалан болгох зорилго нь нэгэнт биелж, Өрнө дахинд ямар нэгэн аюул занал авчрах хүч нэгэнт үгүй болох нь тодорхой болж, тэд Монголийн эрхшээлийг хүлээн зөвшөөрсөн нь Бат, Сүбээдэй нарын аян дайны зорилгын бодит биелэл, мөн буцах гол шалтгаан байсан байх аа.
Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.
Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй.Image

Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг. Дээрх Людовик айн мэгдэж, асгартал уйлах хатан эхийгээ тайтгаруулан “…Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ. /Шууд утгаар нь ойлговол “татарууд ирээд биднийг алсан ч, эсвэл бид боол болоод тэдний нутагт очсон ч бид адилхан л үхэх болно шүү дээ“/ Эндээс Монголчуудыг ялах нь бүү хэл эсэргүүцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал нь огтхон ч байхгүй мэт.
Тухайн үед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, түгшүүр даанчиг илэрхий… Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв.
Польшийн Краков хотод өнөөг хүртэл нэгэн сүмийн гонхот хонхыг нэгэн тогтсон цагт тогтмол цохин дуугаргадаг нь даруй 8 зууны өмнө монголчуудын үлдээсэн айдас, түгшүүр, болгоомжлолын ул мөр, үлдэгдэл… Тэр үеийн түүхэн тэмдэглэлд бичсэнээр Сүмийн хонхоч өглөө эрт хотынх нь ойролцоо Монголчуудын зэр зэвсэг гялалзахыг хараад, Монгол цэргийн оньч суманд сүлбүүлэн унахынхаа өмнө хотдоо аюулын дохио өгөн хонхоо дэлдэж амжжээ. Гэсэн ч тэгэхэд Краков аврагдаагүй билээ. Европын ард түмнүүдийн дунд зүггүй жаалыг айлгадаг, эсвэл уйланхай хүүхдээ сатааруулдаг “Татарууд ирж байна” гэсэн хэллэг байдаг гэсэн.
Европын Дундад эриний үеийг түүхчид “Харанхуй зуунууд” гэдэг. Грег, Ромын их соёл иргэншилийн дараа үнэхээр Европ дахин тийнхүү хэдэн зуунаар харанхуйн дунд зүүрмэглэж байсаан. Монголчуудын гагцхүү үлгэр домогт л байж болох ер бусын хүчирхэг довтолгоонууд, түүний үлдээсэн айдас Европ дахиныг энэхүү удаан харанхуй нойрноос нь нэгмөсөн сэрээж, тэд өөрсдийг нь ингэтлээ их айлган чочоосон дорно дахиныг учиргүй ихээр сонирхох болцгоож, хөл хөдөлгөөнд орцгоож, улмаар газар зүйн их нээлтүүд, агуу их сэргэн мандалтыг урин дуудсан билээ. Оросуудын хувьд Европын халдлагаас аврагдаж, үндэстэн даяараа нэгдэж, хүчирхэгжихийн эхлэл энд цаг үеэс эхлэлтэй.
1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав.
Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан … Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон…. Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино…. Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу… юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй…” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ …аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ.
Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм.

Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа.
Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм.
Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хийгээд Гүржид нийт 5 сая орчим хүн оршин амьдарч байжээ.

Бат, Сүбээдэй нарын удирдсан цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна. Тэд Орост хийсэн тулалдааныг оролцуулахгүйгээр зөвхөн Дорнод Европт хийсэн их бага тулалдаануудад нийтдээ эсрэг талынхаа 150 000 хүчийг устгасан гэдэг.
Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм.
Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм.

Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Их хуралдайн шийдвэрээр монголын түмтийн ноёноос дээших бүх ноёд ихсийн хүүхэд залуус нөхөд сэлтийн хамт оролцсон энэ аян дайныг түүхэнд “Хан хөвгүүдийн аян” гэдэг. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.

Sunday, August 29, 2010

АРИГБӨХ


Монголын Их гүрний сүүлчийн хаан Аригбөхийн эмгэнэлт амьдралын төгсгөл өдий хүртэл бүрхэг хэвээр байгаа юм. Монгол, Хятадын сурвалж бичгүүд болон судлаач эрдэмтдийн үзсэнээр Аригбөх Хубилайд бууж өгсөнөөс хойш хоёр жил орчим хугацаанд гэрийн хорионд байсаар 1266 оны 10 сарын 1-нд нас баржээ. Рене Груссе энэ талаар “Аригбөх 1266 онд нас барсан боловч үнэндээ насан эцэслэтлээ хоригдол байжээ” гэжээ. Хоригдол байх тухай асуудал маргаангүй агаад Хубилай түүнийг хатуу хорио цагдалтаас ангид байлгасангүй.
“Судрын чуулган”-д Аригбөх жил орчим хугацаанд өвчилсөөр Барс жилийн /1266 он/ намар нас барсан гэжээ. Юан улсын сударт Аригбөхийг нас элтлээ хаан хүний хангамжинд байгаад өвчнөөр өнгөрчээ гэжээ. Гэтэл зарим түүхчид Аригбөхийг өвчнөөр нас бараагүй, Хубилай түүнийг хорлосон ч гэж үздэг.
Аригбөх амьд байх нь Хубилайд аюултай хийгээд түүний хууль бус үйлдлийг өдөр бүр сануулсаар байсан нь ойлгомжтой тул тэмцэж олсон хаан ширээнийхээ өмнөөс дүүгээ золиос болгох хэрэгтэй ч байсан байж болох юм. Ийнхүү Монголын нэгдсэн улс байгуулагдсанаас хойш янагш яг нэгэн их мөчлөг буюу жарны төгсгөл дээр Монголын эзэнт гүрний сүүлчийн Их хуралдайгаар албан ёсоор сонгогдсон Их хаан Аригбөх Монгол үндэстний түүхэнд эмгэнэлтэй зурвасхан мөр үлдээгээд 46 орчим насандаа бие баржээ гэж үзэж болох юм. Мөн сурвалж бичгүүдэд Аригбөхийг нас барахад шарилыг нь Чингис хаан болон эцэг Тулуй, ах Мөнх нарыг нутаглуулсан тэр газарт тавьсан гэжээ.
Харин Өвөр Монголын Багшийн дээд сургуулийн сонин “Хятад хэл, философи, нийгэм, шинжлэх ухаан судлалын хэвлэл” хэмээх сэтгүүлийн 1987 оны № 3,4 дугаарт Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх маш сонирхолтой өгүүлэлд дурдагдсан зүйлийг дараа дараачийн судлаачид нэн сонирхон, мөшгөн шинжилвээс зохилтой. Энд бичсэнээс үзвэл Аригбөхийг 1266 онд нас барсан хэмээн өнөөг хүртэл итгэж ирсэн ойлголт итгэл маань ихээхэн эргэлзээтэй болж, энэ талаарх манай түүхийн сурвалжуудад буй мэдээ сэлтийг эргүүлэн сайтар нягтлах шаардлага гарч байна.
Энэхүү сохирхолтой өгүүллийг хятад хэлнээс утгачлан сийрүүлбэл:
“Бид саяханы нэгэн сонин дээр Хубэй мужид нэг хэсэг Лү овогт монголчууд амьдардаг гэсэн мэдээг аваад энэ талаар газар дээр нь очиж тэдний түүх соёл, зан заншлийг судлахыг хүссэнд нутгийн удирдлагууд бидэнд туслалцаа үзүүлсэн юм. Ялангуяа тус мужийн үндэстэн ястны хариуцсан алба болон Хунху сумын зохих удирдлагууд энэ талаар маш их туслав. 1986 оны 10 сард бид Шинди, Шакоү, Фүнкоү болон Шашинхө зэрэг газарт амьдарч байгаа Лу овогт монголчуудыг сурвалжлахаар зорьж очсон юм. Энэ ажлын явцад бид Лу овогт монголчуудаас ярилцлага авч тэдний ургийн бичиг болон түүхийн эд материалуудыг үзэж харсан билээ. Энэ нь Лу овогт Монголчуудын түүх соёлыг судлах анхны алхам болж, цаашдаа Монголын түүхэн дэх зарим нэгэн эргэлзээтэй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болсон юм. Тухайлбал Аригбөхийг үхсэн үү, эсхүл оргосон уу гэдэг нь монголын түүхийн материалуудад болон Юан гүрний түүхэнд тодорхой бус тэмдэглэгдсэн байдаг. Түүнийг өмнө зүгт зугтсан уу, хойт зүгт үү гэдэг талаар Түүхийн товчоон дундах тэмдэглэгээ болон Лү овогт Монголчуудын түүхийн тухай ам дамжсан яриа, мөн Лү овогтны ургийн бичиг болох “Язгуур үндсийн удиртгал”-д харилцан адилгүй ялгаатай тэмдэглэгдсэн байдаг.
1. Лү овогт монголчуудын ургийн бичиг болох “Язгуур үндсийн удирдтгал” болон тэдний үе дамжсан аман ярианаас дээр дурдсан Лү овогт монголчууд гэдэг маань Чингис хааны дөрөвдүгээр хөвгүүн Тулуйн зургаа дахь хөвгүүн Аригбөхийн хойч үе гэдэг нь тодорхой мэдэгдэж байдаг. Лү овогт Монголчууд хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй бүгдээрээ өөрсдийгөө Чингис хааны хойч үе хэмээн нэрлэдэг. Үүний сацуу тэд, тэдний өвөг болох Аригбөх Хубилай хаантай хаан ширээ булаацалдан тулалдсаны эцэст өмнө зүгт зугтан, маш ээдрээтэй олон нүүдлийн эцэст одоогийн Хунху сумын Шашинхө хэмээх газарт сууршсан хэмээн тодорхой дурсан ярьцгааж байна. Тэднийг яагаад Лү овогт хэмээсэн талаарх ард түмний ам дамжсан яриа “Язгуур үндсийн удиртгал”-д тэмдэглэсэнтэй яг тохирч байдаг. Аригбөх бол Тулуйн зургаа дахь хөвгүүн байсан. Энэхүү зургаа дахь хөвгүүн гэдэг нь эртний хятад хэлний Lu гэдэгтэй яг адилхан бичигддаг. Иймд тэд энэхүү Lu гэдгийг авч өөрсдийгөө тийн нэрлэсэн бололтой. Гэхдээ энэ нь хятад хэлний Лу овогт гэдгээс ялгаатай юм. Иймд тэд өөрсдийгөө зориудаар Юн хотын Лү овогтнууд хэмээн нэрлэдэг. Юн хотын уг гарал нь Өгөөдэй хаан Алтан улсыг байлдан эзэлсэний дараа Хөнань мужийн газар нутгийг өөрийнхөө хөвүүд болон үр ач нарт хуваан өгсөн. Үүнээс одоогийн Жи сумын ойролцоох газар нутаг Аригбөхөд оногджээ. Энэхүү газар нутгийг эрт дээр Жоу улсын үед Юн улс хэмээн нэрлэдэг байсан байна. Иймд тэд өөрсдийгөө Юн хотын Лү овогтон хэмээн зориуд нэрлэжээ.
Аригбөх тухайн үедээ Юн хотын Ван хэргэм авч байсан тухай ам дамжсан түүхэн яриа байдаг. Аригбөх бууж өгсөний дараа Хубилай хаан хэдийгээр түүнийг алаагүй боловч түүний ойр дотны шадар түшмэд, болон цэргийн жанждаас маш олныг алж хороосон юм. “Түүхийн товчоонд”- Аригбөх нэгдүгээр сарын 6-нд ордондоо нас барав хэмээн тэмдэглэсэн байдаг. / Лалын шашны он тооллоор 664 оны /1266/ намар Аригбөх өвчний улмаас нас нөхцсөн./ Хубилай хаан Аригбөхийн гурван Их хатан, хоёр бага хатан болон хөвүүд охидод нь зохих анхаарал халамж тавьж байсан байна. Гэхдээ хамгийн гайхалтай нь Сүн Лян болон бусад хүмүүсийн Юан гүрний түүх, мөн монголын түүхийн материалуудад Аригбөхийн талаар бүдэг бадаг хольж хутгасан тэмдэглэл байдаг. Лү овогтны “Язгуур үндэсний удирдтгал”-д тэмдэглэснээр Аригбөх, Хубилай хаанд бууж өгсний дараагаар шадар түшмэд болон цэргийн жанжнуудынхаа хороогдсоныг хараад машид чочирдож өөрийн И /Юбугур/ хэмээх хүү, шадар түшмэд, зарц зэрэг гучаад хүнийг нууцаар дагуулан баруун зүгт Хубэй, Хөнань мужийг дамжин Хугань хүртэл зугтан одсон гэжээ. Хугань гэдэг нь эртний Юн Мөн Зө хотын балгас,/одоогийн Хунху/ юм. Тэд өөрсдийгөө өнгөт арьстнууд гэдэг байжээ. Тэгээд тэнд өөрсдийнхөө овог нэр, гарал үүслийг нуун суурьшсан байна.
Эхлээд тэд Жян сумын Хаунжан хэмээх үерийн далангаас хамгаалах газарт амьдарч байсан байна. Аригбөх энд удалгүй нас баржээ. Түүнийг нас барсаны дараа оршуулан, оршуулгын газар байгуулсан байна. Тэнд амьдарч буй Монголчууд түүнийгээ Лү овогтны “Их бунхан” хэмээн нэрийддэг. Энэхүү оршуулгын туурь одоо хүртэл байдаг. Аригбөхийг нас барах үед И ноёнтон /Аригбөхийн хүү Юбугурын хүндэтгэлийн нэр/ балчир байсан бөгөөд үүнийг далимдуулан түүний Ю, Ян хэмээх хоёр хятад зарц нь өдөөн хатгалга явуулж, Аригбөхийг гутаан доромжлон түүний энэхүү бунханг эвдэж сүйтгэсэн байна. Энэ үед Ю, Ян нартай тэмцэлдэх хүчин мөхөсдөснөөс Лү овогтнуудад Хайжялин хэмээх газарт нүүдэллэн очжээ. Хожим нь И ноёнтон дагаж явсан арван найман хүний хамт Чайлинь голд живж үхсэн байна. Ингээд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан зарц боол, үндэс угсааг үл /тэр үед бас хятад боолууд хамт явсан/ хамааран тэднийг хамт оршуулжээ. Одоог хүртэл жил бүрийн гурван сарын гурванд үй олон Лү овогт Монголчууд энд хүрэлцэн ирж, өвөг дээдсийнхээ онгоныг тахидаг болсон байна.
И ноёнтныг нас барсаны дараа түүний овгынхон улам доройтжээ. Тухайн үед тэд нар Хайжялингийн Хай овогтнуудтай зэрэгцэн амьдардаг байсан бөгөөд эдгээр Хай овогтнууд нь ор үндэсгүй хэрүүл маргаан дэгдээн Лү овогтнуудыг ялгаварлан гадуурхдаг, дорд үздэг байсан байна. Ингээд Лү, Хай овогтнуудын хоорондох маргаан улам ширүүсч, зарим үед зарга нь Яаманд хүртэл очдог байв. Гэхдээ энэ маргаан эцэслэн шийдэгддэггүй байв. Энэхүү нөхцөл байдлын дор Юбугурын ач болох Лу Рун Фү дахин нүүдэл хийхээр бэлтгэжээ. Байдлыг өөрийн нүдээр харж, чихээр сонссон зэргэлдээ орших Чуй овогтнууд /одоогийн Лү овогтны эзэмшил газар, эртний нэр нь Чуй жя тай/ Хай овогтны энэхүү ёс бус үйлдэлд маш их гайхаж, Лу овогтнуудыг их өрөвддөг байв. Иймд Лү овогтонтой өөрийн оршин сууж буй газар болон бусад зүйлсээ солилцох болж, энэхүү эцэс төгсгөлгүй маргаанд цэг тавьсан байна. Одоог хүртэл Хай , Лү овогтнууд ураг бололцдоггүй, Чуй Лү овогтнууд зарга хийдэггүй гэсэн ам дамжсан яриа байдаг. Үнэхээр Хай, Лү овогтнууд огт ураг төрөл бололцдоггүй байсан бөгөөд харин Лү, Чуй овогтнууд хоорондоо ураг төрөл бололцох төдийгүй элдэв ямар нэгэн маргаан гарваас өөр хоорондоо харилцан ярилцаж шүүн тасалсаар ирсэн байна. Дээр дурдсан зүйлүүд бол Лү овогт монголчууд Хунху сумын Шакоун тойргийн Лү Жа гацаанд сууршиж байсан түүхэн тойм юм.
Үндэс угсаагаа гэсэн сэтгэл болон түүний онцлог шинжүүд
Лу овогт Монголчуудын гаднах байдал нь нутгийн хятадуудаас гойд ялгагдах юмгүй, ялангуяа хэл нь бүрэн ууссан байв. Гэхдээ тэдэнтэй ярилцах явцад үндэс угсаагаа гэсэн үзэл, сэтгэл маш хурц, гүн гүнзгий илэрч байлаа. Иймд өөрийн эрхгүй тэднийг бишрэх сэтгэл төрж билээ. Үүний сацуу зан заншлийн зарим нэгэн онцлог байдал нь тэднийг Монголчууд гэдгийг бүрэн дүүрэн итгүүлж байв. Бид монгол дээл өмсөн Лү овогтны гацаанд очиход тосгонд “Үндэс угсаа нэгтнүүд маань ирлээ” гэх их хөөрч баярласан үг хаа сайгүй сонсогдож, биднийг халуун дотно сэтгэлээр угтан авсан юм. Тэд бидэнд ихэд итгэн гадны хүнд огт харуулдаггүй Лү овогтны ургийн бичиг болох “Язгуур үндсийн удиртгал” болон олон зуун жил хадгалж байсан Аригбөхийн хөвгүүн И ноёнтны зурмал зургийг харууллаа. Энэхүү зургаас харахад И ноёнтоны гаднах байдал, өмссөн хувцас нь үнэхээр Монгол хүний онцлогыг илтгэн харуулж байв. Гэхдээ малгай болон бөс нь манж хүнийхийг санагдуулсан юм. Энэ талаар улам судлах хэрэгтэй. Тэдний өвөг дээдсийн онгон шүтээний өмнөх бяцхан хөшөө нь өөрийн гэсэн онцлоготой байлаа. Уг шүтээний нүүрэн тал нь хятад үндэстний онцлогоос огт ялгагдах юмгүй. Харин ар тал дээрээ “Монгол” хэмээх хоёрхон хятад ханз байдаг. Хятад үндэстнүүд өвөг дээдсийнхээ онгоныг тахихдаа түүний өмнө байнга хас хонхыг зүүж, хүндэтгэл үзүүлэх үедээ хонхоо цохидог. Харин Лү овогт монголчууд хонх уядаггүй бөгөөд тэд хонхыг зовлон, азгүй явдлын билгэ тэмдэг хэмээн үздэг байна. Үүнээс гадна өөр нэг онцлог байдаг нь тэд И ноёнтны бунханд бараалхах үедээ хятад үндэстнүүд шиг сөхөрч суугаад толгойгоо бөхийлгөдөггүй. Харин эсрэгээр умар зүгт монголын эртний газар шороо руу харж зогсоод толгойгоо мэхийн ёсолдог. Энэ нь И ноёнтныг дагаж явсан арван долоон зарц боолуудтай нь хамт оршуулсантай холбоотой. Хэрвээ И ноёнтны шарилд мэхийн ёсолбоос мөнхүү тэнд хамт оршуулагдсан хятад зарц боолуудад хүндэтгэл үзүүлж буй гэсэн үг бөгөөд үүний улмаас тэд хойт зүгт харж зогсон толгой мэхийдэг байна. Энэ нь хэдийнээ одоог хүртэл заншил болон тогтжээ.
700 гаруй жилд үндэс угсаагаа нуун далдалж байжээ
Лү овогт монголчуудын түүхэндээ уламжилж ирсэн энэ байдал нь үндсээрээ устах тал руугаа явж байна. Гэхдээ цөөн тооны хуучин үзэл бодлын хүлээсэнд автагдсан хөгшчүүлийг үл тооцвол хүн амын 95-аас дээшэх хувь нь өөрсдийнхөө үндэс угсааг нэн дариу сэргээж, өөрийнхөө овог угсааг нуун дарагдуулж байсан энэ амьдрал дахин давтагдахгүй байхыг маш их хүсч байна. Тэд бидэнд Юан гүрний үед Хубилайгаас айдаг байсан, Мин улсын үед Юан гүрний үлдэгдлүүд хэмээн гадуурхагдаж, үндэс угсаагаа устгагдахаас, Чин болон Дундад иргэн улсын үед мөн л хавчин гадуурхагдаж, алагдах, гуйрамч, тэнүүлчин амьдрал руу унахаас айдаг байсан, хэрвээ өнөөдөр түүхийн энэхүү эрээн бараан арилваас бид дахин юунаас ч айхгүй амьдарна хэмээн ярьсан юм. Хэдийгээр тэд өөрсдийнхөө үндэс угсааг нууж явсан боловч бид хятад үндэстнүүд биш шүү гэсэн санааг өөрийн мэдэлгүй л гаргаж ирж байжээ. Анх Хунхуд очихдоо хойт зүгээс зугтаж ирсэн учраас хэл яриа, зан заншил, хувцас хунар зэргээрээ тухайн оршин суугчдаас маш ихээр ялгарч байв. Иймд өөрсдийгөө өнгөт арьстанууд хэмээн нэрлэж байсан бөгөөд хожим түүнээ хятад үндэстнүүд хэмээн засаж бичсэн байна. 20 зууны эхэнд одоогийн Лү овогтны гацаанд нэгэн эцэг өвгөдийн онгон шүтээн болох сүм байгуулжээ. Тэгээд тэд Бэй Фин Фү Рен Их сургуулийн профессор Лу Кай Дяог урьж авчран шүтээн дээрээ “Монголчуудын зан заншил” хэмээх дөрвөн үгийг уйгур бичмэлээр бичүүлжээ. Гэтэл зарим нэгэн хүмүүс гай гамшиг авчрах нь хэмээн маш их айж, энэ дөрвөн үгийг засч бичсэн байдаг. 1964 онд хоёр дахь удаагаа бүх ард түмний тооллого явуулахад олонхи Лү овогтнууд өөрсдийгөө монгол үндэстэн хэмээн бөглөн бичиж байсан байна. Гэхдээ эрх мэдэл бүхий цөөн тооны хөгшчүүлийн ятгалгаар түүнээ дараа нь хятад үндэстэн хэмээн засаж бичжээ. Хэрвээ тухайн үеийн хүн амын тооллогын дансыг эргүүлэн харах юм бол монгол гэсэн үгийг хятад хэмээн залруулан бичсэнийг тодорхой харж болно. Өөрийнхөө үндэс угсааг сэргээх бол Лү овогт монголчуудын олон зуун жил сэтгэлийн гүндээ хадгалж байсан сайхан мөрөөдөл юм. Хубэй мужийн Хунху суманд одоогоор 2700 гаруй монголчууд амьдарч байна. Эдгээрийн олонх нь Хунху сумын Сяшинхө гэдэг газарт амьдардаг. Гэхдээ үүнд Бээжин, Үхань, Хунань зэрэг газар шилжин суусан монголчуудыг оруулаагүй болно.
Тайлбар
1. Аригбөх үхсэн үү, эсвэл оргосон уу.
Энэ бол монголын түүх судлаачдын өмнө тулгарч байгаа хамгийн шинэ сэдэв болж байна. “Түүхийн товчоон”-оос гадна Монголын түүхийн тухай бусад материалуудад Аригбөхийн насан эцэслэсэн эсэхийг тодорхой бус тэмдэглэсэн байдаг. Иймд үүнийг цаашид улам гүн гүнзгий судлах зайлшгүй хэрэгтэй юм. Гэхдээ Лү овогтнуудын түүхэн тойм нь Аригбөхийг баруун зүгт зугтан одсон гэдгийг баталж байна. Түүнчлэн түүний шарил нь одоог хүртэл хадгалагдаж байгаа нь бас нэгэн нотолгоо болох юм. Аригбөхийг Хубилайгаас нууцаар оргон одсоны дараа тэр үед Хубилай хаан Аригбөхийг баруун зүг рүү оргон одсон тухайд удтал мэдээгүй бөгөөд зөвхөн түүнийг нэгэн зэлүүд газар нуугдаж байгаа хэмээн таамаглаж байсан. Ийм ч учраас баруун зүгийн Ил хааны улс болон Монгол нутаг руу Аригбөхийг өвчний улмаас үхсэн хэмээх хуурамч мэдээллийг хүргэсэн байна. Энэ бол Хубилай хаан Аригбөхийг амьд байгааг түүнийг дэмжигчидын сонорт хүргэхгүй нуухын улмаас ингэсэн болов уу. Хубилай хаан монгол нутагт болон хятадад байсан монголчуудаас бүхнийг нуун далдалж байв. Иймд Хубилай хаантай олон жил хаан ширээний төлөө тэмцэлдсэн Аригбөхийн талаар монгол, хятад хэл дээрх монголын түүхэн материалуудад нарийн тодорхой дурдаагүй байдаг нь аргагүй юм. Хамгийн сүүлд Хубэй мужид амьдарч байгаа монголчуудын ам дамжсан түүхэн яриа, бичгээр үлдсэн материалууд дээрх тэмдэглэгээ, мөн монголын түүхэн материалууд болон “Түүхийн хураангуй”-д буй тэмдэглээнүүд нь зөвхөн хэлбэр байдлын хувьд ялгаа байгаа болохоос агуулгын хувьд үнэндээ ялгаа байхгүй юм.
2. Аригбөхийн хүүг И ноёнтон хэмээн нэрийдсэн учир
Лу овогт монголчууд Аригбөхийн хүү Юбугурын/Аригбөхийн их хатан Ойрд аймгийн Илчикмышээс гарсан хүү/ монгол нэрийг нь товчлон И хэмээн хүндэтгэн нэрлэж байсан байна. Юан гүрний түүхэнд Аригбөхийн хүүг Юмухур, “Түүхийн товчоон”-д Юбугур, Юмхур гэж нэрийдсэн байдаг. Хятад хэлнээс орчуулбаас Юмухур гэдэг. Юан гүрний түүхэнд түүнийг ван цолтон хэмээн өргөмжилсэн байгаа. Гэхдээ түүнийг Хубилайн төр барьж байх үед эрх мэдэл бүхий албан тушаалтай байсан уу гэдгийг мэдэхийн арга байхгүй. Түүхийн материалд тэмдэглэснээр түүний монгол нэр нь Юбугур, эсвэл Юмухур байж магадгүй. Иймд тэрбээр хятад үндэстний амьдарч буй нутагт зугтаж очсоны дараагаар овог нэрээ өөрчлөхдөө монгол нэрийн эхний дуудлагыг үлдээгээд товчоор И хэмээн өөрчилсөн бололтой.Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх эл өгүүлэлд дурдагдсан баримтууд нь бидэнд Аригбөхийн үхлийн талаар, тухайлбал бүх сурвалж бичигт дурдсанаар түүнийг 1266 онд Хубилайн хорио цагдалт дор өвчнөөр нас барсан уу, эсвэл дээрх өгүүллийн өгүүлэхээр харьяат шадар дотнын хүмүүсээ дагуулан Хубилайн цагдалтаас оргон дутаасан уу гэсэн ацан асуулт, ихээхэн эргэлзээтэй байдлыг төрүүлж байна. Аригбөхийн ур удмын талаар сурвалж бичигт хэрхэн өгүүлсэнийг нягтлан үзэх нь дээрх ээдрээтэй байдлыг тодруулахад бага ч болов дөхөм болох болов уу.
Аригбөхийн удам угсаа
Сэнгэрэнцэн нарын бичсэн өгүүллийн баримтуудыг нягтлан “Судрын чуулган” болон “Юан - ши”-д Аригбөхийн удам угсааны талаар өгүүлсэнийг сөхөн үеье. Эдгээр сурвалжуудад бичсэнээр Аригбөх нь хэд хэдэн хатад, хүүхдүүдтэй байжээ. Төв Монголын нутагт түүний дөрвөн орд өргөө байсан хийгээд Хубилай Хархоринг эзлэхдээ тэдгээрийг олзолсон. Мөн Алтай, Киргизэд түүний зун болон өвлийн орд өргөөд нь байсан байна.
Аригбөхийг Юбугур, Найраг–бөх, Лаган-Шигань гэсэн гурван хүүтэй байсан хэмээн Юань-шид тэмдэглэжээ. Харин Аригбөхийн хатад хүүхдүүдийн талаар “Судрын чуулган”-д нэлээн дэлгэрэнгүй дурдсан байна. Түүнд өгүүлсэнээр Аригбөхийн Их хатан Илчикмыш ойрад аймгийн хүн байв. Аригбөх Хубилайтай тэмцэхдээ ойрдуудын хүчинд ихээхэн түшиглэж байсан билээ.
Илчикмышээс хүү Юбугур болон, хоёр охин төрсний том нь Халукан-агай. Түүнийг Баявут омгийн Татакта хүргэнд өгчээ. Энэ Халукан нь Некудер нэрт Мелик-Төмөрийг төрүүлжээ. Хоёр дахь хатан Хутагт нь найман аймгийн Кучукур Клана овгийн хүн байсан ба Сорхагтани бехитэй хамт түүний өргөөнд амьдарч Камтай гэдэг охин төрүүлснийг нөхөрт гаргаагүй. Нумуган нэрт нөгөө охин нь ойрад аймгийн Чупан хүргэнд очжээ. Гуравдугаар хатан Кутлу нь хонгирад аймгийн хүн байсан ба мөн Сорхагтани бехитэй хамт амьдарч байжээ. Тэрбээр хүү төрүүлээгүй аж. Аригбөх дээрх гурван хатнаас гадна хэд хэдэн татвар эмтэй байв. Барулас аймгийн Ирау–гуа нэрт татвар эм нь Хубилайгаас Иранд Хөлөг хааны дэргэд элчээр очсон Хаданы охин дүү бөгөөд тэр эм Найраг-Бөх нэрт хүү төрүүлжээ. Мөн нэг татвар эм байсан нь Хонгирад аймгийн Ашитай гэгч бөгөөд Тамачи нэрт хөвүүний нь эх юм. Аригбөх Хубилайд бууж өгөхөөр очихдоо Юбугур, Меликтөмөр, Найраг-Бөх, Тамачи дөрвөн хөвүүнээ гэртээ үлдээгээд бүх эхнэрүүдээ дагуулж явжээ. Аригбөхийг нас барсны дараа түүний хатад, татвар эмс нь гэр гэртээ харьцгаав. Гурван жил болсны дараа Хубилай хаан “Аригбөхийн хөвүүд хүрэлцэн ирж нүдийг минь баясгагтун” гэж зарлиг болжээ. Зарлигийн дагуу Аригбөхийн хүүхдүүд болох Юбугур, Мелик-Төмөр, Найраг-Бөх, Тамачи нар Хубилай авга ахдаа очин ёслол хүндэтгэл үзүүлсэнд Хубилай тэдэнд ихэд найршаан хандаж хариу хүндэтгэл үзүүлэн тэдэнд хатад болон ихээхэн бэлэг өгчээ. Үүнд Хубилай хаан Асутайн хатан Есүдэрийн их өргөөг Юбугурт өгчээ. Юбугур Есүдэр хатныг авч гурван жил хамт амьдрахад Есүдэр хүүхэд төрүүлэлгүй байсаар бие баржээ. Юбугур Есүдэр хатны удмын нэг хатанг дахин буулган Хулачу, Олджай-Төмөр гэдэг хоёр хүүтэй болов. Олджай –Төмөр нь хожим Ил хаан Өлзийтийн дэргэд Иранд очжээ. Юбугурын ахмад хүү нь түүний Их хатан Харнууд аймгийн Чапан хатнаас гарсан Ил-Бөх нэрт байв. Юбугур нь мөн Найман аймгийн Кушлуг хааны ахын охин Огул-Текин хатнаас гарсан Урла нэрт хүүтэй. Урла нь Сүлдүсүн аймгийн Чапун ноёны охин Байкуг хатан болгон авч, Мелик –Төмөрийн дэргэд амьдарч байжээ. Юбугурт мөн Хонгирад аймгийн Баян нэрт нэгэн хатан байсан нь түүний өвөг Тулуйн татвар эм байжээ. Хубилай хаан Аригбөхийн хүү Меликтөмөрт Лингкум хэмээх хатныг өгсөн байна. Энэхүү Лингкум нь Кишлуг хааны охин юм. Ухаалаг, авьяаслаг хан хүү Хутагт бол энэ Лингкумын хүү юм. Мелик-Төмөр мөн Лингкум хатнаас Келмиш –ага, Ширин –ага гэсэн хоёр охинтой. Лингкум хатныг нас барахад Мелик-Төмөр Жалайрын Таран ноёны охин Гилтэй хатныг их хатны өргөөндөө буулган авчээ. Энэхүү хатнаас хүүхэд гарсангүй тул Дурбан аймгийн ахлах ноён Ширекийн охин Бураг мөн хатнаа болгон авч хоёр хүү төрүүлсэн нь Ойратай, Махмуд хоёр юм. Мелик-Төмөр мөн Ойрдийн Барс Бөхийн охин Эмүгэн хэмээх хатантай байсан ба энэ хатнаас нь Мингхан, Ачигиг, Есөн-Дува, Баритай хэмээх дөрвөн хүү төржээ. Эдний дундаас Есөн-Дува нь эцгийн голомтийг залгаж, Дундад Азид нэлээн нэр нөлөөтэй нэгэн байсан байна. Меликтөмөр бас Туглуг –Олджай нэрт бас нэгэн татвар эмтэй байжээ. Хубилай хаан Аригбөхийн Их хатан Илчигмышийн өргөө эзэмшлийг хүү Найрагбөхөд нь өгчээ. Найрагбөх нь эцгийгээ нас барахад ихэд гутран амиа хорлохыг завсан боловч түүнд боломж өгсөнгүй. Байнгын хараа хяналтан дор байлгажээ. Гэвч Найрагбөх удалгүй уй гашуугаасаа болж нас баржээ. Түүнийг нас барахад Илчигмыш хатны өргөө нь Ашигтай нэрт охинд нь үлдэж удалгүй Меликтөмөрийн эзэмшилд орсон байна. Энэхүү Найраг бөх нь Хурбаг, Бачани, Самгар, Баян-Өвгөн, Ур-Төмөр нэрт таван хүүтэй байв. Эхний дөрөв нь Хубилай хааны их хатан Хонгирадын Чапуны үеэл болох Ашитай хатнаас нь гарсан ба Ур-Төмөр нь олхонуд аймгийн Учин-Экачи хатнаас нь гарчээ. Аригбөхийн бага хүү Тамачид Хубилай Хутагт хатны орд өргөөг өгчээ. Хутагтийг нас барахад Найманаас Ер-Текин хэмээх бүсгүйг хатан болгож Баян, Дурбан хэмээх хоёр хүүтэй болсон байна. Хожим Хубилай хаан Хайдугийн эсрэг тэмцэхдээ Их цэргийг хүү Номхон, Хөхчү нараар удирдуулан, Хантун ноёноор захируулсан зүүн жигүүрт хэд хэдэн хан хөвүүдийг цэргийнх нь хамт оруулсаны дотор Аригбөхийн хөвүүд Юбугур, Мелик-Төмөр нар явжээ. Гэвч тэд Өгөөдэйн удмын Ширеки, Сүйхтэйн хүү Тугтөмөр, Ургадай нартай үгсэн Номхон, Хөхчү болон Хантун ноён нарыг гэнэдүүлэн баривчилж, Хайдуд тушаагаад Хубилайн эсрэг тэмцэлд нэгдсэн юм. Аригбөхийн дээрх хоёр хүү нь XIII-XIY зууны зааг үед Дундад Азид өрнөсөн хан хөвүүдийн хоорондын жижиг сажиг мөргөлдөөн, зөрчилдөөнд нэн идэвхтэй оролцож байсан байна. Хожим Юбугур нь Хайдугаас салж эцгийн нэгэн адил хатад эхнэрүүдээ аван Хубилайд хоёр дахь удаагаа бууж өгчээ. Энэхүү Юбугур нь Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх эл өгүүлэлд дурдагдсан И ноёнтон мөн бөгөөд “Судрын чуулган”, “Юан-ши”-гийн мэдээ сэлттэй зөрж байна. Дээрх өгүүлэлд дурдсанаар Юбугур нь эцгээ даган 1265-1266 оны үед Хубилайн дэргэдээс, гэрийн хорионоос оргон зугтааж, Хубэй, Хөнань мужийг дамжин Хугань мужид очиж суурьшаад нууцаар амьдарч байсан бололтой байдаг. Гэтэл “Судрын чуулган”-д дурдсанаар Аригбөх Хубилайд бууж өгөхөөр очихдаа Юбугурыг бусад ах дүүсийнх нь хамт ойрдод үлдээгээд хатад эхнэрүүдээ авч явжээ. Аригбөхийг нас барсанаас хойш гурав дахь жилд Хубилай Аригбөхийн хүүхдүүд ирж золгохыг хүссэн /зарлигдсан/-д Юбугур ах дүүсийн хамт очсон байна. Тэгэхэд Хубилай тэдэнд ивгээл хайр үзүүлж, шан харамж өгчээ. Үүнд Юбугурт Асутайн хатан Есүдэрийн их өргөөг өгчээ. Энэхүү Есүдэрийн өргөө гэр нь Мөнх хаанаас Алтан Улсын хуучин нутаг дэвсгэрээс дахин хувиарлалт хийхэд хүү Асутайд ноогдсон Хэбэй мужийн хэсэг газарт байсан уу, үгүй юу гэдгийн нягтлан тодруулах шаардлагатай юм. Нөгөө талаар Юбугур нь Хайдугийн эсрэг явуулсан Хубилайн цэрэг армид өөрийн баг цэргийн хамт явсан төдийгүй эгзэгтэй үед Өгөөдэйн удмын хан хөвүүдтэй үгсэн Хубилайн хүү Номхон болон бусад жанжидыг баривчлан Хайдуд тушаагаад Хубилайн эсрэг тэмцэлд нэгдсэн байна. Гэвч хожим Хайдугаас салж дахин Хубилайд бууж өгчээ. Харин ийнхүү хоёр дахь удаагаа бууж өгсөний дараа Хубилай Юбугурт хэрхэн хандсан талаар мэдээ сэлт алга байна.Сэнгэрэнцэн нарын өгүүлэлд дурдагдсан Лү овогт Монголчуудын Хубилайгаас оргон дутаасан явдал нь Юбугур сүүлд Хайдугаас салан бууж өгсөний дараа болсон ч байж болох юм. Учир нь Хубилайгаас зугтаасан Аригбөхийн удмынхан тухайн үедээ Хубилайд мэдэгдэлгүй өөрсдийгөө нууцалж чадсан байсан тул тэр үед Юбугур Хайдугийн эсрэг дайнд оролцох боломжгүй байсан гэж үзэж байна. Нөгөө талаар Аригбөхийг өөрийн хүмүүсээ аван дутаасан гэдэг ч ихээхэн эргэлзээтэй, Лү овогт монголчууд өөрийн удмыг Аригбөхөөс эхлүүлж байгаа нь удмынхаа бичиг сурвалжид түүнийг дээрх зугтан зайлсан явдлын эхэнд дурдахын шалтгаан болсон ч байж болох юм. Тэгэхээр үйл явдлын өрнөлтийг энэ мэтчилэнгээр харьцуулан үзэхэд Лү овогт монголчууд нь Аригбөхийн үед бус, харин түүний хүү Юбугур Хубилайд хоёр дахь удаагаа бууж өгөхөөр очсоны хойно энэхүү Хубилайн цагдалтаас буруулан дутаасан явдал болсон байж болох магадлал нь илүү байна.Мөн Юбугурын хүү Ил бөх нь Сэнгэрэнцэн нарын бичсэн өгүүлэлд дурдагдаж буй И ноёнтны хүү Лү Рүн Фү мөн эсэхийг тодруулах хэрэгтэй байна. Ийм ээдрээтэй адал явдлын учгыг тайлахад нэлээн урт хугацааны эрэл хайгуул хэрэгтэй болов уу. Ийнхүү Аригбөхийг оргосон уу, нас барсан уу гэдгийн учгыг тайлах нь манай түүхийн нэн шинэ сэдвийн нэг аргагүй мөн болжээ.

Хабул хаан


Алангоо эхийг өнгөрсөний дараагаар отгон хүү болох Бодончар нь хэдийгээр өмч хөрөнгийн хувь хүртсэн ч эрх мэдлийн төлөө их бага хэмжээний тулаануудыг хийснээр Монголчуудын дунд нилээн нэр хүнд бүхий удирдагч болж чадсан байна. Тэрээр Чингис хааны өвөг дээдэс Боржигон овгийг үндэслэсэн бөгөөд Боржигон гэдэг үг нь эртний монголоор "Цэнхэр нүд" утгатай, түүний үр сад, ач зээ нар нь цэнхэр нүд, улбар шар үстэй байсан төдийгүй цэвэр цусны Монголчуудын овгийг үүсгэж чаджээ. Энэхүү овогийг Нирун "Гэрлийн үр сад" гэж бас нэрлэдэг байсан байна. Монголчуудыг ийнхүү ямарваа нэгэн гадны нөлөөгүйгээр тоогоо нэмэгдүүлж, хүчээ хуримтлуулж байх үед мөнхийн өрсөлдөгч эд хөрөнгийн уурхай болох Хятад улс ч бас төр засаг улс төрийн хувьд эмхлэн цэгцлэгдэж байсан төдийгүй нийслэл хот нь одоогийн Бээжинд нүүж ирсэн байна. Гэсэн хэдий ч хойд зүгийн нүүдэлчиийн байнгын довтолгооноос болж анхны хаан болох Сунг өөрийн байр суурийг төдийлөн бэхжүүлж чадахгүй байснаар ч ул барам Шар мөрний хойд эргийг нүүдэлчдэд бүрэн алджээ. Энэхүү нүүдэлчид нь Монголчууд болон Манжуудаас (Манжууд мөн адил Монголын нутаг дэвсгэрээр нүүдэллэн амьдардаг байсан нүүдэлчдийн үр удам) уг гаралтай Киданууд байсан байна. Киданууд цаашдаа Шар мөрнөөс хойш Хятадын хойд хэсгийг эзлэн орших болсон бөгөөд Ли (Төмөр) овгийг үүсгэжээ. Киданууд нүүдэлчин овгуудаас хамгийн хурдан хятадчлагдсан гэж болно. Өөрийн байлдах ур чадвар, нүүдэлчин шинж чанараа алдсанаар Жүрчид овгийн нүүдэлчдэд шахагдаж 1125 он гэхэд Кидан гүрэн оршин тогтнохоо бүрэн болсон юм.Чингис хааны өвөг аав болох Хабул хааны үед Монголчууд ихээхэн хүчирхэг болсон боловч удаан хугацаагаар үргэлжлээгүй юм. Гэсэн хэдий ч Хятадуудыг удаа дараа шахан заналхийлж байсан учираас Алтан улсын хаан найрамдахыг уриалж өөрийн ордон Бээжин лүү урж байжээ. Хабул хааныг маш эелдэг дотноор хүлээн авч ихээхэн хэмжээгээр дайлж байсан боловч Хабул хаан эртний өвөг дээдэс Хүннүчүүдтэйгээ адил энэхүү нүүр хуурсан эелдэг байдал, дипломат харьцаанд ач холбогдол нэг их өгөхгүй харьцаж байсан төдийгүй нэг удаагийн цайллага дээр Хабул хаан өөрийн өмнө тавьсан бүхий л амттан хоолыг идэж барьж, маш их хэмжээгээр архи дарсыг ууж, дууч эмсийг татан чангааж биеэ авч явж байсан бөгөөд эцэст нь Алтан хаантай дарс тулгаж ууж байхдаа сахалнаас нь татсанаар энэхүү цайллага дууссан байна. Хэдийгээр ингэж ёс бус харьцаж байсан ч Алтан улсын хаан асар их хэмжээний бэлэг сэлт өгч найрамдлыг дахин дахин хүсч явуулж байжээ. Хабул хаан маш олон хүүхэдтэй тэдгээр нь бүгд их зоримог, дайнч, догшин ширүүн зантай байсан учираас Хиад(ширүүн хүчтэй уулын горхи) овгийг үүсгэжээ. Хабул хааны үед Монголчууд Хянганы нуруугаар нутаглан амьдардаг байсан Татаруудтай дайтаж эхэлсэн боловч төдийлөн амжилт олохгүй байсан бөгөөд нэгэн удаагийн тулаанаар Хабул хаан хөнгөн шархдаж тулалдааныг өндөрлөсөн байна. Энэ үед сайн бөө удгад нь Татар угсааныхан байсан учираас эдгээр бөө нар Хабул хааныг эмчилсэн боловч бүр дордож удалгүй өнгөрчээ. Үхлийн шалтгааныг Монголчууд бөө удган нарт байгаа гэж үзэж бүх бөө удгадыг алж дуусгажээ. Улмаар энэхүү дайн нь өс хонзонгийн шинж чанартай болж улам бүр хурцадмал байдалтай болсон байна. Хабул хааны хойчоор Амбагай сонгогдсон байна. Амбагай хаан нэгэн удаагийн тохиолоор Татаруудад дахин баригдан Алтан улсад хүргэгдэж цаазлагджээ. Цаазлах энэхүү арга нь хэрэгтнийг модон илжигэнд суулгаж эмээлэнд нь бэхэлсэн урт шор модоор амьдаар нь шорлож алдаг байна.Амбагай хаан үхэхдээ миний үхлийг та бүгд хэд дахин нугалж төлөх болно гэж зөгнөж хэлж байжээ.Үүний дараагаар Хабул хааны хүү Хоталаг хаан ширээнд өргөмжилжээ. Хотала хаан маш том биетэй, их хүчтэй хүн байсан бөгөөд нэг өдөрт нэг хөхүүр айрга ууж, бүтэн хонины махыг торохгүй иддэг, аав Хабул хааныгаа дуурайсан эрэлхэг зоригтой, түргэн ширүүн зантай, ярихыг нь сонсоход тэнгэр дуугарч буй мэт сүртэй, нүцгэн гараараа жирийн хүнийг нэг цохилтоор нурууг нь хугалчих чадалтай, өвөл зуны аль ч улиралд цээж нүцгэн явдаг, задгай галын дэргэд цасан дээр нүцгэн унтчихдаг нэгэн байсан байна. Нэгэн удаа эргүүлээр явж байгаад Татарын жижиг ангитай тааралджээ. Морины хурдаар давхин орсон боловч морь нь намагт гүнзгий шигдэн гарч чадахаа болсонд тэр даруй эмээл дээрээ үсрэн босож явган байлдаж хөөж явуулсаныхаа дараагаар намагт суусан мориныхоо сүүлнээс нь татан гаргаж буцахдаа морио үүрч явж байжээ. Хэдий тэрээр хүч чадлын хувьд олноос онцгой байсан ч Татаруудаас өнгөрсөн хаадынхаа өсийг олигтой авч чадахгүй байсаар нэгэн тулалдаанд гэдсэндээ үхлийн шарх авч өнгөрсөн байна.Хабул сэцний долоон хөвгүүний анхны ах нь Охинбархаг, Бардан баатар, Хутугту мөнгүр, Хотала хаан, Хулан баатар, Хадаган, Төдөгэн эд долоо бөлгөө. Охинбархагийн хөвгүүн зоригт Жүрхэ нэрт бөлгүү. Хөвгүүн нь Сэцэнбэх, Дайчу хоёр бөлгөө. Жүрхэн омогтон болов. Жүрхэний өвөг тэд бөлгөө. Бардан баатрын хөвгүүн Есүхэй баатар, Нэгүн тайш, Мэнгитүхиа, Мэргэн Ихтэй, Даридай Отчигин тэд тав бөлгөө. Сочихил үжингээс төржээ. Сочихил үжин Монгол Таргужин Жисүтэйн охин ажгуу. Хутугту мөнгүрийн хүү Бүри Бөхэ Ононы түнд (шугуйд) жүрхэн лүгээ хуримлахуйд Бэлгүтэй ноёны мөр хага цавчсан бөлгөө. Хотала хааны хөвгүүн Зочи, Хирмигу, Алтан гурав бөлгөө. Үеэгэд омогтон болов. Хулан баатрын хөвгүүн Их Чэрэн бөлгөө. Бадай, Хишлиг хоёр Дархудын ноён тэр бөлгөө. Хадаган, Төдөгэн хоёр ураггүй бөлгөө. Хамаг монголыг Хабул хаан мэдэн явав. Хабул хааны хойно түүний үгээр долоон хөвгүүн нь бөгөөтөл, Тайчуудын Сэнгүм Бэлгийн хөвгүүн Амбагай хаан мэдэн явав. Буйр нуур, Хөлөн нуур хоёрын зуур урсах мөрнөө бүхий ураг ноён Буйргуд овгийн татаар иргэнээ Амбагай хаан охиноо өгч өөрөө үдэж очиход татар иргэн Чуин иргэн Хияад Амагай хааныг барьж Хятадын Алтан хаанд авч одоход Амбагай хаан Бэсүдэйн Балхагчи нэрт элчээрээ өгүүлж илгээсэн нь: Хабул хааны долоон хүүгийн дотор Хоталад өгүүл, миний арван хүүгийн дотор Хадаган тайшид өгүүл хэмээн өгүүлж илгээсэн нь: Хамгийн хаан улсын эзэн болж бөгөөтлөө өөрөө охиноо үдэн Амбагай гэгдэгч, татаар иргэнээ баригдав. Таван хурууныхаа хумсыг тамтартал, арван хурууныхаа хумсыг хадтал ачийг минь (өшөөг минь) авран хууриятгун (авахыг оролдогтун Н. Т.) гэж илгээжээ.Монголын нууц товчоонд хамаг монгол улсыг Хабул хаан мэдэж байв. Хабул хэмээх нь Чингис хааны элэнц эцэг бөгөөд хамаг монголын анхны хаан юм. Хабул XI зууны сүүлчээр (1084 он) Тумбинай сэцний хоёр хөвүүний ахмад нь болон төрсөн гэж Нууц товчоонд дурдсан бол Рашид-Ад-Диний «Судрын чуулган»-д Тумбинай хааны зургаа дахь хөвүүн, түүний бага хатны ууган хүү болон төрсөн гэж өгүүлсэн байдаг. Хабул хаан бол Бодончарын наймдугаар үеийн ач юм. Хабул хаан хар багаасаа Онон мөрний усанд шумбаж, сайн усчин болжээ. Тэрбээр бүтэн хонины мах идэж дуустал усан дор байж чаддаг ажээ. Хамаг монгол улс Хабул хааны үед хүчирхэгжиж, гадаадад нэр нь алдаршив. Зүрчидийн Алтан улсын элч 1130-аад оны эхээр Хамаг монголд ирж, Хабулыг нутагтаа айлчлахыг урьсан хааныхаа илгээлтийг гардуулжээ. Тэр үед Зүрчидүүд Сүн улстай дайтаж, Хятадын шар мөрнөөс хойшхи бүх нутгийг эзлээд байжээ. Хабул хаан ч Алтан улсын байдлыг мэдэх эрмэлзэлтэй байсан тул урилгыг хүлээн авав. Алтан улсын хаан Үжимэйд (1075-1135) Хабулын сүр хүч ихтэйг үзэж, ёслол төгөлдөр угтан, хүндэтгэсэн дүр үзүүлж их найр хийжээ. Хабул хаан хоолонд хор хийсэн байх магадгүй гэж сэргийлж, аагим халуунаас сэрүүцэх нэрийдлээр голын усанд шумбан идэж уусэн бүгдийгээ гаргаад дахин Алтан хааны өргөөнд орж ирээд өгсөн бүх хоол унд, архи дарсыг хүртэн сууж байв. Зүрчидүүд сүрлэг том биетэй, ухаалаг царайтай, жавхлан төгс эрийг сонжиж, ямар ч их архи уусан согтохгүй байгааг гайхан “бурхнаас заяасан ер бусын баатар чийрэг эр юм” гэж гайхан шагшиж байжээ.Нэг удаа Хабул хаан санамсаргүй согтож, Татаар зэрэг аймгийг хамаг Монголын эсрэг Алтан улс ил далд өдөөн турхирч байдгийг эгдүүцэж явдгаа хэлж, Алтан улсын хааны сахлыг шувтарчээ. Тэгэхэд Алтан улсын түшмэлүүд Хабулыг барьж цаазлахыг завдав.Алтан хаан: — Энэ болбоос ёсыг алдсан хэрэг. Ял болсон бус хэмээн хэлтрүүлж, үнэт бэлэг сэлт өгч хүндэт зочны ёсоор буцаажээ. 1135 онд Алтан улсын хаан ширээнд Хи Цзун өргөмжлөгдсөнөөс эхлэн Алтан улс Хамаг Монголыг цэрэг зэвсгийн хүчээр шууд эзлэн авахыг эрмэлзэж Хушаху жанжнаар удирдуулсан их цэргийг Монгол нутагруу илгээжээ. Хушаху Хамаг Монголын эсрэг 4 жил орчим тулалдсан боловч олигтой амжилт олсонгүй. Хабул хаан хүн хүчээр давуу зүрчидүүдтэй ихэд болгоомжтой тулалдаж бага хүчээр илүү амжилтанд хүрэхийг зорьж байв. Хабул довтлон ирсэн зүрчдийн их цэргийг газар мэдэхгүй байдлыг нь ашиглан нутгийнхаа гүнд эсэргүүцэлгүй шахам оруулаад тэдний хөдлөх бүрийг хянамгай ажиглаж цөөн цэргээр алсаас өдөж чулуу хөөлгөн дайснаа сульдааж, сэтгэл санааг нь үхүүлж байлаа. Хушахугийн цэрэг Монголын уудам тал, Хэнтий нурууны бартаат уулс дунд хүн малаа сульдаан ядрааж, хоол хүнсээ дууссаны улмаас аргагүйн эрхэнд буцаж эхлэхэд Хабул хааны удирдсан Хамаг Монголын гавшгай эрчүүд гэнэт уухайлан довтлон цохиж Хайлан уулын орчим 1139 онд бүрмөсөн сөнөөжээ. Хабул хаан тэр цагаас эхлэн Алтан улсыг өөрийн гол дайснаа гэж үзэж цэрэг, зэвсэг хуралдуулан сургуулилж, Алтан улстай дайтаж эхлэв. Алтан улс тухайн үед Хятадын Сүн улстай шийдвэрлэх тулалдаан хийж байсан тул Хабулын довтолгооныг сөрөн зогсож чадалгүй хойд хил орчмынхоо 27 цайз, боомтыг алдсан эжээ. 1141 онд Алтан улс, Сүн улс хоёрын дайн дуусаж, Сүн улс бууж өгснөөр Алтан улс монголчуудын эсрэг бүх хүчээрээ дайтах боломжтой болов. Гэвч Хабул хаан ч цагийг дэмий үрсэнгүй. Тэрбээр өөрийн цэрэг зэвсгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Алтан улсын цэргийн дотор бослого гаргасны улмаас цаазлуулсан Зүрчидийн томоохон ноён Далань хэмээгчийн хүүтэй холбоо тогтоож түүний албат иргэдийг Алтан улсын эсрэг тэмцэлд ашиглах болов.Энэ бүх үйл явдал нь Хабулын хүчийг улам нэмэгдүүлэв. Хи Цзун хаан Хятадын Сүн улсыг буулган авч, их ялалт байгуулсан Учжу жанжинг Хамаг Монголын эсрэг их цэргээ толгойлуулан хөдөлгөжээ. Зүрчид, монголчуудын хооронд бүтэн 5 жил үргэлжилсэн энэ дайнд Хабул хааны эрэлхэг зориг, авхаалж самбаа, жанжны ур чадвар, ихэд товойн гарсныг хэлэх юун. Алтан улс тухайн үед Төв Азийн хамгийн хүчирхэг улс болж байсан агаад Зүрчидийн цэрэг тоогоор олон, түүний дээр өмнөд Хятадад олон жил тулалдаж дайны дадлага туршлагаар илүү байсан зэрэг олон зүйлээр давуутай байсан боловч Хабул хааны удирдсан монголчууд тэр их тулалдаанд ялж гарсан юм. 1147 онд Хамаг Монгол, Алтан улс хоёрын хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж түүгээр Зүрчидийн Сипинь голоос хойшхи 27 цайзыг Хамаг Монголд шилжүүлэн өгөх, Алтан улс Хамаг Монголд жил бүр үхэр, хонь, амуугаар алба төлөх болов. Түүнээс гадна Алтан хаан Хабулд ван хэргэм шагнасан боловч тэрбээр эрс няцааж хүлээж авсангүй. Хабул хаан Алтан улсын вангийн хэргэмтэй, хэргэмгүй язгуурын монголчуудын хууль ёсны хаан гэдгээ тэдэнд ойлгуулжээ. Мөн Алтан хааны эчнээ хорт бодлогыг тэрбээр мэдэж байсан тул ван хэргэм шагнасныг эрс шийдвэртэй няцаасан хариу өгчээ. 1147 оны гэрээгээр Алтан улс арга буюу их буулт хийсэн нь Хамаг Монголын сүр хүчин ихэд дээшилж хүчирхэг Алтан улстай эн зэрэгцэхүйц болж ирснийг харуулж байна.Хабул хааны дотооддоо гүйцэтгэсэн гол гавъяа бол улсыг байгуулсан, ихэс дээдсийн хуралдайг хуруулан хаан сонгож, боржигоны угсаа залгамжлалыг бий болгосон явдал юм. Хабул хаан Монголын түүхэнд их гавъяа байгуулсан улс төр, цэргийн том зүтгэлтэн байжээ. Хамаг монгол улсыг Хабул хаан байгуулаагүй бол монголчуудын нэгдэл нэн удааширч Их монгол улс байгуулагдахад ч бэрхшээл учирч болох байсан. Алунгоогийн тэнгэрийн хөвгүүдээр овоглосон Боржигин овгийг түүхийн тайзанд тэргүүлэх үүрэгтэй өргөн гаргаж, монголын хаадын залгамжлах угсаа гарлыг тогтоож, тэдгээр цагаан ясны хаадын удирдлагын дор "Олонхийн монгол улс" буюу "Хамаг монгол" улсыг тийнхүү байгуулсан нь Хабул хааны монголын түүхэнд байгуулсан хамгийн том гавъяа мөн юм. Хабул хааныг зарим түүхийн номонд "шинэчлэгч хаан", "олноор хэлэлцэх ардчилалыг тогтоогч" гэх мэтээр бичсэн нь түүний хуралдайн журмыг тогтоож, хааныг сонгуулиар гаргадаг болсныг хэлсэн байна.Ийнхүү XI зууны тэртээ Хабул хаан язгуурын монголчуудын төр улсыг дахин сэргээн байгуулсан нь Төв Азийн улс төрийн амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэх болж, цаашдаа Хамаг Монголыг тойруулан Татар, Мэргид, Хэрэйд, Найман зэрэг монголын бусад аймаг, ханлиг улсыг нэгтгэж, Монголын нэгдсэн улс байгуулах суурийг тавьсан билээ. Хабул хааны үндэслэсэн Хамаг Монгол Улсад Хүннүгээс уламжилсан монголчуудын төрийн гал голомт, сүр сүлд, бэлгэ тэмдэг нь бүгд байсан юм. Хүннү, Сүмбэ, Нирун улсын дараа язгуурын монголчуудын төр ёсны уламжлалыг сэргээн түүхийн тавцанд нь дахин гаргаснаараа Хабул хаан монголын хаадын дотор хүндтэй байр эзэлдэг билээ. Хабул хаан өвчнөөр нас барсан байна.Хабул хаан XII зууны тэргүүн хагаст нас барахдаа хаан ширээгээ долоон хөвгүүнийхээ нэгэнд бус тайчууд овгийн Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайд өгөхийг гэрээсэлсэн ажээ. Ийнхүү Хабул хаан өөрийн хөвгүүдэд бус тайчуудад төрийн эрх шилжүүлсэн учир шалтгааныг судар түүхэнд тэмдэглэсэнгүй. Хабул хаан өөрөө долоон эрэлхэг хүүтэй, тэр дундаа хоёрдугаар хөвгүүн Бартан баатар, дөрөвдүгээр хөвгүүн Хотула, зургадугаар хөвгүүн Хадаан баатар нар эцгийнхээ амьд сэрүүн ахуйд ухаан төгс, эр зоригтой эрэлхэг дайчид болохоо нэгэнт харуулсан ажээ. Гэтэл Хабул хаан нас барахдаа тайчуудын зоригт баатар Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайг Хамаг монголын хаан болгохыг гэрээслэн үлдээжээ. Чухам ингэж хиад-боржигин ноёдын дотор угсаа залгамжлалын талаар эргэлт болох шинэ үзэгдэл бий болов. Үүний учир шалтгааныг эргэцүүлбэл, юуны өмнө, Зүрчидийн Алтан улсын зүгээс учрах аюул занал ихсэж, тэд татарчуудыг турхиран Хамаг монголын дотор хорлон бусниулах ажиллагааг нэн идэвхижүүлж байж. Бас Хамаг монголыг довтлохоор цэргийн бэлтгэлээ зузаатгаж, татартай нийлэн "цэргийн сэргийлэх холбоо" гэгчийг байгуулсан байжээ. Ийм эгзэгтэй цаг мөчид Хамаг монголын дотоод эв нэгдлийг хамгаалахыг хамгаас урьдал болгосон байжээ. Түүнээс гадна бусад монгол ханлиг аймгуудтай "харь дайсны аюулын эсрэг" гэдэг хөрсөн дээр нэгдэн нийлж, хүч олох, ялангуяа цэрэг эрийн хүчин чадал сайтай, олон хүн амтай тайчууд аймгийг Хамаг монголын тулгуур хүч болгон ашиглах нь хамгаас чухал байсан ажээ.Тайчуудын Сэнгүн билгэгийн хөвүүн. Эцэг Сэнгүн Билгэ нь Чирхай Лянхуагийн хөвүүн билээ. Бодончарын хөвүүн Хабич баатрын удам юм. Хамаг Монголын хаан Хабул, Амбагай хоёр нэг ясан төрлийн хүмүүс ажээ. Бодончарын жич хүү Хайду юм. Хайдугийн жич хөвүүд нь Хабул хаан, Амбагай хоёр болно. Хабул хааны өвөг эцэг Байшинхор, Амбагайн өвөг эцэг Чирхай Лянхуа хоёрын эцэг нь Хайду юм.Хабул хаан нас барахдаа хаан суудлыг долоон хөвүүнийхээ аль нэгэнд залгамжлуулсангүй, Сэнгүн Билгэгийн хүү Амбагайг хамаг монголын хаан болгохоор нэр заажээ. Хабул хааны долоон хөвүүний аль нь ч улс төрийг тэргүүлэх буурь суурийн хувьд хөнгөмсөг байсан учраас Хабул хаан тэр цагийн төрийн бодлогод тохирох өөрийн төрөл угсааны Сэнгүн Билгэгийн хүүг хамаг монгол тайчуудын хаан болгосон байна. Амбагай хаан болоод улсын төрийн зохион байхуулалтад зарим өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, тайш гэдэг хааны дараах мэдэлтнийг бий болгожээ. Улсын тайш тушаалд өөрийн дунд хүү Хадааныг томилжээ. Улсын тайш бол тэр цагтаа цэргийг голлон мэдэгч байв.Тэр үед Хабул хааны хатны дүү Саяндэчин гэгч гэнэт өвчин тусахад нэгэн бөөг татар аймгаас залж ирж үзүүлсэн боловч бие нь сайн болсонгүй байсаар үхжээ. Хамаг монголчууд тэр бөө Саяндэчинг хорлолоо гэж үзээд түүнийг цаазлав. Үүнд татарууд хорсож, өш авахаар удаа дараа монголчууд руу дайран ирэхэд Хабул хааны зургадугаар хөвгүүн Хадаан тосон байлдаж, тэднийг ихэд дийлэн, тэргүүлэгчийг нь хүртэл алжээ. Тэгэхэд татарууд баахан хулчийж, илээр найрамдахыг хичээн, далдуур хорссоор байв. Амбагай хааныг татарууд уран үг, бэлэг сэлтээр хуурав. Тэр аргад нь Амбагай хаан орж татартай ураг барилдан, охиноо хүргэж очжээ.Татарын ойруд-буйрууд аймгийн нууцаар бэлтгэсэн цэрэг Амбагай хааныг охины нь хамт барин авч Алтан улсад хүргүүлжээ.Амбагай хаан Бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож, захисан нь:— “Хабул хааны долоон хөвүүний дундах Хотула, миний арван хөвүүний дундах Хадаан тайшид чи очиж хэл. Хамгийн хаан улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болготун! Би татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” гэжээ.Татарууд Амбагай хааныг хамаг монголтой хуучин өш хонзонтой Алтан улсад хүргүүлэв. Алтан улсын хаан одоогийн Бээжинд сууж байжээ. Амбагай хааныг модон илжигэнд хадаж тарчилган хороожээ.XII зууны эхэн хагаст гурван голын сав газраар төвөлсөн Хамаг монгол хэмээх монгол туургатны гол улс байгуулагдсан юм. Хамаг монгол улс чухам хэдэн онд жинхэнэ ёсоор байгуулагдсан нь бас л тодорхойгүй. Судалгаанаас үзвэл 1130 онд Хабул нь гол гурван аймгийн ихэс ноёдын хуралдайгаар Хамаг монголын хаанд өргөмжлөгдсөн байна. Ингэж монгол туургатны дотор "Цагаан ясны хаан" гэж нэрлэгдэх болсон алтан ургийн хаадын эхлэл бий болж суурь нь нэгэнт тавигджээ. Хамаг монгол улсын нутаг дэвсгэр нь Байгал нуураас нааш, Хангайн нурууны хоёр тал, Орхон гол, Онон мөрөн, Туул гол, Халх голын хоёр хөвөө, Хөлөн нуур, Буйр нуур, Бурхан Халдун уулыг хамарсан байжээ. Хамаг монгол улс нь дотроо төв, баруун, зүүн хэсэгт хуваагдаж, тэдгээрийг тус бүр нэгэн сурвалжтан мэдэн захирч байсан хэдий ч ерөнхийдөө Хабулын хүчтэй засаглал ноёрхсоор байжэ

Friday, August 20, 2010

Хүннүгийн язгууртнууд Монголын археологчдын өөдөөс салаавч гаргажээ

Археологийн салбарт салаавч судлал хэмээх нэгэн салбар судалгаа үүсээд байна. Төв аймгийн Ноён уулан дахь Хүннүгийн үеийн язгууртнуудын булшийг малтсан археологичдын нүдийг бүлтийлгэсэн содон олдвор гарсан нь салаавч. Гарыг нь салаавч гарган оршуулсан олон булш байжээ. Эндээс үүдэн салаавч нь эсрэг биш харин ч эерэг утгатай байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм байна. Судлаачдын урьдчилан таамаглаж байгаагаар салаавч үзүүлэх нь мэндлэх хүндлэх ёсны нэг хэсэг байж магадгүй гэнэ. Одоо ч салаавч гарган мэндэлдэг ёс Африкийн зарим омгуудад байдаг ажээ. Далайн түвшнээс дээш 1373 метрийн өндөрт байрлах 18 x 19 ам дөрвөлжин чулуун хашлага бүхий энэ булш нь хагас цэвдэгт хөрсөнд байсан учир харьцангуй сайн хадгалагджээ.

Бунхны дээд талд тухайн язгуртны эдэлж байсан дээрээ шүхэр бүхий сүйх тэргийг 30 орчим адууны толгойн хамт хойлоглон тавьж , бунхныг таван үе дараалсан хаалт чулуугаар хашсан нь сонирхолтой.

Ихэнх олдвор нь бунханы дотор талд, баруун зүүн хана, мөн шалан дээрээс илэрсэн бөгөөд малтлагын үр дүнд мөнгөөр хөөлгөн урласан аргаль , янгир, домгийн нэг эвэрт бодь гөрөөс, алтаар шарсан луу, мөн эртний Грек , Римийн хийц маягаар үйлдсэн эрэгтэй , эмэгтэй нүцгэн хүний дурс бүхий чимэглэл зэрэг нийт 30 гаруй мөнгөн эдлэл, хүрэл чимэглэл, домгийн шувууны дүрс бүхий эсгий, хивсний тасархай, торго, давуу эдлэлийн хэсгүүд , мөн гадна ёролдоо хятад бичээс бүхий хээтэй аяга, төмөр толь ,дэнгийн суурь, алтан ялтасны хэсэг, хаш эдлэлийн үлдэгдэл, товруутай хазаарын чимэглэл , бүсний товруу, төмөр ялтаст арал, боолттой гэзэг, төмөр, модон эдлэл гэх мэт эртний Хүннүчүүдийн урлаг, оюун санаа, тухайн үеийн гадаад харилцаа холбоог нэхэн судлахад чухал түлхэц болохуйц ,гайхамшигт ховор 200 гаруй олдвор илэрсэн байна.

Хубилай хааны усан флот ба камиказе хар салхи


Монголын их эзэнт гvрнийг vндэслэгч Эзэн богд Чингис хааны ач Хубилай хаан ширээнд суугаад Хятадыг бvхэлд нь эзлэх урт удаан хугацааны дайн эхлvvлсэний дээр монголчуудын эрх мэдлийн тєлєєх тэмцлийг намжаах шаардлагатай тулгарсан гэдэг.

Тэрээр хятадын Сvн улсын сvvлийн тvшиц газруудыг эрхэндээ оруулах дайн хийж байсан ч их хааны эрх мэдэл сvр хvчээ харуулахын тулд Япон улсыг эзэлхээр шийджээ. Хубилай хаан арлын улс уруу удаа дараа элч илгээн дагаар орохыг шаардсан боловч Бакубу буюу Японы эрх мэдэлтэнvvд монголын элч нарыг цаазалсан ажээ. Vний хариуд Хубилай хаан 1274 онд єєрийн дагуул улс болох Солонгост 900 хєлєг онгоц бэлтгэж солонгосын хойгийг японы Кюшо арлаас тусгааралдаг 110 бээр Цvшимагийн Хоолойгоор 23000 цэрэгтэй усан флот илгээсэн гэж тvvхэн тэмдгэлсэн байдаг. 1274 оны аравдугаар сард Солонгосоос хєдєлсєн Монголын тэнгисийн цэрэг Японы Цvшима, Ики арлын хамгаалалтыг сэт цохин Хаката /одоогийн Фукоука/ хэмээх томмоохон боомт хотод газарджээ. Монголчуудын хортой сум, галтай бємбєгийн эсрэг яаж ч чадахгvй байсан нь тодорхой. Монголын тэнгисийн цэрэг Хаката боомтыг эзлэн галдан шатаасан боловч цаг агаар єєрчлєгдєн далайн салхи дэгдсэн учир аргагvй онгоцнуудаа ухраах болов. 1274 оны 10-р сарын 20 Камиказе хар салхи эрчээ авч Монголын 300 хєлєг онгоц 13500 хvнийг залгижээ. Бусад хєлєг онгоц Солонгосын хойг руу буцаж чадсан гэж тvvхэнд бичжээ. Vvний дараа Хубилай хаан дахин элч илгээсэн ч Бакубу нар дахин цаазалжээ. Бакубу нар батлан хамгаалах хvчээ зузаатгаж Хаката хотод нилээд хvч хуримтлуулсаны дээр 1276 онд эргийн дагуу 6 сарын дотор 12400 бээр урт чулуун хэрэм босгосон байна. Хубилай хаан зvгээр суусангvй. Хятадын тvvхийн эх сурвалжид Хубилай хаан Солонгост 900 хєлєг онгоц, 10000 мянган цэрэг бэлдэх тушаал єгчээ. Хятадын Сvн улсад тэрээр 3500 хєлєг онгоц, 100 мянган цэрэг хуримтлуулж чадсан байна. 1281 оны 5-р сард Солонгос, Хятад флотууд тус тусдаа замд гарч Ики арал Дээр нэгдэх тєлєвлєгєєтэй байжээ. Гэвч солонгос флот Японы Ики арлыг эзлээд хавьгvй том хятад флотыг хvлээлгvй Хакатагийн зvг дангаар хєдєлжээ. Vvнийг тагнуулчдаасаа мэдсэн япончууд бэлтгэлтэй байв. Эзлэн тvрэмгийлэгчид Хакатаг хамгаалах чулуун хэрмэнд тулаад Шиканощима аралд тvр зуур хєлгийн зангуугаа хаяхад хvрсэн байна. Япончууд энэ vеэр солонгос флотыг довтлон бvр хєлєг онгоц дээр гарч тулалджээ. Багагvй хохирол амссан Солонгос флот Икид гvйцэтгэх vvргээ шавхсан юм. Харин хятад флот замдаа саатсаар 1281 оны 6-р сард Хакатагаас 31 бээрт орших жижиг аралд хvрсэн гэдэг. Мєн оны 7-р сарын 30 Камиказе хар салхи дахин дэгдэж 100 мянган цэрэгтэй хятад флотыг тэнгэрт илгээжээ. Тэр vеийн япон эх сурвалжид <<...арал хооронд сvйрсэн хєлєг онгоцуудаар дамжин хєлєндєє ус хvргэлгvй явах боломжтой болжээ... > > гэж дурдсан нь буй. Хубилай хаан япон уруу дахин цэрэг илгээх тєлєвлєгєєг хvлээн зєвшєєрєєгvй юм. Vvнээс хойш япончууд бурханаар хамгаалагдсан гэдэгтээ итгэдэг болжээ. Хоёрын хоёр удаа хvчтэй дайсных нь эсрэг далайн хар салхи илгээсэн учир арга ч vгvй биз. Камиказе хар салхины домог 700 жил мартагдалгvй єнєєг хvрсэн.
Дэлхийн II дайны vед АНУ-ын хєлєг онгоцуудыг бємбєг тээсэн онгоцоороо мєргєн живvvлж амь насаа золиосолдог нисгэгчдээ Камиказе гэдэг байсан шvv дээ. Аж vйлдвэржиж эхэлсэн япон улс 1920 оноос Хаката буюу орчин цагийн Фукуоко хотын эрэг орчимд Хубилай хааны живсэн хєлєг онгоцуудыг хайж эхэлсэн тvvхтэй. Дэлхийн II дайны дараа япон архелогичид Фукуоко эргийн орчимд мод чулуугаар хийсан эртний зангуу олсон нь Хубилай хааны флотын хєлєг онгоцных болох нь тогтоогдсон байна. Токиогийн их сургуулийн профессор Торао Мазай Монголчуудын халдлагын илvv бодитой баримтыг хайх ажлыг 1980 оноос эхлэн Такашимад ажиллаж эхэлжээ. Тvvний экспедиц олон vнэ цэнэтэй чухал олдвор олсон юм. Эхнийх нь Хубилай хааны флотын монгол цэргийн даргын дєрвєлжин vсэг сийлсэн хувийн тамга, дараа нь 1981 онд олон тооны сэлэм, харвах тєхєєрємж, зангуу олжээ. Торао Мазайн халааг шинэ vеийн архелогчид авснаас хамгийн идэвхитэй нь Кензо Хаяшида юм. Тэрээр KOSUWA буюу Кюшю, Окинавагийн усан доогуурх архелогийн нийгэмлэгтэa хамтран зєвхєн 1994-1995 оны хооронд усан доороос 135 vнэт овдвор гаргаж авчээ. Монгол жанжны дуулга, хуяг, нум сум, сэлэм, зангуу зэрэг ояон тооны олдвороос хамгийн сонирхолтой нь тецvхаv юм. Японууд Монголын флотын сvйрvэн хєлєг онгоцуудаас олдсон шаазан бємбєгнvvдийг ийнхvv нэрэлжээ. Эдгээр бємбєгнvvд нь дарьтай байсан нь тогтоогдсон. Тецvхаv бол хvн тєрєлхтєний тvvхэн дэх хамгийн эртний бємбєг юм. Японууд зарим тецvхаvг шинжлэхэд бємбєгний дотрр дарьнаас гална тємрийн хэлтэрхийнvvд байсан аж. Яг л орчин vеийн гранат гэсэн vг. Хамгийн сvvлд, буюу 2002 рнд архелогчид хvний цогцсын хэсгvvдийг илрvvлж тусгай лабораторид шинжлvvлжээ. Эдгээр,болон олдсон бусад олдворуудыг судлахад Хубилай хааны аян дайнд оролцогчдын ердєє нэг хувь нь л монголчууд, vлдсэн нь хятад, солонгосчууд байсан нь тогтоогджээ.
b.m

Ухаан муутнуудыг цээрлvvлэгч Тэмvvжин

МОРИНООС УНАСАН НЬ

Хорезмыг байлдан дагуулсны дараа тал ниутгийн их хаан зургаан жил амьд мэнд байлаа. Тэр Жэбэ, Сvбэгээдэй хоёрыг Европын зvгт тагнуулчаар илгээжээ.

Хоёр тvмэн цэрэг найман мянган км замыг хоромхон зуур довтолгосоор олз омог ч ихтэй ирсэн юм. Олз омгоос гадна ирээдvйн их дайнд хэрэг болох асар их мэдээлэлтэй иржээ. Загалмайтны ертєнц Чингисийн сануулгыг аваад эсрэг зогсох ямар ч арга хэмжээ аваагvй гэдэг. Хорин жилийн дараа Их Монгол улсыг vндэслэгчийн ач хvv Бат хаан Адриатикийн тэнгис хvрсэн тvvхтэй. Их хаан нэгэн vе Энэтхэгт цємрєхєєр бодож байв. Харин Елюй Чуцай шинэ дайнаас илvvтэй байлдан дагуулсан асар уудам нутгаа эмхлэн цэгцлэхийг зєвлєж санааг нь урвуулж чаджээ. Хууль тогтоогч, байлдан дагуулагч Чингис хаан иргэний захиргааны муугvй зохион байгуулагч гэдгээ энд харуулсан юм.

Хотууд, ус сувгийг сэргээн босгож, зам харгуй дээрэмчдээс цэвэрлэгдэж эхлэв. Энэ vеэр ялагдашгvй жанжин даосын дам Чан Чунтай олон цагийн яриа єрнvvлэн мєнхийн амьдралын тухай сонирхож байлаа. Гvн ухаан, бясалгалаас єєр урт насны эмийг мэдэхгvй, vхлийн цагийг зєвхєн тэнгэр л мэднэ гэдгээ Чан Чун шударгаар хэлсэн гэдэг. Хувь тавилангийн тохиолдлоор их хаантан, лам хоёр нэгэн жилийн нэгэн сард єєд болсон тvvхтэй. Оюун ухаан, биеийн цэвэр ариуныг сахигч ламтан нvvдэлчдийг усанд оруулж сургахыг Чингис хаанд ятгасан ч тэрээр єєрєє цусан суулга євчнєєр нас барсан аж. Хувилгаан даяанчаас vхэхийнх нь ємнє гарч байсан vнэр танарыг шавь нар нь хvртэл тэвчихэд бэрх байсан гэх яриа байдаг.

Чингис хааны vхэл нь бас сонин. Монголын нутгаас ємнєд одоогийн Хятадын газар нутгийн хэсэгт оршин тогтнож байсан Тангут улсын эсрэг гэсгээн цээрлvvлэх аян дайнд Чингис хаан 1226 оны сvvлчээр мордлоо. Тэд Чингис хааныг Хорезмын аян дайнд автаад суларна гэж vзээд тэд монголчуудтай хамтрахаас татгалзсан юм. Их хаантан ийм зvйлийг мартдаггvй. Агуу торгон замын хойд цайз болсон Тангутын Хар хот эзлэгдэн сvйтгэгдэж, удалгvй говийн элсэнд "залгигджээ". Зєвхєн XX зуунд Оросын жуулчин Петр Козлов энэ хотын балгасыг нээсэн юм. Дайны сvvл рvv Чингис хааны морь зурамны нvхэнд гишгэхдээ бvдэрч ертєнцийн хагасыг эзэлсэн их хаан унаж хvнд гэмтжээ. Хаантан азгvй тохиолдлыг армийнхнаасаа нууж, хэсэг хугацаанд євчлєєд 1227 оны наймдугаар сард нас баржээ. Зарим эх сурвалжаар тэр 66 настай, єєр эх сурвалжууд 61 эсвэл 72 настай байсан ч гэдэг. Нас барсан Ерєнхий командлагч тулалдаж буй армийн толгойдоо хэдэн долоо хоног "амьд" байв. Тvvний гэрээслэлээр нас барсныг нь ялалтын дараа зарласан ажээ. Дараа нь хааны цогцсыг эх оронд нь авчран нууцаар оршуулсан юм.

Домгоор Чингис хааныг Улаанбаатраас 200 гаруй км затай Бурхан Халдун уулын (барагцаалбал 100 шоо дєрвєлжин км) энгэрт Их хааныг оршуулсан гэдэг. Японы археологчдийн хэсэг 1990 онд тэнд ажиллаад хааны булшийг олоогvй. Мєн Хэнтий аймгийн нутаг дахь эртний Монголын нийслэл Аварга буюу тахилын ханын дэргэд 2001-2002 онуудад малтлаг хийсэн Чикаго хотын эрдэснийн эрэлч Мори Кравиц ч булшийг илрvvлж чадаагvй юм.

ТАЛ НУТГИЙН СУУТАН МЄН VV?
Чингис хааны тухай бvх мэдээлэл нь "эрлэгийн элч" эсвэл Оросын тvvхч Борис Владимирцовын дэвшvvлсэн "зэрлэг суутан" гэх баримтлалаар хязгаарлагдахгvй/ Бvдvvлгээс иргэншилд хvн тєрлєхтний шилжсэн тухай ємнєх шинжлэх ухааны системийн ойлголт тэр нь байсан хэрэг. Тэр системийн дагуу эхлээд "хомо сапиенс" зэрлэг анчин-цуглуулагч, дараалаад эв дvй муутай малчин сvvлд нь газар тариалан эрхлэгч болон харагдаж байлаа. Одоо тvvхчид энэ онол буруу гэдэгт эргэлзэхээ болжээ. Нvvдэлчид зэрлэг байгаагvй, тэдний дундаас хотын соёлыг vvсгэсэн, газар тариаланчид тєрсєн гэдэг нь юу л бол. Харин талын малчид газар тариаланчдаас vvссэн бололтой. Мал аж ахуй эрхлэхийн тулд эхлээд зэрлэг амьтдыг гэрийн тэжээмэл болгох нь зvйн хэрэг. Нvvдлийн мал аж ахуй нь газар тариалан эрхлэж байсан нэгдлийн дунд vvссэн зэрлэг амьтдыг гэрийн болгосон суурин мал аж ахуйгаас гаралтай. Vvнээс vvдэн нийгмийн хєгжлийн тєвшин єндєр тухайлбал, МЭЄ 4000 жилээс малчин малаар хариулахад суралцжээ. Газар тариалан эрхлэгчидтэй эн зэрэгцэн тэднээс дутахгvй аж ахуйг эрхлэх болон мэдлэгээ дамжуулах мєн тvvнчлэн цэргийн эрдэм, засаг захиргааны єєрийн системийг малчид бий болгосон юм. Чингис хааны vндэслэсэн хаант улс тал нутгийн иргэншлийн оргил нь. Галт зэвсэг бvтээж, єлгийдєє байсан шинжлэх ухааны єсєлтєєр хотынхон дараа нь нvvдэлчдийг ардаа хол орхисон билээ. Гэвч монголчуудын эзэн хаан энэ бvгдийг vзээгvй юм. Тиймээс ч "талын зэрлэг" гэсэн муухай нэрийг "тал нутгийн хvн" гэдгээр соливол шударга болно.

ХУВИЛГААН БОЛГОСОН ХААНТАН
Нас барах цагтаа Чингис хаан Арал тэнгисээс Шар тэнгис хvртлэх єргєн уудам нутгийг захирч байв. Тэр нь Ромын эзэнт улсын нутгаас хоёр дахин, Македонын Александрын эзэнт улсаас дєрєв дахин их байжээ. Александрт эцэг нь дээд зэргийн арми, эзэнт улс, Персд довтлох тєлєвлєгєєг нь хvртэл vлдээсэн байлаа. Чингис хаан харин бvхнийг єєрєє олж авсан юм. Александрын улс тvvний vхлийн дараа бутран унасан бол Чингисийн эзэнт улс амьдрах чадвартайгаараа онцлогтой. Монголчууд хаантнаа хувилгаан мэт шvтэж, шинэ ялалт бvр нь тvvнд єргєсєн тахил болж иржээ. Далан жилийн дотор тvvний залгамжлагч нар нь тvvний эзэнт улсыг гурав дахин ихэсгэж, Хойд Хятадын vлдэгдэл, Ємнєд Хятадыг тэр чигээр нь дээр нь Солонгос, Вьетнам, Бримийн хэсэг, Тvвд, Иран, Иракийн хэсэг, Пакистан, Афганистан, орчин vеийн Туркийн нутгийн ихэнх, Кавказ, Орос ба Украин, Польшийн нутгийн ихэнх, Дундад Ази ба
Казахстаныэзлэгдээгvй байсан хэсгийг байлдан дагуулж чадлаа. Алсын аян дайнд Чингисийн удмын тvмтvvд Баруун Европ, Японд хvрэв.

Английн тvvхч Жон Мэнийн тооцоолсноор 1241 онд Вена хотын дэргэд тангнуулийн ангид явж байсан залуу монгол онолын хувьд 1274 онд Хубилай Хааны Хонсю арал руу явуулсан десантад оролцож байсан байж магадгvй. "Pax Mongolica” 28 сая шоо дєрвєлжин км нутагт тархсан юм. Чингис хааны ач хvv Хубилай хаан дэлхийн хуурай газар нутгийн тавны нэгийн эзэн байсан гэхэд эргэлзэх зvйлгvй. Тэр vеийн Евро-Азийнхан Америк, Австрали, Африкийн бvрэн хэмжээг мэдэхгvй байснаар тооцвол Чингисийн алтан ургийнхан Мєнхийн хєх тэнгэрийн гэрээсийг биелvvлэн бараг бvх ертєнцийг нэгтгэж чаджээ. Япон, Энэтхэгээс гадна Египетийн Арабыг эзлээгvй ба бас Унгарын тал нутгийг хоёр дахь Монгол, Баруун Европ, Византийн хэсгийг хоёр дахь Хятад болгож амжаагvй билээ. Хэрэв Єгєєдэй хааны vхэл ирж, Бат хааны удирдлагаар явагдаж байсан аян дайыг зогсоогvй бол Баруун Европ тэсэхгvй л байсан.

Чингисийн эзэнт улсын оршин тогтнож байсан механизмыг Оросын эрдэмтэн Георгий Вернадскийн бvхнээс илvv тайлбарласан юм. Мєнх тэнгэрийн ивэлд байсан монголчууд тvvндээ эрх баригч vндэстэн нь байсан бєгєєд тєр улсын хоёрдугаар зэрэглэлд багтаж байсан турк болон бусад нvvдэлчдийг монголчууд тал нутгийн ахан дvvсийн эвсэлдээ нэгтгэн цуглуулж чаджээ. Энэ ахан дvvсийн холбоо нь Чингисийн алтан ургийнханы улсаас бvрэлдсэн Монголоос Украин хvрсэн тал нутаг болсон юм. Тэнд эзэнт улсын цєм нь цэргийн хvчний нєєц нь байлаа. "Хоёрдугаар зэрэглэлд" нь нуvдэлчдийн байлдан дагуулсан хот сууриныхан болсон юм. Тал нутгийн дотоод зам харгуйгаар харилцан нvvдэлчид хvчээ хурдан цуглуулан суурин олны бослого хєдєлгєєнийг тэр дайруд нь дарахаас гадна алсын аян дайнаас олз омгийг цуглуулж чаддаг байв.

АЧИТ ХVН ЭСВЭЛ ХОРОН МУУ САНААТ
Чингис хааны байлдан дагуулалт Хятад, Дундад Ази, Зvvн Европ, Оросын тvvхийг эргvvлэв. Бут ниргэснийнх нь дараа ус сувгийн систем нь монголчуудын хамгаалалт бєгєєд худалдаа наймааны зарчмын хувьд шинэ журам бий болон шинэ боломжууд нээгдсэн байна. Зvvн ємнєд Азийн чинжvv, Хятадын торго, шаазан Европ, Арабын ертєнц рvv тасралтгvй хєвж байлаа. Захиргааны vйл ажиллагаа эрс сайжирч, татварын шинэ хатуу журам тогтоогдлоо. Хамгийн гол нь Евро-Азийн баруун ба зvvнийг нэгтгэсэн нэгдмэл харьцангvй тайван орон зай бий болсон явдал. Даос даянч Чан Чун Чингис хаантай уулзахаао 10 мянган км зам туулан ирэхэд нь хэн ч тvvнд гар хvрч байсангvй. Несториан шашны лам Раббан бан Саума гэгч Хятадаас гаран 1285 онд Ромын хамба, Английн хаантай очин уулзаж байв. Плано Карпини, Биллем Рубрук, Венецийн худалдаачин Марко Поло, орос, хятад, мусульман худалдаачид Монголын єртєє дамжин тэр vедээ асар их замыг хурдан туулж байжээ. Тухайлбал, Плано Карпини Ижил мєрний Сарай хотоос Хархорин хvртлэх 4500 орчим км замыг 104 хоногт туулсан бол Лионаас Киев хvртэл хоёр мянган км замыг туулахдаа тэр арван cap зарцуулж байлаа.

Телеграф гарч иртэл Монголын шуудан мэдээлэл дамжуулахдаа хамгийн шилдэг нь байсан. Хятадын иргэншлэлийн бvтээл цаас, цаасан мєнгєний vйлдвэрлэл болон зарим тvvхчдийн vздэгээр дарийг монголчууд л Европт нэвтрvvлсэн аж. Хєх мєрний инженерvvд Иракт суваг татахыг хянаж, Оросын мастер Кузьма Гюуг хааны хаан ширээг урлаж, Францын мастер Буше Хархорины Мєнх хааны ордонд "мєнгєн мод" бvтээж байв. Ном хэвлэхтэй харьцуулахуйц соёл-мэдээллийн их "дэлбэрэлт" гарсан юм. Тэр нь бvх шашин, шинжлэх ухаан, урлагт сайнаар нєлєєлсєн билээ. Америкийн нээсэн нь шууд бишээр ч гэсэн Чингис хааны нєлєєтэй. Тэр нь Монголын эзэнт улс бутарсны дараа европчуудын нэгдмэл Евро-Азийг нэгтгэх эрмэлзэлээр хийгдсэн юм. Христофер Колумбийн ширээний ном нь Марко Пологийн "тартарын ороны адал явдал" байсныг мартаад хэрэггvй. Итгэл vнэмшлэлийн эрх чєлєєг хангах, амар тайвныг сахиулах нь тєдий чинээ харигслалаар хийгдэж байсныг бас мартаад хэрэггvй. Чингис хаан ба тvvний алтан ургийнханы байлдан дагуулалт єєрєє асар их хvмvvнлэгийн сvйрэл дагуулсан нь мэдээж. Тvvнтэй XX зууны дэлхийн дайны vр дагаварыг зvйрлvvлж болно.

Монголчууд Хойд Хятадыг байлдан дагуулсны дараа гэхэд л хvн ам нь XIII зууны эхэн vетэй харьцуулахад наад зах нь тал хувиар хорогдсон байлаа. Плано Карпини Киев хотоор дайран гарахад тэнд хэдхэн зуун хvн газар гэрт амьдарч, орчины тал нутаг нь хvний ясаар дvvрсэн байжээ. Эзлэгдсэн орнуудын хvн амын монголчуудыг vзэн ядах нь дараа нь шинэ хэв журмаар vvссэн ямар ч буянаар дарагдаагvй. Эцсийн эцэст Чингисийн эзэнт улс бутран сарнинаж эрх баригч vндэстэн 1206 онд "Монгол хєтєлбєрийг" хэрэгжvvлж эхэлсэн Хэлэн, Ононыхоо тал нутагт буцлаа. Хvчирхийлэлээр тєрсєн бодлого эхлээд амжилттай байсан ч сvйрэх тавилантай гэдэг ертєнцийн адил хуучин сургааль ийнхvv дахин батлагдлаа. Ялагдал vзээгvй их хаан тvvхтэй хийсэн тулаандаа ялагдсан юм.

Григорий Козлов “Вокруг света” сэтгvvл, 2006 оны, дугаар 6, ОХУ

“МЯНГАН ЖИЛИЙН ХYН, УУХАЙ”
Орчин vеийн Монгол дэлхий ертєнц бас єєртєє "агуу их эринтэй" байснаа сануулах боломжийг алдсангvй. Монгол улсыг 1206 онд байгуулсан анхны Их хуралдай хийгдсэн цаг нь яг нарийн тогтоогдоогvй тул энэ ойг 2006 ондоо бvтэн жилийн турш тэмдэглэхээр шийдлээ. Монгол улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр нэгдvгээр сарын 1-ний єдєр Улаанбаатар хотын тєв талбайд тєрийн далбааг мандуулж "Нvvдэлчин омгийнхон мянган жилийн хvн Чингис хаатай нийлсэн" баяр ёслолын нээлтийг зарлав. "Их Монгол улс байгуулагдсны 800 жил" гэсэн уриан дор нэгтгэсэн арга хэмжээг зохион байгуулах комисс єргєн дэлгэр хєтєлбєр боловсруулсан байна. Vvнээс ємнє Чингисийн эзэнт улс ба Чингис хааны дэлхийн тvvхэнд оруулсан хувь нэмрийн талаар Монголд єргєн хэлэлцvvлэг явагдсан юм. Бараг бvгд л "торгон замын аюулгvй байдал" нь Хятад, Дундад Азид хийгдсэн "чраглал" мэтийн хэрэг явлаас чухал гэсэн дvгнэлтийг хийжээ. "Талын эзэнт улс торгон замыг хамгаалагч" тvvнийг vндэслэгч нь байлдан дагуулагч биш харин "єнєєгийн даяарчлалын урьтатгал болсон газар нутгийн нэгдлийг хийж цуглуулагч нь болсон" гэх уриа бараг бvгдэд таалагдсан аж. Бас тvvнчлэн "энэ баярыг єргєн тэмдэглэх" гэсэн Улаанбаатрын албан ёсны оролдлогыг НVБ-ын Ерєнхий ассамблей єєрийн тогтоолоор дэмжиж энэ байгууллагын гишvvн орнуудыг баярын арга хэмжээнд оролцохыг уриалав.

Яаралтай шилжvvлэн оршуулсан Сvхбаатар, Чойбаясангийн бунханы бууринд Засгийн газрын ордны ємнє дэлхийг донслогчийн есєн метрын ширээндээ заларч байгаа хєшєєг хоёр талд нь тvvний алдарт залгамжлагч Єгєєдэй, Хубилай хоёр хааны долоон метрын хєшвєгєєр чимэглэн босголоо. Улаанбаатарын олон улсын нисэх буудлыг Чингис хааны нэрээр нэрлэв. "Єнгєрснєєс єнєєд буухиа дамжуулах" арга хэмжээ шил дараалан явагдлаа. Засгийн газрын ордонд Гvюг хааны тамганы хувилбарыг, Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд Монголын эзэнт улсын єртєєний зургийг, Хууль зvй, дотоод хэргийн яаманд "Их цааз" хуулийн эмхтгэлийг дамжуулан гардуулав. Ер нь яам бvр л єєрийн дурсгалтай vлдлээ. Харин лусын сvр хvчийг илтгэх цэргийн хар тугийг Монголын армийн хучний бэлгэдэл болгон аль эрт ерээд онд авсан Батлан хамгаалах яам л энэ удаа "бэлэггvй" vлдэв. Монголын сvр хvчний бусад бэлэгдлvvдийг єнгєрсєн гуравдугаар сард "Монголын цэргийн урлаг ба зэвсэглэл" гэсэн vзэсгэлэнгээс харж болох байв. Гэхдээ л соёлын арга хэмжээ нь дайныхаасаа давсан юм. Энд хєємийн наадам, "Монголын мисс" тэмцээн, "Монгол амьдралын хэв заяг" гэсэн уран зургийн vзэсгэлэн, "Монголын босоо vсэг* баримтат кино, "Єэлvн эх" дуурь гээд олон арга хэмжээ явагдсан ба одоо ч vргэлжилсээр байна.

Монголын хєгжмийн амьдралыг эргvvлсэн "Чингис хаан" дуурийг "Хар чоно" хамтлаг тоглосон нь соёлын арга хэмжээний оргил нь байв. Монголын бvх аймаг сумын наадам эхлэхийн ємнєхєн Улсын их хурал ёслолын хуралдаан хийлээ. Улсын гол баяр наадмыг ардын хувьсгалын ойн єдрєєр долдугаар сарын 11-нд нийслэлд хийж монголчууд долоо хоногийн турш наадамдав. Чингисийн хэвтvvл цэргvvд есєн хєлт тугийг тєв цэнгэлдэх хvрээлэнд авчирснаар их баяр наадам эхлэв. Мєн энэ єдєр Улаанбаатраас 50 км-ын зайтай тазарт Чингис хааны 40 метрын єндєртэй том хєшєєний шав тавих ёслол боллоо. Энэ хєшєєг тойрон музей, жуулчлалын цогцолбор 2008 он гэхэд босох юм. Олон улсын монголч эрдэмтэдийн чуулган Монголын эзэнт улсын тvvхэнд vнэлэтээ єгєх нь энэ жилийн баярын дvгнэпт нь болох ёстой.

Ардын эрх сонин 211 /489/
Ш. Мягмар

Монголын сvvлчийн хааны гавьяа

XX зууны эхнээс Монгол оронд vндэсний эрх чєлєєний хєдєлгєєн хvчтэй єрнєж улмаар.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглаж VIII Богд Жавзандамба хутагтыг Монголын шашин тєрийг хослон баригч наран гэрэлт, тvмэн наст эзэн хаанаар, тvvний хатан Дондогдулам цагаан дарийг Улсын их дагинаар тус тус єргємжлєн, Их хvрээг Нийслэл хvрээ хэмээн онд цагийг "Олноо єргєгдсєн" хэмээн тунхаглажээ. Олноо єргєгдсєний он цагаас эхлэн Монгол улсын хаанаар єргємжлєгдсєн Богд эзэн анхныхаа зарлигт: "Би єргємжлєлийг хvлээж, Монгол улсын хааны ширээнд суусан нь Бурханы шашныг буман нарны гэрэл мэт хиргvй мандуулан, хаан тєрийг сvмбэр уул мэт болгож, олон мянган албатыг vргэлжид шамдан хичээхийн дээр ялангуяа хан, ван, ноёдыг дараалан тvмэн албат хvртэл тєв шударга, хичээнгvй vнэнийг сvслэн эрхэмлэн, бvгд гэгээн сэтгэлээр шашин тєрд сайнаар зvтгэхийг тус тус ухуулж хишиг тараана" хэмээжээ.

Энэхvv зорилгоос vзэхэд єєрчлєн шинэчлэлтийн эрин vе 21 зууны монголчууд бидний vндэсний шашин соёлоо дээдлэх, шударга ёсыг эрхэмлэх, тєрєє тєр шиг байлгах, тvмэн олноо амар амгалан амьдрах нєхцєлийг нь бvрдvvлэх гэх мэтчилэн дэвшvvлээд байгаа эрхэм зорилтуудыг эдvгээгээс бараг 100 жилийн тэртээ шашин тєрийг хослон баригч, наран гэрэлт, тvмэн наст эзэн хаан VIII Богд Жавзандамба тунхаглаж байжээ.
Монголчууд бид эрхэм хvндэт эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтыгаа Сохор богд, Шар феодал, Монголын ард тvмнийг дарлан мєлжигч хэмээн элдвээр муучилж, социализмын vзэл сурталд хэт дулдуидаж байснаас бус улс орноо тохион тєвхнvvлэх, ард олноо амгалан тайван байлгах талаархи тэр хvний хичээл зvтгэлийг умартсан юм шиг санагдах юм.

Эзэн хаан VIII Богд Жавзандамба олноо єргєгдсєний гуравдугаар оны намрын тэргvvн сарын 10-нд. буулгасан зарлигтаа: "Нэгэн сайн цагийг алдвал хожим гэмшивч юуны тус. Тиймийн тул би зарлиг тусгайлан буулгаж, Олон монгол иргэнийг хамгаалан тохинуулахаар олон сайдуудыг тухай бvр цэрэг захиран мордуулсан бєгєєд єєр єєрийн хамгаалж тохинуулах газрыг ялган салгаж, гавьяа, ялыг тэмцэлдэн, тvлхэлцэлгvй болговол тvргэлэн хамгаалж тохижуулахад их л тустай тул Дамдинсvрэн, Чимэдцэрэн, Найданжав нар vзэмчин, хуучдаас эхлэн Шар мєрний зvvн этгээдээр Сумъяа, Бавуужав нар авга, авга нар, хишигтнээс эхлэн Шар мєрний баруун этгээдээр тус тус явж, зvvн ємнєд гурван чуулганы монголчуудыг хамгаалан тохинуулсугай.
Налан-Арвижих, Мєрєн хан cap Сєнєдєєс эхлэн сvргийн цэрэг Цахар хошуудыг хамгаалан тохижуулж, Жанчхvvгийн сvв газрыг батлан тогтоосугай.

Чагдаржав, Галсандондогням нар Улаанцав, Их-Зуу, Алашаа, Торгууд, Хєх хотын тvмэн олон монголчуудыг хамгаалан тохинуулан тогтоосугай" хэмээн зарлигдаад хязгаар нутгийн хvн ардын амар амгаланг дээдлэхийн дээр аль болох эв эеийг хичээж, харьяат олон монголчуудаа бvрэн бvтэн болгохыг эрхэмд vзсэний дээр..
"Хэдий єчнєєн бага, vл ташааран, єчнєєн бага vе хожимдогтун. Басхvv нэгэн этгээдэд дайсны цэрэг онц олноор тvрэн ирж хvчирхэн байцаахад хvрвэл аль ойрд чимээ нэвтлэлцэн хvчин хавсарч сєнєєвєл болно.
Миний энэ зарлигийг яаран тушаан явуулж, хурдан тvргэн дагаж шийтгvvлээрэй, нийтэд ухуулагтvн" хэмээжээ.
Тэр vед одоогийнхоос хоёр дахин том газар нутагтай байсан Монгол улсаа ахар богино хугацаанд нэгтгэж, эмхэлж авахыг эрхэмд vзсэн Богд хаан эдvгээ нэгэнт єєр улс гvрэнд харьяалагдах болсон Євєр монголчуудаа нэгтгэн туурга тусгаар улс гvрнээ тохинуулахаар хэчнээн их яаравчлан эр зориг эрдэм ухаанаа гаргаж байсан нь илтэд харагдана.

Богд эзэн хааны дээрх зарлиг монгол туургатны сонорт хvрмэгц ялагдашгvй хvчин болж хувирчээ.
Богд эзэн хааны зарлигаар Улиастай, Ховдоос манжийн амбаныг цэрэгтэй нь хамт хєєн зайлуулж, баруун хязгаараар . цємрєн орж иреэн Хятадын тvрэмгий цэргийг бут цохисон Хатанбаатар Магсаржавын цэрэг хvлгийн жолоог Богдын зарлигаар эргvvлэн, зvvн ємнє тийш залж, Сулинхээрээс эхлэн Хєх хотын чиглэлээр давшин Цагаан хэрмэнд тулж очиж байжээ.
Богд эзэн хаан ч монголынхоо тєлєє сэтгэлтэй монголчууд ч Богд эзэн хаандаа шvтлэгтэй байснаас энэ эрхэм хvнээ таалал тєгсєхєд Гандантэгчилэн хийдийн мєргєлийн дуганд занданшуулан бунхалсан юм билээ. Гэвч 1936-1937 оны vеийн их хэлмэгдvvлэлтийн vеэр VIII Богдын занданшуулсан шарилыг байрлуулсан суврагыг эвдэн гаргасан байхыг маршал Х.Чойбалсан vзээд Баруун Нарангийн эрvvл газарт хайрцаглуулан оршуулсан ажээ.
Гэвч гандангийнхан саяхнаас эзэн Богдынхоо занданшуулсан шарилыг эрж хайж хэд хэдэн газар хєндєж ухсан Монгол Улсын сvvлчийн эзэн хааны шарил эдvгээ олдоогvй л байна.

Єнєєдрийн монгол 236, 237 /406, 407/
Ч. Дамдиндорж

URL:

Бат, Сvбээдэй нар дорнод Европт

1241 он. Европ дахин айдас тvгшvvрт нэлэнхvйдээ автлаа. Энэ vеийг хvртэл хvчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгvй гамшиг, хєнєєлт сvйрэл мэт нємрєн ирж буй айдас хvйдсийн ємнє яах ч аргагvйдэн барьц алдлаа.

Англи эх газраас харилцаагаа таслан, тvгшvvрт єдрvvдийг чимээгvйхэн хvлээж байв. Нормандын засагчид тэрхvv айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгvйгээс Скандинавын эрэг орчмоор єлсгєлєн нvvрлэж эхэлжээ.

Сvм хийдийн газруудад аврал мєргєлийн уншлага єдєр шєнєгvй тvгшvvртэйеэ дvнгэнэж, язгууртан ихэс дээдсvvд vр ашиггvйгээр дэмий л зєвлєлдєн, хуягт баатар эрс нь дvнсийн дуугаа хураасан тийм єдрvvд vргэлжилж байлаа. Худалдаачид наймаачдын хєл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа vзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч, хэрэм цайзууд хаалга vvдээ дангинуулж, харуул манаагаа сэрийлгэж…
Энэ цагийг хvртэл єєрсдийгєє ертєнцийн тєв, соёлт ертєнц, бусдыг иргэншээгvй зэрлэг бvдvvлэг омог аймгууд мэтээр тєсєєлєн ойлгож байсан, Дорно зvгийн газар зvйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хvрсэн Инд мєрнєєс цааш халиагvй Европчуудад энэ vйл явдал нь дэндvv ойлгомжгvй, ой ухаанд нь vл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд ємнє ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр тvгшээн, цочоож байсан нь vгvй.

Загалмайтны тооллын эхэн vед V зуунд Тєв Азиас vсэрсэн Хvннvгийн цус Аттила энэ улс тvмнvvдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шvтлэгт Аббасидууд ч ийн тvгшээж байсангvй. Бvр эрт Гэрэгvvд скифvvдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хvчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангvй. Тvрэг болон Куман, Печенегvvд Европод халдаж байсан ч vсрээд л Днестр мєрний хєвєєнд хvрч байлаа.
Эд хэн байв?

Єст дайсан Зєрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мєхєєснийхєє дараа Монголын их гvрний хаан Єгєєдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд ємнє єєрсдийнх нь ємнєєс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.
Vvнд бvр 1222-1223 онд нvvдэлчин монголчуудын ясны дайсан мєн нvvдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг ємгєєлєн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рvv довтолсон Булгарууд орж, эдгээр ард тvмнийг номтгон дагуулахыг Зvчи ханы хvv Бат болон дорноос Єрнийг хvртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн тємєр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дєрвєн хошуучийн нэг алдарт Сvвээдэй баатар нарт даалгасан байна.

Ийнхvv Бат, Сvвээдэй нарын удирдсан Монгол залуусын нэгэн бага шиг арми юуны ємнє Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.
Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мєн энэ vед Бат хаан Мєнхєд нэгэн баг цэрэг єгч, хойт Кавказыг ороон Гvржийг буулган авах даалгавар єгсєнийг тэрээр чадварлаг гvйцэтгэн Гvржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сvвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хvчийг бут цохиж Рязань хотыг эзлэв.

1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мєрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мєшгєн Дон мєрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. /Энэ vйл явдлуудын талаар “Бат, Сvбээдэй нар Орост” гэсэн єєр бvлэгт єгvvлэх учир энд дурдах тєдий єнгєрєв/ Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол тvшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IV Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж єгєхийг шаардсанд хариу єгсєнгvйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын vvд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгvй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дєрвєн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ vед л зэрлэг бvдvvлэг хэмээн vл тоож байсан талын нvvдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хvч, санаанд оромгvй дайтах урлагын ємнє єєрсдийгєє юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.

Тухайн vеийн vйл явдлыг бичиж vлдээсэн европ хvмvvс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зvйрлэсэн нь чухам оносон зvйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сvрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хєнєєлтэй хийгээд хvчтэй, аянгын нvргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгvй байсан биз. Энэ зvйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон vлдсэн билээ.
Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 сарын 28-нд эзлээд Опел орчимд Байдарийн цэрэгтэй нийлжээ. 1241 оны 4 дvгээр сард Байдар, Хайду нарын удирдсан бага шиг /15-25 орчим мянга/ баг цэрэг Одер мєрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хvнтэй армийг бут цохисон байна. Мєн сарын 11-нд Шайо голын хєвєєнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сvвээдэй нарын удирдсан гол хvч юу ч vгvй болтол хиаруулав.

Ердєє гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай єрнийн олон тvvхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгvй уран чадварыг гайхан шагширсан нь бий.
4 дvгээр сарын 9-ний нэгэн манантай бvvдгэр єдєр. Лигницийн дэргэд Их Польш, Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мєн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хvч болж, дээр нь хоёр єдєрчийн газар Ван Хенрийн vеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхvv сvvлчийн нэмэлт хvчийг хvлээсэнгvй, дарагдашгvй зэрлэгvvдийг дарж, алдар суугаа мандуулах хvсэлдээ хэт хєтлєгдсєн vv, эсвэл єєр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гvнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хvч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хvйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна.

Євч битvv хуягласан, єєрсдийнхтэй нь харьцуулахын аргагvй том морьдтой хvнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргvvн анги тогтоож дийлсэнгvй тєдєлгvй орилолдсоор ум хумгvй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас гэзэг даран хєєв. Гэвч Монголчуудын энэхvv дутаасан нь айн сандарсан, хvчин дутсаных бус ердєє цэрэг дайны ов мэх байжээ. Тєдєлгvй хvнд морьт цэргvvд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хєшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бvсэлж аваад холхивч нумаар бvгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас Европчуудаас ердєє долоохон хуягт баатар л амьд vлдэж, Ван Хенри, жанжин Мешок нар ч хєлєг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дvvс, эх орон нэгтнvvдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. Гэтэл Хенри вангийн бие олдсонгvй. Вангийн хатан болон ордныхон бvгдээр ирцгээжээ. Бvх vхэгсэдийг нэг бvрчлэн vзэж, эцэст нь вангийн хатан vхэгсэд бvрийн зvvн хєлийг vзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зvvн хєлдєє зургаан хуруутай юмсанж.

Тэгсээр зvvн хєлдєє 6 хуруу бvхий нэгэн толгойгvй цогцосыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цєхрєл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мєн энэ тулалдаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар эр оролцсон хийгээд тэдний нэгд нь ч Сена мєрнийхєє уснаас дахин амсах хувь байсангvй ажээ. Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Харин монголчуудаас бараг хохирол гарсангvй.
Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зєрvv харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгvйгээр тулалдааны ерєнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хvрэхийг зорьж байхад европын жанжид шууд л єєрсдєє цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирvvл тулалдаан мэт шууд халз зєрєн тулалдахыг эрхэмд vзсэн бол монгол цэрэг ухрах, бvслэх, ороох, утах, цvvцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна.

Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хvч хийгээд хоол хvнсний хангамж байхгvй, дайсагнагч ард тvмнvvдийн дотор байгаа нєхцєлд хvн хvчээ гамнахгvйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогvй юм.
Нєгєє талаар монгол цэрэг нутгийнханаас ч илvvгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, тvvнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.
Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг тєрvvлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бvр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав.

Мажарийн ван IV Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бvхээгт тэргээр бат бэх хvрээ барьж хориглон суусан байна. Мєн Шайо голын гvvрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шєнєжин гvvрийг харваж, vе vе дайран бужигнуулжээ. Харин єглєєний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шєнє голын гvvрийг бага хvчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шєнийн харанхуй мананг ашиглан голыг єєр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд єдєржин бэхлэлт рvv галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь ємхий утаагаар утаж, мажар цэргvvдийг эргvvтvvлэн мансууруулжээ.

Vvнийг Дэлхийн цэрэг дайны тvvхэнд Монголчууд анх удаа биологийн зэвсэг хэрэглэсэн гэж vздэг нь ч байна. Ємнєх Лигницийн дэргэд болсон тулалдаанд хэрэглэсэн утаа ч мєн юуны ємнє єєрсдийнхєє цэргvvдийн байрлал, хvчийг дайснаас халхлах, нууцлах, дайсны цэргvvдийг сvрдvvлэх зэргээс гадна тэр утаанд ухаан санаа мансууруулах, уймруулах нєлєєлєл байсан гэж vздэг судлаачид ч бас байдаг юм билээ.
Усгvй дэнж дээр хvрээлэн буудалласан Бела вангийнхан тvймрийг тогтоож чадсангvй. Удалгvй угаартаж, тvлэгдэж, тэсч ядан хvрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь єєрсдєд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргvй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хvнтэй арми ийнхvv ямар ч эсэргvvцэлгvйгээр хиарав. Сэтгэл зєєлєн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргvvд нэг дор хядуулсан тэрхvv тулалдааны багахан талбарыг хараад нvд хальтарч, сэтгэл шимшрэн, Сvбээдэй баатраас хатуухан vг сонсож байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хvн нядалгааны газар мэт харагдсан байх.

Тэгэхэд Бат, Сvбээдэй хоёрын удирдсан энэ баг цэрэгт 20-35 мянга орчим л цэрэг байсан гэсэн тооцоо бий. Гагцхvv IV Бела ван цєєн шадар нєхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгvй газраар єтгєн манан ашиглан самран гарчээ.
Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дvvргэсэн гэдэг.
Єєрсдийг нь мєшгєн яваа Монгол цэргийн сvр хvчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ.
Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны євєл Дунай мєрний мєсєн дээгvvр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мєр даран хєєсєєр бvр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хvргэжээ.
Дараа жил нь Монголын гол хvч Тєв Европын гvн рvv цємєрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нєгєє нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав.

Белаг мєшгєсєн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хєндлєн гулд гарав. Мєн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Тvvхчдийн тодорхойлсоноор “мєсєн дээгvvр гулсах чулуу мэт чимээгvй, эрс шулуун, гайхалтай шалмаг довтолгоон”… Ийнхvv Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хєндлєн гулд юунд ч торолгvй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргvvцэн сєрєх тоймтой хvчин Дорнод бvv хэл Єрнєд Европод ч байсангvй. Шар хvмvvсийн огтхон ч мэдэхгvй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд тvймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дvрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бvр давс хужир нэмэгдсээр бараг хvний хvчнээс хэтийдсэн, vлгэр домгийн зvйл болон хувирч байжээ.

Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин євдєг сєхрєн єршєєл энэрэл хvсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зvйл Европ дахиныг энэхvv гутамшгаас аварсан бєгєєд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Єгєєдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дєрвєн зовхист ялж яваа хан хєвгvvд, баатар жанждаа дуудуулж, Дунай мєрний бэлчирт зєвлєгєєн хийжээ. Энэхvv зєвлєгєєнєєр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зєвлєлдєєд єст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгvй болсон тул єрнє зvгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гvрний баруун ємнєд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар тvмтийн ноён Ногайг томилжээ.

Бат хааныг ийнхvv толгой эргэм ялалтуудынхаа дараа тvvнээ гvйцээлгvй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерєєсєє vгvйгээгvй ядуу Европоос сонирхох юм байгаагvйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгvй юм. Єгєєдэй Их хаан нас барсан нь vйл явдал, бодит шалтгаан мєн боловч тvvний цаана бас дагалдах хэд хэдэн учир холбогдол, шалтгаан байж болох юм. Ємнєд Хятадын Гоунжау, Дундад Азийн шvр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр vед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нvсэр чулуун хана хэрэм бvхий рыцарийн шилтгээнvvд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгvй байж. Дэлхийн энгээр тvйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд vнэндээ хvн тоож нохой шиншихээргvй санагдсан биз.

Нєгєє талаар Дорнод, Єрнєд Европт єєрсдєд нь аюул занал авчрах ямар нэгэн хvч vгvй байгаа нь Монгол эрсийн буцах болсон хамгийн бодитой байж болох шалтгаан нь юм. Хамгийн заналт дайсан Куманууд нэгэнт сэхэл авахгvйгээр дарагдлаа/Vнэхээр ч тэд тэр цагаас хойш сэхээгvй билээ/, мєн тэднийг ємгєєлсєн, цэргийн холбоо байгуулж, эсрэглэн тэмцэхийг санаархсан Мажар, Орос євдєг сєхрєв. Тэд бол Монголчуудын ємнє хэн ч биш болов, дайсан нь ч биш, дайсагнах ч чадваргvй болов. 1223 онд Зэв, Сvбээдэй хоёрын аяны ар худрага руу довтолж байсан Булгарууд мєн сэхэшгvй болж, тухайн vедээ Дорнод Европт цэргийн хvчээр тэргvvлж байсан Польш, Германууд ч хичнээн хичээгээд мань монголчуудад дайсагнан, аюул занал авчрах чадваргvй болох нь ч мєн тодорхой болов. Vнэхээр ч тэрхvv гашуун гутамшигт ялагдлынхаа дараа, vгvй ядахдаа хариугаа авах, єш хонзонгоо тайлахаар Европчууд Дорно зvгт цэрэглэн довтлох нь бvv хэл алхаж ч зvрхлээгvй билээ.

Тевтонын бvлэглэлийнхэн, Гельф намынхан умард Орос руу vе vе уулгалан дээрэм хийдэг байсан ч, Оросуудад туслахаар Монгол морьдын ам эргэсэн сураг сонсох тєдий єнєєх Рыцар баатрынх нь эр зориг салхинд єртсєн чандар мэт хийсэн арилаад, ичгvvргvйгээр ум хумгvй зугтацгаадаг байсан гэдэг. Ийнхvv шинэ тутам байгуулсан Монголын Их гvрний єрнєд хил хязгаарыг амар амгалан болгох зорилго нь нэгэнт биелж, Єрнє дахинд ямар нэгэн аюул занал авчрах хvч нэгэнт vгvй болох нь тодорхой болж, тэд Монголийн эрхшээлийг хvлээн зєвшєєрсєн нь Бат, Сvбээдэй нарын аян дайны зорилгын бодит биелэл, мєн буцах гол шалтгаан байсан байх аа.
Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхvv гэнэт буцсан ч тэдний vлдээсэн айдас Европыг удтал чичрvvлсээр байжээ.
Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхvv дайнд оролцсон хэн бvхний нvглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгvй.

Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлvvлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын тєлєє Ромын паптай хэдэн vеийн туршид мєчєєрхєлцєж явсан ихэмсэг бардам Гогенштауфенvvдийн удмынханы хувьд байж болшгvй гутамшигт явдал, гарцаагvй ялагдлыг хvлээн зєвшєєрсєн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сvйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мєргєхєєс єєр юу ч хийхгvй байжээ. Тэр ч бvv хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шєнє бvр хар дарж зvvдлээд унтаж чадахгvй болчихсон байсан гэдэг. Дээрх Людовик айн мэгдэж, асгартал уйлах хатан эхийгээ тайтгаруулан “…Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ. /Шууд утгаар нь ойлговол “татарууд ирээд биднийг алсан ч, эсвэл бид боол болоод тэдний нутагт очсон ч бид адилхан л vхэх болно шvv дээ“/ Эндээс Монголчуудыг ялах нь бvv хэл эсэргvvцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал нь огтхон ч байхгvй мэт.

Тухайн vед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, тvгшvvр даанчиг илэрхий… Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв.
Польшийн Краков хотод єнєєг хvртэл нэгэн сvмийн гонхот хонхыг нэгэн тогтсон цагт тогтмол цохин дуугаргадаг нь даруй 8 зууны ємнє монголчуудын vлдээсэн айдас, тvгшvvр, болгоомжлолын ул мєр, vлдэгдэл… Тэр vеийн тvvхэн тэмдэглэлд бичсэнээр Сvмийн хонхоч єглєє эрт хотынх нь ойролцоо Монголчуудын зэр зэвсэг гялалзахыг хараад, Монгол цэргийн оньч суманд сvлбvvлэн унахынхаа ємнє хотдоо аюулын дохио єгєн хонхоо дэлдэж амжжээ. Гэсэн ч тэгэхэд Краков аврагдаагvй билээ. Европын ард тvмнvvдийн дунд зvггvй жаалыг айлгадаг, эсвэл уйланхай хvvхдээ сатааруулдаг “Татарууд ирж байна” гэсэн хэллэг байдаг гэсэн.
Европын Дундад эриний vеийг тvvхчид “Харанхуй зуунууд” гэдэг. Грег, Ромын их соёл иргэншилийн дараа vнэхээр Европ дахин тийнхvv хэдэн зуунаар харанхуйн дунд зvvрмэглэж байсаан. Монголчуудын гагцхvv vлгэр домогт л байж болох ер бусын хvчирхэг довтолгоонууд, тvvний vлдээсэн айдас Европ дахиныг энэхvv удаан харанхуй нойрноос нь нэгмєсєн сэрээж, тэд єєрсдийг нь ингэтлээ их айлган чочоосон дорно дахиныг учиргvй ихээр сонирхох болцгоож, хєл хєдєлгєєнд орцгоож, улмаар газар зvйн их нээлтvvд, агуу их сэргэн мандалтыг урин дуудсан билээ. Оросуудын хувьд Европын халдлагаас аврагдаж, vндэстэн даяараа нэгдэж, хvчирхэгжихийн эхлэл энд цаг vеэс эхлэлтэй.

1243 онд Ромын Пап IV Иннокентий Лион руу зугтаав.
Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертєнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлvvлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар єгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелvvлэхгvй бол Гvюг хаан … Ромын их гvрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн тvгшvvрт мэдээтэй буцаж очжээ. Мєн тvvний авч очсон Гvюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Єдгєє Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мєнх тэнгэрийн хvчин дор наран ургахуй зvгээс наран шингэх зvг хvртэл бvх газар орон бидний ивээлд орсон…. Одоо та нар иргэн чинь болж эд торго бvхнээ єгье гэвээс зохино…. Энэ vеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн vзсvгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг vл даган ману зарлигийг зєрчивєєс дайсан минь болъюу… юу болохыг гагцхvv тэнгэр мэдтvгэй…” гэсэн омог бардам, сvрлэг vгстэй, “ …аюутугай, биширтvгэй” хэмээх алдарт vгстэй тамга дарсан байжээ.

Мєн тvvний дараа их хаан ор суусан Мєнхєєс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мєн vvнээс дутуугvй сvрлэг бардам vгстэй байсан юм.
Энэ vед Монголчууд Европоос гадна Иран, ємнєд Кавказ болон Ємнєд Хятадад ертєнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бvрдээ ялж байлаа.
Орос болон Дорнод Европт орсон Бат, Сvвээдэй нарын цємрєлтийг vе vеийн цэрэг дайны тvvхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим тvvхчид энэхvv довтолгооныг хvний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгvй юм.
Тэр vед зєвхєн Ижил мєрєн Карпатын завсар хийгээд Гvржид нийт 5 сая орчим хvн оршин амьдарч байжээ.
Бат, Сvбээдэй нарын удирдсан цэрэг /30 мянгаас багагvй, 60 мянгаас ихгvй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гvрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хvн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгvvр ердєє юунд ч торолгvйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна. Тэд Орост хийсэн тулалдааныг оролцуулахгvйгээр зєвхєн Дорнод Европт хийсэн их бага тулалдаануудад нийтдээ эсрэг талынхаа 150 000 хvчийг устгасан гэдэг.

Энэ цаг vед Европын улсууд эсэргvvцэн байлдах чадваргvй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангvй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дєрвєн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил vе нь байсан юм.
Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хvртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хvртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч vзээгvй, жирэмсэн эмийн шээх газраас холдож vзээгvй балчирууд шиг санагдах нь аргагvй юм.
Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хvчирхэг гvрний хаан болсон Гvюг, Мєнх болон, Умард, ємнєд хятадыг чичрvvлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагvй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зєрvvлж, Хєлєг хааны хангинах илдний ир, хатгах жадны vзvvр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хєвгvvд, залуу баатар эрс явжээ. Их хуралдайн шийдвэрээр монголын тvмтийн ноёноос дээших бvх ноёд ихсийн хvvхэд залуус нєхєд сэлтийн хамт оролцсон энэ аян дайныг тvvхэнд “Хан хєвгvvдийн аян” гэдэг. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нєхцєлд цэрэг армийг хєдєлгєн залах цэрэг дайны урлагт тєгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.
/”Тvvхэн зурвасууд” номоос/