Monday, July 26, 2010

Хүний уураг тархины тухай сонирхолтой баримтууд

2009/02/24 • Сэдэв нь: Sonin.mn

Таны уураг тархи нэг килограмм жинтэй. Хүчилтөрөгчгүйгээр уураг тархи 4-6 хүртэл минут байж чадна. Цус алдсанаас болж ухаан алдахын өмнө танд 8-10 хүртэл секунд л байна.

Сэрүүн байх үед уураг тархи 10-23 хүртэл ватт боловсруулдаг (энэ нь чийдэн асаахад хангалттай). Хүчилтөрөгч, цусны 20 хувь нь тархинд очдог. Тархины цусны судасны урт нь 100000 миль. Мэдрэлийн эс бүр 1000-10.000 хүртэл синапстай /уулзвар/ байдаг. Таны тархины мэдрэлийн эс 100 тэрбум ширхэг.

Хүүхдийн тархи
Хүүхэд үеийн болон насанд хүрсэн үед бүх хүний мэдрэлийн эсийн тоо ойролцоогоор адилхан байдаг, гэхдээ эдгээр эс өсч, зургаан насанд хамгийн их хэмжээтэй болдог байна.

Нярай хүүхдийн тархи эхний жилд гурав дахин томордог (хүүхдийн толгой ийм том байдаг нь гайхалтай биш!). Үр хөврөлд үүсдэг эхний мэдрэмж нь мэдрэхүйн мэдрэмж юм. Энэ мэдрэмж найман долоо хоногт илэрдэг байна.

Тархиа дасгалжуул. Оюуны идэвхтэй байдал нь таны бүх амьдралын туршид шинэ мэдрэлийн эс бий болгоход тусладаг.



Өдөрт нэг алим

Юмыг сайхнаар бод: юу гэвэл ингэснээр олон өвчнөөс зайлж болно. Биеийн өвдөлттэй холбоотойгоор эмчид үзүүлдэг тооны 50-70 хувийг сэтгэл зүйл шалтгаанд хамруулж болохыг судалгаа харуулжээ.

Хоол сайн ид, ингэх нь тархинд тустай. Хоолонд нь хиймэл нэмэлтүүд (жишээ нь өнгө оруулагч юмуу амтлагч зэрэг) байгаагүй оюутнууд Ай Кью-гийн шалгалтад 14 хувиар илүү сайн дүн үзүүлснийг Нью-Йоркийн нэг сая оюутны дунд явуулсан санал асуулга харуулжээ.

Тархи таны биеийн хамгийн их өөхийг агуулж байдгийг үүн дээр нэмж хэлж болно!

Ой санамжийн наадгай

Таныг ямар нэг юм цээжилж тогтоох юмуу шинэ санааны тухай бодох бүрийд шинэ холбоос үүсдэг. Үнэрт хамаатай сэтгэгдэл төрөхөд сэтгэл санааны илүү бат, хүчтэй холбоос үүсдэг.

Үнэрээс үүдэлтэй (жишээ нь үнэртэй ус) дурсамж нь сэтгэл санаааны илүү хүчтэй холбоостой байдаг бөгөөд тиймээс бусад үнэрийг бодвол илүү эрчимтэй байдаг байна. Нойроо цэгнэ, яагаад гэвэл энэ үед тархи өдөрт болсон үйл явдлыг хадгалдаг. Тунгаан бодоход хүргэж байна. Таны толгой өвдөхөд, өндөлтийн эх сурвалж нь тархи биш, харин эмзэглэлийн рецепторууд юм. Ийм рецепторгүйгээр тархи өвдөлтийг мэдэрч чадахгүй.

Та өөрөө өөрийгөө гижигдэхэд, таны тархи үүнийг мэддэг, тиймээс инээх үйлдлийг хаадаг. Бусдын мэддэггүй амтыг мэдэрч чаддаг хүмүүс байдаг. Тэд амтны илүү олон хөхлөгтэй байдаг бөгөөд тархи нь ийм мэдрэмжид илүү мэдрэмтгий байдаг ажээ. Таныг унтаж байхад таны бие сулардаг. Нойрондоо хийх хөдөлгөөнийг бодитойгоор дахин давтан боломжийг биед олгодоггүй гормоныг тархи ялгаруулдаг байна.

Хүмүүсийн 12 орчим хувь нь хар цагаан өнгөтэй зүүд зүүдэлдэг. Хүн тархиныхаа 10 хувийг л ашигладаг гэдэг нь худал. Үнэндээ тархины хэсэг бүр өөрийн үүрэгтэй байдаг.

No comments:

Post a Comment