Tuesday, September 21, 2010

2062 онд ирээдүйн Наполеон төрийн тэргүүн болно.

Нууцлаг юмс, тооны гайхамшигт хэлхээс, санамсаргүй давхцал тохиол биднийг гайхшируулж алмайруулдаг. Гэтэл хорвоо ертөнц дээр санаандгүй, санамсаргүй зүйл байдаггvй аж.

Бүх үйл явдал ямар нэг Дээд Хүчний урьдаас төлөвлөсний дагуу явагддаг тийм ертөнцөд бид амьдарч буй бололтой. Амьдралыг тоогүйгээр төсөөлшгүй.

Эдгээр тоо мушгиран хуйлрах хувь заяаны эргүүлгээр авирч буй хүн төрөлхтөнд тайлагдашгүй, оньсого мэт сонин бэлэг бэлдсээр.

Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрүү 129 жил.
Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрүү 129 жил.
Наполеон Вена хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрүү 129 жил.
Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрvv 129 жил.
Хоёулаа 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.
Хоёулаа 52-тойдоо Орос руу дайрсан.
Хоёулаа 56-тайдаа дайнд ялагдсан.

Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрүү 100 жил
Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерөнхийлөгч болжээ. Зөрүү 100 жил
Хоёулаа баасан гаригт алуулсан.
Хоёулаа эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.
Хоёулаа толгой руугаа буудуулж үхсэн.
Линкольн "Кеннеди" нэртэй театрт алуулсан бол Кеннеди "Линкольн" нэртэй машинд буудуулсан.
Линкольн үхэхийнхээ өмнө Мэрилендэд байдаг Монро хотод очсон бол Кеннеди амиа алдахын өмнө Мерилин Монротой амрагийн холбоотой байсан.

Хоёулаа өмнөд нутгийнх. Хоёулаа Ардчилсан намынх. Хоёул Ерөнхийлөгч болохын өмнө сенатор байсан.

Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ. Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрүү 100 жил.

Тэдний нэр англиар 15 vсгээс бvрддэг. John Wilkes Booth ба Lee Harvey Oswald. Бут театраас гарч гүйн дээврийн хонгилд баригдсан бол Освальд буудсаны дараа дээврийн хонгилоос гарч гүйн, театрт баригдсан.

Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ. Эндрю Жонсон 1808 онд, Линдон Жонсон 1908 онд төржээ. Зөрvv 100 жил.

Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгvй дэлхийн түүхэнд агуу том хоёр хvн төрнө гэсэн дvгнэлтэнд хvрнэ. Гитлер болон Кеннеди шиг.

Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай төрсөн, Линкольн ба Кеннеди 100 жилийн зөрүүтэй төрсөн.

Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд дараагийн Наполеон, Гитлер нар төрнө. Түүнээс гадна бас Линкольн, Кеннеди нар төрж магадгvй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ.

Ингээд цааш нь үргэлжлүүлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдүйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдүйн Наполеон мөн төрийн тэргүүн болно. Тэгэхээр бусад онцлох үйл явдлыг мөн тооцоолж болно.

Мэдээж энэ бол энгийн математик.

Ямар ч гэсэн ийм зүй тогтол анзаарагдахгvй өнгөрөхийн аргагүй.

Харин одоо бид өөр нэгэн давцхлыг танд толилуулья

1838 онд Америкийн зохиолч Эдгар По “Артур Годон Пимын адал явдлын тухай тууж” хэмээх зохиолоо туурвижээ. Уг зохиолд задгай далайд хөлөг онгоц сүйрсний дараа дөрвөн хvн завинд сууж амь гардаг.

Тэд өлсгөлөнд автаж туйлдан гурав нь нийлж, нэгийгээ алж иддэг байна. Номонд тэр хүний нэрийг Ричард Паркер гэжээ. Энэ бол уран зохиол.

Харин бодит амьдрал дээр 1884 онд "Магнонетт" хөлөг онгоц сүйрэв. Дөрвөн хүн амь гарч, завинд сууж амжлаа.

Олон хоног далайгаар тэнэж, өлссөндөө галзуурах шахсан тэд нэгийгээ алж иддэг. Түүнийг Ричард Паркер гэдэг байв.

Өөр нэг жишээ. "Титаник" хөлөг онгоцны ослын талаар сонсоогүй хүн байхгүй биз. Түүнээс олон жилийн өмнө буюу 1898 онд олны танил бус зохиолч Морган Робертсоны “Хоосон” роман “Мэнсфилд” хэвлэлийн газарт хэвлэгджээ.

Тухайн үед хэн ч түүний номыг сонирхсонгүй.

Романд "Титан" нэртэй хөлөг онгоц дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живдэг тухай гардаг. Мөн хөлөг онгоцны тодорхойлолтыг дэлгэрэнгүй өгүүлжээ:

Онгоцны урт 243м, усан түрц 70000 тонн, хөдөлгүүр нь 50000 морины хүчтэй, хурд 25 зангилаа ба дөрвөн трубтэй, гурван сэнстэй. Харин түүнээс хойш 14 жилийн дараа бодит "Титаник" анхны аялалдаа гарлаа. Тvvний урт 269м, усан тvрц 66000 тонн, 55000 морины хүчтэй, цагт 25 зангилаа хурдтай бөгөөд дөрвөн труб, гурван сэнстэй.

"Титаник” дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живэв. Эдгээр давхцал ухаан санаанд багтамгүй, үнэхээр гайхалтай.

Зохиолч ослын бараг бүх нөхцлийг зөгнөн бичжээ. Номонд ч, амьдрал дээр ч эдгээр онгоцыг "жившгvй" гэж өргөмжилж байв. Тэнд ч, эндч эмгэнэлт явдлын үед аврах завь хүрэлцсэнгүй.

Бодит болон санаанаас зохиосон амьдралд онгоцон дээр 3000 зорчигч байсан. Логик үзлийн үүднээс үүнийг тайлбарлах үнэхээр боломжгүй.


Мэдээллийн эх сурвалж: Өглөөний сонин

Ховсдох нь /3-р хэсэг/


Эхлээд ардын эмнэлгийн тухай товч өгүүлье.


Та бүхний зарим нь "цусыг шившдэг" тухай сонсож л байсан биз. Гүнзгий шархнаас цус олгойдож, бүр гожигдож байхад домч дээрээс нь нь тонгойж, үл мэдэгдэх юм шивнээд л шарх нь хув хуурай болж цус нь тогтдог.

Бас "шүд шивших" гэгч юм байдаг даа. Энэ бол Польш, Беларусын ер нь нийт оросын тосгодод эрт цагаас, одоо ч гэсэн ер шүдний эмчгүй байснаас л үүссэн зүйл байх. Харин шүдийг эмнэхдээ шившдэг л байжээ.

Домч эмгэн юм уу эр ирээд л ямар нэгэн юм шивнээд л бие нь мурилзаж элдэвлэж байгаад л байгаад шүднийх нь өвчнийг нь намдаачихна.

Ингээд л гүйцээ. Үнэндээ бол шүд өвчнөө мэдрэхээ больж байгаа нь л тэр.

Гайхмаар байгаа биз. Энүүнд ид шид гайхамшиг ер байхгүй. Аливаа далдын хар, цагаан хүч оролцдог юм биш. Ердөө л ховсын нэг хэлбэр.

Би өөрөө ямар ч цуут домч нараас дутахгүйгээр шүд домнож, толгойн өвчин арилгаж чаддаг болохоороо энэ тухай ингэж итгэлтэйгээр хэлж байгаа юм. Тэгэхдээ харин элдэв шившлэг, шивнээ байхгүй шүү. Тийм юм хэрэггүй. Би шүд нь өвдсөн хүний өөдөөс хараад л өөрийнхөө огт эрүүл шүд, эрүү буйлаа бодоод л болдог юм. Энэ зууртаа өнөөх хүнтэй өвчин зовиурынх нь талаар ярилцана. Тэгээд л шүд нь өвдөхөө болино. Үүнийг хийхэд энэ догол мөрийг унших хугацаа л хангалттай...

Мөн энэ аргаар толгойн өвчнийг анагаана.

Дундад Азийн домч табиб гэгч нар могойд хатгуулсан хүнийг ингэж л эдгээдэг байх. Би өөрөө үзээгүй болохоор л байх гэж байна.

Харин шүд юм уу толгойгоо өвдөхөөр надад ч юм уу домчид очих хэрэггүй. Би ухаандаа өвдөлтийг нь арилгаж орхиод таныг гарцаагүй эмнэлэгт очих байсныг нь болиулчихаж магадгүй. Домч бол өвдөлтийг л мэдэгдэхгүй болгодог. Эмч бол өвчнийг ул мөргүй анагаадаг. Өвдөлт гэдэг чухал зүйл шүү, биед чинь ямар нэгэн юм болохоо болиод байгааг мэдүүлдэг эд.

Ховсыг би сэтгэхүйн өвчтэй хүнд хэрэглэж байснаа дурьдваас буруудахгүй биз. Үүнийг би тэртээ эрт ховсын мөн чанарын талаар юу ч мэдэхгүй, шинжлэх ухааны зөвлөмж энэ тэрийг үзээгүй байхдаа ердөө л хар зөнгөөрөө хийж байсан юм л даа.

Дээр үед болсон явдал:

Польшийн нэг гүнтэн өвчилж ойр дотныхондоо таагүй хачин өвчин тусаж гэнэ. Тэр гүнтэн өөрийнхөө толгойд шувуу үүрлээд, тагтаа өндөглөчихсөн гэж үглээд дийлдэхээ больж. Ерийн тагтаа л гэнэ л дээ.

Солиорлын нэгэн хэлбэр...

Эмчид очиж гэнэ. Гүнтэн ааш муутай, эмчлүүлэхгүй гээд зүтгэчихэж. Цаадуул нь гүнтэнг элдвээр ятгаж мэхлээд толгойд нь хагалгаа хийж, тархийг нь 2 хуваах гэж байгаа мэт санагдаад болохгүй байж гэнэ.

Тэгээд надад иржээ.

Би түүнд элдэв сөрөг юм ярьсангүй. Яалаа гэж толгой дотор шувуу үүрлэх вэ? энэ тэр гэсэнгүй. Эхлээд л үзэхээр очихдоо гурван хөлтэй гялалзсан урт дуран шиг эрэг шураг тоногтой юм авч очоод л дэргэд нь зоож толгойг нь дурандаад

- За тийм байна даа. Гүнтэн минь одоо яана. Таны тархин дотор шувуу үүрлэчихэж. Зөндөө олон тагтаа байна. Өндөглөөд үржээд... Бүр бүхэл бүтэн сүрэг болсон байна гэлээ.

- Би үүнд огт эргэлзэхгүй байгаа юм аа. Бүр тэгээд байгаа юм. Бүр нэг удаа үүр лүү нь муур гэтэж очоод тагтаануудыг үргээж сүйд хийсэн гээч. Цаадуул нь далавчаа дэвээд пид пад хийлгээд ер амар заяа үзүүлэхгүй байгаа гээч. Тархи дэлбэрчих гээд ... гэж байна.

- Би таны гавал доторх ер бусын зочдыг зайлуулж бүр нэгмөсөн явуулж өгч чадна аа.

- Аштай юу. Гялайж дээ. Ачийг чинь мартахгүй.

Бид дахин дурандаж"тагтааны тооллого" явуулж яаж хөөх аргаа боловсруулж хэлчихээд харив.

Маргааш өглөө нь эрт гүн над руу хүн явуулж "Тагтааны өндөгнүүд хагараад ангаахай дэгдээхэй гаргачихсан шүү" гэж байна.

Дахиад л дурандлаа. /Дуран маань шилгүй шүү дээ/ Ангаахай нэмэгдсэнийг нотлов. Нөгөөдөр нь гүн гуайн гавлыг тагтаанаас бүр мөсөн цэвэрлэх ажил хийхээр товлоод буцлаа.

Гэрийнхэнтэй нь зөвшиж цэцэрлэгийнх нь хашаанд гурван туслахдаа амьд тагтаа бариулаад суулгачихлаа.

Өвчтөнөө нүдийг нь боочихоод хөтөлж гадаа гарав. Миний дохиогоор нэг туслах маань тагтааг тавиадахлаа.

Би гүнтний улаан нүүрэндээр нь хий буудчихаад түрүүнд нь алаад бэлдчихсэн байсан тагтаагаа өврөөсөө гаргаж гарт нь бариулав.

За энэ нэг нь. Агаарт нисэнгүүт нь алаагүй бол нисэж явчихаад буцаад үүрлэчихэж магадгүй шүү. Одоо тэгнэ байхаа та нар. Буудаад алчихлаа. Дахиад 2 удаа буудав. Дараа нь буун дуунаас үргэсэн тагтаанууд аяндаа гарч зугтаагаад өнөөх ангаахай нь үхээд алуулаад дуусах нь тэр гэлээ.

Тэгээд гүнгийн нүдний боолтыг нь авч тэр миний харан байтал сүглэгэр том модны ёроолд нүх ухаж хөөрхий шувуудын үхдлийг өөрийн гараар булав.

Хэдэн жилийн хойно нь гүнг бүрэн эдгэрсэн гэж санаад нэг дотно танил нь нууцыг задалж өөрт нь ярихыг хүртэл гүнтний гавал шувуугүй цэвэр сайхан байсан билээ. Үнэн учрыг дуулангуутаа тэр гүн орь дуу тавьж толгойгоо барьж авсан гэнэ лээ. Тэр мөчөөс эхлээд гавал дотор нь тагтааны жигүүр пажигнаж байх болсон аж. Тэгээд насан өөд болтлоо тагтаатайгаа дууссан. Түүнийг дахиад тагтаанаас нь салгаж авна гэж байхгүй байхдаа гэж санадаг юм.

Энэ жишээг юу гэх вэ?

Энэ бол ховс. Итгүүлэг. Би ердөө л тэр хүний ухамсрын зохих түвшинд нийцүүлэн өөрийнх нь мэддэг ойлгодог тэр түвшинд чадвараа тааруулж өвчнийг нь арилгаж өгсөн. Угтаа бол хөөрхийг өвчингүй эрүүл гэж итгүүлж өгсөн юм. Тэр надад итгэсэн. Өөд болтлоо эрүүл яваад байж болох л байсан.

Би бас ховсдож архи тамхи, аливаа мансуурах донгоос хүнийг хагацуулж чадна.

Харин намайг дандаа үүнийг хийдэг гэж санаад над руу цувчихаж болохгүй. Эмчилгээ эрхэлдэггүй шүү дээ. Архинаас гаргах сэтгэлийн тэнхээ хүрэхгүй байгаа бол эмчид хандаарай. Цаадуулд чинь хамгийн архаг архичныг ч эдгээчих үй түмэн шалгаад туршаад үзчихсэн олон сайн эм бий...

Харин тамхиа хая гэж байгаа бол зүгээр л хаячих. Тэгээд л гүйцээ. Хамаг сэтгэлээ хөвчлөөд амандаа ганц ч янжуур зуулгүй ганц жил болж ч чадахгүй хүн ертөнцөд байдаг гэж би лав үнэмшихгүй.

Ингэсэн хойно та дахин тамхи татсан ч ер сайхан санагдахгүй. Ердөө л тамхинд дасахгүй байвал л болоо шүү дээ.

Архи тамхинаас бол би ойр дотны хүмүүстээ л тохиолдлын маягаар л гаргаж байсан хэрэг.

Хүнийг архинаас гаргах захирамж өгч эмнэхдээ өөрөө бүтэн сараар спиртийн үнэр ч авч чаддаггүй юм. Тэрхүү жигшүүлэг нь эхлээд намайг бүр эзэмдчихээд зовоодог. Тэгсэн хойно нь түүнийг би нөгөө хүнд дамжуулдаг юм.

Тэгээд жигшүүлэг хийх хугацаа дууссан хойно л өөрөө сая дарс амсаж болохоор болдог.

Харин надаар эмчлүүлсэн он жилээр тэсдэг билээ. Энэ нь бол өөрөөс нь хамаарна шүү дээ.

Би тамхи их татна аа. Бас хүнийг тамхинаас гаргах жигшүүлэг хийхээрээ өөрөө тамхины утаа үнэрлэнгүүт чичирч салганаад сүйл болно. Тэгснээ эмчилгээ хугацаа дуусахаар нь дахиад л өөрөө манаруулж өгнө дөө.



Ховсын тухай ингээд өндөрлөе. Гэхдээ дээр өгүүлсэн ярьснаа дахин хэлмээр байна.

Ховс гэдэг бол тун гайхалтай атлаа бага судлагдсан салбар юм. Гэхдээ судлахад маш гайхамшигт бололцоог нээж өгөх салбар юм. Энд би өөрт хамаагүй нэг салбарыг жишээ татсугай.

Хэдэн жилийн өмнө тэр үед огт дуулаагүй байсан гипнопеди гэгч үг хэвлэл дээр тааралдах болсон билээ. Энэ нэрээр ховсын нэгэн өвөрмөц төрлийг ашиглан нойрондоо ном сурах аргыг хэлдэг болжээ.

Энэ тун хялбар зүйл. Ухаандаа та англи хэлийг сурах хэрэг гарж л дээ. Ер нь бол хэл сурна гэдэг тун ярвигтай, ялангуяа томчуудад бол бүр ч төвөгтэй гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ.

Хамгийн бэрх нь үг тогтоох буюу цээжлэх. Харин гипнопеди гэдэг арга нь энэ бэрх асуудлыг хөнгөлж өгдөг. Үг цээжлэх тамын ажлыг нойрон дундаа амжуулдаг болгоно.

Хэл сурч байгаа хүнийг нойрсуулж унтаа байхад нь дуу хураагчаар цээжлэх ёстой үгийг нь намуухан хэлээд давтаад байна. Хэдэнтээ давтан хэлж өгнө. Хүн харин нам унтаад л байна. Тэр ч байтугай зүүдлэх ч үгүй. Харин өглөө нь сэрээд санахад өнөөх цээжилбэл зохих үгийг цөмийг мэддэг болчихсондоо өөрөө ч гайхдаг.

Өнөөгийн байдлаар нэг шөнө хийх хичээлийн үгийн тоо 30-40 байх ёстой гэж нэг юмнаас уншсан боловч гипнопедийн мэргэжилтнүүд нэг шөнөдөө 300 үг цээжлэх нь ер нь боломжийн хэмжээ гэж үздэг аж.

Аливаа харь хэл сурч байгаа хүнд 300 үг цээжлэнэ гэдэг том асуудал шүү дээ. тэгвэл дээрх аргаар 1 шөнө л сурч болох байна.

Гипнопеди гэгч юу вэ?

Бас л ховсын нэг муухан судлагдсан төрөл гэж би баттай бодож сууна.





Мэдээллийн эх сурвалж: Вольф Мессинг "Би далдыг мэддэг"

Орчуулсан Д.Төмөртогоо

Ховсдох нь /2-р хэсэг/

Урьдах нийтлэлдээ Мессингийн номноос түүний өөрийнхөө юу чаддаг тухай, хэрхэн өөрийн бодсоноо хүнээр хийлгэж чадсан тухай өгүүлнэ хэмээн орхисон билээ. Харин одоо энэ бүлгийг та бүхэндээ хүргэж байна.

Миний авьяас чадвар анх ховсдох чадвараа олж нээснээс эхтэй... Хамгийн анх жаахан хүүхэд байхдаа Берлин орох хурдан галт тэрэгний тасалбар шалгагчийг хэрхсэнээ дурссаныг санаж байгаа биздээ. Энэ тухайд телепат үзэгдэл, далдыг мэдэх гэгч огт байхгүй шүү дээ.

Энэ бол ховс, захирамж итгүүлэг юм. Би тасалбаргүй байсан болохоор цаасны тасархайг тасалбар шалгагчид суудлын галт тэрэгний тасалбар мөн гээд итгүүлчихсэн хэрэг.

Бас нэг удаа маш чандлан харгалздаг албаны өрөөнд нэвтрэх үнэмлэхгүйгээр орсон гэж дурссан даа.

Иймэрхүү юм бас нэг удаа болсон юм. Нэг их том албаны хүнтэй уулзаж ярилцах учрал тохиолдсон юм. Ярилцаж дууссаны дараа өнөөх хүн ер нь шогчлоод хэлчихсэн болов уу... ингэлээ л дээ:

-Эрхэм Мессинг гуай Та эндээс гарч чадах уу?

Би танд нэвтрэх үнэмлэхийг чинь эргүүлж өгөхгүй байя л даа гэхэд миний хорхой хөдлөөд ирлээ.

-Энэ цаасны өөдөсгүйгээр үү? Та дурсгал болгож ав л даа. гэхэд өнөөх хүн

-Тэгвэл байзаарай. Би харуулд урьдчилан анхааруулж тушаал өгөөдхөе. Та дургүйцэхгүй биз дээ?

-Хичнээн бол төчнөөн тушаагтун гэж би хэллээ.

Өнөөх хүн харуулын албаны дарга луу залгаж Мессингийг миний гарын үсэг, нэвтрэх бичиггүйгээр гаргаж болохгүй гэж тушаав. Бас миний араас нарийн бичгийн дарга бүсгүйгээ дагалдуулан харгалзуулж, аливаа үйлдэл хийхэд саад бололгүйгээр арван алхмын хойно дагалдаж явах тушаал өглөө.

Хоёр минутын дараа гадаа гарчихаад саяын яриа болж байсан гурван давхрын өрөөний цонх өөд хартал, өнөөх албаны хүнийхээ ажиглаж байгааг мэдэнгүүт гараараа дохиж билээ.

Өнөөх хүн гуай түс хийтэл хөхрөх шиг санагдаж билээ.

Бас улсын банкнаас мөнгө авсан гэдгийг санаж байна уу?

Энд өгүүлсэн жишээнүүд нь ховсын нөлөөгөөр аливаа төгс журамт хүн элдэв муу муухай хэрэг хийж чаддаггүй, өөрийнхөө ёс суртахуун, мөс, хүнлэг сэтгэлд харш үйлдэл хийдэггүй гэдэг баримтлалыг нэг их эргэлзээтэй болгоод байхгүй биз ээ.

Ховсдуулсан хүнд буу цэнэглэж өгөөд /мэдээжээр сумгүй буу/ гудамжаар яваа хүнийг бууд гэж захирамж өгөхөд чадахгүй байсан гэж хаанаас ч билээ уншсан л юм байна.

Тэгвэл ховсдуулсан хүнд гудамжинд яваа хүн биш, харин цэнгээнт тоглоомын газар буй хөдөлгөөнт бай буудаж байна гэсэн захирамж өгч болно шүү дээ...

Мэдээжээр би тэрхүү тасалбар шалгагчид ерөөсөө тасалбаргүй хүнийг суулгаад явах, өөрөөр хэлбэл ажил мэргэжлийнх нь зарчмын эсрэг захирамж өгч чадахгүй байж таараа. Харин энэ цаасны тасархай бол миний тасалбар мөн гэж захирамж өгч болдог юм байна.

Ийм захирамж бол мэргэжлийнх нь үүрэгтэй зөрчилдөхгүй юм л даа.

Яг л үүн шиг тэрхүү албан газрын харуулд би захирамж өгөөд гадны хүнийг тухайлбал Мессингийг нэвтрэх бичиггүйгээр оруулах, гаргах болгож үүргээ зөрчих болгож чадахгүй л дээ. Харин би тэдэнд дөт дөхөм, өдөр бүр орж гарч байдаг нэг том дарга нь болж болно оо доо. Тэд нар даргаа юу гэж л шалгаагаад нэвтрэх бичиг энэ тэр гээд байх аж. Үндсэн үүрэг нь тэрнийг л чөлөөтэй оруулж гаргаж байх явдал байж таараа. Харамсалтай нь ховсдох чадвартай хүн болгон ёс суртахууны хувьд зарчимч байдаг биш ээ.

Европын нэгэн оронд тухайн үедээ нэлээд шуугиан болж байсан нэгэн түүхийг дурдья л даа.

Энэ бол нэлээдгүй гарч байдаг банк дээрэмдэх ажил л даа.

Банкний төмөр авдар байдаг өрөө нь газар доор байрладаг байж. Түүнд нэвтрэх цорын ганц үүд нь харуулын байран дундуур дамждаг юм гэнэ. Энд нь өнжин хонон харуул сахиастай байдаг гэнэ. Харуулд гараагүй хамгаалагчид нь тэрхэн зууртаа амарцгааж байдаг юм байж.

Нэг орой банк хаасны дараа мөнгөний нярав нар авдраа лацдаж жин тан болгоод л тарцгааж. Ингэж хааснаас хойш энд нэвтэрсэн цорын ганц хүн нь шал зүлгэдэг, давжаа өвгөн байж. Өвгөн эхлээд харуулын байрыг, дараа нь мөнгөний авдрын өрөөг зүлгэж дуусчихаад заншсанаараа өөрийн зүлгүүрийн тосны хайрцган дээрээ суучихаад тамхиа уугиулж байгаад л яваад өгч. Өглөө нь мөнгөний авдрууд задгай хоосон байх нь тэр.

Шал зүлгэдэг өвгөнийг хардах санаа ер төрсөнгүй. Гагцхүү мань өвгөн нууцаар хил давах гэж байгаад баригдаж. Харин тэр өөрөө дээрэмчин биш шүү. Зөвхөн л уул хэргээс хоёр хоногийн өмнө өвгөн дээр нэг залуу ирж ихээхэн мөнгө амлаад, та сэмхэн хил давбал өгнө гэжээ. Өвгөн тэгье гэж.

Тэгээд хоёр хоног дараалан тэр мөнгөний авдар байгаа өрөөний шалыг зүлгэсэн юмсанж. Тэгээд эхний өдөр нь орчноо судлах, байдлыг тандах ажил хийж байгаад өнөөх олон хамгаалагчдын дунд л байгаад байж. Хажуугаар нь ч харуулынхан ч байж, тэгсэн хэрнээ л явуулаад байж. Хожим магадлахад тэр хүн өвгөнтэй огт төсгүй байсан боловч цөмөөрөө л өвгөнийг байна гэж санацгаагаад байж л дээ.

Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

Үүнийг би дээр өгүүлсэн түргэн зуурын захирамж өгөх аргаар л тайлбарлах гэж байна. Муу сэтгэлтэн, гэмт хэрэгтэн боловч ховсыг өөрийн зорилгодоо ашиглаж болж байна биш үү?

Тэр этгээд мөнгөтэй төмөр авдар руу гадны хүн оруулж болно гэж харуулд итгүүлэн үнэмшүүлж чадахгүй. Энэ нь харуулынхны үүрэгтэй харшилна гэдэгт би дахин бас итгэж билээ. Харин та нарын өмнө танайхны ямагт харж л байдаг танил хүн, энэ өрөөнд орох эрхтэй хүн байна гэж итгүүлэхэд хялбар байгаа л даа. Тэгээд ч дээрэмчин ингэж хялбархан амжуулсан хэрэг.



Үргэлжлэл бий...

/Дараагийн хэсэгт уламжлалт ардын эмнэлэг болон ховсыг анагаах ухаанд ашиглах талаар, мөн гипнопеди буюу гипнозыг ашиглан аливааг сурч болох тухай бичнэ ээ... /



Мэдээллийн эх сурвалж: Вольф Мессинг - "Би далдыг мэддэг"

Орчуулсан: Д.Төмөртогоо

Ховсдох нь


Эртний Мисир орны тайлгач нар шүтлэгийн үйлдэлдээ ховс хэрэглэж байсан нь олдвор папирусаас нь мэдэгддэг.

Тэр цагаас эхлээд л бүр ХIX зууныг хүртэл ховсыг янз бүрийн шашны зүтгэлтнүүд л хэрэглэж байжээ.

Ховсонд ямар нэгэн үл ойлгогдох, далд нууц юм байгаад байж.

Тэгээд түүнийг овсгоотой хэрэглэснээр далдын хүчинд шүтэх нь улам батждаг байж.

Ховс нь тун олон хэлбэртэй. Бөө онгодоо дуудаж цамнах нь нэг төрлийн өөртөө ховс хийх үйлдэл юм. Удган зайран нар онгодоо дуудсан хойно "шившиж эдгээх" нь энэхүү ховсын үр дүн юм.

XVIII зууны сүүлийн хагаст аж төрж байсан нэрт Месмерийн өнөөх цуут "соронзонт" флюид цацруулах гэгч мөн л ховс. Ховсддог хүний нөлөө, тэр ч байтугай тийм хүний гар хүрсэн эд хүртэл эдгэрүүлэх нөлөө үзүүлдэг. Өнөөх Месмерийн өөрийнх нь заавраар бүтээсэн "соронзонт хуурцаг" хэмээгч металл саваатай бөмбөр шиг юм Лион хотын музейд одоо хадгалагдаж байгаа билээ.

Өвчтөнгүүд энэ саваанаас нь өөр саваагаар хүрч өөрийнхөө илүүдэл "Илүүдэл амин флюид" гээчийг тэдэнд дамжуулдаг юмсанж. Зарим өвчтөн Месмерийн эзгүйд ч хуурцгийн саваанд хүрээд эдгэрдэг байж. Бас л ховс.

Гүн сүсэгтэн хүн "Бурхан минь намайгаа өршөө" гэх мэтийн маанийн үгийг давтан уншсаар байгаад өөрөө ховсонд автдаг. Үүнийг хэдэн зуу, хэдэн мянган удаа уншаад ирэхээрээ аяндаа гипнозод автдаг байна.

Үүндээр нь басхүү бурхан тахилынхаа өмнө өдий төдий мөргөж залбирах үйл нэмэр өгдөг.

Орчин үеийн шинжлэх ухаан ховсыг гурван үед хуваадаг.

Эхний шат: Нойрмог байдал: Энэ шатнаа байгаа хүн тухалж тайвшрахыг хичээх, бүх бие нь хүндрэн улбайх, зовхио даахгүй байгаа мэт болно. Чухамхүү энэ үед л сүм хийдийн уншлага мөргөлийн жигд хэмнэлт үйлдэл нь сүсэгтэн мөргөлчдөд нөлөө үзүүлдэг.

Би сүм дуганд орж мөргөлчдийг ажиж явахдаа энд тэнд чулуун дээр цөмцийж суугаад, эсвэл багана, сахиусанд мөргөн духаараа наалдаад, хэдэн цаг, мөчөөр хөшиж, биеийн эвгүй байрлалд эцэж ядрах юмгүй байсаар байгааг нь үзээд эдгээр хүмүүс лавтайяа ховсын хоёрдугаар шатанд (гипотакси) орсон байна даа гэж санадаг юм.

Энэ шатанд орсон хүний бие зуурмагаар бүтсэн юм шиг болж ямар хэлбэрт оруулж хөшөөнө тэр хэвээрээ тогтдог юм.

Ердийн цагт бол байхын аргагүй гажууд байрлалд мөч биеийг оруулж орхиход элдэв зүдэргээгүй байсаар байдаг юм.

Ховсын гуравдахь шат нь сомнамбулизм.

Энэ шатанд орсон хүн бол засалчийн дуунаас өөр юм мэдрэхээ больж гадаад орчноос гүйцэд салж тусгаарлагддаг.

Ховсдсон үед тухайн хүний бие сэтгэлийг үгээр захирах хүчирхэг хэрэгсэл засалч буюу ховсдогчийн гарт орж ирдэг.

Уул хүн өөрөө хэзээ ч бараг тийм боломж чадахааргүй тийм ноцтой захирах хүчийг ховсдогчийн үг хэл бий болгоно.

Асаасан янжуураар гарыг нь хайрч байхад халахгүй болгож чаддаг хүн олон уу?

Польшийн циркт ийм үзүүлбэр хийж байхыг би маш олон харсан.

Эсвэл ердийн савааны үзүүр хүргэчихээд таныг халуун төмрөөр хайрчихлаа гээд үз. Ховсдуулсан үед нь ингэж хэлээд хүйтэн төмрөөр хайрахад гар дээр нь түлэгдэлт үүсдэг билээ.

Ховсдуулсан архичинд архи жигшүүлэх захирамж өгч байх аж.

Энэ үед нь түүний ходоодыг рентген багажаар би харсан. Тэгэхэд ходоодонд нь юу ч үгүй байхад дотроо байгаа хорт шингэнийг гаргаж хаях гэсэн мэтээр ямар ч эргэлзээгүйгээр агшиж бөөлжүүлж байлаа.

Гэтэл жирийн үед өөрсдөө ингээд ходоодоо агшаах гээд үз дээ.

Ховсдуулсан хүнд

-Таны өмнө хөлдүү мөстэй зайрмагтсан ус тавиастай байна. Гараа дүрээрэй. Гар чинь тэсэхийн аргагүй даарах болно...

Хэдийгээр ус нь нэмэх 45 хэмийн халуун ус байсан ч гар нь бүрзийж дааран, цусны судаснууд нь агшиж ирдэг. Үүнийг элдэв багажийн заалтууд эргэлзээгүй нотолж үзүүлдэг...

Ингэж гарынхаа судсыг агшаах захирамж өгөөд үз дээ. Эсвэл тэлэх гээд үз...

Ховсдуулсан хүмүүс тун олонхдоо алсаас мэдрэх чадвар нь эрс сайжирдаг. Ховсдуулсан хүний тархинд нь гипнозч-засалчийн тархинаас шууд холбоо тогтдог.

Ийм туршилтыг янз бүрийн орны ховсдогчид янз бүрийн үед нэг бус удаа хийж байсан. Чухамдаа энэ үзэгдлээс л телепат-далдыг мэдэх гэгчийг анх удаа мэдэрсэн хэрэг.

Гипнозын үзэгдлийг ерөнхийд нь тайлбарласан гэж үздэг. Үүнийг хүний тархины бөмбөлгийн гадаргууг их бага хэмжээгээр сааталд оруулахад хэргийн учир оршино гэж тайлбарладаг билээ.

Тархины гадаргууг хэсэгчлэн буюу эсвэл бүхэлд нь ердийн ба зохиомол байдлаар сааталд оруулж болдог байна. За ухаандаа зарим хүн хэт айж цочиж хэлгүй болчихдог. Ингэсэн хүн ганц үг хэлж чадахаа больдог. Хэдийгээр өөрөө одоо айх зовох юм ер байхгүй гэж мэдээд байгаа хэрнээ хэл ам нь өөрт захирагдахгүй мэдээгүй болчихоод үг хэлж чаддаггүй.

Тархины чухамхүү үг хэлийг захиран удирдах тэр хэсэгт л саатал үүссэн байна. Үүнийг өөр нэгэн цочроолтоор л үгүй болгож болно.

Ийм хүчирхэг цочроолтыг ховсдогч л өгч чадна. Үүнийг ашиглан хүнийг эмчлэх, эдгэрүүлэх ажлыг олон улс оронд хийдэг юм.

Гэхдээ ховс нь бас л бага судлагдсан байгаа юм. Ховсний олон төрөл хэлбэрийг зөвхөн тархины гадаргуугын саатлын нөлөө гэдэг энгийн тайлбараар аргацааж болохгүй.

За би өөрөө ховсыг яаж хэрэглэдэг, ямар хэлбэрийг нь чаддаг гэдгээ ярья.

/Энэ хэсгийг нь дараагийн удаадаа үргэлжлэл болгон нийтэлнэ ээ/

Нэмэлт материал...

Энд дарж түүний тухай баримтат киног хүлээн авч үзээрэй...

Мэдээллийн эх сурвалж: Вольф Мессинг - "Би далдыг мэддэг"

Орчуулсан: Д.Төмөртогоо

Аалзны шүлс


Бурхан багш диваажингийн бадамлянхуан цөөрмийн дунд ганцаараа элдвийг эргэцүүлэн алхаж байв. Дэлбээгээ нээсэн бадамлянхуа цэцэгс бүгд өндөг мэт цагаан агаад яг голд нь байгаа алтлаг өнгийн үрээс үгээр хэлэхийн аргагүй тааламжтай содон үнэр анхилна.

Диваажинд шинэхэн өглөө айлчлан ирж байгаа нь энэ ажээ.
Төдөлгүй бурхан багш тэрхүү цөөрмийн эрэг дээр ирж, усны мандлыг хучин ургах бадамлянхуан навчисын дунд үзэгдэх ертөнцийг ажлаа.

Энэ диваажингийн бадамлянхуан цөөрмөөс шууд доошоо тамын ёроол үргэлжилдэг бөгөөд болор мэт тунгалаг усыг нэвтлэн харваас эргүүлэгт гол, өргөст уулыг тольдон харж байгаа юм шиг тодорхой харагддаг ажээ.

Тэгтэл тэр тамын ёроолд Кандата хэмээх нэгэн эр бусад гэм нүгэлтнүүдтэй хамт тарчлан зовж байгаа нь бурхан багшийн нүдэнд тусав.
Эрүүл байгаль
Байгаль орчноо хамгаалцгаая.
www.mne.mn
Banjig.Net дахь олон нийтийн сурталчилгаа


Кандата хэмээх тэр эр бусдыг хөнөөн, гэрээ галдан шатааж янз бүрийн нүгэлт хэрэг үйлдсэн гэмт ялтан боловч хүний ертөнцөд амьд байхдаа ганцхан буян үйлдсэн аж.

Тэр нь юу гэвэл, нэгэн удаа энэ эр бөглүү ойгоор явж байгаад нэгэн аалз бидэн явж буйг олж харжээ. Кандата тэр даруйдаа хөлөө өргөөд алчих гэснээ "үгүй үгүй жижигхэн ч гэсэн энэ аалз бусдаас өөрцгүй амьдрах гэж ядаж яваа.

Тэр утсан чинээ амийг нь хайхрахгүй өнгөрөөнө гэдэг ямар өрөвдмөөр хэрэг вэ? гэж бодон, эцэст нь тэр аалзны амийг хороолгүй өнгөрөөж тус хүргэсэн ажээ.

Бурхан багш тамыг байдлыг ажиглаж байгаад Кандатагийн аалзанд хүргэсэн тусыг санав гэнэ. Тэгээд жаахан ч атугай сайн үйлийнх нь төлөөс болгож энэ эрийг тамаас аварчих юм сан хэмээн боджээ.

Аз болж хажуу тийшээ харахад нь ногоон хас өнгөтэй цөөрмийн навчсан дээр диваажингийн нэг аалз гоёмсог тороо нэхээд байж байв. Бурхан багш тэр аалзны шүлснээс сэмээрхэн татаж аваад өндөг мэт цагаан хасын дундуур оруулаад доор буй тамын ёроол руу эгц доош нь унжуулж орхив.

Тамын ёроолын галт цөөрөмд бусад олон гэм нүгэлтнүүдийн адил Кандата нэг живж, хөвж байлаа. Хаанаас нь ч харсан хав харанхуй, хааяа нэг бүрхэг тэнгэрээс нэгэн зүйл сүүмэлзэн харагдаж байна гэж бодвол тэр нь сүрдмээр аймшигт, өргөст уулын хатгуур зүүнүүд гялтганаж байгаа нь тэр бөгөөд үнэндээ сэтгэл түгшээд байх явдал огт үгүй билээ.

Түүнээс дээшх хэсэг бол булшин дотор байгаа юм шиг анир чимээгүй агаад хааяа нэг дуу чимээ сонсогдох нь өнөөх л гэм нүгэлтнүүдийн шаналантайгаар гаслах анир төдий чимээ. Тамд унан ирэх хүмүүс тамын янз бүрийн цээрлэлд зовж тарчлан, хашгирах ч сөхөөгүй болтлоо шийтгүүлэн тарчилдаг учир ийнхүү булшинд байгаа мэт нам гүм байх болжээ.

Тиймээс олон гэм нүгэл үйлдсэн Кандата ч цусан далайд хахаж цацан яг л үхэх гэж байгаа мэт боловч үхэж чадахгүй тарчлан зовсоор байлаа.

Гэтэл нэгэн удаа Кандата юу ч бодолгүй толгойгоо дээш өргөн цусан цөөрмийн тэнгэрийг ширтэн хар байтал, тэртээх алсын аниргүйн дунд орших холын хол тэнгэрээс аалзны нэгэн шүлс яг л хүний нүдэнд өртчих вий дээ гэсэн шиг хялгас төдийхнөөр гэрэлтэж байв.

"Энэ аалзны шүлс зөвхөн миний дээрээс намилзан унжиж байгаа юм биш биз" хэмээн Кандата шууд л бодож санасан юмгүй баярлан хөөрч гараа сунгалаа.

"Энэ утас хаана ч хүрлээ гэсэн дүүжлэгдээд яваад байвал лав тамаас мултрах нь гарцаагүй. Үгүй цаашаагаа улам сайн авирч чадвал диваажинд хүрч ч болох юм.

Өргөст уулыг ардаа орхиж чадвал дахиж цусан далайд живнэ гэсэн ойлголт байхгүй болно" хэмээн Кандата бодоод тэр даруйдаа өнөөх утаснаас хоёр гараараа зуурч аваад шаламгайлан өгсөж эхлэв.

Гэвч там, диваажин хоёрын хооронд хэдэн мянган бээр зайтай болохоор хичнээн их мэрийгээд ч амархан хүрчих газар биш байлаа.

Нэлээд удаан авирсны эцэст Кандата эцэж ядран дахин дээшээгээ авирч чадахааргүй болжээ. Тэгээд яах ч аргагүй болсон болохоор нэг сайн амраад авчих санаатай утасны голоос дүүжлэгдэнгээ тээр доошоогоо харав.

Тэгтэл нэлээд их замыг цөхрөлтгүй туулснаа мэдэж түрүүхэн өөрийнх нь байсан цусан цөөрөм одоо нэгэнт харанхуйн дунд уусан орж харагдахаа байжээ.

Мөн нөгөө бүдэгхэн ёлтойх аймшигт өргөст газрыг өгсчихвөл тамаас мултрах нь бодосноос ч илүү амар байж болох юм. Кандата хоёр гараараа аалзны шүлснээс зуурангаа тамд ирээд дуугарч ч үзээгүй тийм чангаар “чадчихлаа, болчихлоо” хэмээн хөхөрч гарав.

“Байзааарай, гэхдээ энэ аалзны шүлсний үзүүрээс үй олон гэм нүгэлтэнгүүд миний явсан жимээр цувран өгссөөр араас минь хүрээд ирж байгаа юм биш биз” гэсэн сэжиг төрөв. Тэгээд гайхах айхын зэрэгцээ бас болоогүй ээ, тэнэг юм шиг амаа том ангайн, нүдээ эргэлдүүлэн доош уруудаж эхлэв.

Ганцхан өөрийг нь арай чүү дааж байгаа аалзны энэ нарийхан шүлс тийм олон хүнийг яаж даах вэ дээ. Хэрвээ замд нь тасарсан бол аль хэдийнэ там руу уначихсан байх байсан шүү дээ. Санаанд багтамгүй зүйл.

Харин ч энэ хооронд гэм нүгэлтэнгүүд хэдэн зуугаараа ч биш хэдэн мянгаараа тас харанхуй тамын ёроолын цусан далайгаас мултрахаар дээш авирч, нарийхан гялтганах тэрхүү аалзны шүлснээс ар араасаа цувран зүүгдэж, өгсөхөөр зүтгэнэ. Тэр хооронд энэ утас яах ийхийн зуургүй хоёр хэсэг болон тасрах нь гарцаагүй болох нь тэр.

Кандата чанга дуугаар “хүүе муусайн ялтангуудаа, энэ аалзны шүлс бол зөвхөн минийх. Та нар хэнээс яаж мэдчихээд наашаа гараад ирэв ээ. Алив бууцгаа, муусайн юмнууд” гэж хашгирлаа.

Гэтэл зүв зүгээр байсан өнөөх аалзны шүлс Кандатагийн зүүгдэж байсан хэсгээр гэнэт тасарчихав. Яах ийхийн зуургүй салхи босч эрчигнүүр тоглоом шиг эргэлдсээр Кандата харах сөхөө ч үгүй харанхуй ангал руу ойчих нь тэр.

Төдөлгүй өнөөх диваажингийн аалзны шүлс гэрэлтэх сар, гялалзах од ч үгүй алс холын тэртээх тэнгэрт сүүмэлзэн хоцорлоо.
Бурхан багш диваажингийн цөөрмийн хөвөөн дээр зогсож байлаа.

Түрүүхэн болсон явдлыг эхнээс нь дуустал ажигласан аж. Кандатаг цусан далайн ёроолд чулуу шиг живж буйг хараад харуусан гунихарч дахиад л дэмий алхаж эхэллээ.

Ганцхан би л тамаас мултарч байвал болоо гэсэн Кандатагийн аминчхан үзлийнх нь төлөө бурхан багш тийнхүү хилэгнэн шийтгэл буулгасан нь тэр биз ээ.

Нострадамусын зөгнөл


Нострадамус шиг суутан мянган жилд ганц төрдөг. Францын зөнч, эмч Мишель Нострадамус /1503-1566/ өөрийн цаг үеэс хол түрүүлсэн хүн. Тэр бол агуу эрдэмтэн, одон оронч, зурхайч, далдыг харагч байлаа. Зөнч Нострадамус дэлхийн түүхийн бүх гол үйл явдлыг зөгнөж ээ. Нострадамус Европод Тарсан тахлын үеэр олон хүнийг эмчилсэн ч өөрийн эхнэрээ аварч чадаагүй юм. Агуу эмчийн алдар цуу Франц даяар тарж, шашны харгис шүүх ч түүнийг хөндөж чадаагүй юм. Нострадамус эртний зөгнөлүүд, одон орны зурхай дээр үндэслэн дэлхийн ирээдүйг өөрийн эрин үеэс хойш 3000 жил зуржээ.

Суут Нострадамус өөрийн үхлээ хүртэл зөгнөсөн. 1566 онд түүний зүрх хагарч, 63 настайдаа бурхан болжээ. Түүний зарц, сурагч Жак Шавиньи орой явахдаа “Маргааш хүртэл баяртай” гэхэд тэр “Маргааш үүрээр би байхгүй болно” гэж тайван хариулав. Энэ бол Нострадамусын эцсийн зөгнөл байлаа. Түүний зөгнөл одоо ч биелсээр. Нострадамус Францын агуу хувьсгал, хуанлийн өөрчлөлт, хаан ба хатан хаан цаазлагдахыг ч урьдчилж хэлсэн. Мөн Наполеон (Наполеарт), Гитлер (Гислер), Франко нарыг нэрлэж, нисдэг төмөр шувууд тэнгэрээр нисч гал, үхлээр тургина гэж зөгнөсөн.

“Агуу Хойт гүрэнд (Орос) дэлхийн түүхэнд хамгийн харгис бөгөөд бурхангүй засаг тогтож, 73 жил таван cap 14 өдөр оршино” гэж Нострадамусын хэлсэнчлэн яг тэр өдөр буюу 1991 оны 6-р сарын 12-нд Ельцин Оросын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. “Вавилоны диктатор Агуу Эмирийн хөгжин цэцэглэж буй хот руу дайрна. Ус гал шиг шатна”. Агуу Эмирийн хот гэдэг нь Кувейтийн эмират бөгөөд үнэхээр Вавилоны (Иракийн) дарангуйлагч Хусейн түүн рүү дайрсан билээ. Тэгэхэд асар их нефть асгарч, ус олон өдрийн турш гал шиг шатсан юм.

Нострадамусын зөгнөлийг хүмүүс өөр өөрийнхөөр тайлдаг. Удахгүй лалынхан Европ руу дайрна, дэлхийн туйлууд шилжинэ, аймшигт цөмийн дайн болно гэх зэргээр. Бүх зүйл түүний зөгнөсний дагуу өрнөж, батлагддаг. Иймээс түүний нэгэн зөгнөл дэлхий дахины анхаарлыг маш их татаж байна. 1999 оны наймдугаар сард Тэнгэрээс Аймшгийн хаан ирэхэд Ангулемчуудын агуу хаан ахин амилж Аз жаргалтайгаар Ангарагаас өмнө, бас хойно хаанчилна “Аймшгийн хаан” гэж Ангарагийг хэлжээ. Харин ихэнх эрдэмтэд Ангулемчуудын хаан гэсэн үгийг “Монголын эзэн хаан” гэж орчуулдаг. Зарим судлаач үүнийг зэрлэг бүдүүлгүүдийн түрэмгийлэлд автах эсвэл харгис дарангуйлал ноёрхохыг зөгнөсөн гэдэг. “Аз жаргалтайгаар Ангарагаас өмнө, бас хойно хаанчлана” гэснийг эерэг сөрөг хоёр янзаар тайлбарладаг. Сансартай холбоотой сүйрэл, аймшигт явдал болж, дараа нь дэлхий дээр энх амгалан байдал тогтоно гэж нэг нь үзэхэд нөгөө нь дэлхийн хүмүүс харь гаригийнхантай холбоо тогтоож, хэсэг үл ойлголцлын дараа Орчлон Ертөнцийн соёл иргэншилд нэгдэнэ гэдэг. Тэгэхээр Ангулемчууд нь монголчууд биш, харь гаригийнхан бөгөөд Аймшгийн хаан буюу харь гаригийн онгоц тэнгэрт үзэгдэхэд дэлхийн хүмүүс айдас хүйдэст автах юм байх. Харин Стивен Палас гэдэг судлаач “Аймшгийн хаан гэж астероидыг хэлсэн. Секундэд 37 миль хурдтай астроид сансраас харван ирж, дэлхийг Атлантын далай хавьцаа мөргөнө. Хойт ба Өмнөд Америк, мөн Баруун Европ, Хойт Африкийн эрэг дагуу газар хөдөлнө. Цөмийн өвөл болж, эмх замбараагүй байдал гарч, сүйрэл уналт үргэлжилнэ. 30 жилийн дараа шинэ Чингис хаан Баруун Сибирьт дайн зарлаж, соёл иргэншлийг бүрмөсөн устгана. Дэлхийн хүн амын гуравны нэг устаж, зөвхөн хоёр тэрбум үлдэнэ” гэжээ.

Гэхдээ Нострадамус яг ингэж хэлээгүй байж мэднэ, түүний зөгнөлийг Палас ингэж тайлсан гэдгийг анхаарна биз ээ. Дэлхий астероидтой мөргөлдөхөд сансрын том сүйрэл гарч болзошгүй тухай устөрөгчийн бөмбөгийн “эцэг” Тейлор үргэлж сануулж байв. Тэр АНУ-ыи нилээд хэдэн ерөнхийлөгчид хандаж, дэлхий дээр астероидын эсрэг хамгаалалтын систем байгуулахыг шаардаж байжээ. Ертөнцийн төгсгөл бол бодит аюул, тэр үргэлж байсаар ирсэн. Ялангуяа манай цөмийн зэвсгийн эрин үед. Гэхдээ мөхөх магадлал ба мөхөл гэдэг нь огт өөр зүйл. Амьдрал өөрөө үргэлж аюулд өртдөг, түүнд онцгой хамгаалалт хэрэгтэй.

Эртний Египетийн соёл иргэншил их үерээс болж мөхөх байсан ч усжуулалтын хамгаалалтын систем агуу соёл иргэншлийг аварчээ. Эртний Египет үерээс бус харин боолчуудын бослогоос болж мөхсөн юм. Тэд 70 жил төр барьсан юм. Гэхдээ дэлхийн соёл иргэншилд астероидоос илүү аймшигтай аюул одоо заналхийлж байна. Энэ бол байнга л энд тэнд гарч байдаг харгислал хэрцгийлэл, алан хядлага юм. Фашизм, коммунизм Европ, Азийн хөгжлийг 100 жил ухраасан. Улаан кхмерууд Камбожийг соёлжсон улсын тооноос арчиж хаясан. Хэр удаан хугацааны дараа гapгax нь тодорхойгүй байна. Лалын үндсэрхэг үзэлтнүүд буюу лалын фашизм хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулж болзошгүй.

Нострадамус энэ бүхнийг Айдсын хаан гэж нэрлэсэн байж магадгүй. Нострадамус XXI зууны талаар ингэж зөгнөжээ.
-2007 онд дэлхийн шинэ дайн дэгдэх аюул нүүрлэнэ.
-Хүн төрөлхтөн өлсгөлөнд нэрвэгдэж, 11 жил үргэлжилнэ.
-2008 онд дэлхийн дөрвөн том улс төрч алуурчны гарт амиа алдана.
-2009 онд сүйрэл, эмгэнэлт явдлууд гарч, олон хүний амь эрсэднэ. Энэ нь 100 улсыг хамарна. Шинэ аюулт зэвсгийг хориглох шаардлага гарч ирнэ.
-2010-2011 онд Дэлхийн III дайн дэгдэнэ.
-2021 онд олон улсын байдал намжмал болно.
-2022 онд улс төрийн ноёрхлын төлөө дэлхийн улсууд тэмцэлдэнэ.
-2025 онд дайны ул мөрийг бүр мөсөн арилгана.
-2028 онд эрдэмтэд үнэгүй энергийн хязгааргүй эх үүсвэрийг нээнэ.
-Цолмон гариг руу ниссэн сансрын аялал бүтэлгүйтнэ.
-2040 онд шинэ дайн гарахаас сэргийлдэг систем бүтээнэ.
-2043-2046 он. Дэлхийд “Алтан үе” эхэлнэ. Цаашид бүх зүйл сайн сайхан болно, гэхдээ үе үе эмгэнэлт явдлууд гарах болно.

Нострадамусыг судлаач бүр өөр өөрөөр тайлбарладагийг анхаарна уу.

Хүнийг төрсөн цагаар нь шинжих нь бий.

1. Хулгана цагт төрсөн хүн хишиг ихтэй, хаашаа одно олз олох, шударга зөөлөн ааштай.
2. Үхэр цагт бол үг шударга өлзийт болох.
3. Бар цагт төрсөн хүн хишиг их, бэлэг түргэн, хүний үг үл авах шинжтэй.
4. Туулайд бол нэр олох, идэх өмсөх элбэг.
5. Луу цагт төрсөн хүн идэх өмсөх элбэг насан бүр олз олно.
6. Могой цагт төрсөн хүн ааш сайн боловч хүргэндээ халтай.
7. Морь цагт төрсөн хүн ааш сайтай, ураг төрөлдөө хүндлэгдэх.
8. Хонь цагт төрсөн хүн ааш сайн, ёс төрийг мэдэх, хишиг ихтэй байдаг.
9. Бич цагт төрсөн хүн бэлэг түргэн үйл амгалан сайн буй.
10. Тахиа цагт төрсөн хүн зөн сайн явах.
11. Нохой цагт төрсөн хүн сэтгэл хомхой, өчүүхэнд зовох шинжтэй.
12. Гахай цагт төрсөн бол идэх өмсөх элбэг, мэргэн үгтэй байдаг.