Tuesday, July 27, 2010

Эерэг хандлагын хүч

Зарим хүмүүс аливааг өөдрөгөөр хүлээн авч тал аягатай ус хүртэл тэдэнд бүтэн болж харагддаг бол нөгөө хэсэг нь аливаа юманд байнга сэтгэл дундуур хандаж дүүрэн устай аягыг хоосон байна гэж хардаг.

Амьдралын аз жаргал, ажлын амжилт бүхэн таны эерэг хандлагаас шалтгаална

Эерэг хандлага нь таны өдөр тутмын амьдралын үйл явдлыг эерэгээр зохицуулахад тусалдаг. Энэ нь таны амьдралд өөдрөг үзэл, эерэг сайхан бодлуудыг авчирдгийг та мэдэх үү? Хэрэв та хандлагаа өөрчилж чадна гэдэгт итгэдэг бол амьдралдаа сайхан зүйлүүдийг бий болгож, аз жаргал, амжилтыг та олж авах боломжтой. Та эерэг хандлагатай бол амьдралын бүхий л сайхан эерэг талуудыг олж харна, бүхнийг хамгийн сайхан болно гэдэгт итгэж чадна. Хандлага гэдэг нь аливаа юманд болон хүнд хандаж буй үйлдэл бөгөөд энэ нь хүний дотоод сэтгэлээс урган гарч байдаг. Амьдрал дээр, ажил дээр бидний бусдад хандаж буй хандлагын өчүүхэн бага ялгаа нь бидний хооронд маш их ялгааг бий болгодог. Өөрөөр хэлбэл, аливаа юманд хандахад сэтгэлээс гарч буй мэдрэмж нь эерэг байна уу, сөрөг байна уу гэдгээс хамааран хүмүүс бид өөр хоорондоо маш их ялгаатай байдаг.

Та эерэг хандлагатай бол:

Эерэг хандлагатай хүн өөрт байгаа бүхнээ бусдын төлөө зориулж чаддаг

Эрүүл байж зорьсон амжилтандаа хүрч чаддаг

Өөдрөг үзэлтэй байж, ажил амьдралдаа бүтээлч ханддаг

Дайчин байж амьдралын үнэ цэнийг эрхэмлэж чаддаг

Өөртөө болон өөрийн ур чадвартаа итгэдэг

Өөрийн үнэ цэнэ болон өөртөө итгэлтэй байдлаа илэрхийлдэг

Асуудлыг шийдвэрлэхдээ боломжтой талыг олж хардаг

Аливаа бэрхшээлийг даван туулах дотоод нөөц боломжтой болдог

Гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо зөв харилцдаг

Эерэг хандлагатай болсноор таны амьдрал аз жаргал, амжилтаар дүүрэн байж бүхэлдээ өөрчлөгдөх болно. Энэ нь таны хүрээлэн байгаа орчин, хамт олон, найз нөхдөд тань давхар эерэгээр нөлөөлөх болно.

Эерэг хандлагаа хэрхэн хөгжүүлэх вэ?

Ярьж, бодож байхдаа үргэлж эерэг үгсийг хэл. Аль болох дараах үгнүүдийг хэрэглэ. “Би чадна”, “Надад боломж байна”, “Энд боломж байна”, “Үүнийг хийж болно” гэх мэт.

Зөвхөн аз жаргал, амжилт, өөрийн хүч чадлаа мэдэр.

Сөрөг бодлуудаа аль болохоор бодохгүй байхыг хичээгээрэй. Үүний оронд бүтээлч сайхан бодлуудыг бодоорой.

Бусадтай харилцахдаа амжилт, хүч тэнхээг илэрхийлсэн үгсийг сонгоорой.

Ямар нэгэн зүйлийг төлөвлөж, хийхээсээ өмнө хийх гэж буй зүйлээ амжилттай сайхнаар төсөөлж, түүний үр дүнг төсөөлж харахыг оролдоорой.

Өдөр бүр урам зориг өгдөг номынхоо ядаж нэг хуудсыг уншаарай.

Танд сайхан мэдрэмжийг төрүүлдэг кино үзээрэй.

Өөрийн дотны болон эерэг сайхан бодолтой хүмүүсийг бодоорой.

Алхаж, суухдаа нуруугаа үргэлж эгц байлгаарай. Энэ нь таныг өөртөө итгэлтэй, дотоод хүч чадалтай харагдуулна.

Алхах, усанд сэлэх зэрэг бие махбодио идэвхтэй байлгаарай. Энэ нь Танд эерэг хандлагаа хөгжүүлэхэд тань туслах болно.

СЭТГЭЛИЙН ТОЛЬ ТӨВ

No comments:

Post a Comment