Monday, September 27, 2010

Нострадамус: Хүний хувь заяаг өөрчлөх боломжгүй

Нострадамус хүн бол үйлийн үрийн тоглоом, зурхайн төөрөгт заяагдсан түүний хувь заяаг хэзээ ч юу ч өөрчилж чадахгүй хэмээн үзэж байлаа. Суут ирээдүйг айлтгагч XX зууны тухай бадаг шүлэгтээ
Хорьдугаар зуун аюумшигтай агаад хэрцгий
Хоёр дайн дэгдэж, боолчуудын засаглал тогтоно
Шинжлэхүй ухааныг галдан шатаагаад
Шүтлэг, сүжиг ч үгүй бурхадаа зална гэж бичсэн билээ. М.Нострадамус Туркууд Венийг бүслэн хаах, португальчууд Японыг нээж олох, Францууд Канадыг нээх, Григорийн хуанлид орох, цахиур буу зохион бүтээх, Г.Галилейн сургаал, термометрийг зохион бүтээх, англичууд Австралийг нээх, П.Ползуновын гуурын машин, АНУ тусгаар тогтнох, агаарын бөмбөлгийг зохион бүтээх, Францын хувьсгал, цахилгааныг нээх, Наполеон Оросод ялагдах ба Москва шатах, анхны төмөр замыг барьж байгуулах, цахйлгаан мэдээ дамжуулах аргыг нээх, Маркс Энгельсийн шинэ философи бий болох, Австри-Италийн хооронд үүсэх дайнууд, динамикийг зохион бүтээх, Сүэцийн сувгийг байгуулах, цахилгаан чийдэнг зохион бүтээх, телефон утас, рентген туяаг нээх, ах дүү Райт анхны нисэх онгоц бүтээх, химийн зэвсэг бий болох, Балканы дайн, Панамын сувгийг байгуулах, Оросын октябрь сарын хувьсгалт эргэлт, телевиз бий болох, Ч.Линдберг Атлантын далайг туулан нисэх, анхны дуутай кино, их эдийн засаг уналтанд орох, Германд үндэсний социалистууд засгийн эрхэнд орох ба Гитлер гарч ирэх, Испанид иргэний дайн дэгдэх, дэлхийн 2-р дайн эхлэх, атомын бөмбөг бүтээх, сансарт анх хүн нисэх, Америкчууд анх удаа саран дээр буух зэрэг үйл явдлыг урьдчилан хэлсэн юм. Нострадамус XX зуунд сансрын ертөнцөөс өндөр хөгжсөн оюунтай амьтан үзэгдэх болно. Цаг хугацаа өөрчлөгдөх ба сансар руу хиймэл дагуул байн байн хөөргөх хийгээд шинэ өвчтөнүүд гарах/ спид/, хорт хавдарын эсрэг эс нээх, хар нүүрсний эрчим /хүчийг-Цагаан /атом/-аар солихыг ч урьдчилан айлдсан нь үнэхээр гайхамшигтай зөн совинтой хүн байсныг бидэнд өгүүлдэг юм. Энэ суут алсыг нэвт тольдон харагч манай зууны техникийн нээлтүүд, усан доогуур шумбах завь, нисэх онгой, устөрөгчийн бөмбөгийг ч үзэж харж байсан төдийгүй дэлхийн улс төрийн тавцан дээр генерал де Голль Франко, Лөнин, Сталин, Гитлер, Муссолин нар гарч ирэхийг мэдэж байжээ. Ирээдүйгээ мэдсэнээр бид газар дэлхийгээс заяасан үүрэг тавилангаа өөрийнхөө боломжоор хэрэгжүүлэх, хамгийн оновчтой замыг сонгож чадна. Ер хүний амьдралын төрсөн өдрийн төөрөг нь урьдаас шийдвэрлэчихдэг байхад нөгөө талд хувь хүний оролцоо байдаг. Байгаль дахь үйл явцууд ч хүмүүсийн амьдрал ч тэр гаригуудын хөдөлгөөн ч тэр сансрын хуулинд л захирагддаг. Сансрын гол хууль бол бүхний төлөө нэгдсэн нэгдмэлийн хууль, зохицлын хууль мөн. Энэ хуулийн дагуу ертөнц үе үе шинэчлэлтэд орж байна. Тодорхой үе шатуудад чанарын дэвшил болдог бөгөөд дараа нь бүгдийг эргээд урьдынхаасаа илүү өндөр түвшинд давтдаг. Соёл иргэншил хэдий чинээ өндөр байх тутам сансрын хууль төдий чинээ зохицох ёстой. XXI зууны их хямрал бол сансрын обьектив мөчлөгтэй холбоотой, хүн төрөлхтний хувьд аймшигт довтолгооны цаг юм. Хүн төрөлхтөн одоо хоёр аугаа их үеийн уулзвар дээр зогсож байна. Дэлхийн шинэчлэлт 2003 онд эхлэх үед матрын ордны эрин өөрийн эрхээ эдлэх бөгөөд тэр цагт соёл иргэншлийн хөгжлийн шинэ төлөв хандлага, тодорхойлогдоно. Шинэ эринд бэлтгэх хэрэг явдал 200 гаруй жилийн туршид үргэлжилнэ. Байгалийн хэлхээ холбоо үй олноор эвдэрч гажсан, хувьслын мухардмал, бүтэлгүй салаа мөчрүүдтэй тулгарч ирнэ. Үүний буруутан нь оюунаас урьд шинжлэх ухаан техникийн дэвшил мөн. Дэлхийн түүхийн хурд мушгиу замаар хөдөлсөн учир хүн төрөлхтөн явсаар өлгий дээрээ эргэж ирэх ёстой.Гэв.ч загасны шинэ оронд шилжихийн өмнө учир явдал юу боловч дуусч таарна. 2003-2008 онууд бол сансрын орчлон анхдугаар үеийн төгсгөл, хоёр дахь аугаа их цаггүй эриний эхлэлтийн жилүүд. Амьд байгалийн мэдээллийн тооны хуримтлал хязгаартаа хүрнэ. Дараалсан хэмнэлүүд нь хүмүүсийг хүчтэй өөрчилнө. Амьд байгальд ч хүнд ч төрөл зүйлийн асар их дотоодын гэнэтийн хувьсамж их хурдасгалтай явагдаж, ургамал амьтан хүний амин хэмнэлийн гэдэс дотор бий болно, Нострадамус зөгнөхдөө “Хүн төрөлхтөн бурхдыг орлуулсан төмөр тоглоомонд дур татагдана. Төмөр шувуудын хархиралдаан огторгуйг дүүргэнэ. Тэдгээрийн тусламжтайгаар хүмүүс алс зайнаас ярилцах, бие биенээ харж чадах гайхамшигт толинууд зохион бүтээнэ. Газар уснаар явагч бүхээгт төмөр тэрэгнүүд дэлхийг аалзны шүлс шиг хучсан төмөр тороор хэрнэ. Чөтгөрийн гол хийгээд уураар амилж, хөдөлдөг төмөр завинууд бий болно. Олон од дурангийн хараагаар нээгдэнэ. Төмөр тоглоом хэдийн чинээ олон болох тутам, төдий чинээ олон дайн дэгдэж, хүн төрөлхтөн улам задран бутарч улмаар хэмжээгүй их хаанчлалын хараат болно. Хүмүүс байгалиас улам хөндийрөн холдохын хэрээр байгаль тэднээс аймшигт өс хонзон авч эхэлнэ. Агаар газар бохирдож, зарим далай тэнгис сөнөж, нуурууд намаг болно” гэж XX зууныг тодорхойлжээ. Хүн улам их техникийн барьцаа, машины боол болон хувирч байна. Техник хэрэгсэлийг хүмүүст хор хөнөөлтэй, туйлын аюултайгаар ашиглах боллоо. Бид XX зуунд дарангуйлагч дэглэмийн өмнө аимшигт шулмын үзэл суртлын өмнө ямар ч хамгаалалтгүй болсон юм. Бидний амьдран буй цаг бол эртний зурхайчдынхаар 2.5-3000 жилийн тэртээ үеийг тооцохгүйгээр өнгөрсөн үетэй адилтгахын аргагүй давтагдашгүй хосгүй эрин юм аа. Кармын хуулийн ёсоор бол төрөхөөс эхлээд хүний хувь заяа хэрхэн шийдэгдэх нь түүний урьд өмнөх төрлөөс шалтгаалдаг. Хүний амьдралын агшин бүр нь хяналтанд байдаг бөгөөд одоо юм уу ирээдүйн амьдралд нь тодорхой уршиг дагаварууд байх юм. Хүний сайн, муу заяа нь түүний урд насандаа хийсэн үйлийн үр юм. Хүн бол ганцхан удаа төрдөггүй, үхэх амьдрах байдал нь ямар хүүхдүүдтэй байх зэрэг олон зүйл түүнийг урд насны хийсэн нүгэл хилэнцийн өр төлөөс болох аж. Зуун хувь хүчин төгөлдөр байгаа Кармын хуульд хүмүүс хэрхэн амьдрах хийгээд хэрхэн үхэх нь хойд насандаа нөлөөлөх ба урьд төрөлдөө аминдаа хэтэрхий ихийг хураавал, хүний гарт үхэхийн цондон ба үхэл хагацалыг төдий чинээ амсах болно хэмээн бичсэн байдаг. Ийм учраас хүмүүс өөрийн төрөлтэйгээ ойролцоо үхдэг байна. Карма нь хүний оюун ухааныг физикийн шинж бүрхүүлтэй болгон сэргээдэг. Дэлхий бол сансрын хүчтэй харилцан холбоотой нэгдмэл бүтэн амьд организм юм. Хүнчлэх зарчмаар бол манай гаригийн янз бүрийн газар нутаг нь хүн төрөлхтний тулд хүний биеийн чухал эрхтний амьдралтай адил омцгой үүргүүд хүлээсэн байдаг. 2003 онд аугаа их хятадын засаглалыч эрин эхэлнэ. Загасны эринээс ялгаатай нь матарын эринд эмэгтэй хүн асар.их үүрэг гүйцэтгэнэ. Эмэгтэйчүүд бас хамгийн их нарийн зохион байгуулалт бүхий мөн чанартай. Цаашид тэд л соёл иргэншлийг дэлгэрүүлнэ: Тэд аль ч эринд ялангуяа эргэлтийн үед соёл иргэншлийн үзэл санааг авч явах үүрэг өөр дээрээ эмэгтэйчүүд авдаг хариуцдаг болохоор ямар ч нөхцөл байдлын үед тэд сансартай холбоо тасалдаггүй юм. XXI зуунд шинэ эхийн эрхт ёс эхэлнэ. Орос болоод дорнодод хэд хэдэн аугаа их хатан гарч ирнэ. Хатдын нэгнийх нь засаглалын шувтаргаар шинэ их галавын аюул болно. Нострадамус 2032 онд Англи, Голланд, Дани, Финляндын нутгийн хэсэг бусад орны эрэг хавийг үер аажим эхэлж 2050-2060 он хүртэл үргэлжлээд татарна гэж зөгнөн хэлсэн юм. Эмэгтэйчүүдийн засаглалын эрин 2003-2032 он хүртэл, дараа нь 2014-оос үргэлжлэх юм. Нострадамусынхаар 2023 онд дэлхий өөрийнхөө тойрог замаасаа сална. Матрын эрин эхэлсний дараагийн зуун жилд бүх амьд амьтныг гэрэл харанхуй нөмрөн ирнэ. Амьдралын шинэ хэлбэрүүд үзэгдэнэ. Дэлхийн туйлууд өөрчлөгдөнө. Ойрын хоёр мянган жилийн туршид дэлхийн нэг хагас нь энхтайван, нөгөө хагас нь дайны/өмнөд тал бөмбөрцөг/ талд бүрэн хуваагдах ёстой бөгөөд энд амьтан хүн, ургамлын хооронд янз бүрийн аймшигт байлдаан болно. Тэгээд энд одой хүмүүс эрэмдэгчүүл, шинэ махчин сармагчин, цус булингартсан үхээнц амьтад бие биенээ залгигч, ургамлын цус сорогч, нохойрхуу хэмжээтэй нисдэг шавьжууд бий болно. Хүмүүс хийгээд амьтад аажмаар бөмбөрцөгийн нэгээс нөгөв тал руу нүүдэллэж, тэнгэрээс гал чулуу ойсны улмаас хүнс тэжээл хүрэлцэхгүй болно. Өлсгөлөн нь зэрлэг махчин байдалд хүргэнэ. Аймшигт сүүлт одны ойртохыг мэдээд, гаргүй могойрхуу маягийн хүхэд төрнө. Өмнөд тал бөмбөрцөгт дэлхийг аажим тонон дээрэмдэх, аюул төвлөрнө. Хүмүүсийн дотоод ертөнцөөс шалтгаалан тэд “дээд” “доод” / сармагчин маягийн/-д хуваагдана. Харин хойт тал бөмбөрцөг /Орос, Дорнод, Энэтхэг, Хятад/-т алтан зуун бол ном. Манай орны газар нутгаас шударга ёсны хаант төр эхэлнэ. 2170 онд их ган ганчиг болно. Хүн төрөлхтөн өөр гариг руу нүүдэл хайж эхэлнэ. 2170-2250 онд дэлхий даяар аймшигт эргэлтүүд болно. 3797 онд Нострадамусынхаар ертөнцийн төгсгөл ирнэ хэмээн зөгнөсөн байдаг.

Вангагийн зөгнөл


Нострадоумаас дутахгүй нэр хүндтэй урьдчилж тааж зөгнөж хэлсэн нь байндаа найдвартай тусдаг хэмээх үзмэрч Ванга (Вангелия Пандева Гуштерова) 1911 оны энэ өдөр мэндэлжээ.

12 насандаа золгүй явдлаас болж ертөнцийг харах мэлмийгээ алдсан Ванга аажимдаа бусдын аж амьдралыг урьдчилан харах авьяастай болж эхэлсэн гэдэг. Дэлхийн II дайнд мордсон тосгоныхоо хүмүүсийн хүүхдүүдээс хэн нь амьд ирэх, аль нь дайны галд үрэгдэх вэ гэдгийг зуун хувийн үнэнтэйгээр хэлж байсан гэнэ. Зөгнөж хэлсэн бүхэн нь үнэнтэй нийцэх болсон Ванга эмгэнийг Болгарын Засгийн газар тусгай хамгаалалтад авч төрийн албан хаагч хэмээн үзэж байжээ. Тэрбээр өөрийн үзэж буй хүнээ ямар өвчин эмгэгтэй вэ, яаж, хаана эмчлүүлэх хэрэгтэй вэ гэдгийг түвэггүйхэн хэлдэг байсан тул үзүүлэх гэсэн хүмүүсийн оочер дугаар Болгарын жижигхэн тосгоныг хэд ороох хэмжээнд хүрдэг байсан гэнэм. Үзмэрч Ванга өөрийнхөө тааж хэлсэн ёсоороо 1996 оны наймдугаар сарын 11-нд хорвоог орхижээ.

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ 2008.

Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.
2010. Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Хэвийн эхлэх боловч цөмийн болон химийн зэвсэг хэрэглэнэ.
2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал үлдэхгүй. Дараа нь амьд үлдсэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн эхлүүлнэ.
2014. Ихэнх хүмүүс вдээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө. 2016. Европ бараг хүнгүй болно.
2018. Хятад дэлхийн шинэ их гүрэн болно.
2023. Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно
2025. Европ мөн л хүн ам багатай байна.
2028. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бүтээнэ. Магадгүй энэ нь хяналтын халуун цөмийн урвал байх. Өлсгөлөнг аажмаар давна. Нисгэгчтэй сансрын хөлөг Сугар руу ниснэ.
2033. Туйлуудын мөс хайлна. Дэлхийн далайн төвшин дээшилнэ.
2043. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалынхан удирдах болно.
2046. Ямар ч эрхтнийг ургуулна. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн сайн аргуудын нэг болно.
2066. АНУ лалын Римд довтлох үедээ шинэ хэлбэрийн цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хүйтэрнэ.
2076. Ангигүй нийгэм /коммунист/ тоггоно. 2084. Байгаль сэргэнэ. 2088. Шинэ өвчин-хэдхэн хоромд /секундэд/ хөгширнө.й
2097. Хурдан хөгшрөлтийг ялна.
2100. Хиймэл нар Дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.
2111. Хүмүүс киборг /амьд робот/ болцгооно.
2123. Бага улсуудын хооронд дайн гарна. Их гүрнүүд оролцохгүй.
2125. Унгарт сансраас дохио хүлээж авна /Хүмүүс ахиад л бүгд Вангаг дурсан санах болно/.
2130. Усан дор амьдарч эхэлнэ /харь гарагийнхны зөвлөгөөний тусламжгайгаар/.
2164. Амьтдыг хагас хүнд хувиргана.
2167. Шинэ шашин үүснэ.
2170. Их ган болно. 2183.
Ангарагт нүүж суурьшсан хүмүүс цөмийн зэвсэггэй их гүрэн болж, Дэлхийгээс тусгаар тогтнол шаардана.
2187. Хоёр том галт уул дэлбэрэхийг зогсоож чадна.
2195. Далай тэнгаст суурыпигсад эрчим хүч, хүнсээр бүрэн хангагдана.
2196. Азийнхан болон европчууд бүрэн холилдоно.
2201. Наран дээрх халуун цөмийн ажиллагаа удааширна. Хүйтэрнэ.
2221. Хүн төрөлхтөн дэлхийн бус амьдрал хайх эрэддээ ямар нэгэн аймшигтай юмтай холбоо тогтооно.
2256. Сансрын хөлөг Дэлхийд шинэ аймшигтай өвчин авчирна.
2262. Гарагуудьш тойрог зам аажмаар өөрчлөгдөнө. Ангарагт сүүлт од заналхийлнэ.
2271. Өөрчлөгдсөн физикийн тогтмолуудыг шинээр тооцоолно.
2273. Шар, цагаан, хар арьстнууд холилдоно. Арьсны шинэ өнгө бий болно.
2279. Хоосноос эрчим хүч гаргаж авна.
2288. Цаг хугацаанд аялна. Харь гарагийнхантай шинээр холбоо тогтооно.
2291. Нар хөрч эхэлнэ. Түүнийг асаах оролдлого хийнэ.
2296. Наран дээр хүчтэй дэлбэрэлт болно. Газрын татах хүч өөрчлөгдөнө. Хуучин сансрын станцууд, хиймэл дагуулууд дэлхийд унаж эхэлнэ.
2299. Францад лалын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.
2302. Шинэ чухал хуулиуд. Огторгуй ертөнцийн нууцыг нээнэ.
2304. Сарны нууцыг тайлна.
2341. Сансраас дэлхий рүү ямар нэг аймшигтай юм дөхөж байна.
2354. Хйймэл нарнуудын нэгэнд гарсан осол ган авчирна.
2371. Агуу их өлсгөлөн болно. 2378. Шинэ хурдан өсч буй арьстан.
2480. Хоёр хиймэл нар мөргөлдөнө. Дэлхий харуй бүрийд автана.
3005. Ангарагт дайн гарна. Гарагуудын тойрог зам зөрчилдөнө.
3010. Сүүлт од Сарыг мөргөнө. Дэлхийн эргэн тойронд чулуу, тоосон бүс бий болно. 3797. Энэ цаг болоход дэлхий дээрх амьд бүхэн үхэх боловч хүн төрөлхтөн өөр одны системд Шинэ амьдралын суурийг тавьж чадсан байна.

Буриад монголчуудын уг гарвалын тухай товч мэдээлэл

Баргабаатар 3 хүүтэй:

1. Илюдэр
2. Гүрбуриад
3. Хорилдой мэргэн

Илюдэр талынхныг онход түргэн дуудлагатай гэдэг. Илюдэр хоёр хүүтэй байсан. Том хүү Торгон, удаахь хүү нь Дүргэн юм. Торгон нь торгон торгууд(хэрэйдийн торгууд биш юм)ын дээд өвөг, Дүргэн нь дөрвөн буюу дөрвөдүүдийн дээд өвөг болно.

Гүрбуриад буюу Буриадай мэргэн мөн Эхирид, Булгад гэсэн хоёр хүүтэй байсан. Эднийг Байгал нуурын баруун талын буриадууд гэдэг.

Эхирид нь 14 хүбүүнтэй:
1. Чингилдэр:
-Хазаалай, Халюнтай, Хэрмэн гэсэн 3 хүбүүнтэй
2. Шону:
-Борхой, Бурлай, Басай, Хамнай, Түмэн, Заяхай,
Боогол, Соогол гэсэн хүбүүдтэй
3. Алагтай:
-Амар, Абай гэсэн 2 хүбүүнтэй
4. Хуудай сагун:
-Тогто мэргэн, Сахир, Сэмир гэсэн 3 хүбүүнтэй
5. Баяндай
6. Хонгоодор(Хунгаруд буюу Хонгиродын омгийн дээд өвөг)
7. Готол
8. Абаганут
9. Шоодой
10. Бариахай
11. Хариад
12. Хэрмэн (Хэрх)
13. Буян
14. Бабай

Эхирид буриадын Шону овогтны түмэдээс гарвалтнаас гаргалтай Тарган Батаха (Таргун Ботохой) хатны харъяат буриадууд болох түмэдүүд Өвөрмонголын Ордос орчимд Шар мөрний эхээр нутаглаж үлдсэн ажээ. Тиймээс эхирид буриадын бөөгийн дуудлаганд
Шарай мөрний уhан
Шандын таван заяан
Зуун сагаан түмэн
Дульдай түргэн ноён
Дурсал сагаан иибэн
Тарган сагаан ийбэн

гэж Батаха хатныг магтаж дуулсан байдаг.

Булгад нь харин Булган хар, Бузган хар гэсэн 2 хүүтэй.
Булган хар нь Хариад, Хурмаш, Хүрхүүд, Тоглук, Олухун(Ользон), Буумал(Буган), Баруухай түргэн, Борж даглай, Нарийн Хоохой, Сагаан гэсэн 10 хүүтэй байв.
Бузган хар нь Ноён буур, Ноён тулга гэсэн 2 хүбүүнтэй байсан.
Ноён буур нь Енгут хүбүүнтэй, Ноён тулга нь Заваан, Зага, Зүүнэй, Хүнд гэсэн 4 хүбүүнтэй байв.

Хорилдой мэргэн 3 эхнэртэй байсан:
Анхны эхнэр Баргужингуа нь ганц басган Алун гуаг төрүүлсэн.
Хоёр дахь эхнэр Шаралдай нь 5 хүү төрүүлсэн: Галзуут, Хуацай, Хүбдүүд, Гушад, Шарайд нар юм.
Гурав дахь эхнэр нь Нагатай нь 6 хүү төрүүлсэн. Харгана, Худай, Бодонгууд, Хальбин, Сагаангууд, Батнай нар юм. Тэдгээр нь бас 5-14 хүбүүдтэй байжээ.


Галзуут:
1. Дагахан
2. Дорогошо
3. Жинхэн
4. Дэлгэр
5. Нохой ураг
6. Хабагтай
7. Шоно
8. Хаадагта
9. Алаахай (Халаахайтан)
10. Онход
11. Харбагар
12. Эршим

Хуасай:
1. Барюшка
2. Бөгтөр
3. Боохой
4. Токтор
5. Цагаан малгай
6. Онгор
7. Баабагар
8. Харилхан
9. Табаххал
10. Обогор
11. Богодор

Хүбдүүд:
1. Улаалзай
2. Лэгдүүд
3. Цагаалзай
4. Түмэрчин(Хабчиг)
5. Байтай
6. Борюха (Бяруу)
7. Нохой ураг
8. Булгадай

Гушад:
1. Мэргэн шара
2. Бүхэ хар
3. Хариад
4. Онху
5. Бариад

Шарайд:
1. Худанца
2. Ахадай
3. Долоод
4. Тоботой
5. Дэлдэй
6. Хагшууд
7. Сунит
8. Альбит
9. Бугат
10. Анатай
11. Гэгмит

Харгана:
1. Моотгон
2. Хүхэнэт(()хөхүүд)
3. Хоранут(харанут)
4. Онход
5. Тангуд(тайгуд)
6. Абахан
7. Баряхан
8. Баатархан
9. Хоодой
10. Шуудай
11. Байталай
12. Хутууд
13. Батнай
14. Хонит

Худай:
1. Кудуй
2. Харатулуй
3. Бытихэд
4. Золгор
5. Зэлхэт(зэлмэн)
6. Михат
7. Алагут
8. Шилхар(шилжир)

Бодонгууд:
1. Суурь
2. Хялба
3. Ачуул
4. Түгнэ(түлээчин)
5. Гахан
6. Саръяата
7. Оргодой
8. Будант(бөөт)
9. Баядай(баядул)

Хальбин:
1. Гутаар
2. Хуригай
3. Мэнгэй
4. Жирохон
5. Зургад
6. Барагтай
7. Бэбэр

1. Habulhaan | 2010-03-22 11:18:22
Хальбин:
1. Гутаар
2. Хуригай
3. Мэнгэй
4. Жирохон
5. Зургад
6. Барагтай
7. Бэбэр
8. Бугат

Сагаангууд:
1. Үбэгтэй
2. Үбэгэ
3. Баянгу
4. Туньхан
5. Улянхай(бэлтэргэ)
6. Үбэгөө
7. Хушууша(даргул)
8. Бүтэй
9. Шонод
10. Унхад(онход)
11. Хариад(хармут)
12. Бүрөвд(бүргэд)

Батнай:
1. Догшит
2. Заянха(заянт)
3. Шалдан(шилдэй)
4. Хэдгэнэ
5. Малан
6. Хариуд(хариад)
7. Бариат(бариут, бар, бариад)

Сүнсний онол

Сүнс бол 5 мөчит чанарын босоо байдал
Сүнсийн тархи нь 9 хүсэл бүхий хүслийн жүй байжээ
Сүнсний 5 хүрд нь 950 мөл-үсү
Сүнсний хөл нь 99 тэнгэрлэг 35 эрдэнэ байж
Сүнсийн биеийн 2 тал нь тархины алдааг засах үүрэгтэй
Үүслийн 3 эрдэнэд эзэн биеийн гартай нии”хэм болж
Сүнс болоод эзэн биеийн тархины алдааг засму.

Сvнс эргэж төрдөг бас төөрдөг

"Тун удахгvй бид талийгаач бологсодтойгоо гудамжинд тааралдах болно" гэсэн vгийг хэн нэгэн солиотой хvн биш бидний сайн мэдэх алдарт vзмэрч Ванга эмгэн амьд сэрvvн ахуйдаа хэлсэн байдаг. Тэр vеэс хойш хараагvй vзмэрчийн хэлсэн энэ vгийг тайлах гэж олон хvн оролдсон бєгєєд хожим Болгарын нэгэн сонинд талийгаач болоод олон жил болсон нэг хvн єєрийн тєрсєн гэртээ гэнэтхэн ороод ирсэн тухай мэдээлэл гарч байсан билээ. Тухайн vед хvмvvс vvнийг зvгээр л сенсааци хєєсєн сониныхны ээлжит шоу хэмээн vзсэн юм. Гэвч Вангагийн хэлсэн алдарт vгийг цєєн бус хvн тов тодорхой санаж байлаа. Гэхдээ алдарт vзмэрчийн таамаглалд талийгаач бологсод бидэнтэй бєєн бєєнєєрєє тааралдах болно гэсэн санаа агуулагдсан байсныг энэ талаар судалгаа хийдэг хvмvvс бас анхааралдаа аваад байсан билээ. Эдvгээ Ванга эмээгийн vг биеллээ олж эхэллээ хэмээн эрдэмтэд зоригтой дуугарах болсон байна. Яагаад гэдгийгдоорхи нийтлэлд дэлгэж байна.

"Миний нєхєр, охин хоёр зvгээр vv, тэл амьд уу? "
Шинээр цэрэгт татагдан ирсэн дайчдыг хуучин цэргvvд зодож дээрэлхэн дарамталдаг явдал аль ч улсын армид олон жилийн туршид "уламжлагдаж" ирсэн байдаг юм. Манайд л гэхэд хал цэргийн дэг хэмээн нэрлэх агаад хатуухан даваа байсныг цэргийн алба хаасан хvмvvс санаж буй бизээ.
Одоо ч олон улс орны армид хvмvvсийн харилцааны хамгийн гаж vзэгдлийн нэг хэмээн vздэг энэ явдал амь бєхтэй зууралдсаар байгаа бєгєєд зарим нэг дарга нар ч иймэрхvv дэг байх ёстой гэж vзэх нь бий. Хэрвээ дайн болбол энэ битгий хэл зовлон туулах, тангараг єргєсєн дайчид халагдах цэргээс шанаа авах нь ээждээ илvvлж буйтай адил зvйл хэмээн даналзах хvн ч байдаг нь vнэн. Гэхдээ энд цэргийн дэгийн тухай ярих гэж байгаа юм биш гэдгээ хэлье. Харин нэгэн цэргийн ангид болсон тун ховор гэмээр сонин тохиолдлын талаар хvvрнэх гэсэн билээ.

Намар оройхон татагдаж ирсэн хэсэг шинэ цэргvvдийг хотоос нэлээд зайтай орших нэгэн ангид хуваарилжээ. Мэдээжийн хэрэг єєрсдийнхєє халааг хvлээж, бас хэдэн cap уйдсан цэргvvд зугаагаа гаргах юмтай болж, vдэш орой шинэ дайчдыг дуудаж єєрсдийнхєє хvслээр тамлан зовоож эхэлсэн байна. Харин энэ дэглэлтийг ганцхан цэрэг л эсэргvvцэн халагдах цэргvvдтэй ана мана vзэлцсэнээс ангидаа хуваарилагдаж ирээд удаагvй тэрбээр "ах" нартаа нэвширтэл зодуулан тархиндаа хvнд гэмтэлтэйгээр Цэргийн тєв эмнэлэгт хvргэгджээ.

Єєрийн гэсэн ухаангvй хvргэгдсэн цэргийг сэхэээн амьдруулах тасагт хэвтvvлж, яаралтай мэс ажилбар хийн тархинд нь хуралдаж бєєгнєрсєн цусыг нь хусч авснаар хэд хоногийн дараа ухаан оржээ. Гайхалтай нь ухаан орсон цэрэг хажуудаа байсан жижvvрийн эмчээс, "Миний нєхєр, охин хоёр яасан бэ, зvгээр vv. Тэр хоёр маань амьд уу" гэж асуужээ. Мэдээж эмч энэ vгэнд эхлээд гайхав. Яагаад гэхээр эр цэргийн албанд татагдаж ирсэн хvн эхнэр, хvvхдээ асууна уу гэхээс єєр юу асуухав. Тиймээс нєхєр сvvдэр ярьсан цэргийн vгэнд эмч огтхон ч ач холбогдол єгсєнгvй. Солиорч байна л гэж бодлоо. Гэхдээ ерєнхий эмчдээ, "цэрэг залуугийн ухаан орж, гараад солиорлын байдалтай байна. Ер нь галзуурч байх шиг" гэсэн vгийг утсаар хvргэжээ.

Амьдралдаа элдвийн л адал явдалтай таарч бас хажуугаар нь судалгаа шинжилгээний ажил хийдэг сэтгэл мэдрэлийн эмч мэргэжилтэй ерєнхий эмч энэ vгийг дуулаад эмнэлэг дээрээ яаралтай давхиж ирэн, хэвтэж буй цэргээс " Чиний нэрийг хэн гэдэг вэ" хэмээн асуусан байна. Цэрэг огтхон ч тvгдрэлгvйгээр, " Миний нэрийг Сюзанна гэдэг. Би одоо 38 настай. Сая нєхєр, охинтойгоо машинд хамт явж байтал урдаас гэнэтхэн асар хурдтай машин гарч ирж мєргєлдсєнєєс єєр юу ч санахгvй байна" гэжээ. Мєн тvvний ярианы єнгєнєєс vзвэл уг осол тvvний хэвтэж байгаа эмнэлгээс бараг 2000 километрийн зайтай орших нэгэн тосгоноос хот руу ордог зам дээр гарсан бололтой байлаа.

"Япон л машин юмдаг, ямар маркийнх болохыг санахгvй байна"
Ихэнх эмч нар залуугийн тархинд єєрчлєлт орсон учир солиорч байна гэж vзжээ. Харин ерєнхий эмч нь дотроо єєр зvйл бодсон ч тvvнийгээ хамтран зvтгэгчидтэйгээ хуваалцсангvй. Цэргийн эрvvл мэндийг єєрийнхєє хяналтад авсан ерєнхий эмч тvvний ярьсан, хэлсэн бvхнийг шалгаж vзэхээр шийджээ. Гайхалтай нь нэг єглєє нєгєє залуу гэнэт баруун гараа харснаа "Хєєе, энэ чинь миний гар биш байна. Миний хуримын бєгж алга байна шvv дээ," хэмээжээ.

Энэ vгийг сонсоод ерєнхий эмч, сэтгэл судлаач найзынхаа хамт эмчлvvлж буй "солиот" нєхрийн ярьсан хотын ойролцоохь зам дээр автын ямар осол гарч, ямар хохирол учирсан талаар дэлгэрэнгvй мэдээлэл єгєхийг хvсчээ. Удалгvй хариугаа ч авлаа. "Таны хvсэлтийн дагуу шалгаж vзлээ. Тэр єдєр Йоханнес-бургийн тєв зам дээр БМВ маркийн машин эсрэг урсгалд орж осол гаргаснаар буруу талдаа жолооны хvрдтэй "Тоёота" маркийн машинтай мєргєлдєж, улмаар жолоочийн зvvн талд сууж явсан Сюзанна хэмээх 38 настай бvсгvй амь vрэгдэж, уг машиныг жолоодож явсан тvvний нєхєр, арын суудалд нь сууж явсан охин хоёр нь хvнд гэмтэл авсан байна" гэсэн мэдээлэл ирсэн байлаа.

Ийм хариу авсан эмч єєрийгєє галзуураагvй байгаа хэмээн бодох шахав. Гэхдээ эмнэлгийн орон дээр тархи толгой нь битvv боолттой хэвтэж байгаа "Сюзаннад" та аль хэдийнэ нас барчихсан шvv дээ гэж хэлэхийг огтхон ч яарсангvй. Туршилт цааш vргэлжлэв. Эмч энэ удаа, "Та тэр єдєр ямар маркийн машин унаж явсанаа санаж байна уу" гэсэн єдєєн хатгалт маягтай асуултыг тавьжээ. "Сюзанна" огтхон ч тvгдрэлгvйгээр, "Ямар маркийнх болохыг сайн санахгvй байна. Япон л машин юмдаг. Буруу талдаа жолооны хvрдтэй" хэмээжээ.

Ийнхvv ерєнхий эмчийн хувьд амьдралынх нь туршид тайлагдахааргvй оньсого бас нэгээр нэмэгдлээ. Алс хязгаарын цэргийн ангид алба хаахаар очсон залуугийн єнгєрvvлж туулсан амьдрал, тэртээ нэгэн хот, тэр хавийн зам дээр гарсан автомашины осолтой огт хамаагvй байлаа. Тэгсэн хэрнээ яагаад цэрэг залуу гэв гэнэт "Сюзанна" болон хувирдаг билээ гэсэн асуулт тvvнийг vнэнхvv амаа ангайтал гайхахад хvргэсэн юм.

"Надад толь єгєхгvй юу, єєрийгєє нэг хармаар байна"
Гэхдээ залуу цэрэг галзуурч солиорсондоо ийм зvйл яриагvй гэдэгт эмч нар санал нэгтэй байв. Vvнийг хэрхэн тайлбарлах вэ гэдэг л тэдний хувьд тун сонин байлаа. Vvнийг халагдах цэргvvдэд нэвширтэл зодуулсан шинэ цэрэг нас барж, тvvний биед тэртээ алсад ослоор нас барсан Сюзанна бvсгvйн сvнс ирж хоргоджээ хэмээн тайлбарлахаас єєр гарцгvй болоод байсан юм.

Байлдагчийг тусгай єрєєнд оруулж, байнга тайвшруулах тариа хийх боллоо. Тvvнд тавих анхаарлыг огтхон ч сулруулж болохгvй байв. Энэ завсар судалгаа гэмээр асуулт байнга тавигдсаар байлаа. Нэг удаа эмч тvvнийг бараг єндийгєєд суучихсан байхаар нь хэсэг зуур энгийн байдлаар ярилцаж vзэхээр шийджээ.
" За Сюзанна бие чинь яаж байна даа. Ямар нэг зовиур байна уу ?" хэмээн асуув. "Гайгvй болж байна аа. Харин бvх бие аймаар хєндvvр байх юм. Уг нь хугарч, гэмтсэн зvйл байхгvй л юм шиг. Мєн энэ бие минийх биш юм шиг муухай бодол тєрєєд байх юм. Та надад толь єгєхгvй юу, би єєрийгєє нэг хармаар байна" гэжээ.

Эмч тvvнд єєр асуулт тавихаар шийдсэн байна. Тэгээд, "Та єєрийгєє толинд хараад нэмэргvй дээ. Учир нь танд бvх vнэнийг хэлэх ёстой болчихоод байгаа юм. Та чинь ингэхэд тэрхvv ослын улмаас нас барчихсан шvv дээ" гэлээ. Мєн, "Та арай ч нєгєє ертєнцєд хараахан очоогvй байна аа. Гэхдээ огт єєр хvний биед ухаан санаа чинь шингэчихээд байгаа. Та саяхан нас барсан нэгэн цэргийн биед хувилчихсан гэдгийг хэлье. Чухам яаж гэдгийг зєвхєн бурхан тэнгэр л мэдэх байх" хэмээн эмч шуудхан хэлж орхижээ.

Цэрэг залуу нэлээд хугацаанд чимээгvй сууснаа, "Энэ явдал хэр удаан vргэлжлэх бол ? Би ингэхэд ер нь яах ёстой гэж та бодож байна" хэмээн асуухуйд эмч, "Чухамдаа энэ талаар л хоёулаа ярилцъя гэж бодсон юм. Хэр удаан энэ байдал vргэлжлэхийг vнэндээ мэдэхгvй байна. Яагаад гэхээр миний амьдралд анх удаа ийм явдал тохиолдож байна. Ямартай ч таны ємнє хоёрхон зам vлдсэн. Юуны ємнє та хуучин амьдралдаа эргэж орох боломж огтхон ч байхгvй гэдгийг хэлье. Єєрєєр хэлбэл, хайртай нєхрийнхєє эхнэр, хайртай охиныхоо ээж байх боломж огтхон ч байхгvй гэсэн vг.

Хамгийн гол энэ бvх бодлоо єєрийнхєє толгойноос бvрмєсєн арчиж хаях хэрэгтэй. Харин нєхєр, охин хоёртоо захидал бичиж болно гаж бодож байна. Уг захиа яах аргагvй танаас иржээ гэдэгт тэд бvрэн итгэсэн байх шаардлагатай гэдгийг харгалзаж vзээрэй. Тэдэнд чухам ямар захиа илгээх, тvvнд чухам юуг єгvvлсэн байхыг та єєрєє бодож ол. Гэхдээ ар гэрийнхэн чинь захиаг аваад таныг амьд гэдгийг мэдсэн харин уулзах боломжгvй гэдгийг ойлгосон байх ёстой. Ингэснээр та єєрийнхєє хамгийн дотно хvмvvст учирсан гай зовлон, уйтгар гунигийг багагvй хэмжээгээр нимгэлэх болно.

Харин би эмэгтэй хvн бас нєхєр хvvхэдтэй гээд зvтгээд байвал єєрийг чинь эмч нар шууд л галзуурч гэж vзээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт шилжvvлчихнэ. Нєгєє зам нь гэвэл та єєрийгєє дєнгєж 20 хvрэх гэж байгаа залуу гэж бодох хэрэгтэй байна. Тэгээд л амьдралаа цоо шинээр эхэл. Мєн та тархи нугасны хvнд гэмтлийн улмаас санах процесс нь алдагдсан гэсэн оноштойгоор эмнэлгээс гарах болно. Тэгэхээр шууд л энэ залуугийн гэрт очих хэрэгтэй. Таны эцэг эх, тєрєл тєрєгсєд ч хvvгээ амьд байгаад тун их баярлах болно. Сайн бодоорой" гээд гарчээ.

"Би чинь Ерєнхийлєгч байсан шvv дээ"
Дэлхий дахинаа шуугиан тарьсан, бас нэгэн дуулиант явдлыг та бvхэндээ хуучлая. Шинэ Гвинейн зэрлэг омгийн нэгэн тєлєєлєгч Арраану гэгч 1963 оны арванхоёрдугаар сарын 22-ны єдєр тєрсєн байна. Яагаад энэ хугацаа Арраануд хамаатай гэхээр яг энэ єдєр АНУ-ын Ерєнхийлєгч Жон Кеннеди Даллас алагдсан байлаа. 2002 онд анхны европ хvн Арраанутай уулзсан бєгєєд тэр vед мань эр 38 нас хvрээд байж. Хэрвээ та анзаарсан бол дээр єгvvлсэн "Сюзанна" мєн л 38 настай байсан. Мєн манай монголчуудын 37-ны жил хэмээн ярьдгийг ч бас санахад илvvдэхгvй байх.

Ингэхэд Шинэ Гвинейд хvмvvнлэгийн шугамаар ажиллаж асан Нидерландын сэтгэл судлаач Клаус Демолены ярьж байгаагаар хvний нийгмээс хэдэн мянган бээрийн алсад орших зэрлэг шугуйн иргэн, амьдралдаа хэзээ ч радио, телевиз гэдэг юм хараагvй хэрнээ АНУ-ын Ерєнхийлєгчийн талаар агуу мэдлэгтэд байсан нь тvvний анхаарлыг єєрийн эрхгvй татжээ. Тэгээд бvтэн хоёр сарын турш тvvнийг судалж, элдэв асуудлаар яриа хєєрєє єрнvvлэн, улмаар Жон Кеннедийн хойт дvр болохыг яах аргагvй тогтоосон аж.

Хожим Арраанутай Аварийн эртний хvн судлаач Бернард Хок бас уулзсан бєгєєд Арраану тvvнд урьд нь Жон нэртэйгээр Америкт амьдарч, тэр ч бvv хэл улс орныг хэрхэн удирдаж, улстєрийн сонгуульд ямар арга хэрэглэн ялсан тухайгаа ярьсан нь олон хvнийг ангайтал гайхахад хvргэжээ.
Ингэхэд иймэрхvv тохиолдлын жишээ тун олныг дурьдаж болно. Єєрєєр хэлбэл, нас барсан хvний оюун ухаан єєр хvний биед шингэх vзэгдэл тийм ч ховор биш гэсэн vг. Хамгийн гол нь эмэгтэй хvн эмэгтэй хvний, эсвэл эрэгтэй хvн ижил хvйстэй хvнийхээ биед "хувилж" байвал чухал гэж vздэг байна. Харин эмэгтэй хvн эрэгтэйн эсвэл эрэгтэй хvн эмэгтэйн биед хувилснаар тухайн шинээр бий болсон хувь хvний амьдрал тийм ч сайн сайхнаар vргэлжилдэггvй бєгєєд "хорлогдсон" эсвэл " муу юм шvглэсэн" гэх зэргийн нэр хоч зvvж, сайн л бол сэтгэл мэдрэлийн эмнэлэгт насыг барах нь элбэг хэмээн эрдэмтэн судлаачид эцсийн дvгнэлт гаргасан байна.
Дээхнэ vед иймэрхvv хvмvvсийг европчууд хотынхоо тєв талбай дээр шууд л шатаачихдаг байсан тvvх бас бий.

"Манай євєє эргээд ирсэн..."
Манайхан иимэрхvv зvйлийг ихээхэн элбэг ярина. Бас итгэхийн аргагvй явдал ч мэр сэр тохиолддог. Ингэхэд Америкт эдvгээ жилд 16000 хvvхэд нєгєє ертєнцєд одож, тэнд удаж буй хvмvvсийн сvнсийг єєрийнхєє биед тээн ертєнцєд эргэн мэндэлдэг гэсэн тооцоог эрдэмтэд хийсэн байна. Нєгєє ертєнцєд одсон хvмvvсийн сvнс жилдээ хэдэн саяараа дэлхийд эргэн ирж, хэн нэгний биед тєрдєг бєгєєд эрэгтэй хvн єєрийгєє эмэгтэй хэмээн vзэж, эмэгтэй маягаар хувцаслаж, эмэгтэй хvний суултаар суун бие засах зэрэг vзэгдлийг чухам vvнтэй холбон тайлбарлах болсон байна.

Монголд ч иймэрхvv амьдралтай эрэгтэй хvн байсан шvv дээ. Мєн нэг биед хэд хэдэн хvний сvнс ирж "суурьшснаар" тэдгээр нь хоорондоо зєрчилдєж улмаар эмэгтэй хvн гэнэтхэн архинд донтох, эсвэл аль эрт насанд хvрсэн хvн яг хvvхэд мэт ая зантай болох, тэр ч бvv хэл гэнэтхэн єєрийгєє боомилж хєнєєх зэрэг vйлдлийг хийдэг гэсэн сонирхолтой дvгнэлтийг эрдэмтэд хийж эхэлжээ. Ямартай ч иймэрхvv хvмvvсийн гаргаж байгаа зан араншин, vйл хєдлєлийг бурхан шашинтай холбож vзэх нь хоцрогдсон ойлголт гэдгийг нэлээд эрчимтэй дэвшvvлэх болсныг энд дурьдах нь зvйтэй биз ээ.

Ийм явдлыг эрдэмтдийн ихэнх нь зvvдтэй холбон тайлбарлах болсон байна. Хvний зvvд нь урьдаас тєлєвлєн найруулсан дэгийн дагуу явагддаггvй бєгєєд тvvнд оролцож байгаа нєгєє талын хvмvvс нь таны хувьд хэзээ ч санаандаа тєсєєлж байгаагvй нэгэн байх нь элбэг. Энэ бvхнийг мєн л нєгєє ертєнцєєс илгээж буй нэгэн тєрлийн "захидал" хэмээн vзэх болсон гэдгийг та бvхэнд дуулгахад сонин байна. Мєн манай монголчууд євєє, эмээ маань эргээд ирсэн, энэ тэр хvний сvнс хэмээн ярих нь элбэг шvv дээ. Бас эрт дээр vеэс хутагт хувилгаадынхаа хойт дvрийг тодруулсаар ирсэн зэрэг нь огт ор vндэсгvй зvйл биш байсан гэдгийг та бvхэн таамаглах болсон байх. Мєн алдарт vзмэрч Ванга эмээгийн хэлснээр нэг л єдєр гудәмжинд тэртээ нэгэн цагт талийгаач болсон хvнтэйгээ тааралдахад эдvгээ та нэг их гайхаад байхааргvйгээр єнгєрсєн хугацаанд элдэв долоог дуулсан билээ.

Шар такси хєлєглєєд нєгєє ертєнцєд очсон доо
Америкийн сэтгэл судлаач Раймонд Моудигийн "Амьдралын дараахь амьдрал" хэмээх бvтээл XX зууны хамгийн гvйлгээтэй номын нэгд зvй ёсоор тооцогддог юм. Зохиогч энэ номондоо бидний ярьж заншсанаар vхээд боссон хvмvvсийн хожим єгvvлсэн сонирхолтой ярианд дvн шинжилгээ хийж, нэг ёсондоо хvн vхлээ гэхэд ямар зам туулж, хэрхэн нєгєє ертєнцєд очдог зэргийг нэлээд нарийн гаргахыг зорьжээ.

Сонирхолтои нь ийнхvv тvр зуур "нас барсан" орон, орны хvмvvс ихэвчлэн нэг л зvйлийг онцолж байжээ. Тухайлбал, "Би талийгаач болсныхоо дараа єєрийнхєє биеэс маш амархан хєндийрч, хэсэг хугацааны дараа биеэ яг чанх дээрээс нь харсан. Дараа нь тэртээ алсад байх нэгэн. гэрлийн зvг асар урт хонгилоор явсаар гарч ирэхэд аль эрт талийгаач болсон манай хамаатан садан, тєрєл тєрєгсєд намайг хvлээчихсэн зогсч байсан бєгєєд бид баяр хєєр болон уулзалдаж, єнгєрсєн амьдралаа яг видео кино vзэж байгаа юм шигхарсан" хэмээн ярьцгаасан нь ихээхэн сонирхол татдагажээ.
Гэхдээ зарим нэг хvний нєгєє ертєнцєд очих зам яг vvнтэй адил байдаггvй гэнэ. Жишээ нь хотын таксины жолооч, хєдєєгийн малчин хоёрын тєдийгvй vндэстэн ястны нєгєє ертєнцєд очих зам нь хоорондоо огт ондоо, ихээхэн єєр байдаг ажээ.

Насаараа такси барьсан нэг нєхєр ямар нэг хоолойг єгсєн шав шар такси хєлєглєн ниссээр нєгєє ертєнцєд очсон гэсэн бол Швейцарийн нэгэн уулчин "vхээд" босохдоо яг шувуу шигуул толгодын дээгvvр элин халин нисч байсан тухайгаа хуучилсан байна. Гэтэл нэгэн хєгжимчин хvvхэн клиник vхлийн дараа сэхэхдээ та юу vзэв хэмээн асуухад, "Нэг их єндєр уулан дээр зогсчихсон, єєрийнхєє хамгийн шvтэж явдаг Моцартын хєгжмийг сонссон" хэмээжээ.

Тэрчлэн тун нарийн судлаад vзэхэд тухайн нийгмийн байгуулал ч хvний дараачийн амьдралд их нєлєє vзvvлдэг байж магадгvй гэсэн таамаглалыг тэртээ нэгэн цагт Германы эрдэмтэд тогтоосон гэлцдэг юм. Тухайлбал, энэхvv эрдэмтэд Баруун Германы "vхээд боссон" хvмvvсийн 30 хувь нь тамд очлоо гэж ярьсан бол социалист буюу зvvн Германыхны vхээд боссон хvмvvсийн 60 хувь нь тамд очсоноо хуучилсан байна. Тэрчлэн Хятад болоод зvvн Азийн орнуудын иргэд vхлийнхээ дараа ямар нэгэн хонгил, гэрэл огтхон ч хардаггvйн дээр сvнс нь єєрийн биеэс тасран одохыг мэдрээгvй хэмээдэг ажээ.

Орчин vед хvмvvсийн тархийг хvчилтєрєгчийн дутагдалд оруулаад, дараа нь 22 секундын турш уушгийг нь хvчтэй дарж, ухаан алдуулаад дараа нь сэхээхэд ихэнх хvмvvс тэртээ алсад гэрэл сvvмэлзэх нэгэн урт хонгил харагдаж байсан хэмээн vгссэн юм шиг ярьдаг нь эрдэмтдийн сонирхлыгтун ихээр татаж байна.. Энэ бvгдийн эцэст товчхон хэлэхэд, хvний ертєнц тайлагдашгvй оньсого хэмээдгийн наад захын жишээ эдгээр тохиолдлууд мєн бизээ хэмээн бодном. Сvнс байдаг, эргэж тєрдєг бас тєєрдгийн жишээ энэ байж болох билээ.

Д.Гал

Сvнс хаана оршдог вэ?

Бие махбодь ердєє л бvрхvvл
Эрдэмтэд энэхvv нууцлаг зvйл чухам хаана оршдогийг тайлахаар уйгагvй ажиллаж байна. Сvнс гэж чухам юу вэ? Тvvний мєн чанар юунд оршдог вэ? Сvнс, оюун санаа бурхантай хэрхэн холбогддог юм бол? Тэр хэзээ хvний биед нэвтэрч, хvнийг нас барсны дараа чухам хаашаа алга болдог вэ гэсэн олон асуулт хvн тєрєлхтнийг зовоодог. Энэхvv асуултуудад хариулт єгєхийн тулд эртний цэцэн мэргэдийн Тєвдийн алдарт “Талийгаачдын ном”-д vндэслэн судалгаа хийснийг авч vзье.

-Єнгєрсєн зууны сvvл vеэс уг номыг сонирхогч эрдэмтдийн тоо огцом єссєн. Тухайн vед vхээд босч ирсэн хvмvvстэй биечлэн уулзсан судалгааны vр дvнгээрээ ном туурвисан судлаач Раймонд Моудын “Амьдралын дараахь амьдрал” бестселлер ид шуугиан тарьж байсан vе л дээ. Тvvний судалгаанд оролцсон хvмvvс “Талийгаачдын ном”-д тэмдэглэн vлдээсэнтэй яг ижил байдалд орсон байсан. Орчин vеийн сэхээн амьдруулахад хэдийнэ нарийн тодорхой болсон vхлийн ирмэг дээрх vеийн тухай мэдээллийг тэрээр хэрхэн хаанаас олж авсан нь бvрэн тодорхойгvй. Ийм ер бусын далдыг харах чадвар тархинд оршдог бєгєєд хvн бvрийн тархинд зуун зууны ой санамж хадгалаастай байдаг гэж би хувьдаа боддог. Тvvнийг сэтгэл зvйн дvн шинжилгээ болон ховсын тусламжтайгаар ил гаргаж болно. Эсвэл єєрєє гэнэт гарч ирж болно. Тийм учраас л сvнс ємнє нь хаана байснаа санадаг байх. Тархинд тvр зуур орогнодог байж болох юм гэж Тєрийн шагналт, Харьковын физик-техникийн хvрээлэнгийн лабораторийн эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор Игорь Гарин ярьж байна. Тvvнийхтэй ижил санааг нэлээд эрдэмтэд дэвшvvлдэг ч vvнээс огт єєр таамаглалууд бий.

Тvvнгvйгээр амьдрал vгvй
Балар эртний хvмvvс чухам юу хvнийг амьдруулаад байдаг юм бол гэсэн асуултын эрэлд байнга л мордож байсан. Мэдээж амьсгал уу? Талийгчид амьсгалдаггvй учраас асуух юу байхав. Гэхдээ дээрх vзэл бодлоос гадна олон ард тvмэн сvнс болон дээд оюун санааг амьсгалын эрхтэнтэй ойролцоогоор нь цээж, гэдэс, биеийн зарим хэсэг буюу толгойд оршдог хэмээн vзсээр ирсэн юм. Ингэж vзэж болох ч цусгvйгээр ямар амьдрал оршин тогтнох билээ гэж эртний еврейчvvд vздэг байсны vндсэн дээр цус бол сvнсийг тээгч хэмээдэг байв. Яг ийм саналыг Иеговын гэрчvvд єнєєг хvртэл баримталсаар ирсний нэг нотолгоо нь Библьд “Учир юу гэвэл сvнс бол тvvний цусны илэрхийлэл” гэж бичсэнээс харагдана.

Цусаа сэлбэх нь бусдын сvнс биед нэвтрэхийн шинж хэмээн эсэргvvцдэг vзэлтнvvд ч бий. Эскимосууд хvзvvний нугаламд сvнс оршдог учраас энэ эрхтэн гэмтэл авбал амархан нvд анина гэж vздэг. Эртний Вавилоны оршин суугчид яагаад ч юм хvний амин чухал эрхтнийг чих хэмээн бэлэгшээдэг байв. Учир нь чихэнд сvнс оршдог гэж vздэгтэй нь холбоотой аж. Харин орчин vеийн хvмvvст нэгдсэн санал бодол vгvй. Ялангуяа гэнэн тєсєєлєл таамаглалууд тоо томшгvй. Хамгийн сонирхолтой ажиглалтыг Германы Любек дэх их сургуулийн сэтгэл зvйчид хийсэн юм. Тэд 7-17 насны хvvхдvvдийг ямар ч албадлагагvйгээр сvнс хаана оршиж байж болохыг хэлэхийг хvсчээ. Арай ахимаг насныхан нь “хаа сайгvй” хэмээн хариулж магнайнаас євдєг хvртлэхээ зааж vзvvлжээ. Дунд орчим насныхан нь толгойгоо зааж, гараараа тvvнийг тойруулан дvрслэн vзvvлж. Харин хамгийн балчрууд зvрхнээс бага зэрэг зvvн тийш орчмыг хуруугаараа дарж vзvvлсэн байна. Сонирхолтой нь ийм хариултыг тэдгээр хvvхдvvдийн ихэнх нь єгчээ. Гэвч зарим хvvхдvvд нvд, судасны бєєгнєрлийн уулзвар орчмыг сонгосон аж.

Зvрх бол тархи
Ингэхэд ер нь сvнс зvрхэнд оршиж болох уу? Элэгсэг, сэтгэл сайтай, ялдам хvмvvсийн талаар нийгэмд нэг л ойлголт бий. Yvний нэгэн адил шинжлэх ухаанд сvvлийн жилvvдэд нэлээд “элэгсэг” таамаглалыг баталгаажуулсан нь шуугиан тарьсан юм. Детройт хотын “Синай” эмнэлгийн сэтгэл зvйч Пол Пирселл эрхтэн шилжvvлэн суулгасан 140 євчтєнийг судалгаанд хамруулсны дvнд “Зvрхний код” хэмээх шуугиант номоо бичсэн билээ. Эмч нарын дvгнэснээр сvнс нимгэн тєдийгvй тархинд бус зvрхэнд оршдог аж. Тvvнд хvний хувийн шинж чанартай бvх зvйл программчлагдсан байдаг гэнэ. Сvнс тархины vйл ажиллагаанд хяналт тавьдаг. Мэдрэмж, айдас, мєрєєдєл, санаа бодлууд эсийн “дvрэлзсэн хєдєлгvvр”-т кодчилогдсон байдаг гэж Пирсел vзэж байна. Сvнсийг агуулдаг гэх энэхvv “эсийн ой санамж” эрхтэн шилжvvлэн суулгах vед єєр хvнд шилжин очдог гэнэ. Гэхдээ зарим хэсэг нь. Эрхтэн шилжvvлэн суулгаснаар донорынхоо араншинг дууриаж танигдашгvй болтлоо єєрчлєгдсєн олон тооны тохиолдлууд бий ч vvний зєвхєн заримаас нь дурдъя.

Тємєр замын ослын улмаас нас барсан 19 настай охины зvрхийг шилжvvлэн суулгасан 41 настай идэр эр гэнэт л єєрчлєгдсєн байна. Тvvнд урьд ємнє ердєє ч байгаагvй догшин авир, огцом хєдєлгєєн, гутранги vзэл мэс заслын дараа бий болчихож. Багын л хашир, болгоомжтой байсан тэрбээр ойр тойрныхоо гайхлыг тєрvvлэхvйц сонин араншинтай нэгэн болж хувирчээ. Коллежийн 24 настай охины зvрхийг шилжvvлэн суулгаж ус уух хувь хvртсэн 35 настай бvсгvй хvйтэн, бvрэг ичимхий нэгэн байсан бол тачаангуй нэгэн болжээ. Шєнє бvр эр нєхрєє энхрийлж зvгээр байлгахаа больсон тvvнд нэгэн удаа нєхєр нь “Чи яг л янхан шиг болчихож” гэж хvртэл хэлж vзэж. Эхнэрт нь зvрхээ єгсєн тэр оюутан сурлагын тєлбєрєє олохын тулд биеэ худалддаг нэгэн байсныг тэд хожим мэдэж авчээ. Английн Принстонд болсон нэгэн vйл явдал зvрхэнд л сvнс оршдог гэх таамаглалыг єєрчилсєн юм. Магадгvй тэр тохиолдлоос vзэхэд сvнс зvрхэнд бус бєєрєнд ч байж болохоор. 60 насандаа нас эцэслэсэн євгєний бєєрийг шилжvvлэн суулгасан 37 настай бvсгvйн араншин танигдахгvй болтлоо єєрчлєгдсєн гэдэг.

-Тэр ємнє ямар ялдамхан, сайхан сэтгэлтэй нэгэн байлаа даа. Гэтэл бєєр шилжvvлэн суулгасны дараа Ээж маань араатнаас дутахгvй авиртай болсон. Дэмий, аар саар зvйлд ч цухалдана. Саяхан зоогийн газар муухан шарсан бифштексээс болж бараг гар зєрvvлэх шахсан. Мэс заслын ємнє тэрээр гэнэн дурлалын романыг л шохоорхон уншдаг байсан бол одоо сонгодогт дурлах болсон. Бvр Федор Достоевскийг уншиж байгаа гээд бод доо гэж тvvний хvv Жозеф ярьжээ.

Цаг хvртэл зогсдог гэж vv?
-Сvнсийг олохыг олон хvн хvсэхийн сацуу тvvнийг бодитой оршдогийг батлахыг боддог гэж профессор Гарин єгvvлж байна. Єдгєє vхлийн ємнєх сонин vзэгдлийг эхний ээлжинд судлахаар олон эрдэмтэд ханцуй шамлан оржээ. Тухайлбал, профессор Чарльз Тарт танатологи судалгааг Дейвис дэх Калифорнийн их сургууль дээр явуулж байна. Харин физикч Роберт Монро Виржини мужид Фейбер дэх єєрийн хvрээлэндээ тархи vхжсэний дараа аль хэсэгт нь сэтгэхvй, оюун санаа хадгалагдан vлддэгийг нотлохын тулд тvvнд материаллаг vндэс байгаа эсэхийг судалж байна. Єєрєєр хэлбэл, сvнсийг тээгч нь ямар нэг энгийн хэсгvvдээс бvрдэх учиртай аж. Хvн нас барсан эхний єдрийнхєє дотор ємнє нь талийгч болсон тєрєл садныхаа сvнстэй уулзсан гэх vхлийн ирмэг дээр буюу vхээд босч ирсэн хvмvvсийн мэдээллийг шалгаж баталгаажуулах нь тvvний туршилтын нэг зорилго. Энэ сацуу дурдахад vхэлтэй нvvр учирсан хvмvvсийг судалдгаараа нэрд гарсан судлаач Мелвин Морс тэдгээрийг наркотикийн улмаас хий хоосон юм хардаг хvмvvстэй адилтган vзсэн байдаг. Тvvний судалгаанд хамрагдсан хvмvvсийн дєрєвний нэг нь бугуйн цаг буруу явж, эсвэл зогсох сонин vзэгдэлтэй учирсан байна. Ийм гайхалтай зvйлийг сvнсний хєдєлгєєнийг материаллаг эд зvйлд нєлєє vзvvлэхvйц хангалттай цахилгаан талбар дагалддагаар тайлбарлаж болох юм.

Сvнс 22.4 грамм жинтэй. Эсвэл vvнээс ч бага уу?
1915 онд Америкийн эмч МакДугалл “сvнс хэмээн нэрлэгддэг тэр тодорхойгvй” зvйлийн жинг тодорхойлохыг оролдож шинжлэх ухааны туршилт хийжээ. Тvvний туршилт хvний нас барах vеийн жингийн хэлбэлзлийг “барьж” авах зорилготой байж. Зорилгоо ч биелvvлж, сvнс ердєє 22.4 грамм жинтэй болохыг тэрбээр хэмжсэн байна. Гэвч орчин vеийн эрдэмтэд хэмжилтийн тусгай багажийг ашигласнаар vvнээс огт єєр тоог гаргаж авчээ. Литвийн шинжлэх ухааны академийн дэргэдэх хvрээлэнгийн байгалийн шинжлэх ухааны доктор Эугенюс Кугис хvн насан эцэслэх vедээ 3-7 грамм жин хаядаг болохыг тогтоожээ. Эрдэмтдийн vзэж буйгаар энэ нь сvнсний жин аж. Тvvний туршилтын явцад талийгаачид 2.5-6.5 грамм жингээ алддаг болох нь батлагдсан аж. Yvнээс єєр хэн ч сvнсний жинг дахин тодорхойлж зvрхлээгvй байна. Швейцарийн эрдэмтэд судалгаандаа 23 сайн дурынхныг хамруулж, хэт мэдрэмтгий орон дээр тэднийг хэвтvvлж унтуулсан байна. Хvн бодит байдлаас тасарч зvvд нойрны хооронд дэн дун хийж байхдаа биеийнхээ жингээс 4-6 граммыг алддаг болохыг тогтоожээ. Бодвол энэ нь сvнс байж ч магадгvй.

Тєвдийн “Талийгаачдын ном”-д хvн нєгєє ертєнцєд хєл тавих буюу хорвоог орхисны дараа бvгдийг харж, ухамсарладаг боловч тvvнтэй болон эргэн тойрныхондоо юу болоод байгааг дамжуулж чаддаггvй хэмээн єгvvлсэн байдаг. Тухайн хvний биеэс тасарсан сvнс тєрєл садан, танил нєхдєє урьдын адил харсаар л байдаг. Yvгээр ч зогсохгvй тэдний гашуудлын дууг сонсдог байна. Тэр єєрийн биеэ тал талаас нь ажиглан харах чадвартай. Мєн сvнс тvvнд зориулан хоол ундныхаа дээжийг авч бурхныхаа ємнє тавьж буйг, биенээс нь хэрхэн хувцсыг нь тайлж буйг ч хардаг.

Дараа нь сvнс нvд гялбасан биеттэй учирснаар ямар ч айдас, баяр баясгалангvй болно. Талийгаачид толь руу хараад ємнєх амьдралаа тэр чигээр кино зургийн хальс шиг гvйлгэн хардаг. Яг энэ мєчид тэрээр газар дэлхийн єнгєрсєн амьдралынхаа учир утга, жинхэнэ зорилгыг ухаарч эхэлдэг юм. Дараа нь шvvхэд очиж, цаашид 49 хоногийн дотор ямар ч ой санамжгvйгээр шинэ амьдралаа хvлээн оршин байдаг гэнэ. Ингээд л сvнсний ємнє дахин тєрєх боломжтой тив, улс, газар, гэр бvлийнх нь тухай мэдээлэл гарч ирнэ. Тэгээд л бидний ертєнцєд дахин хєл тавьдаг ч байж магад. Гэхдээ єнгєрснєє санахгvйгээр.

Орчлонгийн 10 хувь нь харагддаг, бусад нь vл vзэгдэх хар матери хэлбэрээр оршдог


“Хий vзэгдэл, гэрийн онгон, гуманоид, сvнс, алмас зэрэг гаж содон vзэгдлvvд удахгvй тайлагдашгvй нууц байхаа больж, жирийн зvйл гэж тооцогдох гэнэ… “Хар матери гэж байдаг, тэгэхдээ бvр маш их байх ёстой…”
Хий vзэгдэл, сvнс, гэрийн онгон, гуманоид зэргийг астрофизикч Борис Родионов “хар матери” гэж нэрлэжээ. Гэхдээ тvvнийхээр “хар матери” нь чєтгєр шуламтай ямар ч холбоогvй бєгєєд шинжлэх ухааны нэр томьёо аж. Астрофизикчид саяхан хийсэн нээлтээ ингэж нэрлэжээ. Хэдийгээр энэ талаар маш олон диссертаци бичиж, олон улсын элдэв хурал зєвлєгєєн болсон ч эрдэмтэд тvvний талаар зєвхєн ганцхан зvйлийг мэддэг, “хар матери гэж байх ёстой, тэгэхдээ бvр маш их байх ёстой…” Эрдэмтдийн vзэж буйгаар бидэнд харагддаг бvх зvйл (ой мод, гариг эрхэс, сvvлт од, микробууд, оддын хоорондох тоос зэрэг) нь Орчлон ертєнцийн бодисуудын ердєє 10%-ийг эзэлдэг байна. Vлдсэн 90% нь “кадрын цаана” байдаг, єєрєєр хэлбэл vл vзэгдэх хар матери хэлбэрээр оршдог аж. Нууцлаг субстанцын загварыг Родионов ингэж тайлбарлав. Орчлонгийн орон зайг бvхэлд нь, тэр байтугай бидний доторхи зайг хvртэл маш нарийхан “аалзан тор” нэвт шувт хэрдэг гэнэ. Эдгээр утсууд нягт, хатуу биеийг яг л улайссан халуун тємрєєр масло зvсэх мэт хялбар нэвтэлдэг гэж тєсєєл дєє. Учир нь эдгээр утасны зузаан иь атомуудын хоорондын зайнаас 10000 дахин бага. Vл vзэгдэгч утас бол атом, гэхдээ бємбєлєг бус харин цилиндр гэнэ. Энэ бvгд хэдийгээр vл харагдах боловч тvvнийг урж тасдахад маш хэцvv, 10 тоннтой тэнцэх хэмжээний хvч гаргах хэрэгтэй. Хэрэв ийм олсоор дэлхийгээс Сириус хvртэл татаад дараа нь ороовол нэг куб сантиметр хэмжээтэй, 60 кг жинтэй бємбєлєг болно. Орчлон ертєнц бvхэлдээ ийм vл vзэгдэгч аалзны шvлсээр хэрэгдсэн байдаг, яг л мєєгєнцрийн утсууд модны vндсийг хэрдэгтэй адил. Энэ аалзны шvлсэн “олс” маш онцгой чадвартай, хэрэв тасарвал хоёр vзvvр нь ойр хавийн бємбєлгєн атомуудыг єєртєє шингээн уусган, хvссэн хэлбэрээр нєхєн сэргэдэг, хуваагдаж олширдог. Сонирхолтой нь олс тасрах vед заримдаа хурц плазман бємбєлєг, бємбєлгєн цахилгаан ажиглагддаг. Амьдралын тєлєєх тэмцэл нь хувьслын хєдєлгєгч хvч, тэгэхээр Родионовын” vзэж буйгаа “утас”-ны атомууд адил тєрєлтнєє залгих нь илvv vр дvнтэй гэж “шийдсэн” гэнэ. Орчны нєхцєлд дасах хамгийн шилдэг зохицол бол оюун ухаантай байх, иймээс эрт орой хэзээ нэгэн цагт оюун ухаан Орчлонгийн мєєгєнцєр дотор vvсэх л байсан. Орчлон оршин тогтсоноос хойш сэтгэдэг матери єєрийн оюуны чадвараар ер бусын єндєрлєгт хvрсэн. Чухам тvvнд л бид баярлалаа гэж хэлэх ёстой байх. Родионов “Хар материас бvрэлдсэн асар том аварга биетvvд зєндєє бий. Хар шуурга, оддын системийн vvсэл зэрэг тэдний хувьд хvн цонхон дээрх цэцгээ услахтай адил” гэжээ. Хvн тєрєлхтєн vvсэх нь хэн нэгэнд хэрэгтэй л байж. Хvмvvс алс тэртээ vед “утсан аваргууд”-ын хvслээр дэлхий дээр “ургасан” юм чинь бид ямар нэг тодорхой vvрэг рольтой байгаа. Гэхдээ чухам ямар? Энэ асуудал хvн тєрєлхтнийг олон мянган жилийн турш зовоосоор л байна Дэлхийн бvх шашин нэгэн зvйл дээр нэгддэг. Тэд “Vл vзэгдэгч бурхад биднээс хvчтэй, ухаантай, сvнсийг бойжуулан торниулж, бидний бодол санааг чиглvvлдэг. Бурхан xvнийг єєртэйгээ тєстэй бvтээсэн” гэдэг. Тэгэхээр сvнсгvй бие эзэнгvй хувцастай адил. Бидний дотоод мєн чанар нь галактик хоорондын аварга биетvvдийн адил материар хийгдсэн бололтой. Vл vзэгдэгч нарийхан утсаар нэхсэн нууцлаг зvйл бидний биеийг удирддаг, яг л гариг эрхэс, галактикийг эдгээр аварга хvчирхэг биетvvд удирддаг шиг. Ингэж vзвэл хий vзэгдлийн учир тайлагдана. Сvнс биеийг орхиж одсоны дараа буцаад хvн дvрсдээ хувилж чадна. Хvсвэл яг ємнєх шигээ биологийн бvрхvvлтэй болдог. Гэтэл ихэнх хий vзэгдлvvд манан мэт сийрэг, бvдэг харагддаг. Яагаад ингэдэг нь тун сонирхолтой. Єєрт нь хэрэгтэй болохоор л тэр биз. Гэрийн онгон, полтергейт, алмасыг мєн ингэж тайлбарлаж болно гэж Родионов vзсэн тєдийгvй телепортацийг мєн хар материтай холбожээ. Дохио (энерги, мэдээлэл) мєєгєнцрийн утсаар явж, хэрэгтэй газраа, хvрэх ёстой эзэндээ очдог. Тэгэхээр нягт хатуу биетvvдийг галактикийн интернэтийн утсаар дамжуулах нь маш хялбар зvйл байж магад. Хамгийн гол нь Орчлонгийн тэр компьютерийг ашиглаж сурах л vлдлээ.

М.Цогзолмаа

АРИГБӨХ


Монголын Их гүрний сүүлчийн хаан Аригбөхийн эмгэнэлт амьдралын төгсгөл өдий хүртэл бүрхэг хэвээр байгаа юм. Монгол, Хятадын сурвалж бичгүүд болон судлаач эрдэмтдийн үзсэнээр Аригбөх Хубилайд бууж өгсөнөөс хойш хоёр жил орчим хугацаанд гэрийн хорионд байсаар 1266 оны 10 сарын 1-нд нас баржээ. Рене Груссе энэ талаар “Аригбөх 1266 онд нас барсан боловч үнэндээ насан эцэслэтлээ хоригдол байжээ” гэжээ. Хоригдол байх тухай асуудал маргаангүй агаад Хубилай түүнийг хатуу хорио цагдалтаас ангид байлгасангүй.
“Судрын чуулган”-д Аригбөх жил орчим хугацаанд өвчилсөөр Барс жилийн /1266 он/ намар нас барсан гэжээ. Юан улсын сударт Аригбөхийг нас элтлээ хаан хүний хангамжинд байгаад өвчнөөр өнгөрчээ гэжээ. Гэтэл зарим түүхчид Аригбөхийг өвчнөөр нас бараагүй, Хубилай түүнийг хорлосон ч гэж үздэг.
Аригбөх амьд байх нь Хубилайд аюултай хийгээд түүний хууль бус үйлдлийг өдөр бүр сануулсаар байсан нь ойлгомжтой тул тэмцэж олсон хаан ширээнийхээ өмнөөс дүүгээ золиос болгох хэрэгтэй ч байсан байж болох юм. Ийнхүү Монголын нэгдсэн улс байгуулагдсанаас хойш янагш яг нэгэн их мөчлөг буюу жарны төгсгөл дээр Монголын эзэнт гүрний сүүлчийн Их хуралдайгаар албан ёсоор сонгогдсон Их хаан Аригбөх Монгол үндэстний түүхэнд эмгэнэлтэй зурвасхан мөр үлдээгээд 46 орчим насандаа бие баржээ гэж үзэж болох юм.
Мөн сурвалж бичгүүдэд Аригбөхийг нас барахад шарилыг нь Чингис хаан болон эцэг Тулуй, ах Мөнх нарыг нутаглуулсан тэр газарт тавьсан гэжээ.
Харин Өвөр Монголын Багшийн дээд сургуулийн сонин “Хятад хэл, философи, нийгэм, шинжлэх ухаан судлалын хэвлэл” хэмээх сэтгүүлийн 1987 оны № 3,4 дугаарт Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх маш сонирхолтой өгүүлэлд дурдагдсан зүйлийг дараа дараачийн судлаачид нэн сонирхон, мөшгөн шинжилвээс зохилтой.
Энд бичсэнээс үзвэл Аригбөхийг 1266 онд нас барсан хэмээн өнөөг хүртэл итгэж ирсэн ойлголт итгэл маань ихээхэн эргэлзээтэй болж, энэ талаарх манай түүхийн сурвалжуудад буй мэдээ сэлтийг эргүүлэн сайтар нягтлах шаардлага гарч байна.
Энэхүү сохирхолтой өгүүллийг хятад хэлнээс утгачлан сийрүүлбэл:
“Бид саяханы нэгэн сонин дээр Хубэй мужид нэг хэсэг Лү овогт монголчууд амьдардаг гэсэн мэдээг аваад энэ талаар газар дээр нь очиж тэдний түүх соёл, зан заншлийг судлахыг хүссэнд нутгийн удирдлагууд бидэнд туслалцаа үзүүлсэн юм. Ялангуяа тус мужийн үндэстэн ястны хариуцсан алба болон Хунху сумын зохих удирдлагууд энэ талаар маш их туслав. 1986 оны 10 сард бид Шинди, Шакоү, Фүнкоү болон Шашинхө зэрэг газарт амьдарч байгаа Лу овогт монголчуудыг сурвалжлахаар зорьж очсон юм. Энэ ажлын явцад бид Лу овогт монголчуудаас ярилцлага авч тэдний ургийн бичиг болон түүхийн эд материалуудыг үзэж харсан билээ.
Энэ нь Лу овогт Монголчуудын түүх соёлыг судлах анхны алхам болж, цаашдаа Монголын түүхэн дэх зарим нэгэн эргэлзээтэй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болсон юм. Тухайлбал Аригбөхийг үхсэн үү, эсхүл оргосон уу гэдэг нь монголын түүхийн материалуудад болон Юан гүрний түүхэнд тодорхой бус тэмдэглэгдсэн байдаг. Түүнийг өмнө зүгт зугтсан уу, хойт зүгт үү гэдэг талаар Түүхийн товчоон дундах тэмдэглэгээ болон Лү овогт Монголчуудын түүхийн тухай ам дамжсан яриа, мөн Лү овогтны ургийн бичиг болох “Язгуур үндсийн удиртгал”-д харилцан адилгүй ялгаатай тэмдэглэгдсэн байдаг.
1. Лү овогт монголчуудын ургийн бичиг болох “Язгуур үндсийн удирдтгал” болон тэдний үе дамжсан аман ярианаас дээр дурдсан Лү овогт монголчууд гэдэг маань Чингис хааны дөрөвдүгээр хөвгүүн Тулуйн зургаа дахь хөвгүүн Аригбөхийн хойч үе гэдэг нь тодорхой мэдэгдэж байдаг. Лү овогт Монголчууд хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй бүгдээрээ өөрсдийгөө Чингис хааны хойч үе хэмээн нэрлэдэг. Үүний сацуу тэд, тэдний өвөг болох Аригбөх Хубилай хаантай хаан ширээ булаацалдан тулалдсаны эцэст өмнө зүгт зугтан, маш ээдрээтэй олон нүүдлийн эцэст одоогийн Хунху сумын Шашинхө хэмээх газарт сууршсан хэмээн тодорхой дурсан ярьцгааж байна. Тэднийг яагаад Лү овогт хэмээсэн талаарх ард түмний ам дамжсан яриа “Язгуур үндсийн удиртгал”-д тэмдэглэсэнтэй яг тохирч байдаг. Аригбөх бол Тулуйн зургаа дахь хөвгүүн байсан. Энэхүү зургаа дахь хөвгүүн гэдэг нь эртний хятад хэлний Lu гэдэгтэй яг адилхан бичигддаг. Иймд тэд энэхүү Lu гэдгийг авч өөрсдийгөө тийн нэрлэсэн бололтой. Гэхдээ энэ нь хятад хэлний Лу овогт гэдгээс ялгаатай юм. Иймд тэд өөрсдийгөө зориудаар Юн хотын Лү овогтнууд хэмээн нэрлэдэг. Юн хотын уг гарал нь Өгөөдэй хаан Алтан улсыг байлдан эзэлсэний дараа Хөнань мужийн газар нутгийг өөрийнхөө хөвүүд болон үр ач нарт хуваан өгсөн. Үүнээс одоогийн Жи сумын ойролцоох газар нутаг Аригбөхөд оногджээ. Энэхүү газар нутгийг эрт дээр Жоу улсын үед Юн улс хэмээн нэрлэдэг байсан байна. Иймд тэд өөрсдийгөө Юн хотын Лү овогтон хэмээн зориуд нэрлэжээ.
Аригбөх тухайн үедээ Юн хотын Ван хэргэм авч байсан тухай ам дамжсан түүхэн яриа байдаг. Аригбөх бууж өгсөний дараа Хубилай хаан хэдийгээр түүнийг алаагүй боловч түүний ойр дотны шадар түшмэд, болон цэргийн жанждаас маш олныг алж хороосон юм. “Түүхийн товчоонд”- Аригбөх нэгдүгээр сарын 6-нд ордондоо нас барав хэмээн тэмдэглэсэн байдаг. /Лалын шашны он тооллоор 664 оны /1266/ намар Аригбөх өвчний улмаас нас нөхцсөн/. Хубилай хаан Аригбөхийн гурван Их хатан, хоёр бага хатан болон хөвүүд охидод нь зохих анхаарал халамж тавьж байсан байна. Гэхдээ хамгийн гайхалтай нь Сүн Лян болон бусад хүмүүсийн Юан гүрний түүх, мөн монголын түүхийн материалуудад Аригбөхийн талаар бүдэг бадаг хольж хутгасан тэмдэглэл байдаг. Лү овогтны “Язгуур үндэсний удирдтгал”-д тэмдэглэснээр Аригбөх, Хубилай хаанд бууж өгсний дараагаар шадар түшмэд болон цэргийн жанжнуудынхаа хороогдсоныг хараад машид чочирдож өөрийн И хэмээх хүү, шадар түшмэд, зарц зэрэг гучаад хүнийг нууцаар дагуулан баруун зүгт Хубэй, Хөнань мужийг дамжин Хугань хүртэл зугтан одсон гэжээ. Хугань гэдэг нь эртний Юн Мөн Зө хотын балгас/одоогийн Хунху/ юм. Тэд өөрсдийгөө өнгөт арьстнууд гэдэг байжээ. Тэгээд тэнд өөрсдийнхөө овог нэр, гарал үүслийг нуун суурьшсан байна.
Эхлээд тэд Жян сумын Хаунжан хэмээх үерийн далангаас хамгаалах газарт амьдарч байсан байна. Аригбөх энд удалгүй нас баржээ. Түүнийг нас барсаны дараа оршуулан, оршуулгын газар байгуулсан байна. Тэнд амьдарч буй Монголчууд түүнийгээ Лү овогтны “Их бунхан” хэмээн нэрийддэг. Энэхүү оршуулгын туурь одоо хүртэл байдаг. Аригбөхийг нас барах үед И ноёнтон /Аригбөхийн хүү Юбугурын хүндэтгэлийн нэр/ балчир байсан бөгөөд үүнийг далимдуулан түүний Ю, Ян хэмээх хоёр хятад зарц нь өдөөн хатгалга явуулж, Аригбөхийг гутаан доромжлон түүний энэхүү бунханг эвдэж сүйтгэсэн байна. Энэ үед Ю, Ян нартай тэмцэлдэх хүчин мөхөсдөснөөс Лү овогтнуудад Хайжялин хэмээх газарт нүүдэллэн очжээ. Хожим нь И ноёнтон дагаж явсан арван найман хүний хамт Чайлинь голд живж үхсэн байна. Ингээд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан зарц боол, үндэс угсааг үл /тэр үед бас хятад боолууд хамт явсан/ хамааран тэднийг хамт оршуулжээ. Одоог хүртэл жил бүрийн гурван сарын гурванд үй олон Лү овогт Монголчууд энд хүрэлцэн ирж, өвөг дээдсийнхээ онгоныг тахидаг болсон байна.
И ноёнтныг нас барсаны дараа түүний овгийнхон улам доройтжээ. Тухайн үед тэд нар Хайжялингийн Хай овогтнуудтай зэрэгцэн амьдардаг байсан бөгөөд эдгээр Хай овогтнууд нь ор үндэсгүй хэрүүл маргаан дэгдээн Лү овогтнуудыг ялгаварлан гадуурхдаг, дорд үздэг байсан байна. Ингээд Лү, Хай овогтнуудын хоорондох маргаан улам ширүүсч, зарим үед зарга нь Яаманд хүртэл очдог байв. Гэхдээ энэ маргаан эцэслэн шийдэгддэггүй байв. Энэхүү нөхцөл байдлын дор Юбугурын ач болох Лу Рун Фү дахин нүүдэл хийхээр бэлтгэжээ. Байдлыг өөрийн нүдээр харж, чихээр сонссон зэргэлдээ орших Чуй овогтнууд /одоогийн Лү овогтны эзэмшил газар, эртний нэр нь Чуй жя тай/ Хай овогтны энэхүү ёс бус үйлдэлд маш их гайхаж, Лу овогтнуудыг их өрөвддөг байв. Иймд Лү овогтонтой өөрийн оршин сууж буй газар болон бусад зүйлсээ солилцох болж, энэхүү эцэс төгсгөлгүй маргаанд цэг тавьсан байна. Одоог хүртэл Хай, Лү овогтнууд ураг бололцдоггүй, Чуй Лү овогтнууд зарга хийдэггүй гэсэн ам дамжсан яриа байдаг. Үнэхээр Хай, Лү овогтнууд огт ураг төрөл бололцдоггүй байсан бөгөөд харин Лү, Чуй овогтнууд хоорондоо ураг төрөл бололцох төдийгүй элдэв ямар нэгэн маргаан гарваас өөр хоорондоо харилцан ярилцаж шүүн тасалсаар ирсэн байна. Дээр дурдсан зүйлүүд бол Лү овогт монголчууд Хунху сумын Шакоун тойргийн Лү Жа гацаанд сууршиж байсан түүхэн тойм юм.

Үндэс угсаагаа гэсэн сэтгэл болон түүний онцлог шинжүүд.
Лу овогт Монголчуудын гаднах байдал нь нутгийн хятадуудаас гойд ялгагдах юмгүй, ялангуяа хэл нь бүрэн ууссан байв. Гэхдээ тэдэнтэй ярилцах явцад үндэс угсаагаа гэсэн үзэл, сэтгэл маш хурц, гүн гүнзгий илэрч байлаа. Иймд өөрийн эрхгүй тэднийг бишрэх сэтгэл төрж билээ. Үүний сацуу зан заншлийн зарим нэгэн онцлог байдал нь тэднийг Монголчууд гэдгийг бүрэн дүүрэн итгүүлж байв. Бид монгол дээл өмсөн Лү овогтны гацаанд очиход тосгонд “Үндэс угсаа нэгтнүүд маань ирлээ” гэх их хөөрч баярласан үг хаа сайгүй сонсогдож, биднийг халуун дотно сэтгэлээр угтан авсан юм. Тэд бидэнд ихэд итгэн гадны хүнд огт харуулдаггүй Лү овогтны ургийн бичиг болох “Язгуур үндсийн удиртгал” болон олон зуун жил хадгалж байсан Аригбөхийн хөвгүүн И ноёнтны зурмал зургийг харууллаа. Энэхүү зургаас харахад И ноёнтоны гаднах байдал, өмссөн хувцас нь үнэхээр Монгол хүний онцлогыг илтгэн харуулж байв. Гэхдээ малгай болон бөс нь манж хүнийхийг санагдуулсан юм. Энэ талаар улам судлах хэрэгтэй. Тэдний өвөг дээдсийн онгон шүтээний өмнөх бяцхан хөшөө нь өөрийн гэсэн онцлогтой байлаа. Уг шүтээний нүүрэн тал нь хятад үндэстний онцлогоос огт ялгагдах юмгүй. Харин ар тал дээрээ “Монгол” хэмээх хоёрхон хятад ханз байдаг. Хятад үндэстнүүд өвөг дээдсийнхээ онгоныг тахихдаа түүний өмнө байнга хас хонхыг зүүж, хүндэтгэл үзүүлэх үедээ хонхоо цохидог. Харин Лү овогт монголчууд хонх уядаггүй бөгөөд тэд хонхыг зовлон, азгүй явдлын билгэ тэмдэг хэмээн үздэг байна. Үүнээс гадна өөр нэг онцлог байдаг нь тэд И ноёнтны бунханд бараалхах үедээ хятад үндэстнүүд шиг сөхөрч суугаад толгойгоо бөхийлгөдөггүй. Харин эсрэгээр умар зүгт монголын эртний газар шороо руу харж зогсоод толгойгоо мэхийн ёсолдог. Энэ нь И ноёнтныг дагаж явсан арван долоон зарц боолуудтай нь хамт оршуулсантай холбоотой. Хэрвээ И ноёнтны шарилд мэхийн ёсолбоос мөнхүү тэнд хамт оршуулагдсан хятад зарц боолуудад хүндэтгэл үзүүлж буй гэсэн үг бөгөөд үүний улмаас тэд хойт зүгт харж зогсон толгой мэхийдэг байна. Энэ нь хэдийнээ одоог хүртэл заншил болон тогтжээ.

700 гаруй жилд үндэс угсаагаа нуун далдалж байжээ.
Лү овогт монголчуудын түүхэндээ уламжилж ирсэн энэ байдал нь үндсээрээ устах тал руугаа явж байна. Гэхдээ цөөн тооны хуучин үзэл бодлын хүлээсэнд автагдсан хөгшчүүлийг үл тооцвол хүн амын 95-аас дээшхи хувь нь өөрсдийнхөө үндэс угсааг нэн даруй сэргээж, өөрийнхөө овог угсааг нуун дарагдуулж байсан энэ амьдрал дахин давтагдахгүй байхыг маш их хүсч байна. Тэд бидэнд Юан гүрний үед Хубилайгаас айдаг байсан, Мин улсын үед Юан гүрний үлдэгдлүүд хэмээн гадуурхагдаж, үндэс угсаагаа устгагдахаас, Чин болон Дундад иргэн улсын үед мөн л хавчин гадуурхагдаж алагдах, гуйрамч тэнүүлчин амьдрал руу унахаас айдаг байсан, хэрвээ өнөөдөр түүхийн энэхүү эрээн бараан арилваас бид дахин юунаас ч айхгүй амьдарна хэмээн ярьсан юм. Хэдийгээр тэд өөрсдийнхөө үндэс угсааг нууж явсан боловч бид хятад үндэстнүүд биш шүү гэсэн санааг өөрийн мэдэлгүй л гаргаж ирж байжээ.
Анх Хунхуд очихдоо хойт зүгээс зугтаж ирсэн учраас хэл яриа, зан заншил, хувцас хунар зэргээрээ тухайн оршин суугчдаас маш ихээр ялгарч байв. Иймд өөрсдийгөө өнгөт арьстанууд хэмээн нэрлэж байсан бөгөөд хожим түүнээ хятад үндэстнүүд хэмээн засаж бичсэн байна. 20 зууны эхэнд одоогийн Лү овогтны гацаанд нэгэн эцэг өвгөдийн онгон шүтээн болох сүм байгуулжээ. Тэгээд тэд Бэй Фин Фү Рен Их сургуулийн профессор Лу Кай Дяог урьж авчран шүтээн дээрээ “Монголчуудын зан заншил” хэмээх дөрвөн үгийг уйгур бичмэлээр бичүүлжээ. Гэтэл зарим нэгэн хүмүүс гай гамшиг авчрах нь хэмээн маш их айж, энэ дөрвөн үгийг засч бичсэн байдаг. 1964 онд хоёр дахь удаагаа бүх ард түмний тооллого явуулахад олонхи Лү овогтнууд өөрсдийгөө монгол үндэстэн хэмээн бөглөн бичиж байсан байна. Гэхдээ эрх мэдэл бүхий цөөн тооны хөгшчүүлийн ятгалгаар түүнээ дараа нь хятад үндэстэн хэмээн засаж бичжээ. Хэрвээ тухайн үеийн хүн амын тооллогын дансыг эргүүлэн харах юм бол монгол гэсэн үгийг хятад хэмээн залруулан бичсэнийг тодорхой харж болно. Өөрийнхөө үндэс угсааг сэргээх бол Лү овогт монголчуудын олон зуун жил сэтгэлийн гүндээ хадгалж байсан сайхан мөрөөдөл юм. Хубэй мужийн Хунху суманд одоогоор 2700 гаруй монголчууд амьдарч байна. Эдгээрийн олонх нь Хунху сумын Сяшинхө гэдэг газарт амьдардаг. Гэхдээ үүнд Бээжин, Үхань, Хунань зэрэг газар шилжин суусан монголчуудыг оруулаагүй болно.

Тайлбар
1. Аригбөх үхсэн үү, эсвэл оргосон уу. Энэ бол монголын түүх судлаачдын өмнө тулгарч байгаа хамгийн шинэ сэдэв болж байна. “Түүхийн товчоон”-оос гадна Монголын түүхийн тухай бусад материалуудад Аригбөхийн насан эцэслэсэн эсэхийг тодорхой бус тэмдэглэсэн байдаг. Иймд үүнийг цаашид улам гүн гүнзгий судлах зайлшгүй хэрэгтэй юм. Гэхдээ Лү овогтнуудын түүхэн тойм нь Аригбөхийг баруун зүгт зугтан одсон гэдгийг баталж байна. Түүнчлэн түүний шарил нь одоог хүртэл хадгалагдаж байгаа нь бас нэгэн нотолгоо болох юм. Аригбөхийг Хубилайгаас нууцаар оргон одсоны дараа тэр үед Хубилай хаан Аригбөхийг баруун зүг рүү оргон одсон тухайд удтал мэдээгүй бөгөөд зөвхөн түүнийг нэгэн зэлүүд газар нуугдаж байгаа хэмээн таамаглаж байсан. Ийм ч учраас баруун зүгийн Ил хааны улс болон Монгол нутаг руу Аригбөхийг өвчний улмаас үхсэн хэмээх хуурамч мэдээллийг хүргэсэн байна. Энэ бол Хубилай хаан Аригбөхийг амьд байгааг түүнийг дэмжигчидын сонорт хүргэхгүй нуухын улмаас ингэсэн болов уу. Хубилай хаан монгол нутагт болон хятадад байсан монголчуудаас бүхнийг нуун далдалж байв. Иймд Хубилай хаантай олон жил хаан ширээний төлөө тэмцэлдсэн Аригбөхийн талаар монгол, хятад хэл дээрх монголын түүхэн материалуудад нарийн тодорхой дурдаагүй байдаг нь аргагүй юм. Хамгийн сүүлд Хубэй мужид амьдарч байгаа монголчуудын ам дамжсан түүхэн яриа, бичгээр үлдсэн материалууд дээрх тэмдэглэгээ, мөн монголын түүхэн материалууд болон “Түүхийн хураангуй”-д буй тэмдэглээнүүд нь зөвхөн хэлбэр байдлын хувьд ялгаа байгаа болохоос агуулгын хувьд үнэндээ ялгаа байхгүй юм.
2. Аригбөхийн хүүг И ноёнтон хэмээн нэрийдсэн учир. Лу овогт монголчууд Аригбөхийн хүү Юбугурын/Аригбөхийн их хатан Ойрд аймгийн Илчикмышээс гарсан хүү/ монгол нэрийг нь товчлон И хэмээн хүндэтгэн нэрлэж байсан байна. Юан гүрний түүхэнд Аригбөхийн хүүг Юмухур, “Түүхийн товчоон”-д Юбугур, Юмхур гэж нэрийдсэн байдаг. Хятад хэлнээс орчуулбаас Юмухур гэдэг. Юан гүрний түүхэнд түүнийг ван цолтон хэмээн өргөмжилсэн байгаа. Гэхдээ түүнийг Хубилайн төр барьж байх үед эрх мэдэл бүхий албан тушаалтай байсан уу гэдгийг мэдэхийн арга байхгүй. Түүхийн материалд тэмдэглэснээр түүний монгол нэр нь Юбугур, эсвэл Юмухур байж магадгүй. Иймд тэрбээр хятад үндэстний амьдарч буй нутагт зугтаж очсоны дараагаар овог нэрээ өөрчлөхдөө монгол нэрийн эхний дуудлагыг үлдээгээд товчоор И хэмээн өөрчилсөн бололтой.

Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх эл өгүүлэлд дурдагдсан баримтууд нь бидэнд Аригбөхийн үхлийн талаар, тухайлбал бүх сурвалж бичигт дурдсанаар түүнийг 1266 онд Хубилайн хорио цагдалт дор өвчнөөр нас барсан уу, эсвэл дээрх өгүүллийн өгүүлэхээр харьяат шадар дотнын хүмүүсээ дагуулан Хубилайн цагдалтаас оргон дутаасан уу гэсэн ацан асуулт, ихээхэн эргэлзээтэй байдлыг төрүүлж байна. Аригбөхийн ур удмын талаар сурвалж бичигт хэрхэн өгүүлсэнийг нягтлан үзэх нь дээрх ээдрээтэй байдлыг тодруулахад бага ч болов дөхөм болох болов уу.
Аригбөхийн удам угсаа
Сэнгэрэнцэн нарын бичсэн өгүүллийн баримтуудыг нягтлан “Судрын чуулган” болон “Юан-ши”-д Аригбөхийн удам угсааны талаар өгүүлсэнийг сөхөн үеье. Эдгээр сурвалжуудад бичсэнээр Аригбөх нь хэд хэдэн хатад, хүүхдүүдтэй байжээ. Төв Монголын нутагт түүний дөрвөн орд өргөө байсан хийгээд Хубилай Хархоринг эзлэхдээ тэдгээрийг олзолсон. Мөн Алтай, Киргизэд түүний зун болон өвлийн орд өргөөд нь байсан байна.
Аригбөхийг Юбугур, Найраг-бөх, Лаган-Шигань гэсэн гурван хүүтэй байсан хэмээн Юань-шид тэмдэглэжээ.
Харин Аригбөхийн хатад хүүхдүүдийн талаар “Судрын чуулган”-д нэлээн дэлгэрэнгүй дурдсан байна. Түүнд өгүүлсэнээр Аригбөхийн Их хатан Илчикмыш ойрад аймгийн хүн байв. Аригбөх Хубилайтай тэмцэхдээ ойрдуудын хүчинд ихээхэн түшиглэж байсан билээ. Илчикмышээс хүү Юбугур болон, хоёр охин төрсний том нь Халукан-агай. Түүнийг Баявут омгийн Татакта хүргэнд өгчээ. Энэ Халукан нь Некудер нэрт Мелик-Төмөрийг төрүүлжээ.
Хоёр дахь хатан Хутагт нь найман аймгийн Кучукур Клана овгийн хүн байсан ба Сорхагтани бехитэй хамт түүний өргөөнд амьдарч Камтай гэдэг охин төрүүлснийг нөхөрт гаргаагүй. Нумуган нэрт нөгөө охин нь ойрад аймгийн Чупан хүргэнд очжээ.
Гуравдугаар хатан Кутлу нь хонгирад аймгийн хүн байсан ба мөн Сорхагтани бехитэй хамт амьдарч байжээ. Тэрбээр хүү төрүүлээгүй аж.
Аригбөх дээрх гурван хатнаас гадна хэд хэдэн татвар эмтэй байв. Барулас аймгийн Ирау-гуа нэрт татвар эм нь Хубилайгаас Иранд Хөлөг хааны дэргэд элчээр очсон Хаданы охин дүү бөгөөд тэр эм Найраг-Бөх нэрт хүү төрүүлжээ.
Мөн нэг татвар эм байсан нь Хонгирад аймгийн Ашитай гэгч бөгөөд Тамачи нэрт хөвүүний нь эх юм.
Аригбөх Хубилайд бууж өгөхөөр очихдоо Юбугур, Меликтөмөр, Найраг-Бөх, Тамачи дөрвөн хөвүүнээ гэртээ үлдээгээд бүх эхнэрүүдээ дагуулж явжээ.
Аригбөхийг нас барсны дараа түүний хатад, татвар эмс нь гэр гэртээ харьцгаав. Гурван жил болсны дараа Хубилай хаан “Аригбөхийн хөвүүд хүрэлцэн ирж нүдийг минь баясгагтун” гэж зарлиг болжээ. Зарлигийн дагуу Аригбөхийн хүүхдүүд болох Юбугур, Мелик-Төмөр, Найраг-Бөх, Тамачи нар Хубилай авга ахдаа очин ёслол хүндэтгэл үзүүлсэнд Хубилай тэдэнд ихэд найршаан хандаж хариу хүндэтгэл үзүүлэн тэдэнд хатад болон ихээхэн бэлэг өгчээ. Үүнд Хубилай хаан Асутайн хатан Есүдэрийн их өргөөг Юбугурт өгчээ. Юбугур Есүдэр хатныг авч гурван жил хамт амьдрахад Есүдэр хүүхэд төрүүлэлгүй байсаар бие баржээ. Юбугур Есүдэр хатны удмын нэг хатанг дахин буулган Хулачу, Олджай-Төмөр гэдэг хоёр хүүтэй болов. Олджай-Төмөр нь хожим Ил хаан Өлзийтийн дэргэд Иранд очжээ. Юбугурын ахмад хүү нь түүний Их хатан Харнууд аймгийн Чапан хатнаас гарсан Ил-Бөх нэрт байв.
Юбугур нь мөн Найман аймгийн Кушлуг хааны ахын охин Огул-Текин хатнаас гарсан Урла нэрт хүүтэй. Урла нь Сүлдүсүн аймгийн Чапун ноёны охин Байкуг хатан болгон авч, Мелик –Төмөрийн дэргэд амьдарч байжээ.
Юбугурт мөн Хонгирад аймгийн Баян нэрт нэгэн хатан байсан нь түүний өвөг Тулуйн татвар эм байжээ.
Хубилай хаан Аригбөхийн хүү Меликтөмөрт Лингкум хэмээх хатныг өгсөн байна. Энэхүү Лингкум нь Кишлуг хааны охин юм. Ухаалаг, авьяаслаг хан хүү Хутагт бол энэ Лингкумын хүү юм. Мелик-Төмөр мөн Лингкум хатнаас Келмиш –ага, Ширин –ага гэсэн хоёр охинтой. Лингкум хатныг нас барахад Мелик-Төмөр Жалайрын Таран ноёны охин Гилтэй хатныг их хатны өргөөндөө буулган авчээ. Энэхүү хатнаас хүүхэд гарсангүй тул Дурбан аймгийн ахлах ноён Ширекийн охин Бураг мөн хатнаа болгон авч хоёр хүү төрүүлсэн нь Ойратай, Махмуд хоёр юм. Мелик-Төмөр мөн Ойрдийн Барс Бөхийн охин Эмүгэн хэмээх хатантай байсан ба энэ хатнаас нь Мингхан, Ачигиг, Есөн-Дува, Баритай хэмээх дөрвөн хүү төржээ. Эдний дундаас Есөн-Дува нь эцгийн голомтийг залгаж, Дундад Азид нэлээн нэр нөлөөтэй нэгэн байсан байна. Меликтөмөр бас Туглуг –Олджай нэрт бас нэгэн татвар эмтэй байжээ. Хубилай хаан Аригбөхийн Их хатан Илчигмышийн өргөө эзэмшлийг хүү Найрагбөхөд нь өгчээ. Найрагбөх нь эцгийгээ нас барахад ихэд гутран амиа хорлохыг завсан боловч түүнд боломж өгсөнгүй. Байнгын хараа хяналтан дор байлгажээ. Гэвч Найрагбөх удалгүй уй гашуугаасаа болж нас баржээ. Түүнийг нас барахад Илчигмыш хатны өргөө нь Ашигтай нэрт охинд нь үлдэж удалгүй Меликтөмөрийн эзэмшилд орсон байна. Энэхүү Найраг бөх нь Хурбаг, Бачани, Самгар, Баян-Өвгөн, Ур-Төмөр нэрт таван хүүтэй байв. Эхний дөрөв нь Хубилай хааны их хатан Хонгирадын Чапуны үеэл болох Ашитай хатнаас нь гарсан ба Ур-Төмөр нь олхонуд аймгийн Учин-Экачи хатнаас нь гарчээ.
Аригбөхийн бага хүү Тамачид Хубилай Хутагт хатны орд өргөөг өгчээ. Хутагтийг нас барахад Найманаас Ер-Текин хэмээх бүсгүйг хатан болгож Баян, Дурбан хэмээх хоёр хүүтэй болсон байна.
Хожим Хубилай хаан Хайдугийн эсрэг тэмцэхдээ Их цэргийг хүү Номхон, Хөхчү нараар удирдуулан, Хантун ноёноор захируулсан зүүн жигүүрт хэд хэдэн хан хөвүүдийг цэргийнх нь хамт оруулсаны дотор Аригбөхийн хөвүүд Юбугур, Мелик-Төмөр нар явжээ. Гэвч тэд Өгөөдэйн удмын Ширеки, Сүйхтэйн хүү Тугтөмөр, Ургадай нартай үгсэн Номхон, Хөхчү болон Хантун ноён нарыг гэнэдүүлэн баривчилж, Хайдуд тушаагаад Хубилайн эсрэг тэмцэлд нэгдсэн юм. Аригбөхийн дээрх хоёр хүү нь XIII-XIY зууны зааг үед Дундад Азид өрнөсөн хан хөвүүдийн хоорондын жижиг сажиг мөргөлдөөн, зөрчилдөөнд нэн идэвхтэй оролцож байсан байна. Хожим Юбугур нь Хайдугаас салж эцгийн нэгэн адил хатад эхнэрүүдээ аван Хубилайд хоёр дахь удаагаа бууж өгчээ.
Энэхүү Юбугур нь Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх эл өгүүлэлд дурдагдсан И ноёнтон мөн бөгөөд “Судрын чуулган”, “Юан-ши”-гийн мэдээ сэлттэй зөрж байна. Дээрх өгүүлэлд дурдсанаар Юбугур нь эцгээ даган 1265-1266 оны үед Хубилайн дэргэдээс, гэрийн хорионоос оргон зугтааж, Хубэй, Хөнань мужийг дамжин Хугань мужид очиж суурьшаад нууцаар амьдарч байсан бололтой байдаг.
Гэтэл “Судрын чуулган”-д дурдсанаар Аригбөх Хубилайд бууж өгөхөөр очихдаа Юбугурыг бусад ах дүүсийнх нь хамт ойрдод үлдээгээд хатад эхнэрүүдээ авч явжээ. Аригбөхийг нас барсанаас хойш гурав дахь жилд Хубилай Аригбөхийн хүүхдүүд ирж золгохыг хүссэн /зарлигдсан/-д Юбугур ах дүүсийн хамт очсон байна. Тэгэхэд Хубилай тэдэнд ивгээл хайр үзүүлж, шан харамж өгчээ. Үүнд Юбугурт Асутайн хатан Есүдэрийн их өргөөг өгчээ. Энэхүү Есүдэрийн өргөө гэр нь Мөнх хаанаас Алтан Улсын хуучин нутаг дэвсгэрээс дахин хувиарлалт хийхэд хүү Асутайд ноогдсон Хэбэй мужийн хэсэг газарт байсан уу, үгүй юу гэдгийн нягтлан тодруулах шаардлагатай юм. Нөгөө талаар Юбугур нь Хайдугийн эсрэг явуулсан Хубилайн цэрэг армид өөрийн баг цэргийн хамт явсан төдийгүй эгзэгтэй үед Өгөөдэйн удмын хан хөвүүдтэй үгсэн Хубилайн хүү Номхон болон бусад жанжидыг баривчлан Хайдуд тушаагаад Хубилайн эсрэг тэмцэлд нэгдсэн байна. Гэвч хожим Хайдугаас салж дахин Хубилайд бууж өгчээ. Харин ийнхүү хоёр дахь удаагаа бууж өгсөний дараа Хубилай Юбугурт хэрхэн хандсан талаар мэдээ сэлт алга байна.
Сэнгэрэнцэн нарын өгүүлэлд дурдагдсан Лү овогт Монголчуудын Хубилайгаас оргон дутаасан явдал нь Юбугур сүүлд Хайдугаас салан бууж өгсөний дараа болсон ч байж болох юм. Учир нь Хубилайгаас зугтаасан Аригбөхийн удмынхан тухайн үедээ Хубилайд мэдэгдэлгүй өөрсдийгөө нууцалж чадсан байсан тул тэр үед Юбугур Хайдугийн эсрэг дайнд оролцох боломжгүй байсан гэж үзэж байна. Нөгөө талаар Аригбөхийг өөрийн хүмүүсээ аван дутаасан гэдэг ч ихээхэн эргэлзээтэй, Лү овогт монголчууд өөрийн удмыг Аригбөхөөс эхлүүлж байгаа нь удмынхаа бичиг сурвалжид түүнийг дээрх зугтан зайлсан явдлын эхэнд дурдахын шалтгаан болсон ч байж болох юм.
Тэгэхээр үйл явдлын өрнөлтийг энэ мэтчилэнгээр харьцуулан үзэхэд Лү овогт монголчууд нь Аригбөхийн үед бус, харин түүний хүү Юбугур Хубилайд хоёр дахь удаагаа бууж өгөхөөр очсоны хойно энэхүү Хубилайн цагдалтаас буруулан дутаасан явдал болсон байж болох магадлал нь илүү байна.
Мөн Юбугурын хүү Ил бөх нь Сэнгэрэнцэн нарын бичсэн өгүүлэлд дурдагдаж буй И ноёнтны хүү Лү Рүн Фү мөн эсэхийг тодруулах хэрэгтэй байна. Ийм ээдрээтэй адал явдлын учгыг тайлахад нэлээн урт хугацааны эрэл хайгуул хэрэгтэй болов уу.
Ийнхүү Аригбөхийг оргосон уу, нас барсан уу гэдгийн учгыг тайлах нь манай түүхийн нэн шинэ сэдвийн нэг аргагүй мөн болжээ.
Номин.Б

МӨНХ ТЭНГЭРИЙН АЛТАН ХАЙРЦАГНЫ ТАВАН БОДЛОГО

Мөнх тэнгэрийн 13 цааз ёсны “Гэрийн хэлхээ үл эвдэх” хэмээх зүйлтэй холбогдуулан дээр хэсэгт түүхэн сургамж, бодит байдлын талаар өгүүлсэн билээ. Энд ба түүнээс гарах арга замын тухай буюу Мөнх тэнгэрийн алтан хайрцагны таван бодлогын талаар нийтэлж байна.

Монгол түмэн эртээс Мөнх тэнгэрт шүтэн амьдарч, үндэс угсаагаа хамгаалж үлдэх талаар олон бодлого ухаан сэдэн хэрэгжүүлж ирсэн түүхтэй юм. Түүхэнд байсан эдгээр бодлого ухаануудыг нэг бүрчлэн судалж, тунгаан шүүж үзээд уг удмаа мэдэж, Мөнх тэнгэрт сүсэглэх, овог нэрээ сэргээн, зөв хэрэглэж, Монгол үндэс угсаагаараа бахархаж явах, угийн бичиг хөтөлж, хяналт хариуцлагыг буй болгох, ургийн найр хийн төрөл садангийн хэлхээ холбоог сайжруулан, ахас дээдсээ хүндлэх, үр удмаа нэмж, цэвэр удмаа үлдээх зэрэг зарчмууд голлож байсан бололтой хэмээн дүгнэж байна. Бид эдгээр зарчмуудыг өнөөдөр сэргээн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагтай гэж үзсэн бөгөөд хураангуйлан нэгтгэж Мөнх тэнгэрийн алтан хайрцагны таван бодлого хэмээн нэрлэн уламжлаж байна.

Алтан хайрцагны бодлого гэж нэрлэж байгаа нь Чингис хааны найман цагаан гэртэй холбоотой юм.Чингис хааныг тэнгэрт хальсны дараа түүний шүтээнд зориулан найман цагаан гэрийг босгосон түүхтэй. Их Монгол улсын 36 хааны хамаг сүүлчийн хаан Лигдэн хутагт хүртэл найман цагаан гэр нь төрийн дээд шүтээн байв. Тухайн үед болтол алтан ургийн хаан ширээ залгамжлах эрх бүхий хүн байсан ч заавал Найман цагаан гэрт мөргүүлж байж хаан ширээнд суулгадаг хатуу ёс мөрдөгдөж байсан юм. Ингэж хаан ширээнд суух тангараг өргөхөд нь алтан хайрцаганд хадгалсан бодлогыг уламжлан сонсогдог байсан бололтой юм. Үүнийг батлах хэдэн баримтыг хэлье:

Монголын их хаадууд хаан ширээнд суухдаа бүгд найман цагаан гэрт мөргөдөг байсан юм. Энэ нь зөвхөн мөргөх төдий биш, хааны тангараг өргөх ёслол болно. Шинэ хаанд мэдээж бодлого чиглэлийг нь улажлах, захиж сургах явдал аль ч улс оронд байж ирсэн нийтлэг онцлог билээ. Тэгэхлээр алтан хайрцаг ба түүний доторх бодлогыг уламжлах үйл хэрэг найман цагаан гэрийн өмнө болж байсан хэмээн үзэж байна.
Тусгай хайрцаганд хадгалсан "Алтан дэвтэр" хэмээх ерөнхийн шүтээнтэй холбоо бүхий үйл явдлыг тэмдэглэсэн ном найман цагаан гэрт хадаглагдаж байсан юм. Тус номыг “Алтан ордны тайлга тахилага” нэртэй 1980-аад онд Сайнжаргал, Шаралдай нар эмхэтгэн хэвлүүлж олны хүртээл болгосон билээ. “Алтан дэвтэр”-ын гар бичмэлийн нэг хуулбар нь Улсын төв номын санд ч буй билээ.
Найман цагаан гэрт болсон үйл явдлуудын талаар "Алтан товч"-д бусад зохиолуудаас илүү дэлгэрэнгүй, тодорхой тэмдэглэсэн байдаг. Эндээс харахад тус зохиолын зохиогч Лувсанданзан нь найман цагаан гэртэй ямар нэг байдлаар холбогдож болзошгүй байдаг.
Монгол соёлыг дарангуйлагч Манж, Хятад, Төвдүүд Монгол хэлээр бичигдсэн түүх соёл, уран зохиол, шашны номуудыг удаа дараа шатаж үгүй хийж байсан боловч найман цагаан гэрт хадаглагдаж байсан бичиг дурсгалын зүйлд хэн ч зориглон халдаж чадаагүй байсан юм. Энэ нь Ерөнхийн шүтээн найман цагаан гэрийг Хубилай хааны томилсон Дархад яам өдөр шөнөгүй, 24 цаг сахин хамгаалж байсантай холбоотой байна. Тэгэхлээр Лувсанданзангийн олж ашигласан МНТ-ны цорын ганц монгол эх нь найман цагаан гэрт хадаглагдаж байсан байх бололцоо гарч ирдэг. Найман цагаан гэр бол Чингис хааны өв дурсгалыг хадгалж байсан шүтээн мөргөлийн газар байв. Энд Чингис хаан ба түүний тахилга шүтээнтэй холбоотой ховор чухаг ном зохиолуудаас гадна Чингис хааны хэрэглэж байсан илд сэлэм, эмээл хазаар зэрэг олон эд өлгийн зүйлүүдийг хадгалж байсан юм.
"Алтан товч"-д МНТ-ны агуулгаас гадна нэмж оруулсан зүйлд нь билэг сургаалууд голлож байдаг. Тэгэхлээр Чингис хааны сургаал айлдваруудыг түүвэрлэж оруулсан өөр нэг чухал сурвалж байсан гэдэг нь гарцаагүй юм. Магадгүй Чингис хааны хэлсэн ярьсан зүйлүүдийг тэмдэглэж байсан "Хөх дэвтэр" ч байсан байж болох юм.

Ямар ч байсан Монголын хаадыг хаан ширээнд суухад нь уншиж сонсгож байдаг нэг чухал ном Ерөнхийн шүтээн найман цагаан гэрт хадаглагдаж байжээ. Тэр нь өнөөдрийн яриад байгаа "хар хайрцагны бодлого" гэгч зүйл байсан болов уу. Өнөөгийн төрийн тэргүүн солигдох ёслолыг харж байхад хуучин ерөнхийлөгч нь хадганд боосон тамгаа, мөнгөн аягатай сүүний хамт шинэ ерөнхийлөгчөө өргөн барьж, бас тусгай өрөөнд аминчлан уулзаж, бодлого чиглэлээ уламжлан маш гүн ёс төртэй болдог байна. Харин эртний хаан ор солигдох үйл нь өнөөгийн ерөнхийлөгч солигдохоос тэс өөр нөхцөл байдалд болдог байв. Хуучны хаадууд ихэвчлэн алагдах, хорлогдох, өвчлөх зэргээр гэнэт нас барах нь элбэг байсан тул дараагийн хаандаа үг үлдээж амждаггүй байсан юм. Шадар түшмэд нь энэ үүргийг гүйцэтгэж байсан гэвэл мөн л хаан эзэнтэйгээ адил ертөнцийн мөнх бусыг цаг бусаар үзүүлж байсан тохиолдол нь олон тул төрийн бодлогын залгамж халаа тийм ч сайтай байсан гэж үзэх аргагүй юм.
Хэдий тийм боловч "хар" буюу "алтан" хайрцагны бодлого байсан уу гэвэл байсан гэдэг нь үнэн юм. Гэхдээ үүнийг хаанаас хаанд дамжин уламжлагдаж ирсэн бодлого гэвэл үндэслэлгүй болно. Тэр нь зөвхөн алтан хайрцаганд хадгалж ирсэн Монголын түүх байсан юм. Хааны гол үүрэг бол түүхээсээ суралцаж сургамж аван цаашдын чиглэлээ тогтоох явдал байв. Энэ түүх нь зөвхөн хаадын уншиж суралцахад зориулсан тул түүнийг "Нууц түүх" гэжээ. Өрөөр хэлбэл бидний өнөөдрийн уншиж буй "Монголын нууц товчоо" болно. Гэхдээ зөвхөн МНТ ч биш, алтан хайрцаганд хадгалсан Чингис хааны билэг сургаал зэрэг хэд хэдэн ном бичгийг багтааж байжээ.
Алтан хайрцагны бодлогын агуулга өргөн боловч, одоохондоо мэдэгдэж байгаа зарим агуулгаас жишээ татан өгүүлбэл: Монголчуудын гарал үүсэл дээд тэнгэрээс язгууртай хэмээх сургаалд итгэл үнэмшилтэй байх, хаан хүний эрдмийн тэргүүн нь Мөнх тэнгэрт захаа барин залбирах, хаан эзэн эрхбиш нутаг дэвсгэрээ тэлж өргөтгөсөн байх, ард иргэдээ хөл хөсөр гар газар тавьж жаргуулах, өмнө зүгт "тангууд улс" оршиж буйг үл мартах, алтан ургийн голомтыг үл таслах зэрэг олон зүйлүүд байсан бололтой.

Ерөнхийн шүтээн гэдэг нь Мөнх тэнгэр, Туг сүлд, Чингис хааны сүнс онгодыг ерөнхийлөн нэгтгэж, бүх Монголчуудын шүтээн мөргөл болгосон цогц ойлголт юм. Найман цагаан гэрийг Ерөнхийн шүтээн найман цагаан гэр хэмээн тэмдэглэж иржээ. Найман цагаан гэрт Ерөнхийн шүтээний эд өлгийн зүйлсийг хадгалж байв. Дархадууд нь Чингис хааны онгон шүтээн буюу ерөнхийн шүтээн найман цагаан гэрийг сахин хамгаалах ба тахилга тайлгийг нь өргөж байх алба хүлээсэн бөгөөд Монголын төрд гавьяа байгуулж дархлуулсан хүмүүсийн нэгдэл байсан юм. Ерөнхийдөө сүмийн зохион байгуулалттай, найман яаманд хуваагдсан байдаг.
Ерөнхийн шүтээн найман цагаан гэрийг сахиж үлсэн дархад нарын дүрэм журам, бие авч явж ирсэн онцлог байдлаас дүгнэж үзвэл, алтан хайрцагны зарим бодлогыг гадарлаж болох тал буй юм. Тухайлбал: харь шашинд орохгүй, харь хүнтэй суухгүй, харь соёлд автахгүй гэсэн гурван харийг тэвчих нь дархад нарын бусад угсаатнаас ялгарах өвөрмөц онцлог шинж нь байсан болно. Жишээ нь: Ордос нь Алтан ханы уршгаар хамгийн анх буддизм дэлгэрсэн газар орон боловч дархадууд буддизмд ороогүй, тухайн бүс нутаг нь Хятад, Төвд, Хотон зэрэг олон үндэстэнтэй зах хязгаар нийлсэн газар боловч, дархадууд цэвэр цусаа хадгалж чадсан, Манжийн төрөөс зэрэг жинс, эд мөнгөөр татах гэж оролдсон боловч дархад нарыг хуурч чадаагүй, дархадууд нь өөрийн соёл уламжлалаа хамгаалж үлдсэн байдаг.
Ардчиллаас хойш Монголын эрдэмтэн мэргэд, дэвшилт сэхээтэн, нийгэм улс төрийн зүтгэлтэн нар үндэс угсаагаа хадгалж үлдэх ба улс орноо хөгжүүлэх талаар тууштай судалгаа хийн, олон арван бодлого боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай байна. Эдгээр бодлого чиглэлүүдийг түүх уламжлалтай нь харьцуулан тунгаан шүүж үзээд Мөнх тэнгэр судлалын үүднээс алтан хайрцагны бодлогын зарим зүйлд холбогдох хэсгийг Мөнх тэнгэрийн алтан хайрцагны таван бодлого хэмээн нэрлэж, үр хүүхэд, хойч үе уншиж ойлгон, сургаал болгон хэрэгжүүлж явахад хялбаршуулан томъёолов.

Нэг. Мөнх тэнгэрт шүтэж уг удмаа мэдэх ёс

“Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөрт Чоно, гэргий Гуа Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ” хэмээн МНТ эхлэнэ. МНТ-ны эхлэл бол Монголын түүхийн эхлэл мөн. Эндээс Монголчуудын угсаа гарлын түүх хөврөнө.
Монголчууд Мөнх тэнгэрээс заяатай болох тухай “Мөнх тэнгэрийн 13 цааз ёс”-ны “Монголчууд Мөнх тэнгэрээс заяагдсан нь” гэх бүлэгт тусгай сэдвээр авч үзсэн тул энд түр орхих болсондоо хүлцэл өчье.
Монголчууд янз бүрийн түүхэн шалтгаанаас болж “тэнгэр төрөл” байтугай таван үеээ ч таруухан гадарлах болсон нь нууц биш, түүхэн үнэн билээ.
Өөрийн угсаа гарлаа сайн мэдэж байж л өөрийн үр удмаа цэвэр авч үлдэж чадна. Ургийн үндэс бохирдвол ургийн мод хатна, хувхайрна. Өөр үр үндэснээ өөр мод ургамал ургаж, Монголын газар шороо харь нутгийн өвс урагмалаар дүүрч Монгол хүний яс тавих газар ч үл олдох болно.
Тийм болохоор ураг удмын журмын талаар маш тодорхой мэдэж авах нь нэн чухал ач холбогдолтой билээ.
Монголчууд ураг удмаа “Амин, төрсөн, бүлэн, буурал, өндөр, тэргүүн, элэн, хулан, язгуур, хэлхээ, холбоо, тэнгэр” гэсэн 12 төрөлд хувана. 12 үе төрлөө мах цус ясан барилдалгаар нь “Ураг, элгэн, цусан, ясан, угсаа төрөл” хэмээн 5 хэсэгт төрөлсүүлнэ. Ураг удмын мөч үе нэг бүр нь “өрхийн, отгийн, омгийн, овгийн, удмын” гэсэн 5 үе хүрээнд хамаарагдан зохион байгуулагдадаг. Ураг удмын олонлоги нь тус бүр “гүйцэтгэх, удирдах, зохицуулах, тэргүүлэх, билэгдэлийн” гэсэн тэргүүнтэй байна. Ураг удмыг багтах хүрээгээр нь “унган, их, өргөө, их өргөө, орд өргөө” гэсэн 5 гэрт хуваан үзнэ. Энэ тухай судлаач Ё.Саянямын бүтээлийг гол хэрэглэхүүн болгон ашгалсан болохыг тэмдэглэн хэлье.

Бэлтгэл дэд хурандаа Ё.Саяням Зэвсэгт хүчний ангид ажиллахын зэрэгцээ 2006 онд “Ураг удмын журам” товчоолсон лавлах ном, 2008 онд “Ургийн бичиг хөтлөх” товч зөвлөмж зэрэг ном бүтээлүүд хэвлүүлсэн судлаач хүн юм. Энд түүний бичсэн “Ураг удмын журам” товчоолсон лавлахаас тус бүлэгт холбогдох агуулгаас сийрүүлэв:
<<Монголчууд хүний удмыг “Амин төрөл, төрсөн төрөл, бүлэн төрөл, буурал төрөл, өндөр төрөл, тэргүүн төрөл, элэн төрөл, хулан төрөл, язгуур төрөл, хэлхээ төрөл, холбоо төрөл, тэнгэр төрөл” хэмээн 12 төрөлд хуван үздэг. Эдгээр нь үе бүрээрээ төрөлсөн ураг төрлийн олонлог болдог. Монголчууд нь өөрийн 12 үе төрлөө мах цус ясан барилдалгаагаараа 5 хэсэгт хуваан төрөлсөнө.
1. Ураг төрөл: энд амь ураг төрлөөс төрсөн ураг төрөл улс орно.
2. Элгэн төрөл: энд амь ураг төрлөөс бүлэн төрөл хүмүүс орно.
3. Цусан төрөл: энд амь ураг төрлөөс тэргүүн төрлийн улс хамаарна.
4. Ясан төрөл : энд амь ураг төрлөөс язгуур төрлийн хүмүүс хамаарна.
5. Угсаа төрөл : энд амь ургаас тэнгэр төрлийн бүх хүмүүс буюу удмын 12 үе төрөл нэг мөчийнхөн хамаарна.
Мах цус ясан барилдалгаат төрлөө мэдсэнээрээ Монголчуудын цус ойртох гэж ярьдаг ургийн чанар сулдах, гэрлэлтээс сэрэмжлэх боломжтой ба яс цусан барилдалгаагаараа бие биедээ ойр дотно төрлийн барилдалгаатай явахад онцгой ач холбогдолтой юм. Хүний мах цусан барилдлагыг дагаж удмын генийн уламжлалаа үе бүрд дамжин хадгалж явдаг учир манай монголчууд ураг удмаар нь хүнийг нилээд сайн шинжин судалж дүгнэдэг бөгөөд удам угсаа сайтай хүмүүстэй ураг барилдаж төрөлсөх талаар онцлон анхаарч байдаг билээ.
Ураг удмынхан нь нэгэн мөч үе дотроо 5 үе хүрээнд хамаарагдан зохион байгуулагдана.
1. Өрхийнхөн- амь ураг төрөл, төрсөн ураг төрлийнхөн орно.
2. Отгийнхон- өрхүүдийн нэгдэл бөгөөд амь ургаас бүлэн төрлийнхөн хамааран багтана.
3. Омгийнхон- өрх отгуудын нэгдэл бөгөөд амь ураг төрлөөс тэргүүн төрлийнхөн хамрагдан багтаж байдаг.
4. Овгийнхон- өрх, отог, омгуудын нэгдэл бөгөөд амь ураг төрлөөс язгуур төрлийнхөн багтаж хамааран орно.
5. Удмынхан- Овгуудын нэгдэл бөгөөд амь ураг төрлөөс тэнгэр төрлийнхөн хүртэл буюу удмын нэгэн мөчлөгт орох бүх ураг төрлийнхөн хамааран багтана.
Өрх, отог, омог, овог, удмынхан нь бүлэглэн томорсон ураг удмын олонлог бүтцийн хэлбэр тул тодорхой зохион байгуулалтад хамрагдах учиртай болж ирдэг байна. Энэ нь аяндаа өрх, отог, омог, овог удмын тэргүүн болон эзэгтэй нарыг бий болгодог байна. Ураг төрлийн олонлогийн тэргүүнүүд нь ураг удмын ёс журмаар болон отог, омог, овог, удмынхаа зөвшлөөр нас намба, чадвар, ухаан, авьяас зэргээс нь харгалзан өргөмжлөн хүлээн зөвшөөрч хүндэтгэсэн хүн байна. Харин ураг төрлийн олонлогийн эзэгтэй нар нь голчлон тэргүүнүүдийн эхнэрүүд байх боловч өөрийн удмынхаа эмэгтэй хүүхдээс өргөмжлөн уг олонлогийнхоо эзэгтэй болгон хүндлэн дагаж болох учиртай байдаг болно.

Ураг удмын олонлогийн тэргүүний онцлог:
1. Өрхийн тэргүүн/гүйцэтгэх тэргүүн/: Ураг төрлөө шууд захирч удирдан ахлан гүйцэтгэнэ. Өрхийн тэргүүн нь аав буюу ахмад хүүд байх болно.
2. Отгийн тэргүүн/удирдах тэргүүн/: Элгэн бүлэн төрлөө өрхийн тэргүүнүүдээрээ дамжуулан шууд ахлан удирдана. Отгийн тэргүүн нь өвөө аав буюу авга ах нараас байна.
3. Омгийн тэргүүн/зохицуулах тэргүүн/: Буурал, өндөр, тэргүүн төрлийнхөнөө буюу цусан төрлийнхөө отог, өрхийн тэргүүнүүдээр дамжуулан ураг удмын журмыг зохицуулан удирдах. Омгийн тэргүүн нь омгийн ахмад хүн буюу өргөмжилсөн ураг удмын хүн байна.
4. Овгийн тэргүүн/тэргүүлэх тэргүүн/: Ураг төрлөөс язгуур төрөл хүртэлх 9 үе төрлийнхөний тэргүүлэх хүндэт удирдагч овгийн тэргүүн нь ураг удмын өргөмжилсөн хүн байна.
5. Удмын тэргүүн /билэгдлийн тэргүүн/: Ургаас тэнгэр төрөл хүртэл 12 үе төрлийнхөн буюу удмын тэргүүн нь удмынханы өргөмжилсөн хүн байна.
Удмын нэг мөч үеийнхэний хүндтэй, удмын алдар гавьяатай, ухаан эрхэм чадалтай, уг удмын нэр төрийг өргөн, авч явах, эрхэм удирдагч байна. Өрхийн тэргүүнийг хэзээ ч сонгодоггүй ургийн журмаар л өөрөө бий болгодог. Отгийн тэргүүн ч гэсэн бараг л өвөө буюу ахмад авга ах нараас голчлон байх жамтай болдог. Омог, овог, удмын тэргүүнийг ураг удмынханы саналыг харгалзан өрх отгийн тэргүүнүүд сонгон суулгаж болох талтай. Ялангуяа удмын тэргүүн нараа бол бүр ч тодорхой болов уу гэж үзэж байна. Аль ч тэргүүн нь өөрийн удмын түүх, шастир зурлагаа нандигнан авч явах учиртай. Салбарласан ургийн зурлагуудыг нэгтгэн эмхтгэх удмын мөч мөчлөгийг тогтоох удмын уг нэр болон чимэг нэрүүдийг шинэчлэх, өөрчлөхөд тун чухал ач тустай байх нь чухал юм.
Ураг удмынхан өрх, отог, омог, овог, удмын бүтэцтэй байх ба ураг элгэн, цусан, ясан угсаа барилдлагаатай төрөлсөн тодорхой хүрээнд багтаж байх учир дараах удмын 5 хүрээнд хуваан хамааруулна.
1. Унаган гэрийнхэн. 2. Их гэрийнхэн. 3. Өргөө гэрийнхэн. 4. Их өргөө гэрийнхэн. 5. Орд өргөө гэрийнхэн.
Энэхүү төрлийн олонлогийн бүтэц хүрээ нь удмаа дээд эмх цэгцтэйгээр авч явахад ураг удмын гишүүн бүрт ашиг тустайн дээр ураг удмын зурлага, шастир, түүхээ зөв тодорхой байлган зохион байгуулахад эрхэм чухал билээ. Нөгөө талаар ураг удмаа өөд татах үрс хойчоо болон залуус багачуудын хүмүүжил, ёс заншил, зан чанарт сайнаар нөлөөлөх олон талт үйл ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой байх нь мэдээж тул монгол түмэн та бүхэн удмынхаа олонлогийн хүрээ, бүтэц, зохион байгуулалтад оруулан ураг удмаа бататган удмаараа ухаалаг амьдарч уламжлалаа хадгална гэж бодож байна>>. /Ё.Саяням “Ураг удмын журам” (товчоолсон лавлах) 2006 он/

“Сүүлийн үед Монголчууд удмын овгоо сэргээн гурван нэрийн хэрэглээнд шилжиж, ургийн бичгээ хөтлөдөг боллоо. Энэ нь даяаршин буй үед монгол үндэстнийхээ уг угсаа, үүсэл генээ хадгалан хамгаалж, хөгжүүлэхэд ч үнэлж баршгүй ач тустай зүйл. Ер нь ургийн бичиг гэж өөрийн ураг бие болон бодьгал биеийнхээ ургийн холбоо хэлхээ бүхий хүмүүсийнхээ тухай тэмдэглэл өгүүлэмж, шастир бичлэг, хэлхээ зурлага, бичвэрийн нэгдлийг хэлдэг юм. Ургийн бичиг нь зөвхөн таны ургийн бичиг боловч нөгөө талаас танай ураг, өрх, отог, омгийн бичиг, улмаар таны ураг хүйн төрөл удмын тань бичиг. Мөн цаашдаа ястан, угсаатан, үндэстний маань түүхийн нэгэн бичиг болох учир онцгой ач холбогдолтой зүйл” хэмээн Ё.Саяням гуай сэтгүүлч Ц.Мөнхтөртэй хийсэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. /“Соёмбо” сонин Дугаар 1-10110/
Нэгдгэн дүгнэж үзвэл:
“Удмын тэргүүнүүд нь өөрийн удмаа нэр төртэй сайн сайхан байлгахад онцлон анхаарах нь мэдээж. Үүнд:
1. Удмын генээ цэвэр ариун байлгах.
2. Удмынхаа ураг төрлийг ухаалаг ажилч, хөдөлмөрч, бүтээлч байлгах.
3. Улс үндэс, удмынхаа ёс заншлыг өвлүүлэн ураг төрлөө хүмүүжүүлэх .
4. Ураг удмынхаа ядмаг нэгэнд нь тус дэм өгөх, сайн нэгийг нь дэмжин дээшлүүлэх
5. Сайн сайхан удмаа авч явах өрх гэрүүдийг бий болгох, үр удмыг нь сайн сайхан хүмүүс болгоход анхаарч уг удмаа улс орон үндэс угсаандаа нэр төртэй, алдар хүндтэй байлгахад онцгой үүрэг үр нөлөөтэй байх нь гарцаагүй юм.
Иймд өөр өөрсдийнхөө удмаа дээрх өрх, отог, омог, овог, удмын тэргүүнүүдээ тодруулан ураг удмын журмаа тогтоон хэвшүүлэх нь ойлгомжтой болов уу хэмээн бодож болно” /Ё.Саяням “Ураг удмын журам” (товчоолсон лавлах) 2006 он/хэмээжээ.
Хоёр. Мөнх тэнгэрт шүтэж овог нэрээ сэргээх ёс

Мөнх тэнгэрээс заяатай Монгол хүний алдар нэр цаана гүн утгатай, тэнгэрлиг оршихуйн билэг тэмдэг болж иржээ. Гэтэл түүхийн ороо босоо цаг үеүүдэд овог нэр мартагдаж, булингартаж, Монголчууд нэр уснаасаа эхлэн өөрийн өвөрмөц давтагдашгүй үндэсний онцлог шинжээ алдсаар иржээ.
“Монголчуудын овгийн лавлах” /УБ,1998 он/, “Монгол хүний нэрийн толь”/УБ. 2007 он/ зэрэг монгол овог, нэрийн талаар олон бүтээл тууривсан Доктор Ж. Сэржээ:
“Овгоо сэргээн хэрэглэж эхэлсэн нь одоохондоо төдийлөн үр дүн нь харагдахгүй ч, хойч үеийнхнийгээ овогтой болгох гавьяатай. Монголчууд эцгийн нэрийг овог хэмээн ойлгосоор ирсэн үе саяхан. 1997 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч овог сэргээх, угийн бичиг хөтлөх журмыг баталсан бөгөөд хүн бүрийн овгийн нэрийг иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтад бичдэг болсон. Энэ бол эхний томоохон ажлын нэг юм. Энэ үед Монгол Улсын хүн амын 60 хувь нь овгоо мартсан байсан.
Бидний өвөг дээдэс, үр хүүхдэдээ өөрсдийн уг гарал, удам угсаагаа сайн мэдүүлэхийг эрхэмлэж, амаар дамжуулахын зэрэгцээ бичгээр уламжлан, угийн бичиг хөтөлдөг байсан. Үүнийг түүхийн олон баримт гэрчилж байгаа. Монголын нууц товчооноос үзвэл монголчууд бүр VIII зууны үеэс овгийн нэр хэрэглэж байв. МНТ-ны эхэнд гарч буй Боржигидай мэргэн, Монголжингоо, Хорилардай мэргэн, Баргужин гоо, Баргудай мэргэн гэх мэтийн олон нэр нь хүний нэр биш, овгийн нэр гэдгийг бид тогтоосон. Мөн XIII дугаар зууны Персийн түүхч Рашид-ад-Дин “Судрын чуулган” номдоо “Эдгээр бүх аймгууд яруу тодорхой удам угсааны түүхтэй, учир нь монголчуудын зарчим бол өвөг дээдсийнхээ удам угсааг санаж, төрсөн үр хүүхдэдээ зааж сургадаг. Ийнхүү тэд уг язгуурынхаа тухай үгсийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч үгүй” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ уламжлалыг бүр хожуу үе хүртэл хэрэглэж ирсэн. Халхын олон хошууны хожуу үеийн хүн амын дансыг үзэхэд, өрхийн тэргүүлэгч болон түүний гишүүдийг овгоор нь бүртгэсэн нь бий. Жишээ нь, Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошууны хүн амын бүртгэлд Жүрмид-Хиад овог, Дамдинжав-Хиад овог гэх мэтээр тус хошууны 1400-гаад овгийг бүртгэсэн байна. Энэ мэтчилэн түүх архивын баримтаас үзэхэд, монголчууд өөрийнхөө нэрийн зэрэгцээ, овгийнхоо нэрийг VIII зуунаас 1925 он хүртэл 1200 жил тасралтгүй хэрэглэсээр ирсэн.
Манжийн байлдан дагуулагчид далдын хорлох бодлогоор овог ялган хэрэглэдгийг болиулж, овгийн оронд хошууныхаа нэрийг хэрэглэ гэж овог төрлийг мартуулахыг оролдсон. Үүнээс болж нэг хэсэг хүмүүс овгоо мартсан гэж хэлж болно. Мөн 1921 оны хувьсгалаар улс төрийн эрхийг нь булаан авсан тайж ноёдын үе залган хэрэглэж ирсэн хэргэм зэргийг эвдэх, их дайралтад өртсөн. 1925 онд Засгийн газрын шийдвэрээр овог хэрэглэхийг болиулж, оронд нь эцгийнхээ нэрээр овоглох болсон”
Төрөл гэдэг нь хүний босоо чиглэлийн гарлын холбоог /элэнц, хуланц, өвөг, аав, би, хүү, ач, гуч, жич гэх мэт/ нэрлэсэн үг бөгөөд дотроо ясан, цусан гэж хуваагддаг. Тэгвэл садан гэдэг нь хүний хэвтээ чиглэлийн гарал хамаарлыг /ах дүү, үеэлд хаялд гэх мэт/ нэрлэсэн үг юм. Удам гэдэг нь өмнөх үеийн төрөл, угсаа гэдэг нь өөрөөсөө хойшхи үеийн төрлийг хэлнэ. Ураг гэдэг нь эцэг, эх хоёр талыг хамруулан багтаасан буюу эхнэр нөхөр хоёрын нэгдлийг илэрхийлсэн утгатай үг ” /Ж.Сэржээ: “Овог нэгтэй хүмүүс гэрлэж болохгүй гэдэг нь эртэдсэн асуудал” “Зууны Шуудан” сонин 2008/06/11 ярилцсан нь: Д.Энхбат/ хэмээн товч тодорхой тэмдэглэсэн байдаг.

Харин “Урийн бичиг хөтлөх журам”-ын талаар Доктор Ж. Сэржээгийн саналыг дурдахгүй өнгөрч үл болно:
“Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор нэг овгийн хүмүүс гэрлэж болохгүй, өөрийн сум дотроос, түүгээр ч үл барам зэргэлдээ сумаас эхнэр авахыг хориглосон нь хачирхалтай. Үнэхээр өвөг, дээд удмаа сайн мэддэг бол өөрийн сумаас бүү хэл өөрийн голоос ч эхнэр авахад болохгүй юм байхгүй шүү дээ. Монголчууд нүүдэлчин удамтай учраас хаана ч нэг удам угсааны хүн амьдарч байгаа. Тухайлбал, Боржигон, Олхонууд, Шарнууд овгийнхон ихэнх аймагт амьдарч байна. Ингэж нутаг усаар хязгаарлаж болохгүй шүү дээ. Энэ журамд угийн бичгийг цусан төрлөө баримтлан хөтлөхөөр заасан. Цусан төрөл нь эхийн тал гэдгийг монголчууд мэднэ. Монголчууд угийн бичгээ хөтлөх, овоглохдоо ясан төрөл буюу эцгийн талаа баримталдаг уламжлалтай. Энэ нь зөвхөн монголчууд ч биш, хүн төрөлхтний нийтлэг ёс юм” /Ж.Сэржээ: “Овог нэгтэй хүмүүс гэрлэж болохгүй гэдэг нь эртэдсэн асуудал” “Зууны Шуудан” сонин 2008/06/11 ярилцсан нь Д.Энхбат/
Энэ талаар манай нэрт эрдэмтдийн зохиол бүтээлүүдийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна. Жишээлбэл: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор профессор Б.Сумъяабаатарын “Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл” хэмээх номыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 2002 онд эрхлэн хэвлүүлсэн гэх зэрэг чухал ач холбогдолтой олон бүтээлүүд буй юм.

Овгоо мэдэх чухлаас гадна үр хүүхдэдээ Монгол нэр өгөх явдал бас нэг тулгамдсан асуудлын нэг болж байна. Халхуудад Төвд, Санскрит нэр ихтэй, энэ бол Төвд соёлын нөлөөнд байснаас болсон зүйл юм. Орчин үед харин үр хүүхдээ сонсгол сайтай, утга төгөлдөр монгол нэр хайрлах болсон нь олзуурхууштай билээ.
Монголоос бусад улс оронд аж төрөн амьдарч буй Монголчууд харин энэ асуудалд онцгой анхаарууштай байна. Жишээ нь: Өвөр Монголын зарим аймаг хошуудын Монгол иргэд үр хүүхдэдээ Хятад нэр өгөх явдал их дэлгэрсэн байдаг. Энэ бол уусах, үндэсний онцлог дүрэхээ алдах хамгийн анхны шинж мөн. Мөнх тэнгэрээс заяан төрсөн Бөрт чонын удам байтал, эхээс төрмөгц Орос, Хятад зэрэг харь нэр авч, гэм зэмгүй хөөрхий нялх үр хөх толботой байсан ч харь соёлын золиос болж дуусдаг. Гэтэл төр барьж буй их үндэстний зүгээс дүрэм тогтоол гарган хүчээр Монгол нэр өгөхийг хэзээ ч хориглож байгаагүй юм. Харин ч Монголоос бусад улс үндэстнүүд овог нэр ямар чухал гэдгийг сайн мэддэг, тийм ч учраас бусад улс үндэстнийг ч гэсэн өөртэйгөө адил овог нэрээ эрхэмлэж байхыг хүндэлж үздэг. Зөвхөн Монгол эцэг эхчүүл өөрийн ухамсар муу буюу аль эсвэл нэр уснаасаа эхлээд өөрийн үндэс угсаагаа нуун далдалж, ичгүүр сонжуур алдан, ноёрхогч үндэстний давхаргад шураглан орох гэсэн муу санаанаас өөр юу ч биш билээ. Учир иймийн тулд:

1. Овог хэрэглэх уламжлал нийт Монголчуудад тасраад байсан ба 1997 оноос Монгол улс овог хэрэглэх тухай тогтоол шийдвэр гарсан, бусад Монгол угсаатангууд бас үлгэр жишээ болгох шаардлагатай байна.
2. Овог хэрэглэнэ гэдэг нь зөвхөн овогтой болоод дуусчих явдал биш, харин овгын дэг журмыг мөрдөх явдал нь гол агуулга, утга учир нь байх ёстой юм.
3. Хэт даялчилалын сөрөг нөлөөнд автан үр хүүхэддээ гадаад нэр өгөх явдал нь үндэс угсаагаа усгахын эхлэл болдог. Нэрийг хэт хялбарчилж товчилах буюу гадаад нэртэй дуудлага төстэй болгох гэж оролдох нь Монгол нэрийн уламжлалыг алдагдуулахад хүрч байна.
4. “Тэнгэр”, “Чингис” гэх зэрэг шүтээн мөргөл буюу дээдсын нэр алдараар үр хүүхдээ нэрлэхээс аль болох зайласхиж байх.
5. Монгол хүний нэр нь утга гүн, уяагатай бөгөөд Монгол үгсийн сангаас шилэгдсэн гоё ганган үгнүүд байдаг. Иймээс Монгол хүн болж төрж буйн хувьд сайхан монгол нэртэй байх нь өөртөө итгэх итгэл, Монголоороо бахархах сэтгэлийг буй болгон бусад улс үндэстэний хайр хүндэтгэлийг хүлээж байдаг.
Монголчууд эртээс:
“Дуудах нэрийг эцэг эх нь өгч
Дуурисах нэрийг өөрөө олдог” хэмээн ярьж иржээ. “Дуудах нэр”-ээс гадна “дуурисах нэр”-ээ бодолцож явах нь бас чухал гэдгийг мартаж үл болмой.

Гурав. Мөнх тэнгэрт шүтэж ургийн бичиг хөтлөх ёс
Угийн бичиг хөтөлнө гэдэг нь данс хөтлөхийн нэр биш, харин цэвэр удмаа хамгаалж үлдэхийн утга юм.
Шинжлэх ухааны доктор, профессор, гэр бүл судлаач Т.Намжил:
“Нэг удамтай ах дүү, төрөл төрөгсдийг хүн бүрээр нь тэмдэглэж, үе улируулан хөтлөхийг угийн буюу удмын бичиг гэдэг.
Энэ нь хүн өөрийн овог удам, ах дүү, төрөл садангаа мэдэхэд тустай. Тиймээс монгол ардын сургаалд: “Угийг нь удмаар, урьтахыг нь хойтохоор”, “Сүх авах хүн онгий нь хардаг. Хүн авах хүн удмыг нь хардаг”, “Угаа мэдэхгүй хүн, усаа мэдэхгүй мал”, “Ухаан орж ургаа таних”, “Удам холдвол ухаан нэмнэ” гэх зэргээр тайлбарлаж иржээ” /Т.Намжил “Монгол гэр бүл-100 зөвлөгөө”/
“Өрх гэрийн хүрээнд өвөг дээдсээс үе үеийнхэнд өвлөгдсөөр ирсэн дараах ёсыг өвлүүлбэл зүйтэйг судалгаанд үндэслэн дэвшүүлж байна. Үүнд:
1. Удам угсаа, Овгоо мэдэж, нэр төрийг нь хамгаалах
2. Угийн бичиг, гэрийн түүхээ эрхэмлэн өвлөх
3. Гэр бүл “төрөл-садан-хамаатан”-ы хамтын нөлөөллийг хадгалах, “Ургийн баяр”, “Ах дүүсийн уулзалт” хийж буй уламжлалыг дэмжин өргөжүүлэх” зэрэг гурван зүйлийг онцлон тэмдэглэсэн байдаг юм. /Т.Намжил “Гэр бүлийн боловсрол чухал боллоо” Мөнх-Ану дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг 2006 он/

Монгол улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны яам нь угийн бичиг хөтлөх талд ихээхэн анхаарал тавьж “Угийн бичиг хөтлүүлэх ажлыг зохицуулах зөвлөл” хүртэл байгуулж, 2004 онд “Угийн бичиг хөтлөх зөвлөмж” боловсруулан гарган, 2007 онд Засгийн газрын 257 дугаар тогтоолоор “Угийн бичиг хөтлөх журам”-ыг шинэчлэн батлуулж, Монгол улсын нийт өрхийг Угийн бичиг хөтлөх загвар, гарын авлагаар хангах, сургалт зохион байгуулах зэрэг дорвитой арга хэмжээ авч буй нь ихээхэн сайшаалтай явдал билээ.
Монгол улсын засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 257 дугаар тогтоолоор “Угийн бичиг хөтлөх журам”-ыг шинэчлэн баталж “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-ыг 2008 онд багтаан боловсруулж хэрэгжүүлэх ба шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг оны төсөвт тусган санхүүжүүлэхийг холбогдох яамдад үүрэг болгожээ.
Энд “урийн бичиг хөтлөх журам”-ын гол агуулгыг авч үзье.
Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх Монгол Улсын иргэний үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөх ажээ.

<<Монгол Улсын иргэн бүр “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-ыг баримтлан өөрийн ураг төрлийн хамаатлын хүрээгээ тогтоон, үр удамдаа заавал өвлүүлэх үүрэгтэй.
Монгол Улсын иргэн бүр угийн бичгээ үндэслэн аливаа хэлбэрийн төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул удамтай байхын төлөө тэмцэх явдал нь монгол хүний хөгжилд оруулж байгаа үнэт хувь нэмэр мөн хэмээн үзжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн нийт өрхийн хэмжээнд өрх бүрийг угийн бичиг хөтлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг хүлээхээр тогтоожээ.
Юуны өмнө Монгол айл, өрх бүр угийн бичиг заавал хөтлөх тухай энэ журамд заасан байна.
Өрх бүр эхлээд өөрийн гэр бүл, гэр бүлээс төрсөн хүүхэд, тэдгээрээс удамласан бүх гэр бүлийг хамгийн ахмадаас эхлэн үе удмын буурах дарааллаар, өөрөөсөө дээших үе удмын угийн бичиглэлийг нөхөр, эхнэрээс дээш нь салбарлуулан үе удмын өсөх дарааллыг баримтлан хөтөлнө.
Угийн бичиглэлийг тулган шалгаж, нэгтгэн, үнэн зөв бичих, нэгдсэн байдлаар тогтоосон угийн бичгээ "Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар"-т оруулах, энэ үлгэрчилсэн загварыг төрийн яамнаас гаргах, өрх бүр угийн бичгээ зайлшгүй оруулах мэдээллээр баяжуулан, зураглалын хамт хадгалж, үр удамдаа дамжуулан өвлүүлнэ.
Угийн бичгийг баяжуулах, өвлүүлэх, хэрэглэхэд хоёр зүйл голцлон анхаарна. Үүнд: Өрх бүр үр хүүхдэдээ багаас нь өөрийн гэр бүлийн угийн бичгийг угийн зураглалын хамт таниулан тайлбарлах, зохих мэдлэг олгох үүрэгтэй ба угийн бичигтээ тулгуурлан гэр бүлээ сонгох зарчмыг мөрдөх, үүнд голдуу цус ойртохоос сэргийлж олон зүйлийг бодолцох ёстой ажээ.
Жишээ нь: нэг овог дотроо буюу нэг овгоос салбарласан шинэ овгууд хоорондоо үл гэрлэх, овог ба садан төрлийн хэлхээ холбоогоо тодорхой мэдэхгүй тохилдолд/арван үеэс дээш үл мэдэх/ нутаг ус ойролцоо хүмүүс үл гэрлэх гэх зэрэг болно.
Ургийн бичиг хөтлөхөд өөрийн овгоо мэдэж тогтоох бол хамгийн гол зүйл нь юм. Иймээс тус журмын эхний хэсэгт “ Овог хэрэглэх” хэрэглэх тухай заажээ. Тухайлбал:
Монгол хүн бүхэн бүхэн өөрийн овогтой байж аливаа баримт бичигт эцгийн овгийг хэрэглэнэ. Гэр бүл болох тохиолдолд эцэг, эхийн овгийг адил эрхтэйгээр тооцно.
Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн эцгийн овгийг мэддэг хүмүүс түүнийгээ хэрэглэнэ. Өөрийн эцгийн овгийг мэддэггүй болон бутач, бусдад үрчлэгдсэн хүн эхийн овгийг хэрэглэж болно. Эцэг, эхийнхээ овгийг мэддэггүй хүн дор дурдсанаар овгоо мэдэж хэрэглэнэ:

1. Өөрийн сум, аймгийн болон бусад газрын архивт хадгалагдаж байгаа нутгийн хүн амын бүртгэл, угийн бичиг, хүмүүсийн намтар зэрэг баримтыг судлах;
2. Уугуул нутагт нь хэрэглэдэг овгийн талаар "Овгийн товч намтар"-аас олж тодруулах, тэдгээрээс чухам аль нь өөрийн өвөг дээдсийн болон эцэг, эхийн овог болохыг нутгийн ахмад настан, сайн мэдэх хүнээс лавлан тогтоох;
3. Дээр заасны дагуу овгоо тогтоох боломжгүй бол өөрийн уугуул нутагт байдаг овгоос аль нэгийг үзэмжээрээ сонгон авах.
Тэгээд бас овгоо олж хэрэглэх боломжгүй тохиолдолд зохиомол овог шинээр үүсгэн хэрэглэж болох ажээ. Хэрвээ зохиомол шинэ овог үүсгэх, эсхүл тухайн нутагт байгаа овгоос өөрөө овгоо сонгосон нөхцөлд төрөл садны холбоотой бүх хүн заавал нэгдмэл байдлаар хэрэглэнэ.
Хадамд гарсан эмэгтэй уламжлал ёсоор өөрийн овгийг хэрэглэнэ. Бутач, өргөмөл, хойд эцэгтэй хүүхдийг төрүүлсэн эцэг буюу эхийнх нь овгоор овоглоно.
Монгол Улсын иргэн нь овог хэрэглэсэнтэй холбогдуулан иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэр бүлийн бүртгэл, улсын хэмжээний хүн амын тооллого, бүртгэлийн маягт зэрэг баримт бичигт гурван нэр (овог, эцгийн нэр, өөрийн нэр)-ийг хэрэглэнэ>> /Монгол улсын засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 257 дугаар тогтоол “Угийн бичиг хөтлөх журам”/.

Энэхүү “Угийн бичиг хөтлөх журам” нь үндэс угсаагаа хамгаалж үлдээх тухай өндөр ач холбогдолтой баримт бичиг болжээ. Гэхдээ бас дутуу зүйл их буй, жишээ нь гадаадын иргэнтэй сууж болох эсэх, хэрвээ суувал хэний овог, ёс заншлыг дагах талаар огт дурдаагүй байна. Монголын хүн ам бол улаан номд бичигдэхээр цөөн тул улсаас тусгай хуулиар зохицуулах хэрэгтэй гэж бодож байна.
Гадаадын хүнтэй гэр бүл болох нь залуу хосуудын өөрсдийн шийдэх мэдлийн асуудал огт биш, эцэг эхчүүдийн ч гэсэн энэ асуудалд шийдвэр гаргах эрх байхгүй. Заавал бүх омог овгийн хүрээ хэмжээнд нухцай ярилцан шийдвэр гаргасан байх учиртай. Харийн хүн удам угсаанд орж ирэх, цус бохирдох явдал нь зөвхөн дан ганц бие хүн, нэг гэр бүлийн асуудал биш, тухайн омог овгийн нийт гишүүдийн нэр төр, эрхэм зүйл, үндэсний ухамсар сэтгээлгээтэй нь шууд холбогдох маш эмзэг асуудал гэдэгт эртээс анхаарч үр хүүхэдээ багаас нь зөв сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт илүү санаа тавих нь үр дүнтэй арга хэмжээний нэг болох юм.
Дөрөв. Мөнх тэнгэрт шүтэж ургийн баяр хийх ёс
Овгоо мэдэх, ургаа таних, угийн бичгээ хөтлөх, ёс заншлаа өвөлж уламжлах, хэвшүүлэхэд “Ургийн баяр” чухал үүрэгтэй.
Ургийн баяр хийх чиглэл, агуулгын талаар Монгол улсын арслан Л.Сосорбарам нэг сонинд өгсөн ярилцлагадаа:
“1999 онд би нэг ургийн уулзалт зохион байгуулсан юм. 60 гаран айлын халуун ам бүлүүд цугласан. Хүмүүс ургийн баяр гэхээр цуглаад идсэн ууснаа л яриад байдаг. Би арай өөр маягаар хийе гэж бодоод нэг жижигхэн товхимол гаргалаа. Тэр номонд эцэг эхийнхээ намтар түүх, амьдарч байсан арга барил, туршлага, өөрсдийн намтар, ажил төрөл, зураг хөрөг, ургийн уулзалт хийх болсон зорилго, ач холбогдол, хойшид юуг жигшиж, юуг дээдэлж явбал зохих гээд олон зүйлийг багтаасан. Мөн өөрийн мэдэх 5 үеийн ургийн бичгээ хөтлөөд үүнээс цаашихыг та нар хөтлөөрэй гээд залуучууддаа өгсөн” /“Сонин.мн” 2009.06.10/ хэмээн өгүүлсэн нь үлгэр жишээ болохоор ургийн найр юм.

МУБИС-ийн ахмад багш Ц.Ядамжав нэг нийтлэлдээ:
“Баян-Өлгий аймагт амьдарч байсан урианхайн хар хуурчид овгийн Будын Мажиг, эхнэр Р.Дэгдээмээ нар 1891 онд төрсөн чацуутан. Тэд 1912 онд гал голомтоо бадраан ханилж, 1913 онд ууган хүүхэд Хорлоог, 1938 онд отгон хүү Санжаагаа төрүүлжээ. Тэдний үр ач нь дэлгэрэн дэлгэрсээр 2008 он хүртэлх 85 жилд 612 хүн хорвоод мэндэлсний 540 нь одоо энх тунх сайхан амьдарч байна. Б.Мажиг, Р.Дэгдээмээ нар Монголын жирийн нэг малчин, дууч хуурч, 25 хүүхдийн эцэг эх юм” гээд “Б.Мажиг гуайн удмынхан 1995 онд ургийн баяр хийхэд 250 гаруй хүн оролцсон гэдэг. Ингэж л ураг удмаа бүртгэн мэдэж, алдар цуутныхаа үүх түүхээр бахархаж, шинэ түүхээ бичиж цэгцлэн, уулзаж учирч, ургийн баяр хийж байвал удмын цус цэвэр, улс орны хүн амын тоо бүртгэл ч тодорхой болж, ураг төрлийн хэлхээ холбоо бэхжихэд тустай. Хүн амынхаа талаар төрийн ой тогтоомжоос илүүтэй төрлийн ой тогтоомжийн дархлааг эхлээд бий болгох цаг болжээ” /Ц.Ядамжав “Уран зурагт мөнхөрсөн хос” Өнөөдөр сонин 2008.03.05/ гэсэн байдаг.
Тав. Мөнх тэнгэрт шүтэж үр удмаа нэмэх ёс
Энэ тухай “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан байна.
2008 онд батлагдан хэрэгжиж буй “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-д “Гэр бүлийн хөгжил, хүн ам зүйн бодлого”-ыг тодорхойлохдоо:
“Гэр бүл бат бэх байх, үр хүүхэд аюулгүй орчинд эрүүл өсөж хөгжих, уламжлалт ёс заншлаа хүндлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, авьяасаа хөгжүүлэх, сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, хувь заяандаа эзэн иргэн болж төлөвших нөхцөлийг бүрдүүлж, хүн амаа өсгөх бодлого баримтална” гэсэн байдаг ба үүндээ тодорхой зорилтууд дэвшүүлэн тавьсан байдаг.
Стратегийн зорилт 1, 2, 4-д тусгагдан орсон буюу Мөнх тэнгэрийн 13 цааз ёсны “гэрийн хэлхээ үл эвдэх” хэмээн бүлэгтэй шууд холбоотой хэсгийг жагсан бичвэл:
1. Гэр бүлийг уламжлалт соёл, ёс заншлын өвийг хадгалан хөгжүүлэх орчин болгох;
2. Өрх бүр угийн бичгээ хөтөлж, удамшлын доголдол, оюун ухааны хомсдолоос хамгаалах бодлого хэрэгжүүлэх.
3. Хүүхдийг бие бялдар, эрүүл мэнд, оюун ухаан, сэтгэцийн зөв хөгжилтэй, үндэсний хэл, сэтгэлгээтэй болгон хүмүүжүүлэхэд эцэг, эх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын байгууллагын үүргийг өндөржүүлэх.
4. Өсвөр үе, залуучуудад ардчилсан, эх оронч үзэл, үндэсний уламжлал, хэл соёл, зан заншлыг төлөвшүүлэх зэрэг болно.
Харин Стратегийн зорилт 3 бол хүн амаа өсгөх бодлого болох бөгөөд нэлээд нухацтай бодьтой агуулга орсон баримт бичиг тул энд бүрэн эхээр нь оруулав:
“Стратегийн зорилт 3. Эцэг, эх үр хүүхдээ эрүүл, саруул өсгөн бойжуулж, боловсрол хүмүүжлийн зөв төлөвшилтэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн гэр бүлийн таатай орчныг бүрдүүлэхийг төрөөс дэмжинэ. Төрөлтийг дэмжих замаар хүн амын жилийн дундаж өсөлтийг нэмэгдүүлж, улмаар хүн амаа өсгөх бодлого баримтална:

• эхийн эрүүл мэндийг жирэмслэлтийн эхэн үеэс хамгаалах, ургийн бойжилтыг оношлох, хянах, хүүхдийг нэг нас хүртэлх хугацаанд шаардлагатай тохиолдолд нэмэлт тусгай хоол, хүнсээр үнэ төлбөргүй хангадаг үндэсний жишиг боловсруулан тогтоож хэрэгжүүлэх;
• амаржсан эхчүүдийн хүүхэд асарсны тэтгэмжийг сарын дундаж цалингаас багагүй байлгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан төлөх;
• 0-18 насны дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй гэр бүлийн эх /эцэг/-д олгох цалингийн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын урамшууллын тогтолцоог хуульчлан хэрэгжүүлэх;
• 0-18 насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг орон сууцны байраар хөнгөлөлттэй үнээр хангах бодлого хэрэгжүүлэх” /“Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” Улаанбаатар, 2008 онд батлагдсан/ гэсэн байдаг нь маш чухал бодлогын шинжтэй дорвитой арга хэмжээ болсон бөгөөд Монголын төр энэ асуудлыг цаашдаа улам боловсронгуй болгож, бүр илүү ихийг хийх шаардлагатай билээ.

Монголын нөлөө бүхий нэрт гурван эрдэмтэн Мөнх тэнгэрт шүтэж үр удмаа нэмэх ёсны талаар санаашран өгүүлсэн нэгэн нийтлэлээс иш татан өгүүлье:
“Аливаа улс орны хөгжил дэвшлийн цар далайц, чадамж боломж нь юуны өмнө хүн амынх нь тооноос хамаардаг билээ. Хүн ам бол нэг талаар хэрэглэгч, нөгөө талаар, баялгийг бүтээгчид юм. Тийм болохоор улс орон бүр өөрийн онцлогт тохирсон хүн ам зүйн бодлоготой байдаг нь зайлшгүй шаардлагатай зүй тогтол мөн.
Монгол Улсын төр, засгаас 1950-иад оноос эхлэн хүн зоноо эрүүлжүүлэх, өсгөхөд чиглэсэн нийгмийн болон хүн ам зүйн бодлого хэрэгжүүлж ирсний ачаар нэгэн үед ихээхэн үр дүнд хүрсэн байлаа. 1960-аад оноос 1990 он хүртэлх 30-аад жилд хүн амын жилийн дундаж өсөлт тогтмол 2.5-2.9 хувь болж, хүн амын тоо 2.2 дахин нэмэгдсэн бөгөөд үүнийг хүн ам зүйн “алтан үе” гэж томъёолж болох юм. Манай улсын хоёр сая дахь иргэн Дархан хотноо 1988 оны VII сард мэндэлсэн билээ.

Монгол Улс 1990 оноос хойших арван таван жилд хүн ам зүйн бодлогогүй явж ирсэн нь манай нийгэмд нэн таагүй үр дагаврыг бий болгожээ. Тухайлбал, 1000 хүнд ногдох хүүхдийн төрөлт бараг хоёр дахин цөөрч, хүн амын жилийн дундаж өсөлт 1.1 хувь болтлоо буурсан байна. 1989 оны үед жилдээ 73,593 хүүхэд төрж, хүн амын цэвэр өсөлт жилд 56,593 хүн байсан бол 2005 оны байдлаар 45,326 хүүхэд төрснөөс үзэхэд хүн амын жилийн өсөлт 28,846 хүн болж, даруй хоёр дахин багасжээ. Манайд хүүхдийн төрөлт, хүн амын өсөлт 1991 оноос эхлэн багассан бөгөөд эдүгээ хүртэл үргэлжилсээр байна.
Манай орны хүн ам зүйн ийм байдал цаашдын хөгжил дэвшилд ихээхэн хохирол учруулсан үзэгдэл болж байгаа бөгөөд Монголын хүн амын жилийн дундаж өсөлт байнга буурсаар 50-иад жилийн өмнөх түвшинд хүртэл доошиллоо. Цаашид энэ байдлаар үргэлжилбэл хүн ам өсөлтгүй болох аюул нүүрлэхэд ойрхон байна.
Гурван саяас доош хүн амтай үндэстэн устаж үгүй болоход дөхүүтэй байдаг гэж зарим судлаач үздэг. Монголын хувьд тийм золгүй явдал тохиохгүй хэмээн залбирнам. Гэхдээ манай улсын хүн амын өсөлтийн саарал, хүн ам зүйн таагүй байдал, энэ талаар тогтсон даацтай бодлого дутмаг байгаа зэрэг нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц түвшинд хүрч болзошгүй байна.
Хүн ам зүйн хувьд нэн таагүй гарз хохирол бий болоход шилжилтийн хэмээх арваад жилд тохиосон эдийн засгийн уналт, хүн ардын амьжиргааны бэрхшээл нөлөөлсөн нь мэдээжийн хэрэг боловч, манай орны хүн амын өсөлтийн хурдац хоёр дахин буурахад шууд хамааралтай, хамгийн гол ноцтой нэгэн үйлдэл нь эмэгтэйчүүдийн үр хөндөлтийг чөлөөтэй болгосон явдал гэж үзэхээс өөр аргагүй.

Монгол Улсын хувьд хөгжил дэвшлийн урт хугацааны хөтөлбөрт хүн ам зүйн асуудал ёс төдий тусгалаа олсон байх нь хангалтгүй, харин бүх нийтийн анхаарал эрмэлзлийг татсан нилээн хүчтэй тунхаглал, тууштай бодлого болгож тавихын зэрэгцээ төр засгийн зүгээс бодит үр дүнтэй хөшүүрэг болохуйц тодорхой ажил байнга хэрэгжүүлж байх нь зүйтэй байна.
Хүн ам зүйн бодлогын хамгийн гол асуудлын нэг бол 1000 хүнд ноогдох төрөлтийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, төрсөн хүүхдийг энх тунх өсгөх явдал юм. Хэрэв ойрын 15 жилд хүн амын жилийн дундаж өсөлтийг өнөөгийнхөөс бага зэрэг ахиулж, 1.4 хувь байхаар тооцож үзвэл, хүн амын тоо 2010 онд 2 сая 768.0 мянга, 2021 онд 3 сая 220.0 мянга орчимд хүрэх тооцоо гарч байгаа юм. Гагцхүү хамгийн өндөр өсөлттэй байсан 1970-1980 оны хооронд төрсөн эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх идэвхтэй насны үе өнгөрч, хүүхдийн төрөлт ихээхэн цөөрсөн 1990-ээд онд төрсөн эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх насны үе нь 2010-аад оны сүүлийн хагаст тохиох тул 2015 оны үеэс хүн амын өсөлтөд таагүй нөлөөтэй хүчин зүйл болно гэдгийг бас бодолцохгүй бол болохгүй ээ.
Хүн ам зүйн бодлоготой холбогдуулж Монгол Улсын Төрөөс баталсан баримт бичгүүдэд, тухайлбал: “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-д “Хүн амын тогтвортой өсөлтийг хангах”, мөн “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д « Монгол хүний удмын сан, эрүүл мэнд, хүн амын тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн төрийн иж бүрэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх» гэх мэтийн заалтууд байгаа боловч эдүгээ хүн ам зүйн байдалд ахиц гарахгүй, улам муудсаар байгаа нь анхаарал татаж байна”. /Академич Т.Намжил, Л.Лхагва, доктор, профессор Н.Содномдорж “2005 онд гурван сая иргэнтэй болох байсан боломжийг бид алдсан” “Өнөөдөр” сонин 2007-03-24/
Монголчууд Мөнх тэнгэрээс заяатай, тэнгэрийн удмыг тасалж үл болмой. Монголын үрс маш олон болж Мөнх тэнгэрт ивээгдэж байх болтугай.

Ном зүй:
1. "Монголын нууц товчоо" 1240 он
2. Сайнжаргал, Шаралдай “Алтан ордны тайлга тахилага” ӨМ 1983 он
3. “Алтан бичиг” ӨМ 2003 он
4. Лувсанданзан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээн оршвой" XVII зуун
5. Ё.Саяням “Ураг удмын журам” (товчоолсон лавлах) УБ 2006 он
6. Ё.Саяням “Ургийн бичиг хөтлөх” УБ 2008 он
7. “Соёмбо” сонин Дугаар 1-10110 Ё.Саянямын сэтгүүлч Ц.Мөнхтөртэй хийсэн ярилцлага
8. Ж. Сэржээ “Монголчуудын овгийн лавлах” УБ 1998 он
9. Ж. Сэржээ “Монгол хүний нэрийн толь” УБ 2007 он
10. “Зууны Шуудан” сонин 2008/06/11 Ж.Сэржээ: “Овог нэгтэй хүмүүс гэрлэж болохгүй гэдэг нь эртэдсэн асуудал” ярилцсан нь: Д.Энхбат
11. “Угийн бичиг хөтлөх журам”- Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоол
12. Б.Сумъяабаатар “Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл” ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн 2002 он
13. Т.Намжил “Монгол гэр бүл-100 зөвлөгөө”
14. Т.Намжил “Гэр бүлийн боловсрол чухал боллоо” Мөнх-Ану дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг 2006 он
15. “Сонин.мн” 2009.06.10 Монгол улсын арслан Л.Сосорбарамын ярилцлага
16. Ц.Ядамжав “Уран зурагт мөнхөрсөн хос” Өнөөдөр сонин 2008.03.05
17. “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” Улаанбаатар, 2008 он
18. Академич Т.Намжил, Л.Лхагва, доктор, профессор Н.Содномдорж “2005 онд гурван сая иргэнтэй болох байсан боломжийг бид алдсан” “Өнөөдөр” сонин 2007-03-24

Зохиогч: Доктор, Профессор Г.Гэрэлбаатар