Monday, July 26, 2010

Эриксоны ховс

АНУ-ын нэрт эмч Мильтон Эриксонд үл таних хүнээс захидал иржээ. Тэр захидалд “Кактус цэцгийг хоёр цаг харуулаад архинаас гаргадаг хүнтэй уулзмаар байна” гэсэн байв.

Олон жилийн өмнө Мильтон Эриксон эмчид архины цагаан солио туссан нэгэн сэтгүүлч тусламж эрэн очжээ. Архинаас гарах гэж олонтаа тэмцсэн боловч үр дүнд төдийлөн хүрээгүй гэдгээ ч хэлж. Тэгтэл Эриксон эмч “ Та гадаа байгаа кактус цэцгийг хоёр цагийн турш ажиглаад яв даа” гэсэн ганцхан өгүүлбэр хэлсэн байна. Хожим захидал бичсэн хүн бол тэр сэтгүүлчийн охин нь байсан аж.

Эриксоны ховс дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хэдийнэ эрүүл мэндийн салбарт нэвтэрч, шинжлэх ухааны үндэслэлээр баталгаажжээ.

Хүнийг нэгэн бие махбодь гэж үзвэл оюун ухаан буюу ухамсар, далд ухамсар буюу үл ухамсарлахуй, бие махбодь гэж гурав хуваадаг юм байна. Оюун ухаан зургааны нэг хувьтай нь тэнцэнэ гэж үзвэл далд ухамсар зургааны таван хувь байдаг гэхээр тухайн хүний амьдралд далд ухамсар ямар их чухал гэдгийг илтгэнэ. Далд ухамсар нь үргэлж бидний төлөө байдаг бол оюун ухаан маань биднийг архи уулгах, өөрийгөө ядраах, бусдад муу зүйл хийх зэрэг сөрөг зүйлийг хийлгэдэг гэнэ. Хүн өөрийн далд ухамсартайгаа харилцаж чадвал хүссэн болгоноо бий болгож чаддаг гэж үздэг. Харин далд ухамсарт нь зөрчил үүссэнээс өвчин хийгээд стресс гээд бүхий л болж бүтэхгүй зүйл үүсдэг. Харин мэргэжлийн ховсчингууд далд ухамсрыг сэргээх чадвартай аж. Манай улсад ч шинжлэх ухааны шинэ салбар хөгжиж хавдрыг Эриксоны ховсын аргаа эмчилж эхэллээ. Дээр дурдсан архинаас гаргасан жишээ бол Эриксон эмч архичны далд ухамсар нь нөлөөлж, ховсын аргаар тухайн хүнтэйгээ нэгдэж чадсаны илрэл.

Мэргэч төлөгч гэдэг маань үнэндээ өөрийгөө ховсдох төлөв байдлыг хэлдэг аж. Тиймээс ч далд ухамсрын тусламжтайгаар буудаад хэлчихсэн нь таарчихдаг учиртай. Хэрвээ хэн нэгэнэ мөнгөтэй болохыг хүсвэл далд ухамсраа сэргээхэд бороо шиг шаагиад ороод ирэх нь. Ховсын аргын бас нэгэн таагүй үр дүнд хүргэсэн жишээ бий. ОХУ-ын нэрт уран гулгагч бүсгүйг сэтгэл зүйч нь өөртөө ховсдож дурлуулаад дараа нь асуудал үүсэн амиа хорлоход хүргэсэн тохиолдол бий.

Ховсыг хэн дуртай нь ашиглаж болдоггүй. Зөвхөн эмчилгээнд ашиглах ёстой аж. Буддын шашны номлолоор бол “Хүн өөрөө Бурхан” гэдэг энэ юм уу даа.
Б.Долзодмаа.

No comments:

Post a Comment