Monday, July 26, 2010

Далд ухамсар

Хүн төрөлхтөн 5 иргэншлийг дамжихдаа 2 миллиард жил болсон.Эхний иргэншил 40-60м сийрэг хөвж урсаж явдаг, өөрөөсөө тасарч нахиалж хөгждөг биетэй байсан.Дараагийн иргэншлийн хүмүүс бидний сахиусан тэнгэр гэж нэрлэдэг далавчтай нисдэг хүмүүс.З-р иргэншлийн хүмүүсийг лемурчүүд гэдэг байсан бөгөөд тэд 2 толгойтой, 4 хөлтэй, ард, урдаа нүдтэй.Хүний 1 иргэншил нь 7 үеийг дамждаг бөгөөд лемурчүүдийн үед хүн төрөлхтний оюун санааны тэсрэлт болсон.Харь гаригийн хөлөг гээд байдаг нисдэг таваг энэ үед үүссэн.Лемурчүүд 4-6м өндөртэй бөгөөд бие нь нягт болж материаллаг шинжиндээ орсон

Энэхүү оюун санааны тэсрэлт хаанаас үүссэн бэ гэвэл хязгааргүй орчлонт ертөнцөд хязгааргүй их мэдээллийн сангаас үүдэлтэй.Үүнийг шинжлэх ухаан хэдийн хүлээн зөвшөөрсөн.Лемурчууд гуравдахь нүд болох билгийн нүдээрээ сансар огторгуйтай харьцаж мэдээллээ авдаг байжээ.Тиймээс тэд оюун ухааныхаа оргилд хүрчсан байна.Яагаад иргэншлүүд сөнөөд байсан бэ гэвэл:Хүн төрөлхтөн эх дэлхий дээр амьдрах хугацаандаа байгаль ээжид заавал хор хүргэдэг.Хэрвээ манай дэлхий сөнөх юм бол нарны аймгийн гаригууд мөн тэр чигээрээ сөнөнө.Учир нь дэлхий тэдгээр гаригуудтай нэг орбит дотор нараа тойрч эргэдэг.Тиймээс эх дэлхийг аврахын тулд усан галав , галан галав болж хүн төрөлхтнийг устгадаг./ 4 удаа болсон бөгөөд өдөө 5 дахь удаагийнх дээр нь бид зогсож байна./ Лемурчүүдийг буддийн филосифид бурхны хүүхдүүд байсан гэж тооцдог.Нууц судруудад лемурчуудийн устсан шалтгааныг мутантуудыг бий болгосноос үүдэлтэй гэж бичсэн байдаг.Динозавруудыг хүнс тэжээлд зориулж хиймлээр бий болгожээ.Мутантуудыг ертөнцийн мөхлийн нэг шалтгаан гэж үздэг юм байна.Лемурчүүдийн дараа атлантууд бий болсон.Атлантууд 2-4м өндөртэй гадаад төрхөөрөө одоогийн хүмүүстэй төстэй байсан.Нэг иргэншил нь нөгөө иргэншлийнхээ төгсгөл хавьд үүсчдэг.Атлантуудын үед 3 дахь нүд хаагдаад далд орж тархины ард боргоцой булчирхай болж үлдсэн.Атлантидын соёл иргэншил Помпейн сүйрэл болон Миссурын галт уул дэлбэрэхэд устсан бөгөөд Платон арал дээр 4-5м өндөртэй цөөхөн хүн үлдээд зэрлэгшсэн гэж үздэг.Тэдний үлдэгдэл бидний одоогийн хүн хар гөрөөс гээд байдаг алмасууд.Атлантидуудын сүйрлийн шалтгаан нь билгийн нүд буюу далд ухамсраа хар домд ашигласнаас болжээ.Жишээ нь 2 омог хоорондоо тарнийн хүчээр дайтаж 18 хоногийн дотор 650 сая хүний амь нас сүйдсэн байдаг. Одоогийн хүн төрөлхтний 1 дэх үе бурхантай харьцаж чаддаг байсан.Дорнын гүн ухаанд хамгийн сүүлйин атлантид хүн азид байсан тэр нь Чингис бөгөөд сансар хорвоогоос мэдээллээ авч харьцдаг байсан гэж үздэг.Атлантидуудын өлгиид өнөөгийн иргэншил болох аричууд үүссэн тэр нутаг нь манай говь.Ертөнц 12 ордтой. Нар дэлхийг 12 тойрог шугамаар эргэдэг Манай дэлхий мөн 12 хуваагдсан байдаг.Монголчууд хонины ордны дор амьдардаг.Хонины ордны гол шинж тэмдэг нь хөх туяа.Галаас хөх туяа дөл болж гардаг. Гал түймэр бүхнийг шатаадаг хэдий ч эерэг утгаараа дулаацуулах ариутгах гэх мэт хоёрдмол чанарыг агуулсан байдаг. Тиймээс хөх туяа галын шинж чанарыг агуулснаараа эвдэлж сүйтгэдэг мөн бүтээн байгуулах шинж чанартай. Мөн Монгол орон дэлхийн цөм плазм дээр буюу мөнх цэвдгийн дээр байдаг.Монголчууд ийнхүү дээр доороосоо энергээр тэтгэгдэж энергийн төв дээр оршдог учраас оюун ухааны өндөр чадавхитай байдаг.
Энэтхэгчүүдийг мэлхийн ордны нөлөөн дор оршдог зөөлөн зан чанартай гэгддэг.Дэлхий ээжид аюул занал хүргээд ирэхээр өөрсдийнхөө хүчээр сансрын мэдээлэлтэй харьцах
чадвараа олог гээд билгийн нүдийг нь хаачихсан учраас одоо бясалгалын хүчээр гэгээрсэн хүмүүс л дээд оюун ухаантай холбогдож чаддаг.Гэтэл гэгээрлийг олоход маш их тэвчээр урт удаан хугацаа шаардлагатай учир хүн бүрт энэ боломж байхгүй.Өнөөдөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн амьд 3-хан гэгээрсэн хүн байна.Гээрлийг олно гэдэг нь далд ухамсраа өндөр түвшинд ашиглаж, нээж байгаа юм.НҮБ-ийн зөвлөх Далай лам, Шри Шри Равжи Шанкар, Чинкайр багш.Ядаж энэ хүмүүсийн НҮБ-д тавьсан лекцийг сонсох хэрэгтэй. Хүн төрөлхтний хөгжил хаашаа явж байгааг бид мэдрэх хэрэгтэй. Далд ухамсраа нээхийн учир утга нь итгэл үнэмшлээ өндөр түвшинд гаргаж ирэх юм.Үүнийг шинжлэх ухаанд ашигладаг бүр симпекс тархи гэж нэрлэдэг юм байна.Үүнийг шинжлэх ухаанд тайлбарлахдаа :Гадаад ухамсраар авч байгаа мэдээллийн 30% нь симпекс тархинд хүрдэг.Уг тархийг ажиллуулж чадвал хүний оюун ухаанд тэсрэлт гардаг.Японд 10 гаруй жилийн өмнөөс симпекс тархины үйл ажиллагааг хөгжүүлснээр хүний оюун ухааны багтаамжийг өндөр болгох талаар судалгаа туршилт хийгдсээр иржээ.Монголд Дархан хотод энэ туршилтаар сургууль нээгдээд 3 жил болж байгаа юм байна.Уг сургууль хүүхэд эрүүл байх, хүүхдийг хичээл давт гэж хэзээч шаардаж болохгүй гэсэн шаардлага тавьдаг.Багш нартай хүүхдийг хичээл хий гэж шаардах, дарамт шахалт үзүүлэхгүй зөвхөн хичээлээ заагаад л гарах үүрэгтэй байх гэсэн гэрээ хийдэг гэнэ.Сонирхолтой нь 1-р анги төгсөж байгаа хүүхдүүд японоор чөлөөтэй ярьж чаддаг болсон байдаг гэнэ. Далд ухамсрын гол зорилго нь сансарт байгаа тэр хязгааргүй мэдээллийн санд тархины ард байдаг боргоцой булчирхай ашиглаж хүрэх.Бид заримдаа хэт айж сандарсан, сэтгэл хөдөлсөн үедээ эсвэл маш их хүсч итгэл үнэмшлээ дээд цэгт нь хүргэснийхээ тусламжтай сансрын мэдээлэлтэй холбогддогоо инстект буюу зөн совин гээд нэрлэчихдэг.Хүүхдээ гараа зүсэв, уначихав, хичээл давтахгүй бол муу сурна гээд загнадаг.Далд ухамсар аливаа зүйлийн зөв бурууг шүүмжилдэггүй, зөвхөн бодит ухамсраас ирсэн шийдвэрийг л биелүүлдэг учраас тэр хэлсэн үйлдлийг л гүйцэтгэхээс болохгүй гэдэг мэдээллийг хүлээж авдаггүй. Үүний гол механизмыг тайлбарлавал хүнийг нас барахад сүнс хэмээх энергийн бөөгнөрөл толгойны оройноос гадагш гардаг.Энэ энергийн бөөгнөрөл нь сансрын оюун ухааны сантай харьцдаг.Энэ механизмыг л бид өөрсдийн зорилгод ашиглаж чадах юм бол эд баялаг, эрүүл мэнд, эрх мэдлийг хүссэнээрээ олж авах боломж нээгдэнэ.Тиймээс Физикийн шинжлэх ухаанд метаболическая памятийг дараах маягаар ашигладаг.Хоёр өөр төрлийн чулууг өндөр даралт, температурт оруулахад үүссэн 3 дахь чулуу нөгөө 2 чулууныхаа алиных нь ч шинж тэмдгийг хадгалдаггүй.Үүнийг физикт метаболический процесс гэдэг юм байна.Харин хүнд бол энергийг эрчлүүлж чиглүүлэх замаар далд ухамсарт хүрч тэрметаболическая память дотор байгаа өвчний мэдээллийг устгах ганцхан л арга зам байгааг илрүүлээд туршаад хэрэглэж байгаа юм байна.
Хүний биеийн бүх эрхтэн лугшдаг.Зүрх минутанд 60-70 удаа, булчин 20-25 удаа лугшдаг байхад хүний тархи минутанд 100 гаруй удаа лугшдаг.Тэр их хэлбэлзэл юунаас хамаараад байгаа юм бэ гэвэл бидний янз бүрийн бодлоос гардаг.Сансраас ирж байгаа мэдээлэл секундэд 4 удаагийн үелзлэлтэй байдаг учраас тэр үелзлэлтэй давхцуулахын тулд тархинд дахь бодлоо хоосолж тархиныхаа үелзлэлийг хэвийн буюу секундэд 7-10 болгох үед л бид сансрын оюун санаатай холбогдох боломжтой.Хэрэв толгойдоо элдэв бодол агуулаад явах юм бол бодит ухамсарт хүрсэн бүх мэдээлэл далд ухамсарт очиж чаддаггүй.Бодит амьдрал дээр дотоод ухамсраа ашиглаж байгаа бидний мэдэх жишээ бол Махарашийн сургуулийн нисдэг иогууд завилж бясалгаж байгаад доод хэмжээ нь 5-бметрт дээд хэмжжээ нь ЗОметрийн өндөр хүрч нисч чаддаг мөн гэгээрсэн багш нар байна.

Бидний биеийн бүтэц нарны аймгийн 7 гаригийн бүтэцтэй яг адил.Хүн 7 давхар гэрлэн бүрхүүлтэй.
Хүн төрөлхтний хөгжил хаашаа явж байгааг бид мэдрэх хэрэгтэй.
Ертөнцийг хүмүүс өөр өөр нүдээр хардаг. Өдөрт 100 ургамал устаж үгүй болж байгаа зэрэг байгалийн бусад олон үзэгдлээс харахад дэлхий сөнөх цаг маш их ойртож байна гэж сөрөг сэтгэлгээтэй эрдэмтэд хэлж байна.Харин эерэг сэтгэлгээтэй эрдэмтэд үүнийг 1982 он гараад загасны эринээс бумбын эринд шилжиж эхэлсэн бөгөөд 2003 оноос бумбын энерги давамгайлснаар уг ургамал шинэ эриний энергид зохицож чадахгүй устаж , шигшилт явагдаж буйг тайлбарласан.Хүн дээр ч гэсэн энэ шигшилт явагдаж 10 хүний нэг нь үлдэнэ гэж үзэж байна.Одоо хүн амын өсөлт буураад төрөлт ч бас цөөрч байна.Дээр үед хамгийн настай хүн л нас барахаас залуу хүн өвчнөөр бараг л бол өнгөрдөггүй байсан.Хэн энэ шигшилтээр шүүрэн шанагаар унахгүй үлдэх вэ гэвэл ертөнцийн энергитэй тохирч харьцаж чадаж байгаа эерэг энергитэй хүмүүс л үлдэнэ гэж үзэж байна.Загасны эрин угаас эвдрүүлж салгаж байдаг онцлогтойгоороо бүх юмыг салгасан. Шашин - шашингүй үзлээрээ ч, ухамсар- оюун санаа ч мөн өрнө- дорно гэж салсан. Тиймээс загасны эриний энергээр амьдарч байгаа хүмүүс шинэ энергид зохицож чадахгүй устана.Бумбын эрин бол эвлүүлж нэгтгэж байдаг шинж чанараараа эерэг энергитэй зохицож амьдрах хүмүүс л үлдэнэ.Тэгэхээр гол нь хүн эрүүл байх хэрэгтэй.Өвчтэй хүнээс эерэг сэтгэлгээ гарах боломж байхгүй гэж үзэж байгаа учраас эхлээд хүн төрөлхтний эрүүл мэндийг аварснаар эерэг сэтгэлгээ суулгаж оюун санааг нь маш богино хугацаанд тэлэх ингэснээрээ олон сая хүний эерэг энергийн бөөгнөрлийг бий болгосноор дэлхийг сүйрлээс аврах зэрэг үр дагаврууд урган гарах юм.

No comments:

Post a Comment